Saturday, December 8, 2012

Нэр оногдоогүй

За би нэг зохиол бичих гэж оролдож байгаанмаа. Одоохондоо дуусгаагүй байгаа. Энд Оршил хэсгээс нь тавьлаа, үйл явдал цааж хэрхэн өрнөхийг .../Мэргэжлийн зохиолч энэ чиглэлээр сурдаг оюутан хүн биш тул алдаа мадаг их байгаа байхаа/

Нар мандаж хөшигний завсараар шаргал туяа тусна., өглөө болсныг охин мэдэж байсан хэдий ч үүнд санаа тавих тэнхэл байсангүй, бүх л шөнийн турш тэр унтаж чадаагүй зөвхөн
яагаад яаж гэдэг асуултууд л толгойд нь эргэлдэж байв.Нүднээс нь урсах нулимс нь хүртэл дууссан мэт ,хүн яаж аргаа барж цөхөрлийн туйлд хүрдэг вэ гэдгийг зөвхөн түүнээс л харж болохоор байлаа.Эргэн тойрон бүхэлдээ яг л 20 жилийн өмнөх шиг, яг одоо хэвтэж байгаа буйдан дээрээ тэр аавтайгаа цуг суугаад шинэхэн авсан зурагтаа шимтэн үздэгсэн. Хаалгаар ээж нь орж ирэхдээ түүний дуртай хушгыг цаасан уутаар дүүртэл хийчихсэн байхыг хараад ямар их баярладаг байснаа санана.Одоо тэр хаалга нэг л өөр, хуучиныг санагалзуулж түүнийг зовоохгүй гэсэндээ ч тэрүү өнгө нь тэс өөр болчихож. Өвөртөө эрхлүүлж өсгөсөн аав ээж хоёр нь аль хэдийн хорвоогоос явж, энэ дэлхий ертөнц дээр түүнийх гэх хэнч байсангүй. Гагцхүү тэр л бусдын өмч болоод хоцорчихсон байв.
... Орноосоо өндийн угаалгын өрөөрүү алхах замдаа өөрийгаа ямар их турж эцсэнийг анзаарсанч үгүй толинд туссан царайгаа ч тоосонгүй ширэлдэж орооцолдсон үсээ ч янзалсангүй. Хэрвээ 5 жийлийн өмнө байсан бол тэр эртлэн босож шүршүүрт орон үсээ эртний язгууртан маягаар засаж, хүнхгэр алаг нүдэндээ бага зэргийн будалт хийн хамгийн дэгжин даашинзаа өмсөх байсан биз. Энэ хотын хамгийн арчаагүй гуйлгачнаас эхлээд хэдэн тэрбумын хөрөнгөтэй гээд бүх л залуус түүнд нүд унагадаг байлаа. Үүний хажугаар түүнд атаархсан охид хүүхнүүдийн хов жив тасардаггүй үргэлж л чихэнд нь ямар нэгэн юм сонсогдоно. Тэр хэзээ ч иймэрхүү юманд анхаарлаа хандуулдаггүй байсан харин ч энэ нь түүний хувьд насан туршид нь дагах дагуул гэдгийг мэддэг байсан юм.Тэр үнэхээр төгс төгөлдөр нэгэн байв.Мэдлэг боловсрол, авъяас чадвар, гоо үзэсгэлэн. Ийм болохоор ч тэгсэн үү тэр маш бардам, түүнд нэг юм хэзээ ч бүрэн гүйцэд таалагдаж байсангүй, хүн ч тэр.Хүмүүс түүнийг маягтай өөнтөглөгч гэж харах боловч энэ зан чанар нь төрөлхийн түүний сэтгэлийн гүнд нь байсан юм. Тэр гаднаа ч дотроо ч ялгаагүй төгс төгөлдөр байсан юм шүү. Гагцхүү энэ нь л түүнийг өнөөдрийн ийм байдалд хүргэсэн.Магадгүй энэ ертөнц төгс бишдээ түүнд атаархсан байж ч болох...
Түүний нэр нь Элис , цагтаа энэ нэр бүх л сонин хэвлэл мэдээгээр цацагдаж, зураг нь хамгийн алдартай гэсэн бүх л үйл ажиллагааны нүүрэн дээр гардаг байлаа. Тэр юу ч мэдээгүй ээ юуны төлөө хаашаа явж байгаагаа ч бүрэн гүйцэд ухамсарлаагүй байсан юм. 18хан настайдаа урлаг гээч энэ харгис ертөнцөд хөл тавихдаа тэр цав цагаан цаас шиг л байсан.Биеэр туулах гэдэг бодож байснаас нь тэс ондоо зүйл гэдгийг балчирхан охин яаж таахав.Тэр олон сайхан бүсгүйг мэддэг байсан, тэд бүгд оргилын өөд яаж амархан гарж яаж тэндээсээ унасныг тэр нүдээрээ харсан юм. Эхэндээ түүнд бүх л зүйл сонин байлаа , язгууртнуудын хоорондоо ярих баярхал, толгой дээрээ тавьсан бүрх малгай, тохой хүртэл урттай торон бээлий, гартаа барих янжуур нь хүртэл...Энэ бүгд түүнд ямар ч утга учиргүй мэт санагддаг байж.Зарим нь бараг л уншиж байсан үлгэрийн баатартай нь адилхан харагдахаар өөрийн мэдэлгүй инээд алдчихдаг байв.. Хажуу хавьд байгаа бүх л хүүхнүүд түүнд атаархаж түүнийг хэрхэн бусад шиг хөсөр хаягдахыг нь хүлээж байгаа мэт түүнтэй нэг ч үг дугарахгүй, энэ нь ч бараг түүнд илүү амар байсан биз. Хов жив ,цуу яриа сонсож сууснаас ядаж нэг ном уншаад хэвтэж байхыг тэр илүүд үзнэ. Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ, тийм л учираас бусадтай харьцахаас төвөгшөөдөг, хүмүүсийн ярвигтай харьцаанаас залхдаг байсан юм.Зөвхөн тоотой хэдэн л хүмүүстэй ойлголцож ярилцана.Ярилцах ч гэж гаднаа ярилцаж буй мэт болов ч жинхэнэ үнэн түүний сэтгэлд долоон уулын цаана лав нуугдаастай...
... Түүний ур чадвар өдрөөс өдөрт сайжирч тэр чинээгээрээ түүний нэр алдар хот дамжин цуурайтаж эхлэв. Дуучин.. тэр дуучин байсан юм. Түүний дуулахыг сонссон хэн ч бай ухаанаа алдан зог тусдаг байсан, яг л тэр хүний эмзэг сэдвийг нь олоод хөндчихсөн гэлтэй. ... Нэг л өдөр түүнийг энэ хувь тавилантай учруулах захиа гар дээр нь ирсэн. Их л зузаан цаасаар дугтуйлж, улаан туузаар чимэглэсэн тэр захиа ямар нэгэн том албан тушаалтан эсвэл хөрөнгөтөнөөс ирсэ нь тодорхой...
Захиаг уншиж дуусмагцаа хэсэг зуур бодолд оров, хэрвээ би явчихвал аав ээж хоёр минь яах бол? Гэсэн ч түүний дотор хурдхан шиг л явахсан гэсэн бодол эргэлдэж эхлэв..Мэдээж түүнийг явна гэхэд эцэг эх нь дургүйцсэнгүй, тэд охиноороо үргэлж бахархаж хайрладаг байж.
Маргааш нь тэр явах бэлтгэлээ базааж эхлэв. Хувцасны шүүгээгээ онгойлгон бүгдийг нь авч нямбай эвхэн чемодандаа хийв. Олон хэрэгтэй хэрэггүй зүйл цуглуулах дургүй учираас замдаа уншина гэж бодсон хоёр гурван номоо гар цүнхэндээ хийлээ. Ингээд л гүйцээ, энэ сонирхолгүй уйтгар гунигын газраас явах нь гэж бодож байсан ч өөртөө ч хэлэхийг хүсээгүй бодол толгойд нь зурсхийн орж ирэв. Би санана гэр бүл найз нөхөд, хотынхоо умгар байшингуудыг, үргэлж очдог жижигхэн номын дэлгүүр, үүдний саравчиндаа кофе уугаад суух ч сайхандаа гэж бодоход нүдэнд нь нулимс дүүрсэн байв. Магадгүй өөрийг нь үргэлж тойрдаг өнөөх хов живээ ч санах байсан биз.
...Хот, олны хөл үймэн бужигнасан нэгэн өндөр барилгын урд ирж зогсов, 20 шахам давхар хүрэн ногоон өнгөтэй, шилэн хаалганаас 10 гаруй алхам уүрттай улаан хивс дэвсчээ, яг л кинон дээр гардаг шиг. Машинаас буугаад гүнзгий гэгч нь амьсгаа авав, агаар нь хүртэл тэс ондоо юм шиг санагдана.Төрсөн хотдоо хамгийн дэгжин нь харагддаг байсан тэрбээр энд зүгээр л энгийн нэгэн шиг харагдах аж, гэсэн ч түүний бишрэм гоо үзэсгэлэн гэрэлтэж байсан юм. Дотогш алхаж орохдоо хэзээ ч сандарч байгаагүйгээрээ сандарч урьд нь өөртөө бат итгэдэг байсан бодол нь жоохон ч гэсэн сарнив.

1 comment:

  1. Чи энэ зохиолоороо яг юуг харуулахыг хүссэн юм? Гол дүрийн хүнээ төгс төгөлдөрлуу дөхсөн хүнийг сонгосон нь тухайн хүнээ аливаа нөхцөл байдалд ямар байхыг гаргаж бичихэд илүү дөхөмтэй ч бусад хүмүүсийн харилцаа болон төрөл бүрийн хүмүүсийн хүлээж авах тал дээр жоохон хэцүү байж магадгүй л юм. Би бас мэргэжлийн хүн болохоор зөвлөгөө өгч чадахгүй юм. Гэхдээ эхлэл хэсэг боломжийн юм

    ReplyDelete