Friday, September 28, 2012

Үсэг #1


Зураг шиг инээдээр нүүрэн дэх гунигаа дарж халхална
Түргэхэн шиг гэсэн хирнээ ганцаараа удаан алхална,
Олон бээрийг туулахдаа дунд нь нэг зүйлээ хаясан,
Хаясан даруйдаа би газар дээрээ эргээд харсан,
Гэтэл нэг хүү миний юмыг олчихсон сонирхон зогсоно
Очоод авах гэтэл *хаана байгаа вэ үүний хос нь*
Гэж асуусан түүний нүдэнд үзэн ядалт хорсоно
Ойлгохгүй байна гэж хэлээд би газар дээрээс боссон
Цээж минь хоосорч алхаа минь хүндэрч хэл ам түгдэрч
Эхэлэхэд хаясан зүйлийн минь оронд өөрийхийгөө тэр угзарч
Надруу сарвайхад нь харин би нэг сэтгэл амран мишээсэн
Энэ инээд урьдных шигээ дарсан зураг шиг биш байсан
Тэр гараас минь хөтлөөд төөрсөн хүүхэд дагуулж яваа аятай
Түргэн түргэн  гишгэнэ түүний алхаа байраг метр наятай
Над шиг жижиг биетэй хүн түүнийг нь гүйцэх гэж хурдаараа гүйсэн
Юу ч хэлээгүй хирнээ намайг дагуулж гүйх хэрэг юусан???

4 comments:

  1. Би чамайг харсан дагасан, өөр хэн ч дагаагүй
    Зүгээр л миний гарнаас атгаад дагаад гүй
    Хаашаа вэ? гэжүү Аз жаргал руу маш хурдан
    Бусдын үгэнд бүү итгэ аягүй бол хууртана
    Зөвхөн л бие биендээ, буруу ч бай зөв ч бай
    Хайр гэдэг зурхайгаар ирээдүйгээ харах зөнч бай!
    d

    ReplyDelete