Tuesday, December 10, 2013

БИД

Би бол энэ дэлхий дээр нэгэн жарны түүхийг бүтээх гэж ирсэн эхлэл. Анхандаа цав цагаан цаас шиг байв ч яваандаа бэхэнд будагдан, үрчийж нугалран, элэгдэж урагдсаар нэгэн боть ном болох нь баараггүй биз.  Төгсгөл нь үү? Мэдээж Аз жаргалтай амар сайхандаа жаргав эсвэл хорон санаат нэгэн ялж дуусдаг эмгэнэлт зохиол уу? Зохиол ид дундаа өрнөж байхад золгүй явдал гээд төгсгөлчгүй дуусвал их хэцүүеэ. Амьнаас тасарч унасан энэ амийг хайрлаж л явах учиртай гэж өвөө минь хэлдэгсэн. Аргагүйдээ дайны хүнд хэцүү цагт алтан амьсыг хайр найргүй хядаж хэлмэгдүүлж байсаныг уншихаас ч зүрхшээж байсан удаа надад бий. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл энэ түүх бичигдсээр хэдийн 20 гаран жил өнгөрч. Хэн нэгний хувьд хорьхон ч надад бол бүхэл бүтэн 20 жил. Яг л шинэ ардчилалын хүүхэд юм болохоор олон өөрчлөлтийг нүдээр харж, хамт хувьсан өөрчлөгдсөөр өдийг хүржээ. Нэг удаа ээж хэлж байсан Намайг залуу байхад талх 1 төгрөг 20 мөнгө байлаа шүүдээ гэж, тэгэхэд нь би гайхаад л бараг байж боломгүй юм сонсчихсон хүн шиг аашилж байсансан. Одоо би дүүдээ 200 төгрөгөөр талх авдаг байснаа хэлүүл нүд нь орой дээрээ гарах биз. Тэгээд л хүн гэдэг чинь их сонин юм. Өөрөө хамт хувьсан өөрчлөгдөж байгаа хирнээ гэнэт л нэг өдөр Хөөх би 20 нас хүрчихсэн гэжүү хурдан юмаа хэмээн уулга алддаг. Цаг хугацаа явдгаараа явж байгаа ч өдөр шөнийг үл тэнцүүлэх хүний үйл гэгч зүйл л баримжаа алдахад хүргэдэг байхдаа. Өв тэгш үйлийг үйлдэхийг хүсэвч өр зүрхтэй хүн би яахан чадах билээ. Гагцхүү бодолдоо л үнэнч байж аль нэг тийшээгээ хальж урсахгүй явахыг хичээх нь хэдийн дадал болжээ. Хүний хүнд хүйтэн аашлалгүй өөрийн хүнд өнхөрч уналгүй явж чадах тэр сэтгэлийн хат хэр хүнд ачаа юм бол? Өтгөс буурал л мэдэж байгаадаа. Тэднийхээ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн туйлын зөрүүд би гэдэг хүн олон саадыг туулаад л гарч. Тэгсэн хирнээ өөрийнхөө дүүд зааж сургах, сэрэмжлүүлэх гээд л аргаа барна. Хэн ч өөрийн хайртай хүмүүсээ алдаасаа, зовоосой гэж хүсдэггүйн тод жишээ. Өөрийн байтугай өрөөлийн хүнийг ч тэгж бодох эрх бидэнд байхгүй. Яагаад надаас өөрөөр сэтгэж байгаа хүнд би дургүй байх ёстой гэж. Яагаад зөвхөн би, би, би гэж БИД байж яагаад болдоггүй юм бэ? Бүгдээрээ хамт байж нэгнээ дэмжиж ар араасаа өндөрлөгт гарч болох боломж байхад яагаад заавал газар доор жихцэлдэх замыг сонгодог юм бэ? Тиймээс би эссэний сэдвийг Би биш Бид болгон өөрчилсөн юм. Энд миний нэр хэн байх, хэдэн настай, хаана сурдаг байх хэнд ч хамаагүй зөвхөн миний бодол санаа хаа хүртэл явж чадах вээ гэдэг л сонин...

Monday, May 6, 2013

Өрнөл гоё уу? Эцэс нь гоё уу?

энэ өдрийн мэндийг хүргэе. тэгэхээр би жоохон юм бичмээр санагдлаа. тэвчээр шаргу байдлын тухай. миний бодлоор энэ зүйл л хүний амьдралын туулах замын уртыг тодорхойлдог юм болов уу? ажил төрөл сурч мэдэх, хайр сэтгэл, гэр бүл гээд бүх л зүйл дээр уягдаж чиглүүж, эхлүүлж бас эцэслэж болох хүний зан чанар. хүний зан чанар гэснээс бас их сонин, би гэхэд л их олон ааштай хүн юм шиг байгаан, олон ааштай гэдэг нь суурь зүйл дээр бишлдээ жижиг сажиг детайлууд дээр ир тод ажиглагддаг. сарын өмнө тийм байсан өнөөдөр шал өөр болчихсон байх жишээтэй. харин гол гол суурь зан чанарууд дээр хүн их шаргуу зүтгэлтэй байх хэрэгтэй, тэвчээр гэдэг бол бас л тусдаа ойлголт шүүдээ. нээх их тэвчээртэй хүн бол бас л өөртөө булуу хураана, ямар хүнд энэ зан чанарууд төлөвшдөг юм, ар гэрийн байдал хүмүүжил магадгүй эцэг эхийн ген үү эсвэл туулж өнгөрүүлсэн амьдрал уу.

Saturday, December 8, 2012

Нэр оногдоогүй

За би нэг зохиол бичих гэж оролдож байгаанмаа. Одоохондоо дуусгаагүй байгаа. Энд Оршил хэсгээс нь тавьлаа, үйл явдал цааж хэрхэн өрнөхийг .../Мэргэжлийн зохиолч энэ чиглэлээр сурдаг оюутан хүн биш тул алдаа мадаг их байгаа байхаа/

Нар мандаж хөшигний завсараар шаргал туяа тусна., өглөө болсныг охин мэдэж байсан хэдий ч үүнд санаа тавих тэнхэл байсангүй, бүх л шөнийн турш тэр унтаж чадаагүй зөвхөн
яагаад яаж гэдэг асуултууд л толгойд нь эргэлдэж байв.Нүднээс нь урсах нулимс нь хүртэл дууссан мэт ,хүн яаж аргаа барж цөхөрлийн туйлд хүрдэг вэ гэдгийг зөвхөн түүнээс л харж болохоор байлаа.Эргэн тойрон бүхэлдээ яг л 20 жилийн өмнөх шиг, яг одоо хэвтэж байгаа буйдан дээрээ тэр аавтайгаа цуг суугаад шинэхэн авсан зурагтаа шимтэн үздэгсэн. Хаалгаар ээж нь орж ирэхдээ түүний дуртай хушгыг цаасан уутаар дүүртэл хийчихсэн байхыг хараад ямар их баярладаг байснаа санана.Одоо тэр хаалга нэг л өөр, хуучиныг санагалзуулж түүнийг зовоохгүй гэсэндээ ч тэрүү өнгө нь тэс өөр болчихож. Өвөртөө эрхлүүлж өсгөсөн аав ээж хоёр нь аль хэдийн хорвоогоос явж, энэ дэлхий ертөнц дээр түүнийх гэх хэнч байсангүй. Гагцхүү тэр л бусдын өмч болоод хоцорчихсон байв.

Friday, November 16, 2012

Midnight sun

"Бүрэнхий" зохиол нь Беллагийн зүгээс харж бичигдсэн байдаг бол "Midnight sun" нь Эдвардын өнцгөөс харж бичигдсэн зохиол юм

from Асуулт самбар
БҮЛГҮҮД

1. First Sight - Анхны харц
2. Open Book - Нээлттэй ном
3. Phenomenon - Онцгой үзэгдэл
4. Visions - Харалт
5. Invitations - Урилгууд
6. Blood Type - Цусны бүлэг
7. Melody - Ая
8. Ghost - Сүнс
9. Port Angeles - Порт Анжелес
10. Theory - Онол
11. Interrogations - Байцаалт
12. Complications - Хүндрэлүүд

Friday, September 28, 2012

Үсэг #1


Зураг шиг инээдээр нүүрэн дэх гунигаа дарж халхална
Түргэхэн шиг гэсэн хирнээ ганцаараа удаан алхална,
Олон бээрийг туулахдаа дунд нь нэг зүйлээ хаясан,
Хаясан даруйдаа би газар дээрээ эргээд харсан,
Гэтэл нэг хүү миний юмыг олчихсон сонирхон зогсоно
Очоод авах гэтэл *хаана байгаа вэ үүний хос нь*
Гэж асуусан түүний нүдэнд үзэн ядалт хорсоно
Ойлгохгүй байна гэж хэлээд би газар дээрээс боссон
Цээж минь хоосорч алхаа минь хүндэрч хэл ам түгдэрч
Эхэлэхэд хаясан зүйлийн минь оронд өөрийхийгөө тэр угзарч
Надруу сарвайхад нь харин би нэг сэтгэл амран мишээсэн
Энэ инээд урьдных шигээ дарсан зураг шиг биш байсан
Тэр гараас минь хөтлөөд төөрсөн хүүхэд дагуулж яваа аятай
Түргэн түргэн  гишгэнэ түүний алхаа байраг метр наятай
Над шиг жижиг биетэй хүн түүнийг нь гүйцэх гэж хурдаараа гүйсэн
Юу ч хэлээгүй хирнээ намайг дагуулж гүйх хэрэг юусан???

Thursday, September 27, 2012

NOT NORMAL#1

Хүний танин мэдэхүй гэдэг их сонин учир битүүлэг, хязгаар нь үл мэдэгдэх нэгэн ертөнц гэдэгтэй би санал нэгддэг. Би шинжлэх ухааны чиглэлээр сурдаг оюутан хүн ч далд ертөнц бий гэдэгт итгэдэг, энэ талаар судалж мэдэх дуртай хүмүүсийн нэгд багтана.


Friday, July 6, 2012

Залуу хүн таны үзэхэд илүүдэхгүй 100 кино

Кино гэдэг бол бүх урлагийн хаан, магадгүй бүх урлагийн нийлбэр гэж хэлж болох юм
магадгүй зарим киног үзээд дараа нь зохиолыг нь уншихад кино нь сэтгэлд хүрэхгүй байх тал бий. Гэхдээ тэр агуу том том зохиолуудаг нүдэнд харагдтал дүрслэн, үйл явдалд нь өөрийн эрхгүй татан оруулж ,дагаж сэтгэл хөдөлгөж бас дагаж уйлуулж чаддаг гайхамшигтай бүтээл бол кино. Сэтгэлд хоногшсон киноныхоо soundtrack - г сонсоход шууд л толгойд үйл явдал нь буудаг биздээ. Тэр хирээрээ  хүнд олон зүйлийг танин мэдүүлж, ухаарал хайрладаг.  за тэгээд Үзсэн киноныхоо линкийг ч юмуу оруулнаа, та ч бас :)