Monday, May 6, 2013

Өрнөл гоё уу? Эцэс нь гоё уу?

энэ өдрийн мэндийг хүргэе. тэгэхээр би жоохон юм бичмээр санагдлаа. тэвчээр шаргу байдлын тухай. миний бодлоор энэ зүйл л хүний амьдралын туулах замын уртыг тодорхойлдог юм болов уу? ажил төрөл сурч мэдэх, хайр сэтгэл, гэр бүл гээд бүх л зүйл дээр уягдаж чиглүүж, эхлүүлж бас эцэслэж болох хүний зан чанар. хүний зан чанар гэснээс бас их сонин, би гэхэд л их олон ааштай хүн юм шиг байгаан, олон ааштай гэдэг нь суурь зүйл дээр бишлдээ жижиг сажиг детайлууд дээр ир тод ажиглагддаг. сарын өмнө тийм байсан өнөөдөр шал өөр болчихсон байх жишээтэй. харин гол гол суурь зан чанарууд дээр хүн их шаргуу зүтгэлтэй байх хэрэгтэй, тэвчээр гэдэг бол бас л тусдаа ойлголт шүүдээ. нээх их тэвчээртэй хүн бол бас л өөртөө булуу хураана, ямар хүнд энэ зан чанарууд төлөвшдөг юм, ар гэрийн байдал хүмүүжил магадгүй эцэг эхийн ген үү эсвэл туулж өнгөрүүлсэн амьдрал уу.
би багаасаа за багаасаа нь ч хаашаа юм бэ тэр хавьцаа ээж аавтайгаа хамт байж чадаагүй юм лдаа. тэгээд ээж минь одоо хэлдэг, миний охин ээжийнхээ дэргэд олон жил байгаагүй болохоор их шантрамтгай юм аа гэж. би болохоор өөрөө олон зүйлрүү үсчиж орох дуртайг хэлэхүү тэрэндээ бас авъяас байгаад байдгийг хэлэхүү хах за тэр яахав тэгээд л оролдож байгаад дур нь хүрвэл хийнэ үгүй бол орхичихно санахаараа хийнэ. тэгээд ер нь одоо бодоод байхад яг зүтгээд эцсийг нь үзчихсэн юм байхгүй л байгаа байхгүй юу, эцсийг нь үзээд байх ч юу байхавдээ гэхдээ л гарт баригдах үр дүнгүй сууж байх их балай юм. бас их залхуурал энийгээ ч мэдээд байдаг юм. хүнийг ер нь хоёр ангилж үзэх байх.
эхнийх нь үр дүн хүлээдэг үр дүнд дуртай. нэг юм эхэлчихвэл дуусгаж байж санааа нь амардаг. тэрнээсээ таашаал авч өөртөө үнэлэмж өгч бахардаг. бага зэрэг нэр төрд дуртай. заавал тоо баримтан дээр тулгуурлаж юмыг авч хэлэлцдэг нэг тиймэрхүү
аа хоёр дахь нь бол үйл явцыг нь илүү үздэг, дунд талын болж буй процессд дуртай хүмүүс. магадгүй зүгээр л таашаал авч бавал үр дүн нэх чухал биш, энэ төрлийн хүмүүс илүү аз жаргалтай амьдарч чаддаг байж болох юм. өөртө сэтэл хангалуун байчжийна өөр яахавдээ
ингээд бодохоор бас шаргуу зан гэдэг их харьцангүй ойлголт болчиж байгаа байхгүй юу. хоёр дахь төрлийн хүмүүс бол тэгж шаргууцалдахгүйгээр өөрийгөө хангаад болчижийшт, аз жаргал кайфийг л авч чадаж байвал жинхэнэ нөгөө лаагаа иднүү луувангаа иднэ үү ёстой хамаагүй биздээ. тэгэхээр юу гэсэн үг үү, чи юу гэж боджийн?

4 comments:

  1. Бусдад харагдах байдлаараа бол 1дэхь төрлийн хүмүүс санасандаа хүрж нэр алдар бусдын хүндлэлийг хүртэх боловч өөрт үлдэх ханамж муу. Харин амьдралыг ер нь юу ч байдын бидний хийж чадах бүх зүйлээс бага ч гэлтгүй таашаал, сэтгэл ханамж авж чадаж байгаа хүмүүс санаа зовох зүйлгүй зүгээр л гэрэл түгээгчид юм болов уу даа :P

    ReplyDelete
  2. Тийм шүү гэхдээ 1дэх төрлийн хүмүүм бас түүнэсээ таашаал авч болноштээ, би лаг мундаг гэх бодлоороо магадгүй жоохон аминчхан хирнээ түүндээ сэтгэл нь ханадаг байж болох юм.

    ReplyDelete
  3. Өөртөө сэтгэл хангалуун бна гэдэг нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж бодож бн. Магадгүй бүх цаг үеийн туршид өөртөө сэтгэл хангалуун бдг бол хамаа алга. Гэтэл ихэнх хүмүүс хожим харамсдаг нь өнөөдрөөрөө амьдарсан амьдралаас үүдэлтэй гэж бодож бн. Залуу нас мөнх биш. тэрнээс шалтгаалсан эрч хүч, эрүүл мэнд ч мөнх биш. Тэгээд ч дараа дараагийн хойч үе ээлж дугаараа хүлээн байгаа. Тэгэхээр өнөөдөр лаагаа идээд кайф аваад явж байсныхаа үр дүнд лууван идэхгүй яавдаа гэж ирээдүйд битгий харамсаасай гсн л санаа. Үр дүнгийн төлөөх биш өрнөл эцэстээ харамсмаар ч байж болох юм. Харин үр дүн байхад өрнөл байсан л байж таарна. Өрнөлдөө зовно уу жаргана уу гэдэг нь тухайн хүний сэтгэлзүйн сонголт л гэж бодож бн. Ингэж эрэгцүүлж бгаа нь сайн хэрэг. Амжилт.

    ReplyDelete
  4. Би тэгэж бодож байна.

    ReplyDelete