Friday, November 16, 2012

Midnight sun

"Бүрэнхий" зохиол нь Беллагийн зүгээс харж бичигдсэн байдаг бол "Midnight sun" нь Эдвардын өнцгөөс харж бичигдсэн зохиол юм

from Асуулт самбар
БҮЛГҮҮД

1. First Sight - Анхны харц
2. Open Book - Нээлттэй ном
3. Phenomenon - Онцгой үзэгдэл
4. Visions - Харалт
5. Invitations - Урилгууд
6. Blood Type - Цусны бүлэг
7. Melody - Ая
8. Ghost - Сүнс
9. Port Angeles - Порт Анжелес
10. Theory - Онол
11. Interrogations - Байцаалт
12. Complications - Хүндрэлүүд

АНХНЫ ХАРЦ
Нэгдүгээр бүлэг

Би энэ агшинд унтаж чадахгүйдээ харамслаа.
Ахлах сургууль.
Би түүнийг ариутгалын ертөнц гэж нэрлэлээ... Хэрвээ миний гэм нүглийг өршөөх ямар нэгэн арга зам байдаг бол тэр нь гарцаагүй хэмжээнд байна. Өдөр ирэх тусам нэгэн хэвийн бүр л уйтгартай болоод байх юм.
Минийхээр бол унтах арга гэдэг нь идэвхгүй болон идэвхтэй байдлын хоорондох үе юм.
Би цайны газрын алсын булан дахь ханын заадасыг ажиглаж байв. Энэ нь толгойд ширүүн урсгалт гол адил шаагих олон зуун хоолойнуудаас салахад надад тусалдаг байлаа.
Би ихэнхдээ тэднийг хайхардаггүй байв.
Би өмнө сонсч байсан хүмүүсийнхээ толгойд хялбархан нэвтэрдэг байв. Өнөөдөр жишээлбэл бүх бодлууд сургуульд шинэ сурагч ирсэн өчүүхэн үйл явдлыг тойрон эргэлдэж байна. Тэднийг догдлуулахад багахан зүйл хэрэгтэй. Би цайны газар сууж байсан хүн бүрийн бодлоос шинэ царайг олж харлаа. Ердөө л жирийн охин байлаа. Түүний ирсэн талаарх догдлол шинэ тоглоом авсан хүүхдийн хөөрлийг санагдуулана. Хөвгүүдийн тал нь аль хэдийн түүнтэй танилцах талаар төсөөлөөд эхэлчихэж. Ер нь хэн ч түүнийг танихгүй гэдэгт бүх учир оршиж байсан юм. Би анхаарлаа төвлөрүүлэн гадны бодол санааг сонсохгүй байхыг хичээлээ.
Зөвхөн дөрвөн төрлийн дуу хоолойг би жигшин зэвүүцэлгүй эелдэгээр хүлээн авдаг байсан юм. Манай гэр бүлийн хоёр ах болон хоёр эгчийн минь хоолой. Хэдийгээр би үүнд дассан ч гэлээ тэдний нууцыг хадгалахад амаргүй байсан тул энэ тухай бараг боддоггүй байв. Би боломжоороо л нууцыг нь хадгалахыг хичээдэг байв. Хэрвээ би сонсохгүй байвал энэ ч боломжтой хэрэг л дээ.
Магадгүй оролдоод үзэж болох ч... би мэдэж байна.
Розали ердийнхөөрөө өөрийнхөө тухай бодож байна. Тэр өөрийнхөө тусгалыг ямар нэгэн шилэн гадаргуунд бахархан харж хичнээн төгс төгөлдөр болохоо эргэцүүлэн бодох дуртай. Түүний бодлууд ямар ч гэнэтийн бэлэггүй жижигхэн цөөрмийг санагдуулана.
Эммет өнгөрсөн шөнө Жаспертай хийсэн тэмцэлд хожигдсондоо уурласан хэвээр байна. Одоо тэр өшөөгөө авахаар хичээл тарахыг хүлээхийн тулд асар их тэвчээр гаргах хэрэгтэй болжээ. Тэр хэзээ ч бодсоноо чанга дуугаар биш үйлдлээрээ гарган үзүүлдэг болохоор би бодлыг нь сонсохыг оролдож байгаагүй. Магадгүй би надаас нуухыг хүссэн бодол санааг уншихыг илүүд үздэг байж болох юм. Розалигийн бодол гүехэн цөөрөмтэй төстэй бол харин Эмметийн бодол тунгалаг цэвэр ус бүхий нууртай төстэй.

Харин Жаспер бол... зовлон гэсэн үг. Би хүчлэн амьсгал авлаа.

- “Эдвард“ гэж Алис бодлоороо дуудан миний анхааралыг татлаа.

Энэ нь намайг чангаар дуудаж байгаатай төсөөтэй. Надад сүүлийн үед миний нэр ярианы сэдвээс гарсан нь таалагдаж байлаа. Урьд нь хэн нэгэн Эдвардын талаар ямар нэгэн юм бодох үед автоматаар барьж авдаг байсан нь намайг уурлуулдаг байсан юм.
Гэхдээ би эргэж харсангүй. Алис бид хоёр ийм янзаар ярих үед хэн нэгэн биднийг ойлгох нь ховор. Би ханын ангархай руу ширтсэн хэвээр.

- Тэр яаж барьсан юм бол? гэж Алис асуулаа.

Би хөмсгөө зангидан уруулаа үл мэдэг жимийв. Хэн ч юу ч баригдсангүй. Эцсийн эцэст би уйтгарласандаа барайлаа.

Алисийн хоолой түгшүүртэй байсан болохоор би бодлыг нь уншихад тэр нүднийхээ булангаар Жасперийн зүг ширтэж харагдана.

- “Ямар нэгэн аюултай зүйл байна уу?“ гэж хэлээд тэр намайг яагаад барайсныг мэдэхийн тулд урагшаа харлаа.

Би толгойгоо алгуур зүүн тийш эргүүлэн хана руу харж санаа алдаад ахин баруун тийш эргүүлж адар өөд харлаа. Намайг толгойгоо сэгсэрсэн болохыг зөвхөн Алис ойлгов.
Тэр тайвширлаа. Хэрвээ ямар нэгэн муу зүйл болох гэж байсан бол би мэдэх л байсан.

Би харцаа адар луу дээшлүүлээд дараа нь буулгав.

- Үүнийг хийсэнд чинь баярлалаа.

Чанга хариулах шаардлага гараагүйд би баяртай байв. Би юу хэлэх ёстой байсан гэж? <<Ажаамуу>>. Эсвэл өөр ч байж болох юм. Надад Жасперийн зовнилыг сонсох нь таалагдахгүй байлаа. Үнэхээр турших хэрэгтэй байсан гэж үү? Тэр бусдынхаа адил аюулгүй зам болох өөрийнхөө цангалтыг тэвчих боломжгүй гэж үү? Эсвэл өөр илүү аюулгүй зам байхгүй хэрэг үү? Галаар тоглох ямар хэрэгтэй гэж?

Бидний сүүлчийн ангаас хойш хоёр долоо хоног өнгөрчээ. Бусдын хувьд бол энэ тийм ч удаан биш. Хэрэв хүмүүс хэтэрхий ойрхон өнгөрөх юмуу салхи бидний зүг тэдний үнэрийг үлээвэл хөнгөхөн таагүй байдал мэдрэгдэж байв. Гэхдээ хүмүүс бидний хажуугаар явах нь ховор. Тэдний зөн билэг нь биднийг үхлийн аюултай гэдгийг сануулдаг байх.

Жаспер одоо бол маш аюултай байв.

Энэ агшинд жижигхэн охин хоолны ширээний ард биднээс холгүйхэн зогсоод найзтайгаа яриагаа үргэлжлүүлж байв. Тэр гараараа богинохон цайвар үсээ хойш нь сөргүүлэн илэхэд сэнс бидний зүг түүний анхилам үнэрийг авчирав. Би танил шинж тэмдэг мэдэрч хоолой хуурайшин аргаж, гэдэс дуугаран, булчин рефлексээр чангарч аманд хортой шүлс дүүрлээ.
Бүх зүйл хэвийн би ердөө л хөнгөхнөөр тусгаж авсан байв. Гэхдээ Жасперийн хариу үйлдлийг хянах шаардлага гарсан учир надад одоо хүнд байлаа. Би зөвхөн өөрийнхөө биш хоёр хүний цангалтыг хянах хэрэг гарсан юм.
Харин Жаспер тэр үед хэрхэн Алисийн хажуугаас босоод охин руу очих талаар төсөөлж байв. Түүний дэргэд очоод чихэнд нь ямар нэгэн юм шивнэх гэж буй мэт бөхийн уруулаа хүзүүнд нь хүргэнэ. Турьхан халуун судас түүний аманд цохилоод л…

Би түүний сандлыг өшиглөв.
Тэр над руу хэсэг зуур дайсагнасан байртай ширтсэнээ дараа нь харцаа буруулав. Би түүний ичсэндээ эгдүүцэхийг мэдэрлээ.

- “Уучлаарай“ гэж тэр бувтнав.

Би мөрөө хавчлаа.

- “Чи юу ч хийгээгүй шүү дээ. Би үүнийг харсан“ гэж Алис түүнийг тайвшруулахын тулд шивнэв.

Би түүний худал үгийг сонсоод ярвайхгүйн тулд эргэж харлаа. Алис бид хоёр хамтдаа байх ёстой. Бусдын бодлыг унших юмуу ирээдүйг харах нь тийм ч амар биш хэрэг. Хоёр этгээд зүйлийн дундах өөр нэгэн этгээд зүйл. Бид бусдын нууцыг хадгалж байлаа.

- ”Хэрвээ чи хүмүүсийн тухай бодох юм бол арай дээр болно” гэж Алис үргэлжлүүлэв. Тэр өндөр уянгалаг хоолойгоор өөр хүний чихэнд ойлгогдохооргүй хэт хурдан ярилаа.

- Түүнийг Уитни гэдэг. Тэр жижигхэн охин дүүтэй бөгөөд түүндээ их хайртай. Түүний ээж нь Эсмиг цэцэрлэгт болсон үдэшлэгт урьсаныг санаж байна уу?

- “Тэр хэн гэдгийг би мэднэ“ гэж Жаспер товчхон хэлээд эргэж харан цонхоор ширтэж эхэллээ. Түүний дууны өнгөнөөс үзэхэд яриаг үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа нь илт.

Тэр өнөө шөнө анд явах хэрэгтэй. Өөрийн хүч тэвчээрт итгэн тэсвэр хатуужлаа сорих нь тэнэг бөгөөд эрсдэлтэй хэрэг. Жаспер өөрийн чадвар болох авъяас билигээ ашигласан ч заагыг даван гарч чадахгүй. Түүний хуучин дадал нь манай амьдралын дүрэмд зохицдоггүйн дээр өөрөө ч нэг их эрмэлздэггүй байв.
Алис чимээгүйхэн санаа алдаад тавиуртай хоолоо аван босоод явчихлаа. Тэр Жасперт түүний дэмжлэг хэрэггүй гэдгийг сайн мэдэж байв. Эммет, Розали хоёр арай дэндүү гэмээр харилцаатай бол Жаспер, Алис хоёр бие биенийхээ зан аашийг сайн мэднэ. Тэд зөвхөн өөрсдийнхөө бодлыг уншиж чадна.

- “Эдвард Каллен.“

Би зөнгөөрөө нэр сонсогдсон зүгт эргэлээ. Миний нүд агшин зуур цайвар царай, хос хүрэн өнгийн нүдтэй харц тулгарав. Би түүнийг үүнээс өмнө харж байгаагүй ч гэлээ мэдэх юм байна. Тэр бол өнөөдрийн баатар байлаа. Шинэ сурагч Изабелла Свон. Цагдаагийн даргын охин, эцэг дээрээ ирээд удаагүй байгаа. Бүтэн нэрийг нь товчоор Белла гэж дууддаг.

Би уйтгарлан эргэв. Тэр намайг бодлоороо дуудаагүй гэдгийг мэдэхэд хормын хугацаа л орсон юм.

- Мэдээж Калленыхан түүнд сэтгэгдэл төрүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Би бодлыг үргэлжлүүлэн сонсч эхлэв.
Энэ удаад би Жессика Стенлигийн хоолойг танилаа. Түүний бодолдоо бувтнаж байсан зүйл миний санааг зовоож байв. Түүний ухаангүй бодолтой орооцолдохгүй бол хичнээн амар билээ. Түүний тэнэг төсөөллөөс зугтах нь миний хувьд боломжгүй зүйл байлаа. Тэр ч байтугай би түүнд юу тохиолдох талаар тайлбарлахыг хүсч эхлэв. Хэрвээ миний шүд хүзүүнийх нь хаа нэгтээ хүрэх юм бол тэр шууд л хөнгөмсөг мөрөөдлөө мартах байсан даа. Түүний хариу үйлдлийн тухай бодол намайг инээмсэглэхэд хүргэв.

- “Тэр арай илүү ихийг идэх хэрэгтэй“ хэмээн Жессика бодлоо үргэлжлүүлэв. “Тэр тийм ч хөөрхөн харагдахгүй байна. Эрик түүн рүү яагаад нүдээ бүлтийлгэн хараад байгаа нь ойлгомжгүй юм... Майк ч гэсэн.“

Тэр бодолдоо сүүлчийн нэрийг хэлмэгц давхийн цочив. Түүний шинэ дурлал болох Майк Ньютон түүнийг огт анзаарахгүй байсан юм. Харин тэрээр шинэ охинд анхаарал хандуулж байлаа. Яг л жаахан хүүхэд шинэ тоглоомонд анхаарлаа хандуулдаг шиг. Ийм учраас л Жессика гадна өнгөндөө эелдэг царай гарган дотроо бол ясыг нь хэмхчин байж түүнд манай гэр бүлийн талаар ярьж өгч байлаа. Шинэ охин бидний тухай асуусан байж таарлаа.

- “Бүгд өнөөдөр намайг бас харж байна“ гэж Жессика сэтгэл хангалуун бодлоо. “Аз болоход Белла надтай хоёр ангид хичээллэх юм байна. Майк надаас түүний тухай бүхнийг мэдэхийг хүсч байгаа даа.“

Би аар саар зүйлийн тухай энэ утгагүй яриаг сарниулахыг оролдсон ч бодолд минь холбоотой хэвээр байв.

- Жессика Стенли шинэ сурагч Свонд Каллены бүлгийн талаарх хов живийг ярьж өгч байна хэмээн би сатаарахын тулд Эмметэд шивнэв.

Тэр нууцхан инээмсэглэлээ.

- Тэр үүнийг сайн чадна гэдэгт найдаж байна гэж тэр бодов.

- Хэтэрхий уйтгартай төсөөлөлтэй юм. Зөвхөн хов жив хэрүүл шуугиан. Ямар ч айдас байхгүй. Миний урам бүр хугарчихлаа.

- Харин шинэ охин? Тэр бас сонссон юмандаа урам хугарсан уу?

Би Белла, Жессикагийн яриаг юу гэж үзэж байгааг сонсохоор анхаарлаа хандуулав. Тэр хачирхалтай үхлийн цонхигор царайтай гэр бүлийг хараад зугтахыг завдаж байгаа болов уу?

Надад түүний хариу үйлдлийг мэдэх нь чухал байсан юм. Эцсийн эцэст өөрсдийгөө хамгаалахын тулд сэрэмжтэй байх хэрэгтэй. Хэрвээ хэн нэг нь биднийг сэжиглэж эхэлвэл би үргэлж бусаддаа анхааруулан нуугддаг байлаа. Заримдаа хүмүүс биднийг ном юмуу кинонд харсан гэх явдал тохиолддог байв. Ерөнхийдөө тэд биднийг эрсдэлд орохгүйн тулд хаа нэг тийш явдаг гэж андуурч байсан юм. Хэн нэгэн үнэнийг мэдэх нь ховор байдаг. Гэхдээ бид түүнийг таамаглалдаа итгэх боломж олгохгүй. Бид зүгээр л алга болоод түүнийг айдастай дурсамжтай нь үлдээх болно...
Хэдийгээр Белла Жессикатай ярилцан ойрхон сууж байсан ч гэлээ би юу ч сонссонгүй. Жессикийн дэргэд өөр хүн суугаагүй байв. Ямар хачирхалтай юм тэр мэдэгдэлгүй гараад явчихлаа гэж үү? Жессика ямар нэгэн юм бувтнаж байсан болохоор энэ нь боломжгүй зүйл байлаа. Би зургаа дахь мэдрэхүйдээ итгэхийн тулд эргэж харлаа.

Миний нүд ахин том хүрэн өнгийн нүдтэй харц тулгарав. Тэр миний бодсоноор суудалдаа суугаад бидний зүг харж Жессика, Каллены тухай яриагаа хэрхэн үргэлжлүүлэхийг сонсч байв.

Бидний тухай бодсон байлгүй дээ.

Гэхдээ би түүний бодлыг сонсож чадахгүй байна.

Түүнийг үл таних хүн харан ичээсэнд хацар нь ягаарч доошоо харлаа. Жаспер цонх руу харсан хэвээр байсан нь сайн хэрэг. Би үл мэдэгхэн цус түүнийг хяналтаа алдахад хүргээсэй гэж хүсэхгүй байв.
Сэтгэл хөдлөл түүний нүүрэн дээр илхэн харагдаж духан дээр нь бичигдлээ. Бид бусад хүмүүсээс маш их ялгаатай болохоор гайхаж байгаа нь эргэлзээгүй. Сонирхолтой нь Жессикагийн ярианд ямар нэгэн... бахадсан аяс мэдрэгдэх шиг. Би үүнийг анх удаа харж байгаа юм биш. Тэдний хувьд бид хэт үзэсгэлэнтэй байв. Эцэст нь тэр над руу харах үед би ичингүйрлийг нь харж амжлаа.
Би түүний хачирхалтай гүнзгий нүдний харцтай тулаад бодлыг нь тод харлаа. Хүрэн нүд ердийнхөөрөө хоосон судалтай харагдана. Би нам гүмд түүний суудал хөдлөхийг сонсов. Өөр юу ч сонсогдсонгүй.

Гэнэтхэн түгшүүр мэдрэгдлээ.
Би ийм зүйлтэй өмнө хэзээ ч тулгарч байсангүй. Магадгүй надад ямар нэгэн зүйл тохиолдсон юм болов уу? Хэдийгээр өөрийгөө урьдын адил мэдэрч байгаа ч гэсэн... Сэтгэл түгшсээр би ахин оролдлоо.

Миний өмнө хаадаг байсан бүх хоолойнууд толгойгоор дүүрэн сад тавин орж ирэв.

...Тэр ямар хөгжимд дуртай нь сонирхолтой. Магадгүй би түүнтэй шинэ дискнийхээ талаар яриа өрнүүлж болох юм хэмээн Майк Ньютон хоёр ширээний цаанаас Белла Своны тухай бодно.

...Тэр түүн рүү яаж гөлөрч байгааг нь хараач. Сургуулийн охидын хагас нь түүний араас гүйдэг нь хангалтгүй юм байх даа хэмээн Эрик Йоркийн бодол охиныг тойрон эргэлдэнэ.

...Дур гутмаар юм. Тэр энэ хотод юунаас ч илүү алдартай байна. Бүр Эдвард Каллен хүртэл түүнийг ширтэж байна гээч хэмээн Лорен Мэллоригийн царайд жөтөөрхөл тодорно. “Тэгээд ч Жессика бүгдэд шинэ найзаараа гайхуулж байх шив. Инээдтэй юм...“

...Алив залуу минь түүнээс энэ тухай аль хэдийн асуучихсан байх даа. Гэсэн ч би түүнтэй ярихыг хүсч байна. Хэдэн аятайхан асуулт бодож олохоос... гэж Эшли Доулинг санааширна.

...Магадгүй бид испани хэлний хичээл дээр тааралдах байхаа... гэж Жун Ричардсон найдлага өвөртлөнө.

...Өнөө орой давтах хичээл зөндөө байна. Тригнометр бас англи хэлний тест. Ээжид л найдахаас... хэмээн Анжела Вебер гэдэг даруухан чимээгүй охин цор ганцаархнаа Беллагийн тухай бодоогүй байлаа.

Би тэдний бодлын нарийн ширийнийг сонсоод тархинаасаа чөлөөлөв. Шинэ охины тухай худал хуурамч бодлоос өөр зүйл юу ч алга.
Мэдээж хэрэг би түүнийг Жессикатай ярилцахад нь сонсч болох юм. Заалны нөгөө өнцөгт байгаа аяархан хоолойг сонсохын тулд бодлыг нь унших шаардлагагүй нь мэдээж.

- ”Тэр бор үстэй залуугийн нэрийг хэн гэдэг юм бэ?” гэж тэр асуухдаа миний зүг нүднийхээ булангаар сэм ширтсэн авч би харсан хэвээр байсан учир харцаа түргэн буруулав.

Хэрвээ би хоолойны өнгө түүний бодолд нэвтрэхэд туслана гэж найдсан бол урам хугарах байлаа. Гэхдээ энэ чимээгүй үл таних ичимхий дууны өнгө олон зуун хоолойтой огт адилгүй миний чихэнд сонсогдлоо. Би үүнд бүрэн дүүрэн итгэлтэй байв. Тэр үнэхээр миний хувьд шинэ байсан юм.

- Өө, тэнэг минь чамд амжилт хүсье! гэж Жессика хариулахын өмнө бодов. “Энэ бол Эдвард Каллен. Тэр царайлаг залуу хэдий ч цагаа үрэх хэрэггүй дээ. Энэ бардам залуу хэнтэй ч болздоггүй юм. Бодвол энд байгаа охидууд түүний зэрэгт хүрдэггүй байх“ гээд тургилав.

Би инээмсэглэлээ нуухын тулд эргэж харлаа.

Ахиад л чухал зүйл болж би гэнэтхэн хачирхалтай зүйл мэдэрсэн ч ойлгосонгүй. Энэ зөвхөн охиныг Жесскагийн дайсагнасан бодлоос хамгаалах гэсэн мэдрэмж байх... Надад Белла Своныг Жессикагийн хар санаанаас хамгаалах хүсэл төрөв. Ямар хачирхалтай мэдрэмж вэ. Түүний учрыг мэдэхийн тулд охиныг хэсэг хугацаагаар судлах юмсан.

Магадгүй энэ сул доройг хамгаалах гэсэн эртний зөн совин байх. Энэ охин шинэ ангийхнаа бодоход илүү эмзэгхэн харагдаж байв. Түүний арьс хичнээн тунгалагхан нь гайхалтай. Магадгүй гадаад ертөнцийн уур хилэнгээс эзнээ хамгаалах гэсэн байж болох юм. Би түүний цайвар арьсан доогуур цохилон гүйж байгаа судасны цусыг харах юмсан... Гэхдээ үүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Надад миний сонгосон амьдрал таалагддаг болохоор Жасперын адил татагдаж болохгүй.

Түүний духан дээр хөнгөхөн үрчлээ байгаагаас үзэхэд өөртөө итгэлгүй нэгэн бололтой. Түүнд үл таних хүмүүстэй хамт суун ярилцаж бүгдийн анхаарлын төвд байх нь зовлонтой байгаа нь тодорхой харагдаж байв. Би түүнийг хэврэгхэн мөрөө хөдөлгөхөд ичингүйрлийг мэдэрлээ. Гэхдээ энэ бүхнийг би зөвхөн ердийн хүний мэдрэмж гэж хүлээн авч байв. Хамгийн энгийн охины бодлыг би сонсож чадахгүй байна. Яагаад?

- “Эдвард?“ гэж хэлэх Розалигийн хоолой намайг бодит байдалд эргүүлэн авчрав.

Би санаа амран охиноос харцаа салгалаа. Би түүний бодлыг унших ухаангүй оролдлогоо үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Энэ нь намайг уурлуулж байв. Бас түүний бодол надаас юу нууж байгаа болоод хичнээн сонирхолтой байгаа талаар бодохыг ч хүссэнгүй. Би түүний бодлыг тайлах аргыг заавал олох болно. Бусад хүмүүсийн адил байсан ч гэсэн. Тийм амжилт олохын тулд юу ч зарлагадахаас буцахгүй.

- Тэгэхээр шинэ охин биднээс айж байна уу? хэмээн Эммет асуултандаа хариу нэхэв.

Би тодорхойгүй мөрөө хавчлаа. Тэр энэ сэдвийг нэг их сонирхохгүй байв. Би ч мөн адил сонирхох ёсгүй.

Бид ширээнээс босч хоолны танхимаас гарч явлаа.

Эммет, Розали, Жаспер нар төгсөх ангийн оюутны дүрд тоглон хичээлдээ явлаа. Би тэднээс залуу харагддаг болохоор тэгэх хэрэг байсангүй. Би биологийн хичээл рүү зүглэн эртнээс уйтгарлахдаа бэлдэв. Ноён Баннер бол анагаах ухааны алхамын талаарх лекцээрээ хүнийг гайхуулах зүйл хэлэхээр ухаалаг хүн.

Би ангид ороод ширээндээ суун өөрийгөө халхлахаар номоо гаргаж тавилаа. Би ангидаа ганцаараа суудаг байв. Хүмүүс надаас айх ёстойгоо мэдэхээр хангалттай ухаалаг байгаагүй ч тэдний зөн билэг нь надаас холхон байхыг сануулдаг байлаа.

Өрөө үдийн хоолноос ирэгсдээр алгуур дүүрлээ. Би сандлаа хойшоо налаад цаг явахыг хүлээж эхэллээ. Би унтаж чадахгүйдээ ахин харамсав.

Би түүний тухай бодлогоширч эхэлтэл Анжела Вебер шинэ охиныг хаалгаар дагуулан оруулж ирлээ.

- ”Белла намайг бодоход их ичимхий юм. Өнөөдөр түүний хувьд хүнд өдөр гэдэгтэй маргах хэрэггүй. Би түүнд ямар нэгэн юм хэлж чадахгүй нь харамсалтай... Гэхдээ энэ тэнэг сонсогдох байх... Тийм!” гэж Майк Ньютон бодоод түүнийг харахаар суудал дээрээ эргэлээ.

Белла Свон зогссон хэвээр би юу ч сонссонгүй. Тэнд хоосон зай байгаа юм шиг миний цухал хөдөлж эхэллээ.

Тэр багшийн ширээ рүү очихын тулд миний дэргэдүүр явж өнгөрлөө. Хөөрхий охин ангид байгаа цорын ганц суудал бол миний дэргэд байсан юм. Би өөрийн эрхгүй түүний талыг чөлөөлж ном дэвтрээ татлаа. Түүнд аятайхан байна гэдэгт би эргэлзэж байв. Түүнийг энэ ангид маш урт удаан хичээл хүлээж байлаа. Магадгүй түүний дэргэд суух болохоор нууцыг нь тайлах арга олж болох юм. Би түүнд аль болох ойртох хэрэгтэй... Миний анхаарал юунд төвлөрөх нь хэнд хамаатай гэж.

Яг тэр агшинд тэрээр сэнсний дэргэдүүр өнгөрөхөд би үнэрийг нь мэдэрлээ.

Түүний анхилам үнэр намайг дэлбэрэлтэнд өртүүлэн ниргэх шиг болов. Дүрслэн хэлэхийн аргагүй догшин хүчирхэг мэдрэмж намайг эзэмдэн авлаа.

Тэр агшинд би хэзээ ч хүмүүст ойртож байгаагүй юм шиг болж надад үлдсэн хүний сүүлчийн хэсгийг гээлээ.

Би бол араатан байлаа. Харин тэр миний олз. Энэ дэлхий дээр үүнээс өөр юу ч байхгүй.

Өрөөний хагасаар дүүрэн гэрчүүд байсан хэдий ч тэд зөвхөн миний хоёрдахь төлөвлөгөөнд хамаарагдаж байв. Би түүний бодлын нууцыг тайлах гэж байснаа мартчихлаа. Түүний бодол ямар утгатай гэж. Учир нь түүнд ямар нэг зүйлийн тухай бодох хангалттай хугацаа үлдсэнгүй.

Би бол цус сорогч харин түүнд миний наян жилийн турш мэдэрч байгаагүй хамгийн амттай, анхилуун үнэртэй цус байна.

Тийм анхилуун үнэртэй биет байж болно гэдгийг би тааварлаж ч байсангүй. Хэрвээ энэ тухай мэдсэн бол эртхэн хайж олох байсан юм. Би түүний араас бүх дэлхийг самнан явах байлаа. Түүний цус ямар амттай болохыг ч тааварлаж байна...

Цангалт миний хоолойд халуу шатаалаа. Ам хуурайшин хатахад шунахайран шүлсээ залгилсан ч тус болсонгүй. Гэдэс өлссөндөө агшиж би рефлексээрээ үсрэхэд бэлдэв.

Энэ бүхэн хормын дотор болж өнгөрсөн юм. Би удаашруулсан зураг авалт адил түүний алхам бүрийг нь харлаа.

Түүний хөл эцэст нь зогсоход над руу сэмхэн харав. Би түүнтэй харц тулгарах агшинд өөрийгөө түүний нүдэнд харлаа.

Гайхамшигтай нь би өөрийн нүүрээ харсан явдал түүний амийг аварсан юм.

Харин тэр миний хувьд таавар хэвээр байв. Тэр царайны хувирлыг минь хараад хацар нь ахин улайж миний амьдралдаа харж байсан хамгийн дур булаам өнгөтэй боллоо. Миний тархи анхилам үнэрт живлээ. Би зөвхөн энэ тухай л бодож байв. Бодлууд хэлхээ холбоогүй болоход би өөрийгөө хянахыг оролдов.
Тэр зугтах хэрэгтэйгээ мэдсэн юм шиг хурдан явлаа. Яарсандаа эв дүйгүйхэн хөдөлж дэргэд арай л бүдэрч унасангүй. Тэр ямар сул дорой юм бэ. Ердийн хүмүүс дундаа ч гэсэн.

Би түүний нүүрэнд анхаарал хандуулахыг оролдоод нүднээс нь өөрийгөө олж харлаа. Миний дотор ерөн жилийн турш амьдарч байгаа хүний биш хэрцгий хүсэл бүхий мангасын царай. Түүнийг гаргахад ямар амархан юм бэ.

Анхилам үнэр намайг эзэмдэн авахад бодол сарнин алга болов.

Үгүй ээ.

Би ширээний өнцөг рүү шахаж сандалдаа суухыг оролдов. Мод атгалтыг минь тэссэнгүй. Ширээний өнцөг шажигнаж алганд үйрмэг наалдан хурууны дор үйрдэс бутарлаа.

Ул мөр үлдээх ёсгүй. Энэ бол бидний гол дүрэм.

Нотлох баримтыг устга. Олзыг устга.

Одоо юу болохыг би сайн мэдэж байв. Охин ирээд дэргэд суух юм бол би түүнийг ална.

Харин энэ ангид байгаа гэм буруугүй гэрчүүд болох арван найман сурагч, нэг багшид би харсан зүйлээ хэлэхээр өрөөнөөс гарах боломж өгөхгүй.

Би энэхүү бодлоосоо цочлоо. Хамгийн муу агшинд ч би ийм харгислал үйлдэж байсангүй. Би наян жилийн туршид хэзээ ч гэм буруугүй хүнийг алж байгаагүй. Харин одоо шууд хорин хүнийг алах гэж байдаг.

Миний нүүрэн дэх мангас инээмсэглэв.

Биеийн маань нэг хэсэг энэ бодлоос цочсон бол харин нөгөө хэсэг болох хүйтэн цус алуурчин төлөвлөгөө гаргаж байв.

Хэрвээ би охиныг түрүүлж алах юм бол бусад нь саад болохоос өмнө түүний цусаар цэнгэхэд арван таван секунт орно. Магадгүй илүү ч байж болох юм. Хэрвээ тэд намайг үүнийг хийж байхад бариад авчихгүй бол ч. Түүнд өвдөлтөө мэдрэн хашгирах цаг гарахгүй. Би хэрцгий авирлалгүй түргэн дуусгана. Энэ бүхэн намайг үл таних гайхамшигтай цусанд хүргэх болно.

Харин дараа нь би бусдад нь зугтах боломж өгөхгүй. Тэд хэтэрхий жижигхэн болохоор цонхоор үсэрч чадахгүй тул зугтана гэж санаа зовох зүйлгүй. Би зөвхөн хаалганы дэргэд үлдэж хаахад л тэд занганд орох болно.

Энэ бүхэн маш түргэн өрнөх хэдий ч тэд цочирдож сандарсандаа эмх замбараагүй гүйлдэх болохоор бүгдийг нь барих хэцүү болно. Энэ хэтэрхий шуугиан ихтэй. Тэд айсандаа хашгиралдах болно. Хэн нэгэн сонсчихвол... Надад энэ харанхуй цагт илүү их буруугүй хүмүүсийг алах хэрэг гарна.

Түүний цусыг хөрч байхад би бусдынх нь учрыг олно.

Анхилуун үнэр хоолой шархируулан өвтгөж байна...

Ер нь эхлээд гэрчүүдийн учрыг олох хэрэгтэй юм байна.

Би төлөвлөгөө зохиолоо. Би дунд талын эгнээний сүүлчийн ширээнд суудаг. Би эхлээд баруун талд сууж байгаа хүнийг ална. Үүнийг хийхэд ойролцоогоор дөрөв юмуу таван секунт л орно. Энэ тийм ч их чимээ шуугиан болохгүй. Баруун талын хүний аз болоход харж амжихаасаа өмнө дуусна. Дараа нь зүүн талын эгнээнээс авахуулаад бүх хүнийг дуусгахад надад таван секунт шаардагдана.

Белла Свонд үйл явдлыг харах хангалттай хугацаа байна. Айдсаа мэдрэх хангалттай хугацаа. Хэрвээ тэр цочирдон хөшихгүй бол хашгирах хангалттай хугацаа. Нэг удаагийн хашгиралт түүнд ямар ч аз авчирахгүй.

Би гүнзгий амьсгал авахад үнэр судсаар тархаж цээжинд халуу шатаан ухааны минь үлдсэн хэсгийг устгалаа.

Тэр дороо эргээд хэдэн секунтын дараа надаас дюймийн зайд суулаа.

Миний доторх мангас тэвчээр алдан инээмсэглэв.

Зүүн талд хэн нэг нь номоо чанга хаах чимээ гарав. Би үхэх үйлтэй хэн ингэснийг эргэж харсангүй. Үнэр агаарын урсгалаар хөөгдөн над руу ирлээ...

Богинохон нэг агшины турш би бүхнийг тодоор бодлоо. Тэр үнэт хоромд би бодолдоо хоёр нүүр харсан юм.

Нэг нь миний хэзээ нэгэн цагт байсан тоогоо алдсан хүмүүсийг алсан улаан нүд бүхий мангасын төрх. Бодлоготой цагаатгагдсан алуурчин. Би өөр илүү сул дорой мангасыг алж байсан. Миний гар дээр үхлийн хэлэлцээр байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ бол буулт хийсэн хэрэг юм. Би хүний цус ууж байсан ч цагаатгагдсан билээ. Миний золиосууд өөр хоорондоо ялгаатай байсан.

Хоёр дахь нүүр бол Карлайлынх байсан юм.

Бидний хооронд адил төстэй зүйл бараг байсангүй. Цэлмэг өдөр болон гүн харанхуй шөнө гэсэн үг.

Карлайл мэдээж бие махбодийн хувьд миний эцэг биш л дээ. Бидний гадна төрх ч гэсэн ондоо байлаа. Гэхдээ бусад вампируудын адилаар бид хоёулаа цасан цагаан арьстай байсан юм. Харин нүдний өнгө бол бидний сонголт.

Хэдийгээр бидэнд адил төстэй зүйл байгаагүй ч далан жилийн өмнө түүний замыг сонгон авч мөрдөөгүй бол миний царай ямар байх байсныг төсөөлдөг юм. Царай өөрчлөгдөхгүй хэдий ч түүний цэцэн ухаан надад ул мөрөө үлдээн, хязгааргүй тэвчээр хөмсгөн дээр зурайж, өршөөнгүй сэтгэл уруул дээр минь тодрох байсан биз.

Гэнэтхэн энэ бүх үл ялиг сайжралт мангасын төрхөн дор үгүй боллоо. Агшин зуур бүтээгч, хүмүүжүүлэгч эцгийн минь тусгалаас юу ч үлдсэнгүй. Миний нүд зууны өмнө гээсэн чөтгөрийн өнгөөр цогшин улайв.

Миний төсөөлөлд Карлайлын нүд зэмлэнгүй харсангүй. Би энэхүү аймшигтай үйл явдлын дараа тэр намайг уучилна гэдгийг мэдэж байв. Яагаад гэвэл тэр надад хайртай. Яагаад гэвэл тэр намайг үнэн хэрэгтээ хамаагүй дээр гэж боддог. Хэдийгээр би түүний найдлагыг биелүүлээгүй ч гэсэн тэр намайг үргэлжлүүлэн хайрлах болно.

Белла Свон суудал дээрээ эв хавгүй хөшүүн (тэр надаас болгоомжилсон гэж үү?) суухад цусны анхилам үнэр над руу өтгөн үүл адил нүүгэлтэн ирлээ.

Би эцгийнхээ найдлагыг хугалахгүй. Өвдөлт болон ухаарал намайг халуу шатаан зовоож байв.

Би илүү цаашлахыг хичээхэд мангас цангасандаа түүнийг барихыг хүслээ.

Тэр яах гэж ийшээ ирсэн юм бэ? Юуны учраас амьдарч байгаа хэрэг вэ? Тэр миний амьдарч байсан эмзэгхэн ертөнцийг юуны учир эвдэн бусниулах гэж байна? Яагаад энэ охин төрсөн юм бол? Тэр намайг устган сөнөөж байна.

Би гэнэтийн үзэн ядалтандаа автан түүн рүү эргэв.

Энэ юун амьдрал юм бол? Яагаад би, яагаад одоо гэж? Ямар учраас энэхүү бурхан мартсан хотод толгойд минь дэлбэрэлт адил нөлөөлж бүхнийг хаяхад хүргэж байна?

Тэр ер нь яах гэж ирсэн юм бэ!
Би мангас байхыг хүсэхгүй байна! Би өрөөнд байгаа хүүхдүүдийг алахыг хүсэхгүй байна! Би удаан жилийн туршид зөн совингоо эсэргүүцэн тэвчиж ирсэн бүхнээ алдахыг хүсэхгүй байна!

Би үүнийг хийхгүй. Тэр намайг ингэхэд хүргэж чадахгүй.

Гол асуудал түүний цусны сэтгэл татам аймшигтай үнэрт байлаа. Хэрвээ үүнийг тэсч гарах ямар нэгэн арга зам байдагсан бол… Хэрвээ нэг удаагийн цэвэр агаар миний тархийг цэвэрлэдэг сэн бол.

Белла Свон өтгөн урт үсээ миний зүг сэгсэрлээ.

Тэр нуугдаж байгаа юм байх даа? Мангасыг өдрийн хоолонд урьчихаад шүү! Түүнийг даажигнаж байна.

Би удахгүй бууж өгөх нь. Өчүүхэн төдий ч агаар алга. Гэхдээ би амьсгалахгүй байж чадна.

Би уушгиндаа агаар орохыг зогсоолоо. Санаа минь амарсан хэдий ч бүрэн дүүрэн биш байв. Анхилам үнэр санагдсан хэвээр хэлний үзүүрт мэдрэгдэнэ. Надад түүний эсрэг удаан хугацааны турш тэмцэх тэвчээр үлдсэнгүй. Гэхдээ би нэг цаг тэсэж чадна. Зөвхөн нэг цагийн туршид. Амь үрэгдэх үйлтнүүдээр дүүрэн энэ өрөөг орхих хангалттай хугацаа байлаа. Хэрвээ нэг л цаг тэсч чадах юм бол.

Амьсгалахгүй байх нь хачирхалтай мэдрэмж юм. Миний бие организмд хүчилтөрөгч хэрэггүй хэдий ч зөнгөөрөө амьсгалдаг байв. Түгшүүртэй мөчид үнэрлэх чадвар минь сайжирдаг. Тэр намайг аюул ослоос сэрэмжлүүлэн анд чиглүүлдэг байв. Би үргэлж иймэрхүү зүйлтэй тохиолдоод байдаггүй хэдий ч аюул осол тохиолдоход бусад хүмүүсийн адилаар биеэ хамгаалах зөн совин ажилладаг.

Таагүй хэдий ч аюулгүй. Түүний үнэрийг мэдэрч энэхүү гайхамшигтай туяхан тунгалаг арьсанд шүдээ хүргэн халуун, дулаахан, цохилсон…

Цаг! Зөвхөн цаг. Би үнэр болон амтын талаар бодох ёсгүй.

Чимээгүй охин үснийхээ ард бидний дунд хөшиг татсан мэт нуугдлаа. Би түүний царайг харахгүй байгаа ч тод гүнзгий харцнаас нь сэтгэл хөдлөлийг нь уншсан. Тэр яагаад үсээ буулгасан юм бол? Нүдээ нууж байна гэж үү? Аюултай гэж үү? Ичсэн юм болов уу? Надаас нууцаа нууж байгаа юм болов уу?

Би түүний бодлыг уншиж чадахгүйдээ хүрч байсан өмнөх уур хилэн энэхүү сэтгэл хөдлөлтэй харьцуулахын аргагүй байлаа. Би энэ агшин бүрийг үзэн ядаж байв. Дэргэд байгаа дорой охин, энэ цагт цохилж байгаа зүрх болгоныг үзэн ядаж байна. Би түүнийг үзэн ядаж байна. Энэ бүхнийг мэдрэхэд хүргэсэнд нь бүр ихээр үзэн ядаж байна. Энэ надад бага зэрэг туслав. Түүнд уурласан өмнөх өчүүхэн төдий уур хилэн үл мэдэг туслав. Би түүний цус ямар амттай талаар бодохгүйн тулд сэтгэл хөдлөл болгонтой холбоотой байв.

Үзэн ядалт ба уур хилэн. Тэвчээр. Хэзээ энэ барагдашгүй цаг дуусах юм болоо?

Хичээл дууссаны дараа юу болох бол?... Тэгэхэд тэр өрөөнөөс гарна. Харин би юу хийнэ гэж?

Би түүнтэй танилцах болно. Мэндлээд намайг Эдвард Каллен гэдэг. Чамайг дараагийн хичээлд чинь хүргэж өгөх үү? гэж асууна.

Тэр зөвшөөрөх нь мэдээж. Эелдэг байхад л хангалттай. Хэдийгээр би түүнийг надаас айсан гэж сэжиглэж байгаа ч хамт явахыг зөвшөөрч л таараа. Хаа нэгтээ нүднээс далд газар аваачихад л хангалттай. Ой мод машины зогсоолын захаас эхэлдэг. Би түүнд номоо машиндаа мартсан гэж хэлнэ.

Би түүнтэй хамт байсан сүүлчийн хүн гэдгийг хэн анзаарах юм бэ? Ердийнхөөрөө бороо орж байгаа болохоор хар цувтай хоёр хүний дүрс автомашины зогсоол руу явахыг сонирхох хүн байхгүй.

Өнөөдөр түүнийг сонирхож буй цорын ганц хүн би байсангүй. Ялангуяа Майк Ньютон хөдөлгөөн бүрийг нь дагуулан ажиглаж байв (Түүнд миний дэргэд суухад тухтай байсангүй. Яг л түүний үнэр тэвчээрийг минь барж байгаатай адил). Би түүнтэй хамт гарч явахыг Майк Ньютон ажиглачихаж болох юм.

Хэрвээ би нэг цаг тэсчих юм бол хоёр дахийг даван гарч чадах болов уу?

Би халуу шатсан өвдөлтөндөө агзасхийлээ.

Тэр гэр лүүгээ явна. Чарли Свон бүх өдрийн турш ажилладаг болохоор тэнд хэн ч байхгүй. Би энэ жижигхэн хотын хүн бүрийн адилаар түүний гэрийг мэддэг байлаа. Түүний гэр өтгөн ойн ойролцоо байдаг бөгөөд ойр хавьд нь ямар ч хөрш байхгүй. Хэрвээ тэр хашгирвал хэн ч түүнийг сонсохгүй.

Энэ илүү ухаалаг юм байна. Би далан жилийн турш хүний цус уулгүй амьдарсан. Хэрвээ би амьсгалахгүй бол ахин хоёр цаг тэсч болно. Хэн ч надад саад болохгүйн тулд ганцааранг нь үлдээнэ. Миний дотор байгаа мангаст туршиж үзэх үүнээс өөр боломж байхгүй.

Багахан мангас байж гэмгүй охиныг алахын тулд би хүний бус тэвчээр чармайлт гарган энэ өрөөнд байгаа арван найман хүний амийг аварч болох байлаа.

Хэдийгээр би түүнийг үзэн ядаж байсан ч шударга биш гэдгийг нь мэдэж байсан юм. Би үнэн хэрэгтээ өөрийгөө л үзэн ядаж байлаа. Би түүнийг үхэх болно гэдгийг үзэн ядаж байв.

Би энэ цагийг түүнийг алах янз бүрийн арга зохион хүндхэн өнгөрөөлөө. Тэр агшинд би түүний үхлийн талаарх хаалттай үзэгдлээс зугтахыг хичээж байв. Дотроо бол энэхүү тэмцэлд хараанд өртсөн болгоныг дуусгаж байсан юм. Би зөвхөн стратегийн төлөвлөгөө зохиох төдий байв. Ингэснээрээ хичээлийн төгсгөл хүртэл тэслээ.

Тэр намайг унжуулсан үснийхээ цаанаас харлаа. Би ахин шударга бус дүрэлзсэн үзэн ядалтыг мэдэрч айсан нүдэнд нь өөрийнхөө тусгалыг харлаа. Түүнийг ахин үснийхээ цаана нуугдаж амжихаас урьтаж хацар нь ягаарахад миний тэсвэр бараг алдагдав.

Тэгэхэд л хонх дуугарсан юм. Авралын хонх. Бид хоёулаа аврагдлаа. Тэр үхлээс аврагдаж харин би хар дарсан зүүдний өмнөх төрхөндөө буцан ирлээ.

Би өрөөнөөс ухасхийн гарахад тэвчээр бараг үлдсэнгүй. Хэрвээ хэн нэгэн намайг тэр агшинд харсан бол хачин санагдах байсан биз. Гэхдээ хэн ч надад анхаарлаа хандуулсангүй. Бүгдийн бодол цагийн өмнө үхэх гэж байсан охиныг тойрон эргэлдэж байв.

Би машиндаа очиж нуугдав.

Надад нуугдах санаа нэг их таалагдаагүй юм. Энэ бол их аймхай хэрэг л дээ. Гэхдээ маргаангүй хэлэхэд энэ агшинд гарцаагүй хэрэгтэй зүйл байсан юм.

Надад хүмүүсийн дунд байх тэвчээр үлдсэнгүй. Тэдний нэг нь алуурчингаас бүх хүчээ гарган зугтах юм бол би биеэ барьж тэсэхгүй байв. Миний бүхий л хүчин чармайлт алга болжээ. Надад мангас ялсан юм шиг санагдав.

Би ердийнхөөрөө тайвширахын тулд компакт диск тавихад энэ удаад нөлөөлсөнгүй. Надад машины онгорхой цонхоор орж ирж байсан чийгтэй сэрүүн цэвэр агаар илүү тус боллоо. Гэсэн хэдий ч би Белла Своны цусны үнэрийг тодхон санаж хомхойрон шүлсээ залгилахад бие организм болох гэж буй үйл явдалд бэлтгэгдэв.

Би ахин хэвийн болов. Би ухаалаг бодож чадахаар болов. Бас хүсээгүй зүйлээ хийхийн эсрэг тэмцэж чадна.
Надад түүний гэр лүү явах ямар ч шаардлага гарсангүй. Би түүнийг алахгүй. Би ахин амьдралд эргэн ирж бодит байдлын талаар бодлогошироход сонголт байлаа. Сонголт үргэлж л байдаг юм.

Тэгэхээр би одоо түүнээс хол байсан болохоор ангид байсны адил мэдрэмж төрсөнгүй. Магадгүй ирээдүйд түүнээс зугтаж болох ч надад чухал хэрэгцээтэй зүйлээ өөрчлөх шаардлага гарахгүй. Надад түүний байгаа ийм л амьдрал таалагддаг. Ямар учраас өчүүхэн охины хорхой хүрэм үнэрээс болж дүрмээ зөрчих хэрэгтэй гэж?

Би эцгээ урам хугарахад хүргэхгүй. Эхээ ч түгшиж сандарган… өвтгөхгүй. Тиймээ, энэ бас өргөж авсан ээжийг минь зовоох болно. Эсми хичнээн эелдэг зөөлөн билээ дээ. Түүний зовлон шаналалын талаар бодож үзэхэд амаргүй байлаа.

Би охиныг өчүүхэн төдий аюул болох Жессика Стенлигийн бодлоос хамгаалах гэж бодож байсан нь инээдтэй юм. Би Белла Своныг хамгаалж болох сүүлчийн хүн байлаа. Гэхдээ түүнд минийх шиг аймшигтай хамгаалалт хэрэггүй нь ойлгомжтой.

Ингэхэд Алис хаана байгаа юм бол гэж би өөрөөсөө асуулаа? Тэр намайг Своны охиныг алах янз бүрийн арга зохиож байгааг харсангүй гэж үү? Тэр яагаад намайг зогсоох юмуу, аллагын ул мөрийг далдлахаар ирсэнгүй вэ? Эсвэл тэр Жасперын асуудалд татагдаад надад тохиолдох аймшигт явдлыг хайхраагүй юм болов уу? Магадгүй би бодсоноосоо ч илүү хүчтэй юм болов уу? Охинд хор хөнөөл учруулахгүй байсан хэрэг үү?

Үгүй ээ. Энэ худал гэдгийг би мэдэж байна. Алис ердөө л Жасперт хамаг анхааралаа хандуулсан хэрэг.

Би түүний англи хэлний хичээлд суухаар явсан газар болох жижигхэн барилгын зүг ширтлээ. Надад танил хоолойг олоход их хугацаа хэрэггүй. Миний зөв байлаа. Түүний бүхий л бодлууд Жасперыг тойрон эргэлдэж сэтгэл хөдлөлийг нь судалж байв.

Би түүнээс зөвөлгөө авч чадахгүй нь харамсалтай ч мэдэхгүй байгаад нь сэтгэл хангалуун байв. Тэр ямар ч алан хядлага хараагүй болохоор би сүүлчийн хичээлд сууж болох юм.

Намайг ахин гал эзэмдэн авахыг мэдэрсэн ч энэ удаад ичсэндээ байлаа. Би хэн нэг нь энэ тухай мэдээсэй гэж хүссэнгүй.

Хэрвээ би түүнийг алах гэсэн хүсэлтэйгээ тэмцэхийн тулд Белла Своноос зугтах юм бол мангас цөхөрсөндөө шүдээ зууна. Тэгвэл хэнд ч энэ тухай мэдэх хэрэг гарахгүй. Хамгийн гол нь би түүний үнэрээс хол байна.

Эцсийн эцэст яагаад би зүгээр л оролдоод үзэж болохгүй гэж? Зөв сонголт хийх хэрэгтэй. Карлайл хэн байгаагаар минь харахыг оролдоод үзэх хэрэгтэй.

Сургуулийн сүүлчийн хичээл бараг дуусч байв. Би шинэ төлөвлөгөөгөө нэн даруй хэрэгжүүлэхээр шийдэв. Ер нь машины зогсоол дээр сууж байх дурын агшинд тэр миний дэргэдүүр өнгөрөн үүнийг зөрчихөд хүргэж болно. Би ахиад л охиныг үзэн ядахаа мэдэрлээ. Тэр миний дотоод ухамсрыг эзэмдсэнд би уурлаж байв. Намайг тийм зүйл хийлгэхэд хүргэсэн болгоныг зүхэн харааж байлаа.

Би яаравчлан хэт хурдан явахад захиргааны жижиг корпусын эргэн тойронд хэн ч байсангүй. Белла Свонтой уулзах нэг ч боломжыг үлдээж болохгүй. Би одоо түүнээс халдвартай юм шиг зугтах болно.

Захиргааны өрөө хоосон зөвхөн миний харахыг хүссэн нарийн бичиг сууж байв.

Тэр миний чимээгүйхэн орж ирснийг анзаарсангүй.

- Хатагтай Коуп?

Шаргал үстэй эмэгтэй намайг хараад нүдээ бүлтийлгэв. Тиймээ бид үргэлж тэднийг гэнэдүүлдэг юм.

- “Өө“, гэж тэр сэтгэл зовсон байртай амаа нээлээ. Тэр цамцныхаа үрчлээсийг илэн тэгшлэв. Муухай харагдсан гэж бодсон бололтой. Тэр бараг чиний хүү шиг хүн байна шүү дээ. Энэ тухай бодоход хэтэрхий залуухан... гэснээ,

- “Сайн уу, Эдвард. Юугаар туслах вэ?“ хэмээн зузаан шилний цаанаас сормуусаа дэрвэлзүүлэв.

Таагүй л юм. Гэхдээ би хүссэнээсээ илүү дур булаам харагддагаа мэднэ. Энэ зүгээр л дууны өнгөнд гаргаж буй хариу үйлдэл байлаа.

Би түүний жижигхэн нүдийг сайн харахын тулд урагшаа бөхийлөө. Түүний бодол хэдийн сарнижээ. Энэ ч амархан хэрэг л дээ.

- Би таныг хичээлийн хуваарьт минь тус болно гэж найдаж байна хэмээн би урьдчилан бэлтгэсэн зөөлөн хоолойгоор дуугарав.

Түүний зүрхний цохилт хурдсах нь сонсогдлоо.

- “Тэгэлгүй яахав, Эдвард. Би юугаар туслах вэ?“ Хэтэрхий залуухан, хэтэрхий залуухан байна гэж тэр өөрийгөө ятгалаа. Мэдээж худал шүү дээ. Би түүний өвөө шиг л хөгшин. Гэхдээ жолооны үнэмлэхийн хувьд бол түүний зөв байсан юм.

- Би биологийн хичээлийг өөр хичээлтэй сольж болох эсэхийг мэдэхийг хүсч байна. Жишээлбэл физик ч юм уу?

- Ноён Баннерт ямар нэгэн асуудал гараа юу, Эдвард?

- Үгүй дээ, бүх зүйл хэвийн. Би зүгээр л энэ хичээлийг судалчихсан.

- Та нарын өмнө сурч байсан Аляскийн сургуулийн хурдавчилсан сургалтын үеэр үү? гэж хэлэхдээ түүний нимгэн уруул үрчийлээ. Тэд коллежэд суралцах ёстой. Би багш нарын хэрхэн гомдоллохыг сонссон л доо. Тэд үргэлж бүхнийг мэддэг бөгөөд хэзээ ч буруу хариулж байгаагүй. Бас шалгалтан дээр нэг ч алдаа гаргадаггүй нь бүх хариултыг мэдэж байгаа юм шиг санагддаг. Ноён Баннер түүнээс ухаантай сурагч мэхлээгүй гэдэгт итгэхийг хүсэх болно... Харин би тэднийг гэртээ хичээллэдэг гэдэгт мөрийцсөн ч болох юм. “Ер нь бол Эдвард физикийн хичээл хэтэрхий олон сурагчидтай. Харин ноён Баннер ангид хорин таваас доошоо хүн байхад дургүй.“

- Би ямар ч төвөгтэй зүйл үүсгэхгүй ээ.

- Мэдээж үгүй л дээ. Төгс Калленыхан л биш шүү. “Би мэднэ, Эдвард. Гэхдээ тэнд сул суудал байхгүй.“

- Магадгүй би хичээлээс чөлөөлөгдөж болох уу? Чөлөөт цагаараа биеэ даагаад хичээлээ хийчихэе.

- “Биологийн хичээлээс чөлөөлөгдөх гэнэ ээ?“ хэмээн түүний эрүү чангарлаа. Ямар солиотой хэрэг вэ. Хэрвээ бүгд мэдчихвэл яах болж байна? Ноён Баннер асуудал үүсгэж болно. Тэгээд ч би Бобтой энэ тухай ярилцах хэрэг үү? ”Коллежэд элсэхэд чиний оноо хүрэхгүй шүү дээ.”

- Би ирэх жил үзчихнэ ээ.

- Магадгүй чи энэ тухайгаа эцэг эхтэйгээ ярилцах хэрэгтэй байх?

Миний ард хаалга онгойн огт төлөвлөөгүй зүйл болсон ч би хатагтай Коуп дээр анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байв. Би доошоо бөхийн нүдээ томоор нээлээ. Хэрвээ хар биш алтлаг өнгийн нүд байсан бол энэ сайн ажилладаг юм. Хар өнгийн нүд хүмүүсийг айлгадаг.

- ”Гуйя, хатагтай Коуп?” гэж би аль болох шургуу зусардан дуугарлаа. Гэсэн хэдий ч тэр бас шургуу байв. ”Намайг аль нэг анги руу явуулчихаж болохгүй юу? Хаа нэгтээ сул суудал байгаа гэдэгт итгэлтэй байна. Биологийн хичээлийн цаг бол сүүлчийн боломж биш шүү дээ.”
Би шүдээ хэтэрхий ил гарган түүнийг айлгалгүй царайдаа зөөлөн инээмсэглэл тодрууллаа.

- Түүний зүрхний хэмнэл улам хурдсан “Хэтэрхий залуу“ байна гэж өөртөө адган санууллаа. ”Гэхдээ, магадгүй ноён Баннерын талаар би Бобтой ярилцаад үзэж болох юм...”

Ердөө л нэг секунт үлдээд байтал гэнэт бүх зүйл өөрчлөгдөв. Өрөөний уур амьсгалд бай болох шаргал үстэй эмэгтэй рүү би бөхийж байлаа.

Саманта Уэллз хаалгаар орж ирэн сагсанд цаас хийгээд яаран гарч одов. Нээлттэй хаалгаар орж ирсэн салхи надад хүрэхэд хормын хугацаа шаардагдав. Хэн орж ирсэнийг ойлгоход секунтын хугацаа л шаардагдсан юм.

Би булчингаа чангалан алгуур эргэж харлаа.

Белла Свон хаалганы хажууд зогсоод гартаа жагсаалт бүхий цаас барьжээ. Тэр миний хүний үнэргүй хэрцгий харцтай тулгараад нүд нь ердийнхөөсөө илүү томорлоо.

Цусны анхнилам үнэр жижигхэн бүгчим өрөөний өнцөг булан бүрд түгэн тархав. Миний хоолойд гал шатлаа.

Аймшигт төрх бүхий мангас ахин түүний нүдэнд тодрон үзэгдэв.

Миний гар ширээн дээр хөшчихлөө. Надад хатагтай Коупыг барьж аван толгой руу нь хүчтэй цохин алахын тулд эргэж харах хэрэг байсангүй. Хорин хүн үхсэнээс хоёр хүн дээр.

Мангас түгшин ажиглаж намайг үүнийг хийхийг хомхойрон хүлээлээ.

Гэхдээ надад сонголт байв. Сонголт үргэлж л байдаг юм.

Би нүдний өмнө гарч ирсэн Карлайлын царайн дээр төвлөрлөө. Би хатагтай Коуп руу эргэн харахад миний сэтгэлийн хөөрөл огцом унасанд гайхсан бололтой. Тэр зөнгөөрөө надаас холдсон хэдий ч царайд нь айдас илрэн үзэгдсэнгүй.

Өөрийгөө хянаж сурахын тулд би ерөн жилийн туршид бэлтгэл сургууль хийн жигд хоолойтой болсон билээ. Бүтэн өгүүлбэр хэлэх агаар надад хангалттай байлаа.

- За яахав, зүгээр дээ. Би үүнийг боломжгүй гэдгийг харж байна. Тусалсан явдалд их баярлалаа.

Би эргээд өрөөнөөс гарахдаа охины халуун цусанд анхаарлаа хандуулахгүйг хичээв. Би түүний биенээс ердөө хэдхэн дюймийн зайд өнгөрөн гарсан юм.

Би аюулгүй газар болох машин хүртлээ зогсолтгүй түргэхэн явлаа. Сургууль хэдийн тарсан болохоор зогсоолоор сурагчид дүүрэн холхилдоно. Надад олон гэрч хэрэггүй.

Би хоёрдугаар ангийн Ди Жей Харретын бодлыг сонссон ч тоосонгүй.

Каллен хаа нэгтээгээс агаар амьсгалахаар гарч ирж байна... Өө энэ ч зөвхөн миний төсөөлөл л дөө. Ээж үргэлж хэлэхдээ...

Намайг вольвод суух үед бусад маань хэдийн тэнд сууж байв. Би амьсгалаа хянахыг хичээн цэвэр агаараар амьсгаллаа.

- “Эдвард?“ гэж Алис түгшсэн хоолойгоор хэллээ.

Би толгойгоо сэгсрэв.

- “Чамд юу тохиолдоо вэ, чөтгөр гэж?“ хэмээн Эммет Жаспераас өчигдөрийн хариугаа авахаар шаардаж байснаа сатааран асуулаа. Би хариуд нь машинаа асаав.

Белла Свон машины зогсоол дээр ирэхээс урьтаж эндээс явах нь чухал байв. Яг л намайг мөрдөж буй чөтгөр аятай... Би эргээд хаазаа гишгэлээ. Би зам дээр гарахын урд дөчин милийн хурд аваад булан тойрмогц далан миль болголоо.

Эммет, Розали, Жаспер нар Алис руу харах нь мэдрэгдэв. Тэр мөрөө хавчлаа. Алис зөвхөн ирээдүйг хардаг болохоос биш өнгөрснийг хардаггүй.

Тэр над руу харав. Бид түүний ирээдүйд харсан зүйлд дүн шинжилгээ хийгээд хоёул гайхширав.

- Чи явах гэж байгаа юм уу? гэж тэр шивнэв.

Бусад нь ахиад л намайг харцгаав.

- Тийм гэж үү? хэмээн би шүдний завсраар сийгүүлэв.

Дараа нь тэр намайг эргэлзэхийг харсан болохоор ирээдүй муу тал руугаа өөрчлөгдлөө.

- Өө.

Белла Свон үхнэ. Миний нүд шинэхэн цусанд цогшин улайжээ. Энэ явдал мөрдөгдөх болно. Бидэнд удаан хугацаагаар нуугдах хэрэг гарвал тэндээс явж бүхнийг ахин эхэлдэг байлаа.

- “Өө“ гэж тэр ахин хэллээ. Дүр зураг илүү тодхон үзэгдэв. Би анх удаагаа Чарли Своны гэрийн доторхийг харж Беллагийн жижигхэн гал зуухны шаргал өнгийн шүүгээг харлаа. Тэр цаашаа харан зогсоход би мяраан ойртов... Би түүний анхилам үнэр намайг хэрхэн эзэмдэн авахыг мэдэрлээ...

- Болно! гэж би тэсэхээ болиод дуу алдав.

- Уучлаарай гэж тэр бувтнаад нүдээ анив.

Мангас хөөрөн баярлав.

Харалт ахин өөрчлөгдлөө. Шөнө хоосон замын хажуугаар цастай модод харагдаж машины гэрэл гялсхийн бараг хоёр зуун милийн хурдтай явж байв.

- Би чамайг санана даа. Гэхдээ чи бидэнтэй аль болохоор түргэн эргэж нэгдээрэй гэж тэр хэлэв.

Розали, Эммет хоёр түгшүүртэй харц солилцов.

Бид бараг гэрийнхээ гадаа иржээ.

- Биднийг энд буулгачих. Чи өөрөө Карлайлд хэлээрэй гэж Алис тушаалаа.

Би толгой дохиод тормоз дарахад машин чахарлаа.

Эммет, Розали, Жаспер нар чимээгүй байсан хэвээр. Тэд намайг явсан хойно Алис бүгдийг тайлбарлахыг хүлээж байв. Алис миний мөрөнд хүрээд,

- Чи зөв сонголт хийсэн. Энэ бол харалт биш харин тушаал. Тэр Чарли Свонд байгаа цорын ганц гэр бүл. Чи бас түүнийг алсан гэж бувтналаа.

- Тиймээ гэж би сүүлчийн хэсгийг зөвшөөрөн хэлэв.

Түүний хөмсөг өргөгдөн сэтгэл зовсон бусад руугаа ойртов. Тэднийг ойд уусан алга болохоос урьд би машинаа асаав.

Би хотын зүг эргэн хурдлахдаа Алисийн харанхуй ба гэгээтэй харалтын өөрчлөлтийн талаар мэдэж байв. Би яагаад Форксоос зуун наян милийн хурдтай гарч байгаа болохоо ойлгосонгүй. Эцэгтэйгээ салах ёс хийх үү? Эсвэл дотор байгаа мангасыг чөлөөлөх юм уу? Хайрга машины дугуйн дор бутран үсчив.

НЭЭЛТТЭЙ НОМ
Хоёрдугаар бүлэг


Би цасан хунгар луу арагшаа унахад зөөлөн цасан дээр биеийн жингээр шинэ дүрс үүслээ. Миний арьс эргэн тойрны агаар шиг хүйтэн болохоор мөсний хэлтэрхий тансар хилэн адил санагдана.

Тэнгэр цэлмэг байсан болохоор одод тодхон үзэгдэж цэнхэр өнгөөр гялалзан зарим нь шар туяа цацруулна. Одод сүр жавхлантай харагдаж харанхуй сансарт эргэлдэх нь ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Эсвэл бүр илүү нарийнаар төгс төгөлдөр ч гэж хэлж болох юм. Хэрвээ би түүнийг жинхэнээр нь харах чадвартай байсан бол.

Үүнээс илүү дээрдсэнгүй. Зургаан өдрийн өмнө би энэ хоосон Деналид ирсэн ч гэлээ анх удаа түүний үнэрийг мэдэрсэн үеийнх шиг чөлөөтэй байж чадсангүй.

Намайг үнэт чулуу шигтгэсэн адил туяарах тэнгэр лүү ширтэхэд нүдний өмнө дүрс үзэгдэх шиг санагдана. Онцлох зүйлгүй ердийн хүний царай. Гэвч би түүнийг толгойноосоо авч хаяж чадсангүй.

Би бодолдоо алхах чимээ сонсов. Зөөлөн цасан дээр сулхан чахрах чимээ гарлаа.

Таня миний араас дагаж ирсэнд би гайхсангүй. Тэр энэ яриаг сүүлийн хэдэн өдрийн турш бодсон болохыг би мэднэ. Гэхдээ хэлэх эсэхдээ итгэлгүй байсан юм.

Тэр талбай дээр жаран ярдын хол зайд зогсоод хар хадны оройгоос нүцгэн хөлөөрөө харайлаа.

Танягийн арьс ододын гэрэлд мөнгөлөгөөр гэрэлтэн, урт цайвар мушгиа үс нь гүзээлзгэнэ шиг ягаан өнгөтэй үзэгдэнэ. Түүний хуван шар нүд намайг хараад гялалзахад уруул дээр нь инээмсэглэл тодров.

Гайхамшигтай. Хэрвээ би түүнийг жинхэнээсээ хардаг байсан бол ч. Би санаа алдлаа.

Тэр хурц чулууны өнцөг дээр бөхийгөөд хурууныхаа үзүүрээр хүрэнгээ,

- Их бууны сум гэж бодлоо.

Тэгээд агаарт үсрэхэд харанхуй дүрс нь сүүдэрт халин ододын өмнүүр эргэлдлээ. Тэр гогцоо эргээд миний өмнөх хунгар дээр газардав.

Эргэн тойрны цас хийсэн бужигнав. Одод харлан би гүнзгий хүйтэн болор талстад хучигдлаа.

Би ахин санаа алдсан ч цасыг холдуулах юу ч хийсэнгүй. Харанхуй цасан дор харах боломжгүй байсан ч би тэрхүү царайг харсаар байв.

- Эдвард?

Дараа нь цаснууд зүг бүр тийш хийсэн Таня намайг түргэн гаргав. Тэр миний хөдөлгөөнгүй нүүрэн дээрх цасыг цэвэрлэсэн ч нүд рүү харсангүй.

- Уучлаарай. Би зүгээр л тоглосон юм гэж тэр шивнэлээ.

- Би мэднэ. Хөгжилтэй байлаа.

Түүний ам мурийлаа.

- Ирина, Кэйт хоёр чамайг ганцааранг чинь үлдээх хэрэгтэй гэж хэлсэн. Тэд намайг чамайг залхаасан гэж бодоод байгаа юм.

- Тийм бишээ. Эсрэгээрээ би биеэ бүдүүлэг авч явсан. Маш бүдүүлэг шүү.

- Надад их харамсалтай байна .

- Чи ямар ч л гэсэн гэр лүүгээ буцах уу? хэмээн тэр бодлоо.

- Би... шийдээгүй... байна.

- “Гэхдээ чи энд үлдэж болно шүү дээ.“ Түүний бодол гашуудалтай гунигтай байлаа.

- Үгүй. Энэ... тус болохгүй.

- Надаас болоогүй биз дээ? гээд тэр ярвайлаа.

- Мэдээж, үгүй гэж би эелдэгээр худал хэлэв.

- Жентельмэн байх хэрэггүй дээ.

Би инээмсэглэв.

- Би чамд таагүй байлгахгүй хүсээгүй гэж тэр өөрийгөө буруушаалаа.

- Үгүй дээ.

Түүний нэг хөмсөг өргөгдөн нүүрэн дээр нь итгэлгүй өнгө тодроход би инээлээ. Инээд алдаад ахиад л санаа алдлаа.

- За яахав. Жаахан л гэж би хүлээн зөвшөөрлөө.

Тэр мөн адил санаа алдаад эрүүгээ гараараа тулав. Түүний бодол урам хугарсан маягтай байлаа.

- “Чи ододоос мянга дахин илүү үзэсгэлэнтэй, Таня. Чи үүнийгээ сайн мэднэ. Надад өөрийн итгэлээ бусниулах боломжыг бүү өгөөч“ гэж би хэлэхдээ их хуурамч сонсогдсонд нь инээд хүрлээ.

- Би татгалзаагүй байна гэж тэр хошуугаа унжуулан дургүйхэн хэлэв.

- “Мэдээж үгүй“ хэмээн би зөвшөөрөөд түүнийг олон мянган дурсамжиндаа дүн шинжилгээ хийж эхлэхэд бодлыг нь хаахыг хичээлээ. Таня ердийнхөөрөө эр хүнийг ихэд эрхэмлэн үздэг юм.

- Эм шулмас би даажигнан хэлээд түүний толгойд байсан дүр зургийг эвдсэн гэж найдав.

- Хамгийн жинхэнэ нь шүү гээд тэр инээмсэглэхэд шүд нь гялсхийлээ.

Карлайлаас ялгаатай нь Таня болон түүний дүү хоёр өөрсдийн замаа хавьгүй удаан нээж олсон билээ. Эцсийн эцэст тэдний дурлал эр хүнийг алчихгүй. Одоо тэдний хайртай эрчүүд... амьд үлдэх болсон.

- Чи хэзээ ирэх юм бэ. Би бодохдоо... гэж тэр удаанаар дуугарав.

Тэр юу бодсоныг би мэдэж байлаа. Түүний юу мэдэрч байгааг нь ч тааварлаж байсан юм. Гэхдээ тэр агшинд энэ тухай эргэцүүлэн бодохоор ухаалаг байсангүй.

- Чи намайг бодлоо өөрчилнө гэж бодож байна.

- Тиймээ гээд тэр хөмсгөө зангидлаа.

- Би чамд найдлага төрүүлэхэд хүргэсэн буруутай, Таня. Би тэгж бодуулахыг хүсээгүй юм. Энэ бүхэн намайг явахаар... аль болохоор хурдан.

- Магадгүй чи надад яагаад гэдгийг хэлэхгүй юм уу?

- Энэ тухай ярихыг хүсэхгүй байна гээд би өвдгөө тэврэн суулаа.

Таня, Ирина, Кэйт нар амьдралынхаа төлөө сайн тэмцдэг байв. Бүр Карлайлаас илүү ч байж магадгүй. Тэд олз нь хэтэрхий ойртсоныг үл харгалзан биеэ барьж холдтол нь алдаа гаргадаггүй. Надад Таняд сул талаа харуулсандаа хэтэрхий ичгүүртэй байлаа.

- Эмэгтэй хүнтэй асуудал үүсгээ юу? гэж тэр миний хүслийг үл ойшоон тааварлав.

- Чиний бодсон шиг биш хэмээн би хүйтнээр инээмсэглэв..
Дараа нь тэр чимээгүй болчихлоо. Би бодлыг нь сонсоход тэр янз бүрийн таавар дэвшүүлэн миний үгний учрыг олохоор оролдож байв.

- Чи дөхүүлсэн ч үгүй гэж би түүнд хэлэв.

- Нэг л үг хэлчих гэж тэр гуйлаа.

- Гуйя, орхиж үз Таня.

Тэр ахин чимээгүй болон бодлогоширов. Би түүнийг тоохоо болиод дуртай ододоо ажиглан харлаа.

Тэр хэсэг зуур чимээгүй байсны эцэст бодол нь өөр зүгт шилжлээ.

- Чи хаашаа явах гэж байгаа юм, Эдвард? Хэзээ явах юм бэ? Карлайл руу буцаад явах уу?

- Тэгж бодохгүй байна.

Би хаашаа явах юм бэ? Би бүх дэлхий дээр сонирхлыг минь татаж чадахаар газрын тухай бодож чадсангүй. Миний харах болон хийхийг хүсч буй зүйл юу ч байхгүй. Яагаад гэвэл би хаашаа ч яваагүй. Би зүгээр л зугтчихсан...

Би үүнийг хичнээн үзэн ядаж байна гээч. Би тийм аймхай амьтан гэж үү?

Таня гоолигхон гараа сунгаж миний мөрөн дээр тавилаа. Би биеэ чангалсан хэдий ч түүнийг болиулсангүй. Тэр зүгээр л нөхөрсгөөр хандаж байлаа.

- Би чамайг буцсан нь дээр байх гэж бодож байна. Энэ юу байсан нь... эсвэл хэн байсан нь чухал биш хэдий ч... чамайг дагасаар байх болно. Чи түүнтэй улаан нүүрээрээ тулгарах хэрэгтэй гэж эртний оросын хазгайдуу аялгаар хэлэв.

Түүний бодол үгийх нь адил итгэлтэй байлаа. Би өөрийнхөө төрхийг түүний толгойноос харахыг хичээв. Би хэзээ ч хэнээс ч зугтаж байсангүй. Өөрийнхөө тухай тэгж бодоход таатай байлаа. Би хэзээ ч өөрийнхөө эр зориг хүнд бэрхийг ялан гарах чадварт эргэлзэж байсангүй. Саяхны ахлах сургуулийн биологийн ангийн аймшигт цагаас өмнөхөн шүү дээ.

Би түүний хацар дээр үнсээд зөөлнөөр холдуулахад эргэж харангаа уруулаа жимийлээ. Тэр миний шаламгай байдалд гунигтайгаар инээвхийлэв.

- Баярлалаа, Таня. Надад энэ үг хэрэгтэй байлаа.

- Түүний бодолд уур хилэн хуралдаж эхлэв. “Чи үүнд баярлаж байх шив. Гэхдээ би чамайг энэ талаар ул суурьтай бодож үзээсэй гэж хүсэж байна, Эдвард.”

- Намайг уучлаарай, Таня. Чи миний хувьд хэтэрхий сайхан гэдгийг мэднэ. Би зүгээр л... эрсэн зүйлээ олсонгүй.

- Сайн байна. Хэрвээ чи ахин уулзахаасаа өмнө явах гэж байгаа бол... баяртай, Эдвард.

- “Баяртай, Таня. Ахин баярласан шүү“ гэж би хэлэх агшиндаа үүнийг харлаа. Би өөрийнхөө явж буйг харсан юм. Байхыг хүсч байгаа цорын ганц газартаа буцах хангалттай хүчтэй гэдгээ.

Түүний хөл газар хүрэв үү үгүй юу хий үзэгдэл шиг цасан дундуур хурдлан одлоо. Маш хурдан гүйсэн учир хөл нь цасанд шигдэхгүй байгаа юм шиг санагдана. Тэр ардаа мөр үлдээсэнгүй. Бас эргэж харсангүй. Миний татгалзал түүний санааг ихээр зовоожээ. Тэр миний ирэлтийг ахин харахыг хүсэхгүй байв.

Би гонсойсондоо амаа мурийлгалаа. Надад Таняг гомдоох нь таалагдахгүй байв. Хэдийгээр түүний мэдрэмж гүнзгий биш байсан ч би хариулж чадсангүй. Би өөрийгөө жентельмен гэж мэдэрч чадсангүй.

Би эрүүгээ өргөн ахин ододын зүг ширтэхдээ гэнэтхэн буцах замдаа түгшлээ. Алис намайг гэртээ хүрэх замд байгааг харсан болохоор бусад нь ч гэсэн мэдсэн байгаа. Энэ тэднийг их баярлуулсан даа ялангуяа Карлайл, Эсми хоёрыг. Гэсэн ч би ододын зүг ахин хараад нүдний өмнө тодрон үзэгдэх түүний царайг нэвт ширтэхийг хичээлээ. Миний эргэн тойронд тэнгэрт гялалзах галнууд хүрэн өнгийн нүд болон хувирахад тэд надаас шийдвэрийн тухай асуух шиг болов. Түүний сониучхан нүд надаас үүнийг асуусан гэдэгт би итгэлгүй байлаа. Би өөрийн төсөөлөлдөө хүртэл түүнийг бодлыг сонсож чадсангүй. Белла Своны нүд асуусан байртай үргэлжлүүлэн ширтэхэд одод миний хараанаас алдагдав. Би хүндээр амьсгаадан хөл дээрээ бослоо. Хэрвээ би гүйх юм бол Карлайлын машиныг цагийн дараа хүргэж өгөх болно...

Эдвард өөрийн гэр бүлийнхнээ харахыг яарсаар асуудалтай нүүр тулгарах болно гэж би бодлогоширон ододын дорх цасан талбайд мөр үлдээсэнгүй одлоо.

***

- Бүх зүйл сайхан болно гэж Алис санаа алдлаа.

Түүний нүд төвлөрөхгүй байсанд Жаспер нэг гараараа тохойноос нь хөнгөхөн барьж авлаа. Биднийг хоолны газар орох үед дүүрэн хүнтэй байв. Розали, Эммет хоёр түрүүлэн явахад, Эммет дайсны нутаг дэвсгэрт орсон бие хамгаалагч адил инээдтэй харагдана. Роуз мөн адил болгоомжилох шиг санагдсан ч илүү их ууртай байлаа.

- “Тэгэлгүй яахав“ гэж би бувтналаа. Тэд биеэ муу их авч явж байв. Хэрвээ би биеэ барих чадвартаа итгэлгүй байсан бол гэртээ үлдэх л байсан.

Манай хэвийн байдлыг гэнэт өөрчилсөн өглөө (шөнө цас орсон) Эммет, Жаспер хоёр миний анхаарлыг сатааруулахын тулд хайлж буй цасаар нүүлгэсэн юм. Тэднийг миний хайхрамжгүй байдал уйтгарлуулсан ч, бие биенээ энэхүү сэрэмжтэй байдалд сургаж байгаад нь өөрийн эрхгүй инээд хүрлээ.

- Тэр энд алга. Гэхдээ ойртон ирж байна… бид ердийнхөөрөө хол сууж байх болохоор тэнд салхи хүрэхгүй.

- Мэдээж бид ердийн газартаа сууж байх болно. Болно, Алис. Чи миний тэвчээрийг барж байна. Миний бүх зүйл сайн байна.

Жаспер суухад нь туслахад тэр нүдээ анивчингаа миний нүүрэн дээр төвлөрөөд,

- Хмм. Би чиний зөв гэж бодож байна гэж гайхширан хэллээ.

- Тийм байлгүй дээ гэж би бувтналаа.

Би тэдний анхаарлын төвд байхыг үзэн ядаж байлаа. Би гэнэтхэн Жасперын талархлыг мэдрээд бид түүнийг хэрхэн гомдоосныг санав. Тэр миний харцтай тулгараад инээвхийлэв.

- Уурлаж байна уу?

Би түүн рүү ярвайлаа.

Үнэхээр ердөө л долоо хоногийн өмнө энэ урт саарал байшин тэсэхийн аргагүй уйтгартай санагдаж байсан гэж үү? Энэ нь бараг ухаангүй нойрсож буй үеийг санагдуулна.

Өнөөдөр миний сэтгэл санаа төгөлдөр хуурын чавхдас шиг хөвчирч сулхан хөдөлгөөн хийхэд авиа гарах шиг санагдаж байв. Миний бүхий л мэдрэмж хурцдан чимээ бүрийг сонсож, хөдөлгөөн бүрийг мэдэрч, бодол бүрийг барьж байлаа. Онцгойлон бодлыг анхаарч үзэж байв. Ганцхан мэдрэмжийг би хаан үгүйсгэж байсан юм. Үнэрлэх мэдрэмж. Би амьсгалахгүй байлаа.

Би Каллены тухай дурссан бодол сонсохыг хүлээж байв. Бүтэн өдрийн турш би Белла Своны зүгээс дэгдээсэн байж болох шинэ хов живний ул мөр хайлаа. Гэтэл юу ч байсангүй. Хэн ч танхимд сууж буй таван цус сорогчид шинэ охин ирэх хүртэл анхаарлаа хандуулсангүй. Зарим хүмүүс түүний талаар долоо хоногийн өмнөх шигээ бодсон хэвээрээ байв. Өгүүлэхийн аргагүй уйтгартай хичээл одоо надад гайхал төрүүлэм санагдах болжээ.

Тэр яагаад хэнд ч миний тухай хэлээгүй юм бол?

Тэр миний үхлийн аюултай харцыг ажиглаагүй байх боломжгүй. Би түүнийг хэрхэхийг харсан болохоор үхтэл нь айлгасан гэдэгтээ итгэлтэй байна. Би түүнийг энэ тухай хэн нэгэнд нэмж чимж дэлгэрүүлэн ярина гэдэгт итгэлтэй байсан юм.
Харин дараа нь тэр намайг биологийн хичээлээс зугтахыг оролдсоныг сонссон байж таарна. Тэр миний нүүрний хувирлыг харсан болохоор үүгээр гайхуулах ёстой. Жирийн охин өөрийгөө онцгой гэж мэдрэхгүйн тулд миний тухай газар сайгүй асууж, өөртөө тохиолдсон явдлын талаар бусдад ярьж, байр байдлыг минь тайлбарлах ёстой. Хүмүүс заримдаа өөрийгөө хэвийн гэж мэдрэхийн тулд ухаангүй зүйл хийдэг юм. Яг л нэг сүрэг хонь аятай эргэн тойрноосоо ичингүйрнэ гээч. Энэ бол өөртөө итгэлгүй залуу насанд онцгой хүчтэй хэрэгцээ. Охин дүрмээс хазайхгүй.

Бидний сууж буй ширээнд хэн ч анхаарал хандуулсангүй. Хэрвээ тэр хүнд хэлээгүй бол үнэхээр даруухан юм. Магадгүй түүнд бүдүүлэг харилцаа тулгарсан талаар эцэгтээ хэлсэн байх л даа… хэдийгээр багахан цагийг түүнтэй өнгөрүүлсэн ч гэсэн. Тэр эхтэйгээ илүү ойрхон байдаг. Надад цагдаагийн дарга Своны бодлыг ойрын ирээдүйд анхаарах хэрэг гарах нь.

- Ямар нэгэн шинэ зүйл байна уу? гэж Жаспер асуулаа.

- Юу ч алга. Тэр… юу ч хэлээгүй байна.

Энэ шинэ мэдээ бүгдийн нүдийг орой дээр гаргав.

- Магадгүй чи бодож байгаа шигээ аймшигтай харагдаагүй байх л даа. Түүнийг чамаас илүү айлгана гэж мөрийцье гэж Эммет хэллээ.

Би нүдээ эргэлдүүлэв.

- “Яагаад ингэсэн нь гайхалтай юм?“ Түүний чимээгүй байдал миний өмнө ахин таавар төрүүлэв.

- Бид энэ тухай ярьсан биз дээ. Мэдэхгүй.

- “Тэр ирж байна“ гэж Алис шивнэхэд миний бие хөдөлгөөнгүй болохыг мэдрэв.

- Хүн шиг төрхтэй байгаач.

- Чи хүн гэж хэлсэн үү? гэж Эммет асуулаа.

Тэр баруун гарын алгаа дэлгэн атгасан цасаа үзүүллээ. Мэдээж цас хайлаагүй байв. Тэр түүнийг базан бөөрөнхийлөөд харц нь Жаспер дээр тусахад би бодлыг нь уншлаа. Алис ч мөн адил. Тэр бөмбөлгөө огцом далайхад Жаспер гараа өргөн халхлав. Цас ширээн дээгүүр хүний нүдэнд ажиглагдахааргүй хэт түргэн нисэж бөглүү чимээ гарган тоосгон хананд бутарлаа. Хана түсхийн дуугарав.

Бүгд толгойгоо өндийлгөн шалан дээр бутарсан цас руу хараад буруутанг хайлаа. Тэд түүнийг ойролцоох ширээнээс хайх аж. Хэн ч бидний зүг харсангүй.

- Маш хүн шиг байлаа, Эммет. Чи яагаад нударгаараа ханыг цохихгүй байгаа юм бэ? Эсвэл хэдийн хийчихсэн юм уу? гэж Розали хортойгоор дуугарлаа

- Хэрвээ үүнийг чи хийвэл бүгдэд сэтгэгдэл төрүүлэх болно, хонгор минь.

Би тэдний анхаарлыг татахгүйг хичээн энэхүү тоглоомд нь инээвхийллээ. Би түүний зогсч буй хаалганы зүг харахгүй байхыг өөртөө албадлаа. Гэсэн ч би сонсч байв.

Би Жессика шинэ охины хамтаар тэвчээргүйхэн хөдөлгөөнгүй зогсч буйг нь сонсов. Би Жессикагийн бодлыг харахад Белла Своны хацарт ахин цус хуралдан тод ягаан өнгөтэй болсон байв.

Би богинохон амьсгал аваад хэрвээ үнэр агаарт тарвал амьсгалахгүй байхад бэлдлээ.

Майк Ньютон тэр хоёртой хамт зогсч байв. Би түүний хоолойг Жессикагаас Своны талаар асуух үеэр сонслоо. Надад түүний уран зөгнөл бүхий бодол таалагдсангүй. Майкийн тархи мөрөөдөлд автан манан дунд живэх мэт байснаа түүний цочихыг хараад бодлоо таслав.

- “Юу ч биш“ гэж Белла аяархан тод хоолойгоор хэлэх сонсогдов. Би хэтэрхий анхааралтай сонсч байсан учир чимээ хоолны танхимын дүнгэнэсэн яриа дундаас хонх адил жингэнэлээ.

- Би өнөөдөр зөвхөн содтой ус авна гэж тэр хэлэнгээ түргэн урагшлав.

Би түүний зүг түргэхэн хяламхийхгүй байж чадсангүй. Тэр шал руу ширтэхэд цус алгуур царайнаас нь нүүж байлаа. Би агшин зуур Эммет рүү эргэн хараад зовуурьтай инээмсэглэв.

- Чи онцгүй харагдаж байна, дүү минь.

Би идэвхгүйхэн царайны хувирлаа өөрчиллөө.

- Чи өлсөхгүй байгаа юм уу? хэмээн Жессика охины хоолны дуршилд гайхаж сонсогдоно.

- Бие жаахан тааруу байна гэж тэр аяархан дуугарсан ч хоолой нь тод хэвээр байлаа.

Намайг яагаад түүнийг Майк Ньютоноос хамгаалахыг оролдсон бодол түгшээнэ вэ? Үүнд ямар ялгаа байна? Хэрвээ Майк Ньютон түүнд анхаарал тавихыг хүсч байгаа бол энэ миний хэрэг биш. Түүнд тэгэх боломж олдох байх. Би түүнийг зөн совингоороо хамгаалахыг хүсэж байна гэж үү? Би түүнийг алахыг хүсч байсан биз дээ…

Гэхдээ охинд хэцүү байгаа болов уу?

Тэр хагас тунгалаг арьстайгаа их сул дорой харагдаж байсан учир хэлэхэд хэцүү юм. Би яг л нэг тэнэг хүү шиг сэтгэл зовнилоо. Би түүний эрүүл мэндийн талаар бодохгүй байхаар шийдэв.

Надад Майкийн бодол таалагдахгүй байгааг тоох хэрэггүй. Би Жессика дээр төвлөрөн ширээнд суухыг нь анхааралтай ажиглав. Аз болоход тэд ердийнхөөрөө Жессикагийн ширээнд сууж харагдана. Алисийн амалсан ёсоор салхи байсангүй.

Алис намайг тохойгоороо түлхэв.

- Тэр удахгүй харна, хүн шиг байгаарай.

Би инээмсэглэл тодруулан шүдээ зуулаа.

- Хамаагүй дээр байна, Эдвард. Үнэн шүү. Гэхдээ чи нэг хүнийг аллаа гээд ертөнцийн төгсгөл болохгүй гэж Эммет хэллээ

- Чи юугаа мэдэх юм гэж би хэдэрлэв.

- Чи үүнийг хийх хэрэгтэй. Миний л адил. Урт удаан хугацааны үүрд мөнх байдалд чи гэмшиж амжина гээд тэр инээд алдав..

Тэгтэл юу ч сэжиглээгүй Эммет рүү Алис атгасан цасаа шидлээ.

Тэр гайхсандаа нүдээ анивчаад дараа нь инээд алдсанаа,

- “Чи оролдож үзэх хэрэгтэй“ гэж хэлээд урагшаа бөхийн үсээ сэгсэрч цасыг унагалаа. Цас өрөөний дулаанд хайлж тал нь ус болжээ.

- Түй! хэмээн Роуз, Алис хоёр энэ бороог эсэргүүцлээ.

Алис инээд алдахад бид цуг инээлдэв. Би Алисийн толгойд энэ мөч хэрхэн амжилттай ашиглагдсаныг харлаа. Белла биднийг Норман Роквеллийн зурган дээр гардаг шиг аз жаргалтай инээлдэн тоглож байгааг харах болно гэдгийг.

Алис инээмсэглээд тавиураа аван бослоо. Белла бидэн рүү харсаар байв.

- ... ахиад л Калленыхан руу харж байна гэх хэн нэгний бодол миний анхаарлыг татлаа.

Би зөнгөөрөө хоолой сонсогдсон зүг ширтээд эзнийг нь оллоо. Би өнөөдөр түүнийг удаан сонссон билээ.

Гэсэн ч миний нүд Жессика дээр хальтраад охины ажигламтгай харцтай тулгарчихлаа.

Тэр харцаа түргэн буруулан ахиад л өтгөн үснийхээ цаана нуугдав.
Тэр юуны тухай бодсон юм бол? Би түүний эргэн тойрны саадад анхаарлаа төвлөрүүллээ.

Нам гүмээс өөр юу ч байсангүй.

- Тэр яасан юм бол? гэж Жессика миний урам хугарсан төрхийг харж бодонгоо,

- “Эдвард Каллен чамайг хараад байна“ гэж Своны чихэнд шивнээд инээд алдав. Түүний атаач зангийн дууных нь өнгөнд байсангүй. Жессика нөхөрлөлийн дүр эсгэхдээ гарамгай бололтой.

Би охины хэт сонирхолтой хариултыг олж сонслоо.

- Тэр ууртай харагдаж байна уу? гэж тэр хариу шивнэв.

Тэгэхээр тэр миний өнгөрсөн долоо хоногийн зэрлэг үйл хөдлөлд анхаарлаа хандуулсан байх нь. Мэдээж тэгэлгүй яахав.

Асуулт Жессикаг мэгдүүлэв. Би түүний бодлоос өөрийгөө харахад тэр царайны хувирлыг минь шалгаж байв. Гэсэн ч би түүнтэй харц тулгарсангүй. Би охин руу анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр ямар нэгэн юм олж сонсохыг хичээв. Миний анхаарал нэг их тус болсонгүй.

- “Үгүй. Тэр тэгэх ёстой юм уу? “ гэж Жесс түүнд хэлэхдээ дотроо тийм гэж хэлэхийг ямар их хүссэнийг би мэдэрлээ. Түүнийг миний харалт хичнээн их уурлуулж байсан ч гэсэн хоолойд нь үүний ул мөр байсангүй.

- “Би түүнд таалагддаггүй юм шиг санагдсан“ гэж охин хариу шивнээд толгойгоо доошлуулан гараа дэрлэв. Би энэ дохиог ойлгохыг хичээсэн ч тааварлахаас хэтэрсэнгүй. Магадгүй ядарсан байх.

- Калленыханд хэн ч таалагддаггүй. Үнэнийг хэлэхэд тэд таалагдах таалагдахгүйгээ хүртэл хүмүүстэй бараг харьцдаггүй юм гэж Жессика итгүүлэн хэллээ.

Түүний бодол гомдол бухимдлаар дүүрэн байлаа.

- Гэхдээ тэр чамайг хараад л байна.

- Түүнийг ширтэхээ болиоч гэж охин түгшин хэлээд Жессика үгийг нь сонссон эсэхийг харахаар толгойгоо өргөв.

Жессика инээд алдсан ч түүний хэлснээр хийлээ.

Охин харцаа ширээнийхээ тавцангаас салгахгүй байв. Би итгэлтэй биш байсан ч зориудаар ингэж байна гэж бодов. Тэр намайг харахыг хүсч байгаа юм шиг санагдлаа. Түүний бие миний зүгт үл мэдэг хөдлөөд эрүүгээ хөдөлгөн гүнзгий амьсгал авч ярьсан хүний зүг ширтлээ.

Би ихэнхи цагаа хүмүүс түүний дэргэд байхгүй юм шиг охины эргэн тойрны бодлыг хааж өнгөрүүлэв. Майк Ньютон хичээлийн дараа зогсоол дээр цасан байлдаан хийхийг төлөвлөж байсан ч цас бороо болж хувирсныг мэдээгүй байв. Дээвэр дээрх цасан ширхэгүүд бороон дусал болон түргэн хайллаа. Тэр үнэхээр үүнийг сонсохгүй байна гэж үү? Надад бол чанга сонсогдож байх шиг санагдлаа.

Хоолны цаг дууссан ч би байрандаа суусаар үлдэв. Хүмүүс бие биенийхээ араас гарахад би бусдаас ялгаатай сонсогдох түүний алхааг барьж авлаа. Ямар тэнэг юм бэ.

Манай гэр бүлийнхэн ч мөн адил хөдөлсөнгүй. Тэд намайг хүлээж байв.

Би анги руу явж энэ охинтой хамт суугаад цусны анхилам үнэрийг нь үнэртэн, судасны цохилтыг нь мэдрэхгүй байж чадах болов уу? Надад үүнийг хийх хангалттай хүч байна уу? Эсвэл нэг өдөр надад хангалттай юм болов уу?

- Би… бүх зүйл хэвийн гэж бодож байна. Чиний бодол санаа хэвийн. Би чамайг ахиад цаг тэсч чадна гэж бодож байна хэмээн Алис шийдэмгий бус дуугарав.

Гэхдээ Алис бодол санаа хэр түргэн өөрчлөгдөхийг сайн мэдэж байв.

- “Чи яагаад энэ бүхнийг орхиж болдоггүй юм бэ, Эдвард?“ гэж Жаспер асуулаа. Хэдийгээр тэр миний сул дорой байдалд сэтгэл хангалуун байхыг хүсээгүй ч энэ тухай багагүй бодсоныг би олж харлаа. “Гэр лүүгээ харь. Тайвшир.“

- Ямар гээчийн бодол вэ? гээд Эммет зөвшөөрсөнгүй. “Нэгээс хоёр тэр түүнийг алах юмуу үгүй юм уу. Энэ замыг дуусгах хэрэгтэй.“

- Би тийм замаар явахыг хүсэхгүй байна. Бүгдийг шинээр эхлэхийг хүсэхгүй байна. Бид бараг сургуулиа төгсөж байгаа шүү дээ, Эммет гэж Роуз гомдоллов.

Би түүний үгийг сонссонгүй. Би ахин зугтахгүйн тулд түүнтэй нүүр тулгарахыг ихэд хүсч байв. Гэхдээ ахиад алс хол явахыг хүсэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Жаспер алдаа хийж удаан хугацаагаар анд яваагүй. Үнэндээ энэ миний бүдүүлэг алдаа байвал яана?

Би манай гэр бүлийхэн надаас болж эндээс яваасай гэж хүсэхгүй байв. Тэдний хэн ч үүний төлөө надад талархахгүй.

Гэсэн ч би биологи руу явмаар байна. Би түүний царайг харахыг хүсч байгаагаа сайн мэдэж байв.

Энэ бол шийдвэрлэвэл зохих хүчин зүйл. Хичнээн сонирхолтой гээч. Би энэ мэдрэмжийн төлөө өөртөө уурлаж байв. Би энэ чимээгүй охиныг сонирхохгүй байж чадна гэж амалж чадахгүй. Ямар ч байлаа гэсэн тэр миний адил сонирхож байгаа.

Харин би түүний юу бодож байгааг мэдэхийг хүсч байна. Түүний ухаан хаалттай хэдий ч нүд нь нээлттэй харагддаг. Магадгүй харцнаас нь би түүний тухай бүгдийг мэдэж авч болох юм.

- Үгүй дээ, Роуз бүх зүйл сайхан болно. Би үүнийг харж байна. Хэрвээ тэр хичээлд орвол ямар ч муу юм тохиолдохгүй гэдэгт 93%-ийн итгэлтэй байна гэж Алис хэллээ.

Тэр намайг шалгасан байртай ажиглаад миний бодолд юу өөрчлөгдөж байгааг ойлгохыг хичээхэд энэ удаад ирээдүй найдлага дүүрэн харагдлаа.

Белла Свон амьд үлдэх болов уу?

Эмметийн зөв би яагаад үүнд цэг тавьж болохгүй гэж? Би дур татагдсан байдалтай шууд нүүр тулна.

- “Хичээл рүүгээ явлаа“ гэж би хэлээд ширээнээс бослоо. Би эргээд алхахдаа тэдний зүг харсангүй. Би Алисийн санаа зовнил, Жасперийн зэмлэл, Эмметийн урамшуулалт, Розалигийн уур хилэнг явах зуураа мэдрэв.

Би ангийн хаалгаар орохын өмнө ахин нэг удаа гүнзгий амьсгал аваад хөнгөхнөөр амьсгалан жижигхэн дулаахан өрөө рүү орлоо.

Би хоцроогүй байв. Ноён Баннер өнөөдрийн лабораторийн ажилд бэлтгэж харагдана. Охин бидний ширээнд суугаад толгойгоо бөхийлгөн хавтсан дээр зураг зурж байв. Би анхаарлаа хандуулан юу зурж буйг нь сонирхоход тэр юу ч мэдсэнгүй. Зүгээр л замбараагүй гогцоонууд эрээчих аж. Магадгүй тэр зураг дээр төвлөрөхөө болиод өөр зүйлийн талаар бодож байгаа юм болов уу?

Би сандлаа огцом хойш нь татахад хулдаас зурагдах чимээ гарав. Хүмүүст ойртох үедээ чимээ гаргах нь үргэлж таатай байдаг юм.

Би түүнийг сонссон болохыг мэдэж байв. Гэсэн ч тэр харцаа өргөж, гараа холдуулсангүй төгсгөлгүй сараачсан хэвээр байлаа.

Тэр яагаад дээшээ харахгүй байгаа юм бол? Магадгүй айсан байх. Би үүнд итгэлтэй байгаа учир энэ удаад өөр сэтгэгдэл төрүүлэх болно. Түүнийг өөрөө тэгж төсөөлсөн гэж бодоход хүргэнэ.

- “Сайн уу“ гэж би хүмүүсийг тайван байлгахыг хүссэн үедээ ашигладаг аяархан хоолойгоор хэлээд эелдэгээр инээмсэглэхдээ шүдээ гаргасангүй.

Үүний дараа тэр дээшээ харахад том хүрэн нүдэнд нь чимээгүй асуулт дүүрэн байлаа. Ийм царайны хувирлыг би өнгөрсөн долоо хоногт харсан билээ.
Энэ удаад би энэхүү хачирхалтай гүнзгий хүрэн өнгийн нүдтэй тулаад үзэн ядахгүй байгаагаа мэдрэв. Би охиныг өрөвдөлтэй амьтнаар төсөөлж байсан. Одоо амьсгалахгүй, үнэрийг нь мэдрэхгүй байхад түүнийг үзэн ядаж болно гэдэгт итгэхэд хэцүү байлаа.

Түүний хацар яагаарсан ч юу ч хэлсэнгүй.

Би түүний нүд рүү хараад анхаарал татсан өнгийг тоолгүй гүнд нь төвлөрлөө. Надад амьсгалахгүй ярихад агаар хангалттай байлаа.

- “Намайг Эдвард Каллен гэдэг“ гэж би хэлэхдээ түүнд танил байгааг мэдэж байв. Энэ бол эелдэгээр танилцах арга юм. “Би өнгөрсөн долоо хоногт өөрийгөө танилцуулах завшаан гарсангүй. Чи мэдээж, Белла Свон байх.“

Тэр ичингүйрэхэд нүдэн дээр нь хөнгөхөн үрчлээ үүсэв. Тэгээд хагас хормын дараа хариулахдаа,

- Чи миний нэрийг хаанаас мэдсэн юм бэ? гэж асуухад хоолой нь үл мэдэг чичирхийлэв.

Би үнэхээр түүнийг айлгасан байх нь. Би гэм буруугаа мэдрэв. Тэр хичнээн хамгаалалтгүй сул дорой билээ дээ. Би түүнийг тайвшируулахын тулд зөөлнөөр инээд алдахдаа энэ нь хүмүүсийг тайвшируулдаг гэж мэдэж байв. Тэгээд ахиад л болгоомжтой шүдээ нуун,

- “Эндхийн хүн болгон чиний нэрийг мэддэг болов уу. Энэ хот тэр чигээрээ чиний ирэхийг хүлээж байсан“ гэлээ. Мэдээж хэрэг тэр энэхүү уйтгартай газар анхаарлын төвд байгаа гэдгээ мэдэж байгаа.

Тэр хөмсгөө зангидсанаас үзэхэд мэдээлэл таалагдсангүй бололтой. Тэр их ичимхий болохоор эргэн тойронд анхаарал хүрээлэх нь хэцүү байгаа. Ихэнхи хүмүүс эсрэгээрээ байдаг. Тэд бусдын анхаарлыг татан онцгойрох дуртай.

- Үгүй ээ. Чи сая намайг яагаад Белла гэж дуудсан юм бэ? гэж тэр хэллээ

- “Харин чи Изабелла гэж дуудуулах дуртай юм уу?“ гэж би тэвдэн асуулаа. Би юу ч ойлгосонгүй. Тэр анхны өдөр Белла гэж дуудуулахыг эрхэмлэж байсан нь эргэлзээгүй. Би үнэхээр хүмүүсийн бодлыг буруу ойлголоо гэж үү.

- “Үгүй, надад Белла байх нь таалагддаг. Гэхдээ миний аав Чарли намайг Изабелла гэж дууддаг юм. Намайг энд ирэх үед хүн болгон тэр нэрээр минь дуудаж байсан“ гэж хэлэнгээ толгойгоо үл ялиг гилжийлгэв. Түүний царайны хувирал ичсэн төрхтэй боллоо.

- Өө, гэж би хэлээд түргэн харцаа буруулав.

Би одоо түүнээс яаж асуухаа мэдлээ. Би түргэдэж алдаа гаргажээ. Хэрвээ би бусдыг анхны өдрийн турш сонсоогүй бол түүнд ойртохдоо бүтэн нэрийг нь мэдэх байсан. Тэр ялгааг ажигласан байна.

Би сэтгэл зовнихоо мэдрэв. Хэтэрхий түргэн миний алдааг мэдчихлээ. Миний дэргэд айж байгаа ч анзаарсан явдалдаа сэтгэл хангалуун байгаа байх даа.

Гэхдээ надад илүү чухал асуудал тулгарлаа. Тэр миний тухай юу сэжиглэсэн болоод толгойгоо нуугаад байсан юм бол.

Надад агаар үлдсэнгүй. Хэрвээ би түүнтэй ахин ярих аваас амьсгалах хэрэг гарах нь.

Чимээгүй байх нь амаргүй хэрэг. Түүний аз таарсангүйд надтай нэг ширээний хамтрагч болон лабораторийн ажил хийх болов. Лабораторийн ажлын турш хамтрагчаа тоохгүй байх нь бүдүүлэг хэрэг юм. Тэр үүнийг сэжиглээд илүү их айх болно...

Би түүнээс аль болохоор сандлаа хөдөлгөлгүй холдоод толгойгоо эгнээ хооронд эргүүлэв. Миний булчин чангарахад нэг удаагийн түргэн амьсгалаар агаар цуглуулав.

Өхх!

Энэ жинхэнэ тарчлаантай зүйл боллоо. Би түүний үнэрийг мэдрээгүй ч хэлэндээ амтыг нь мэдэрлээ. Өнгөрсөн долоо хоногийнх шиг үнэр мэдрэгдэхэд гэнэтхэн хоолой халуу шатаж цангалт анхны удаагийнх шиг хүчтэй боллоо.

Би шүдээ зуун тайвширахыг хичээв.

- Эхэлцгээ хэмээн ноён Баннер тушаалаа.

Надад охинд илүү их ойртох шаардлага гарсан тул ширээ рүү харан инээмсэглэлээ. Өөрийгөө хянаж сурахын тул би далан жилийн турш шургуу хөдөлмөрлөсөн билээ.

- Эхлээд хатагтай нар гэдэг биз дээ? гэж би санал болгов.

Тэр над руу харахад нүүрэнд нь бодлогоширсон өнгө тодорч нүд нь томоор нээгдлээ. Миний нүүрэнд ямар нэгэн юм болохгүй байсан юм болов уу? Тэр ахиад л юунаас айсан юм бол? Тэр чимээгүй байв.

- Аль эсвэл би эхлэх юм уу?

- Үгүй. Үгүй, би эхлэе гэж хэлэхэд түүний нүүр ахиад л улаан өнгөтэй болов.

Би багаж руу ширтсээр ойртон суулаа. Микроскоп, хайрцаг, шилнүүд түүний дэргэд байсан болохоор цайвар арьсан дотуур нь цус хэрхэн гүйж байгааг харж болохоор байлаа. Би ахин нэг удаа шүднийхээ завсраар түргэн амьсгал авахад амт хоолойд мэдэгдэн өвдсөн учир цочлоо.

- “Профаза“ гэж тэр түргэн харсаныхаа дараа хэлээд микроскопийг холдуулав.

- “Хэрвээ би харвал татгалзахгүй биз дээ?“ гэж би зөнгөөрөө бараг бүдүүлэг хэлээд гарыг нь зогсоохоор сунгав. Хормын төдийд түүний халуун арьс надад хүрлээ. Энэ ердийн 98,6 градусын цахилгаан импульсын цохилт байсан нь эргэлзээгүй. Халуун цохилт миний гараар дамжин түүнд хүрлээ. Тэр гараа надаас холдуулав.

- “Уучлаарай“ гэж би шүдээ зуусан хэвээр бувтналаа. Ямар нэг тийшээ харах хэрэгтэй байсан болохоор би микроскопийг авч дурангаар шагайв. Түүний зөв байлаа.

- Профаза гэж би зөвшөөрөв.

Би сэтгэл зовсондоо түүн рүү харж чадсангүй. Би халуу шатсан цангалтыг үл тоон шүдэн завсраараа аяархан амьсгалж даалгаварт төвлөрөхийг хичээнгээ лабораторийн хуудсанд эхний үгийг бичлээ.

Тэр одоо юу гэж бодож байгаа бол? Би түүний гарт хүрэхэд юу мэдрэгдсэн бол? Миний арьс мөс шиг хүйтэн байсан байж таарна. Түүнийг ийм чимээгүй байгаад нь гайхах хэрэггүй.

Би микроскоп рүү түргэн ширтэв.

- Анафаза гэж би өөртөө хэлээд хоёр дахь мөрөнд бичлээ.

- Би болох уу? гэж тэр асуув.

Би түүний нүд рүү хараад хүлээж байсанд гайхширан микроскопоо гар луу нь түлхлээ. Тэр айсан шинжтэй харагдсангүй. Тэр үнэхээр намайг буруу хариулсан гэж бодлоо гэж үү?

Би хийх зүйлгүй байсан болохоор микроскопоор харах түүний царайг найдсан өнгөөр ширтэв.

Тэр шагайвчаар түргэн харахдаа уруулаа жимийлээ.

- “Гурав дахь слайд уу?“ гэж тэр микроскопоос нүд салгалгүй асуугаад гараа сунгав. Би дараагийн слайдыг түүний гараас авахдаа энэ удаад хүрсэнгүй. Түүнтэй цуг суухад халуун чийдэнгийн дэргэд байгаа юм шиг санагдана. Би өндөр температур хэрхэн төөнөхийг мэдэрлээ.

Тэр хэрэгсэл рүү удаан харсангүй.
- “Интерфаза“ гэж хэлээд микроскопийг над руу түлхэв. Тэгээд цаасанд хүрэлгүй намайг хариултаа бичихийг хүлээв. Би шалгахад ахиад л түүний зөв байлаа.

Бид ажлаа дууссан хэдий ч харц тулгарсангүй. Зөвхөн бид лабораторийн ажлыг хийж дуусчээ. Бусад маань хийсэн хэвээр байлаа. Майк Ньютонд анхаарлаа төвлөрүүлэхэд нь асуудал үүссэн бололтой бидний зүг ширтэж харагдана.

- Түүнтэй юу ч болохгүй гэж найдаж байна гэж Майк бодоод над руу гашуун өнгөөр харав. Хмм... сонирхолтой л юм. Залуу миний тухай ийм бодол өвөрлөж байна гэж төсөөлсөнгүй. Энэ бол охины ирснээс хойш үүссэн шинэ нөхцөл байлаа. Хамгийн сонирхолтой нь харилцан үйлчлэх мэдрэмж миний гайхлыг төрүүлж байв.

Би ахин охин руу харахад бодлогоширсон хэвээр харагдана.

Майк яг юу хэлэх гэснийг би ойлгосонгүй. Тэр өөрийнхөө гадаад үзэмжинд сэтгэл хангалуун байдаг нь мэдээж... Илүү хөөрхөн гэж хэлж болох ч түүний царайд ямар нэгэн сонирхолтой юм байна даа. Тэгш хэмтэй бус эрүү, өргөн шанаа, үс болон арьсний өнгө нь тэс өөр хар цагаанаар сүүдэртээд л. Бас нүд нь чимээгүй нууцаар дүүрэн.

Гэнэтхэн намайг энэ нүд дагжууллаа.

Би түүн рүү харахдаа энэ нууцыг тайлахыг хичээв.

- Чи линз зүүсэн юм уу? гэж тэр гэнэт асуулаа.

Ямар хачирхалтай асуулт вэ.

- “Үгүй ээ“ гээд миний хараа сайжирсан явдалд би бараг л инээмсэглэв.

- Өө. Түрүүчийн удаа надад чиний нүд чинь өөр өнгөтэй байсан юм шиг санагдсан юм даа.

Дотор гэнэт зарсхийхэд өнөөдөр нууцыг нь тайлах гэж байгаа цорын ганц хүн тэр биш гэдгийг нь би ойлголоо.

Би мөрөө хавчаад анги дотуур холхиж буй багшийн зүг рүү харав.

Мэдээж хэрэг түүнийг анх харснаас хойш миний нүдний өнгө өөрчлөгдсөн. Өнөөдрийн сорилтонд бэлтгэхийн тулд би бүтэн долоо хоногийн турш ан хийж цангаагаа даран хэвийн хэмжээнд хүрсэн билээ. Би хэмжээнээсээ хэтэртэл амьтны цус уусан болохоор эргэн тойрны агаарт согтуурч байлаа. Би түүнийг сүүлчийн удаа харах үед миний нүд цангасандаа хар өнгөтэй байсан. Одоо миний бие цусанд ханасан болохоор дулаахан алтлаг өнгөтэй болсон.

Ахин нэг алдаа. Хэрвээ би түүнийг энэ асуултыг тавихыг мэдсэн бол тийм гэж хэлэх байлаа.

Би энэ сургуульд хүмүүсийн дунд хоёр жилийн турш сурч байхад тэр намайг ойроос харан нүдний өнгийг ажигласан анхны хүн боллоо. Бусад хүмүүс манай гэр бүлийн үзэсгэлэн гоог шагшихаас бус нүдний өнгө өөрчлөгдөхийг анзаарч байсан удаагүй. Тэд биднээс зөнгөөрөө зугтаадаг хэдий ч үүнийгээ ойлгодоггүй юм. Хүмүүсийн жаргалтай ухаан үүнийг ухаж мэдэхгүй.

Яагаад энэ охин хэтэрхий олон зүйл ажиглаад байна вэ?

Ноён Баннер манай ширээ рүү ирлээ. Би баяртайгаар түүний үнэр бүхий цэвэр агаараар амьсгалав.

- Тэгэхээр, Эдвард чи Изабеллад микроскопоор харах боломж өгсөн үү? гэж тэр бидний хариултыг харан хэллээ.

- Белла гэж би өөрийн мэдэлгүй засав. “Ер нь бол тэр таваас гурвыг нь хийсэн.“

- Чи өмнө нь энэ лабораторийн ажлыг хийж байсан юм уу? гээд ноён Баннер сэжиглэнгүй байртай охины зүг харлаа.

Тэрээр ичингүйрэн инээмсэглэв.

- Сонгины хальсаар биш л дээ.

- Цагаан загасаар уу? гэж ноён Баннер асуув.

- Тийм.

Энэ нь түүнийг гайхшируулав. Өнөөдрийн лабораторийн ажлыг нэмэлтээр авсан байв. Тэр бодлогоширонгуй байртай охины зүг дохив.

- Чи Финикст биологийн гүнзгийрүүлсэн ангид байсан уу?

- Тийм.

Белла одоо ухамсартай хүний ёсоор мөрөө тэгшилэв.

- Сайн байна. Тэгэхээр та хоёр хамтрагч болсон нь сайн хэрэг болж гэж хэлээд ноён Баннер явах зуураа,

- Бусад хүүхдүүд биеэ дааж хийгээрэй гэж бувтналаа.

Охин энэ үгийг сонссон гэдэгт би эргэлзэж байв. Тэр ахиад л хавтсан дээр гогцооруулан сараачиж байлаа.

Хагас цагт хоёр алдаа дэндүү их байна. Миний зүгээс маш тааруухан алхам боллоо. Охин миний тухай юу гэж бодсон бол. Надаас хичнээн их айж итгэхгүй байгааг нь мэдэж байгаа ч ахин нэг удаа оролдож үзэн шинэ сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Бидний өнгөрсөн таагүй уулзалтаас ондоо дурсамж.

- “Чи цасанд нэг их дуртай биш байх аа?“ гэж би сурагчдаас сонссон зүйлээрээ багахан яриа үүсгэлээ. Яриа үүсгэхэд уйтгартай л сэдэв. Гэхдээ цаг агаар үргэлж авардаг юм.

Тэр миний хэвийн бус хариу үйлдлийн ердийн үгэнд итгэсэнгүй байртай хараад,

- “Үгүй“ гэж хэлэн намайг ахин гайхшируулав.

Би яриаг улиг болсон чиглэл рүү хандуулав. Тэр их нарлаг дулаахан газар байсан нь арьсны өнгөнөөс нь илэрхий. Тэр сул дорой болохоор хүйтэн түүнд таагүй нөлөөлж байгаа. Миний мөс шиг хүйтэн хүрэлт ямар байсныг...

- Чи хүйтэнд дургүй гэж би тааварлалаа.

- Бас нойтонд гэж тэр батлан өгүүлэв.

- “Форкст амьдрахад чамд хэцүү л байдаг байх даа?“ Магадгүй чи ийшээ ирэх хэрэггүй байсан юм гэж би хэлэхийг хүсэв. Магадгүй чи ирсэн газар луугаа буцсан нь дээр байх.

Гэхдээ би үүнийг хэлэх эсэхдээ итгэлгүй байсан юм. Би үргэлж түүний цусны үнэрийг санаж явах болохоор араас нь дагахад ямар нэгэн хил хязгаар саад болно гэж үү? Хэрвээ тэр явах юм бол ой ухаан нь миний хувьд нууцлаг хэвээр үлдэнэ. Үргэлжид сэтгэл шаналгах таавар.

- Хэлэх ч юм биш гэж тэр шивнээд намайг ууртай харцаар ширвэв.

Ийм хариулт сонсоно гэж би огт хүлээгээгүй юм. Би түүнд илүү их асуулт тавихыг хүсч байлаа.

- “Тэгвэл чи яагаад энд ирсэн юм бэ?“ гэж би хариулт шаардан хэлэхдээ хэвийн яриа өрнүүлэхэд дэндүү зэмлэнгүй ярьж буйгаа ойлгов. Асуулт сониучирхсанаасаа илүү бүдүүлэг сонсогдлоо.

- Энэ ч... төвөгтэй л дээ.

Тэр нүдээ анивчаад сэдвийг орхихыг хүссэн ч би сониучирхсандаа дэлбэрэх шахаж байлаа. Сонирхол яг л цангалт шиг хүчтэй байсан юм. Хачирхалтай нь би амьсгалахад илүү хөнгөн болсныг мэдрэв. Бидний ярианд шаналал илүү тэвчиж болохоор болсон байлаа.
- “Би сонсоход дургүйцэхгүй шүү.“ Магадгүй би асуултандаа хариу авахын илүү эелдэг төрх гаргах хэрэгтэй байх. Хэрвээ бүдүүлэг зан гаргахгүй бол хариулт авч чадна.

Тэр чимээгүй болон гараа ширтлээ. Надад тэсэхүйеэ бэрх болж түүний эрүүнээс өргөн толгойг нь эргүүлж нүднийх нь харцыг харахыг хүслээ. Гэхдээ энэ миний зүгээс түүний арьсанд ахин хүрнэ гэдэг ашиггүйгээр барам аюултай хэрэг байв.

Тэр гэнэтхэн над руу ширтэв. Би түүний нүднээс сэтгэл хөдлөлийг нь олж хараад тайвширлаа. Тэр үг гээхээс яарсан мэт хэт түргэн ярилаа.

- Манай ээж дахин хүнтэй гэрлэсэн юм.

Харин энэ бол хүний хувьд ойлгож болохоор зүйл байв. Тэрээр тодхон нүдээ гунигтайгаар анивчихад сормуус нь үрчийлээ.

- “Наадах чинь тийм төвөгтэй сонсогдохгүй л байна даа“ гэж хэлэхдээ миний хоолой үнэхээрийн эелдэг болов. Түүний сул дорой байдлыг би хачирхалтайгаар мэдэрч ямар нэгэн зүйл хийн туслахыг хүслээ. Ер бусын л эрмэлзэл.

- Хэзээ гэрлэсэн юм бэ?

- “Өнгөрсөн есдүгээр сард“ гээд тэр гунигласандаа хүндээр санаа алдав. Түүний дулаахан амьсгал нүүрэнд хүрэхэд би амьсгалахаа зогсоов.

- Тэгвэл чи нөхөрт нь дургүй юм байна гэж би мэдээлэл олж авахын тулд тааварлав.

- “Үгүй ээ, Фил сайн залуу. Магадгүй ээжийн хажууд хэтэрхий залуухан ч гэсэн дажгүй залуу“ гэж хэлэхдээ уруул дээр нь инээмсэглэл тодорсныг ажиглаж болохоор байлаа.

Энэ миний ургуулан бодсон зүйлтэй огт хамааралгүй байв.

- ”Тэгвэл чи яагаад тэдэнтэй хамт үлдээгүй юм бэ?” Энэ түүнд саваагүй юм шиг сонсогдсон нь гарцаагүй ч тэгж хэлэх хэрэгтэй байсан юм.

- Фил өөр хотуудаар маш их аялдаг. Тэр бейсболийн багт тоголдог юм гээд тэр үл мэдэг инээвхийлэв.

Би ч мөн адил инээвхийллээ. Би түүнийг тайтгаруулах гээгүй билээ. Зүгээр л үнэнийг хэлэхэд түүний инээмсэглэл намайг хариу инээмсэглэхэд хүргэсэн юм.

- “Би түүний тухай сонссон болов уу?“ гээд би бодолдоо алдартай бейсболийн тамирчдыг жагсаасан авч тэдний дунд Фил байсан эсэхэд эргэлзлээ...

- “Үгүй байхаа. Фил сайн тоголдоггүй. Хоёрдугаар зэргийн лигт тоголдог юм. Тэр үргэлж л ийш тийшээ нүүж байдаг.

Миний толгой дахь жагсаалт яах ийхийн зуургүй арилсан болохоор бүхий л боломжуудыг бодож үзэв. Тэр агшинд би өөр шинэ үйл явдал бодож олоод,

- Тэгвэл ээж чинь түүнтэй хамт аялахын тулд чамайг ийшээ явуулсан байх нь гэж хэлэв.

Би түүний талаар илүү их мэдээлэл авахын тулд асуулт тавьж байгаа юм шиг санагдлаа. Энэ ч болсон юм. Түүний эрүү дээшилж царайны хувирал нь гэнэтхэн шийдэмгий болоод,

- “Үгүй, манай ээж намайг явуулаагүй. Би өөрийгөө явуулсан юм“ гэж огцом шинэ өнгөөр хэллээ. Миний таавар түүнийг сэтгэлээр унагасан бололтой.

Би түүний эгдүүцсэн байдалд юу бодохоо мэдсэнгүй. Би үнэхээр их урам хугарсан байв.

Ингээд би ялагдлаа. Энэ нь зөвхөн охины хүмүүжилд ч биш байв. Тэр бусад хүмүүстэй адилгүй юм. Магадгүй чимээгүй бодол болон анхилам үнэр түүний онцлог шинж байх.

- Би ойлгохгүй байна гэж хэлэхдээ би гүн харууслыг мэдрэв.

Тэр миний нүдийг хараад ихэнхи хүмүүсийн адил санаа алдаад,

- Ээж эхэндээ надтай хамт байна гэж үлддэг байсан юм. Гэхдээ Филээс хол байх нь ээжид маш хэцүү байдгийг би мэдээд Чарли дээр ирэхээр шийдсэн юм гэж удаанаар үг бүрийг золгүй тайлбарлан хэллээ.

Түүний хоёр нүдний хооронд хөнгөхөн үрчлээ тодров.

- Гэхдээ одоо чамд хэцүү байгаа шүү дээ гэж би шивнэлээ.

Би түүний хариу үйлдлийг мэдэх юм шиг санагдлаа.

- Тэгээд юу гэж? хэмээн тэр тоосон шинжгүй дуугарав.

Би түүний нүд рүү удтал харсны эцэст анх удаагаа жинхэнэ сэтгэлийг нь харсан юм. Ихэнхи хүмүүстэй харилцах түүний хандлаганд хувийн хэрэгцээ хоёрдугаарт байв.

Тэр өөрийгөө хайрладаггүй юм байна.

Би түүний ухааны гүнд байсан энэ нууцыг хараад чимээгүйхэн сэргэж эхлэв.

- Шударга биш юм биш үү? гэж би хэлээд мөрөө хавчихдаа хичнээн сонирхолтой байгаагаа нуухын тулд хайхрамжгүй царайлахыг хичээв.

- Чамд өмнө нь хэн ч хэлж байгаагүй юм уу? Амьдрал шударга биш шүү дээ? гээд тэр инээд алдахад тийм ч хөгжилтэй сонсогдсонгүй.

Би түүний үгэнд инээхийг хүссэн ч надад ч бас хөгжилтэй байсангүй. Гэсэн ч би шударга бус амьдралын талаар зарим нэг зүйл мэддэг байлаа.

- Би өмнө нь энэ тухай сонсож л байсан юм байна.

Тэр над руу ичингүйрсэн байртай харав. Түүний нүд гялалзаад ахин миний зүг эргэлээ.

- Ингээд л боллоо гэж тэр надад хэлэв.

Гэхдээ би яриаг дуусгахад бэлэн байсангүй. Багахан уй гашууны тэмдэг болох V үсэг нүдний хооронд нь тодроход би түүнийг хурууныхаа үзүүрээр илэн арилгахыг хүсэв. Гэхдээ мэдээж хэрэг би түүнд хүрч чадахгүй. Энэ бол маш аюултай.

- Чи биеэ сайн барих юм. Гэхдээ дотроо харагдаж байгаагаасаа илүү их зовж байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна гэж би удаанаар дараагийн таамаглалаа дэвшүүлэн хэллээ.

Тэр нүүрээ үрчийлгэн нүд нь нарийсаж уруулаа жимийв. Тэгээд урагшаа эргэн харлаа. Миний таавар үнэн байсан нь таалагдсангүй бололтой. Гэхдээ тэр ердийн зовж шаналагч биш болохоор зовлонгийнхоо талаар ярихыг хүссэнгүй.

- Би буруу юм хэлсэн үү?

Тэр үл мэдэг давхийсэн ч намайг сонсоогүй дүр эсгэв.

- Энэ нь инээдийг минь хүргэсэн тул, “Миний зөв байхнээ“ гэж сэтгэл хангалуун хэллээ.

- Ер нь чамд ямар хамаатай юм бэ? гэж тэр уурсан хэлээд өөр тийш ширтсэн хэвээр байв.

- Зөв асуулт байна гэж би өөртөө хандан зөвшөөрлөө.

Тэр надаас илүү ажигч юм. Түүний хүний амьдралын тухай би юу ч мэдэхгүй. Миний зүгээс анхаарал тавих нь шударга бус гэж тэр бодож байна. Манай гэрийн сэжигтэй хамгаалалт бусад хүмүүсийн хувьд чухал биш л дээ.

Охин санаа алдахад би урагшаа ууртайгаар ширтэв. Ямар нэгэн зүйл түүний урмыг хугалсан нь хөгжилтэй санагдана. Үйл явдлын бай болох бүхий л яриа хөгжилтэй байлаа. Энэ эмзэгхэн охиноос өөр ямар ч аюул надад заналхийлж байсангүй. Би анхаарал татахыг оролдсон яриан дундуураа биеэ барьж чадалгүй түүн рүү амьсгалж байв. Би түүний асуултанд хариулахгүй байгаад уурласан бололтой.
- Надтай ярилцахыг хүсэхгүй байна уу? гэж би асуунгаа учир утгагүй инээмсэглэв.

Тэр над рүү түргэн хараад харц буруулан,

- Үгүй л дээ. Чамд гэхээсээ илүү өөртөө дургүй хүрч байна. Ээж намайг үргэлж уншихад амар нээлттэй ном гэж хэлдэг юм гээд уурсан хөмсөг зангидав.

Би түүн рүү гайхан харлаа. Би түүнийг нэвт харсан гэж бодоод сэтгэлээр унаж байдаг. Ямар хачирхалтай юм бэ. Би бүх амьдралынхаа туршид хэзээ ч ямар нэг зүйлийг ойлгохын тулд ийм их чармайлт гаргаж байсангүй. Гэхдээ надад жинхэнэ амьдрал байгаагүй л дээ.

- “Эсрэгээрээ“ гэж би зөвшөөрөхдөө ямар нэгэн нууцлаг аюултай зүйлийг мэдрлээ. Би гэнэтхэн заагийг сануулсан зөнг мэдрэв. “Харин би чамайг уншихад маш хэцүү гэж бодож байна.“

- Тэгвэл чи сайн уншдаг байх нээ гэж тэр тааварлахдаа ахиад л байндаа туслаа.

- Ерөнхийдөө тийм шүү гэж би зөвшөөрлөө.

Би жигдхэн хурц шүдээ хамгийн аятайхнаар гарган нүүр дүүрэн инээмсэглэв.

Хэдийгээр тэнэг хэдий ч би гэнэтхэн охиныг болгоомжлуулахыг цөхрөн хүслээ. Түүний бие ярианы явцад над руу ойртон иржээ. Бүхий л сулхан шинж тэмдэг түүнийг амьдралын эцэс хүртлээ айж явахад хангалттай. Тэр яагаад айснаасаа болж надаас холдохгүй байгаа юм бол? Намайг харанхуй талд байдгийг мэдсэн нь эргэлзээгүй.

Ноён Баннер бүгдийн анхаарлыг татан түүнийг надаас холдуулав. Бидний яриа дууссан нь түүнд эвтэйхэн байх шиг санагдлаа.

Би үүнд найдаж байв.

Би дотроос үүсэх сэтгэл татагдам байдлыг мэдрэв. Би өөрийгөө Белла Своныг сонирхоход хүргэхгүй. Эсвэл тэр үүнийг зөвшөөрөхгүй. Гэсэн хэдий ч би ахин түүнтэй ярилцахыг мөрөөдөж байлаа... Би түүний эхийн талаар болон бүхий л амьдрал, яагаад ийшээ ирсэн болох, эцэгтэйгээ хандах харилцаа гээд л бүгдийг мэдэхийг хүсч байв. Зан байдлынх нь үл мэдэгдэх зүйл болгоныг. Гэхдээ хором бүр би алдаа хийн түүнийг эрсдэлд оруулж байна.

Тэр өтгөн үсээ сөргүүлэн илэх агшинд би дараагийн амьсгалаа авлаа. Үнэрийн хүчтэй давалгаа миний хоолой руу цохилоо.

Энэ бол анхны өдрийн адил хүчтэй байсан юм. Өвдөлтөөс болж хоолой арган толгой эргэлээ. Би өөрийгөө суудалдаа барьж чадлаа. Энэ удаад надад өөрийгөө хянахад амар байв. Эцсийн эцэст би юу ч эвдэлсэнгүй. Миний дотор тал дахь мангас архирсан ч өвдөлт ямар ч сэтгэл ханамж өгсөнгүй. Тэр энэ агшинд хэтэрхий холбоогүй байлаа.

Би амьсгалахаа болиод охиноос чадахаараа холдлоо.

Үгүй ээ, би түүнд татагдахгүй байж чадахгүй нь. Гэхдээ би түүнийг сонирхохоосоо илүү алахыг хүсч байгаа юм шиг санагдлаа. Би өнөөдөр аль хэдийн хоёр алдаа хийсэн. Гурав дахаа хийх хэрэг байна уу?

Хонх дуугарах мөчид сэтгэгдэл төрүүлэх алхамаа мартан би ангиас хамгийн хурднаараа гүйн гарлаа. Би ахин чийгтэй цэвэр агаарт гарахад эфиртэй тос шиг л нөлөө үзүүлэв. Би охинтой харилцах зайндаа түргэдсэн байж болох.

Эммет намайг испани хэлний ангийн гадаа хүлээж байв. Тэр агшин зуур миний зэрлэг төрхийг ажиглав.

- За ямаршуу өнгөрөв дөө? гэж тэр болгоомжтой сониучирхав.

- Хэн ч үхээгүй гэж би бувтналаа.

- Энэ ч тодорхой байна. Би Алисийн алхамыг харсан болохоор...

Бид өрөөнөөс гарах агшинд би түүнийг дурсамжыг хараад юу болсныг мэдлээ.

Ангийн онгорхой хаалга, Алис хэрхэн цонхигор царайтай хонгилоор холхиж байсан гээд л. Би түүний дурсамжтай нэгдэн хэрхэн үлдэх шийдвэр гаргасныг харлаа. Хэрвээ Алист тусламж хэрэгтэй байсан бол тэр түүнийг гуйх л байсан...

- Би аймшигтай уурсан нүдээ аниад суудал дээрээ палхийн суув. “Би ийм юм болно гэж бодсонгүй. Тэгж бодоогүй шүү... Надад бүх зүйл тийм ч муу биш санагдсан“ гэж би шивнэлээ.

- Тэгсэн гэж тэр намайг итгүүлэв. “Үнэндээ хэн ч үхээгүй биз дээ?“

- Тийм. Энэ удаад л.

- Магадгүй одоо чамд дээр байна уу.

- Тийм.

- Эсвэл чи түүнийг алах юм уу гээд тэр мөрөө хавчлаа. “Чи ингэсэн анхны хүн биш. Хэн ч чамайг үүний төлөө шүүхгүй. Заримдаа хүмүүс хэтэрхий сайхан үнэртдэг юм. Чамайг хэр удаан хугацааны туршид тэсэх бол гэсэн сэтгэгдэл төрж байна.“

- Энэ туслахгүй, Эммет.

Тэр бодолдоо охиныг алахыг урамшуулж байсанд миний дотор муухайрлаа. Тэр сайхан үнэртдэгийнхээ төлөө буруугүй биз дээ?

- “Энэ надад тохиолдож байсан болохоор юу болохыг нь мэднэ...“ гээд тэр надтай цуг хагас зуун жилийн өмнөх эртний дурсамж руу буцан ойн дунд мөчир түүж байсан цагаан хувцастай эмэгтэйг саналаа. Агаарт алимны үнэр хүчтэй ханхалж хурааж аваагүй жимснүүд газар бөндийлдөн бяцарсан хальснаас нь анхилам үнэр өтгөн үүл адил суунаглана. Сэрүүхэн өвстэй талбай дээр үнэр яруухнаар зохилдох аж. Тэр Розалигийн даалгасан ёсоор зөрөг дээгүүр явж байхдаа эмэгтэйг ажиглав. Тэнгэр нил ягаанаар цэнхэртэн модод шаргал өнгөөр туяарна. Тэр замаа үргэлжлүүлсээр энэ үдшийг сануулах ямар ч зүйл байсангүй. Түүнийг тохойрсон замаар явж байхад хэрвээ шөнийн гэнэтийн салхи цагаан хувцасыг дэрвүүлээгүй бол, эмэгтэйн анхилам үнэр Эмметийн нүүрэнд хүрэхгүй байсан бол.

- “Өө“ гэж би чимээгүйхэн дуу алдлаа. Миний цангалт багадсан юм шиг.

- Би мэднэ. Би хагас секунт л тэсээгүй юм. Би зогсох талаар бодохыг ч хүсээгүй.

Түүний дурсамж намайг тэсч гарахад хэтэрхий нээлттэй байлаа.

Би хөл дээрээ үсрэн босоод шүдээ зуулаа.

- “Esta bien, Эдвард? (Бүх юм зүгээр үү, Эдвард?)“ гэж хатагтай Гофф миний гэнэтийн хөдөлгөөнийг гайхан асуув. Би өөрийн царайгаа түүний бодолд харлаа.

- Me perdona (Өршөөгөөрэй) гэж би бувтнаад хаалга зүглэв.

- Emmett por favor, puedas tu ayuda a tu hermano? (Эммет гуйя, дүүдээ туслаач) гэж тэр хэлэх агшинд би өрөөнөөс гарч байв.

- “Тэгэлгүй яахав“ гэж хэлэх хариултыг би сонслоо. Харин дараа нь тэр миний араас дагав.

Тэр намайг байшингийн булан хүртэл дагаад гараа мөрөн дээр тавилаа.

Би бүх хүчээ гарган гарыг нь түлхэв. Түүнтэй холбоотой байхгүйн тул гарынх нь ясыг хугалах юмсан.
- Уучлаарай, Эдвард.

- Би мэднэ гээд тархиа цэвэрлэхийн тулд гүнзгий амьсгал авлаа.

- Тийм их муу байна уу? гэж тэр асуухдаа өөрийн дурсамжинд байсан амт болон үнэрийг санахгүйг хичээв.

- Муу байна, Эммет муу байна.

Тэр чимээгүй болов.

- Магадгүй...

- Үгүй ээ. Ангидаа буцаж ор, Эммет. Би ганцаараа байх хэрэгтэй байна.

Тэр эргээд нэг ч үг хэлэлгүй түргэн явлаа. Тэр испани хэлний багшид намайг өвдсөн гэж хэлэх болно. Түүний юу гэж уучлал гуйх нь хэнд хамаатай юм бэ? Магадгүй, би буцаж очихгүй. Магадгүй би эндээс явах болно.

Би ахин машиндаа суугаад хичээлийн өдөр төгсөхийг хүлээв. Нуугдаж байна. Ахиад л.

Би санаагаа зориглон дагах хэрэгтэй байсан ч донтсон аятай сургуулийн байшингаас үүсэн гарах чимээг чагнаж байв. Танил хоолой сонсогдох тэр агшинд Алисийн харалтыг юмуу, Розалигийн гомдоллохыг сонсох хүсэл байсангүй. Би Жессикаг түргэн олоход охин түүнтэй байхгүй байсан болохоор эрлээ үргэлжлүүлэв. Майк Ньютоний бодол анхаарлыг минь татан эцэст нь би түүнийг оллоо. Тэр биеийн тамирын хичээл дээр түүнтэй цуг байв. Өнөөдөр биологийн хичээл дээр би түүнтэй ярилцсан явдалд Майк сэтгэл дундуур байв. Тэр ярилцах зуураа түүний хариу үйлдлийг ажиглана...

Би хэзээ ч түүнийг хэн нэгэнтэй жинхэнээсээ ярьж байгааг харж байгаагүй юм байна. Мэдээж тэр Беллаг сонирхож байгаа. Надад тэр түүнийг яаж харж байгаа нь таалагдахгүй байна. Гэхдээ Беллагийн санааг энэ зовоохгүй байсан. Өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдөр түүнд юу тохиолдсоныг ойлгохгүй юм гэдгээрээ Белла юу хэлэх гэсэн юм бол? Үүнд ямар нэгэн юм байна. Гэхдээ түүнд санаа тавьж байгаа юм шиг сонсогдохгүй л байсан даа. Энэ бол ердийн л яриа...

Тэр Беллад бидний яриа сонирхолтой байгаагүй гэдэгт баясан сэтгэлээр унахгүйн тулд өөртэйгээ ярьж байв. Би түүнийг яриаг тасалж чадахгүйдээ урам хугарлаа.

Би түүний хоолойг сонсохгүйн тулд чанга хөгжим тавилаа. Би ахин Майк Ньютонийн бодолтой холбогдохгүйн тулд арайхийн хөгжимд төвлөрлөө.

Хичээл дуустал түүнийг мөшгөхгүй байхыг би өөртөө ятгахыг оролдов. Би зүгээр л өөрийгөө бэлтгэж байсан юм. Би түүнийг биеийн тамирын хичээлээ тараад машины зогсоол дээр ирнэ гэдгийг сайн мэдэж байв. Тэр намайг гэнэдүүлэхийг би хүссэнгүй.

Сурагчид нэг нэгээрээ спорт танхимаас гарч эхлэхэд би машинаас ямар учраас гарсан болохоо ойлгосонгүй. Бороо орсон хэвээр байсан ч би үүнийг тоосонгүй. Миний үс аажмаар норлоо.

Тэр намайг энд байгааг ажиглахыг хүссэн юм болов уу? Эсвэл над руу ирж ярилцаасай гэж хүссэн юм болов уу? Би юу хийж байгаа хэрэг вэ?

Би энэ буруу гэдгийг мэдэж байсан ч машин руугаа эргэж суухаар хөдөлж чадсангүй. Би гараа цээжиндээ зөрүүлээд түүнийг хартлаа хөнгөн хэмээр амьсгалав. Тэр миний зүг алгуур ирж байв. Тэр намайг харсангүй. Хоёр ч удаа үүлний зүг уурссан байртай харлаа.

Тэр машиндаа суух үеэр юунаас ч илүү над руу ирсэнгүйд би урам хугарсан байв. Тэр надтай ярих болов уу? Эсвэл би түүнтэй ярилцах юм уу?

Тэр бүдэг улаан өнгийн ачааны машинд суухад хөдөлгүүр нь мангас шиг архирлаа. Би түүнийг хэрхэн машинаа асаахад хуучин мотор нь зогсоол дээр байсан бусад машинаас чангаар дүнгэхийг сонсов. Дараа нь тэр гараа халаагуурт дулаацуулав. Хүйтэн түүнд аягүй байгаа бололтой. Тэр хуруугаараа өтгөн үсээ самнаад агаар амьсгалав. Би үнэр ачааны машины бүхээг дотор хэрхэн үнэртэж байгаад төсөөлөөд энэ бодлоо үтэр түргэн үлдэн хөөв.

Тэр явахад бэлтгэн эргэн тойрноо харснаа эцэст нь миний зүг харлаа. Тэр намайг хагас секунтын хугацаанд харахад би түүний нүдэнд гайхал тодрохыг уншиж амжив. Тэр яаран нүд буруулаад хаазаа огцом дарав. Харин дараа нь ачааны машин Эрин Тигийн машинаас дюймийн зайд зогслоо.

Тэр арын толиндоо харах үедээ сэтгэл гонсгор амаа нээв. Өөр машин дэргэдүүр нь өнгөрөх үед хоёр ч удаа байдлыг шалгаад машины зогсоолыг алгуур болгоомжтой орхин хөдлөхөд миний инээд хүрлээ. Тэр дээр үеийн машиндаа аюултай байна гэж бодох шиг санагдлаа.

Белла Своныг эргэн тойрон хүрээлж буй үл мэдэгдэх зүйл бүхэн аюултай байж. Түүнийг миний дэргэдүүр өнгөрөх үед би инээхгүй байж чадсангүй.

ОНЦГОЙ ҮЗЭГДЭЛ
Гуравдугаар бүлэг


Үнэн хэрэгтээ би нэг их цангаагүй ч гэлээ энэ шөнө ан хийхээр шийдэв. Өөрийн үйлдлээ хянахын тулд бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй.

Карлайл надтай хамт явлаа. Намайг Деналигаас хүрч ирсэнээс хойш бид хүнгүйд ярилцах боломж гараагүй юм. Биднийг харанхуй ой дундуур гүйж байх зуур тэр миний өнгөрсөн долоо хоногийн яаран явсан талаар юу бодож байгааг сонслоо.

Би түүний дурсамжнаас өөрийн цөхөрсөндөө хэрцгий болсон царайгаа тод харлаа. Би түүнийг гэнэтхэн санаа зовохыг мэдрэв.

- Эдвард?

- Би явах хэрэгтэй байна, Карлайл. Би одоохон явах хэрэгтэй байна.

- Юу болсон юм бэ?

- Юу ч биш. Харин би үлдвэл болох гээд байна.

Тэр миний гаранд хүрэв. Хэрвээ би холдуулан түлхвэл түүнд хүндээр тусахыг нь мэдэрлээ.

- Би ойлгохгүй байна.

- Чамд тийм... Хэзээ нэг цагт тийм юм тохиолдож байсан байх...

Би хэрхэн гүнзгий амьсгал авахад нүдэнд минь зэрлэг гал асан дүрэлзэж түүний сэтгэлийг зовоохыг харлаа.

- Нэг л хүн бусдаасаа илүү хүчтэй үнэртэж байна гэж үү? Хамаагүй илүү байна уу?

- Өө...

Миний нүүр ичсэндээ улайсныг тэрээр сайн ойлгож байв. Тэр надад хүрэхийн тулд ахин ойртоход би зайлсхийв.

- Үүнд татагдахгүйн тулд бүхнийг хий, хүү минь. Би чамайг санана даа. Миний машиныг аваарай. Их хурдан.

Тэр одоо намайг үнэнээсээ явах эсэхийг өөрөөсөө асууж байлаа. Намайг гомдоохгүйн тулд үүнийгээ хэлсэнгүй.

- Үгүй ээ. Энэ л надад хэрэгтэй байгаа юм. Магадгүй би үлдэх юм бол чиний итгэлийг алдана гэж айж байна гэж би гүйх зуураа шивнэлээ.

- Чамд хэцүү байгаа нь харамсалтай байна, Эдвард. Гэхдээ чи Своны охиныг амьд үлдээхийн тулд бүхнийг хийх хэрэгтэй. Тэр ч байтугай чи ахиад биднээс явж болно.

- Мэднэ, би мэднэ.

- Чи яагаад эргэж ирсэн юм бэ? Би чамайг дэргэд байхад баяртай байдаг ч энэ тийм төвөгтэй байгаа бол...

- Өөрийгөө хулчгар гэж мэдрэхийг хүсээгүй юм.

Бидний гүйлт удааширлаа. Одоо бид харанхуй ой дундуур гүйж байв.

- Энэ түүнийг аюулд оруулахаас хамаагүй дээр. Тэр нэг юмуу хоёр жилийн дараа явна.

- “Чиний зөв гэдгийг би мэдэж байна.“ Гэхдээ түүний үг эсрэгээрээ намайг үлдэх хүслийг сэргээлээ. Энэ охин хоёр жилийн дараа явах нь байна...

Карлайл гүйлтээ зогсооход би бас зогслоо. Тэр миний нүүрний хувирлыг харахын тулд эргэн харав.

- Гэхдээ чи зугтахгүй, тийм үү?

Би толгой дохив.

- Энэ чинь бардам хэрэг байна даа, Эдвард? Үүний төлөө ичих хэрэггүй...

- Үгүй ээ, бардам зан намайг энд бариагүй. Энэ удаад л биш шүү.

- Хаа нэг тийш явахгүй юмуу?

- Үгүй ээ, хэрвээ явахад хүрсэн ч энэ намайг зогсоохгүй гээд би инээд алдлаа.

- Чамд хэрэгтэй бол бид хамт явъя. Чи зүгээр гуйхад л болно. Тэд чамд уурлахгүй ээ.

Би хөмсгөө өргөв.

- Тэр инээд алдлаа. “Розали магадгүй л юм. Гэхдээ тэр чамд өртэй. Түүний амьдралд ямар нэг гай зовлон тохиолдуулахгүйн тулд яг одоо эндээс явсан ч дээр байж магадгүй“ гээд дууны өнгөнөөс нь наргиантай байдал алга боллоо.

Би түүний үгэнд агзасхийв.

- Тиймээ гэж би сөөнгөтөн зөвшөөрөв.

- Гэхдээ чи явахгүй юм байгаа биз дээ?

- Тэгэх хэрэгтэй байна гээд би санаа алдав.

- Чамайг энд юу бариад байгаа юм бэ, Эдвард? Би ойлгохгүй байна.

- Би яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Би өөрөө ч сайн ойлгохгүй байна.

Тэр удтал миний царай луу ширтэв.

- Үгүй, би ямар ч л гэсэн ойлгохгүй байна. Гэхдээ хэрвээ чи хүсч байвал би нууцыг хадгалж болно.

- “Баярлалаа. Би хэнд ч нууцаа хэлдэггүй болохоор энэ чиний зүгээс өгөөмөр хэрэг байлаа.“ Гэхдээ энэ хамаагүй л дээ. Би энэ бүхнээс холдохын тулд боломжтой бүх зүйлийг хийх болно.

- Бидний хэнд ч хачин зан байдаг. Тийм биш гэж үү? хэмээн тэр ахин инээмсэглэв.

Бид хэсэг бугын сүргийн үнэрийг мэдрэв. Ам дүүрэн анхилам үнэр мэдрэгдэж байхад урам зоригтой байх нь амаргүй байлаа. Тэр агшинд охины цусны тухай дурсамж ой ухаанд эргэлдэн үнэр гэдсэнд тарлаа.

Би санаа алдав.

- Агнацгаая гэж би хэлэхдээ цус миний хоолойг дүүргэн тус болж магадгүй гэж бодлоо.

Бид хоёулаа нуугдан гэтэхэд би таагүйхэн үнэрт чимээгүйхэн автав.

Биднийг гэртээ харьж ирэх үед мэдэгдэм хүйтэрчээ. Удалгүй хаялан орж буй цасан ширхэг хөлдөж газар дэлхий бүхэлдээ нимгэн шилэн бүрхүүлтэй болно. Оймын навч, модны мөчир болон өвс ногоо цангаар хучигджээ.

Карлайл эмнэлэгт өглөө эрт эмнэлэгт ээлжтэй байсан болохоор хувцаслан явсан хойгуур би голын эрэг дээр зогсон үүр хаяарахыг хүлээв. Би цусыг мэдэрч байсан ч цусны цангалтаас илүү охины дэргэд байхыг хүсч байлаа.

Би эрэг дээр хүйтэн чулуу адил хөдөлгөөнгүй суугаад харлан харагдах ус мөсөн эрэг дагуу урсахыг нэвт харлаа.

Карлайлын зөв байв. Би Форксоос явах хэрэгтэй. Тэд миний явалтыг ямар нэгэн түүх зохиогоод тайлбарлачихна. Европ сурахаар явсан ч гэдэг юмуу. Эсвэл алс холын хамаатныдаа зочлохоор явсан гээд л. Гэрээсээ зугтсан ч байж болно. Ямар түүх байх эсэх нь чухал биш л дээ. Хэн ч үүнийг сонирхохгүй.
Ердөө нэг юмуу хоёр жилийн дараа охин алга болно. Түүнд өөрийн гэсэн амьдрал байгаа болохоор түүнийгээ үргэлжлүүлэх болно. Тэр хаа нэгтээ коллежэд элсэж, насанд хүрээд мэргэжлээ хөөж магадгүй гэрлэх байх. Би охиныг хэрхэн цагаан хувцас өмсөөд эцгийнхээ гар луу гүйж байгааг төсөөллөө.

Миний төсөөлөлд өвдөлт байсан нь хачин хэрэг. Би юу болсныг ойлгосонгүй. Магадгүй түүний ирээдүй надад байхгүйд атаархсан юм болов уу? Энэ төсгүй л байна даа. Намайг хүрээлж буй хүмүүсийн амьдралын боломжид би ховорхон атаархдаг.

Би түүний ирээдүйгээс явах ёстой. Түүний амьдралыг эрсдэлд оруулахаа зогсооно. Энэ бол зүйтэй шийдвэр байлаа. Карлайл үргэлж зөв шийдвэр гаргадаг юм. Би одоо түүнийг сонсох болно.

Нар үүлний цаанаас цухуйж газар дэлхийн гялалзсан шилэн бүрхүүлийг сулхан гийгүүллээ.

Ахиад нэг өдөр тэгээд би шийднэ. Би түүнийг ахин нэг удаа хараад л. Би үүнийг тэсэн гарч чадна. Магадгүй энэ миний явалтын түүхийг илүү үнэн юм шиг харагдуулах байх.

Энэ амаргүй байлаа. Би үүнийг хийхийг хүсэхгүй байв. Энэ хүсэхгүй байгаа зүйл толгой өвтгөн явалтыг минь ахиад хоёр, гурав, дөрвөн өдрөөр хойшлуулж... Гэхдээ би зөв алхам хийнэ. Би Карлайлын зөвлөгөөнд итгэж болохыг мэднэ. Бас би зөв шийдвэр ганцаараа гаргахад хэтэрхий зөрчилдөөнтэй байгаагаа мэднэ.

Хэтэрхий их зөрчилдөөн. Хичнээн ихээр явахыг хүсэхгүй байна вэ?

Би сургуулийн хувцасаа солихоор гэр лүүгээ явлаа.

Алис гурван давхарын шатны дээд талын гишгүүр дээр суугаад намайг хүлээж байв.

- Чи ахиад л явах гэж байна хэмээн тэр зэмлэнгүй хэлэв.

Би санаа алдаад толгой дохив.

- Энэ удаад хаашаа явахыг чинь би харахгүй байна.

- Өөрөө ч хаашаа явахаа мэдэхгүй байна гэж би шивнэлээ.

- Би чамайг үлдсэн нь дээр гэж бодож байна.

Би толгойгоо сэгсрэв.

- Жаспер бид хоёр чамтай цуг явах юм уу?

- Одоо би аюулыг анхааруулахгүй болохоор тэдэнд чи хэрэгтэй. Эсмигийн тухай бодоод үз. Чи түүний гэр бүлийн хэсэг гэдгээ мартаагүй биз дээ?

- Чиний явалт түүнийг гомдооно доо.

- Би үүнийг мэднэ. Тийм учраас л чи үлдэх хэрэгтэй байгаа юм.

- Хэрвээ чи дэргэд байх юм бол тийм биш гэдгийг мэдэж байгаа.

- Тиймээ, гэхдээ би зөв алхам хийх ёстой.

- Олон янзын зөв замд олон алдаа бий, тийм биш гэж үү?

Тэр агшин зуур харалтандаа төвлөрлөө. Би түүний бүдэг харалтыг цуг харан ирэлт өөрчлөгдөхийг харав. Би өөрийгөө хачирхалтай манантан сүүдэртэхийг харлаа. Тэгтэл миний арьс гэнэтхэн ойн цоорхойн нарны хурц гэрэлд гийв. Энэ газрыг би мэдэх юм. Тэнд надтай хамт нэг дүрс сууж байв. Гэхдээ хэн гэдгийг нь мэдэхээр хангалттай тод биш байсан юм. Дүр зураг алга болоод боломжтой бүх хувилбарууд ирээдүйтэй ахин холбогдлоо.

- Би үүнийг ойлгосонгүй гэж дүр зураг бөхөх үеэр түүнд хэлэв.

- Би ч гэсэн. Чиний ирээдүй үргэлж өөрчлөгдөж байна. Би аль нь тодорхой гэдгийг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ миний бодлоор бол...

Тэр ой ухааныхаа харалтын цуглуулга дунд зогслоо. Бүгд л тодорхойгүй бүүдгэр үзэгдэнэ.

- Гэхдээ ямар нэг юм өөрчлөгдсөн гэж бодож байна. Чиний амьдрал одоо салаа замын уулзварт байна гэж тэр чанга хэлэв.

- Чи яг цыган шиг ярьж байгаагаа мэдэж байна уу? гээд би баргар царайлан инээмсэглэв.

Тэр над руу хэлээ гаргалаа.

- Гэхдээ өнөөдөр бүх зүйл хэвийн байх нь тийм үү? Үнэн биз дээ? гэж асуухдаа миний хоолой гэнэтхэн түгшүүртэй болов.

- Би өнөөдөр чамайг хэн нэгнийг алж байхыг хараагүй гэж тэр итгүүлэн хэллээ.

- Баярлалаа, Алис.

- Явж, хувцсаа соль. Би чамайг бүгдэд хэлэхээ бэлэн болох хүртэл хэнд ч хэлэхгүй.

- Тэр шатны дээд талаас босоод мөрөө сэгсэрлээ. “Би чамайг санана даа. Үнэн шүү.“

Тиймээ, би ч гэсэн түүнийг их санах болно.

Сургууль хүрэх замын турш нам гүм байлаа. Жаспер Алис ямар нэгэн зүйлд сэтгэл зовниж буйг харсан хэдий ч хэрвээ хүссэн бол түүнд хэлэх байсан гэдгийг мэдэж байв. Эммет, Розали хоёр бие биенийхээ анхаарлыг татан ажиггүй хөөрөлдөнө. Тэд их сэтгэл хангалуун жаргалтай харагдаж байв. Тэд бие биенийгээ хайрладаг. Эсвэл би ганцаараа болоод л надад муу байж болох юм. Заримдаа энэхүү бие биендээ хайртай хосуудтай нэг дээвэр дор амьдрах хэцүү байдаг.

Магадгүй би одооных шигээ хэрүүлч хөгшин шиг авирлахаа болиод явчихвал бүгдэд дээр байж болох юм.

Сургууль дээр ирэв үү үгүй юу би охиныг хайлаа. Зүгээр л өөрийгөө ахин бэлтгэх хэрэгтэй байсан юм.

Гэхдээ тэгэлгүй яахав.

Миний амьдралын бүх зүйл хоосон болсонд би бачимдан сандарч байв. Одоо миний амьдрал энэ охинтой илүү холбоотой болжээ.

Тэр ирээгүй байсан ч алсад машины моторын чанга хүнгэнэх дуу сонсогдов. Би түүнийг хүлээхээр машинаасаа гарав. Алис надтай үлдэхэд бусад нь анги руугаа явлаа. Тэдэнд миний ямар нэг хүний хэр сайхан үнэртдэгийг сонирхож байгаа нь ойлгомжгүй байлаа.

Охин талбай дээр удаанаар гарч ирэхдээ нүд нь зам дээр төвлөрч жолооогоо чанга атгасан харагдана. Тэр ямар нэг зүйлд санаа зовж байх шиг санагдав. Надад түүний санаа зовсон зүйл нь үнэн хэрэгтээ юу байсан нь царайны өнгөнөөс тодхон байлаа. Ердөө л зам мөсөөр хучигдсан болохоор бүгд болгоомжтой явж байсан юм. Би түүнийг энэхүү аюултай байдалд чухалчилан хандаж буйг олж харав.

Би энэхүү хүний зан чанарыг жижигхэн жагсаалтандаа нэмлээ. Тэр хариуцлагатай хүн юм.

Тэр надаас холгүй зогсоход би байрнаасаа хөдлөлгүй ширтсэн хэвээр ажиглагдахгүй үлдэв. Надад түүний яах нь сонирхолтой байлаа? Улайгаад цааш явах болов уу? Энэ бол миний хүлээж байсан нэг дэх зүйл байв. Магадгүй тэр эргэж харах байх. Надтай ярихаар ирж ч болзошгүй юм.

Юутай ч атугай би найдлага дүүрэн гүнзгий амьсгал авлаа.

Тэр машинаасаа болгоомжтой буугаад хальтрахгүйн тулд бүхээгээ түшлээ. Тэр харцаа өргөхгүй байсан болохоор би сэтгэлээр уналаа. Эсвэл би түүнтэй ярилцахаар очих юм уу?

Үгүй ээ, энэ бүхэн шударга биш байна.

Тэр сургууль руу орохын тулд машинаа тойрохдоо хөлдөө итгэхгүй байгаа мэт ар тал руу нь харлаа. Энэ нь намайг инээмсэглэхэд хүргэснийг би Алисийн бодлоос харлаа. Би түүнийг энэ талаар юу бодож байгааг сонсоогүй ч охин дугуйны гинжийг яаж шалгах нь хөгжилтэй байсан юм. Түүний хөл мөсөн дээр хальтирч байсан болохоор одоохон уначих юм шиг санагдана. Хэнд ч энэ асуудал биш байтал... үнэхээр мөс түүнд хамгийн муу зүйл гэж үү?

Тэр зогсоход хачирхалтай өнгө нүүрэнд нь тодров. Энэ бол... уяхан сэтгэл гэж үү? Түүний сэтгэл хөдлөлд ямар нэгэн юм байна даа.

Ахиад л сониучирхал намайг цангалт адил шатаав. Тэр юуны талаар бодож байгааг би заавал мэдэх болно. Тэр бусдын адил биш юм.

Би түүнтэй очиж ярилцахыг хүсч байна. Тэр гулгахгүйн ямар нэг зүйлээс барих хэрэгтэй мэт харагдаж байв. Мэдээж би энэ бүхнийг хэвээр орхихгүй. Гэхдээ би тээнэгэлзлээ. Түүний анхаарлыг цас татаж байхад миний хүйтэн гарны хүрэлт таалагдах нь юу л бол. Би бээлий өмсөх хэрэгтэй юм байна.

- ҮГҮЙ! гэж Алис чангаар дуу алдав.

Би агшин зуур түүний бодлыг уншсан ч эхэндээ алдаа байна гэж бодлоо. Тэр намайг ер бусын зүйл хийхийг харжээ. Гэхдээ түүний харалтанд надтай холбоотой зүйл юу ч байсангүй.

Тайлер Кроули зогсоол руу хурдтай ирж явав. Тэр машинаа мөсөн дээгүүр гулгуулахаар шийдсэн бололтой.

Харалт ердөө хагас секунтыг харууллаа. Тайлерийн фургон булан тойрмогц Алисийн уруул айсандаа нээгдэхэд би төгсгөлийг харлаа.

Үгүй, энэ харалт надтай ямар ч хамаагүй юм байна. Түүнд миний бүрэн бүтэн байдал чухал байтал яагаад Тайлерийн фургоны дугуй мөсөн дээр хальтран охин руу чиглэх нь гэнэтхэн миний амьдралын цөм болдог билээ.

Алисийн харалтгүйгээр машины түргэн жолоодолтыг бодоод үзэхэд Тайлер хэдийн хяналтаа алдсаныг ойлгов.

Охин машиныхаа ард нүд салгалгүй зогссон хэвээр тормосын чахрах дуу хадлаа. Тэр миний айдас дүүрэн нүд рүү харснаа ойртон буй аюулыг харахаар харцаа буруулав.

Тэр л биш шүү! гэсэн үг миний толгойд харвасан юм.
Би Алисийн бодолд төвлөрсөн хэвээр харалт гэнэтхэн өөрчлөгдөхийг харлаа. Гэхдээ надад төгсгөлийг нь харах цаг байсангүй.

Би хүмүүсийн дундуур жолоодлогогүй машин болон охиныг чиглэн ухасхийв. Би нүд бүрэлзтэл маш хурдан хөдөллөө. Тэр намайг харсангүй. Ямар ч хүний нүдэнд миний нисэлтийг харах боломж байгаагүй юм. Тэр түүн рүү дөхөн ирж буй машин руу харж байв.

Би түүний бүсэлхийгээр тэврэхдээ эелдэг байхыг хичээсэн ч хөдөлгөөн хэтэрхий огцом байлаа. Ердөө л секунтын зуу дахь хувьд би турьхан биеийг нь тэврэн авч үхлийн аюулаас авран газарт уналаа. Би түүний туяхан биеийг гүнзгийгээр мэдрэв.

Би түүний толгой хэрхэн мөс цохихыг сонсоод өөрөө газар мөргөсөн юм шиг санагдав.

Гэсэн ч надад бүрэн бүтэн байдлыг нь шинжих хугацаа байсангүй. Фургон бидний ард тоормосоо чахруулан ачааны машин мөргөх чимээ сонсогдов. Машины зүг өөрчлөгдөн бидний зүг соронзон адил татагдан нисэж ирлээ.

- Хараал идээсэй гэж би шивнэлээ.

Би хэтэрхий олон зүйл хийж амжив. Би түүнийг машины замаас холдуулахын тулд том алдаа хийжээ. Энэ зөвхөн миний хувьд ч биш гэр бүлийн минь хувьд уучлашгүй алдаа байсныг ойлгосон ч би зогссонгүй.

Энэ бидний хувьд хэтэрхий осолтой байв.

Гэхдээ энэ тусалсангүй болохоор би фургоныг хаан түүний амьдралыг аврах хоёр дахь оролдлогоо хийлээ.

Би фургоныг барьж авахын тулд охиныг тавилаа. Фургон бидний зүг хүчтэй ниссэн болохоор ачааны машиныг шүргээд хажуу тал нь миний мөрийг мөргөлөө. Фургон миний гартай тулаад чичирхийлэн найгаж хоёр дугуй нь салан унав.

Хэрвээ би түүнийг барьж аваагүй бол арын дугуй түүний хөл дээр унах байв.

Энэ автомашины осол хэзээ ч дуусахгүй гэж үү дээ? Би газар суун фургоныг нэг гараараа барьж тусламж хүлээлээ. Дотор нь цочирдолд орсон жолооч сууж байсан болохоор зүгээр нэг түлхээд хаяж чадсангүй.

Би фургоныг холдуулаад агшин зуур газар тавихад түсхийх чимээ гарав. Тэр ахиад л бидэн рүү унахад би түүнийг баруун гараараа барьж аваад зүүн гараараа охины бүсэлхийгээр тэврэн фургоны дороос холдуулан татлаа. Түүний бие сулхан хөдлөхөд хөл нь аюулд байсан хэвээр байсан учир холдуулан түлхэв. Тэр ухаантай байгаа юм болов уу? Би хичнээн их гэнэтийн аюулаас түүнийг аврав даа?

Би фургоныг унагахад тэр одоо л аюулгүй боллоо. Фургон явган зам дээр чангаар унахад агшин зуур бүх шил нь хагарав.

Би аймшигтай байдалд байгаагаа мэдэж байв. Тэр хичнээн их зүйлийг харав даа? Би түүний дэргэд байж хэрхэн фургоныг холдуулан аварсныг өөр хүмүүс харсан байж болох юм. Энэ асуудал одоо юунаас ч илүү миний санааг зовоож байв.

Гэхдээ би санаа зовоход хэтэрхий түгшсэн байсан юм. Би түүнийг аюулаас аврах оролдлого хийсэндээ цочирдолд орлоо. Би түүний дэргэд байхад хэтэрхий их айлгасан ч амьсгалахад энэ үнэрийг мэдрэх болно. Би түүний дулаахан зөөлөн биеийг тэврэхэд зүрхний цохилт нь хүрэмний цаанаас мэдрэгдсэн.

Эхний айдас хамгийн хүчтэй байлаа. Эргэн тойрон хүмүүс орилолдож эхлэх үед би түүний царайг харахаар бөхийхдөө цус алдаагүй байгаасай гэж хүслээ.

Түүний нүд нээлттэй айдас дүүрэн харагдана.

- Белла. Чи зүгээр үү? гэж би шаардангуй хэлэв.

- Би зүгээрээ гэж тэр миний гайхширсан хоолойд хэллээ.

Санаа амарсан хэдий ч түүнийг ярихад өвдөлт намайг нэвтлэх шиг санагдлаа. Би шүдэн дундуураа амьсгалан цангалт хоолой өвтгөхийг тоохгүй байхыг хичээв. Би анхилам үнэрийг мэдэрсэндээ нэг их баярласангүй.

Тэр босохыг оролдсон ч би тавихад бэлэн биш байлаа. Би өөрийгөө... аюулгүй гэж мэдэрч байна гэж үү? Үнэн хэрэгтээ түүнийг тэвэрч байхыг мэдрэх нь илүү дээр байсан юм.

- Болгоомжтой. Чи толгойгоо хүчтэй цохьсон.

Аз болоход цусны үнэр мэдэгдсэнгүй. Би гэнэтхэн л түүнийг Карлайл руу хүргэн өгч рентген гэрэлд харуулахыг хүсэв.

- Өө, гэж тэр хэлэхдээ би дэргэд нь суусаар байгааг мэдэв бололтой.

- Тийм ч болов уу гэж бодсон юмаа гээд би үйл явдалд санаа амарсан хэдий ч хөгжилтэй санагдлаа.

- Энэ бүхэн яаж... гэж тэр аяархан дуугараад нүдээ эргэлдүүлэв. “Чи яаж над дээр тийм хурдан ирэв ээ?“

Санаа амралт гашуун болж хөгжилтэй байдал уусан бөхлөө. Тэр надаас хэтэрхий олон зүйл ажиглажээ.

Тэгэхээр би одоо охин хэвийн байгаа бөгөөд манай гэр бүлийнхэн санаа зовж байгааг ойлгов.

- Би чиний яг дэргэд зогсч байсан, Белла гэж би түүнийг итгүүлэхийг оролдов.

Тэр ахин хөдлөхийг оролдоход энэ удаад би боломж олголоо. Би өөртөө итгэлтэй дүрдээ тоглохын тулд амьсгалах хэрэгтэй байв. Би түүний цусны дулаахан үнэрээс холдоод мөргөлдсөн машин хоорондын жижигхэн зай руу дөхлөө.

Тэр намайг харахад би хариу ширтэв. Ийм үед юм үзээгүй хүн л нүд буруулдаг байх. Харин би тийм биш. Миний нүүрний хувирал тайван өөртөө итгэлтэй байсан болохоор... Тэр үүнд ичих шиг санагдав. Сайн хэрэг.

Золгүй явдлын талбайг үзэгчид тойрон хүрээлэв. Сурагчид болон хүүхдүүд шавцгаажээ. Би эргэн тойрны бодол дундаас сэжигтэй зүйл олсонгүй. Дараа нь охины бодлыг уншихаар анхаарлаа төвлөрүүлэв.

Тэр хөл үймээнийг тоохгүй байлаа. Тэрээр эргэн тойрноо мэгдсэн янзтай харахад нүүрэнд нь гайхсан өнгө тодорч хөл дээрээ босохыг оролдов.

Би гараа мөрөн дээр нь зөөлөн тавилаа.

- “Одоохондоо хөдлөлгүй сууж бай.“ Тэр сая хүзүүгээ хугалчих шиг санагдсан ч хэвийн бололтой. Би ахиад л Карлайлын дэргэд байхыг хүслээ. Миний эмнэлэгийн сургалтын онолын дэргэд түүний зуун жилийн туршлага юутай ч зүйрлэшгүй.

- Хүйтэн байна гэж тэр гомдоллов.

Тэр хоёр ч удаа үхлийн аюулд орсон ч одоо хүйтэн түүний санааг зовоож байв. Миний инээд хүрсэн хэдий ч хөгжилтэй зүйл болоогүй гэдгийг саналаа.

Белла нүдээ анивчаад миний царай дээр тогтон,

- Чи тэнд хол байсан гэж хэллээ.

Энэ ахиад л намайг уурлуулав.
Хэдийгээр тэнд эвдэрсэн фургоноос өөр харах зүйл үгүй байсан ч гэлээ тэр өмнө зүг рүү харж байв.

- Үгүй, би чиний хажууд зогсож байсан.

- Би чамайг харсан гэж тэр хүүхэд адил зөрүүдлэхэд эрүү нь чангарлаа.

- Белла, би чиний яг хажууд зогсож байгаад машиныг дайраад ирэхэд чамайг замаас түлхэн гаргасан гэж би түүний томоор нээсэн нүд рүү ширтэн өөрийн хувилбараа итгүүлэхийг оролдов.

- Үгүй гээд тэр шүдээ зуулаа..

Би тэвдэхгүйн тулд тайвширахыг оролдлоо. Хэрвээ би түүнийг тайвшируулахгүй бол нотлох баримтыг устгах хэрэг гарна... Түүний гаргасан онолыг болиулж толгойгоо цохьсон гэж итгүүлэх болно.

Энэ даруухан нууцлаг охин чимээгүй байж чадах болов уу? Тэр надад хэдхэн хормын өмнө итгэж байсан даа.

- “Гуйя, Белла“ гэж би түүнийг итгүүлэхийн тулд хоолойгоо хүчилэн хэллээ. Тэнэг хүсэл. Яавал тэр надад итгэх юм бол?

- Яагаад?

- Надад итгэ л дээ гэж би царайчилан гуйв.

- Чи надад бүгдийг дараа тайлбарлаж өгнө гэж амалж байна уу?

Би түүнийг итгүүлэхийг хүсч байсан болохоор ахиад л худал хэлэв. Ийм учраас уцаарласан өнгөөр дуугарлаа.

- Тэгэлгүй яахав.

- Тэгэлгүй яахав гэж тэр адил өнгөөр давтлаа.

Тэр үед биднийг аврах оролдлого эхэлж насанд хүрэгчид ирэн алсад түргэн тусламжийн дохио сонсогдоно. Би охиныг хэвийн байлгах гэсэн бодлоо болиулахыг хичээв. Би цугласан хүн бүрийн бодлыг харж аюултай зүйл байгаа эсэхийг шалгалаа. Ихэнхи хүмүүс намайг Беллатай байсанд гайхаж байв. Гэсэн ч тэд үйл явдал болох үед намайг дэргэд нь зогсч байсан юм байна гэж бодлоо.

Тэр ердийн тайлбар хэрэггүй цорын ганц хүн байв. Тэр хэтэрхий айсан болохоор толгойгоо цохисноо дурьдахгүй байх шиг байна. Магадгүй цочирдолд орсон байх. Энэ баримт түүхийг эргэлзүүлэхэд хүргэнэ. Хэн ч онцгой зүйл анзаарахгүй.

Би Розали, Жаспер, Эммет нарын бодлыг сонсоод давхийлээ. Би ч өнөөдөр үүнийг хүндхэн төлөх нь дээ.

Би мөрөөрөө машиныг шүргэх үеэр гарсан хонхорхойг тэгшилэхийг хүссэн ч охин хэтэрхий ойр байлаа. Түүний анхаарлыг сарнихыг хүлээх хэрэгтэй юм байна.

Тийм олон хүн цугларсан хэр нь фургоныг биднээс холдуулахыг хүлээж байгаа нь намайг гонсойлгоход хүргэж байв. Би тэдэнд туслахыг хүссэн ч охин хурц нүдээрээ ширтэж байсан болохоор томоохон асуудал үүслээ. Эцсийн эцэст тэд түүнийг хангалттай холдуулж сувилагч бидэн рүү дамнуурга авчирав.

Танил царай намайг цэгнэн ширтлээ.

- Сайн уу Эдвард гэж Бретт Уорнер хэлэв.

Тэр түргэн тусламжинд ажилладаг бөгөөд би түүнийг сайн мэдэх юм. Тэр бидэн рүү түрүүлж ирсэн цэвэр аз тохиосон хэрэг байлаа. Түүний бодлоос би өөрийгөө тайван байхыг харлаа.

- Чи зүгээр үү, залуу минь?

- Зүгээр дээ, Бретт. Надад юу ч тохиолдоогүй. Гэхдээ Белла гэмтсэн болов уу гэж айж байна. Би түүнийг холдуулах үеэр тэр толгойгоо хүчтэй цохьсон.

Бретт бүхий л анхаарлаа охинд хандуулахад тэр намайг ууртай харцаар ширвэлээ. Өө, тийм л дээ. Гэхдээ тэр шууд миний үгийг эсэргүүцсэнгүйд би санаа амарлаа.

Түргэн тусламжийн өөр ажилтнууд ирж намайг үзэхийг хүсэхэд тэдэнтэй ярилцах хэцүү байсангүй. Би аавдаа үзүүлнэ гэж амлав. Олонхи хүмүүст миний хоолой итгэлтэй сонсогдлоо. Ихэнхи хүмүүсийн хувьд гэхдээ охинд биш.

Хүзүүнд нь аппарат зүүхэд түүний царай ичсэндээ улайлаа. Би энэ завшааныг ашиглан хөлөөрөө хонхорхойг болгоомжтой тэгшлэв. Зөвхөн гэр бүлийхэн маань хөдөлгөөнийг ажигласан болохоор би Эмметийн үлдсэн бүх хонхорхойг засна бэлэн амлахыг сонсов.

Түүний тусламжинд талархсан ч миний аюултай алхамыг уучилсан явдалд бүр их талархан би бага зэрэг тайвширч түргэн тусламжийн урд талын суудалд Бреттэй хамт суулаа.

Цагдаагийн дарга ирээд Беллаг тусламжийн машинд ачив.

Беллагийн аавын бодлоос цочирдол, сэтгэл зовнил сонсогдов. Тэр охиноо түргэн тусламжийн машинд байгааг харах үед ухаангүй түгшүүр эзэмдэн авлаа.

Түүний санаа зовнил намайг нэвт цохих шиг санагдав. Алис надад Чарли Своны охины үхлийг анхааруулах үеэр түүнийг бас ална гэж хэлсэн.

Би түүний сандралд орсон хоолойг сонсоод гэмшингүй толгойгоо унжууллаа.

- Белла! гэж тэр орилов.

- Миний бүх юм зүгээр, Чар... аав аа. Ямар ч муу зүйл болоогүй гэж тэр санаа алдлаа.

Беллагийн итгэлтэй хоолой айдсыг нь бага зэрэг дарав бололтой. Тэр шууд л ойр байсан түргэн тусламжийн ажилтан руу очиж юу болсныг мэдэхийг хүслээ.

Би цочирдолд орсоныг нь үл харгалзан бодлыг нь сонсохыг оролдов. Гэсэн ч... тодорхой үг сонсож чадсангүй.

Хмм... Чарли Своны бодол охиныхоо адил чимээгүй юм гээч. Би одоо л түүнийг ойлголоо. Сонирхолтой юм.

Би хэзээ ч цагдаагийн даргын өрөөнд цаг өнгөрүүлж байсангүй. Би түүнийг удаан хүнээр төсөөлдөг байсан ч алдсан болохоо ойлгов. Түүний бодол нууцлаг юм байна. Би зөвхөн түүний тэдэнд хэлж буй үгийг сонсож чадаж байв.

Би илүү ихийг сонсохыг хүсэн охины амаргүй нууцыг тайлахаар хичээлээ. Гэхдээ Белла машинд орсон болохоор тусламжийн машин хөдөллөө.

Энэ тааврыг орхих шийдвэр гаргах хэцүү байв. Гэхдээ би өнөөдөр болсон үйл явдлын талаар сайтар бодох хэрэгтэй байсан юм. Бид аюулд орсон эсэхийг мэдэхийн тулд хүмүүсийг сонсох хэрэгтэй. Бидэнд нуугдах хэрэг гарах ч юм билүү. Би үүнийг л анхаарах ёстой.

Түргэн тусламжийн ажилтнуудын бодолд юу ч байсангүй нь намайг зовоож байв. Тэгэхээр охинд ноцтой юм болоогүй юм байна. Белла би түүнд хэлсэн түүхийг ярих болов уу.

Биднийг эмнэлэгт хүрэхэд хамгийн түрүүнд хийх ажил бол Карлайлыг олох явдал байлаа. Би хаалгаар түргэн буухдаа Беллаг харахаасаа татгалзах хэрэг гарсан ч эргээд сувилагчийн бодлоос олж харлаа.

Эцгийнхээ танил бодлыг барихад амархан байв. Тэр жижигхэн өрөөнд ганцаараа сууж байв. Энэ бол тэрхүү өдөр тохиолдсон хоёр дахь аз байлаа.

- Карлайл.

Тэр миний дууг сонсоод түгшин харлаа. Тэгээд хөл дээрээ үсрэн босоход царай нь үхлийн өнгөөр цайсан харагдана. Тэр цэмцгэр самрын модон ширээн дээгүүр бөхийв.

- Эдвард, чи...
- Үгүй, үгүй. Энэ тийм биш.

- Мэдээж, үгүй. Энэ тухай бодсоныг минь уучлаарай. Чиний нүднээс би ойлгох ёстой байж гээд тэр гүнзгий амьсгал авав.

Тэр миний нүд алтлаг хэвээр байхыг хараад санаа амарсан янзтай болов.

- Гэхдээ тэр гэмтсэн. Карлайл, тийм ч ноцтой биш гэсэн...

- Юу болсон юм бэ?

- Замын тэнэг осол. Тэр байх ёсгүй газартаа буруу цагт байсан. Гэхдээ би түүнийг үхэхийг зүгээр хараад зогсч чадсангүй...

- Эхнээс нь эхэл дээ. Би юу ч ойлгосонгүй. Чи тэнд юу хийж байсан юм бэ?

- “Фургон мөсөн дээгүүр гулгасан юм“ гэж би шивнэх зуураа хана руу харав. Жаазтай босгон тавьсан дипломууд дунд ердийн нэг зураг харагдана. Энэ түүний дуртай үл мэдэгдэх Хассамын зураг билээ. “Тэр түүний замд нь зогсч байсан. Алис юу болохыг харсан болохоор ямар нэг зүйл хийх цаг үлдээгүй... түүнийг замаас нь холдуулах хэрэгтэй байсан юм. Үүнийг түүнээс өөр... хэн ч ажиглаагүй. Надад фургоныг зогсоох хэрэг гарсан, гэхдээ түүнээс өөр... хэн ч мэдээгүй. Надад... надад харамсалтай байна, Карлайл. Би та нарыг аюулд орохгүй хүсээгүй л дээ.“

Тэр ширээ тойрон яваад миний мөрөн дээр гараа тавилаа.

- Чи зөв алхам хийжээ. Энэ чамд амар биш байсан. Би чамаар бахархаж байна, Эдвард.

- Би одоо түүний нүд рүү харж чадах боллоо. “Гэхдээ тэр намайг нэг л биш гэдгийг мэдэж байгаа...“

- Энэ чухал биш. Хэрвээ бидэнд явах хэрэг гарвал явах л болно. Тэр юу гэж хэлсэн юм бэ?

- Би бага зэрэг бодлогошироод толгой сэгсрэв. “Юу ч хэлээгүй.“

- Юу ч хэлээгүй гэж үү?

- Тэр үйл явдлын талаар өөрийн гэсэн таамаглалтай байгаа. Тэгээд миний тайлбарыг хүлээж байгаа.

Тэр хөмсөг зангидан энэ тухай цэгнэн бодлоо.

- Тэр толгойгоо хүчтэй цохьсон. За яахав би түүнийг цохьсон гээд би түргэхэн үргэлжлүүлэв. “Би түүнийг газар луу хүчтэй түлхсэн юм. Тэр хэвийн харагдаж байсан болохоор онолд нь эргэлзүүлэх амаргүй байлаа.“
Би хүний үнэргүй зүйл ярьж байгааг мэдрэв.

- Карлайл миний хоолойны өнгийг ажиглачихлаа. “Магадгүй болох байх. Явж юу болсныг үзье, за юу? Надад түүнийг үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байна.“

- Сайн байна. Би түүнийг гэмтсэн болов уу гэж санаа зовж байлаа.

Карлайлын нүүр гийлээ. Тэр цайвар үсээ илээд алтлаг нүдээрээ инээд алдангаа,

- “Энэ чиний хувьд их сонирхолтой өдөр биш байна гэж үү?“ гэв. Түүний бодлоос нь үзэхэд их хөгжилтэй байгаа бололтой. Секунтийн зууны нэг хувьд би мөсөн дээр цугласан хүмүүс дунд алуурчнаас хамгаалагч болон хувирсан байна.

Би түүнтэй цуг инээсэн ч Беллаг надаас өөр юунаас ч хамгаалах хэрэггүй гэдэгт итгэлтэй байлаа. Миний инээсэн учир бол яагаад гэвэл энэ үнэн гэдэгт байсан юм.

Би Карлайлын өрөөнд ганцаараа хүлээх зуур энэ миний амьдралд тохиолдсон хамгийн урт цаг байлаа. Би эмнэлэгээр дүүрэн бодол санааг сонслоо.

Фургоны жолооч болох Тайлер Кроули рентгений очероо хүлээж байх зуур Беллад бүгдээс илүү санаа зовж байв. Карлайл хаа нэгтээ өрөөнд охинд гэмтэл байгаа эсэхийг эмч нартай зөвлөлдөнө. Энэ миний санааг зовоосон ч түүний зөв гэдгийг би мэдэж байв.

Түүнээс сонссон бүхэндээ найдаж болно. Тайлер түүнийг алах шахсандаа өөрийгөө ихээхэн буруутай гэж үзэж байлаа. Би түүний нүднээс Беллагийн царайны хувирлыг харахад энэ бүхнийг залруулахыг ихэд хүсч байв. Тэр үнэхээр юу ч ажиглаагүй гэж үү?

Үйл явдал хэрхэн өрнөснийг Тайлер түүнээс асуулаа.

Би амьсгаа даран хүлээхэд Белла тээнэгэлзэн,

- “Мм...“ гэж бувтнахад Тайлер юу ч ойлгосонгүй. Эцэст нь “Эдвард намайг холдуулан түлхсэн юм“ гэж арайхийн дуугарав.

Би санаа алдангаа амьсгал хурдсав. Би хэзээ ч түүнийг миний нэрийг хэлж байхыг сонсч байгаагүй юм байна. Надад нэр Тайлерийн бодолд хэрхэн сонсогдох нь таалагдлаа. Гэхдээ би өөрөө үүнийг сонсохыг хүсч байв.

- “Эдвард Каллен“ гэж тэр хэлэхэд юуны талаар ярьсан болохыг нь Тайлер ойлгосонгүй. Би хаалганы дэргэд бариулаас барин зогсч байв. Түүнийг харах хүсэл улам хүчтэй болов. Надад өөрийгөө болгоомжтой байхыг сануулах хэрэг гарлаа.

- Эдвард Каллен яг миний хажууд зогсож байсан.

- “Каллен уу?“ Ямар сонин юм бэ. “Би түүнийг хараагүй юм байна. Бүгд л их хурдан болоод өнгөрсөн дөө... Тэр тэгээд зүгээр үү?“

- Гайгүй байхаа. Тэр үүгээр л явж байх ёстой. Түүнийг дамнуурган дээр ч хэвтүүлээгүй.

Би түүний бодлогоширсон царайг харахад тэр сэжигтэйгээр нүдээ нарийсгалаа. Гэхдээ энэ үл мэдэг өөрчлөлтийг Тайлер анзаарсангүй.

- Тэр хөөрхөн юм гэж тэр бараг гайхширан бодлоо. “Энэ бүхний дараа ч гэсэн. Миний сонирхдог төрлийнх биш юм, гэхдээ... Би түүнийг хаа нэгтээ урих хэрэгтэй байх. Магадгүй өнөөдөр...“

Би үүдний өрөөнд зогсоод юу хийх тухайгаа бодлогоширч байв. Аз болоход сувилагч өрөөнөөс хормын урд гарч ирлээ. Беллагийн рентгэнд орох ээлж болов. Би харанхуй буланд зогсоод биеэ барихыг хичээлээ.

Намайг Тайлерийн бодсон тэр хөөрхөн юм гэдэг бодол зовоосонгүй. Хүн болгон л тэгдэг. Надад өөрийгөө тэгж мэдрэх... Би өөрийгөө яаж мэдрэх болж байна вэ? Гомдох уу? Эсвэл зүгээр л уурлах юм уу?

Би тэнд удаан зогслоо. Тэгээд түүнийг рентген зураг авахуулж байхад нь хурдхан харахыг хүссэн ч сувилагч эргээд ирэв.

Би түүнийг хараад хамаагүй дээрдэхээ мэдрэв. Түүний толгой хэвийн харагдана. Би түүнийг гэмтээгээгүй бололтой.

Намайг Карлайл ажиглажээ.

- Чи хамаагүй дээр харагдаж байна.

Би зөвхөн түүнийг харж байв. Хонгилд зөвхөн бид төдийгүй сувилагч, асрагч нар дүүрэн холхилдоно.

- Аан, тийм л дээ тэр зургийг гэрэлд харлаа. “Би үзлээ. Тэр зүгээр байна. Сайн байна, Эдвард.“

Эцгийн минь урамшуулсан үг надад холимог мэдрэмж төрүүлэв. Надад хамаагүй дээр байсан ч хэрвээ тэр урамшуулаагүй бол би юу хийх байснаа мэдэхгүй байлаа.

- Би чамайг үзэхээс өмнө түүнтэй ярилцмаар байна. Би юу ч болоогүй юм шиг харагдах ёстой. Боломжтой бүхий л хувилбарыг авч үзэх хэрэгтэй байна гэж би нэг амьсгаагаар бувтнав.
- Муугүй л бодол. Хмм... гээд Карлайл рентегений зургийг харсан хэвээр инээмсэглэн толгой дохилоо.

Би түүний сонирхож буй зүйл рүү харав.

- Энэ бүх эдгэсэн хуучны гэмтлүүдийг хараач. Хэдэн удаа ээж нь түүнийг унагасан бол? гээд Карлайл хошигнолдоо инээд алдлаа.

- Би энэ охинд үнэхээр аз таардаггүй гэж бодоход хүрч байна. Үргэлж л буруу цагтаа хэрэггүй газраа байж байдаг.

- Форкс түүнд үнэхээр тохиромжгүй газар юм.

Би агзасхийлээ.

- Яв даа. Би удахгүй чамтай уулзая.

Би буруутайгаа мэдэрсэн хэвээр түргэн явлаа. Магадгүй би Карлайлыг мэхлэхийн тулд хэтэрхий сайн худал хэлсэн байж болох юм.

Намайг хүлээн авах өрөөнд хүрэхэд Тайлер уучлал гуйн бувтнасан хэвээр байв. Охин түүний гэмшилээс зугтан унтсан дүр үзүүлнэ. Түүний нүд аниатай байсан ч амьсгал нь жигд бус бөгөөд хурууны үзүүр нь тэвчээргүйхэн хөдөлнө.

Би түүний царай луу удтал харлаа. Энэ бол би түүнийг харсан сүүлчийн тохиолдол болно. Энэ бодолдоо цээж хэрхэн янгинаж өвдөхийг мэдрэв. Би түүний нууцыг тайлалгүй орхин явах гэж байгаагаа үзэн ядаж байна гэж үү? Энэ тийм ч оновчтой тайлбар байсангүй.

Эцэст нь би ойртохын тулд гүнзгий амьсгал авлаа.

Тайлер намайг хараад ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч би хуруугаа урууландаа наав.

- Тэр унтаж байгаа юм уу?

Белла агшин зуур нүдээ нээн миний царай луу харлаа. Тэр нүдээ томоор нээгээд дараа нь уурласан юм уу сэжиглэсэндээ нарийсгалаа. Би өөрийн дүрдээ тоглож буй болохоо санаад өглөө ер бусын зүйл юу ч болоогүй аятай түүн рүү инээмсэглэв. Түүний толгойд байгаа төсөөллийг эвдэхийн тулд бага зэрэг цохилт өгөх хэрэгтэй.

- Сайн уу Эдвард. Надад үнэхээр харамсалтай... гэж Тайлер эхлэв.

Би уучлал гуйхыг нь болиулахын тулд гараа өргөөд,

- Цусгүй бол өсгүй гэдэг шүү дээ хэмээн инээмсэглэлээ.

Надаас дөрвөн алхамын зайд сууж байсан Тайлерийн шархнаас гарсан шинэхэн цусыг тоохгүй байхад гайхалтай амархан байлаа. Би хэзээ ч энэ бүхэн Карлайлд яаж тусдагийг ойлгодоггүй юм. Тэднийг эмчлэхийн тулд цусны үнэрт яаж анхаарлаа хандуулахгүй байж яаж чаддаг юм бол. Гэхдээ одоо... Би дур татагдахгүйн тулд өөр зүйлд төвлөрөхөд хангалттай.

Тэр ч байтугай шарх онгорхой байсан ч Беллагийн цустай харьцуулахын аргагүй байв.

Би түүнээс холдоод Тайлерийн хөлд суулаа.

- Эмч нар юу гэж байна? гэж би түүнээс асуулаа.

Тэр уруулаа жимийлээ.

- Бүх юм хэвийн байна гэсэн мөртлөө гарах зөвшөөрөл өгсөнгүй. Сонсооч ингэхэд чамд яагаад онош тавихгүй байгаа юм бэ?

Түүний тэвчээргүй байдал намайг инээмсэглэхэд хүргэв.

Карлайл ирэх чимээ сонсогдов.

- Хэнийг таньдаг вэ гэдгээс бүх юм шалтгаална. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ би чамайг суллахаар ирж байна.

Карлайл өрөөнд орж ирэхэд би түүнийг болгоомжтой ажиглав. Беллагийн нүд гайхсандаа томорч амаа ангайхад би чимээгүйхэн ёолов. Тиймээ тэр адил төсөөтэй байдлыг ажиглачихлаа.

- “Тэгэхээр, хатагтай Свон бие чинь яаж байна?“ гэж Карлайл асуув. Түүний гайхамшигтай тайвшируулах хоолой ихэнхидээ хэрэгтэй үед тус болдог юм. Би хоолойны өнгө Беллад яаж нөлөөлснийг ойлгосонгүй.

- Би зүгээрээ гэж тэр аяархан дуугарав.

Карлайл түүний рентген зургийг орны толгойн гэрэлд харлаа.

- Зурагнууд чинь гайгүй байна шүү. Толгой чинь өвдөж байна уу? Эдвард чамайг нилээн чанга цохисон гэж хэлсэн.

- Тэр санаа алдаад “Би зүгээрээ“ гэж ахин хэлэхэд энэ удаад хоолойд нь тэвчээр алдсан өнгө тодорлоо. Дараа нь тэр над руу ууртай харц шидэв.

Карлайл түүнд ойртон толгой дээгүүр нь хөнгөн тэмтрэн үзсэн ч ямар нэгэн хавдар олдсонгүй.

Цасан уруй шиг сэтгэлийн хөдөлгөөн намайг гэнэдүүлэв.

Би олон зуун удаа Карлайлыг хүмүүстэй ажиллахыг харсан. Олон жилийн өмнө би түүний туслагчаар ажилладаг байсан ч цус байгаагүй. Тэгэхээр энэ миний хувьд шинэ зүйл байгаагүй ч тэр охинд түүний адил хүн шиг хүрлээ. Би түүний биеэ барих чадварт өөрийн эрхгүй атаархав. Би зөвхөн түүний биеэ барих чадварт ч атаархсангүй. Бидний хоорондын ялгаа сэтгэл шимширэхэд хүргэсэн юм. Тэр болгоомжтойгоор түүнд хэзээ ч муу зүйл хийхгүй мэт хүрч байв.

Тэр санаа алдахад би суудалдаа суулаа. Би тайвширахын тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэг гарав.

- Хөндүүр байна уу? гэж Карлайл асуув.

- Гайгүй байна гэж тэр хэллээ.

Ахин нэг жижигхэн зан аашны тэмдэг өөрийн байрандаа зогслоо. Тэр зоригтой юм байна. Тэр сул дорой байдал илтгэх дургүй юм байна.

Магадгүй тэр миний уулзаж байсан хамгийн сул дорой хүн байж болох сул талаа гаргахыг хүсдэггүй. Миний уруул дээр инээмсэглэл тодров.

Тэр ахиад л над руу муухай харлаа.

- Сайн байна. Аав чинь хүлээлгийн өрөөнд байгаа болохоор чи гэртээ харьж болно. Толгой чинь эргэх юмуу хараа чинь муудвал над руу шууд ирээрэй гэж Карлайл хэллээ.

Түүний эцэг нь энд байгаа гэнээ? Би эргэн тойрны хүмүүсийн бодол санааг уншсан хэр нь түүний сулхан бодлыг барьж авч чадсангүй. Түүний царайд сэтгэл түгшсэн өнгө илрэв.

- Сургууль руугаа буцаад явж болохгүй юм уу?

- Өнөөдөртөө амрах хэрэгтэй гэж Карлайл зөвлөв.

Түүний харц ахин над дээр тогтоод,

- Харин тэр сургуульдаа явах юм уу? гэж асуув.

Тайван байдлаа хадгал... Түүнийг чам руу харж байхад өөрийгөө хэрхэн мэдэрдгээ март.

- Хэн нэгэн очиж сайн мэдээ дуулгах хэрэгтэй юм биш үү гэж би инээвхийлэв.

- Үнэндээ бол сургууль чинь хүлээлгийн өрөөнд хүлээж байгаа гэж Карлайл хэллээ.
Энэ удаад би түүнийг бүгдийн анхаарлын төвд байхыг үзэн ядна гэсэн сэтгэгдэл төрөв. Тэр ч намайг гомдоосонгүй.

- Ээ, үгүй ээ гэж ёолон нүүрээ гараараа таглав.

Би эцэст нь зөв таажээ. Би түүнийг ойлгож эхэлж байх шиг байна...

- Чи үлдмээр байгаа юм уу? гэж Карлайл асуув.

- ”Үгүй ээ!” гэж тэр хашгираад түргэн үсрэн босохдоо хөл нь гудсанд хальтраад шалан дээр арай л унасангүй. Түүнийг унахаас урьтаж Карлайлын гар зогсоолоо. Тэр түүнийг хөл дээрээ босоход туслав.

Ахиад л намайг атаархал эзэмдэн авав.

- Би зүгээр гэж хэлэхээсээ урьтаж түүний хацар ягаарч харагдана.

Мэдээж хэрэг энэ Карлайлыг түгшүүлсэнгүй. Тэр хөл дээрээ баттай зогсож гараа унжуулжээ.

- Өвдөж байвал тайленол уугаарай гэж тэр зөвлөлөө.

- Толгой бараг өвдөхгүй байна.

Карлайл түүний зүрхний хэмнэлийг мэдрээд инээмсэглэв.

- Чамд өнөөдөр аз таарчээ.

- Аз болоход Эдвард миний яг хажууд зогсож байсан гэж тэр хэлэнгээ над руу учиртай харав.

- ”Аан, тийм шүү” гэж Карлайл түргэн зөвшөөрлөө. Белла үүнийг сэжиглэсэн хэдий ч нүүрэндээ ил гаргасангүй.

- Чиний ээлж. Хэрэгтэй гэж бодож байгаа зүйлээ хий гэж Карлайл бодлоо.

- “Их баярлалаа“ гэж би түргэн бөгөөд аяархан шивнэхэд нэг ч хүн намайг сонссонгүй. Карлайлын уруулд хариу инээмсэглэл тодрон Тайлер руу эргээд,

- Харин залуу минь та өнөөдөр бидэнтэй үлдэж дээ гэж хэлээд салхины шилэнд зүсэгдсэн шархыг нь үзэв.

Белла над руу хэт ойртон ирлээ. Би түүний ойртолт муугаар дуусахгүй гэж найдаж байснаа санав.

- Чамтай түр уулзаж болох уу? гэж тэр шивнэлээ.

Түүний дулаахан амьсгал нүүр илбэхэд би алхам ухарлаа. Түүний нөлөөлөл надад дуслын төдий ч нөлөөлсөнгүй. Тэр миний дэргэд байхад төрдөг аймшигтай зөн совин төрлөө. Аманд хор дүүрч миний бие түүнийг барьж аван хоолойд нь шүдээ шигтгэхээр харайхад бэлтгэлээ.

Гэвч ухаан биенээс илүү хүчтэй байлаа.

- Аав чинь чамайг хүлээж байгаа шүү дээ гэж би шүд зуун түүнд сануулав.

Тэр Тайлер Карлайл хоёр луу эргэн харлаа. Тайлер бидэнд ямар ч анхаарал хандуулаагүй бол харин Карлайл миний амьсгалыг ажиглажээ.

- Болгоомжтой, Эдвард.

- Хэрэв татгалзахгүй бол чамтай ганцаарчилан яримаар байна гэж тэр шургуу өнгөөр хэлэв.

Би татгалзаж байна гэж хэлэхийг хүссэн ч эцсийн эцэст үүнийг хийх болно гэдгээ мэдэж байв. Би магадгүй амжилт гаргаж ч болох юм.

Намайг өрөөнөөс гарах үед ард сонсогдох түүний хөлийн чимээг сонсоод үл ойлгогдох сэтгэлийн хөдөлгөөн оргилон гарав. Тэр зогссонгүй.

Одоо ямар сэтгэгдэл төрүүлэхээ бодох хэрэгтэй. Би ямар дүрд тоглож байгаагаа мэдэж байгаа болохоор өөдгүй байх болно. Би инээмсэглэн худал хэлж тохуурхан хэрцгий байх болно.

Би энэ бүх жилүүдэд мөрдөж ирсэн санаа зоригийнхоо эсрэг хийнэ. Би хэзээ ч хүчиндээ эргэлзэж байгаагүй ч түүний бүх боломжийг устгах хэрэгтэй.

Бүх муу бодлууд түүний талаарх сүүлчийн дурсамж байх болно. Энэ миний салах ёс гүйцэтгэх үзэгдэл билээ.

Би түүн рүү эргээд,

- Чи юу хүсээ вэ? гэж хүйтнээр асуулаа.

Тэр миний дайсагнасан явдалд агзасхийн ухрав. Түүний нүднээс ичиж зовсныг нь харж болохоор байлаа. Энэ бол надад таалагддаг нүүрний хувирал байсан юм...

- Чи надад бүгдийг тайлбарлаж өгөхөөр амалсан гэж тэр аяархан хоолойгоор хэлэхэд нүүр нь цонхийн цайлаа.

- Яриагаа ширүүн өнгөөр үргэлжлүүлэх хэцүү байлаа. “Би чиний амийг чинь аварсан. Би чамд ямар ч өргүй.“

Миний үг түүнийг хүчлээр түлсэн аятай цочоов.

- Гэхдээ чи амалсан биз дээ гэж тэр шивнэлээ.

- Белла чи толгойгоо маш чанга цохисон. Чи юу харснаа ч мэдэхгүй байна.

- Миний толгой зүгээр байгаа гээд тэр эрүүгээ өргөв..

Одоо тэр уурласан болохоор надад илүү хялбар болж ирэв. Би түүний харцтай тулгараад царайгаа ширүүн болголоо.

- Чи надаас яг юу хүсээд байгаа юм бэ, Белла?
- Би үнэнийг мэдмээр байна. Би юуны төлөө худлаа ярих ёстойгоо мэдмээр байна гэж тэр шийдэмгий хэллээ.

Тэр үнэнийг мэдэхийг хүссэн юм байна.

- Чи яг юу болсон гэж бодоод байгаа юм бэ?

- Түүний үг ширүүн урсгалт гол адил цутгав. “Ямар ч байсан чи миний хажууд зогсож байгаагүйг сайн санаж байна. Тайлер ч гэсэн чамайг хараагүй учир битгий намайг толгойгоо чанга цохисон гээд бай. Тэр машин биднийг хоёуланг нь мөргөх гэж байсан. Гэхдээ нэг мэдэхэд тэгээгүй... чиний гарын мөрөөр хонхойсон байсан... Чи яг хажуу талаараа мөргөсөн юм шиг мөрний хэлбэртэй хонхойсныг би харсан... Тэгсэн мөртлөө чамд ямар ч шалбархай алга. Дараа нь тэр машин миний хөлөн дээр унах гэж байхад чи дээш нь өргөөд байсан...“ гээд гэнэтхэн шүдээ зуухад нүдэнд нь нулимс гялтагнав.

Би түүн рүү харахдаа царайдаа дооглонгуй мишээл тодруулсан ч үнэндээ бол айж байв. Тэр бүгдийг харсан байна.

- Чи намайг тэр том машиныг гараараа өргөсөн гэх гээд байна уу? гэж би даажигнан хэллээ.

Тэр нэг удаагийн дохилтоор хариулав.

- Хэн ч чамд итгэхгүйг мэдэж байгаа биз дээ гэж би илүү шоолонгуй өнгөөр хэллээ.

- Тэр уураа барихын тулд ихээхэн хүч гаргав бололтой. “Би угаасаа хэнд ч хэлэхгүй“ гэж үг бүрээ удаанаар хянамгай хэллээ.

Тэр үнэнийг хэлсэн болохыг би нүднээс нь харж байв. Тэр уурласан ч гэсэн миний нууцыг хадгалсаар байх болно.

Яагаад?

Гайхалтай цочирдол хагас секунтэд миний дүр төрхийг эвдэв.

- Тэгвэл юу болсон нь ямар хамаатай юм бэ? гэж би асуухдаа ширүүн төрхөө хадгалахыг оролдов.

- Надад хамаатай. Би худлаа ярих дургүй болохоор яагаад худлаа ярих ёстойгоо мэдмээр байна.

Тэр намайг итгэхийг гуйлаа. Гэтэл би түүнийг надад итгээсэй гэж хүсч байсан билээ. Гэхдээ миний хүртэх ёстой зүйл биш.

- Чи зүгээр л надад баярлалаа гэж хэлээд энэ бүхнийг орхиж болохгүй юм уу? гэж би бүдүүлгээр дуугарав.

- Баярлалаа гэж тэр хэлээд хариулт хүлээв.

- Гэхдээ чи энэ бүхнийг орхихгүй, тийм үү?

- Мэдээж үгүй.

- “Тийм бол...“ гээд би хэдийгээр түүнд үнэнийг хэлэхийг хүссэн ч чадсангүй. Тэр өөрийн түүхээ ургуулан бодсон ч намайг үнэн хэрэгтээ хэн байсныг яаж мэдэх юм бэ. Яагаад гэвэл үнэн илүү муу байж болно... Би хар дарсан зүүднээс гарсан аймшигийн тууж байвал яана. ”Чамайг урам хугарахад дуртай гэж найдъя.”

Бид уурсан бие биерүүгээ харав. Түүний уур хилэн ер бусын байлаа. Яг л нэг уурласан муурын зулзага шиг зөөлхөн, номхон, хоргүй.

- Тэр улайгаад ахин шүд зуулаа. “Чи ер нь яагаад намайг аварсан юм бэ?“

Түүний асуултанд би хариулахад бэлэн байсангүй. Би өөрийн дүрдээ тоглоход хэтэрхий сэтгэлээр унасан байв. Баг нүүрнээс нисэн алга болохыг мэдрээд би энэ удаад үнэнээ хэлэв.

- Мэдэхгүй...

Би түүний царайг ой ухаандаа сүүлчийн удаа тусгаж аваад уурссан хэвээр нь орхин одлоо.

ХАРАЛТ
Дөрөвдүгээр бүлэг


Би сургууль руу буцлаа. Энэ бол анхаарал татахгүй байх зөв шийдвэр байв.

Өдрийн төгсгөлд бараг бүх сурагчид ангидаа эргэн ирэв. Зөвхөн Тайлер болон Белла бас хэдэн сурагчид зугаалах боломжийг ашиглан алга болцгоожээ.

Зөв сонголт хийх хэцүү байлаа. Гэхдээ би үдээс хойшийн туршид охиныг хайхгүй байхын тулд шүд зуун биеэ барихад хүрсэн юм.

Яг л нэг дагуул аятай. Айдас төрөм дагуул. Айдас төрөм вампир дагуул.

Өнөөдөр сургууль долоо хоногийн өмнөхөөс илүү уйтгартай санагдаж байгаа нь гайхалтай. Комд орчихсон юм шиг л. Хэрвээ энэ бүх тоосго, модод, тэнгэр, миний нүүрийг хүрээлсэн өнгөнүүд... Би ханын ангархай руу ширтлээ.

Надад хийх ёстой зүйл байсан ч... би хийсэнгүй. Мэдээж энэ шударга биш л дээ. Бүх зүйл чиний хэтийн төсөөлөлөөс хамааралтай.

Энэ ертөнцөд ховорхон боловсрол бүхий Калленыхны гэр бүлийн зүгээс би үүнийг хийх нь зүйтэй байв.

- Би чамайг ангид харсандаа гайхаж байна, Эдвард. Би чамайг өнөө өглөө аймаар зүйлд орооцолдсон гэж сонслоо.

- “Тиймээ, ноён Баннер гэхдээ надад аз таарсан юм” гээд нөхөрсөг инээмсэглэнэ. ”Би гэмтээгүй ч... Тайлер, Белла хоёрыг мөн адил хэлж чадахгүйдээ харамсалтай байна.”

- Тэдний бие ямаршуу байна даа?

- Би Тайлерын бүх зүйл хэвийн гэж бодож байна... ердөө л салхины шилний хагархайнд бага зэрэг зүсэгдсэн байна лээ. Харин Беллагийн хувьд итгэлгүй байна гээд санаа зовсон баргар харцаар харна. ”Түүний тархи хөдөлсөн болохоор харсан зүйлээ уялдаа холбоогүй санаж байгаа. Би эмчийн сэтгэл зовж байгааг мэднэ л дээ.”

Ингэж л хийх ёстой. Би үүнийг гэр бүлийнхээ төлөө хийх ёстой.

- Би чамайг ангид харсандаа гайхаж байна, Эдвард. Би чамайг өнөө өглөө аймаар зүйлд орооцолдсон гэж сонслоо.

- Би гэмтээгүй л дээ гээд инээмсэглэж чадсангүй.

Ноён Баннер ширээнээсээ таагүйхэн босч ирэв.

- Чамд Тайлер, Белла хоёр хэрхсэн талаар сонссон зүйл байгаа болов уу? Тэднийг гэмтсэн гэж сонслоо.

- Мэдэх юм алга гээд би мөрөө хавчлаа.

Тэр хоолойгоо засан ханиалгаад,

- “Ээ, сайн байна“ гэж хэлэхдээ миний хүйтэн харцыг ажиглаад хоолой нь үл ялиг сөөнгөтлөө.

Тэр түргэн самбар луугаа буцан хичээлээ эхэллээ.

Энэ бол шударга бус зүйл шүү дээ. Хэрвээ чи итгэмээргүй зүйлийг харсан бол ч.

Хэрвээ тэр хүлээж байснаас минь илүү итгэл хүлээлгэж байгаа бол охиныг байхгүйд гүжирдэх нь талархаж боломгүй зүйл шиг санагдаж байв. Тэр надад энэ талаар юу ч хэлээгүй атал би үүнд найдаж байлаа. Энэ нь түүнийг надаас урваагүйг харгалзсан сайхан шалтаг боллоо. Хэрвээ би түүнээс урвахад хүрвэл тэр миний нууцыг хадгалах болов уу?

Хатагтай Гоффтой яриа ахин давтагдлаа. Зөвхөн англиар биш испани хэлээр ярив. Эммет над руу ажиглангуй байртай харангаа,

- Өнөөдөр болсон үйл явдалд чиний тайлбар сайн болсон гэж найдъя. Роуз галзууртлаа уурласан шүү гэж бодов.

Би түүн рүү харахгүйн тулд нүдээ анилаа.

Ерөнхийдөө би муугүй тайлбар бодож олсондоо сэтгэл хангалуун байсан юм. Зүгээр л охиныг фургоноос аврах талаар юу ч хийгээгүй гэж төсөөлөхөд хангалттай байлаа... Би энэ бодлыг толгойноосоо авч хаяв. Гэхдээ хэрвээ тэр машинд дайруулсан бол, эсвэл засмал зам дээр шархдан цус нь урссан бол цусны анхилуун үнэр нь агаарт тараад л...

Айсандаа биш ч дотор зарсхийлээ. Миний нэг хэсэг тийм хүслээс жихүүцэх шиг болов. Үгүй би түүнийг ийм байдалтай харахыг хүсэхгүй байна. Урссан цус тэр агшинд биднийг илрүүлэхгүй ч хамгийн аймшигтай арга болохсон.

Энэ бол сайхан л цагаатгал... гэхдээ би үүнийг ашиглахгүй. Энэ миний хувьд хэтэрхий ичгүүртэй зүйл.

Би энэ тухай бодоогүй хэдий ч үл тоомсорлохоор шийдэв.

- Жасперийг ажиглаарай. Тэр үүнд уурлаагүй ч... шийдсэн байгаа гэж Эммет миний мөрөөдлийг таслан хэллээ.

Би түүний бодлыг харахад өрөө агшин зуур нүдний өмнө эрээлжлэв. Би галзууртлаа уурласан болохоор нүдний өмнүүр улаан манан суунаглан амьсгал бөглөрөх шиг санагдав.

- “ЧИШШ, ЭДВАРД! БИЕЭ БАРИАЧ!“ гэж Эммет бодолдоо хашгичлаа. Тэр намайг үсрэн босгохгүйн тулд мөрөн дээр дарлаа. Тэр үргэлж өөрийн хүчийг ашиглаад байдаггүй ч тэр агшинд гаргасан юм. Биднийг түүнтэй уулзах үед ямар ч вампираас илүү хүчирхэг нэгэн байсан билээ. Эммет одоо бүх хүчээ ашиглан мөрөн дээр дарлаа. Хэрвээ тэр намайг түлхээгүй бол миний сандал зүгээр л хугарч унах байлаа.

- ТАЙВШИР! гэж тэр тушаав.

Би тайвширахыг хичээсэн ч амаргүй байлаа. Уур хилэн миний толгойд шатав.

- Жаспер бидний ярилцсанаас гадуур ямар ч зүйл хийх гээгүй байна. Би зүгээр л чи түүний бодлыг мэдэж байх хэрэгтэй гэж бодсон юм.

Би тайвширахыг оролдох зуур Эмметийн гар сулрав.

- Анхаарал татах хэрэггүй шүү. Чамд тэртээ тэргүй хангалттай их асуудал байгаа.

Намайг гүнзгий санаа алдахад Эмметийн гар орхилоо.

Би юуны түрүүнд эргэн тойрноо ажиглан харав. Бидний тэмцэл ахархан хугацаанд явагдсан хэдий ч Эмметийн ард сууж байсан хэдэн сурагч ажигласан байж болох юм. Гэхдээ тэдний хэн ч үүнд анхаарал хандуулсангүй. Калленыхныг хэвийн бус гэдгийг нь бүгд л мэддэг шүү дээ.

- Хараал идээсэй, залуу минь чи ч асуудал үүсгэлээ дээ гэж Эммет нөхөрсөг өнгөөр нэмэрлэв.

- “Намайг хаз“ гэж би бувтнаад түүний аяархан инээдийг сонслоо.

Эммет дургүйцлээ ил гаргасангүйд түүнд талархах сэтгэл төрлөө. Гэхдээ би Жаспер санаатайгаар Эмметийн сэтгэл хөдлөлийг хянахын тулд үйл явдлын төлөвлөгөө зохиосныг харсан.

Уур хилэн буцалсан хэвээр би арай ядан биеэ барьж байв. Тиймээ Эммет надаас хүчирхэг хэдий ч би тэмцлээс ухарч байсангүй. Түүний аварга том хүч чадал нь биеийнх нь нэг хэсэг адил бодол сонсох нь миний алхамын нэг хэсэг болохоор би мэхэлж чадна. Бид эн тэнцүү тэмцэлдэх болно.

Тэмцэлдэх үү? Энэ гол нь гэж үү? Би гэр бүлтэйгээ охины төлөө зодолдохыг хэн байг гэхэв дээ.
Хэсэг зуур би охины турьхан биеийг Жаспер, Роуз, Эммет нарын хүчирхэг, хурдан аллагын машинтай зүйрлүүлэн бодлоо.

Тиймээ, би түүний төлөө тэмцэх болно. Гэр бүлийнхээ эсрэг. Би энэ бодлоосоо цочлоо.

Би түүнийг аюултай байдал руу түлхэн оруулсан болохоор хамгаалалтгүй орхих нь шударга бус хэрэг.

Би гурвын эсрэг ганцаараа ялалтанд хүрч чадахгүй ч хэн миний холбоотон болохыг мэдэх юм байна.

Мэдээж хэрэг Карлайл. Тэр Роуз, Жаспер нарын бодлын эсрэг санаатай болохоор тэмцэлдээнийг болиулж болох юм. Магадгүй надад энэ л хангалттай. Харах л үлдлээ...

Бас Эсми. Тэр ч мөн адил миний эсрэг зогсохгүй. Тэр гэр бүлийн бүрэн бүтэн байдлаа хадгалахын тулд ямар ч санааг дэмжих болно. Түүний тэргүүлэх зэрэг надтай харьцуулашгүй л дээ. Хэрвээ Карлайл гэр бүлийнхээ сэтгэл санаа нь байсан бол Эсми зүрх нь байлаа. Тэр бидний удирдагч болохоор бүгдийг хайрладаг юм. Бид бүгд бие биендээ хайртай. Хэдийгээр би Жаспер, Роуз хоёрт уурлан эсрэг тэмцэх төлөвлөгөө зохиож байгаа ч гэсэн тэдэнд хайртай гэдгээ мэдэж байсан юм.

Алис... Нэрнээс нь үзэхэд ойлгомжтой. Тэр ирээдүйг хардаг болохоор бүгдэд нөлөөлдөг. Надад тэр ялагчийн талд зогсдог юм шиг санагдлаа.

Ийм нөхцөлд би тусалж болох бүхнийг хийж ёстой. Би охинд миний буруугаас болж зовох боломжийг өгөхгүй.

Миний уур хилэн жаахан намдахад бүх зүйл хорон тоглоомын адил санагдана. Хэрвээ би түүнийг хулгайлахад хүрвэл охин надад хэрхэн хандахыг төсөөллөө. Би түүний үйлдлийг бараг тааварлаж байв.

Гэхдээ би түүний дэргэд удаан байж чадахгүй болохоор хулгайлах эсэхдээ итгэлгүй байв. Магадгүй би зүгээр л түүнийг ээжид нь хүргэж өгөх болох ч энэ дэндүү осолтой. Түүний хувьд шүү дээ.

Би гэнэтхэн асуудал зөвхөн түүнд биш байгааг ойлгов. Хэрвээ би түүнийг санамсаргүй алчихвал... Энэ надад хичнээн хүнд тусах талаар би итгэлгүй байсан ч нийтийг хамарсан гайхал төрүүлэх нь эргэлзээгүй.

Цаг түргэн өнгөрч байсан болохоор бүх зүйл надад амаргүй байв. Гэрт намайг хүлээж байгаа маргаан, гэр бүлийн зөрчилдөөн, шийдвэрийн ард нь гарах тэнхээтэйсэн бол...

Гэхдээ би сургуулийн амьдрал өөрчлөгдсөнд харамсаж сэтгэлээр унасангүй. Охин олон зүйлийг өөрчилсөн билээ.

Хонх дуугарах үед Эммет бид хоёр чимээгүйхэн машинд суулаа. Тэр надад болон Розалид сэтгэл зовж байв. Тэр маргаанд хэний талд орохоо мэдэхгүй байсан болохоор энэ санааг нь зовоож байлаа.

Бусад минь машинд чимээгүйхэн хүлээж байв. Бид бүгд нам гүм харагдана. Зөвхөн би л хашгиралтыг сонсч байв.

- Тэнэг! Галзуу! Мангар! Эргүү! Амиа бодсон хариуцлагагүй усан тэнэг! гэж Розали хараалаа өндөр хэмээр бодолдоо үргэлжлүүллээ. Бусдыг нь сонсоход хэцүү байсан болохоор би зөвхөн түүнийг үл тоомсорлож чадаж байв.

Эммет Жасперын талаар үнэн хэлжээ. Тэр өөрийн зөв гэдэгт итгэлтэй байв.

Алис ирээдүйг хараад Жасперт санаа зовнино. Жаспер ямар аргаар охинд ойртох эсэх нь чухал биш ч тэр үргэлж намайг түүний дэргэд хараад байлаа. Сонирхолтой юм… Гэхдээ Эммет ч тэр, Розали ч тэр энэ харалтыг мэдээгүй. Тэгэхээр Жаспер ганцаараа ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ ч байдлыг хөнгөвчилж байна шүү.

Жаспер бидний дундаас хамгийн туршлагатай шилдэг дайчин байлаа. Миний цорын ганц давуу тал гэвэл түүний хийх гэж буй алхамыг урьдчилан мэдэх явдал байв.

Би хэзээ ч Эммет, Жаспер хоёртой жинхэнээсээ үзэж байсангүй. Зөвхөн тоглоомоор төдий л. Надад Жасперыг гэмтээхэд хүрвэл хэцүү байх болно…

Үгүй ээ энэ биш. Зөвхөн түүнийг зогсооно. Тэгээд л болоо.

Би Жасперийн дайралтын тухай сануулж буй Алист төвлөрлөө.

Намайг үүнийг хиймэгц түүний харалт өөрчлөгдөн бүх зүйл Своны гэрээс алслан холдов. Би түүнийг тэнд хүрэхээс нь өмнө зогсоох болно…

- Больж үз, Эдвард! Тийм зүйл болохгүй. Би үүнийг зөвшөөрөхгүй.

Би түүнд хариулалгүй зүгээр л үргэлжлүүлэн харсаар байв.

Тэр тодорхойгүй ирээдүйг харсан хэвээр. Бүх зүйл манан адил алсад суунаглана. Бүүдгэрхэн сүүдрүүд байлаа.

Гэр хүртэлх бүхий л замын турш нам гүм байсан ч байдал одоохон дэлбэрэхэд бэлэн байлаа. Би гэрийн хажуугийн том гаражад зогсов. Карлайлын мерседес, Эмметийн аварга том жип, Роузын М3, миний Vanquish эгнэн харагдана. Би Карлайлыг гэртээ байсан явдалд баяртай байв. Тэгэхээр энэ ослын дараахь чимээгүй байдал дуусах үед түүнийг л дэргэд байгаасай гэж би хүсч байсан юм.

Бид шууд л гал зуух руу зүглэв.

Өрөөг хэзээ ч зориулалтынх нь дагуу ашиглаж байсангүй. Гэхдээ тэнд урт зууван хэлбэртэй улаан зандан ширээг тойруулан сандал тавилсан байдаг юм. Энэ өрөөг санал хураахад ашиглагдаг байлаа. Карлайл энэ өрөөг хурлын зориулалттай ашиглах дуртай байсан юм. Бүгд хамтдаа тайван суугаад хэлэлцдэг байв.

Өнөөдөр энэ туслахгүй болохыг би мэдэрлээ.

Карлайл ширээний голд ердийнхөө суудалд суув. Эсми түүний дэргэд суулаа. Тэдний гар ширээн дээр тавиастай харагдана.

Эсмигийн гүнзгий алтлаг нүд сэтгэл зовингуй миний зүг ширтэв.

- “Үлдээч.“ Энэ бол түүний цорын ганц бодол байлаа.

Надад их харамсалтай байсан болохоор би түүнийг тайвшируулахын тулд инээмсэглэж чадсангүй.

Би Карлайлын нөгөө талд суув. Эсми түүний араар гараа явуулан миний мөрөн дээр тавилаа. Тэр юу болсоныг ойлгоогүй болохоор зөвхөн надад санаа зовж байв.

Карлайл юу болох талаар арай илүү төсөөлөлтэй байв. Тэр уруулаа жимийхэд духан дээр нь үрчлээ үүсэв. Түүний нүүрний хувирал хэтэрхий албархуу төрхтэй байв.

Бүгд суусан хойно дүрүүд өөрчлөгдсөнийг би харав.

Розали урт ширээний төгсгөлд Карлайлын эгц урдаас харан суужээ. Тэр надаас нэг ч хором хараа салгалгүй ууртайгаар хялалзана.

Эммет түүний дэргэд суух хэдий ч царай болон бодол нь эсрэгээрээ үзэгдэнэ.

Жаспер эргэлзсэн ч дараа нь босоод Розалигийн ард ханын дэргэд суув. Тэр энэхүү ярианд оролцохгүй байхаар шийджээ. Би шүдээ зуулаа.

Алис сүүлчийн орж ирсэн хүн байлаа. Түүний харц нь хаа нэгтээ алсын ирээдүйд төвлөрөхөд бүх зүйл хэтэрхий тодорхой бус байсан бололтой. Тэр энэ тухай бодохгүйг хичээн Эсмигийн дэргэд суув. Тэрээр толгой нь өвдөж байгаа юм шиг духаа үрчийлгэлээ. Жаспер түүнтэй суух эсэхдээ тээнэгэлзэн хөдөлсөн ч байрандаа үлдэв.
Би гүнзгий амьсгал авлаа. Би эхлэх хэрэгтэй байсан учраас түрүүлж ярих болно.

- Намайг уучлаарай. Би хэзээ ч та нарыг эрсдэлд оруулахыг хүсээгүй. Энэ бол хариуцлага алдан хөнгөмсөг алхам хийсэн тэнэг үйлдэл боллоо гэж би хэлээд эхлээд Роуз дараа нь Жаспер эцэст нь Эммет рүү харлаа.

- Розали уурсан хялалзав. “Чи хариуцлага хүлээх талаар юу мэдэх юм бэ? Яаж энэ бүхнээ засах гэж байна?“

- Чиний бодсон шиг зүйл болохгүй. Хэрвээ энэ үйл явдлыг дээрдүүлэх юм бол би одоохон явахад бэлэн байна. Гэхдээ охин аюулгүй байдалд байна гэж итгэх юм бол тэр шүү дээ. Хэрвээ та нарын хэн нэгэн түүнд гар хүрэхгүй гэж итгэх юм бол би үүнийг толгойноосоо гаргаж хаяхад бэлэн байна гэж би аяархан хэлэв.

- Үгүй. Үгүй, Эдвард гэж Эсми бувтналаа.

- Ердөө л хэдхэн жил шүү дээ гээд би түүний гарыг илэв.

- Эсмигийн зөв байх. Чи одоо явж болохгүй. Энэ бидний хэнд ч туслахгүй. Одоо бид хүмүүс юуны талаар бодож байгааг мэдэх хэрэгтэй байна гэж Эммет хэлэв.

- Хэрвээ ямар нэгэн ноцтой зүйл байсан бол Алис харах байсан гэж би эсэргүүцэв.

- Би Эмметийн зөв гэж бодож байна, Эдвард. Чамайг явсан хойно охин ярьж эхэлж болох юм. Эсвэл биднийг явсаны дараа ч юм уу гээд Карлайл толгойгоо сэгсэрлээ.

- Тэр юу ч хэлэхгүй гэж би түргэхэн итгүүлэхийг хичээв.

Роуз нэг алхам хийхэд л дэлбэрчих гэж байгаа юм шиг санагдаж байсан учир бүгдийг итгүүлэх нь чухал байлаа.

- Тэр юу бодож байгааг чи мэдэхгүй гэж Карлайл надад сануулав.

- Би энэ талаар хангалттай мэднэ. Алис намайг дэмжсэн.

Алис намайг ядрангүй харцаар ажиглангаа,

- Хэрвээ энэ бүхнийг байгаа хэвээр нь орхих юм бол юу болохыг би харж чадахгүй байна гээд Роуз, Жаспер хоёр луу харав.

Үгүй, тэр ирээдүйг харж чадахгүй байх ёсгүй. Розали, Жаспер хоёр үйл явдлыг хэвээр нь орхихын эсрэг шийдвэртэй байгаа.

Розали алгаараа ширээ чанга цохиод,

- Бид түүнийг ямар нэг хүнд хэлэх боломж олгох ёсгүй. Карлайл чи үүнийг ойлгох ёстой. Хэрвээ бид алга болох шийдвэр гаргах юм бол цуу яриа тархахгүй гэх газаргүй. Бид бусдаас эрс ялгаатай амьдардаг болохоор хүмүүс юу гэж боддогыг мэднэ. Бид хэнээс ч илүү болгоомжтой байх ёстой! гэв.

- Бид урьд нь цуу яриа орхиж байгаагүй гэж би түүнд сануулав.

- Зүгээр л сэжигтэй цуу үг болон таавар, Эдвард. Гэрч болон нотлох баримт биш!

- Нотолгоо гэнээ хэмээн би тохуурхан инээмсэглэлээ.

Гэсэн ч Жаспер толгой дохиход харцанд нь шийдэмгий байдал тодров.

- Роуз... гэж Карлайл эхлэв.

- Надад яриагаа дуусгах боломж олго, Карлайл. Энэ тийм ч үр уршигтай зүйл биш. Охин өнөөдөр толгойгоо цохьсон болохоор осол түүнд санаснаас илүү туссан байж болно гээд Розали мөрөө хавчив. “Үхлийн нойрсолтоос тэр хэзээ ч эргэж сэрэхгүй. Бид өөрсдөө үүнийг гүйцэтгэх болно. Арга барилын хувьд энэ Эдвардын ажил байх ёстой. Та нар би өөрийгөө хянаж чадна гэдгийг мэднэ. Би ямар ч ул мөр үлдээхгүй.“

- Тиймээ, Розали чамайг хичнээн чадварлаг алуурчин болохыг бид бүгд мэднэ гэж би архирлаа.

Тэр ууртайгаар хяламхийв.

- Эдвард, гуйя гэж Карлайл хэлээд Розалигийн зүг эргэв. “Розали Рочестерт болсон бүх зүйлийн төлөө би чамайг уучилсан. Яагаад гэвэл чи бүгдийг өөрийнхөөрөө шийдэж эрэгтэйчүүдийг хэрцгийгээр алсан. Энэ удаагийн үйл явдал огт өөр. Своны охин буруугүй.“

- Энэ үүнд хамаагүй, Карлайл. Энэ бид бүгдийг хамгаалах болно гэж Розали шүдэн завсраа сийгүүлэн хэллээ.

Карлайлыг хариултаа бодож байх зуур нам гүм боллоо. Дараа нь тэр толгой дохиход Розалигийн нүд гэрэлтлээ. Тэр үргэлж л илүү ажигч байдаг юм. Тэр ч байтугай би түүний бодлыг уншиж амжилгүй үгийг нь сонслоо. Карлайл хэзээ ч буулт хийхгүй л дээ.

- “Би юу бодсоныг чинь мэднэ, Розали гэхдээ... Гэхдээ манай гэр бүл илүү хамгаалалттай байгаасай гэж хүсч байна. Тохиолдлоор... золгүй явдалд хяналтаа алдах харамсалтай зүйл бидний хэнд ч тохиолддог“ гэж тэр олон тоон дээр ярьсан хэдий ч хэзээ ч ийм алдаа хийж байсангүй.

- Хүйтэн цуст алуурчин гэмгүй хүүхдийг алах бол өөр зүйл. Би үүнийг эрсдэлтэй гэж бодож байна. Тэр хэлэх эсэх нь чухал биш. Хэрвээ бид үүнийг аврагдах ганц боломж гэж үзсэн бол илүү чухал хандах байсан. Бид эрсдэлд байгаа эсэх нь гол биш үнэн хэрэгтээ хэн гэдэг маань чухал юм.

Би өөрийнхөө царайны хувирлыг болгоомжтой судаллаа. Инээмсэглэх юм уу дэмжсэн өнгө үзүүлж болохгүй. Би алга ташихыг хүсч байсан болохоор харамсалтай байв.

- Би хариуцлагатай алхам хийхийг хүсч байна гээд Розали хөмсөг зангидав.

- Чи хэрцгий алхам хийхгүй биз дээ. Амьдрал болгон үнэтэй гэж Карлайл аяархан хэлэв.

Розали хүндээр санаа алдахад Эммет мөрийг нь илбээд,

- Бүх юм сайхан болно, Роуз гэж дэмжсэн байртай шивнэлээ.

- Асуулт байна. Бид хэзээ явах юм бэ? гэж Карлайл үргэлжлүүлэв.

- Үгүй ээ. Бид энд үлдэх болно. Би ахиад л ахлах сургуулийн хоёр дахь жил эхлээсэй гэж хүсэхгүй байна! гэж Розали эсэргүүцлээ.

- Гэхдээ чи одоогийнх шигээ байх болно шүү дээ гэж Карлайл хэлэв.

- Тэгээд удахгүй явах болж байна уу? гэж тэр эсэргүүцлээ.

Карлайл мөрөө хавчив.

- Надад энд байх нь таалагддаг. Энд нарны гэрэл ховорхон тусдаг болохоор бид хэвийн хүмүүс шиг байх боломжтой.

- Гэхдээ ийм тохиолдолд бид даруй шийдвэр гаргах шаардлагатай байна. Бид хүлээгээд харж болох юм. Эдвард Своны охиныг дуугүй байна гэдэгт итгэлтэй байгаа.

Розали тургиллаа.

Гэсэн ч би Роузад нэг их санаа зовсонгүй. Би Карлайлын шийдвэрийг харж байгаа болохоор тэр уурлах эсэх нь чухал биш. Тэдний яриа чухал бус хэсэгтээ хүрэв.

Жаспер хөдөлсөнгүй.
Би яагаад гэдгийг нь ойлгож байв. Тэр Алистай учирахаас өмнө өрөвдөх сэтгэлгүй дайны тулааны бүсэд амьдарч байсан. Тэр дүрэм зөрчихийн аймшигтай үр уршгийг өөрийн нүдээрээ харсан билээ.

Энэ нь надад олон юм өгүүллээ. Тэр тайвшируулах авъяасаараа Розалид туслаагүй хэдий ч үүнд ер уурсахгүй байв. Тэр бусдаас хөндий зогссон хэвээр бөгөөд хэлэлцүүлгийг ажиглана.

- Жаспер гэж би дуудлаа.

Тэр миний харцтай тулгарсан ч царайд нь юу ч илэрсэнгүй.

- Тэр миний алдааг төлөхгүй. Би үүнийг зөвшөөрөхгүй.

- Энэ удаад түүнд аз таарчээ. Харин дараа нь яах бол? Тэр өнөөдөр үхэх ёстой байсан, Эдвард. Би зөвхөн бүгдийг зөв байранд нь тавих гэж байна.

- Би үүнийг зөвшөөрөхгүй гэж би үг бүрээ тод давтан хэлэв.

Түүний хөмсөг нь өргөгдсөнөөс үзэхэд ингэнэ гэж бодоогүй бололтой. Би түүнийг зогсоохыг оролдоно гэж тэр огт төсөөлсөнгүй.

- Би Алист үл мэдэг аюул ч заналхийлэхийг зөвшөөрөхгүй. Миний мэдэрч буй зүйлийг чи мэдэхгүй, Эдвард. Чи ой дурсамжийг минь харсан ч гэлээ хэзээ ч над шиг зүйл амсаж өнгөрүүлээгүй. Чи ойлгохгүй байна гээд тэр толгойгоо сэгсэрлээ.

- Би үүнтэй маргахгүй, Жаспер. Гэхдээ би одоо чамд хэлж байна. Би Изабелла Свонд муу юм хийхийг зөвшөөрөхгүй.

Би хүчтэйгээр дайсагнасан харц солилцлоо. Тэр миний сэтгэл хөдлөлийг судлан шийдэмгий байдлыг шинжих нь мэдрэгдэв.

- “Жасс“ гэж Алис хэлэн биднийг болиулав.

- Тэр харцаа над дээр агшин зуур тогтоосноо дараа нь түүн рүү харлаа. “Чи өөрийгөө хамгаалж чадна гэж надад бүү ярь, Алис. Би үүнийг хэдийн мэднэ. Би зүгээр л...“

- Энэ миний хэлэх гэсэн зүйл биш. Би чамаас хүлээхийг гуйх гэсэн юм хэмээн Алис няцаав.

Би түүний бодолд болж буй зүйлийг хараад гайхсандаа амаа ангайлаа. Би бүүдгэр зүйлийг цочирдон харахад Алис, Жаспер хоёр болгоомжтойгоор миний зүг ширтэв.

- Чи надад хайртай гэдгийг мэднэ. Баярлалаа. Гэхдээ хэрвээ чи үнэнээсээ Беллаг алахгүй байхыг хичээвэл би их баярлах болно. Эхний ээлжинд Эдвард тоглоогүй болохоор та хоёрыг тэмцэлдээсэй гэж хүсэхгүй байна. Хоёрдугаарт гэвэл тэр миний найз.

Энэ түүний толгойд тодорхой байлаа. Алис инээмсэглэн мөс шиг хүйтэн гараараа түүний дулаахан мөрөөр тэвэрчээ. Белла ч бас инээмсэглэж байв. Түүний гар Алисийн бэлхүүснээс барьжээ.

Харалт тодхон байсан ч цаг хугацаа нь тодорхойгүй байлаа.

- “Гэхдээ... Алис...“ хэмээн Жаспер хүндээр амьсгаадлаа. Би түүний нүүрний хувирлыг харахаар толгойгоо эргүүлж чадсангүй. Би яриаг сонссон хэдий ч Алисийн толгойд байсан дүр зурагнаас салж чадсангүй.

- Хэзээ нэгэн цагт би түүнийг хайрлах болно, Жасс. Хэрвээ чи түүнд амьдрах боломж олохгүй бол бид хүчтэй маргах болох нь дээ.

Би Алисийн бодолд байсан хэвээр байв. Би гялалзсан ирээдүй хэрхэн Жасперийн эргэлзээний дараа гэнэтхэн өөрчлөгдөхийг харав.

- “Ах“ гэж Алис санаа алдлаа. Түүний шийдэмгий бус байдал ирээдүйд тодхон байв. ”Харж байна уу? Белла юу ч хэлэхгүй нь. Үүнд санаа зовох зүйл юу ч алга.”

Тэр түүний нэрийг хэдийн эмэгтэй найз аятайгаа хэллээ.

- Алис. Энэ... юу... байсан бэ? гэж би ээрэв.

- “Би чамд үргэлж өөрчлөгдөж байна гэж хэлсэн биз дээ. Би мэдэхгүй байна, Эдвард“ гээд тэр амаа хамхилаа. Тэр энэ тухай бодохгүй байхыг хичээн гэнэтхэн Жасперт анхаарлаа төвлөрүүлэв. Гэхдээ болсон үйл явдалд мэгдсэн шинжтэй харагдана.

Тэр заримдаа надаас ямар нэг зүйл нуухын тулд ингэдэг юм.

- Юу вэ, Алис? Чи надаас юу нуугаад байна?

Би Эмметийн үглэхийг сонсов. Тэр Алис яриаг энэ мэтээр эзэмдэхэд үргэлж дургүйцдэг юм.

Тэр толгойгоо сэгсэрсэн ч над руу харсангүй.

- Энэ охины тухай юу? Беллагийн тухай юу? гэж би шаардлаа.

Тэр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд шүдээ зуусан ч би түүний нэрийг хэлмэгц алдаа гаргалаа. Тэр секунтын өчүүхэн хувьд алдаа гаргасан ч энэ нь хангалттай байлаа.

- “ҮГҮЙ!“ гэж би хашгираад сандал хөл дор унах чимээг сонсож дараа нь хөл дээрээ зогсож буйгаа мэдрэв.

- ”Эдвард!” гээд Карлайл мөн адил үсрэн босов. Тэр миний мөрөн дээр гараараа дарлаа.

- Энэ илүү тод байна. Минут болгон чиний шийдвэр өөрчлөгдөж байна. Ердөө хоёр л зам байна. Түүнийг холдуул энэ бол нэг дэх нь. Өөр гэвэл, Эдвард гэж Алис шивнэлээ.

Би түүний юу харсныг мэдсэн ч... хүлээн авч чадсангүй.

- ”Үгүй” гэж би ахин хэлэхэд эсэргүүцэлд ямар ч бодол байсангүй. Миний хөл чичирч ширээ түшлээ.

- Гуйя, хэн нэгэн бидэнд энэ аугаа их нууцыг тайлж өгөөч дээ! гэж Эммет гомдоллов.

- Би явах ёстой гэж би Алист хандан хэллээ.

- Эдвард бид хэдийн энэ тухай ярилцсан. Зөвхөн охиныг энэ тухай ярьсан үед л явна. Юуны түрүүнд чи алга болчих юм бол тэр ярьсан эсэхийг бид мэдэхгүй. Чи үлдэж бидэнд туслах хэрэгтэй гэж Эммет чанга хэлэв.

- Би чамайг явахыг харахгүй байна, Эдвард. Би үүнийг хийх эсэхийг чинь мэдэхгүй байна гэж Алис хэллээ. Энэ тухай бодож үзээрэй гэж чимээгүйхэн нэмэрлэв. Явах тухайгаа бод.

Тэр юу харсан тухай би бодлоо. Тийм ээ, охиныг ийм байхыг хэзээ ч харахгүй... Гэсэн ч зайлшгүй болно. Би ирээдүйг тийм болгохгүй.

- Би Жасперт итгэлтэй биш байна, Эдвард гэж Алис үргэлжлүүлэв. ”Хэрвээ чи явах юм бол Жаспер түүнийг бидэнд аюултай гэж бодож болох юм...”

- ”Би үүнийг сонсоогүй” гэж би эсэргүүцэхэд Жаспер тээнэгэлзлээ. Тэр Алист зовлон учруулах зүйл хийхгүй л дээ.

- Шууд одоо биш л дээ. Чи түүнийг эрсдэлтэй амьдралд хамгаалалтгүй үлдээх гэж байгаа юм уу?

- Би яагаад үүнийг хийх ёстой гэж? хэмээн би дуу алдаад толгойгоо тэвэрлээ.

Би Беллагийн хамгаалагч биш. Тийм ч байх боломжгүй. Алисийн ирээдүйд харсан зүйл үүний хангалттай баримт болно гэж үү?

- Би ч бас түүнд хайртай. Эсвэл хайрлах болно. Гэхдээ эргэн тойрныхны хүсч байгаатай адилгүй л дээ.
- Бас хайрлана гэнэ ээ? гэж би итгэлгүйхэн шивнэлээ.

- Чи ямар сохор юм бэ, Эдвард. Толгой дахь зүйлээ харж чадахгүй байна гэж үү? Энэ чинь дорноос нар мандахтай л адил зүйл. Хараач би юу харсныг... гээд тэр санаа алдав.

- Миний толгойг аймшиг эзэмдэхэд ”Үгүй” хэмээн түүний үзүүлж буй харалтыг болиулахыг хичээв.

- Би энэ замыг сонгохгүй. Би явлаа. Би ирээдүйг өөрчилнө.

- Оролдоод үз л дээ гэж тэр хэлэв.

- Өө, алив л дээ! гэж Эммет архирлаа.

- Анхаарах хэрэггүй гэж түүнд Роуз шивнээд,

- Алис түүнийг хүнд дурлахыг харсан байна! Ямар романтик юм бэ Эдвард гэж чангаар хэлэв.

Би түүнийг арай ядан сонслоо.

- “Юу гэнэ ээ?“ хэмээн Эммет цочирдон хэлэв. Дараа нь түүний инээд бүх өрөөгөөр хадлаа. “Юу болсны учир нь ердөө л энэ үү?“ гээд тэр ахин инээд алдав. “Хэцүүхэн зүйл байна даа, Эдвард.“

Би түүний гарыг мөрөн дээрээ мэдрээд авч хаялаа. Би түүнд анхаарал хандуулсангүй.

- Хүнд дурлах гэнэ ээ? Өнөөдөр аварсан охинд уу? Түүнд дурласан гэнээ? хэмээн Эсми мэгдсэн хоолойгоор давтав.

- Алис чи юу харсан юм бэ? Харсан зүйлээ хэлээч гэж Жаспер шаардав.

Тэр түүн рүү эргэн харахад би царайг нь үргэлжлүүлэн харлаа.

- Бүх зүйл түүний хэр хүчтэйгээс хамаарна. Тэр түүнийг өөрөө ална... гээд Алис ахин миний харцтай тулгарахын тулд эргэн харав. “Жинхэнээсээ намайг уурлуулах хэрэггүй шүү, Эдвард. Чиний юу хийх талаар яриагүй байна... Эсвэл тэр бидний нэг болно“ гээд Жаспер луу эргэн харлаа.

Хэн нэгэн агаар хүчтэй сороход би хэн гэдгийг нь харж чадсангүй.

- Ийм зүйл болохгүй! Хэзээ ч үгүй! гэж би ахин хашгирлаа.

Алис намайг сонсохгүй байх шиг санагдана.

- Бүх зүйл үүнээс хамааралтай гэж тэр давтлаа. “Тэр түүнийг алахааргүй хангалттай их хүчтэй. Гэхдээ тэр үүнд их ойрхон байна. Үүний тулд биеэ барих асар их хүч шаардагдана“ гээд бодлогоширов.

- Карлайлынхаас ч илүү. Тэр хүчтэй байхад л хангалттай... Цорын ганц зүйл бол түүнээс холдох хүчгүй юм байна. Энэ ч найдлагагүй зүйл л дээ.

Би үг хэлэх чадвараа алджээ. Хэн ч ярихаа больсон шиг санагдана. Өрөөнд анир чимээгүй болов.

Би Алис руу харахад тэр бусдын адил намайг ширтэж байв. Би царайныхаа айдас хурсан төрхийг таван янзын өнцгөөс харлаа.

Удаан хугацааны чимээгүй байдлыг Карлайл санаа алдалт эвдэв.

- Энэ... амаргүй л хэрэг байна.

- “Тодорхой шүү дээ“ гэж Эммет зөвшөөрөхөд хоолойд нь инээд цухалзсан хэвээр байв. Яг л Эммет миний амьдралаас ямар нэгэн инээдтэй зүйл олж харахыг хүсэж байгаа мэт.

- Би үлдсэн нь дээр гэж бодож байна. Бид хамтдаа үлдэнэ. Хэн нэгэн... охинд муу зүйл хийж болохгүй хэмээн Карлайл бодлогоширонгуй хэллээ.

Би биеэ чангалав.

- Үгүй гэж Жаспер удаан бөгөөд тайвнаар хэлэв. “Би үүнийг зөвшөөрч байгаа ч хэрвээ Алис ердөө хоёрхон боломж олж харсан бол...“

- “Үгүй!“ гэхэд миний хоолойд хашгиралт, архиралт, цөхрөл байсангүй. “Үгүй!“

Би тэдний бодлоос хол байхын тулд явна. Розалигийн жигшин зэвүүцэл, Эмметийн инээд, Карлайлын хэзээ ч дуусашгүй тэвчээр гээд л...

Муу нь гэвэл Алис, Жаспер нар итгэлтэй байлаа.

Бүхнээс илүү муу нь Эсми баяртай байсан юм.

Би өрөөнөөс үсрэн гарахдаа Эсмигийн дэргэдүүр өнгөрөхөд тэр миний гарт хүрлээ.

Би гэрээсээ холдохын тулд гүйж эхлэв. Би горхийг ганцхан харайлтаар даваад ойд орлоо. Ахиад л бороо хүчтэй шаагин бүхий л хувцас агшин зуур усанд нэвтрэв.

Би дорно зүг уулсын дундуур шулуун чиглэлээ өөрчлөлгүй гүйхдээ Сиэтлийн анивчсан гэрэл дүрсийг харж чимээ шуугианыг нь сонсов. Би хилд хүрэхийн өмнө зогслоо.

Асгарах бороон дор би ганцаараа зогсоод юу хийх гэж буйгаа харсан юм.

Анхны харалт бол Алис охин хоёр бие биеэ түшсэн байсан. Итгэл ба нөхөрлөл тэдний хооронд тодхон үзэгдэж зүгээр л дүр зурагнаас хашгирч байлаа. Энэ харалтанд Беллагийн шоколадан хүрэн өнгөтэй нүд бүрэн дүүрэн нууц агуулжээ. Энэ агшинд тэд аз жаргалтай нууцлаг байдалтай байх шиг санагдана. Тэр Алисийн хүйтэн гараас цаарагласангүй.

Энэ юуны тэмдэг вэ? Тэр яаж олон зүйлийг мэдсэн юм бол? Энэхүү ирээдүйн дүр зурагт тэр миний тухай юу бодож байгаа бол?

Дараагийн өөр зураг ижилхэн ч айдас хүрмээр байлаа. Алис, Белла хоёр бие биенийгээ итгэлтэй нөхөрсөг өнгөөр түшсэн хэвээр. Гэхдээ одоо тэдний гарт ялгаа байсангүй. Хоёулаа цагаан гөлгөр гантиг шиг хатуу гартай үзэгдэнэ. Беллагийн том нүд шоколадан өнгөтэй байсангүй. Нүдний солонгон бүрхэвч нь аймшигтай тод улаан өнгөтэй болжээ. Тэдний учир битүүлэг нууц нь урамшуулал уу эсвэл цөхрөл үү? Үүнийг хэлэх боломжгүй ажээ. Түүний царай хүйтэн үхэшгүй мөнхийн төрхтэй байлаа.

Дотор зарсхийлээ. Би асуултанд хариулж чадаагүй хэдий ч эдгээр цаг хугацаанд ямар ялгаа байна гэж. Энэ бүхэн юуг илтгэж байна? Ямар учраас энэ бүхэн болсон юм бол? Бас тэр миний тухай юу бодож байсан бол?

Би сүүлчийн асуултанд хариулж чадна. Хэрвээ би сул дорой хувиа хичээсэн зангаараа түүнийг зөвшөөрхийг албадах юм бол эргэлзээгүй намайг үзэн ядах болно.

Гэхдээ өөр бас илүү аймшигт харалт байлаа. Хамгийн муу дүр зургийг би өөрийн толгойдоо харж байв.

Миний нүд хүний цусанд шунасан хүрэн улаан өнгөтэй мангасын төрхтэй болжээ. Беллагийн амьгүй болсон цагаан бие миний гар дээр хэвтэнэ. Энэ бол бодит зүйл шиг тодхон байсан юм.

Би үүнийг харж чадсангүй. Би үүнийг тэвчиж чадахгүй. Би харалтыг толгойноосоо гаргаж хаяхыг хичээн өөр ямар нэгэн зүйл харахаар оролдлоо. Ахиад л миний өнгөрсөн амьдралтай холбогдсон түүний царайны дүр зураг харахыг хичээв.

Алисийн баргар харалт миний толгойг дүүргэсэн болохоор би зовж шаналж байлаа. Тэр үед мангас дотроос гарч баяр хөөрөөр амьсгалах болно. Энэ намайг жигшүүртэй болгож байна.

Тийм зүйл болохгүй. Ирээдүйг өөрчлөх арга хайх хэрэгтэй. Би Алисийн харалт нөлөөлөхийг зөвшөөрөхгүй. Би өөр зам сонгох болно. Сонголт үргэлж л байдаг юм.

Байх ч ёстой.

УРИЛГА
Тавдугаар бүлэг


Ахлах сургууль. Энэ миний нүглээ наминчлах газар байсан бол одоо цэвэр там болон хувирчээ. Зовлон шаналал ба гал... бас өөр зүйл ч мэдрэгдэж байна.

Тэгэхээр би одоо бүгдийг зөв хийнэ. Хэн ч үүнд гомдоллохгүй байхаар зохицуулна.

Эсмиг баярлуулахаар би бусдыгаа хамгаалан Форкст үлдлээ. Хуучны төлөвлөгөөндөө эргэн оров. Одоо би бусдаасаа илүүгүй анд гарч байв. Өдөр болгон сургуульдаа явж хэвийн хүний дүрд тоглоно. Би өдөр болгон болгоомжтойгоор бодол бүрийг сонсон Калленыхны тухай шинэ зүйл сонсохыг хичээсэн ч юу ч байсангүй. Охин сэжиглэлийнхээ талаар нэг ч үг цухуйлгаагүй бололтой. Тэр зөвхөн нэг л түүхийг ахин дахин давтаад байв. Би түүний дэргэд зогсч байгаад замаас түлхэн гаргасан гээд л. Ямар ч аюул занал байсангүй. Миний бодлогогүй үйл ажиллагаа хэнд ч муу зүйл авчирсангүй.

Гэхдээ зөвхөн миний хувьд тийм бишээ.

Би ирээдүйг өөрчилөхөөр шийдсэн байв. Үүний эсрэг ганцаараа тэмцэх эсвэл алс хол амьдрахаас өөр боломж байсангүй.

Алис намайг охиноос холдох хангалттай хүч байхгүй гэсэн. Гэхдээ би түүнийг алдсан гэж бодож байна.

Надад анхны өдөр хамгийн хэцүү байсан юм шиг санагдав. Өдрийн төгсгөлд би айх хэрэггүй гэдэгт итгэлтэй болсон байсан. Гэхдээ би алдсан байлаа.

Би охинд өвдөлт учруулна гэдэг бодлоосоо зовж байв. Гэхдээ би баримтанд тулгуурлан түүний өвдөлт бичгийн зүүгээр хатгаж байгаа юм шиг жижигхэн халуу (минийхтэй харьцуулахад) оргиулахаас илүүгүй гэж тайвшируулав. Белла хүн болохоороо намайг ёсноос гажууд айдас хүрэм нэг л өөр гэдгийг сайн мэдэж байгаа. Магадгүй би түүнийг байхгүй юм шиг анзаарахаа боливол тэр санаа амарч болох юм.

- “Сайн уу, Эдвард“ гэж тэр ослын дараагийн өдөр биологийн хичээл дээр надтай мэндлэв. Түүний хоолойны өнгө бидний сүүлчийн уулзалтаас хойш аятайхан нөхөрсөг болон зуун наян хэмээр өөрчлөгджээ.

Яагаад? Энэ өөрчлөлт юуг хэлээд байна вэ? Тэр бүхнийг мартсан юм болов уу? Түүнд тэгж санагдсан гэж бодсон хэрэг үү? Тэр үнэхээр намайг амлалтаа зөрчсөн явдлыг уучилж байна гэж үү?

Энэ асуултууд намайг цангалт адил шатаалаа.

Зөвхөн нэг л хором түүний нүд рүү харах юм сан… Нэг л удаа тэнд байгаа асуултын бүх хариултыг харах юмсан…

Үгүй ээ. Би үүнийг хийж болохгүй. Ирээдүйг өөрчлөх шийдвэр гаргаж болохгүй.

Би толгойгоо үл мэдэг түүний зүг хандуулахдаа эсрэг талын хананаас харцаа салгасангүй. Би түүнд хариу болгон толгой дохилоо.

Тэр ч надтай нэг их ярьсангүй.

Өдөр хичээлээ тараад би дүрдээ тоглон урьдын адил Сиэтл рүү гүйсээр. Би газар дээгүүр нисч байхад эргэн тойрны бүх зүйл гэнэтхэн ногоон толбо болон хувирахад биеэ барих нь илүү дээр болсон юм шиг санагдав.

Тийм гүйлт миний өдөр тутмын зүйл байсан юм.

Би түүнд дурласан юм болов уу? Тэгж бодохгүй байна. Ерөөсөө ч үгүй. Би Алисийн ирээдүйд харсан зүйлд өөрийгөө Беллад хайртай болсноор харсан билээ. Харин түүнд дурлахгүй байх нь надад их хэцүү байлаа. Энэ бүхэн сэтгэл зүрхийг минь шаналгахад биеэ барихын тулд цээжиндээ гараа зөрүүлдэг байв.

Хэдийн сар өнгөрсөн ч гэлээ надад өдөр ирэх тусам амаргүй болж эхэллээ. Гэвч би хүлээсэн хэвээр дээрдэхийг хүлээв. Алисийн хэлсэн ёсоор би охиноос хол байж чадахгүй нь. Тэр миний зовлон шаналал өсөн нэмэгдэхийг харж байв. Гэхдээ би үүнийгээ хянаж чадаж байсан юм.

Би Беллагийн ирээдүйг баллахгүй. Хэрвээ би түүнийг хайрлахад хүрвэл энэ бүхнээс холдуулахын тулд бүхнийг хийх болно.

Би дүрдээ тоглон түүнд ойртохгүй байхын тулд их хүч зарцуулан өөртэйгээ тэмцэж байлаа. Би түүнийг тоохгүй бас харахгүй байв. Би үүнийг чадаж байгаа болохоор тэр намайг сонирхохгүй. Гэхдээ хамгийн том зүйл гэвэл шалтгаан хуурмаг байсан юм.

Би түүний амьсгал болгоныг үг бүрийг мэдэрч байлаа.

Миний зовлон шаналал дөрвөн категорт хамаарагдахаар болжээ.

Нэг хоёр нь надад танил байв. Түүний үнэр болон чимээгүй байдал. Гэхдээ үүнийг өөр дээрээ аваад үзвэл миний цангалт сониучирхал хоёр шиг л.

Цангалт бол зовлонгийн хамгийн анхны зүйл байсан юм. Одоо би биологийн хичээл дээр амьсгалах зуршилгүй болсон. Мэдээж хэрэг заримдаа жишээлбэл ямар нэгэн асуултанд хариулахын тулд амьсгал шаардагдаж байв. Би охины дэргэд амьсгал авах болгондоо анхны өдөр шиг галын дөлийг мэдэрч цангалт үүсэн гарч байлаа. Тэр агшинд биеэ барих нь маш хэцүү байсан юм. Яг л анхны өдрийн адил мангас миний дотор архирч хүссэн зүйлдээ хүрэхэд ойрхон байлаа…

Сониучирхал бол зовлонгийн хувирашгүй хүчин зүйл юм. Миний ой ухаанд хэзээ ч хариулагдахгүй асуултууд овоорно. Тэр одоо юуны тухай бодож байгаа бол? Би түүний чимээгүй амьсгалыг сонслоо. Тэр бодлогоширох үедээ үсээ хуруугаараа илбэж эхэлдэг. Энэ нь номоо ширээн дээр чанга тавих үед ердийнхөөс илүү их илэрнэ. Эсвэл хичээлдээ хоцорч орж ирэхэд нь ч юм уу. Тэр үедээ тэвчээргүйхэн хөлөө сэлгэн гишгэлээд л. Би нүднийхээ булангаар түүнийг хөдөлгөөн бүрийг барьж авахад энэ бүхэн зөвхөн ой ухаанд болж байлаа. Түүнийг өөр сурагчидтай ярилцах болгонд би үг болон хоолойны өнгөнд нь дүн шинжилгээ хийдэг байв. Тэр сая өөрийн санаагаа илэрхийлсэн болов уу? Надад ихэвчлэн түүнийг ярихад сонсогчид хүрээлдэг юм шиг санагдав. Энэ нь надад манай гэр бүлийн өдөр тутмын амьдралыг сануулж бид түүний адил өөрийн дүрдээ сайтар тоглохыг хичээдэг. Магадгүй би алдсан байж болох юм. Тэр яагаад дүр үзүүлж байгаа юм бол? Тэдний л адил өсвөр насны хүүхэд шүү дээ.

Майк Ньютон шаналалын хамгийн хүчтэй зүйл байлаа. Би хэзээ ч тийм уйтгартай намайг үхтэл нь уурлуулах зүйлийн талаар төсөөлж чадахгүй юм байна. Гэхдээ шударгаар хэлэхэд би энэ залхуутай хүүд талархаж байлаа. Түүнд охинтой ярилцахад бусдаас илүү дээр байдаг байв. Би тэдний яриан дундаас ихийг мэдэж авсан билээ. Би охины талаарх жагсаалтаа дүүргэсэн хэвээр. Үүнд Майк тусалж байсан ч ихэнхидээ намайг уурлуулдаг байв. Би Майк ч юмуу хэн нэгэн түүний нууцыг нээгээсэй гэж хүсээгүй. Би өөрөө л түүнийг нээхийг хүсч байна.

Аз болоход Майк хэзээ ч түүний жижигхэн нууцыг анзаарсангүй. Тэр түүний тухай юу ч мэдэхгүй байв. Тэр Беллад байхгүй дүр зургийг толгойдоо зурж байлаа. Ердийн өөр шигээ жирийн охиныг зурж байна. Тэр түүний зориг болон өөрийгөө хайрладаггүй байдлын талаар юу ч мэдэхгүй. Тэр түүний хэвийн бус насанд хүрсэн яриаг сонсоогүй. Тэр түүний эхийнхээ тухай хүүхдэдээ санаа тавьж буй эмэгтэй адил ярьсныг мэдэхгүй. Тэр хайрын талаар өршөөнгүй ярьж байсан нь хөгжилтэй байсан хэдий ч хоолойд нь өмгөөлөн хамгаалах хүсэл сонсогдож байсан. Тэр хэзээ ч хоолойных нь тэвчээртэй өнгийг дуулаагүй. Тэр түүний холбоогүй түүхээ дүрслэх үед илрэн гарсан нуугдмал сайхан сэтгэлийг нь ажиглаагүй .

Майк тэр хоёрын ярианы дундаас би жагсаалтанд хамгийн чухал шинж тэмдгийг олж авав. Белла их сайн байлаа. Бусдаас онцгой сэтгэл татам, бага зэрэг өөрийгөө үнэлдэггүй, амиа боддоггүй, хайр болон эр зориг түүнийг бодсоноосоо илүү ихийг хийхэд хүргэдэг.

Нэг удаагийн ашигтай нээлттэй байдал хүүд хандах хандлагыг сайн тал руу эргүүлсэнгүй. Тэр Белла руу хэдийн эзэмдсэн аятай харж байв. Тэр хэрхэн түүнд ойртон бүдүүлэг уран зөгнөлөө ярихыг би сонсож байлаа. Тэр түүнд ойртохын тулд өөртөө итгэлтэй байхаар шийджээ. Тэр агшинд Белла түүнд дуртай байх шиг санагдсан бололтой. Тэр өрсөлдөгч нар болох Тайлер Кроули, Эрик Йорк болон хааяа миний талаар боддог байв. Тэр сурсан зангаараа хичээл эхлэхийн өмнө манай ширээн дээр суугаад дэмий чалчин урам зоригтойгоор инээмсэглэдэг байв. Ердийн эелдэгхэн инээмсэглэлээр би өөрийгөө барьж байлаа. Би цаг үргэлж түүнийг ангийн эсрэг булан руу авч шидэхийг төсөөлөн инээмсэглэж… Гэхдээ энэ түүнд тийм ч их гэмтэл учруулахгүй байх…
Майк намайг өрсөлдөгч адил хааяа үзэж байв. Ослын дараа тэр биднийг энэ явдал холбоно гэж бодсон ч болгоомжлол нь сарнин алга болов. Нэг удаа тэр намайг Беллад ойртохыг гэж түгшсэн янзаар ажиглав. Гэхдээ би бусад хүмүүст ханддаг шигээ Беллаг тоохгүй байсан болохоор өөртөө итгэх байдлыг нь улам нэмэгдүүллээ.

Тэр одоо юуны тухай бодож байгаа бол? Майкийн анхааралд байх таалагдаж байгаа болов уу?

Эцэст нь хамгийн сүүлчийн зовлон болох Беллагийн хайхрамжгүй байдал намайг бүхнээс илүү зовоож байлаа. Би түүнд хандаж байсны адилаар тэр намайг үл тоомсорлож байв. Тэр хэзээ ч надтай ярихыг оролдсонгүй. Тэр миний тухай бодохгүй байгааг би сайн мэдэж байна.

Энэ байдал намайг галзуурахад хүргэлээ. Миний шийдвэр ирээдүйг өөрчилж эхэлж байх шиг байна. Цорын ганц зүйл гэвэл тэр хааяа урьдын адил над руу хардаг хэвээр. Би түүн рүү харахгүй байсан болохоор өөрөө ч ажиглаагүй юм. Гэхдээ Алис охин миний зүг харж байгааг бидэнд тогтмол анхааруулж байлаа. Бусад маань болгоомжтой байсан хэвээр охиныг яахыг хүлээж байлаа.

Тэр намайг холоос харж байсан нь байдлыг хөнгөвчилж байлаа. Тэр миний байдлыг ойлгохыг хичээж байсан нь дамжиггүй.

- “Белла Эдварыг минутын турш харна. Хэвийн байдалтай харагдаарай“ гэж Алис гурван сарын анхны мягмар гаригт хэллээ. Бусад маань үл ажиглагдам жирийн хүмүүс шиг боллоо. Нам гүм байдал бидний зайлшгүй дагуул байсаар ирсэн.

Тэр үргэлж миний зүг харах болгонд би анхаарлаа хандуулдаг байв. Энэ хүсээгүй хэдий ч намайг сэтгэл ханамжтай байхад хүргэж байв. Тэр урьдын адил миний зүг рүү харлаа. Энэ юуны тэмдэг болохыг би мэдээгүй ч гэсэн хамаагүй дээрдэхээ мэдэрсэн юм.

- Ямар их хүсч… хэмээн Алис санаа алдав.

- Болохгүй, Алис. Ийм зүйл болохгүй гэж би бувтналаа.

Тэр хошуугаа унжуулав. Алис Беллатай тогтоосон нөхөрлөлийн тухай харалтандаа их санаа зовж байв. Тэр охиныг хэдийн санаж эхэлсэн нь хачирхалтай юм.

- Үнэнийг хэлэхэд чи хамаагүй дээр харагдаж байна. Гэхдээ чи ахиад л ирээдүйг орооцолдуулан будлиантай болгож байна. Чамайг жаргалтай байгаа гэж найдахаас гээд тэр тургилав.

Би тэвчээргүй яриаг дуусгаж түүнийг амыг таглахыг хичээв. Сэтгэл зовнил улам ихсэх шиг санагдана. Зөвхөн Жаспер л надаас гарч буй уур хилэнг мэдэрч юу болж байгааг мэдсэн болохоор авъяасаараа туслахыг хичээв. Тэр сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байсан ч сүүлийн үед би байнга урам хугарсан байсан болохоор үүнд анхаарал хандуулсангүй.

Өнөөдөр илүү хэцүү байлаа. Урьд урьдынхаас илүү хэцүү.

Майк Ньютон гэгдэх энэ ёозгүй төрхтэй залуу Беллаг болзоонд урихаар шийджээ.

Хэдийгээр охид нь залуусаа урьдаг бүжиг ч гэлээ Белла түүнийг урина гэдэгт ихээхэн найдаж байв. Гэхдээ тэр энэ талаар ямар ч алхам хийхгүй байсан болохоор итгэл нь замхарч байсан юм. Түүнийг таагүй байдалд орсон явдалд би баярлалаа. Зөвхөн Жессика Стенли л түүнийг бүжигт урьсан. Тэр түүнд зөвшөөрөх хүсэлгүй Белла өөрийг нь сонгоно хэмээн найдсаар байв (өрсөлдөгчдийнхөө эсрэг ялалтанд итгэхийн тулд). Гэсэн ч бас үгүй гэж хэлсэнгүй. Жессика түүний харамсангуй байдлаас тааварласан болохоор Беллатай уурсангуй өнгөөр ярилаа. Тэгтэл ахиад л Жессикагийн уур хилэнгээс Беллаг хамгаалах хүсэл төрөв. Би одоо зөн совингоо илүү сайн ойлгож байсан болохоор тэднийг няцааж чадахгүйдээ сэтгэлээр уналаа.

Цаг боллоо! Би ахлах сургууль дээр болж буй жүжгийн үйл явдалд төвлөрлөө.

Майк тэвчиж чадалгүй Беллагаас биологийн хичээл дээр асуухаар шийджээ. Би түүний дотор явагдаж байгаа тэмцлийг сонсож байсан болохоор тэдний яриа юу болж дуусахыг хүлээлээ. Хүү сул дорой байв. Тэр бүжгийн талаар хүлээж бас айж байв. Тэр татгалзлыг хүсээгүй тул түрүүлж алхам хийхээр шийджээ.

Хулчгар амьтан.

Тэр ахиад л манай ширээн дээр суухад би түүний бүх ясыг нь хугачин эсрэг талын хана руу чулуудаж байна гэж төсөөлөв.

- Тэгэхээр, Жессика намайг бүжигт урьсан гэж тэр охинд шал ширтэн хэллээ.

- “Хөөх, баяр хүргэе. Та хоёр цагийг сайхан өнгөрүүлээрэй“ гэж Белла урам зоригтойгоор хэллээ. Залуу түүний хоолойны өнгийг ойлгосон болохоор инээмсэглэхэд хэцүү боллоо. Тэр түүний үг гунигтай сонсогдсон гэж найдаж байв.

Тэгээд зөв хариулт олохыг хичээн,

- Юу гэхээр гэж хэлэхдээ эргэлзэн итгэлтэй байдлаа бараг алдсан байв. “Би бодож үзье гээд хэлчихсэн.“

- Чи яагаад тэгж хэлсэн юм бэ? гэх түүний хоолойд дургүйцсэн өнгө сонсогдов.

Энэ юу болоод байна вэ? Гэнэтийн уур хилэн намайг нударга зангидахад хүргэлээ.

Майк түүний санаа амарсан өнгийг ажигласангүй. Түүний царай час улаан болоход гэнэтхэн миний бүх зүйл оргилон буцлахыг мэдрэв. Түүний зүгээс энэ яг урилга шиг харагдсан болохоор тэр ахин шал руу ширтээд,

- Би бодохдоо... Чи намайг урих болов уу гэж найдсан юм гэв.

Белла ичингүйрлээ.

Гэвч би түүнийг тээнэгэлзэх агшинд Алисийн хэлсэн ирээдүйг тод харлаа.

Охин Майкийн чимээгүй асуултанд зөвшөөрч болзошгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд тэр заавал тийм гэж хэлэх байх. Тэр их эелдэг сонирхолтой харагдаж байсан ч Майк эсрэгээрээ шал ширтэж байсан болохоор үүнийг ажигласангүй. Тэр бүүдгэр олон дундаас хэн нэгнийг хайж олох эсвэл Форксоос явах өдрөө хүлээж байгаа болохоор за гэж хэлэх ёстой.

Би урьдын адил түүний амьдралыг харлаа. Коллеж, мэргэжил… хайр дурлал, гэрлэлт гээд л. Би ахиад л түүнийг нүд гялбам инээмсэглэж эцгийнхээ гар луу хуримын цагаан өнгийн хувцастай алхаж байхыг нь харлаа.

Өвдөлт урьдынхаас илүү хүчтэй байлаа. Хүн үхлийн хязгаар дээр ийм зүйл мэдэрдэгсэн бол нэг ч хүн тэсэхгүйсэн.

Зөвхөн өвдөлт төдийгүй ойлгомжгүй уур хилэн байлаа.

Уур хилэн намайг зовоон шаналгаж байв. Хэрвээ Белла зөвшөөрөх юм бол Майк аз жаргалтай болох учраас би тархийг нь цоо цохих хүсэлдээ шатав.

Би энэ сэтгэл хөдлөлийг ойлгосонгүй. Энэ бол уур хилэн, өвдөлт, цөхөрсөн хүслийн будлиан байсан юм. Би хэзээ ч үүн шиг зүйл мэдэрч байсангүй.

- Майк чи түүнд зөвшөөрсөн нь дээр байх хэмээн Белла эелдэгээр хэлэв.

Майкийн найдлага бөхлөө. Би үүнд баярлан цэнгэх байсан хэдий ч цочирдож харууссан уур хилэндээ шатаж байв.

Алисийн зөв байж. Би хангалттай хүчтэй байсангүй.

Одоо Алис ирээдүй хэрхэн эргэлдэн өөрчлөгдөхийг харсан болов уу. Энэ нь түүнийг баярлуулсан байх даа?

- Чи өөр хүнийг урьчихаа юу? гэж Майк дүнсгэр царайлан асуугаад олон хоногийн туршид анх удаа сэжигтэйгээр миний зүг хяламхийлээ.

Энэ нь миний сонирхолыг татсан болохоор толгойгоо Беллагийн зүг үл мэдэг хандуулав.

Зэрлэг атаархалд автсан түүний бодол охины урьсан хүнд атаархаж байлаа. Эцэст нь би юу мэдэрч байгаагаа ойлгов.

Би хардаж байв.
- Үгүй ээ. Би бүжигт явахгүй гэж охин хэллээ.

Би санаа амрахаа мэдрэв. Санаа амралт дундуур уур хилэн, гэмшсэн сэтгэл орж ирлээ. Би гэнэтхэн анхаарлаа өрсөлдөгчдөө хандуулав.

- Яагаад үгүй гэж? хэмээн Майк бүдүүлгээр асуув.

Майк түүнтэй яаж ийм өнгөөр ярьж чадаж байна аа. Би арай л архирчихсангүй тэслээ.

- Би яг тэр хагас сайн өдөр Сиэтл явна.

Сониучирхал байгаагүй хэдий ч би зүгээр л бүх асуултынхаа хариултыг хайж байсан юм. Би хариултыг мэдсэн болохоор хэзээ яагаад явахыг л сонирхож байв.

- Чи өөр өдөр явж болохгүй юм уу? гэж Майк бялдуучилсан өнгөөр хэллээ.

- Уучлаарай, тэгж чадахгүй нь. Чи Жессикаг битгий хүлээлгээрэй. Муухай шүү гэж Белла шийдэмгийгээр хэлэв.

Тэр Жессикад санаа зовж байсан нь миний атаархлыг төрүүлэв. Сиэтл рүү явах аялал ердийн татгалзах шалтгаан гэж үү. Ердөө л найзыгаа баярлуулахын тулд татгалзаж байгаа хэрэг үү? Тэр хэтэрхий өөрийгөө хайрладаггүй юм болов уу. Магадгүй үнэн хэрэгтээ тийм гэж хэлэхийг хүссэн байх л даа. Эсвэл таавар тэр чигээрээ буруу байна уу? Магадгүй түүнд өөр хэн нэгэн таалагдсан юм болов уу?

- Магадгүй чиний зөв байх гэж Майк сэтгэлээр унасан байртай бувтнахад би бараг л өрөвдлөө.

Тэр надад бодлыг нь нэвтлэн охиныг харах боломж өгөлгүй харцаа буруулав.

Би үүнийг тэвчиж чадахгүй нь.

Би түүний царайны хувирлыг шинжихээр бүтэн сарын туршид анх удаагаа эргэж харлаа.

Тэр нүдээ аньж гараараа нүүрээ даржээ. Түүний мөр нь урагшаа чичигнэн хөдлөв. Тэгээд ямар нэгэн бодол гаргаж хаяхыг хүссэн мэт чимээгүйхэн толгойгоо сэгсэрлээ.

Сэтгэлээр унасан байна. Ямар сэтгэл татам юм бэ.

Ноён Баннерийн хоолой анхаарлыг нь сарниулахад тэр нүдээ алгуур нээв. Белла миний харцыг мэдэрсэн бололтой над руу үл итгэсэн байртай харлаа.

Би агшин зуур харуусал, гэмшил, уур хилэний алиныг ч мэдэрсэнгүй. Би энэ бүхэн удахгүй эргэж болно гэдгийг мэдэж байв. Гэхдээ цорын ганц агшинд хачирхалтай өсөн нэмэгдэх сэтгэл хөдлөлийг мэдэрлээ. Яг л би хожигдохоосоо илүү хожсон юм шиг.

Би түүн рүү тааламжгүй харцаар ширтэн тунгалаг хүрэн нүднээс нь бодлыг нь уншихыг хичээсэн боловч тэр харцаа буруулсангүй. Тэнд олон зүйлийн асуулт байсан ч хариулт байсангүй.

Би өөрийнхөө нүдний тусгалыг харахад цангасандаа хар өнгөтэй болсон байлаа. Миний сүүлчийн ангаас хойш бараг хоёр долоо хоног өнгөрсөн болохоор энэ тэвчээрийн хүчийг шалгах хамгийн аюулгүй өдөр байсангүй. Гэхдээ хар нүд түүнийг айлгахгүй байх шиг санагдав. Тэр над руу харсан хэвээр царай нь алгуур ягаарлаа.

Тэр одоо юуны тухай бодож байгаа бол?

Би чанга асуултыг сонсоогүй ч тэр агшинд ноён Баннер миний нэрийг дуудлаа. Би зөв хариултыг толгойноос нь хараад хоромхон зуур түүний зүг хяламхийв.

Би түргэн амьсгал авлаа.

- Кребсийн систем.

Цангалт хоолойд халуу шатааж булчин чангаран аманд хор дүүрлээ. Би нүдээ аниад түүний цус уух хүслээс анхаарлаа сарниулахыг хичээв.

Мангас урьдынхаас илүү хүчтэй байлаа. Тэр баясан хөөрч байв. Тэр ирээдүйд хоёр боломж сонгохыг хүсч байсан юм. Хэдийгээр тавин хувийн итгэлтэй байсан ч. Гуравт гэвэл ганхаж байгаа ирээдүйг би зөвхөн өөрийнхөө хүчээр босгохыг хүсч байлаа. Мангас байндаа хэт ойрхон байна.

Буруугаа гэмшсэн сэтгэл намайг цангалтын хамтаар шатаав. Хэрвээ чаддагсан бол одоо миний нүдэнд нулимс дүүрэх байсан биз.

Би юу хийх ёстой вэ?

Би тэмцэлд хожигдсоноо мэдэж байсан ч эсэргүүцэх шалтгаан байсангүй. Би охин руу эргэн харлаа.

Тэр үснийхээ цаана нуугдахад хацар нь час улайв.

Мангаст энэ таалагдлаа.

Тэр ахин миний харцтай тулгарахгүйг хичээн сэтгэл үймэрсэн байртай үсээ имрэв. Туяхан хуруунуудых нь завсраар нарийхан бугуй нь харагдана. Нэг л үлээчихэд хэмхэрчих аятай хэврэгхэн харагдсан юм.

Үгүй, үгүй, үгүй. Би үүнийг хийж болохгүй. Тэр тийм хувь заяа туулахад хичнээн эмзэг, сайн, хэтэрхий үнэ цэнэтэй билээ дээ. Би түүний бүх зүйлийг өөрчлөн миний амьдралтай холбогдохыг зөвшөөрч болохгүй.

Гэхдээ би түүнээс гадуур үлдэж чадсангүй. Алисийн зөв байлаа.

Миний доторхи мангас урам хугаран би эхлээд нэг дэх боломж дараа нь хоёр дахийн төлөө харамсаж эхлэв.

Түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа ажиглагдамгүй өнгөрчээ. Хонх жингэнэхэд тэр над руу харалгүй юмаа цуглуулж эхэллээ. Энэ нь намайг сэтгэлээр унахад хүргэсэн болохоор өөр зүйл сэтгэлээ. Би түүнд ослын дараа ойртоход амаргүй байв.

- Белла? гэж би хэлэхэд биеэ барих хүч байсангүй.

Миний өөрийгөө хянах гэсэн оролдлого хэдийн нисэн оджээ.

Тэр намайг харахаасаа өмнө улайлаа. Тэгээд эргэж харахад царайд нь итгэлгүй болгоомжтой байдал тодорч үзэгдэв.

Тэр надад итгэх зүйл байхгүй гэдгийг би өөртөө сануулав. Тийм л байх ёстой.

Тэр намайг яриагаа үргэлжлүүлэхийг хүлээхэд би зүгээр л ширтэнгээ царайг нь судлав. Би цангалттайгаа тэмцэхийн тулд богинохон амьсгал авлаа.

- “Яасан? Чи надтай ахиад юм ярьж эхэлж байгаа юмуу?“ гэх түүний хоолойд итгэлгүй байдал сонсогдсон хэвээр гэхдээ уур хилэн нь өхөөрдөм санагдсанд би инээмсэглэхийг хүслээ.

Би түүний асуултанд хэрхэн хариулахаа мэдэхгүй байв. Би түүнтэй ахин ярилцах юм бол тэр юу гэж бодох бол?

Үгүй. Би үүнийг хийж чадахгүй. Харин туслахыг хичээх болно.

- Яг ч тийм биш гэж би хэллээ.

Тэр нүдээ аньсан болохоор миний урам хугарав. Энэ намайг түүний бодолд нэвтрэх замыг хаасан юм. Тэр алгуур гүнзгий санаа алдсан ч нүдээ нээсэнгүй. Тэр шүдээ зуужээ.
Түүнийг ярих үед нүд нь аниастай хэвээр байв. Үнэн хэрэгтээ хүмүүсийн хувьд ярилцах хэвийн бус арга сонгон авчээ. Тэр яагаад ингэж байгаа юм бол?

- Тэгвэл чи юу хүссэн юм бэ, Эдвард?

Миний нэрийг хэлэх чимээ түүний уруулаас гарахад надад хачирхалтайгаар нөлөөлөв. Хэрвээ миний зүрх цохилдогсон бол энэ агшинд галзуурсан мэт хурдсах байлаа.

Би түүнд юу гэж хэлэх вэ?

Үнэнийг хэлэхээр шийдлээ. Би боломжоороо шударга байх болно. Би түүнийг итгэхгүй байлгахыг хүсээгүй ч итгүүлэх нь бүр боломжгүй хэрэг байсан юм.

- “Уучлаарай. Би ойрд маш муухай харьцаатай байгаагаа мэдэж байна. Гэхдээ ингэсэн нь дээр. Нээрээ шүү.” Энэ нь өөр зүйл хэлснээс хамаагүй дээр байлаа. Би заагыг зөрчилгүй зөвхөн уучлал гуйж байна.

Хэрвээ би бүдүүлэг байдлаа үргэлжлүүлсэн бол түүнд дээр байсан болов юм уу. Гэхдээ би чадах байсан гэж үү?

Түүний нүд нээгдэхэд царайд нь болгоомжилсон өнгө илрэв.

- Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна...

Би болгоомжилсон хэвээр түүн рүү ойртоод,

- “Бид найзууд биш байсан нь дээр“ гэж хэлэв. Тэр миний хэлэхийг хүссэн зүйлийг мэдэх шиг боллоо. Тэр ухаалаг охин юм. ”Надад итгэ.”

Түүний нүд нарийсахад би амлалтаа зөрчихөөс өмнө түүнд хэдийн энэ үгийг хэлснийг саналаа. Түүнийг шүдээ зуухын хамтаар би давхийлээ. Тэр харваас үүнийг санаж байна.

- Энэ тухай бодол толгойд чинь эртхэн орж ирээгүй нь харамсалтай. Тэгсэн бол одоо ингээд харамсаад явж байхгүй байсан байх гэж тэр уурсан хэлэв.

Би цочирдон түүн рүү харлаа. Тэр миний харамслын тухай юу мэдэх юм бэ?

- Харамсах аа? Юунд харамссан гэж?

- Тэр тэнэг машинаас намайг аварсандаа л байхгүй юу!

Би мэгдсэндээ хөшчээ.

Тэр яаж ингэж бодож чадаж байна аа? Түүнийг амийг аварсан явдал бидний уулзсан үеэс хойшхи цорын ганц тааламжтай зүйл байтал. Цорын ганц зүйл гэвэл би хэзээ ч үүнээс ичихгүй. Зөвхөн энэ зүйл намайг баяр хөөртэй байхад хүргэж байв. Би үнэрийг нь анх удаа мэдэрсэн тэр агшинд амьдралыг нь аврахын төлөө тэмцсэн. Гэтэл тэр яаж ингэж бодож чаддаг байна аа? Надаас цорын ганц сайн алхамын минь талаар ингэж асууж л байдаг.

- Би чиний амийг аварсандаа харамсаж байна гэж бодоод байгаа юмуу?

- Би бодож байгаа юм биш харин мэдэж байна гэж тэр огцом өнгөөр хариулав.

Түүний энэхүү бодол намайг дүрсхийн уурлуулсан болохоор,

- Чи юу ч мэдэхгүй байна гэж хэллээ.

Түүний бодол ямар ер бусын ухаарахын аргагүй юм бэ! Тэр бусад хүмүүсийн талаар ингэж боддоггүй байлгүй. Энэ түүний чимээгүйхэн бодлын тайлбар байх ёстой. Тэр үнэхээр өөр юм.

Тэр шүд зуун эргэхэд хацар нь энэ удаад уурласнаасаа болж улайв. Тэр номоо хаман аваад эргэж харалгүй гарлаа.

Би их уурласан байсан ч үүнийг харахгүй байх боломжгүй байв.

Тэр эв хавгүй алхлан гарахдаа хөл нь босгонд тээглээд номнуудаа шалан дээр чанга унагачихлаа. Тэднийг цуглуулахаар тонгойхдоо ядаж доошоо ч харсангүй.

Би инээхгүй байхыг хичээлээ.

Хэн ч намайг харсангүй. Би түүний зүг нисэн хүрч харахаас нь өмнө номыг нь цуглуулж өгөв.

Тэр тал хүртлээ бөхийсөн хойноо намайг хараад хөшив. Би номыг нь эргүүлэн өгөхдөө хүйтэн арьсаа хүргэхгүйг хичээв.

- Баярлалаа гэж тэр хүйтнээр хэлэв.

Түүний дууны өнгө намайг бодит байдалд ирэхэд хүргэлээ.

- Зүгээрээ гэж би мөн адил хүйтнээр хэлэв.

Тэр цэх зогсоод дараагийн хичээл рүү түргэн явлаа.

Би түүний араас дүрсийг нь алдахгүйг хичээн дагуулан харав.

Испани хэлний хичээл манан дунд өнгөрлөө. Хатагтай Гоф хэзээ ч миний хайнга байдалд анхаарлаа хандуулж байсангүй. Учир нь миний испани хэл түүнийхээс илүү гэдгийг мэддэг болохоор надад чөлөөтэй бодлогоширох боломж өгдөг байв.

Тэгэхээр би охиноос зугтаж чадахгүй. Энэ ч харваас илт. Гэхдээ түүнийг алахаас өөр сонголтгүй болвол яана? Энэ цорын ганц боломжийн ирээдүй биш. Өөр тэнцвэртэй боломж байх л ёстой. Би энэ боломжийн талаар бодохыг хичээв...

Би хичээлийн төгсгөл хүртэл Эмметийг тоосонгүй. Түүнд их сонирхолтой байлаа. Эммет бусдын сэтгэл санааны учрыг олохдоо тааруухан ч миний өөрчлөгдсөнийг харж байлаа. Тэр ямар учраас миний ууртай харц арилсныг сонирхож байв. Эцсийн эцэст тэр шалтгааныг надад найдлага үлдсэн гэж тодруулжээ.

Найдлага гэнээ? Би үнэхээр тэгж харагдсан гэж үү?

Биднийг вольво руу явах зуур би найдлагын талаар бодолд хөтлөгдөн үнэн хэрэгтээ юунд найдаж байгаа болохоо ойлгохыг хичээв.

Гэхдээ энэ талаар удаан бодох хэрэг гарсангүй. Би охины талаарх бодолд их мэдрэмжтэй байсан болохоор Беллагийн нэр толгойд эргэлдэн... миний өрсөлдөгчид нарын талаарх бодол анхаарал татав. Эрик, Тайлер хоёр Майкийн тухай дуулж мэдсэн болохоор өөрсдийн үйл явдалд бэлтгэн сэтгэл ханамжтай байлаа.

Эрик хэдийн байрандаа түүний машиныг түшин зогсч байв. Тайлерийн анги даалгавар өгөхөөр саатуулахад тэр цөхрөн охиныг явчих вий хэмээн яарч байв.

Энэ нь намайг харахад хүргэсэн юм.

- Намайг энд бусадтайгаа хүлээж бай, за юу? гэж би Эмметэд хэллээ.

Тэр над руу сэжигтэй харснаа мөрөө хавчаад,

- Залуу ухаанаа алджээ гэж хөгжилтэйгээр бодов.

Би Беллаг биеийн тамирын хичээлээс гарч ирэхийг хараад үзэгдэхээргүй газарт зогслоо. Тэр Эрикт ойртон ирэх үед би урагшиллаа.

Би түүнийг хүлээж буй залууг хараад бие нь хэрхэн чангарахыг харлаа. Белла агшин зуур хөшсөнөө тайвширч явалтаа үргэлжлүүлэв.
- Сайн уу, Эрик гэж нөхөрсгөөр мэндлэх хоолой сонсогдов.

Би гэнэтхэн түгшүүрт автлаа. Энэ эрүүл бус арьстай залуу түүнд таалагдаж байгаа хэрэг үү?

- Сайн уу, Белла гээд тэр чангаар шүлсээ залгив..

Тэр Эрикийн сэтгэл ихэд хөдөлснийг ажигласангүй.

- Юу болоо вэ? гэж хаалгаа онгойлгох зуур асуухдаа түүний айсан царай луу харсангүй.

- Хмм... Би бодохдоо... Чи надтай бүжгэнд хамт явахгүй биз? гээд түүний хоолой чичирлээ.

Белла эцэст нь арай гэж нүд рүү нь харав. Тэр балмагдсан болов уу эсвэл сэтгэл хангалуун байна уу? Эрикт түүний нүд рүү харах зориг байсангүй учраас би царайг нь харж чадсангүй.

- Охидуудын сонголт гэж бодож байсан юмсан гэж тэр сэтгэл зовсон байдалтай хэлэв.

- Тэр нь ч тийм л дээ... гэж Эрик золгүй байдлаар зөвшөөрлөө.

Энэ хөөрхий хүү намайг Майк Ньютоны адил уурлуулсангүй.

- Урьсанд баярлалаа, гэхдээ би хагас сайн өдөр Сиэтл рүү явна.

Эрик үүнийг сонсонгуутаа шууд урам хугарлаа.

- Өө, тиймүү... гэж тэр бувтнаад нүдээ дээш өгсүүлэн харав. ”За за, тэгвэл дараа болъё.”

- ”Тэгэлгүй яахав” гэж Белла зөвшөөрөөд боломж өгсөндөө харамссан байртай уруулаа хазлав. Энэ нь надад таалагдлаа.

Эрик огцом эргээд машиныхаа эсрэг тал руу явлаа. Бүх чухал бодол түүний толгойноос хийсэн оджээ.

Би түүнийг дэргэдүүр өнгөрөх үед санаа амрахыг нь сонслоо. Би инээд алдав.

Белла над руу чимээгээр эргэж харахад би инээдээ барихыг хичээв.

Тайлер миний ард байсан болохоор түүнийг явахаас өмнө бараг гүйн ирж байв. Тэр зоригтой болохоороо нөгөө хоёроосоо илүү итгэлтэй байв. Тэр Майкийг ярилцах хүртэл Беллад ойртсонгүй.

Би түүнийг хоёр шалтгааны улмаас амжаасай гэж хүслээ. Хэрвээ энэ анхаарал Беллаг уурлуулах юм бол би түүний хариу үйлдэлд баясахыг хүсч байв. Гэхдээ хэрвээ Тайлерийн урилыг тэр хүлээж байвал яана.

Би Тайлерыг шударга бус алхам хийсэн өрсөлдөгч шигээ үнэллээ. Тэр надтай харьцуулахад их ердийн байдалтай харагдаж байв. Би Беллаг ямар хүн сонирхдог болохыг мэдсэнгүй. Магадгүй түүнд ердийн залуус таалагддаг байж болох юм...

Би энэ бодлоосоо цочлоо. Би хэзээ ч ердийн хүн байсангүй. Түүний мэдрэмжинд тааруулахын тулд тэгж бодох нь ямар тэнэг хэрэг вэ. Тэр яаж мангаст санаа тавих болж байна?

Тэр мангаст хэтэрхий сайдана.

Надад түүнээс холдох нь дээр байсан ч тэвчишгүй сонирхол намайг зөв шийдвэрээс түлхэж байв. Ахиад л. Гэхдээ хэрвээ Тайлер өөрийн боломжыг алдах юм бол ямар үр дүн гарахыг би мэдэхгүй. Би вольвоныхоо жолоог нарийн зам дээр эргүүлэн түүний гарах зүгийг хаалаа.

Эммет болон бусад минь хэдийн замынхаа хагаст байсан болохоор тэр миний хачирхалтай үйлдлийн талаар дуулгаж тэд намайг ажиглан юу хийж буйг минь ойлгохыг хичээлээ.

Би охиныг арын толиндоо харлаа. Тэр надтай харц тулгарахгүйн тулд миний машины ар тал руу ширтэв. Тэр одоохон ачааны машин дотор бус харин танкан дотор байхыг хүссэн мэт санагдлаа.

Тайлер миний тайлбарлаж боломгүй талархам үйлдэлд яаравчлан машиндаа сууж ард нь зогслоо. Тэр түүний анхаарлыг татахыг хичээн далласан ч Белла ер анзаарсангүй. Тайлер бага зэрэг хүлээгээд дараа нь машинаасаа гарч зорчигч талын хаалга руу ойртлоо. Тэр шилийг тогшив.

Тэр цочсоноо түүн рүү гайхан харлаа. Хормын дараа шилээ буулгахын тулд бариулаас татсан ч түүний хувьд хүндхэн гэдэг нь илт байв.

- Уучлаарай, Тайлер. Каллен явуулахгүй байна гэж тэр уурссан өнгөөр хэлэв.

Тэр миний нэрийг ширүүнээр хэлсэн нь намайг сэрдхийлгэв.

- Өө харж байна, би зүгээр л хүлээх зуураа чамаас юм асуух гээд л хэмээн Тайлер жишимгүй дуугарав.

Түүний инээмсэглэл ичгүүргүй боллоо.

Надад тэр байдал хаашаа эргэж байгааг ойлгоод гэнэтхэн цонхийсон нь таалагдав.

- Чи намайг хаврын бүжигт урихгүй юм уу? гэж тэр ялалтандаа огтхон ч эргэлзэлгүй хэллээ.

- Тайлер би тэр өдөр хотоос гарна гэж тэр хэлэхэд улам их уурссан өнгө хоолойд нь тодорлоо.

- Аан тийм, Майк надад энэ тухай хэлсэн л дээ.

- Тэгээд, яагаад...

- Би чамайг Майкийг гомдоохгүйн тулд тэгж хэлсэн юм байх гэж бодоод хэмээн тэр мөрөө хавчив.

Түүний нүд нь асан дүрэлзсэнээ хүйтрэв.

- Уучлаарай Тайлер. Би тэр өдөр үнэхээр хотоос гарна гэж хэлэхэд хоолойд нь харамссан ул мөр дуслын төдий ч байсангүй.

Тайлер түүний үгийг сонссон ч итгэлтэй байдал нь хөдлөшгүй байв.

- Ямар ч муу зүйл алга. Бид хоёр төгсөлтийн бүжгэнд хамтдаа явж болно шүү дээ.

Тэр эргээд машин руугаа явлаа.

Би энэ агшиныг хүлээхээр шийдсэн нь зөв байлаа.

Түүний нүүрний өмнө айсан царай гарах нь надад ашиггүй байв. Энэ нь мэдэхийг хүсч байсан зүйлийг минь хэлж өглөө. Түүний араас гүйсэн эрэгтэй болгонд нүүр өгөөд байдаггүй юм байна.

Түүний нүүрний хувирал миний хэзээ нэг цагт харсан хамгийн хөгжилтэй зүйл байлаа.

Тэр агшинд манай гэрийнхэн машинд амжин суув. Тэднийг суусан хойно ч би алуурчны баргар харц гаргах биш инээдээ барьж ядан чичирч байлаа.

- Юу инээдтэй байна? гэж Эммет мэдэхийг хүслээ.

Би инээдээ барьж ядан чичирсэн хэвээр толгойгоо сэгсрээд Белла миний машин руу хэрхэн ууртайгаар ширтэхийг харлаа. Тэр ахиад л танкинд байхыг хүссэн мэт санагдав.

- Явцгаая! Тэнэгтэхээ больж үз. Хэрвээ чамд хэцүү биш бол шүү дээ гэж Розали тэсч ядан дуугарав.
Би хэтэрхий завгүй байсан болохоор түүний үг надад нөлөөлсөнгүй. Гэхдээ би түүнийг гуйсан хойно хөдөллөө.

Гэр хүртэлх замын турш хэн ч юу ч хэлсэнгүй. Би Беллагийн царайг санан үргэлжлүүлэн хөхөрсөн хэвээр байлаа.

Намайг хаазаа гишгэх үед гэрчүүд алган болон Алис миний бодлыг таслав.

- Тэгэхээр би одоо Беллатай ярьж болох уу? гэж тэр гэнэтхэн асуусан болохоор надад бодох цаг гарсангүй.

- Үгүй гэж би эсэргүүцлээ.

- Шударга биш байна шүү дээ! Намайг юу хүлээж байгаа бол?

- Би шийдээгүй байна, Алис.

- Ингэх хэрэггүй дээ, Эдвард.

Түүний толгой ахин Беллагийн ирээдүйн хоёр боломжид төвлөрлөө.

- Түүнтэй танилцах ямар гээчийн бодол вэ? Хэрвээ би түүнийг зүгээр л алчихвал яана? гэж би дүнсгэр царайлан бувтнав.

- Алис секунтын төдийд эргэлзэв. “Гэхдээ чамд шалтгаан байгаа.“

Би хурдаа нэмэн цагт ерөн мил хурдлаад гаражын арын ханаас инчийн зайтай тоормослов.

- Гүйж, цэнгэ дээ гэж намайг машинаас нисэн гарах зуур Розали хэлэх сонсогдов.

Гэхдээ би өнөөдөр гүйсэнгүй. Харин агнахаар явсан юм.

Бусад маань маргааш агнахаар төлөвлөж байсан ч би өөрийгөө цангахад хүргэж чадсангүй. Би хандгайн жижиг сүрэг болон баавгай агнан ердийнхөөс илүү ихийг уув. Надад тийм алхам хийхэд аягүй байлаа. Яагаад энэ хангалтгүй байна вэ? Яагаад түүний үнэр бусдынхаас илүү хүчтэй байдаг юм бол?

Би маргаашийн өдөрт бэлтгэн агнах зуур нар жаргаснаас хойш хэдэн цаг өнгөрч дараагийн өдөр удахгүй болох нь.

Бухимдал намайг түгшээхэд би охиныг хайхаар явах гэж буй болохоо ойлгов.

Би Форкс хүрэх замын турш өөртэйгээ сөргөлдлөө. Миний талархам тал маргаанд ялсан болохоор төлөвлөгөөгөө биелүүлэхээр урагшлав. Дотор байсан мангас унтаагүй ч хатуу хяналтанд байлаа. Би түүнийг хамгаалахын тулд ойртох ёсгүйгээ мэдэж байв. Би зүгээр л түүний одоо хаана байгааг мэдэхийг хүссэн юм. Би зөвхөн түүний царайг харахыг хүсч байлаа.

Хэдийн шөнө дунд болсон болохоор Беллагийн гэр харанхуй нам гүм байлаа. Түүний машин замын хажууд зогсож харин цагдаагийн машин үүдний дэргэд байв. Хаа нэгтээх хөрш айлын гэрээс ухаангүй бодол сонсогдоно... Би байшинг харанхуй ойгоос түргэн гүйлгэн хараад дөхлөө. Үүдний хаалга цоожтой байв. Энэ ч мэдээж асуудал биш хэдий ч би хаалгыг эвдлэн энд байсны шинж тэмдэг үлдээхийг хүссэнгүй. Би хоёр давхарын цонх руу авирахаар шийдлээ. Олонхи хүмүүс түүнийг хаахаа мартдаг юм.

Би талбайг хөндлөн гараад байшин руу хагас секунтэд авиран гарав. Цонхны жаазнаас нэг гараараа зүүгдэнгээ амьсгалаа түгжин цонхны шил рүү ширтлээ.

Энэ түүний өрөө байв. Би түүний жижигхэн ор болон бүтээлэг нь шал хүртэл унжсаныг харлаа. Намайг харах үед тэр сэтгэл түгшин хөрвөөснөө нэг гараа дэрлэв. Тэр унтаж байсан болохоор чимээ гаргасангүй. Тэр аюул ойртсоныг мэдэрсэн юм болов уу?

Түүний тайван бус хөдөлгөөнийг хараад би биеэ чангалав. Би сэмхэн шагайгчаас харагдаж байгаа болов уу. Би дээр байсангүй. Би муу маш муу байлаа.

Би доошоо үсрэхийн тулд хуруугаа сулруулав. Гэхдээ эхлээд ахин нэг удаа түүний царайг хараадахъя.

Тэр тайван нойрсож байсангүй. Жижигхэн үрчлээ хөмсгөн дээгүүр нь үүсч уруулын үзүүр нь чичирсэнээ дараа нь намдав.

- За, ээж ээ гэж тэр бувтнав.

Белла зүүдэндээ ярьж байлаа.

Сонирхол асан хөдлөхөд зэвүүцэх сэтгэл төрөв. Энэ өөрийн ухаан мэдэлгүй ярьж буй хамгаалалтгүй өгөөш намайг нэрвэлээ.

Би цонхийг түлхэхэд түгжээгүй байв. Би төмөр жаазны чахраан бүрд ундууцан байж чимээгүйхэн түлхлээ. Дараагийн удаа тос авч гарах хэрэгтэй юм байна...

Дараагийн удаа гэнээ? Би зэвүүцсэндээ толгой сэгсрэв.

Би хагас нээлттэй цонхоор аяархан гулган оров.

Түүний өрөө жижигхэн хэдий ч замбараагүй бохир байсангүй. Орны хөлд шалан дээр номнууд ирийлдэн, үнэтэй бус тоглуулагчин дээр диск овоолжээ. Компьютерийн өмнө хуудас цаас хэвтэх нь хуучин эдлэлийн музей шиг харагдана.

Тэр гутлаа шалан дээр тайлан хаяжээ.

Би түүний уншиж байсан ном, дискүүдийг үзэхийг хүссэн ч ойртохгүй байхыг өөртөө амалсан билээ. Би үүний хамтаар өрөөний буланд байсан хуучин хөдөлдөг сандал дээр суулаа.

Би үнэхээр түүнтэй жирийн хүн шиг ярихыг хүсч байна гэж үү? Би түүний анхаарлыг төдхөн татахаа байсан эхний өдрийн залуу хүмүүсийн тухай бодлоо. Гэхдээ би тэдний бодол дахь царайг санаж байсан ч сэтгэл татам төрхийг нь яагаад шууд олж хараагүйгээ ойлгосонгүй. Энэ ч илэрхий байлаа.

Одоо түүний хөглөрсөн хар үсний завсраар цайвар царай нь цухуйн хуучин футболка өмсчээ. Тайвширсан өнгө нүүрэнд нь тодроход тэр уруулаа жимийлээ.

Тэр ярьсангүй. Магадгүй зүүдлэхээ больсон бололтой.

Би түүний царайг ширтэн ирээдүйг өөрчлөх арга бодохыг хичээв.

Өвдөлт тэвчиж боломгүй байв. Үүнээс үзэхэд цорын ганц боломж бол түүнийг ахин орхиж явах гэж үү?

Бусад минь надтай одоо маргаж чадахгүй. Миний явалт хэнд ч аюул учруулахгүй. Түүний дээр хэний ч толгойд ослоос болсон гэсэн сэжиглэл орж ирэхгүй.

Надад өдрийн адил ямар ч боломжтой зүйл санагдаагүй учир тээнэгэлзлээ.

Тэдгээр залуус түүний сонирхлыг татахгүй учраас би өрсөлдөгчид болох хүмүүст найдаж чадсангүй. Би бол мангас. Тэр намайг өөр хэнээр харна гэж? Хэрвээ тэр миний тухай үнэнийг мэдэх юм бол айсандаа холдоно. Амьд үлдэхийн төлөө тэмцдэг аймшигийн кинонд гардагийн адил айдаст автан зугтах бизээ.

Би анхны өдөр болсон биологийн хичээлийг саналаа... Тэгээд энэ миний түүнд хандах жинхэнэ үйлдэл гэж өөртөө сануулав.

Хэн түүнийг хаврын тэнэг бүжигт урихыг төсөөлөхөд хэцүү байв. Тэр төлөвлөгөөгөө хойш тавьж надтай явахыг зөвшөөрч болох юм.
Би түүний зөвшөөрлийг сонсох хүн биш. Энэ бол хэн нэгэн өөр дулаахан хүн байна. Тэр ч байтугай түүний зөвшөөрсөн хүнийг агнаж болохгүй. Яагаад гэвэл тэр үүнийг хүртэх гавъяатай. Тэр аз жаргалтай байж сонгосон хүнээрээ хайрлуулах эрхтэй билээ.

Би одоо л зөв алхам хийх ёстой. Би энэ охинд хайртай болсон ч бүх хязгаарыг давж чадахгүй.

Эцсийн эцэст үнэн хэрэгтээ миний явалтанд ямар ч ялгаа байсангүй. Учир нь Белла хэзээ ч намайг хүссэн харцаар минь харж байгаагүй юм. Би хэзээ ч үүнийг хүртэх гавъяагүй байх.

Хэзээ ч шүү.

Үхлийн хөлдүү зүрх хагарч болох уу? Минийх бутрах шиг санагдав.

- Эдвард гэж Белла хэллээ.

Би самгардан түүний аньсан нүд рүү харав.

Тэр үнэхээр сэрээд намайг мэдчихлээ гэж үү? Тэр унтаж байгаа юм шиг харагдаж байсан ч хоолой нь тод...

Тэр аяархан санаа алдаад дараа нь түгшин өөр зүг рүү эргэлээ. Тэр унтаж зүүдэлсэн хэвээр байв.

- Эдвард гэж тэр аяархан бувтналаа.

Түүний зүүдэнд би байлаа.

Үхлийн мөсөн зүрх ахин цохиллоо гэж үү? Минийх ингэх шиг санагдав.

- Үлд л дээ. Битгий яв. Гуйя... Битгий яваач гэж тэр санаа алдан хэлэв.

Түүний зүүдэнд би байсан ч энэ хар дарсан зүүд байсангүй. Тэр намайг зүүдэндээ үлдэхийг хүсч байв.

Би намайг нэрвэж буй мэдрэмжийн учрыг олохыг хичээлээ.

Миний амьдрал төгсгөлгүй өөрчлөгдөшгүй гүн хар шөнө байлаа. Миний амьдралд үргэлж шөнө дунд байдаг. Шөнө дундын нар одоохон мандах нь боломжтой гэж үү?

Намайг вампир болох үед сүнс минь үхэж мөнхийн өвдөлт болж хувирсан. Би жинхэнээсээ хөлдүүс болжээ. Миний бие хад шиг хувирашгүй бат бөх болон хувирсан. Миний сэтгэл санаа, хүсэл бүгд байрандаа хөлджээ.

Бусад маань ч гэсэн адил. Бид бүгд л хөлдүү байсан юм. Амьд чулуунууд.

Бидний нэг нь өөрчлөгдсөн явдал болоход энэ бол ховорхон тохиолдох зүйл байлаа. Би үүнийг Карлайл дээр дараа нь арван жилийн хойно Розали дээр хэрхэн тохиолдохыг харсан. Хайр тэднийг хэзээ ч бөхөхөөргүй үүрд мөнх болгон өөрчилсөн. Наян жилийн өмнө Карлайл Эсмиг олох үедээ итгэлгүйхэн анхны хайрын харцаар ширтсэн билээ. Тэдний хувьд үргэлж тийм байдаг юм.

Миний хувьд ч тийм байх болно. Би үргэлж энэ эмзэгхэн охиныг дуусашгүй амьдралынхаа туршид хайрлаж байх болно.

Би түүний юу ч илтгээгүй нүүр лүү харахад хайр чулуун биеийн хэсэг бүрийг дүүргэлээ.

Тэр одоо бөх тайван унтаж байгаа болохоор уруулд нь хөнгөхөн инээмсэглэл тодров.

Би түүний зүг харсаар төлөвлөгөө зохиож эхлэв.

Би түүнд хайртай болохоор орхих хангалттай хүчтэй болохын төлөө тэмцэнэ. Одоохондоо энэ сул дорой болохыг би мэднэ. Гэхдээ би үүний төлөө ажиллах болно. Магадгүй би түүний амьдралыг өөр замаар хөтлөх хүчтэй байж болох юм.

Алис Беллад зөвхөн хоёр боломж олж харсан. Тэгэхээр би анхаарлаа хоёуланд нь төвлөрүүлэв.

Хэрвээ би алдаа гаргасан ч түүнийг хайрласан хайр намайг алуурчин болгохгүй.

Би мангасыг өөртөө мэдэрсэнгүй. Магадгүй хайр түүнийг үүрд нухчин дарах бизээ. Хэрвээ би түүнийг одоо алах юм бол аймшигтай золгүй тохиолдол болно.

Би нягт нямбай байх хэрэгтэй. Хэзээ ч хамгаалалтаа сулруулж болохгүй. Би амьсгал бүрээ хянан аюулгүй зайгаа барих болно.

Би алдаа гаргахгүй.

Би эцэст нь хоёр дахь ирээдүйг ойлголоо. Би эдгээр харалтыг харсан болохоор Беллаг үхэшгүй мөнхийн амьдралын олзлогдогч болгох уу? Одоо охиныг хүссэн цангаж байхдаа би уучлашгүй амиа бодсон хүслээр эцгээсээ яаж дэмжлэг гуйх юм бэ. Түүнээс амьдралыг нь болон сүнсийг нь авахыг гуйх юм бол үүрд алдана.

Тэр илүү ихийг хүртэх гавъяатай.

Гэхдээ би ахин нэг ирээдүйг харсан. Тэр нарийхан замаар явах юм бол тэнцвэрийг хадгалах болно.

Би үүнийг чадах болов уу? Түүнтэй хамт байх хэдий ч хүн хэвээр нь орхиж чадах уу?

Би энэ талаар бодлогоширсоор гүнзгий амьсгал авахад ахиад л анхилам үнэр дотор тархаж түймэр асаав. Өрөө түүний анхилам үнэрээр дүүрэн байсан болохоор бүх зүйлээс үнэртэж байв. Миний толгой эргэж эхлэхэд би үүний эсрэг тэмцлээ. Би ахиад гүнзгий амьсгал авав.

Би түүнийг унтаж байхыг нь ширтэх зуур дорно зүгээс нар мандаж эхлээгүй байв.

Энэ удаад би гэртээ ирээд бусдын адил сургууль руу явлаа. Би Эсмигийн асуусан байртай харцнаас зугтахын тулд түргэн хувцаслав. Тэр миний нүүрэнд илэрсэн эрч хүчтэй сэтгэл хөөрлийг ажиглаад агшин зуур сэтгэл амарлаа. Миний хайнга байдал түүнийг удтал зовоож байсан болохоор бүх зүйл дууссанд баяртай байв.

Би сургууль руу гэрийнхнээсээ хагас секунтээр хоцрон гарав. Алис намайг явган замын хажуу дахь модны сүүдэрт зогсож байгааг мэдэж байсан ч эргэсэнгүй. Би хүнгүй болохыг хүлээгээд дараа нь хөнгөхөн алхаагаар модон дундаас зогсоолын зүг гарав.

Би Беллагийн машиныг булангийн цаанаас ирэх чимээг сонсоод ажиглагдахааргүй зогсов.

Тэр зогсоол дээр ирэхдээ миний вольвог хараад тэр даруй зогссонгүй зайтай тавилаа. Түүний царай баргар харагдана.

Тэр надад уурлахгүйн тулд хичээж байгаа нь ойлгомжтой байлаа.

Би инээдээ барихыг оролдов. Хэрвээ би түүний хувьд огтын ялгаагүй бол бүх мөрөөдөл төлөвлөгөөнүүд минь ашиггүй болно. Хэрвээ түүний зүүдэнд өөр зүйл байсан бол яана. Би ихэмсэг тэнэг амьтан болж харагдана.

Гэхдээ тэр намайг сонирхохгүй байвал илүү дээр. Энэ намайг төлөвлөж байснаараа түүнийг анхааруулахыг зогсоохгүй. Би үүнийг заавал хийх ёстой.

Би чимээгүйхэн урагшлаад яаж ойртвол дээр эсэхийг бодов.

Тэр бүгдийг хялбарчиллаа. Машины түлхүүр гараас нь мултран гүехэн шалбаагт унав.
Түүнийг бөхийхөд хүйтэн усанд хуруугаа хүрэхээс нь өмнө би амжиж шүүрч авав.

Би машиныг нь түшин зогсоход тэр цочсоноо тэгшрэн зогсов.

- Чи яаж тэгдэг юм бэ? гэж тэр шаардангуй асуув.

Тиймээ, тэр уурласан хэвээр байна.

- Яг яадаг гэж? гэж хэлэнгээ би түлхүүрийг өгөхөөр сунгалаа.

Тэр гараа сунгахад би түлхүүрийг алган дээр нь унагав. Би түүний үнэрийг мэдрэхээр гүнзгий амьсгал авлаа.

- Хаанаас ч юм гэнэт гарч ирээд л...

- “Белла, чиний ажигч биш чинь миний буруу биш шүү дээ“ гэж би наргисан өнгөөр хэлэв. Тэр ямар нэгэн зүйл ажигласан болов уу?

Би түүний нэрийг хэрхэн энхрийгээр хэлсэнийг сонссон болов уу?

Тэр миний хошигнолыг ойлголгүй над руу муухай харлаа. Түүний зүрхний цохилт түргэсэв. Уурласан юм болов уу? Эсвэл айсан юм болов уу? Хормын дараа тэр нүдээ буруулав.

- Өчигдөр чи яагаад бөглөрөө үүсгээд байсан бэ? Би чамайг намайг байхгүй юм шиг жүжиглэж байгаа гэж бодсон юмсан гэж тэр өөр тийшээ харан асуулаа.

Бас л уур хилэн. Надад түүний бодлыг өөрчилөхөд хэцүү байх нь дээ. Би түүнтэй шударга байхаар шийдсэнээ санав.

- “Тайлерийг баярлуулах гээд л. Түүнд боломж өгөх хэрэгтэй биз дээ, гэж“ би инээмсэглэлээ. Би түүний өчигдөрийн царайны хувирлыг санаад биеэ барьж тэссэнгүй.

- “Чи...“ гэж тэр дуу алдсан ч хэтэрхий их уурласан болохоор үгээ дуусгаж чадсангүй. Энэ адилхан царайны хувирал байна. Би ахин нэг инээдтэй зүйл олж харав. Түүнийг энэ дэлбэртэл нь уурлууллаа.

- Тэгээд ч би чамайг байхгүй юм шиг жүжиглээгүй гэж би үгээ дуусгав.

Хайш яйш байх хэрэгтэй байсан болохоор би түүнийг даажигнаж байв. Хэрвээ би түүнд жинхэнэ мэдрэмжээ харуулвал ойлгохгүй нь мэдээж. Би түүнийг айлгачих байх. Надад өөрийн мэдрэмжээ хамгаалж үлдэх нь чухал байлаа.

- Тэгвэл чи намайг үхтэл минь уурлуулах гэж байгаа юм уу? Тайлерийн машин алж чадаагүй болохоор тэр үү?

Уур хилэн намайг цахилгаан шиг цохилоо. Тэр яаж үүнд итгэж чаддаг байна аа?

Би доромжлуулсан байдалд орсон болохоор дэлбэртлээ уурлав. Тэр өнгөрсөн шөнө болсон явдлыг мэдээгүй хэдий ч би түүний үгэнд уурсахгүй байж чадсангүй.

- Белла, чи үнэхээрийн учир утгагүй юм яриад байна.

Түүний царай дүрсхийгээд эргэн харлаа. Тэр явчихлаа.

Би гэм буруугаа мэдэрлээ. Би уурлах ёсгүй байж.

- Хүлээгээч гэж би гуйгаад даган алхсан ч тэр зогссонгүй.

- Намайг уучлаарай, саяны үг таагүй сонсогдсон байх. Тайлерийн талаар хэлсэн миний үгэнд битгий гомдоорой.

- Чи намайг тайван орхиж болохгүй юу?

Надад итгэ гэж би хэлэхийг хүслээ.

Өө ахиад л. Би ч золгүй дурлалд учиржээ.

Шударга бай.

- Би уул нь чамаас юм асуух гэж байсан юм. Харин чи боломж өгсөнгүй гээд би инээлээ.

- Сонсооч чи их олон янзын ааштай юм аа?

Магадгүй үнэхээр тийм байх. Миний ухаан олон төрлийн сэтгэл хөдлөл хүлээн авахад тогтворгүй байв.

- Чи ахиад л нөгөөдхөө яриад байна.

- За яахав. Чи юу асуух гэж байсан юм бэ? гээд тэр санаа алдав.

- Нөгөө дараагийн хагас сайн яагаав нөгөө бүжиг болох өдөр... гээд би түүний цочирдсон царайг ширтэхэд өөрийн эрхгүй инээд хүрлээ.

Тэр миний яриаг таслаад нүд рүү ширтэв.

- Чи надаар тоглоод байгаа юм уу?

Тийм шүү.

- Чи надад дуусгах боломж өгөхгүй юм уу?

Тэр уруулаа жимийгээд чимээгүй болон хүлээлээ.

Энэ агшинд миний эрт үед хүн байх үеийн мартагдсан хачирхалтай үл мэдэгдэх сэтгэл хөдлөл гарч ирлээ. Би дүрдээ тоглохийн тулд үүнийг толгойноосоо гаргаж хаяхыг хичээв.

- Би чамайг Сиэтл явна гэж сонслоо. Чамайг хүргэж өгч болох уу?

- Тэр над руу мэгдсэн төрхөөр ширтлээ. ”Юу гэнээ?”

- Хэрвээ би чамайг Сиэтлд хүргэж өгвөл татгалзахгүй биз дээ?” Зөвхөн түүнтэй машинд хамт байна гэж бодоход л миний хоолой халуу шатлаа. Би гүнзгий амьсгал авлаа. Би чадаж байна.

- Хэнтэй явах юм бэ? гэж тэр нүдээ томоор нээн үл итгэн асуулаа.

- Мэдээж надтай гэж би удаанаар хэлэв.

- Яагаад?

Тэр үнээр намайг явах гэсэнд гайхаж байна гэж үү? Тэр миний өнгөрсөн аймшигт явдлыг санаж байх ёстой.

- Тэгэхээр гэж би аль болох хайхрамжгүй хэлэв. “Би ойрд Сиэтл явъя гэж бодож байсан юм үнэнийг хэлэхэд чиний машин тийшээ аюулгүй яваад буцаад ирнэ гэж итгэхэд хэцүү.“

- Санаа зовсонд баярлалаа гэхдээ миний машин зүв зүгээр байгаа гэж тэр бага зэрэг гайхширан хэлэв.

Тэр ахиад л алхаж эхэллээ. Би түүнтэй зэрэгцэн алхав.

Тэр үгүй гэж хэлээгүй болохоор би энэ давуу талыг ашиглах болно.

Тэр үгүй гэж хэлэх болов уу? Хэрвээ тэгвэл би яах болж байна?

- Зогсож шатахуун авалгүйгээр очиж чадах юм уу?

- Чи юунд нь санаа зовоод байгаа юм бэ?

Тэр надад албан ёсоор үгүй гэж хэлсэнгүй. Түүний зүрхний цохилт түргэсч амьсгал нь хурдсав.

- Хэрэгцээтэй шатахууныг зүгээр үрэх хүн болгонд хамаатай.
- За яахав, Эдвард би чамайг ойлгохгүй байна. Чамайг надтай найзлахыг хүсэхгүй байгаа гэж бодож байсан юмсан.

Тэр зөвхөн миний нэрийг хэлэхэд л би чичирлээ.

Яаж нэгэн зэрэг шударга болон нээлттэй байж болох юм бэ? Гэхдээ шударга байх хэрэгтэй. Ялангуяа одоо.

- Би найзлаагүй нь дээр гэсэн болохоос биш найзалмааргүй байна гэж хэлээгүй.

- Тодруулж өгсөнд баярлалаа гэж тэр даажигнан хариулав.

Тэр чимээгүй болон хоолны газрын дэргэд зогслоо. Тэр ахин миний нүд рүү харав. Түүний зүрхний цохилт түргэсчээ. Түүнд аймшигтай байгаа юм болов уу?

Би үг бүрээ нямбайлан бодов. Үгүй ээ би түүнийг орхиж чадахгүй ч тэр хожимдохоос өмнө намайг орхихоор хангалттай ухаантай байх.

- Юу гэвэл, чи надаас хол байсан нь илүү дээр. Гэхдээ би чамаас зайгаа барихаас залхаж байна, Белла гэж хэлэхэд миний үг бүр илүү хүчтэй шатаж байв.

Түүний амьсгал хормын төдийд зогссон нь миний сэтгэлийг түгшээв. Би түүнийг хэр их айлгасан юм бол оо? Одоохон үүнийг мэднэ дээ.

- Надтай хамт Сиэтл явах уу?

Тэр толгой дохиход миний зүрх чангаар цохилов.

Тиймээ. Тэр надад тийм гэж хэллээ.

Харин дараа нь миний ухаан эргэн ирэв. Түүний хувьд юу болох вэ?

- Нээрээ шүү. Чи надаас хол байсан нь дээр гэж би түүнийг анхааруулав.

Тэр намайг сонссон болов уу? Миний буруугаас болж түүнд аюул заналхийлж байгаа ирээдүйгээс зугтах болов уу? Би түүнийг өөрөөсөө хамгаалах ямар нэгэн зүйл хийж чадах болов уу?

- Ангид уулзацгаая.

Би түүнээс холдохдоо гүйхгүйн тулд арайхийн биеэ барьсан юм.

ЦУСНЫ БҮЛЭГ
Зургадугаар бүлэг


Би түүнийг өдрийн турш бусад хүмүүсийн нүднээс дагуулан ширтлээ.

Би тэнэг төсөөлөлд нь автахгүйн тулд Майк Ньютоны нүдээр болон, Беллатай харилцах харилцаа нь намайг галзууртал уурлуулдаг болохоор Жессика Стенлигийн нүдээр харсангүй. Хамгийн сайн сонголт бол Анжела Вебер байсан юм. Түүний нүд надад нийцэж толгойд нь байхад хөнгөхөн байлаа. Зарим үед багш нар ч сайн харалтын жишээ болж байв.

Би бүхий л өдрийн турш түүнийг явган замын ангархай дээр болон номын шүүгээ түүнчлэн хүмүүсийн хөлд бүдчихийг хараад гайхлаа. Ихэвчлэн миний бодлыг нь уншиж байсан хүмүүс Беллаг болхи гэж бодож байв.

Би үүнийг тэмдэглэж авав. Түүнийг босоо байдалд байх үед нь үргэлж таагүй явдал тохиолддог болохоор энэ үнэн байсан юм. Би түүнийг эхний өдөр ширээний хажууд бүдэрснийг, ослын үеэр мөсөн дээр хальтарсныг, өчигдөр босгонд тээглэн унах шахсаныг саналаа... Хачирхалтай нь тэдний зөв юм байлаа. Тэр эв хавгүй юм.

Энэ яагаад надад инээдтэй санагдсаныг мэдээгүй ч би Америкийн түүхийн хичээлээс Англи хэл рүү явж байх замдаа чангаар инээд алдахад хүмүүс миний зүг болгоомжилсон харцаар ширтэв. Би урьд нь яагаад үүнийг анзаараагүй юм бол?

Түүнд ямар ч гуалигхан хөдөлгөөн байсангүй. Ноён Баннер түүнийг хэрхэн гутлын өсгийгөө хивсэнд тээглүүлэн сандал руугаа ойчихыг нь харлаа.

Би ахин инээд алдав.

Цаг итгэмээргүй удаан өнгөрөх зуур би түүнийг өөрийн нүдээрээ харах боломжийг хүлээлээ. Эцэст нь хонх дуугарлаа. Би байраа эзлэхийн тулд хоолны газрын зүг хурдхан явав. Би тэнд хамгийн түрүүнд очлоо. Би хоосон ширээ сонгон суугаад түүнийг хамт сууна гэдэгт итгэлтэй байв.

Манай гэр бүлийнхэн ирээд намайг ганцаараа шинэ суудалд сууж байгааг хармагц огт гайхсангүй. Алис тэдэнд анхааруулсан бололтой.

Розали над руу харалгүй бардамхан явж өнгөрлөө.

- Тэнэг амьтан.

Би хэзээ ч Розалитай хэвийн харилцаатай байсангүй. Би түүнийг анхны удаагийн яриагаараа гомдоосноос хойш одоог хүртэл муухай ааш гаргасаар байгаа юм. Би санаа алдлаа. Розали өөртөө л санаа зовж байна.

Жаспер миний хажуугаар өнгөрөхдөө инээмсэглээд эргэлзэнгүйгээр амжилт хүсье гэж бодов.

Эммет нүдээ эргэлдүүлэн толгойгоо сэгсрэв.

- Хөөрхий хүүхэд өөрийн ухаанаа гээжээ.

Алис баясан гэрэлтсэн хэвээр байлаа.

- Би одоо Беллатай ярьж болох уу?

- Бодсоны ч хэрэггүй гэж би түүнд ширүүн хэлэв.

Түүний царай урвайсан ч ахин гэрэлтлээ.

- Сайн байна. Зөрүүд минь. Энэ бол цаг хугацааны л хэрэг шүү дээ.

Би ахин санаа алдав.

- Өнөөдрийн биологийн хичээлийн лабораторийн ажлын тухай битгий мартаарай гэж тэр надад сануулав.

Би толгой дохилоо. Би үүнийг мартахгүй л дээ.

Би Беллагийн орж ирэхийг хүлээхийн сацуу Жессикагийн ард зогсож байсан шинэ сурагч дээр харцаа тусгалаа. Жессика бүжгийн талаар дуржигнуулж байсан ч Белла үүнд анхаарал хандуулсангүй. Жессика түүнд үг хэлэх боломж өгөөгүй ч байж болох юм.

Тэр агшинд Белла хаалгаар орж ирүүтээ манай гэрийнхэн сууж байсан ширээний зүгт харцаа тусгалаа. Тэр хэсэг зуур ажиглан хараад хөмсөг зангидан харц буруулав. Тэр намайг харсангүй.

Тэр нэг тиймэрхүү... уйтгартай харагдаж байв. Би түүнийг тайвшируулахын тулд очмоор санагдсан ч чадна гэдэгтээ эргэлзлээ. Юу түүнийг тэгж харагдахад хүргэсэн юм бол. Жессика бүжгийн тухай ярьсан хэвээр. Белла сэтгэлээр унасан байв. Үүнд ямар нэг зүйл байна даа...

Хэрвээ тэр хүсч байвал үүнийг засч болно.

Тэр үдийн хоолондоо зөвхөн уух юм авлаа. Энэ хэвийн гэж үү? Түүнд үнэхээр хоол хэрэггүй юм байх даа? Би урьд нь хэзээ ч хүний хоол хүнс рүү анхаарал хандуулж явсангүй.

Хүмүүс унтууцсан үедээ сул дорой болдог юм! Санаа зовних мянга мянган шалтгаан...

- Эдвард Каллен чамайг хараад байна. Тэр яагаад өнөөдөр ганцаараа сууж байгаа юм бол? гэж хэлэх Жессикагийн хоолой сонсогдов.

Би Жессикад талархаж байсан ч Белла толгойгоо өргөн намайг хайхад тэр эгдүүцлээ.

Түүний уйтгар гуниг ул мөргүй алга болжээ. Би түүний гунигтай байсны учрыг намайг сургуулиас эрт явсан байх гэж бодсоных хэмээн найдан инээмсэглэв.

Би гараа даллан түүнийг хамт суухыг урилаа. Тэр эмээсэн янзтай харагдсан болохоор ахиад л даажигнамаар санагдав.

Тийм учраас л би нүд ирмэхэд тэр амаа ангайв.

- Тэр чамайг дуудаад байгаа юм уу? Жессика бүдүүлгээр асуув.

- Магадгүй биологийн гэрийн даалгавараа хийхэд нь тусламж хэрэгтэй байх. Би очиж юу хүсч байгааг нь мэдээдхэе... гэж Белла үл итгэсэн байдалтай хэлэв.

Энэ бол ахин нэг тийм гэсэн үг байлаа.

Тэр миний ширээ рүү ирж явах замдаа хөлд торох зүйл юу ч үгүй атал хоёр ч удаа бүдрэв. Би үүнийг урьд нь яагаад ажиглаагүй юм бол? Би түүний чимээгүй бодолд ихэнхи анхааралаа хандуулаад... Алгасчихсан хэрэг үү?

Шударга нээлттэй байх гэж би дотроо дууллаа.

Тэр эсрэг талын сандлын дэргэд тээнэгэлзэн зогсов. Энэ удаад би хамраараа гүнзгий амьсгал авлаа.

Гал мэдрэгдэж байна гэж би бодов.

- Чи өнөөдөр надтай суухгүй юм уу? гэж би түүнээс асуулаа.

Тэр сандал хөдөлгөн суухдаа надаас харц салгасангүй. Тэр урилгыг зөвшөөрсөндөө бухимдсан байртай харагдаж байв.

Би түүний ярихыг хүлээлээ.

- Энэ бүхэн чинь дэндүү хачин байна гэж тэр эцэст нь хэлэв.

- Юу гэхээр... хэмээн би эргэлзлээ. ”Би нэгэнт л там руу явахаас хойш бүхнийг алгасах нь ямар хэрэгтэй гэж бодоод л.”
Би үүнийг хэлэх ямар хэрэгтэй байсан гэж? Би эцсийн эцэст шударга байх болно. Тэгээд ч тэр анхааруулгыг сонсох байх. Магадгүй үүнийг ойлгоод түргэн босоод явчих ч юм билүү...

Тэр хөдөлсөнгүй над руу ширтэн яриагаа дуусгахыг минь хүлээнгээ,

- Би яг үнэндээ юу болоод байгааг ойлгохгүй байна гэж хэлэв.

Энэ ямар санаа амралт байсан гээч. Би инээмсэглэв.

- Би мэднэ.

Түүний нурууны араас хашгирч буй бодлуудыг тоохгүй байхад хэцүү байсан учраас би сэдвийг өөрчиллөө.

- Найзуудад чинь би чамайг хулгайлсан нь таалагдахгүй байгаа бололтой.

- Үгүй байлгүй дээ гээд тэр тоосонгүй.

- “Би чамайг буцааж өгөхгүй гэж найдаж байна.“ Би энэ оролдлого шударга эсвэл даажигнасаны алин болсныг мэдсэнгүй. Түүний дэргэд байхад бодлоо хянахад хэцүү юм.

Белла шүлсээ чангаар залгив.

- “Чи их айсан харагдаж байна“ гэж би инээд алдлаа. Үнэндээ энэ инээдтэй биш байв... Түүний санаа зовж байна.

- Үгүй. Зүгээр л гайхаж байна. Яагаад ингэхээр болсон юм бэ?

- Би чамаас зайгаа барихаас залхаж байна гэж хэлсэн шүү дээ. Би бууж өгч байна.

- Бууж өгөх ий? хэмээн тэр ойлгосонгүй.

- “Тиймээ би үргэлж өөрийгөө барихаас залхаж байна. Өнөөдрөөс эхлээд би юу хүсэж байгаагаа хийгээд чухам юу болохыг нь харахаар шийдсэн.“ Энэ ч хангалттай үнэн шүү. Тэр миний амиа бодсон занг мэдсэн байлгүй. Үүнийг ч бас анхааруулах хэрэгтэй.

- Уучлаарай би юу ч ойлгосонгүй.

Би үүнд баярлахаар хангалттай амиа бодсон байв.

- ”Би чамтай байхдаа хэлэх ёстойгоосоо илүүг ярьдагт бүх асуудал байгаа юм.” Бусадтай харьцуулахад өчүүхэн асуудал л даа.

- Битгий санаа зов. Би юу ч ойлгоогүй гэж тэр итгүүлэв.

- “Найдаж л байя.“ Сайн байна. Тэгэхээр тэр үлдэх нь.

- Товчхондоо бид найзууд болсон уу?

Би энэ талаар хормын төдийд бодоод,

- Найзууд гэнээ?... гэж давтахад энэ үг хэрхэн сонсогдсон нь таалагдсангүй.

- Үгүй ч байж болох юм гэж тэр урам хугаран бувтнав.

Тэр үнэхээр би түүнд дургүй гэж бодлоо гэж үү?

- Оролдож үзэж болох л юм. Гэхдээ би чиний хамгийн сайн найз биш шүү гэдгийг анхааруулъя гэж би инээмсэглэн хэлэв.

Би түүний хариултыг хүлээж байхдаа түүнгүй бол намайг үхнэ гэдгийг ойлгоосой гэж хүсч байв. Ямар эмгэнэлтэй юм бэ. Би хүн болж хувирч байх шиг байна.

- Чи үүнийгээ хэдийн хэлсэн санагдах юм гээд түүний зүрхний цохилт хурдаслаа.

- Тийм ээ, яагаад гэвэл чи намайг сонсохгүй байна. Би чамайг итгэхийг чинь хүлээгээд л байна. Ухаантай охин бол аль хэдийн надаас зайгаа барих байсан гэж би ширүүн хэллээ.

Ай даа би түүнд ийм боломж өгч байхад тэр ашиглах болов уу?

- Чи миний оюун ухааны тухай хэтэрхий бодоод байгаа юм биш үү?

Түүнийг тэгж бодсон гэдэгт би итгэлгүй байсан ч уучлал хүсэн инээмсэглэлээ.

- Тэгэхээр... хэрвээ би ухаантай охин биш бол бид найзууд байж болно гэсэн үг үү? гэж тэр хачирхан дүгнэлээ.

- Бараг л тийм.

Тэр гартаа байсан ундааны шил рүү ширтэв.

Хачирхалтай сониучирхал намайг эзэмдэн авлаа.

- Чи яг одоо юу бодож байна? гэж би нам гүмийг эвдэхийн тулд асуув.

Тэр миний харцанд амьсгаа нь түргэсэн хацар нь улайснаа,

- Би чамайг хэн гэдгийг чинь таахыг оролдож байна гэж хэлэв.

Би нүүрэн дээр илрэн гарч ирсэн айдсаа нуухын тулд инээмсэглэсэн хэдий ч дотор агзасхийлээ.

Мэдээж түүнд энэ сонирхолтой байж таарна. Тэр тэнэг биш шүү дээ. Ийм илэрхий зүйлийг ажиглаагүй гэж би ерөөсөө найдаагүй юм.

- Тэгээд амжилттай юу?

- Нэг их биш л дээ гэж тэр үнэнээ хэлэв.

- Зарим нэг онолуудаас чинь сонсож болох уу? гээд би санаа амран инээмсэглэлээ.

Түүний хацар ягаарсан хэдий ч юу ч хэлсэнгүй. Би цусны дулаан агаарыг мэдэрлээ.

Би хамгийн итгэлтэй хоолойгоо ашиглахыг оролдов. Жирийн хүмүүсийн хувьд бол энэ сайн ажилладаг юм.

- Надад хэлэхийг хүсэхгүй байна уу? гээд би зоригжуулан инээмсэглэв.

- Дэндүү тэнэг сонсогдох байх гээд тэр толгойгоо сэгсрэв.

Өө. Ямар ч муу зүйл алга. Гэхдээ тэр яагаад үүнээс ичсэн юм бол? Би үүнийг тайлбарлаж чадсангүй.

- Энэ ч үнэхээр урам хугармаар байна шүү.

Миний гомдол түүнд нэг санаа төрүүлэв бололтой нүд нь гялалзаад нэгэн хэмээр түргэн урсгалаа.

- Үгүй ээ, зарим хүмүүс үнэн хэрэгтээ юу боддогоо хэлэхгүй бол үүнд яагаад урам хугарах ёстойг мэдэхгүй байна. Тэр ч байтугай хэн нэгэн ажиглагдам зүйл хийсний учрыг олохоор шөнө унтахгүй байгаа бол үүнийг урам хугарах гэж нэрлэж болно гэж үү?

Түүний үг зөв байсныг би ойлгоод хөмсөг зангидав. Би шударга байсангүй.

- Эсвэл илүү дээр байж болох юм. Хүн тайлбарлаж боломгүй алхам хийн нэг л өдөр чиний амьдралыг хачирхалтайгаар аварчихаад хэдийгээр амалсан ч гэлээ тайлбарлаж өгөөгүй бол үүнийг л урам хугарах гэж нэрлэнэ дээ.

Энэ би түүнээс сонссон хамгийн урт яриа байлаа. Тэгээд ч жагсаалтанд минь шинэ зүйл нэмсэн юм.

- Чи жаахан түргэн зантай юу?

- Зүгээр л хоёр нүүртэй байхыг үзэн ядаж байна.

Мэдээж тэр уурласан шалтгаанаа зөвтгөж байлаа.

Би түүний төлөө юу хийж чадахаа бодон хартал Майк Ньютоны бодол анхаарал татав.

Тэр их ууртай байсан болохоор би хөхөрлөө.

- Яасан? гэж тэр шаардав.

- ”Найз банди чинь чамайг хулгайлсан учир ирж миний шүдийг цөм цохих уу эсвэл энэ бүхэн дуусахыг хүлээх үү гэж бодож байх шиг байна!” Надад түүний оролдлогыг харах хүсэл төрсөн учир ахин инээд алдлаа.

- Би чиний юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Гэхдээ чи алдсан гэдэгт итгэлтэй байна гэж тэр хүйтнээр хэлэв.

Надад түүний тэгж хэлсэн нь таалагдлаа.

- Би буруу бодоогүй ээ. Би чамд ярьж байсан даа. Хүний бодол уншихдаа сайн гэж.

- Минийхаас бусдыг нь, тийм үү?

- “Тиймээ, чинийхээс бусдыг нь. Яагаад тэгдэг юм болоо.” Тэр бусдаас ангид юм болов уу? Хэрвээ би түүний бодлыг сонсож чаддагсан бол энэ бүгдийг шударга болгох учир одоохон найрамдах байлаа. Би хэтэрхий олон зүйл гуйсан гэж үү?

Би ахиад л түүний нүд ширтэхийг хичээлээ...

Тэр ундаагаа онгойлгон түргэн балгахдаа ширээнээс харцаа салгасангүй.

- Чи өлсөхгүй байгаа юм уу?

- Үгүй. Харин чи? гээд түүний нүд хоосон ширээн дээр туслаа.

- Үгүй ээ, би өлсөөгүй байна.

Тэр ширээ рүү харсан хэвээр уруулаа жимийв. Би хүлээлээ.

- Чамаас юм гуйж болох уу? гээд тэр гэнэтхэн над руу харлаа.

Тэр надаас юу хүссэн юм бол? Үнэнийг асуувал түүнд хэлж болохгүй байдаг. Тэр хэзээ нэг цагт мэдэх байсан ч би үнэнийг хэлэхийг хүссэнгүй.

- Юу гэдгээс нь шалтгаална

- Тийм чухал бишээ гэж тэр амлав.

Би сонирхон хүлээлээ.

- Юу гэхээр... чи дараагийн удаа намайг гэнэт анзаарахгүй байхаар шийдсэн бол надад анхааруулж байгаарай. Энэ нь надад дээр байна гэж тэр ундааны лонхноос харцаа салгалгүй хэлээд эргүүлж эхлэв.

Тэр анхааруулахыг хүсч байна гэж үү? Тэгэхээр миний тоохгүй байсан явдал хүндээр туссан байх нь...

- Болж байна гэж би инээмсэглэн зөвшөөрлөө.

- “Баярлалаа“ гэж тэр урамшсан байртай хэлэв. Тэгээд царай нь санаа амарсан янзтай болоход би инээх шахлаа.

- Надад ч гэсэн нэг гуйлт байна.

- Зөвхөн нэгийг шүү.

- Надад нэг онолоо хэлчих.

- Үгүй ээ, энэ л биш шүү гээд тэр улайлаа.

- Чи миний гуйлтыг биелүүлэхийг амалсан гэж би сануулав.

- Чи ямар бүх амлалтуудаа биелүүлж байсан биш дээ.

- Зөвхөн ганцыг л хэлчих. Би шоолохгүй ээ.

- “Шоолно оо.“ Тэр үүнд их итгэлтэй байсан хэдий ч би ямар нэгэн хөгжилтэй зүйл төсөөлж чадсангүй.

Би ахин нэг ятгах оролдлого хийлээ. Түүний нүд рүү нь ширтэж байгаад,

- Гуйж байна?... гэж шивнэлээ.

Тэр нүдээ анивчихад царай нь мэгдсэн төрхтэй болов.

Гэхдээ энэ миний хүлээсэн зүйл биш байлаа.

- “Чи юу хүсээ вэ?“ гэж тэр толгой нь эргэсэн янзтай асуув. Тэр яасан юм бол?

Гэхдээ би бууж өгсөнгүй.

- Надад нэг таамаглалаа хэлчих, тэгэх үү? гэж би гуйсан өнгөөр харцаа салгалгүй хэллээ.

Миний гайхлыг төрүүлэн энэ болсон юм.
- Чамайг цацраг идэвхт аалз хазсан уу?

Зурагтай номууд уу? Намайг шоолно гэж бодсонд нь гайхах хэрэггүй юм байна.

- Үнэмшихэд хэцүү юм гэж би санаа амарсан төрхөө нуухыг хичээн хэллээ.

- Уучлаарай үүнээс өөр таамаглал алга гэж тэр гоморхлоо.

Санаа амралт бүр их болов. Би ахиад л түүнийг дооглож эхэллээ.

- Чи дөхүүлсэн ч үгүй.

- Тэгэхээр аалз биш юм уу?

- Харамсалтай нь үгүй.

- Тэгвэл цацраг туяа?

- Үгүй.

- Чөтгөр ав! гэж тэр санаа алдав.

- Криптонит ч надад гай болдоггүй юм гэж би түүнийг хазалтын тухай ярианаас сатааруулахын тулд түргэн хэлсэн ч намайг сүпер баатар гэж бодсонд нь инээд хүрлээ.

- Чи шоолохгүй гэж амалсан биз дээ.

Би уруулаа жимийлээ.

- Би хэзээ нэгэн цагт олж мэдэх л юм чинь гэж тэр амлав.

Мэдсэн хойноо зугтах биз дээ.

- Чамайг олж мэдэх гэж битгий хичээгээсэй гэж бодох юм гэж би даажигнасан хэвээр хэллээ.

- Яагаад?

Би түүнд шударга хандах ёстой байсан учраас хэлэх гэж буй үгийнхээ аюул заналыг багасгахаар инээмсэглэхийг оролдов.

- Хэрвээ би супер баатар биш байвал яах вэ? Муу хүмүүсийн нэг байвал яах вэ?

Түүний нүд агшин зуур томорч амаа ангайлаа.

- Өө. Ойлголоо.

Тэр эцэст нь намайг сонслоо.

- Нээрэн үү? гэж би шаналалаа нуухын тулд асуув.

- Чи аюултай гэж үү? гэж тэр тааварлахад амьсгаа нь түргэсэн зүрхний цохилт нь хурдсав.

Би түүнд хариулж чадсангүй. Энэ миний түүнтэй хамт байсан сүүлчийн мөч гэж үү? Тэр одоо зугтах болов уу? Би түүнийг зугтахаас нь өмнө хайртай гэж хэлвэл яах бол? Эсвэл түүнийг бүр айлгачих юм болов уу?

- Гэхдээ тийм муу нь биш тийм үү. Би чамайг муу гэдэгт итгэхгүй байна гэж тэр шивнээд толгой сэгсэрхэд нүдэнд нь айдас байсангүй.

- Чи юу ч мэдэхгүй байна гэж би санаа алдлаа.

Мэдээж би муу хүн байлаа. Тэр миний тухай дээрээр бодвол би баярлах уу? Хэрвээ би сайн хүн бол түүнээс холхон байх байсан.

Би гараа сунгаж ундааныг бөглөөг авлаа. Миний гар ойртсон явдалд тэр давхийсэнгүй. Тэр үнэн хэрэгтээ надаас айхгүй байв.

Би бөглөөг эргүүлэн түүн рүү ширтлээ. Миний бодол үймж гүйцжээ.

Зугтаа, Белла, зугтаа. Гэхдээ би энэ үгийг чанга хэлж чадсангүй.

Тэр гэнэт хөл дээрээ огцом үсрэн босоод,

- Хоцрох нь байна гэж хашгирлаа.

- Би өнөөдөр хичээлд суухгүй

- Яагаад?

Яагаад гэвэл чамайг алахыг хүсэхгүй байна.

- Хааяа нэг хичээл таслах эрүүл явдал шүү.

Хэрвээ вампирууд хүний цусыг урсгахгүйн тулд өдрийг алгасвал хүмүүст ашигтай нь тодорхой шүү дээ. Ноён Баннер өнөөдөр цусны бүлэг тодорхойлох гэж байгаа. Алис өглөө хэдийн биологийн хичээлийг алгассан билээ.

- “Харин би явна“ гэж тэр хэллээ. Би үүнд нэг их гайхсангүй. Тэр хариуцлагатай болохоор үргэлж зөв алхам хийдэг.

Тэр миний яг эсрэг байлаа.

- “Тэгвэл дараа уулзацгаая“ гэж би хэлэхдээ бөглөөнөөс харцаа салгасангүй. Би чамайг аймшигтай аюултай дурлалаараа... дээдэлж байна.

Түүнийг тээнэгэлзэхэд би үлдэх нь байна гэж бодтол хонх дуугарахад яаран гарч одов.

Би түүнийг холдохыг хүлээж байгаад амжилттай болсон харилцан ярианы бэлэг тэмдэг болгон бөглөөг авч халаасллаа. Тэгээд бороон дундуур машин руугаа явав.

Би тайвшируулдаг дуртай аятай дискээ тавьсан ч (хамгийн анхны өдөр сонсч байсан СД) Дебюссигийн уянгын аяыг удаан сонсч тэссэнгүй. Өөр хэмнэл толгойд эргэлдэн хэсэг бусаг ая орж ирэв. Би стереогоо унтраагаад толгой дахь хөгжмийн аялгууг сонсоход хуруунууд зөнгөөрөө төгөлдөр хуурийн товчлуур тоглож буй мэт урсан хөдлөв.

Шинэ хөгжмийн зохиол туурвиж дуусахын даваан дээр миний анхаарал шаналсан бодолд татагдав.

Би юу болсныг ойлгохыг оролдлоо.

- Тэр ухаан алдсан юм болов уу? Би одоо яах вэ? гэж Майк тэвдэн бодлоо.

Надаас зуун ярдын зайд Майк Ньютон Беллагийн үлбэгэр биений хажууд зогсож байв. Тэрээр хүйтэн бетон шалан дээр хөдөлгөөнгүй нүд нь аниастай хэвтээд арьс нь цонхийн цайжээ.

Би машины хаалгыг эвдэх шахлаа.

- Белла? гэж би хашгирлаа.

Би түүнийг дуудахад амьгүй болсон биед нь ямар ч өөрчлөлт гарсангүй.

Миний бүх бие хүйт даан хөшив.

Би Майкийн миний ирэлтэнд уурссаныг үл харгалзан хурдтайгаар бодлыг нь онгичлоо. Тэр зөвхөн надад уурласан тухайгаа бодож байсан болохоор Беллад юу тохиолдсоныг мэдсэнгүй. Хэрвээ тэр түүнд муу юм хийсэн бол сөнөөн устгах болно доо.
- “Юу болоо вэ? Тэр өвдчихсөн юм уу?“ гэж би хариулт шаардан хэлээд түүний бодолд төвлөрлөө. Хүний алхаагаар тэдэн рүү очиход тэсвэрлэхийн аргагүй байлаа.

Би түүний зүрхний цохилтыг сонсож амьсгалыг нь сонсов. Намайг харах үед тэр нүдээ чангаар анилаа. Энэ нь намайг үл мэдэг тайвшируулав.

Би Майкийн бодлыг гүйлгэн харахад биологийн хичээл дээр болсон зүйл зурсхийлээ. Беллагийн толгой ширээн дээр тавиастай, царай нь зэвхийжээ. Улаан дусалтай цагаан картууд...

Цусны бүлэг.

Би амьсгалаа барихын тулд зогслоо. Анхилам үнэр бол нэг хэрэг, цусны үнэр бол өөр хэрэг шүү дээ.

- Тэр ухаан алдсан байх. Юу болсныг сайн мэдэхгүй юм... Уул нь тэр хуруугаа ч хатгаагүй гэж Майк чичирсэн хоолойгоор хэллээ.

Санаа амралт нөмрөн авахад би гүнзгий амьсгаллаа. Би Майкийн хатгуулсан хурууны цусны үнэрийг мэдрэв. Магадгүй түүнийх надад таалагдах байсан даа...

Намайг өвдөг дээрээ суухад Майк дургүйхэн дагалдав.

- Белла. Намайг сонсож байна уу?

- Үгүй ээ. Эндээс холд гэж тэр ёолов.

Гэнэтийн санаа амралтанд би инээд алдав. Тэр зүгээр байна.

- Би түүнийг сувилагчийн өрөө лүү хүргэж өгөх гэж байсан юм. Харин тэр явж чадахгүй байна гэж Майк хэлэв.

- Би хүргээд өгчихье. Чи анги руугаа буц гэж би үл тоомсорлон хэллээ.

- Үгүй ээ. Намайг хүргэж өг гэсэн юм гэж Майк шүдээ зуулаа.

Би энэ золгүй залуутай удаан маргалдаад зогссонгүй.

Айдас болон чичирэлт бага зэрэг сэтгэл хангалуунаар түүнд хүрэх болсон хэцүү үйл явдалд би уурсан жентельмений ёсоор Беллаг гар дээрээ аваад хувцсандаа хүргэлгүй зайтай өргөлөө. Би түүнийг аврахын тулд өөр өнцгөөс бол өөрөөсөө аврахын тулд хурдан алхлав.

Түүний нүд гайхсандаа томоор нээгдэв.

- “Намайг тавь“ гэж тэр сулхан ичсэн хоолойгоор эсэргүүцэхэд би шалтгааныг нь бодлогошироход хүрэв. Тэр сул дорой харагдах дургүй л дээ.

Би Майкийн ард эсэргүүцэн хашгирахийг сонслоо.

- Чи аймшигтай харагдаж байна гэж би түүнд хэлээд толгой эргэн дотор муухайрсан явдалд нь инээмсэглэв.

- Намайг буулгаач гэж тэр хэлэхэд уруул нь цонхийн цайжээ.

- “Чи цус хараад ухаан алддаг юм уу?“ Энэ егөөтэй сонсогдож чадсан болов уу?

Тэр нүдээ аниад уруулаа чангаар жимийлээ.

- Бүр өөрийнх чинь биш байхад шүү! гэж би хэлээд улам инээд хүрлээ.

Би захиргааны байшинд хүрч очив. Хаалга үл ялиг завсартай байсан болохоор би өшиглөн онгойлголоо.

- Хатагтай Коуп түгшин үсрэн босоод миний гар дээрх цонхийсон охиныг харснаа, “Ээ бурхан минь“ гэж дуу алдав.

- Тэр биологийн ангид ухаан алдчихсан гэж би тайлбарлав.

Хатагтай Коуп бидэнд сувилагчийн өрөөний хаалга онгойлгож өгөхөөр яаравчилав. Белла түүнийг харахын тулд нүдээ нээлээ. Би ахимаг насны сувилагчийн уулга алдахыг сонсоод охиныг болгоомжтой орон дээр тавилаа. Беллаг гараасаа салгав уу үгүй юу би хоорондын зайгаа авсан юм. Миний бие үйл явдалд тэсч ядан хэтэрхий хөөрсөн болохоор булчин чангарч хор ялгарав. Тэр үнэхээр дулаахан анхилам үнэртэй байв.

- Түүний дотор нь муухай оргисон юм. Биологийн ангид цусны бүлэг тодорхойлж байгаа гэж би хатагтай Хаммондод хэллээ.

- Үргэлж хэн нэг нь тэгэх юмаа гэж тэр ойлгосон янзаар өгүүлэв.

Белла яг тэгсэн болохоор миний инээд хүрлээ.

- Хонгор минь, жаахан хэвтчихвэл гайгүй болоод ирнэ.

- Мэднэ ээ гэж Белла хариулав.

- Дандаа ингэдэг үү? гэж сувилагч асуув.

- Хааяа гэж Белла хэллээ.

Би инээдээ нуухын тулд ханиалгав. Энэ нь сувилагчийн анхаарлыг над руу татлаа.

- Харин чи анги руугаа буцаж болно гэж тэр надад хэлэв.

- Би хамт үлдэх ёстой хэмээн би түүн рүү ширтэн итгэлтэйгээр худал хэлэв.

Хмм. Сонирхолтой л юм... за яахав хэмээн Хатагтай Хаммонд толгой дохилоо.

Энэ түүнд тусласан болов уу. Белла яагаад тийм хэцүү байдаг юм бэ?

- Явж духан дээр чинь тавих мөс олж ирье гээд сувилагч миний харцанд аягүйцсэн бололтой өрөөнөөс гарч одлоо.

- Чиний зөв байж гэж Белла нүдээ нээлгүй хэллээ.

Тэр юуны талаар хэлсэн юм бол? Тэр миний анхааруулгыг хүлээн авсан болов уу гэсэн дүгнэлтээсээ би ухасхийн цочлоо.

- Ихэнхдээ миний зөв байдаг юм. Харин энэ удаад юуны тухай гэж? гэж би аль болох хөгжилтэй хэлэхийг хичээсэн ч баргар сонсогдлоо.

- Хааяа зугаалах эрүүл юм байна гэж тэр санаа алдав.

Өө, ахиад л санаа амралт.

Дараа нь тэр чимээгүй болчихлоо. Тэр намуухан удаанаар амьсгалж байв. Уруулын өнгө нь буцан хэвийн байдалдаа оров. Түүний доод уруул яльгүй илүү юм гээч. Би түүний уруулыг хартал хачин сэтгэгдэл төрөв. Энэ нь намайг түүнд ойртоход хүргэсэн болохоор яав ч сайхан санаа биш.

- Би түрүүн та хоёрыг хараад нилээн их айсан шүү. Ньютон чиний биеийг ой модонд булахаар чирээд явж байна гэж бодсон хэмээн би ахин түүний хоолойг сонсохын тулд хэллээ.

- Ха ха ха гэж тэр хэлэв.

- Нээрээ шүү. Үхсэн хүний царайны өнгө шиг л байлаа. Би чиний өшөөг авч Ньютоныг алах тухай л бодож байсан.

- Хөөрхий Майк тэр их айсан байхдаа гэж тэр санаа алдав.

Уур хилэн огцом өсөн нэмэгдэхэд би хурдхан шиг биеэ барилаа. Тэр түүнийг өрөвдсөндөө санаа тавьж байна. Тэр сайхан сэтгэлтэй юм. Энэ бүхнийг тайлбарлаж өглөө.
- Тэр намайг үнэхээр үзэн ядаж байгаа гэж би энэ бодлоосоо урамшин хэлэв.

- Чи хаанаас мэдсэн юм.

- Би царайг нь харсан болохоор ингэж хэлж байгаа юм.

- “Ингэхэд чи намайг яаж харсан юм бэ? Чамайг зугаалж байгаа гэж бодсон юмсан.“ Түүний царайнаас зэвхий өнгө арилж хамаагүй дээр харагдаж эхлэв.

- Би машин дотроо хөгжим сонсоод сууж байсан юм.

Миний энгийн хариулт түүнийг ихэд гайхуулсан бололтой нүдээ нээлээ.

Хатагтай Хаммонд мөс барьсаар эргэж ирээд,

- Үүнийг түр зуур тавьчих. Чи их дээрдсэн харагдаж байна гэж хэлээд Беллад өглөө.

- “Би гайгүй болчих шиг боллоо“ гэж Белла хэлээд мөсийг авсангүй. Мэдээж шүү дээ. Түүнд санаа тавих нь таалагддаггүй юм.

Хатагтай Хаммонд үрчлээстэй гараа охин руу сунгах үеэр хатагтай Коуп өрөөний үүдийг нээлээ. Түүний араас шинэхэн цусны үнэр ханхалав.

Майк Ньютон түүний ард уурсан зогсоод охины дэргэд миний оронд байхыг мөрөөдөж байв.

- Ахиад нэг өвчтөн гэж хатагтай Коуп хэлэв.

Белла орноосоо түргэн үсрэн босоод замаас нь холдлоо.

- Баярлалаа. Энэ надад хэрэггүй байх гээд тэр сувилагчид мөсийг буцаан өглөө.

Майк Ли Стивенсийг түшсээр орж ирэв. Лигийн гарны бугуй орчмоос цусны үнэр ханхалж байв.

- “Ээ үгүй ээ. Эндээс түргэн гар, Белла.“ Энэ миний ч, Беллагийн ч гарах дохио боллоо доо.

Тэр над руу асуунгуй байртай ширтэв.

- Надад итгэ. Эндээс гарах хэрэгтэй.

Тэр хаалганы дэргэд зогссоноо гүйн гарав. Би түүнээс хоцорсонгүй дагалдав. Түүний задгай тавьсан үс миний гарт хүрлээ.

Тэр над руу эргэж хараад нүдээ томоор нээв.

- Чи үнэхээр намайг сонслоо гэж үү?

- Би цус үнэрлээд л гэж тэр хамраа үрчийлгэв.

- Хүмүүс цусны үнэрийг мэдэрдэггүй юм гээд би гайхан харлаа.

- Тэгвэл би мэдэрдэг юм. Яг л зэв... давс шиг үнэртэй. Үнэрээс нь болж миний дотор муухай оргидог байхгүй юу.

Би түүнийг гайхсан өнгөөр үргэлжлүүлэн ширтлээ.

Тэр үнэхээр хүн юм гэж үү? Хүн шиг л харагдаж байна даа. Тэр уян зөөлөн хүн шиг л санагдсан. Тэр ч байтугай хүнээс илүү үнэртэй. Тэр хүн шиг л алхдаг... Гэхдээ ердийн хүн шиг хариу үйлдэл хийдэггүй.

Үүнд ямар нэгэн ер бусын юм байна даа?

- Яасан? гэж тэр шаардлаа.

- Зүгээрээ, юу ч биш.

Майк Ньютон өрөөнөөс хорсол дүүрэн бодолтой гарч ирлээ.

- Чи гайгүй харагдаж байна гэж тэр Беллад хэлэв.

Түүнийг сайн зүйлд сургаад өгөхийн тулд миний гар эрхгүй хөдлөв. Эцсийн эцэст бүх зүйл дуусахаар энэ зэвүүн залууг ална даа.

- Гараа халааснаасаа битгий гаргаарай гэж Белла хэлэхэд хормын дотор надад хэлсэн юм болов уу гэж бодлоо.

- Цус гарахаа больчихсон. Хичээл рүүгээ буцаж явахгүй юм уу? гэж тэр дүнсгэр царайлан хэлэв.

- Чи тоглоод байна уу? Таван минутын дараа би энд ахиж буцаж ирнэ гэдэгт мөрийцсөн ч болох юм.

Энэ их сайн зүйл боллоо. Би түүнтэй бүтэн цаг өнгөрүүлсэн хэр нь ахин хамт байхыг хүсч байв. Би улам бүр өсөн нэмэгдэх шунахай сэтгэлийг мэдэрлээ.

- Тэр ч тийм шүү... Чи амралтын өдөр эрэг рүү зугаалгаар явна биз дээ?

Ай даа тэдэнд төлөвлөгөө байгаа юм байна. Уур хилэн намайг газарт хадлаа. Энэ бол бүлэг хүмүүсийн аялал байсан бөгөөд бусад сурагчдийн бодлоос харсан юм байна. Тэд хоёулхнаа байхгүй. Гэсэн ч би уурласан хэвээр байв. Би биеэ барихыг хичээн хөдөлгөөнгүй зогслоо.

- Мэдээж явна гэж тэр түүнд амлав.

Тэгэхээр тэр түүнд зөвшөөрсөн хариу өглөө. Атаархал цангалтаас ч илүү сэтгэл өвтгөв.

Үгүй ээ, энэ бүлэг хүмүүсийн аялал болохоор би өөрийгөө барих хэрэгтэй. Тэр найз нөхөдтэйгээ өдрийг өнгөрүүлэхээс өөр зүйлгүй.

- “Арван цагаас манай аавын дэлгүүрийн гадаа уулзана шүү.“ Харин Калленыг уриагүй шүү.

- Тохирлоо гэж тэр хэлэв.

- Биеийн тамир дээр уулзацгаая.

- Түр баяртай.

Тэр анги руугаа эргэхэд бодолд нь хорсол хилэн дүүрэн байлаа. Тэр энэ гаж залуугаас юугаа олж харсан юм бол? Мэдээж тэр баян л даа. Охидууд түүнийг халуухан гэж боддог ч харин би үгүй. Хэтэрхий... хэтэрхий төгс гээч. Түүний аав тэднийг пластик мэс заслын туршилт болгосон гэж мөрийцсөн ч болох юм. Ийм учраас л тэд цонхигор үзэсгэлэнтэй харагддаг байх. Ямар ч л байсан төрөлхийн биш. Харин тэр... аймшигтай муухай харцтай. Зарим даа над руу яг алах гэж байгаа юм шиг хардаг... Муухай амьтан...

Майкийг тийм ажигламтгай байна гэж бодсонгүй.

- Биеийн тамир гэж Белла дуу алдав.

Би түүн рүү харахад юунаас ч юм сэтгэлээр унасан байв. Би яагаад гэдгийг нь мэдээгүй ч дараагийн хичээл дээр Майктай цуг суухыг хүсээгүйгээс болсон гэдэгт итгэлтэй байлаа. Надад нэг санаа төрөв.

Би түүн рүү очиж нүүр лүү нь бөхийхөд дулаахан арьс нь уруулд мэдрэгдэв.

- Би үүнд чинь санаа тавья. Суугаад бие муу дүр үзүүл гэж би шивнэлээ.

Тэр миний хэлсэнээр сандалд суугаад толгойгоороо хана наллаа. Хатагтай Коуп өрөөнд орж ирээд ширээ лүүгээ очив. Беллагийн аниастай нүдийг харахад ахиад л ухаан алдаж унах гэж байгаа юм шиг санагдана. Царайны өнгө нь бас л хэвийн болоогүй байв.
Би хүлээн авагч руу очив. Белла энэ анхаарлыг минь төлнө байх гэж найдаж байна гэсэн ёжтой бодол надад төрөв. Жирийн хүн бол тэгж л хариулах байсан.

- Хатагтай Коуп? гэж би ахин итгэлтэй хоолойгоо ашиглан хэллээ.

Түүний сормуус дэрвэлзэн зүрхний цохилт нь хурдсав. Хэтэрхий залуу шүү дээ биеэ барь!

- За, ноён Каллен?

Энэ их сонирхолтой байлаа. Шелли Коупийн зүрхний цохилт айсандаа биш намайг дур булаам гэж бодсондоо хурдасч байдаг. Би эмэгтэй хүний мэдрэмжийг ашиглаж болох юм... гэхдээ үүгээр Беллагийн зүрхний цохилтыг тайлбарлаж болохгүй юм шиг...

Надад энэ таалагдлаа. Маш их шүү. Би инээмсэглэхэд хатагтай Коуп хүндээр амьсгалав.

- ”Беллагийн дараачийн цаг нь биеийн тамир гэнэ. Миний бодлоор түүний бие хэтэрхий сул байна. Үнэнийг хэлэхэд би түүнийг гэрт нь хүргэж өгдөг юм уу гэж бодож байсан юм. Та дараачийн цагаас нь чөлөөлөөд өгч болох уу?” гээд би түүний нүд рүү сэтгэл дүүрэн харлаа. Энэ Белла дээр боломжтой бол уу?...

Хатагтай Коуп хариулахын өмнө шүлсээ чанга залгив.

- Чамд бас чөлөө өгөх хэрэгтэй юу, Эдвард?

- Үгүй, баярлалаа! Хатагтай Гоф хэдийн чөлөөлчихсөн.

Би шинэ боломжыг судлахын тулд түүнд анхаарал хандуулсангүй.

Хмм. Белла намайг бусад хүмүүсийн адил дур булаам гэж боддог гэж итгэхийг хүсч байна. Гэхдээ тэр ердийн хүмүүсээс өөр шүү дээ. Би үүнд найдах ёсгүй.

- За за, би бүгдийг зохицуулчихна. Белла, хурдан эдгээрэй.

Белла сулхан толгой дохихдоо арай л хэтрүүлчихлээ.

- “Зогсоол хүртэл чи өөрөө алхах уу? Эсвэл би дахиад өргөөд явах юм уу?“ гэж би түүний муу жүжиглэлтэнд хөгжин асуув. Гэхдээ тэр сул дорой байдлаа үзүүлэх дургүй болохоор өөрөө явна гэдгийг нь би мэдэж байсан юм.

- Би өөрөө алхъя.

Миний зөв байлаа. Амжилттай болж байна шүү.

Тэр босохдоо тэнцвэрээ шалгах мэт үл мэдэг гуйвлаа. Би түүнд хаалга онгойлгож өгөөд хамтдаа бороон дундуур гарав.

Би түүнийг бороонд нүдээ анин зогсоход уруул дээр нь инээмсэглэл тодрохыг харав. Тэр юуны тухай бодсон юм бол? Энэ бүхэнд ямар нэгэн дасаагүй зүйл байгааг би түргэн ойлгов. Жирийн охид нүүрээ буддаг болохоор хэзээ ч бороонд тэгж зогсохгүй.

Белла хэзээ ч нүүрээ буддаггүй юм байна. Түүнийх шиг арьстай болохын тулд эмэгтэйчүүд жилд гоо сайхны энгэсэгт сая доллар үрдэг билээ.

- Баярлалаа. Биеийн тамирт сууснаас бараг л өвдсөн нь дээр юм гэж тэр инээмсэглэн хэллээ.

- Хэзээд бэлхэн гэж би хэлээд зогсоол руу зүглэхдээ түүнтэй байгаа хугацаагаа яаж уртасгахаа бодлоо.

- Тэгэхээр чи энэ хагас сайн өдөр явахгүй юм уу? гэж тэр найдлага дүүрэн асуув.

Өө, түүний найдлага бөхөх нь байна. Тэр Майк Ньютонтой биш надтай хамт байхыг хүсч байгаа юм байна. Би түүнд зөвшөөрсөн хариу хэлэхийг хүссэн ч хэтэрхий олон зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй байв. Жишээлбэл хагас сайнд нарлаг дулаахан байна гэсэн...

- “Та нар хаашаа явах юм бэ?“ гэж би хайхрамжгүй асуухыг хичээлээ. Майк ямар нэг эргийн тухай яриад байсан даа. Тэнд нарны гэрлээс зугтах боломж хэтэрхий бага.

- Ла Пушийн эрэг рүү явах гэж байгаа.

Чөтгөр гэж. Энэ ч боломжгүй хэрэг байна даа.

Ямар ч тохиолдолд би төлөвлөгөөгөө цуцалвал Эммет баярлахгүй нь лавтай.

Би түүн рүү инээвхийлэв.

- Намайг уриагүй л болов уу.

- Би урьж байна гээд тэр ичсэн байртай санаа алдав.

- Энэ долоо хоногтоо хоёулаа Майкийг дахин зовоогоогүй нь дээр байх. Гэнэт зуувал яана гэж би хэлэхдээ хөөрхий Майкийг өөрөө хазаж буй бодолдоо зугаацлаа.

- Хөөрхий Майк гэж тэр үл тоомсорлосон өнгөөр хэлэхэд би инээд алдав.

Дараа нь тэр өөр зүг рүү эргээд явчихлаа.

Би яахаа ч бодолгүй хүрэмнээс нь шүүрч авахад тэр огцом зогслоо.

- “Чи хаачих нь вэ?“ гээд би түүнийг намайг орхисон явдалд бараг уурсах шахлаа. Би түүнтэй нэг их цаг өнгөрүүлээгүй байдаг. Тэр явах ёсгүй.

- Гэр лүүгээ л байхгүй юу гэж тэр миний уурласанд гайхсан бололтой хэлэв.

- Би чамайг гэрт чинь хүргэж өгнө гэж амлахыг чи сонсоогүй юм уу! Чамайг ийм байдалтай байхад чинь жолооны ард суулгана гэж бодоо юу?

Энэ түүний сул дорой занг хөндсөн болохоор таалагдахгүй гэдгийг нь мэдэж байсан юм. Гэхдээ надад Сиэтл рүү явахын өмнө бэлтгэл хэрэгтэй байлаа. Энэ аялал хамаагүй богинохон.

- Ямар байдал? Би машинаа яах юм? гэж тэр гомдоллов.

- Хичээлийн дараа Алис аваачаад өгнө гэж хэлээд би түүнийг машин луугаа чирлээ.

- “Тавиач ээ!“ гэж тэр хэлээд явган хүний зам дээр бүдрэв. Би түүнийг барихаар гараа сунгасан ч тэр өөрөө тэнцвэрээ олсон болохоор хүрэх шаардлага гарсангүй. Энэ нь намайг хатагтай Коупийн хариу үйлдлийн тухай бодлогошироход хүргэв. Энэ агшинд төвлөрөх нь чухал байлаа.

Тэр машин руу хүрч ирээд хаалганы дэргэд бүдчин зогсов. Би түүний тэнцвэрийг хадгалахын тулд анхааралтай байх ёстой юм байна...

- Чи ямар ядаргаатай юм бэ!

- Хаалга онгорхой байгаа.

Би машинд суугаад мотороо асаав. Тэр бороонд зогссоор байсан ч норох дургүй болохыг нь би мэдэж байсан юм. Түүний өтгөн үс бороонд норж харлан тас хар өнгөтэй болгов.
- Би өөрийгөө гэртээ хүргэчихэж чадна!

Мэдээж тэр чадна л даа. Харин би түүнийг явуулж чадахгүй.

- Зүгээр л суу, Белла гэж би цонхоороо хандан хэллээ.

Түүний нүд нарийсахад надаас зугтаж амжих эсэхээ бодож байна гэж би мэдэв.

- Би чамайг буцааж чирээд л суулгана гэж би амлахад түүний царай гутарсандаа гонсойлоо.

Тэр эрүүгээ өргөөд хаалга онгойлгон дотогш орж ирэв. Үс нь шалчийж нойтон мууртай төстэй харагдахын зэрэгцээ гутал нь хяхтнан дуугарав.

- Заавал ингэх хэрэггүй байсан юм гэж тэр хүйтнээр хэлэв.

Би түүнийг аятайхан байлгахын тулд халаагуураа асаагаад намуухан хөгжим тавилаа. Би урагшаа жолоодон явах зуураа түүнийг нүднийхээ булангаар ажиглав. Доод уруулаа зөрүүдлэн гадагш жимийжээ. Би үүнийг хараад ахин хүлээн авагчийн хариу үйлдлийн талаарх бодол орж ирэв...

Тэр гэнэтхэн хөгжим рүү харж инээмсэглээд,

- Сарны гэрэл үү? гэж асуув.

Сонгодог хөгжимд дуртай юм болов уу?

- Чи Дебүссиг мэддэг юм уу?

- Сайн мэдэхгүй л дээ. Миний ээж сонгодог хөгжимд дуртай харин би зөвхөн таалагдсанаа сонсдог юм.

- “Би ч бас Дебүссид дуртай“ гээд би бороо руу ширтлээ. Би үнэндээ түүний талаарх зарим юмсыг мэддэг болоод байлаа. Бас бидний эсрэг талын тухай бодож эхлээд байв.

Тэр тайвширсан бололтой бороо руу айлмайран ширтлээ. Би энэ завшааныг ашиглан амьсгал авлаа.

Сэтгэгдэл төрмөөр юм.

Бороонд түүний анхилам үнэр улам хүчтэй болжээ. Би ингэнэ гэж мэдсэнгүй. Би гэнэтхэн тэр ямар амттайг төсөөлсөн нь тэнэг хэрэг боллоо.

Би халуу шатах хоолойгоо чийглэхийн тулд шүлсээ залгиад өөр зүйлийн талаар бодохыг хичээв.

- Ээжийнхээ тухай яриач? гэж би сатаарахын тулд асуув.

- Тэр надтай их төстэй гэхдээ илүү хөөрхөн гэж тэр хэлээд инээмсэглэв.

Би үүнд эргэлзлээ.

- “Би Чарлиг дэндүү их дуурайчихсан юм“ гэж тэр үргэлжлүүллээ. Би үүнд ч бас эргэлзэж байв.

- Тэр маш хариуцлагагүйн дээр ер бусын ч гэж болох юм. Бас хоол хийхдээ үргэлж шинэ юм туршиж үзэж байдаг юм. Би түүнийг сайн найз шигээ л боддог гэж хэлэхэд хоолойд нь уйтгар тодрон дух нь үрчийлээ.

Тэр ахиад л хүүхдийнхээ тухай ярьж буй эцэг эх шиг ярьлаа.

Би түүний байшингийн өмнө зогсоод гэрийг нь мэдэж байгаагаа яаж тайлбарлах талаар бодов. Түүний эцэг нь энэ жижигхэн хотод... зарчмын хувьд нэг их сэжигтэй зүйл байхгүй л дээ.

- “Чи хэдтэй вэ, Белла?“ Тэр үеийнхнээсээ арай ахмад юм. Магадгүй сургуульд оройтож орсон юм уу улирсан байх...

- Арван долоотой гэж тэр хэлэв.

- Чи арван долоотой юм шиг харагдахгүй байна.

Тэр инээд алдлаа.

- Яасан?

- Ээж намайг үргэлж гучин тавтай төрөөд удахгүй тэтгэвэртээ гарна гэж ярьдаг байсан юм. Гэхдээ хэн нэгэн нь том хүн байх шаардлагатай биз дээ.

Энэ нь надад олон зүйлийг тайлбарлаж өглөө. Би хариуцлагагүй ээжийх нь тусламжтай Белла хэрхэн бие гүйцсэнийг харж байна. Тэр түүнийг асрамжилсаар эрт насанд хүрчээ. Түүний анхаарал тавихад дургүй учир нь бол үүнийгээ ажил шигээ мэдэрдэгт байгаа юм.

- Гэхдээ чи өөрөө ч гэсэн ахлах сургуулийн сурагчтай адилгүй шүү дээ.

Би ярвайлаа. Би түүний тухай олон зүйлийг сонирхож байхад тэр хэтэрхий олон хариулт шаардаж байна. Би сэдвийг өөрчилөв.

- Ээж чинь яагаад Филтэй гэрлэсэн юм бэ?

Тэр хариулахын өмнө хором хэртэй бодлогошироод,

- Манай ээж... наснаасаа илүү залуу харагддаг. Магадгүй Фил түүнийг бүр ч залуу санагдуулдаг байх. Ямар ч байсан тэр хоёр бие биендээ ухаангүй хайртай. Би одоог хүртэл ээжийг Филийн юу татсаныг нь ойлгодоггүй юм гээд толгойгоо сэгсэрлээ.

- Чи тэдний гэрлэлтийг нь сайшааж байгаа юу? гэж би сонирхлоо.

- Хамаатай гэж үү. Ямар ялгаа байна? Би ээжийгээ аз жаргалтай байгаасай гэж хүсдэг... Харин түүнд Фил хэрэгтэй.

Түүний амиа боддоггүй зан хэтэрхий сайн байгаа явдал нь намайг гайхуулав.

- Чи их өгөөмөр юм...

- Юу гэнээ?

- Ээж чинь чамайг хүнтэй гэрлэнэ гэвэл бас ингэж өгөөмөр байж чадах болов уу? Чи хэнийг ч сонгосон байлаа гэсэн?

Энэ их тэнэг асуулт байсан ч би асуухгүй байж чадсангүй. Хэн нэгэн надад охиноо өгч байна гэж бодоод үзэхэд ч бас тэнэг байсан юм. Белла намайг сонгоно гэж бодох нь ямар тэнэг юм бэ.

- “Би... тийм л байх гэж бодож байна“ гэж тэр миний харцанд түгдчин хэлэв. Айсан юм болов уу?

- Гэхдээ тэр миний ээж учраас бас өөр л байдаг байх.

- Тэгвэл хэт аймаар хүн болохгүй байх нь

- Аймаар хүн гэж чи яг юуг нь хэлж байгаа юм бэ? Нүүрээ цоолсон биеэрээ дүүрэн шивээстэй хүнийг үү?

- “Тэгж тодорхойлж болох л юм.“ Гэхдээ минийхээр бол тийм ч аймшигтай биш санагдлаа.

- Чинийхээр бол яаж тодорхойлно гэж?

Тэр үргэлж буруу асуулт тавих юм. Эсвэл эсрэгээрээ зөв асуулт ч байж магад. Ямар ч тохиолдолд би үүнд хариулахыг хүсэхгүйсэн.
- Жишээлбэл намайг аймаар гэж тодорхойлж болохгүй гэж үү хэмээн би үл мэдэг инээмсэглэв.

Тэр миний асуултанд хариулахын өмнө бодлогоширов.

- Хмм... чи хүсээд байвал аймаар байж болох л юм.

- Чи яг одоо надаас айж байна уу? гээд миний царай чухал болов.

- Үгүй гэж тэр юу ч бодолгүй хариуллаа.

Би баясан инээмсэглэв. Би түүнийг бүх үнэнээ хэлнэ гэж бодсонгүй. Тэр үнэн хэрэгтээ худал хэлж чаддаггүй байв. Тэр үлдэхийг хүсэхдээ айхгүй байна. Гэхдээ тэр вампиртай ярилцаж байгаагаа мэдвэл яах нь сонирхолтой санагдлаа. Би түүний үйлдлийг төсөөлөөд дотор агзасхийв.

- Тэгэхээр одоо чи надад гэрийхнийхээ тухай ярьж өгөхгүй юм уу? Миний түүхээс илүү сонирхолтой гэдэгт итгэлтэй байна.

Эсвэл аймшигтай ч байж болох юм.

- Чи юу мэдмээр байгаа юм бэ? гэж би болгоомжтой асуув.

- Калленыхан чамайг үрчилж авсан тийм үү?

- Тийм.

Тэр хэсэг зуур эргэлзсэнээ,

- Эцэг эхэд чинь юу тохиолдсон юм бэ? гэж аяархан асуулаа.

Энэ тийм ч хэцүү асуулт биш болохоор би худал хэлэх шаардлага гарсангүй.

- Тэд олон жилиийн өмнө нас барсан юм.

- Намайг уучлаарай гэж тэр бувтнахдаа миний сэтгэлийн шархыг хөндсөн гэж бодов бололтой.

Тэр надад санаа зовниж байна.

- Би тэд нарыг сайн санадаггүй юм. Карлайл, Эсми хоёр маш удаан хугацааны туршид миний эцэг эх байсаар ирсэн.

- Тэгээд л чи тэдэнд хайртай юм байна.

- Тийм шүү. Тэднээс сайн эцэг эхийг төсөөлж чадахгүй юм байна гээд би инээмсэглэв.

- Чи их азтай юм.

- “Мэднэ ээ.“ Хэрвээ эцэг эхийг минь аваад үзвэл миний амжилт маргашгүй л дээ.

- Харин ах, эгч хоёр чинь?

Тэр цаашдаа олон зүйлийн талаар нарийвчлан асуугаад байвал би худал хэлэх хэрэг гарах нь. Би цагаа харахад миний түүнтэй өнгөрүүлэх цаг бараг дуусч байв.

- Миний ах эгч хоёр болох Жаспер, Розали нар бороонд намайг хүлээн зогсох хэрэг гарвал уурлах л байхдаа.

- Өө, уучлаарай. Чи явах хэрэгтэй байх.

Гэхдээ тэр байрнаасаа хөдөлсөнгүй. Тэр бидний хамтдаа байгаа цаг дуусахыг бас хүсэхгүй байв. Энэ нь надад маш их таалагдлаа.

- Чи мэдээж цагдаагийн дарга Свон эргэж ирэхээс өмнө машинаа авахыг хүсэж байгаа байх. Тэгэхгүй бол биологийн хичээл дээр юу тохиолдсоныг ярих хэрэг гарна гэж би хэлэхдээ тэр миний гар дээр хэрхэн ичингүйрч байсныг санан инээвхийлэв.

- Тэр аль хэдийнээ мэдсэн байлгүй дээ. Форкст нууц гэж үгүй гэж тэр хотын нэрийг жигшсэн янзтай хэллээ.

Би түүний үгэнд инээд алдлаа. Үнэндээ ямар ч нууц байхгүй гэнэ шүү.

- “Далайн эрэг лүү хөгжилтэй яваарай“ гээд би гадагшаа харахад бороо улам хүчтэй шаагиж байлаа. “Та нарын аз таарахад цаг агаар сайхан байна гэж найдъя.“ Хагас сайнд цаг агаар сайхан байх болохоор түүнд таалагдах байх.

- Тэгэхээр чи бидэнтэй цуг явахгүй юмуу?

Түүний хоолойд сонсогдсон сэтгэл догдлол намайг ихэд баярлуулав.

- Үгүй, Эммет бид хоёр хийх юмтай.

Би надад хэдийн төлөвлөгөө байсанд уурсаж байлаа. Би өөрчилж болох л байсан... гэхдээ тэр агшинд ангаас чухал зүйл байсангүй. Тэгээд ч манай гэр бүлийхэн сүүлийн үед миний гаргаж буй зан авирт ихээхэн сэтгэл зовниж байгаа билээ.

- Та хоёр хаачих гэж байгаа юм? гэж тэр миний тайлбарт сэтгэл дундуур хэллээ.

Сайн байна.

- “Реньегийн урд талд Ямаан Чулуут гэдэг газар луу ууланд авирхаар явна.“ Эммет баавгай агнахыг тэсэн яадан хүлээж байгаа юм.

- “Өө, тэгвэл хөгжилтэй яваарай.“ Түүний урамгүй байдал намайг ахин баярлуулав.

Би түүн рүү хараад салах ёс гүйцэтгэх болсондоо шаналалыг мэдэрлээ. Тэр хичнээн эмзэг турьхан билээ дээ. Түүнд юу ч тохиолдож болох болохоор миний харалтгүйгээр орхино гэдэг ухаангүй эрсдэлтэй зүйл болохсон. Гэхдээ хамгийн муу зүйл намайг түүний дэргэд байхад тохиолдож болох юм.

- Энэ амралтын өдрүүдээр чи миний төлөө нэг зүйл хийж чадах уу? гэж би чухалчлан асуув.

Тэр толгой дохиод миний нууцлаг гуйлтанд нүдээ томоор нээв.

- Битгий уурлаарай, гэхдээ чи аюул ослыг өөр лүүгээ соронз шиг татдаг хүмүүсийн нэг юм шигээ. Тийм болохоор далай руу унах юм уу машинд дайруулахгүй байхыг бодоорой, за юу?

Би харамсангуй инээмсэглэхдээ миний нүдэнд байсан гунигийг ажиглаагүй байх гэж найдав. Тэр яг одоо энд байгааг үл харгалзан надаас хол биш байгаасай гэж ямар их хүсч байна гээч.

Гүй, Белла, гүй. Би чамд маш их хайртай болохоор аз жаргал чинь минийх л гэсэн үг.

Тэр миний шоолонгуй үгэнд гомдон муухай хараад,

- Чадлаараа хичээе гээд машины хаалга саван хаалаа.

Уурласан муурын зулзага өөрийгөө бар гэж бодож байна.

Би түүний хүрэмний халааснаас авсан түлхүүрээ атгаад бүх замын туршид инээмсэглэсээр давхин одлоо.

Долдугаар бүлэг
Аялгуу.
Би сургууль дээр эргэж ирэн хүлээлээ... Сүүлчийн хичээл тарах арай болоогүй байна.. Энэ нь сайн хэрэг байв. Учир нь надад ганцаархнаа байнгаа бодох зүйл их байсан юм...
Машинд түүний үнэр үлдсэн байлаа. Би машиныхаа цонхыг хаан тэрхүү үнэр миний хоолойг түлэхийг тэвчиж байв...
Эдгэрэл...
Юм бодох ч хэцүү боллоо... Энд тэндээс янз бүрийн ойлголтууд болоэ түвшингүүд... Гэхдээ яг ч бас хайр биш...
Би Беллаг сонирхож байгаа талаараа бүр ямар ч ойлголтгүй болсон байв... Би түүний хариу үйлдлүүдийг нарийн бичиг Жессика Стэнлигийнхтэй харьцуулах гэсэн боловч харьцуулалт ямар ч үр дүнгүй боллоо... Нөгөө л нэг шинж тэмдгүүд болох зүрхний цохилт, амьсгал нь адилхан бөгөөд айдас, шок, түгшүүр мэтийг илтгэж байлаа... Харин Белла Жессика Стэнли шиг зүйлүүдийг бодно гэдэг л надад эргэлзээ төрүүлж байлаа... Белла ямар ч байсан намайг хэн гэдгийг мэдэхгүй ч жирийн нэгэн биш гэдгийг гадарласан байв... Тэр миний мөс шиг гаранд хүрснээ хүйтнээс болоод гараа буцааж татаж авсан юм...
Би өшөө хурдан амьсгалахад гал миний хоолойгоор дээшээ доошоо гүйж байлаа...
Хэрвээ би түүний зөөлхөн биеийг тэврээд өөрийнхөө цээжинд наавал Белла юу бодох бол??? Би түүний уруулийг хуруугаараа төсөөлөн түүний нүүрийг өөрийнхөө өөртөө ойртуулан уруул амьсгалынх нь дулааныг төсөөлж бодлоо...
Би түүн рүү ингэж ойртвол үр дүнд нь юу болохыг бодон энэ төсөөллөөсөө цочирдлоо...
Эдгэрэл маань байж боломгүй асуудал үүсгэхээр байлаа... Учир нь би Беллаг маш ихээр сонирхож эхлэлээ...
Белла намайг эрэгтэй эмэгтэй гэдэг утгаараа сонирхохыг би хүсч байгаа юу?
Энэ буруу асуулт байна... Арай зөвөөр гэвэл “Белла намайг эрэгтэй эмэгтэй гэдэг утгаар сонирхохыг би хүсэх ёстой юу?” хариулт нь “Үгүй” байсан юм... Яагаад гэвэл би хүн биш...
Миний биеийн бүх л эрхтэн хүн байхыг хүсэж байсан юм... Би түүнд ямар нэг аюул учруулахгүйгээр өөрийн болгохыг хүсэж байсан юм...
Учир нь түүний цус миний гарт, миний нүдэнд түүний цус гэрэлтэх тийм төсөөллийг би хүсэхгүй байлаа...
Миний мөрдлөгө уучлашгүй байлаа... Би түүнд ямар нэг аюул учруулахгүйгээр хүрж ч чадахгүй байж ямар харилцаа санал болгож чадах юм бэ...
Би толгойгоо базаллаа...
Би бүхэл амьдралынхаа туршид хүн биш гэдгээ мэдэрсэн хамгийн аймар өдрүүд байсан бөгөөд би хүн байсан цагаа нэг их тод санахгүй байв... Миний хүн байсан дурсамжууд гэвэл дайны алдар гавьяа л байсан юм...
Миний ид залуу насанд маанв нэгдүгээр дайны гал дүрэлзэж байсан юм... Би ээжийнхээ царайг тод санан хэзээ түүний талаар бодсоноо санах гэж оролдлоо..
Надад Беллаг хайрлах сэтгэл маш гэмгүйгээр ирсэн бөгөөд энэ нь байдлыг улам л хүндрүүлж байв.. Би түүнд хүрэх чадвартай байхыг маш ихээр хүсэж байлаа..
Тэр үүнийг хүсэж байгаа болов уу??
Энэ нь надад ямар ч хамаагүй гэдгийг би өөртөө итгүүлэхийг оролдож байв...
Өөрийнхөө цагаан гар руу харангаа би хатуу болоод хүйтэн, хүнээс гарашгүй их хүчийг нь үзэн ядаж байлаа...
Зорчигчын талын хаалга онгойход би цочлоо..
Эммэтти: -Чамайг цочоочихов уу? Гэснээс Миссис Гофф чамайг хар тамхи хэрэглэдэг гэж бодож байгаа гэдэг дээр барих уу?? Чи сүүлийн үед биеэ их сонин авч явах болсон... Чи өнөөдөр хаана байсан юм бэ?
-Биии.. би сайн үйл хийж явсан...
-Юу?
Би инээмсэглэлээ..
Өвчтэй хүн харж байсан гэхүү дээ..
Энэ нь түүнийг төөрөгдүүлснээ, тэр машин дахь үнэрийг аван амьсгаллаа..
-Ох... Дахиад охин уу?
-Энэ бүхэн маш сонин болоод байнаа..
-Надад тэрний талаар ярь л даа.. –тэр бувтнав.
Эммэтти дахин амьсгаа авснаа:
Тэр нээрээ их аятайхан үнэртдэг юм байна лээ.

Түүнийг дөнгөж ингэж хэлмэгц л би архирах шахлаа...
-Дүү минь аяар.. Энэ чинь зүгээр л үг ш дээ... --- Эммэтти хэллээ...
Нөгөө хэд маань ч хүрээд ирлээ... Розали шууд л ууртайгаар машины үнэрэнд анхаарлаа хандууллаа.. Би түүний өөдөөс юу ч хэлээд дэмий гэдгийг мэдэж байсан ба энэ нь зүгээр л асуудал үүсгэхээр байв...
Надад бас Жасперын байдал таалагдаагүй ба тэр Эммэтти шиг Беллагын үнэрэнд татагдаж байлаа... Беллагийн үнэр одоо хүртэл тэдний цангааг хүргэж байгаа нь намайг хямрааж байв... Жаспер өөрийгөө муу удирддаг юм...
Алис миний талын хаалгыг онгойлгон түлхүүр рүү гараа явуулллаа..
-Би зүгээр л өөрийгөө харсан юм... Түүнд татагдаад эхэлчихсэн үү... Чи надад яагаад гэдгийг нь хэлэхгүй юм уу?
-Энэ нь юу гэсэн үг биш ш дээ...
-Мэджийнаа мэджийн... үүнд цаг хугацаа хэрэгтэй байх...
Би гүнзгий амьсгаа аван түүнд түлхүүрээ өглөө...
Би түүнийг Беллагын гэр хүртэл хүргэж өглөө... Борооны жижигхэн дуслууд мянга мянган алх мэт нүдэх нь жирийн хүний чих хөдөлгүүрийн чимээг сонсох боломжгүй болгож байв... Би тэдний гадаа маш чимээгүйгээр очин түүний цонх харж байсан ч тэр байсангүй.. Надад ямар нэгэн бодол сонсогдохгүй байлаа...
Би түүний бодлыг уншиж чадахгүй байгаадаа түүнийг аюулгүй бөгөөд аз жаргалтай байгааг нь мэдэж чадахгүй байгаадаа л гутарч байсан юм...
Алис ард талын суудалд суун бид гэрийн зүг яаран давхив... Зам чөлөөтэй байсан тул бид хэдхэн минутанд гэртээ очмогцоо өөр өөрсдийнхөө ажилыг хөөн салж одлоо...
Эммэтти Жаспер хоёр найман шатар нийлүүлж тавин өөрсдийн зохиосон хүнд дүрмээрээ шатар тоглох агаад тоглоомныхоо ид дунд явж байв... Тэд надтай тоглохыг хүсэхгүй ба Алис л миний эсрэг тоглодог байлаа...
Алис компьютераа асаан Розалигын шинэ шкафны дизайн дээр ажиллаж эхлэхэд би мониторны ажиллах чимээг сонсож байв...
Харин Эсме дээд давхарт байсан юм...
Яг энэ үед Розали диван дээр налайн хэвтээд секундэнд 20 суваг сольж байлаа... Тэр гараж руу явж өөрийнхөө BMW-ээ янзлах уу яах уу гэдгээ шийдэж ядан байв...
Эсме хийж байсан зүйлээ орхин намайг бодоход би өдөр толгойд орж ирсэн аялгуугаа тоглож эхэллээ... Амьдаараа бүр илүү дажгүй сонсогдож байна...

-Эдвард дахиад тоглож байна—хэмээн Эсме хөгжилтэйгээр бодон инээмсэглээд над руу дөхөн хамгийн дээд талын шатан дээр суун сонсож эхэллээ...
-Шинэ аялгуу юу?... ямар эмэгтэйлэг ая вэ...
Би аяаа арай өөрчлөн доод өнгөөр тоглож эхэллээ...
Эдвард дахиад л ая зохиогоод эхэлчихсэн үү..—хэмээн Розали бодоод шүдээ зуулаа...
Би түүний ингэж их биеэ барихыг нь хараад тэсэлгүй гараараа амаа даран инээчихлээ...
Тэр над руу муухай харлаа...
Бид 2ын хооронд таагүй байдал үүссэнийг Эсме гадарласнаа намайг үргэлжлүүлж тоглооч хэмээн гуйлаа...
Би Розали руу нуруугаа харуулан инээмсэглэсээр үргэлжлүүлэн тоглож эхлэхэд Розали бухимдан өрөөнөөс гарч одлоо... Тэр бухимдсан гэхээсээ илүүтэйгээр уурласан байв...
-Ямар нэг юм хэлээд үзээрэй – Розали уурлав..
Би дахин инээмсэглэлээ...
Эммэтти түүний хойноос очин:
-Яасан зүгээр үү Роз??—хэмээхэд тэр юу ч дугаралгүй, нуугдах гэсэн юм шиг машиндаа ороод суучихлаа...
-Энэ юу болоод байгаан бэ?- Эммэтти надаас асуулаа...
-Би ч гэсэн ойлгохгүй л байна ---би худлаа ярьчихав...
Эммэтти гайхширлаа...
Миний гар дахин зогсоход Эсме үргэлжлүүлж тоглохыг зөвлөлөө...
Би түүний хэлснээр үргэлжлүүлэхэд тэр над руу дөхөн ирж мөрөн дээр минь гараа тавилаа....
-Гайхалтай аялгуу...... нэр байгаа юу?? – Эсме асуулаа...
-Одоохондоо үгүй...
-Тэгвэл ямар нэгэн түүх ч юм уу? –тэр баясгалантайгаар асуулаа...
Миний хөгжим тоглох нь түүнд маш их таашаал өгч байлаа... Ойрд ингэж Эсмед хөгжим тоглож өгөөгүйдээ би өөрийгөө буруутгаж байв... Энэ нь миний зүгээс хэтэрхий амиа бодсон хэрэг байсан юм...
Энийг магадгүй бүүвэйн дуу гэж нэрлэж болох юм... Яг энэ мөчид аялгуу маань цаашаагаа өөрөө хөглөгдөн дарагдсаар байв...

-Бүүвэйн дуу....---Эсме өөрөө өөртөө давтан хэллээ...
Энэ аялгуунд түүх бий... Нойрсож буй охины талаар хэмээхэд...
Алис миний хажууд ирж суун хоёр октав дээгүүр өнгөөр дуулж эхэллээ...
-Надад таалагдаж байна –хэмээн би шивнээд:
Ингэвэл яаж байна—гээд илүү хурдан тоглоход миний гар төгөлдөр хууран дээгүүр нисэх мэт байлаа...
Алис ч өнгөө алдахгүй дуулж байлаа...
-Тиймээ, гайхалтай-би хэлэв...
Эсме миний мөрнөөс тэврэн, толгойг маань илээд:
-Бүх зүйл сайхан болно... Бүх зүйл сайн талаараа шийдэгдэх болно... Чи аз жаргалтай байх эрхтэй хүү минь гэв...
Би энэ бүхэнд итгэхийг хүсэнгээ –Баярлалаа хэмээлээ...
-Хайр үргэлж сайхан савлагаатай ирдэггүй юм...
Би хальт инээмсэглэлээ...
-Магадгүй чи энэ бүх хүнд нөхцлийг давж гарч чадах байх... Чи чинь бид нар дундаасаа хамгийн сайн нь бөгөөд тэвчээртэй нь шүү дээ...
Би гүнзгий амьсгаа авлаа... Бүх л ээж хүүхдийнхээ талаар ийм зүйл боддог шүү дээ...
Эсме намайг хэн нэгэнд татагдаж байгаад одоо хүртэл баяртай байлаа... Тэр намайг үргэлж ганцаараа явна гэж боддог байсан юм...
Тэгэхээр чи яагаад Розыг шоолж инээснээ надад хэлэхгүй юм уу? –Алис асуулаа... Гэхдээ чи надад хэлэхгүй л юм шиг байна л даа...
-Хэлэхгүй ээ...
Тэр хуруугаараа миний чих рүү хатгалаа...
Соёлтой байгаарай, Эдвард жентлемэний ёсоор хандаж байна шүү хэмээн Эсме Алист санууллаа..
-Би гэхдээ мэдмээр бээшдээ...
Би Алисын эрхлэнгүй хоолойны өнгийг сонсоод дахиад инээчихлээ... Дараагаар нь нэгэн нэргүй аяыг тоглож эхэлсэн ба энэ ая нь Карлайл Эсме хоёрын хайр дурлалд зориулсан байсан юм...
-Баярлалаа, хонгор минь...- тэр дахин миний мөрнөөс тэвэрлээ...

Би энэ аяыг сайн мэддэг тул аян дээрээ биш машин дотроо нуугдаж буй Розалигийн талаар бодон инээмсэглэлээ...
Розали үргэлж хамгийн царайлаг төгс төгөлдөр нь байж бүх хүний хайр халамж анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэх гэж байдаг... Харин уурласан шалтгаан нь гэвэл би Беллаг бодон ийнхүү ая тоглож байгаа бөгөөд амийг нь аварсан явдал байлаа...
-Ох,,, Жаспер таа даа....--–Алис гэнэт дуу алдлаа...
Би түүнийг юу харж байгааг мэдмэгцээ миний гар төгөлдөр хууран дээрээ хөшчихлөө...
---Яасан бэ Алис—Жаспер асуулаа...
---Питер, Шарлотта хоёр биднийг ирэх долоо хоногт эргэнэ гэж байх шиг байсан...
---Зүгээр Эдвард ---миний хөшсөн мөрийг барингаа Эсме асуулаа...
---Питер Шарлотта хоёр Форкст ирэх гэж байгаа хэрэг үү? – би Алисаас асуулаа...
Тэр нүдээ дохин:::
-Тайвшир даа Эдвард энэ чинь тэдний анхны айлчлал биш шүү дээ...
Би шүдээ зуун:
-Беллаг ирснээс хойш бол тэдний хийж байгаа анхны айлчлал... Түүний гайхалтай үнэр зөвхөн намайг ч биш бүгдийг нь өөртөө татаж байсан....
Алис миний нүүрний хувирлыг харан гайхширснаа:
-Тэд хэзээ ч түүнийг ангуучлахгүй гэдгийг чи мэдэж байгаа ш дээ....
Гэхдээ л зарим нэг талаараа Жасперын ах болон түүний шинэхэн цус сорогч гэргийд итгэж болохгүй байв... Тэд бидэн шиг хооллодоггүй юм....
---Хэзээ – би Алисаас асуулаа...
--- Нэг дэхийн өглөө.... Хэн ч Беллаг агнах гээгүй байна ш дээ...
---Хэн ч тэгэх гээгүй л дээ... Би Эммэтти рүү харан ---Чи бэлэн үү?
---Би бодохдоо бид өглөө явна гэж бодсон юм—Эммэтти хариуллаа..
---Бид бүтэнсайний шөнө дунд эргэж ирэх болно... Чи хамт явах юм уу?
---Заза,,, Би эхлээд Розалитай салах ёс хийгээдэхье...
---Ок...
---Надад дахиад шинэ дуу тоглож өгөөч –Эсме гуйлаа.

-Чи хүсч байвал тэгье л даа – хэдийгээр би зөвшөөрсөн ч төгсгөлийг нь яаж хийхээ мэдэхгүй байсан бөгөөд ямар нэг тодорхойгүй шалтгаанаар миний сэтгэл өвдөж эхэллээ...
Би хэсэг бодлогширсноо үргэлжлүүлэн тоглож эхэллээ...
Эсме, Алис хоёр ширтсээр байсан ч тэдний хэн нь ч юу ч асуусангүй...
-Чамайг хоолоороо битгий тоглож бай гэж хэн ч хэлж байгаагүй юу? – би Эммэтти рүү чарлалаа...
-Хөөе Эдвард – тэр над руу хариу чарлан гараа даллав... Түүний наадаж байсан баавгай Эммэттигийн цээжийг аварга сарвуугаараа урчихлаа...
Баавгай муухай чангаар архирлаа...
-Чөтгөр аваг, энэ цамцыг надад Роуз бэлэглэж байсан юм...
Эммэтти дүрэлзэн асах баавгай руу хариу архирлаа...
Би гүнзгий амьсгаа аван хажууд байсан модны тайрдсан дээр суулаа.. Энэнд нэг их цаг орохгүй... Гэсэн ч Эммэтти бараг л дуусгаж байлаа... Эммэтти баавгайнд ээлжит нэгэн хүчирхэг цохилтоороо өөрийх нь толгойг тас татах дахин нэг боломжийг инээмсэглэсээр олголоо... Баавгай ч архиран Эммэтти ч инээмсэглэсээр байлаа... Дараагаар нь тэр хойд хоёр хөл дээрээ зогсох өөрөөс нь нэг толгой шахам өндөр баавгай руу дайрлаа....
Тэд тэврэлдэн газраар өнхөрөлдсөний эцэст баавгай нэг архирснаа чимээгүй боллоо...

Хэдэн минутын дараа Эммэтти эргэж харан над руу ирэхэд түүний цамц нь урагдан хэдэн хэсэг болоод цусаар будагдсан байлаа... Түүний бараан арзайсан үс нь нэг их сайнгүй харагдаж байв... Тэр байдгаараа малийж байлаа...
-Энэ арай хүчтэй баавгай байна... Намайг алгадахад нь л мэдрэгдэж байна шүү...
-Чи ийм л хүүхэд шүү дээ Эммэтти...
Тэр миний индүүдсэн цэвэрхэн цагаан цамцыг харангаа:
-Чи тэгээд ирвэсээ хөөв үү...
-Мэдээж,, би гэхдээ араатан шиг иддэггүй л дээ...
Тэр ёжилсон маягтай инээгээд:
-Тэд нар чинь илүү хүчтэй бол хөгжилтэй байхгүй юу...
-Хэн ч чамайг идэх юмтайгаа зодолд гэсийн...
-Би тэгээд хэнтэй зодолдох болж байна... Алис та 2 булхайцна, Роуз миний үсийг муухай болгохыг хүсэхгүй, харин Жаспер бид 2ийг зодолдсон гэж сонсвол Эсме лав галзуурна...
-Амьдрал бүх талаараа хэцүү байгааз,, тийм биш байна уу?
-За алив л дээ Эдвард... Өөрийнхөө ур чадварыг хэсэг унтраагаад шудрагаар өрсөлд л дөө..
-Энэ чинь унтардаггүй юм.. – би түүнд санууллаа...
-Тэр эмэгтэй яаж чамд бодлоо уншуулдаггүй байнаа... – Эммэтти бодлогширсноо – Тэр надад хэдэн зөвлөгөө өгөхийн биш байгаа......
-Тэрнээс холхон шиг байгаарай – би шүдээ зуун хэллээ...
-Өө яасан эмзэг юм бэ...
Намайг гүнзгий амьсгаа авахад Эммэтти дөхөж ирэн миний хажууд чулуун дээр суулаа...
-Уучлаарай... Чамд одоо ямар байгааг би мэднээ... Би үнэндээ зүгээр л нэг жулдрай баймааргүй байна... Гэхдээ тэр мөчөөс эхлэн энэ миний жирийн байгаа байдал....
-Чи байнга л ингэж чухал царайлдаг болчихож... Одоо юу бодож байна...
-Беллагын талаар л .... Үнэнийг хэлэхэд би түүнд санаа зовоод байна...
-Санаа зовох юм байгаамуу? Чи энд байна ш дээ...
Тэр чангаар инээлээ..
Би дахиал түүний инээдэнд дургүйцсэн ч гэсэн асуултанд нь хариуллаа...
-Чи тэд нарыг хичнээн хэврэг болох талаар бодож байсан уу?? Ямар олон аймшигтай зүйл тэдэнд тохиолдож болох талаар чи бодож үзсэн үү?
-Үнэндээ бол үгүй... Гэхдээ би чиний юу хэлэх гээд байгааг ойлгож байх шиг байна.. Хэрвээ би хүн байсан бол саяны баавгайг барахгүй байсан даа...
-Баавгайнууд--- би өөрийнхөө айдас дээр айдас нэмлээ... Хот дотор баавгай ороод төөрчих юм бол шууд л Белла руу чиглэнэ дээ....
Эммэтти хөхрөнгөө:
-Чи яг л мэдрэл муутай хүн шиг байна...
-Эммэтти чи Розали хүн гээд төсөөлөөд үз дээ... Тэр баавгайтай таарч болно,, эсвэл машинд мөргүүлэх ч юм уу... За сайнаар бодоход шатнаас унах, өвдөх байж болж байна...
-Гал түймэр, газар хөдлөлт, торнадо гээл... Чи ер нь хэзээ сүүлд мэдээ үзсэн бэ... Тэд нарт юу ч тохиолдож болохоор байгаа биз дээ... Хулгай дээрэм аллага гээд л... Түүнд ямар нэгэн гаж этгээд ямар нэг муу юм хийчих вий гэж бодохоос миний дотор давчдаад байдаг юм...
-Хөөе хөөе залуу минь одоо больж үз... Тэр Форкст амьдардагийг санаж байгаа биз дээ... Тэгэхээр хамгийн муугаар бодоход л тэр бороонд норно ОК...
-Надад тэр нэлээн азгүй юм шиг санагдаад байгаа юм аа... Бодит байдлыг хар л даа... Энэ орчлон дээр байгаа олон газраас тэр хүн амынх нь тодорхой хувийг цус сорогчид эзэлдэг хотыг сонгочихсон байгаа биз дээ...
-Тийм л дээ.. Бид нар чинь тэхдээ цагаан хоолтон ш дээ.. Тэгэхээр энэ азгүйтэл гэж үү?
-Тэрний үнэрийг бодох юм бол энэ бол азгүйтэл... Ялангуяа надад яаж үнэртдэгийг нь бодохоор энэ бол азгүйтэл...
Би өөрийнхөө гарыг ууртайгаар үзэн ядан харлаа..
-Тэгвэл фургогын юу гэмээр байна...
-Тэр чинь зүгээр л гэнэтийн юм байсан ш д...
-Чи тэр фургон түүн рүү яаж давхиж ирж байгааг харах ёстой байсан юм... Бараг л Белла соронз мэт өөр рүүгээ татаж байсан...
-Тэхдээ л чи тэнд байсан гэхээр чинь тэр азтай л байгаа биз дээ...
-За больдоо... Өөртөө цус сорогчыг дурлуулна гэдэг чинь хамгийн азгүй хэрэг биз дээ...
Эммэтти хэсэгхэн зуур дотроо нэгэн эмэгтэйг төсөөлж бодсоноо өөрт нь сонирхолгүй санагдан энэ бодлоо хаялаа...
-Яг үнэнийг хэлэхэд тэрний юу нь чиний сонирхлыг тэгж их татаад байгааг би лав ойлгохгүй байна....
-За даа би ч гэсэн үнэнийг хэлье Розали лав тийм ч хөөрхөн биш ээ... – би маш бүдүүлгээр хэлчихлээ...
Эммэтти инээмсэглээд:
-Чи арай......
-Түүний асуудал нь юунд байгааг би хэлж мэдэхгүй байна л даа- би инээж байгаад худлаа ярьчихлаа...
Түүнийг над руу дайрах гэж байгааг нь би бодлоос нь хараад бултаж амжлаа...
-Чи булхайцчихлаа ш дээ..-тэр бувтнав...
Түүнийг дахиад хэзээ дайрахыг нь би хүлээгээд зогсч байтал тэр өөр юм бодож эхлэлээ...
Тэр дахиад л Беллагын төрхийг бодож эхэлсэн ба нүдийг нь тод улаанаар төсөөллөө...
-Үгүй шүү – би бухимдсан хоолойгоор хэллээ..
-Чиний бүх айдас болгоомжлол ингэж байж төгсгөл болох юм бишүү... Тэгээд ч чи түүнийг алахыг хүсэхгүй байгаа биз дээ... Энэ хамгийн боломжын сонголт биш гэж үү?
-Надад уу? Тэрэнд үү?
-Чиний хувьд- тэр ямар ч эргэлзээгүйгээр хэллээ....
Би уйтгартайгаар инээмсэглээд:
-Хариулт буруу байна...
-Би ямар ч муу юм санаж хэлээгүй шүү – тэр надад санууллаа...
-Розали дургүйцэж байгаа...
Тэр гүнзгий амьсгаа авлаа.. Розали эргэж хүн болохын тулд бүхнээ зориулахад бэлэн байсан юм... Бүр Эммэттигээс ч татгалзахад бэлэн байгаа гэдгийг бид 2 аль аль нь мэддэг байв...
-Тийм ээ Розали эсэргүүцэж байгаа... – тэр хүлээн зөвшөөрлөө...
-Би чадахгүй нь.. Би Беллагын амьдралыг нураамааргүй байна... Хэрвээ Беллагын оронд Розали байсан бол чи яах байсан бэ?
Эммэтти хэсэг бодлогширсноо:
-Чи нээрэнгээсээ түүнд хайртай юу?
-Надад бүр хэлэх ч үг олдохгүй байна.. Би түүнгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөхгүй байна...
-Тэгвэл чи түүнийг хувиргахгүй бол тэр бидэн шиг мөнх амьдрахгүй ш дээ...
-Би мэднээ..
-Тэгээд ч чиний анзаарснаар бол тэр нэлээн эмзэг юм байна...
-Надад итгээрэй би энэ бүхнийг сайн мэднэ...
Эммэтти ер нь эелдэг байх талаар нэг их сайн мэдэхгүй ч яг одоо бол тэр эелдэг байхыг маш их хичээж байлаа...
-Чи түүнд хүрж чадах уу? За байз юу ч гэмээр юм дээ... Чи түүнийг илэхийг, гараараа хүрэхийг хүсдэг биз дэ.?
-Эммэтти Розали 2 дотны харилцаанд хэтэрхий их ордог байсан тул тэр ямар нэг ойртохгүй гараараа ч хүрэхгүй харилцааны талаар огт ойлгохгүй байсан биз...

Би гүнзгий амьсгаа аван:
-Би энэ талаар бодож ч чадахгүй нь...
-Чи тэгээд алийг нь сонгох гэж байна даа...
-Би сайн мэдэхгүй л байна... Би энийг шийдэж чадахгүй байнаа... Ер нь түүнээс хол байдаг юм уу... Гэхдээ яаж...
Ямар ч байсан одоохондоо үлдсэн нь дээр юм шиг санагдлаа... Учир нь Питер, Шарлотта хоёрыг ирэхэд түүнд гэнэтийн хамгаалагч хэрэг болно байх...
Эммэтти миний царай хувирахыг хараад:
-Чи юуны талаар ингэтлээ бодоов?
-Яг одоо юу? – би бүтэнсайны шөнөөс өмнө Форкст эргэж очоод түүнийгээ хамгаалмаар байна..
-Хөөе хөөе чи гэр рүүгээ тэгж эрт явахгүй шүү... Розалид тайвшрах хугацаа өг л дөө тэхүү.. миний төлөө.....
-Хичээеэ – би шийдэмгий бусаар хэллээ..
Эммэтти миний карманаас утас гаргаж ирээд:
-Ямар нэгэн муу зүйл тохиолдвол Алис залгах байх... Энэ бүсгүйн тал дээр тэр ч гэсэн өөрийгөө нэг сонин авч яваад байгаа...
- Заза би бүтэнсайнаас хойш үлдэхгүй шүү...
-Гэр рүү яарах ямар ч хэрэг байхгүй ш дээ... Форкст нартай байгаа, тэгээд ч Алис 2уулад гурав дахь өдөр хүртэл чөлөө авчихсан гэсэн....
-Питер Шарлотта 2 биеэ яаж авч явахаа сайн мэднэ ш дээ....
-Үнэндээ бол надад хамаа алга... аягуу бол Белла азгүй царайлаад тэр үеэр нь ой руу явж таарна тэгэхэд нь Питер тааралдчихна... Питер хэрхэн биеэ барих талаар сайн мэдэхгүй ш дээ... Би ер нь бүтэнсайнд буцнаа....
-Чи яг мэдрэл муутай...
Намайг нэг дэхийн өглөө цонхоор нь ороход Белла тайвнаар унтаж байлаа... Энэ удаад би маслоны талаар мартаагүй тул цонх ямар нэг чимээ гаргасангүй...
-Түүний үс дэрэн дээрээ тэгшхээн байхыг харвал тэр энэ удаад өмнөхөө бодвол аюул багатай хоносон бололтой.. Тэр гараа эрүүн доороо тавиад жоохон хүүхэд шиг амаа бага зэрэг онгойлгоод унтаж байна... Түүний шүднийх нь завсраар амьсгалахыг нь сонсож болохоор байна...
Түүний үнэрийг авмагц миний хоолойгоор гал шатах шиг боллоо... Энэ мэдрэмжийг аваагүй уджээ... Би түүнд ойртож хажууд нь харагдах номны нэрийг мэдэхийг хүсч байлаа... Би түүний толгойд ямар түүх эргэлдэж байгааг л мэдмээр байсан юм... би түүнд илүү ойртохыг хүссэн ч энэ нь түүнийг аюулд оруулж болзошгүй...
Түүний уруул маш зөөлөн бөгөөд дулаахан харагдаж байна... Би зүгээр л хурууныхаа үзүүрээр уруулд нь хүрэхэд юу мэдрэх юу төсөөлөхөө мэдмээр санагдаж байлаа...
Түүний нүүр нь байнга хувиран өөрчлөгдөхөд би тэр болгоныг нь анхааралтайгаар харж байлаа...
Ер нь жирийн хүмүүсийн царай байнга өөрчлөгдөж байдаг... Би зарим нэг нүүр хувирлыг нь харж чадахгүй өнгөрөөдөгтөө сэтгэлээр унаж байлаа...
Тэр ядарсан юм шиг харагдаж байна.... Тэр энэ амралтын өдрүүдээр сайн амарч чадаагүй бололтой... Тэр арай хаашаа ч юм зугаалсан юм биш байгаадаа...
Үүнээс болж миний сэтгэл санаа хямрахад би өөрийгөө шоолон чимээгүй инээмсэглэлээ... Ер нь зугаалсан байсан ч яадаг юм... Би түүнийг өөрийн болгож аваагүй байгаа ш дээ... Тэр минийх биш шүү дээ..
Тэр минийх биш шүү дээ гэдэг бодол маань намайг дахиад л гуниглахад хүргэлээ...
Түүнийг гараа хальт хөдөлгөхөд би алган дээр нь дөнгөж аньж буй нэгэн шарх олж харлаа... Тэр шархдчихсан юм байхдаа? Энэ нэг их сүртэй шарх биш байсан ч гэсэн миний санааг зовоож байлаа... Тэр магадгүй бүдэрч унасан байх...
Гэхдээ нэг сайн нь гэвэл бид одоо найзууд болсон юм.. Эсвэл зүгээр найз байхыг хичээж байгаа... Би түүнтэй амралтын өдрөөр юу хийсэн... Эсвэл яагаад ингэж их ядарцан харагдаж байгаа талаар ярих боломжтой болсон юм... Эсвэл яагаад түүний гар нь шархдсаныг сонсоод миний бодож байснаар болсон байвал түүнийг шоолж инээх боломжтой....
Түүнийг амралтын өдрөө зугаатай өнгөрөөсөн эсэхийг мэдэх юмсан... Намайг ядаж жоохон ч гэсэн санасан болов уу.. Хальт бодсон ч юм уу... Ядаж миний түүнийг боддогын 1000000ны нэгд нь хүрэхүйц бодсон болов уу?
Би түүнийг далайн эрэг дээр нарны гэрэлд зогсож байгаагаар төсөөлөхийг хүсэж байлаа.. Гэхдээ үнэндээ бол би өөрөө далайн эрэг дээр очиж үзээгүй бөгөөд зурагнаас л харж мэддэг болсон юм...
Би манай гэрээс хэдхэн алхмын зайд байх далайн эрэг дээр очиж болохгүй шалтгаанаа бодоод жоохон гуниглалаа...Белла өдрийг Ла Пушийн далайн эрэг дээр өнгөрөөсөн бөгөөд гэрээний дагуу бол би тийшээ очиж болохгүй юм... Уг нь тэнд хэдэн хөгшчүүл л Каллены тухай домгийг санаж тэрэндээ итгэж амьдардаг юм... Тэнд л бидний тухай нууц задарсан байдаг...
Тэд нарын тал дээр бол санаа зоволтгүй байлаа... Учир нь тэд бидний тухай хэнд ч хэлэхгүй талаар гэрээнд заагдсан байгаа... Тэгээд ч Белла тэр хөгшин цэцэн юмнуудын аль нэгэнтэй таарахад хэн нь бйдний талаар юу ч ярихгүй болохоор тэд нар миний хувьд хамгийн аюулгүй хүмүүс болоод байна....
Нар мандаж эхлэхэд миний уур жоохон хүрч эхэллээ... Би ер нь яагаад наранд явах тавилангүй юм болоо...
Намайг хэн нэгэн харахаас өмнө би цонхоор үсрэн гарч Беллагын гэрийн хажууд байх өтгөн ой руу орлоо... Тэндээс би Беллаг хичээлдэээ явахыг нь харахаар хүлээн суулаа...
Ой модон дунд гарсан жимээр Беллагын үнэр байгаа нь намайг багагүй гайхшруулав...
Би үнэрний мөрөөр гайхшран санаа зовнин Белла тийшээ яах гэж явсныг нь сонирхон алхаллаа...
Эцэст нь би ойн цоорхойд очсон бөгөөд газарт нэгэн унасан мод байсан ба Белла тэнд суусан байж магадгүй байв...
Би түүний суусан газар суун эргэн тойрноо хартал янз бүрийн модо борооны үнэр л байлаа...
Яах гэж Белла энд ирж суусан юм болоо? Тэр эргэлзээгүй ганцаараа сууж байсан байдаг...
Белла ингэж ой модоор ганцаараа зугаалсан нь Эммэтти бид 2ын яриаг санагдууллаа...
Үнэрлэх эрхтэн нь сайн хөгжсөн ямар ч амьтан түүнийг анзаарна...
Тэр ер нь азгүйгээс гадна аюулыг өөртөө байнга дуудаж байдаг юм шиг санагдлаа...
Аз болоход одооо тэр хамгаалагчтай... Би түүнийг юу ч болж байсан хамгаалах болно...



Наймдугаар бүлэг.
Сүнс.
Энэ нарлаг хоёр өдрийн турш би ихэнхидээ Жасперын зочидийг харсангүй.. Гэр рүүгээ бол би Эсмегийн санааг зовоохгүй гэж л очиж байлаа... Хэрвээ би очихгүй байсан бол миний амьдралын хэв маяг цус сорогчынх гэхээсээ илүүтэйгээр сүнснийх шиг байхаар байлаа...
Би сүүдэрлэсэн газар болгоноор тэнэж хайрынхаа араас харан явж байлаа... Ингэж явахдаа би наранд ч түүний хажууд байж, хааяа гарыг нь гараараа шүргэж буй азтангуудын бодлыг уншиж байлаа... Белла ерөөсөө тэдэнд эсэргүүцсэн үйлдэл хийсэнгүй... Учир нь тэд нарын гар түүнийх шиг бүлээхэн байдаг юм...
Өмнө надад хэзээ ч сургуульдаа явахгүй байх нь ийм хэцүү байсангүй... Гэхдээ нар түүнийг аз жаргалтай болгож байгаам шиг байсан тул би наранд огт дургүй хүрсэнгүй... Түүнд таалагдаж байгаа ямар нэг юм надад таалагдаж байсан юм...
Нэгдэхийн өглөө миний итгэл найдварыг үгүй хийх магадлалтай нэгэн яриаг би сонсчихлоо...
Майк Ньютонд би илүү хүндэтгэлтэй хандах хэрэгтэй боллоо: тэр бүхнийг чөтгөр рүү нь тонилгоод явж шархаа эдгээхийг хүссэнгүй... Тэр миний тооцоолсноос илүү зоригтой байсан бөгөөд дахиад нэг үзээд алдахаар шийджээ...
Белла сургууль дээр хангалттай эрт ирэн наранд ээгдэнгээ сандал дээр суулаа... Түүний үсээр нарны гэрлүүд тоглох мэт улааран харагдана..
Хамар дороо ямар нэг юм бувтнасаар Майк түүнийг олон, өөрийнхөө бас нэгэн амжилтгүй оролдлогдоо гайхшран байлаа...
Нарны гэрлээс зугтан харанхуй ойгоос энэ бүхнийг хараад зогсох надад үнэхээр хэцүү байлаа...
Белла түүнийг маш уриалгахнаар хүлээж авсан нь Майклыг баярлуулж намайг бухимдууллаа...
За тээр би түүнд таалагдаж байна... Хэрвээ би түүнд таалагдаагүй бол тэр над руу ингэж инээхгүй байсан... Тэр надтай бүжгэнд явахыг хүсч байгаа гэдэгт би зуун хувь итгэлтэй байна... Тэр намайг Сиэтллд алдартай гэдэгт л жоохон дургүй байх шиг байна...
Тэр ч гэсэн түүний үсний өөрчлөлтийг олж харлаа...
-Би чиний үсийг өмнө улаан туяатай гэж харж байгаагүй юм байна...
Түүний гар үсэнд нь хүрэхэд би зуурж байсан нэгэн залуухан модоо үндсээр нь булга татлаа...
-Зөвхөн наранд л ингэж харагддаг юм – Белла хэллээ...
Бид бүгд гуравдахад хийж өгөх ёстой эссений талаар Белла түүнд санууллаа... Белла царай баясгалантай байхыг бодоход тэр эссегээ хийчихсэн бололтой..
Энэ тэнэг эссег хараал идээсэй..
Тэр яг одоо л гол юмаа ярих гэж байна... Би шүдээ зуухад, гар маань зангиран гантиган чулууг ч тоос болгохд бэлэн байлаа...
-Би чамайг надтай хамт гадуур зугаалах уу л гэж асуух гэсэн юм л даа... – Майк асуулаа..
-Ох – тэр хариуллаа..
Хэсэг чимээгүй болцгоов..
Ох гэж юу гэсэн үг юм бол доо.. Тэр “за” гэж хэлэх гэж байгаа юм байхдаа... Би уг нь нэг их бөөрөнхийлж асуугаагүй дээ..
Тэр чангаар шүлсээ залгилаа...
-За байз бид нэг газар хамт хооллоод тэгээд энэ эссег хийж болох л юм гэх гэсэн юм...
Тэнэгээ энэ чинь бас л асуулт биш ш дээ..
-Майк...
Намайг бухидуулж буй энэхүү айхтар хардалт маань өнгөрсөн долоо хоногынхтой яг адилхан байлаа... Би өөрийгөө байранд нь байлгахын тулд бас нэгэн модыг булга татлаа... Би хүний нүдэнд харагдахааргүй хурдаар гүйж очоод түүнийгээ энэ бандиас л холхон аваад явахыг галзууртлаа хүсэж байлаа... Би түүнийг алж ч чадахаар байсан ба үүндээ нэг их гэмшихээргүй байлаа...
Тэр түүнд зөвшөөрөх болов уу???
-Энэ нэг их сайхан санаа биш байна – Белла хэллээ..
Би дахиад амьсгалж чадахаар боллоо... Хөшсөн бие маань ч тавирч эхэллээ..
-Яагаад – тэр нэлээн бүдүүн хоолойгоор асуулаа..
-ммм миний одоо хэлэх гэж байгаа зүйлийг чи цааш нь хэн нэгэнд хэлэх юм бол би чамайг нөгөө ертөнц руу явтал чинь өшиглөнө шүү... Чиний надад тавьсан санал Жессикаг сэтгэлээр унагах байх... – Белла нэлээн үзэн ядсан бөгөөд айдаст автахаар хэлсэн нь миний инээдийг хүргэлээ...
-Жессика???... МММ... За яахуу тийм байж болох л юм... Гэхдээ л......
Түүний бодол санаа нэлээн замбараагүй болж эхэллээ...
-Майк чи чинь сохорчихоогүй биз дээ...
Майк хэтэрхий амиа бодсон байсан ба Белла харин бусдад нэлээн санаа тавьдаг мэт надад санагдлаа...
-Ох – хэмээн Майк хэлж амжаагүй байтал...
Белла яриаг хурдан дуусгахыг хичээн:
-Хичээл эхлэх гэж байх шиг байна... Би хоцормооргүй байна...
Ийнхүү Майкын толгойд Жессикагын талаар бодлууд эргэлдэж эхэллээ... Бодсоны эцэст Майк Беллаг өөрийг нь бусдад таалагддаг байх хэмээн таамаглав... Гэхдээ үнэн хэрэг дээрээ бол тийм биш байсан юм...
Ер нь бол тэр дэгжин... бие хаа сайтай... дажгүй охин шүү...
Майк шинэ шинэ төсөөлөлдөө автан бодож эхэлсэн ч тэр нэг ч охинд тоогдохооргүй болж байсан юм... Учир нь тэр нэгнээс нь салаад л нөгөө рүү нь явдаг байлаа... Надад ч түүний бодлыг унших тэнэг санагдаж эхэллээ...
Белла надад харагдахаа больмогц би модны мөчрийг хэсэг хэсгээр нь хуваангаа, Анжела Веберийн бодлыг хайн хүн хүний бодлоор тэнэж эхэллээ... Учир нь би түүний бодлоор дамжуулан түүнийг харж чаддаг байсан юм...
Би зарим нэг талаараа Анжела Веберт талархдаг байлаа... Беллагын талаар нэг ч гэсэн найдвартай хүний бодлыг сонсох нь надад таатай байдаг байв...
Нарны гэрэл түүнийг баясгалантай болгож байлаа...
Өдрийн цайны цагаар тэр Калленуудын суудаг ширээ рүү үе үе харж байгаа нь намайг баярлуулж байлаа...
Тэр өөр охидуудтай зугаалахаар зэхэж байлаа – би ч гэсэн энэ үеэр түүнийг хэрхэн дагахаа автоматаар төлөвлөж эхлэв... Гэвч энэ төлөвлөгөөнүүд цуцлагдлаа...
Ингээд би түүний гэр рүү явсан ба тэр хавиар, ой мод нтрээр хэн нэгэн аюул учруулахуйц хүн байхгүй эсэхийг би шалгаж эхлэлээ.
Уг нь Жаспер өөрийнхөө ахад миний зүрх сэтгэлийн талаар тайлбар ч гэхийм үү анхааруулга маягын юм хэлэн хотоос зайдуу байхыг сануулсан ч би энэ бүхэнд итгэн түүнийг хамгаалалтгүй байлгаж чадсангүй... Питер, шарлотта хоёр манай гэр бүлтэй муудалцахыг хүсээгүй ч, эв найрамдал гэдэг бол мөнхийн зүйл биш шүү дээ...
Би модний мөчир унагааснаа мэдэж байлаа...
Намайг түүнийг араас нь дагаад хараад байгаа нь хэцүү байгааг мэдсэн мэт тэр байшингийнхаа хананы ховхрон гэрийнхээ арын хаалгаар гарч ирлээ... Тэр нэг гартаа ном нөгөө гартаа бүтээлэг барьсан байв...
Би гэрийн ойр орчим харагдахаар хамгийн ойр байсан модны орой дээр гарлаа...
Тэр бүтээлгээ зөөлөн өвсөн дээр бүтээн доошоо харж хэвтээд өөрийн уншиж байсан хэсгээ хайн номны хуудсаа эргүүлж эхэллээ... Би түүний мөрөн дээгүүр номных нь нэрийг харж амжлаа...
Мэдээж сонгодог зохиол... Тэр Остений үнэнч фэн нь юм байна..
Тэр нэлээн хурдан хурдан эргүүлэн уншиж байлаа... Би түүний үсээр наадах салхийг анхааралтай ажиглан харж байтал тэр гэнэт бие нь хөшин уншиж байсан хуудсан дээрээ нэг гар нь гацлаа... Тэр бөөн хуудас барьж аван эргүүлэхэд би түүнийг 3-р бүлэг дээр явж байгааг нь л харж амжилаа...
Би хуудасных нь гарчигийг хартал тэр “Мемфилдийн цэцэрлэгт хүрээлэн” гэж байв.. Ном Нобелийн шагнал хүртсэн зохиолуудын түүвэр байсан бөгөөд тэр шинэ түүх уншиж эхэллээ... Тэр дараа дараагийнхийг уншихыг яарч байгааг харан би жаал гайхширлаа...
Хэдэн хоромын дараа Белла ууртайгаар номыг хаалаа.. Тэр ярвайн бухимдалтайгаар харснаа номоо хажуу тийшээ хаяснаа өөрөө дээшээ харан хэвтлээ... Өөрийгөө тайвшруулах мэт гүнзгий амьсгаа авснаа гараа дэрлэн нүдээ анилаа.. Би энэхүү РОМАНы агуулгыг санаж байсан хэдий ч хэн нэгнийг бухимдуулахаар зүйл гардаг эсэхийг санахгүй байлаа... Бас нэгэн оньсого.. Би гүнзгий амьсгаа авлаа.
Тэр хөдлөлгүй хэвтсээр байсан ба нүүрнээсээ үсээ холдуулахаар нэг л удаа хөдөлсөн юм.. Тэр хөдөлгөөнгүй хэвтсээр л байлаа...
Түүний амьсгал удааширлаа.. Хэдэн минутын дараа түүний уруул хөдөллөө... Тэр зүүдэндээ ярьж байгаа бололтой...
Эсэргүүцэх боломжгүй байлаа. Би хажуу хавийн байшинд байсан хүмүүсийн бодлыг сонсохыг хичээж байлаа..
Хоёр цайны халбагаар гурил... нэг аяга сүү..
За алив ээ!... Дахиад жоохон итгэх хэрэгтэй!... Урагшаа!
Улаан уу? Эсвэл цэнхэр үү? Эсвэл би ямар нэгэн гэнэтийн юм өмсөх хэрэгтэй юу?
Эргэн тойронд хэн ч байгаагүй тул би газар рүү үсрэн хөл дээрээ чимээгүй буулаа..
Энэ маш буруу бөгөөд нэлээн аюултай байлаа..
Би гүнзгий амьсгаа аван бүхнийг умартаад наранд гарлаа..
Би өөрийгөө нарны хурц гэрэлд харахыг хүсэхгүй байлаа.. Беллагын хажууд өөрийгөө нарны гэрэлд харахыг хүсээгүй юм... Энэнтэй энэнгүй миний бодлоор бид 2 дэндүү ялгаатай байсан юм...
Би түүнд бага багаар ойртсоор нарны гэрэлд гялбах царайг нь олж харлаа... амьсгаа авахгүйг хичээн хамаг булчингаа чангалсан байсан юм... Би галзуурсан юм болов уу? Тэр яг одоо нүдээ нээвэл аймар цочино доо.....
Намайг дахин нэг урагшаа алхахыг завдахад тэр дахиад л ярьж эхэллээ... Энэ нь намайг зогтусахад хүргэлээ...
-ммм... ммм...
Ямар ч ойлгомжгүй юм... Гэхдээ би дахин хүлээхээр шийдлээ...
Би амьсгаагаа түгжсэн хэвээр, эвтэйхнээр гараа явуулан номыг нь авлаа...
Би түүнээс хэдэн ярдын зай аван цэвэр агаарт түүний үнэрийг үнэртэж дахин амьсгалж эхэллээ...
Би түүний номыг нээж үзлээ... Нэгдүгээр романаасаа эхлэх агаад би гуравдүгээр бүлгийг хайн хуудсыг хурдан хурдан эргүүлж эхэллээ... “Мэдрэмж болон мэдрэмжүүд” гэсээр Остины намуухан үгнүүд үргэлжилсээр байв...
Би номон дээр өөрийнхөө нэрийг олж харан дахин зогтуслаа... Эдвард Феррарс хэмээн энэ номон дээр миний нэр анх удаага гарлаа.

Белла дахин ярьж эхэллээ:
-Ох,,, Эдвард – тэр амьсгаадав...
Энэ удаад тэр сэрсэн ч цочихооргүй байлаа.. Түүний хоолой бодлогширон аяархан бувтнахаар байлаа... Гэхдээ хэрвээ тэр намайг энд өөрийнх нь хажууд байгааг харвал ш дээ...
Өөрийгөө үзэн ядах сэтгэл маань инээд баясалтай миинь тэмцэлдэж байв... Гэхдээ тэр намайг зүүдэлж байх л хугацаанд л даа..
-Эдмунд... Ох... Дэндүү ойрхон байна ш дээ...
Эдмунд???
Ха... Тэр өөр хүн зүүдэлж байсан юм байна хэмээн би өөртөө гомдонгуйгаар хэллээ... Тэр хийсьэр баатруудын талаар зүүдэлж байсан байна ш дээ....
Би номыг байранд нь буцаан тавиад модны сүүдэр рүү өөрийн байх ёстой газар руу явлаа...
Өдөр аймшигтай удаанаар өнгөрч байсан хэдий ч нар үүлсийн цаагуур далдарч байлаа...
Түүний аав нь гэртээ ирэхэд би тайвширлаа..
Тэр доошоо гэр рүүгээ явах хооронд нь би бодлыг нь уншлаа... Тэр өнгөрсөнд болсон ямар нэгэн юманд санаа зовсон байсан ба энэ нь түүний өнөөдрийн ажилтай нь холбоотой байлаа... Тэр нэлээн өлссөн бөгөөд оройн хоолыг хүлээж эхлэлээ... Түүний бодлууд хэтэрхий аяархан байснаас болоод би бүгдийн сонсож чадахгүй тоймлож л сонсч байлаа...
Би Беллагын ээж ямар хүн болох талаар бодож эхлэлээ... Ээж нь ямар хүн болоод Белла ийм гайхалтай чадвартай байдаг байнааа...
Аавынх нь машин цементэн замаар явж эхэлмэгц Белла сонсоод сэрлээ... Тэр эргэн тойрноо ажиглан харанхуй болж эхэлж буйг гайхширч байгаа янзтай байв... Хэсэгхэн хугацаанд тэр ойн дунд миний нуугдаж буй хэсэг рүү харснаа харцаа бурууллаа...
-Чарли? – тэр эргэн тойрон буй модод руу харан аяархан хэллээ...
Машины хаалга хаагдах чимээ гарахад Белла тийшээ харав... тэр босон өөрийнхөө эд зүйлсийг аваад ой мод руу нэг харснаа цаашаа явлаа...
Би гал тогооных нь цонхтой ойрхон мод руу авиран тэд оройг хэрхэн өнгөрөөж байгааг харж зогслоо... Чарлигын бодлыг арайх гэж сонсогдох ярьж байгаа зүйлтэй нь харьцуулах надад хөгжилтэй байлаа... тэр цорын ганц охиндоо үргэлж санаа зовдог байсан ч тэрийгээ нэг их ил гаргахгүй байлаа... Оройн ихэнхи цагыг тэр 2 юм ярихгүй өнгөрөөлөө...
Тэр маргааш Порт-Анжелес руу явах тухайгаа аавдаа хэллээ... Харин би түүнийг хэрхэн дагаж явах талаараа дахин бодож эхэллээ...
Питер Шарлотта хоёр саяхан ан хийчихсэн бөгөөд манай газар нутаг дээр хэн рүү ч дайрахгүй гэдгийн би мэдсэн ч би бусад аюулаас болгоомжилж байлаа...
Тэр аавыгаа ганцааранг нь орхиж байгаадаа нэлээн санаа зовж байгаа харагдав... Түүнд хоол ундыг нь хийж өгч чадахгүйдээ уучлалт гуйхийг нь харахад тэр нэлээн халамжтай бололтой.......
Ингээд би түүнийг унтахаар нь эргэж ирэхээр явлаа...
Би түүнийг зүгээр л харахын тулд амгалан тайван байдлыг нь алдагдуулахгүй байсан юм... Би энд түүнийг хамгаалахаар байж байсан юм... Харин Майк Ньютон над шиг мод руу авирч чаддаг байсан бол арай өөр зүйл хийх байв... харин би түүнтэй тэгж шудрага бус хандаж чадахгүй...
Намайг гэртээ ирэхэд хэн ч байхгүй байсан бөгөөд энэ нь надад нэлээн амар байлаа... Учир нь би хэн нэгний миний сэтгэл санааны эрүүл мэндэд санаа зовсон бодлыг уншихыг хүсээгүй юм..
Тэд явахаасаа өмнө надад бяцхан захиа үлдээжээ...
Хөл бөмбөг тоглох уу? За алив ээ! Гуйж байна ш дээ!
Үзэж хайж олоод би “чадахгүй нь уучлаарай” хэмээн бичлээ.. Угаасаа ч ямар ч тохиолдолд надгүйгээр баг бүрэлдэх боломжтой юм...
Би ан хийж болох газар руу хамгийн ойрхон дөт замаар яван гялс хүчгүй дорой амьтнаар хооллочоод гэртээ харин хувцсаа солиод буцаад Форкс руу явлаа...
Өнөө шөнө Беллагын зүүд нэлээн тайван бус байлаа... Тэр бүтээлэгтэйгээ ноцолдоход түүний царайнд санаа зовсон болоод түгшүүр харагдаж байлаа...
Би түүнийг ву ингэтэл нь хар даруулаад байгаа талаар нэлээдгүй бодсон ба эцэст нь би үүнийг заавал мэдэх шаардлагагүй гэж үзлээ...
Тэр зүүдэндээ нэлээн ярьж байсан бөгөөд ярианых нь ихэнхи хувь нь Форкст ямар хэцүү байгаа талаар ярьж байв... тэр гэнэт “ЭРГЭЭД ИРЭЭЧ” хэмээн гараа сунгасан нь надад намайг зүүдэлж байгаан болов уу гэсэн итгэлийг төрүүллээ...
Маргааш нь нар гарах сүүлчийн өдөр байсан ба би бас л ажиглагчаар ажиллаж явлаа...
Белла нэлээн цонхийсон харагдаж байсан нь өөрийнхөө төлөвлөгөөг өөрчилөх байх гэсэн бодол төрүүллээ... Хэдийгээр энэ Белла ч тэр найз нарынхаа сонирхлыг өөрийнхөөсөө өндөрт тавина гэж үү???
Хичээлээ тарсныхаа дараа Жессика дахиад хамт явах охин олсон нь миний дуртай Анжела байлаа...
Би машинаа авахаар гэр рүүгээ явлаа...
Тьфү... Чөтгөр гэж чи эргээд ирчихээ юу – Розали бодлоо.
-Ох Эдвард чиний ингэж их шаналж байгааг харах надад үнэхээр хэцүү байна –Эсме сэтгэл зовнин хэллээ...
Өнөөдөр Порт-Анжелес орж зугаацах нь уу? Би хэзээ тэрэнтэй танилцаж юм ярьж болох талаар надад хэлээрэй – Алис хэллээ...
Өө муу өөдгүй амьтан... Зүгээр л хэн нэгэн унтаж байгааг харахын тулд чи өчигдрийн тоглолтыг алгасчихаж байгаамуу – Эммэтти бувтналаа....
Намайг анхааралтайгаар ажиглах найзуудтайгаа Жаспер салах ёс хийж байлаа.
Ямар сонин юм бэ хэмээн – Алис шиг жижигхэн биетэй Шарлотта бодлоо...
Бүх зүйл эд нар амьтан иддэгээс болдог байх, хүний цус дутагддаг байх даа... –хэмээн Питер бодлоо...
Питерийн үс ч гэсэн түүнийх шиг шар бөгөөд тэр 2 ер нь хоорондоо нэлээд адилхан байсан юм... Өндөр намаараа л өөр болохоос тэдний бодож хийж байгаа бүх зүйл нь хоорондоо төстэй байв...
-Хэрвээ та нар дахиад Мариятай тааралдвал намайг өөрт нь сайн сайхныг хүсэж байна гэж хэлээрэй...
-Тэгнээ...
Тэд явахаасаа өмнө тэврэлдээд гар барилаа...
-Шарлотта, Питер – би хэллээ...
-Чамайг дахин харахдаа таатай байх болно – өөртөө итгэлгүйгээр Шарлотта хэллээ...
Питер хариуд маань толгой дохилоо...
Галзуу амьтан – Эммэтти бодлоо..
Тэнэг амьтан – тэр даруй Розали бодсон юм...
Өрөвдөлтэй хүү – Эсме бодлоо..
Тэд Сиэтл рүү явах юм байна.. Тэгэхээр Порт-Анжелесийн зүг рүү бүр явах ч үгүй... хэмээн Алис надад өөрийнхөө бодлыг уншууллаа...
Би харин тэдний нүдэн дээр юу ч уншаагүй мэт царайллаа...
Дөнгөж машиндаа суумагц л би тайвширлаа...
Учир нь машины маань моторыг Розали өнгөрсөн жил сольж өгсөн бөгөөд одоо бол гишгэх тоолонд л миль милээрээ хороогдон би Белла руу улам л ойртсоор байсан юм....



ПОРТ АНЖЕЛЕС
Бүлэг 9


Намайг Порт Анжелест хүрэх үед хот дундуур явахад цаг агаар хэтэрхий цэлмэг дулаахан байлаа. Нар тэнгэрт голлосон хэвээр байсан ч миний машины цонх хар тентэй болохоор ямар ч эрсдэлд оруулах зүйл болсонгүй. Гэвч үнэнийг хэлэхэд эрсдэл илүү их байлаа.

Би Жессикагийн бодлыг хайн олж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Жессика Анжелагаас бодолдоо илүү чанга ярьдаг болохоор би ямар нэгэн хүндрэлгүй шууд л барьж авсан юм. Үдшийн гэгээ тасрах үед би түүнд ойртож болох юм. Харин одоо бол би хотын гаднах ховорхон ашиглагддаг замаар давхиж байв.

Би өөрийнхөө Порт Анжелес дахь бай руу үнэндээ бол хувцас худалдаж авч болох цорын ганц газар луу чиглэв. Жессикаг удаан хайх хэрэг байсангүй, тэрбээр гурван хавтастай том толины өмнө эргэлдэж байсан болохоор Белла үдэшлэгийн урт хар даашинзыг нь хэрхэн үнэлэхийг харж болохоор байлаа.

Белла үхтлээ уурласан юм шиг харагдаж байна. Ха ха. Анжелагийн зөв байж. Тайлер энэ бүхэнд хошуугаа дүржээ. Гэхдээ түүнийг сэтгэлээр унасанд нь итгэж чадахгүй нээ. Эцсийн эцэст тэр өөрөө л энэ санааг гаргасан. Хэрвээ Майкад бүжиг уйтгартай байгаа юм бол намайг хаа нэг тийш нь урихгүй юм байх даа? Тэр ахин Беллагаас асуух юм болов уу? Хэрвээ тэр үед би чимээгүй байсан бол Белла Майкийг бүжигт урих байсан болов уу? Майк түүнийг надаас илүү хөөрхөн гэж боддог болов уу? Эсвэл тэр өөрийгөө надаас илүү сэтгэл татам гэж боддог юм уу?

- Надад чи хөх даашинзтайгаа илүү их таалагдаж байна. Тэр чиний нүдний өнгийг илүү тодосгон харуулж байна гэж Белла хэллээ.

Жессика Белла руу хуурмагаар дулаахан инээмсэглэсэн хэдий ч бодол нь сэжигтэй хэвээр үлдэв.

Тэр үнэхээр тэгж бодсон гэж үү? Эсвэл намайг хагас сайн өдөр үнээтэй адилхан харагдуулахыг хүссэн юм болов уу?

Би Жессикагийн толгойд эргэлдэж байсан зүйлээс хэдийн залхаж эхэлсэн байлаа. Тэгээд Беллад ойртохын тулд Анжелаг хайсан авч, харамсалтай нь түүний бүхий л анхаарал даашинз өмсөж үзэх үйл явдалд татагджээ. Би түүний хувийн амьдралд гүнзгий нэвтрэн орохгүйн тулд нэг их хичээсэнгүй.

Тэгээд ч би Беллаг дэлгүүрт байх үед ямар нэг таагүй явдлын үр шалтгаан олж харсангүй. Би тэдэнд худалдаагаа чөлөөтэй хийх боломж олгоод гарахад нь дагахаар шийдэв. Үдшийн бүрий нөмрөхөд багахан хугацаа үлдэж тэнгэр баруун зүгээс үүлээр хучигдаж эхэлжээ. Би модон дундаас зэрвэс хийн харахад тэд нар шингэхээс өмнө худалдаагаа амжуулах гэж яарч байлаа. Би тэдэнтэй ойртон мэндлэхийг тэсэн ядан хүлээж байв. Маргааш ахин сургууль дээр Беллатай хамт байж чадах болохоор үдийн хоолны үеэр бүх анхаарлыг нь эзэмдэнэ дээ. Би хуримтлагдсан бүх асуултынхаа хариуг түүнээс асууж болох юм...

Тэрбээр Тайлерийн ичгүүргүй аашинд эгдүүцсэн хэвээр байлаа. Би үүнийг тэдний үдэшлэгийн тухай ярилцсан бодлоос олж харлаа. Би түүний тэр өдөр байсан үл итгэх царайг төсөөлөөд инээд алдав. Тэр түүнд шулуун хариулт өгч чадах байсан болов уу. Би ч ийм ч зүйлийг харах боломжийг өнгөрөөхгүй дээ.

Цаг хугацаа удаанаар өнгөрөхөд би харанхуй болохыг хүлээж байв. Тэгэх зуураа үе үе Жессикаг шалгахад түүний бодлыг барьж авахад хөнгөхөн байлаа. Гэсэн ч түүний бодолтой холбоотой байхад таагүй байлаа. Би тэдний хоол идэх гэж буй газрыг олж харлаа. Үдийн хоол идэхэд хэт оройтсон болохоор... магадгүй би санамсаргүй мэт ресторан руу ороод явчиж болох юм. Би Алисийг хоолонд урих эсэхээ бодлогоширон халаасан дахь утсаа тэмтэрлээ... Тэр Беллатай ярилцахыг хүсдэг болохоор энэ санаа таалагдах байсан даа. Гэхдээ би Беллаг өөрийн ертөнцтэйгээ танилцуулах эсэхтээ итгэлгүй байлаа.

Би ахиад л Жессикагийн бодлыг шалгалаа. Энэ агшинд тэрбээр зүүлтийн талаар бодлогоширсоор Анжелагийн санааг асуух нь сонсогдов.

- Магадгүй би зүүлтийг буцааж өгсөн нь дээр байх аа. Надад гэрт минь хэдийн нэг байгаа болохоор муугүй харагдах юм шиг санагдаж байна. Би худалдаандаа хэтэрхий их мөнгө зарцуулах юм бол... Ээж галзууртлаа уурлах байх даа. Би чинь одоо юуны тухай бодоод байна аа?

- Би ахиад дэлгүүр лүү буцмааргүй байна. Ингэхэд Белла биднийг хайж байгаа болов уу? гэж Анжела хэллээ.

Үүнийг юу гэж ойлгох вэ? Белла тэдэнтэй байхгүй гэж үү? Би орчин тойрныг нэгжихийн тул эхлээд Жессикагийн тусламжыг авч, дараа нь Анжелатай холбогдлоо. Тэд дэлгүүрийн нүүрэн талын замыг хөндлөн гарахаар зогсож байв. Белла хаа ч байсангүй.

Ер нь энэ Белла хэнд хэрэгтэй юм бэ? гэсэн бодол Жессийн толгойд зурсхийв.

- Тэр зүгээр ээ. Тэгээд ч бидэнд ресторан руу явах цаг хангалттай байна. Ямар ч л гэсэн би түүнийг ганцаараа байхыг хүсч байгаа гэж бодож байна.

Би номын дэлгүүрийн талаарх дурсамжыг хальт харахад Белла тийш нь зүглэсэн гэдэгт Жессика итгэлтэй байлаа.

- Тэгвэл бид яарах хэрэгтэй болох нь гэж Анжела хэлэв. Биднийг орхиж явсан гэж Беллаг бодохгүй байх гэж найдаж байна. Үүнээс өмнө машин дотор тэр надтай хичээн эелдэг... Тэр үнэхээр гайхамшигтай хүн. Гэхдээ өдрийн турш их л гунигтай харагдаад байсан даа. Эдвард Калленаас болсон юм болов уу? Эсвэл тэр түүний гэр бүлийн тухай асуусан болоод надад ингэж бодогдоод байгаа хэрэг үү?

Надад илүү их анхааралтай байх шаардлага гарлаа. Би бүгдийг алгасчихсан гэж үү? Энэ бүх хугацааны туршид Белла миний тухай сонирхож байсан хэрэг үү? Гэхдээ Анжела тэнэг Майкийн тухай ухаангүй ярьж буй Жессикад анхаарал хандуулж байсан болохоор би ямар нэгэн ашигтай зүйл олж авч чадсангүй.

Үдшийн бүрий нөмөрлөө. Жаргаж буй нар үүлний цаагуур халхлагдав. Хэрвээ би өрнө зүгийн зам руу гарах юм бол тэндхийн барилгууд сүүдэрт умбаж гудамж нь нарны гэрлээс харанхуйлагдсан...

Намайг төвөөр явахад хотын зам сул чөлөөтэй байсан хэдий ч сэтгэл түгшиж эхэллээ. Би тодорхой зүйл бодож чадаагүй болохоор Беллаг хаанаас хайхаа мэдсэнгүй. Гэсэн ч би хайх ёстой.

Би Порт Анжелесийг сайн мэдэх болохоор эхлээд Жессикагийн бодолдоо харсан номын дэлгүүрээс эхлэхээр шийдэв. Миний эрэл богинохон болно гэж найдсан ч санаснаар болсонгүй.

Гадна өнгөндөө үзэмжтэй харагдах багахан дэлгүүр хүнгүй байсан дотор хуучны загварын хувцас бүхий эмэгтэй лангууны ард зогсч байв. Энд Беллагийн анхаарлыг татах зүйл юу ч байсангүй. Тэр ийшээ ирсэн эсэх нь миний анхаарлыг ихэд татав.

Дэлгүүр хүртэлх замын хэсэг сүүдэрт хучигджээ. Энэ бол дэлгүүрийн урдах хэсэгхэн газар байлаа. Үгүй ээ, би тэгэх ёсгүй. Нарны гэрэлд зугаацан явах нь хэтэрхий аюултай. Ямар нэгэн машин өнгөрөхөд гэрэл гялбан тусвал яана?

Гэхдээ Беллаг яаж олох болж байна вэ?

Би машинаа сүүдэрт зогсоогоод дотроос нь гарлаа. Тэгээд хурдхан алхаагаар дэлгүүрт ороход Беллагийн анхилам үнэр өчүүхэн төдий ч мэдэгдсэнгүй. Тэр дэлгүүрийн урдах зам дээр зогсож байсан ч дэлгүүрт ороогүй байв.

- Тавтай морилоорой! Юугаар туслах... хэмээн худалдагчийг хэлж амжаагүй байхад би хэдийн гадаа гарсан байлаа.

Би Беллагийн анхилам үнэрийг сүүдэр даган мөрдсөөр гэрлээр тусгаарлагдсан хэсгийн өмнө зогслоо.

Сүүдэрлэсэн зам гэрлээс цааш сунан оджээ. Энэ агшинд би хүчгүй болсноо мэдрэв. Хэтэрхий хязгаарлагдмал юм.

Түүнийг гудамжаар цааш явсан эсэхийг зөвхөн таах л үлджээ. Энэ зөв чиглэл биш байв. Тэр төөрсөн юм болов уу? Белла шиг онцгой зан авиртай хүний хувьд үүнийг зайлуулах нь боломжгүй л дээ.

Би машиндаа эргэж суугаад гудамж дагуу алгуурхан явж түүнийг олохыг хичээв. Би замдаа хэд хэдэн сүүдрийг дайран өнгөрсөн ч түүний анхилам үнэр тааралдсангүй явдал нь мухардууллаа. Тэр хаашаа явсан юм бол?

Би нилээд хэдэн удаа номын дэлгүүр, ресторан хоорондын замаар эргэлдэн түүнтэй дайралдана байх гэж найдав. Жессика, Анжела хоёр хэдийн ресторанд байсан ч захиалга өгөх юмуу, Беллаг хүлээх эсэхээ шийдэж чадсангүй. Жессика одоохон захиалах хэрэгтэй хэмээн зүтгэж байв.

Би танихгүй хүмүүсийн бодлыг судлан ямар нэгэн юм олж авахыг хичээв. Хэн нэгэн түүнийг харсан л байх ёстой.

Агшин өнгөрөх бүр миний зовнил улам ихэслээ. Би түүнийг хайж олох нь ямар хэцүү гэдгийг бодож ч чадсангүй. Тэр надаас өөр зүг рүү хэвийн замаас гажин явсаар байлаа. Надад энэ огт таалагдсангүй.

Үүлс тэнгэрийн хаяанд өтгөрөн хэсэг зуурын дараа явган явж болохоор болжээ. Надад хайгуул хийх их хугацаа байсангүй. Зөвхөн нарны улмаас би ямар ч боломжгүй байдалд байлаа. Хэдхэн хормын дараа надад давуу тал бий болох нь байна. Энэ хүний ертөнц миний эсрэг зогсох хүчгүй болно.

Ахиад л хөндлөнгийн бодлууд сонсогдож эхлэв. Ердийн бодлууд байлаа.

...Хүүд ямар нэгэн чихний өвчин байгаа гэж бодож байна уу.

Энэ зургааны дөрөв эсвэл дөрөвний зургаа юм болов уу?

Ахиад л хожигдчихлоо. Би түүнд хэлэх ёстой байдаг.

Аанхан тэр энд байна! Ай даа!

Эцэст нь түүний нүүр харагдав. Ашгүй дээ хэн нэгэн түүнийг анзаарсан байх нь!

Санаа амралт хормын төдий байлаа. Учир нь би түүнийг сүүдрээс ширтэж буй тавласан бодлыг уншлаа.

Үл таних хүний бодол санаа харь байсан ч түүнд миний мэдэх ямар нэгэн зүйл байлаа. Би урьд нь иймэрхүү байдалтай анд гардаг байсан юм.

- “ҮГҮЙ!“ гэсэн архиралт миний хоолойноос гарлаа. Би хаазаа гишгэн хурдаа нэмсэн ч хаашаа явах ёстойгоо мэдсэнгүй.

Түүний бодлоос би зөвхөн ерөнхий байрлалыг мэдсэн ч тодорхой бус байлаа. Ямар нэгэн гудамжны тэмдэглэгээ, дэлгүүрийн нүүр, хаа байгааг нь илтгэх орчин тойрны хүрээлсэн зүйлс хэрэгтэй. Зөвхөн Беллагийн харагдахгүй сүүдэрт оршиж байгаа айдаст автсан царайн дээр тэр төвлөрөн зугаацаж байлаа.

Энэ залуугийн бодолд Беллагийн нүүр бүдэгхэн царайнуудын дунд байгаагаас үзэхэд анхны хохирогч нь биш гэдэг нь илт.

Сэтгэлээр унасан архиралт машин дотор нүргэллээ.

Беллагийн нурууны ард хоосон хана байсан. Тэгэхээр хотын ямар нэгэн үйлдвэрийн алслагдсан бүс байх нь. Миний машин булангаар эргээд угтан ирж буй машинаас чахран холдлоо. Би зөн совиндоо хөтлөгдөн зөв чиглэлд явж байгаа гэж найдав. Тэр агшинд урдаас ирж буй өөр машины жолооч сигнаалдсан ч чимээ ард хол хоцорлоо.

- Түүний хэрхэн чичирч байгааг нь хараач! гэж залуу инээдэндээ хахаж цацан хэлэв. Айдас түүнд таатай санагдаж буй бололтой.

- Надаас холд гэж Белла чанга хэлсэн ч хашгирсангүй.

- Битгий ингэ л дээ, хонгор минь.

Залуу түүнийг араасаа хадсан чанга инээдэнд хэрхэн цочихийг харлаа. Энэ түүний уурыг хүргэн, Одоохон амаа тат, Жеф! гэж бодсон хэдий ч охин чимээнд давхийсэн нь хөгжилтэй санагдлаа. Энэ түүнийг сэргээлээ. Тэр охиныг гуйлгахын тулд ямар хэрэглэх талаар төсөөлөн бодож...

Би чанга инээдийг сонсоогүй болохоор тэднийг бүлгээрээ байна гэж санаанд ч орсонгүй. Би түүний ойр орчмыг шалган туслаж болохоор зүйлийг цөхрөн хайлаа. Тэр гараа нугалаад Беллагийн зүг анхны алхамаа хийлээ.

Бусдынх нь толгой дахь бодлууд түүний адил жигшүүртэй дур гутам байсангүй. Тэд бүгд халамцуу агаад тэдний Лонни гэж нэрлэдэг нэгэн хичнээн өөр болох талаар огтхон ч төсөөлөлгүй байв. Тэд зүгээр л толгойлогч Лоннигоо сохроор дагалдаж байлаа. Тэр тэдэнд багахан хөгжилтэй зүйлийг амласан...

Тэдний нэг нь гудамжны эх өөд бухимдсан харц чулуудав. Түүнд охиныг яаж гэнэдүүлэн барих нь сонирхолгүй байлаа. Энэ л надад хэрэгтэй зүйлийг өгсөн юм. Би түүний харсан зүгээр хаана байгааг нь ойлгов.

Би улаан гэрэл дундуур нисэн хоёр машины дундуур үл мэдэг шүргэн өнгөрөөд урсгал дундуур давхилаа. Араас машинууд сигнаалдах нь сонсогдов.

Энэ агшинд халаасан дахь утсанд дуудлага ирэн чичигнэсэн ч би тоосонгүй.

Лонни сэтгэл хангалуун гараа дэлгэсээр охинд алгуурхан ойртлоо. Тэр түүний хашгирахыг хүлээж байв.

Белла эрүүгээ чангалан биеэ барьжээ. Түүний зугтаах оролдлого хийгээгүй явдал нь Лонниг гайхуулав. Тэр үүнд гайхахын зэрэгцээ үл ялиг сэтгэлээр унав. Тэр олзынхоо араас ангуучилан ангийн үеэр ялгарах адреналиныг мэдрэн таашаал авахыг хүсч байлаа.

Хараач тэр ганцаараа байж ямар зоригтой юм бэ. Магадгүй илүү их тэмцэлдэх хэрэг гарах нь...

Би одоо л тэдний байгаа газарт ирлээ. Мангас машины хөдөлгүүрийн дүнгэнэх чимээг сонссон ч ямар ч анхаарал хандуулсангүй, хохирогчдоо анхаарсан хэвээр байлаа.

Тэр ангуучингаас золиос болон хувирахдаа хэрхэн баярлахыг би харахыг хүслээ. Бас түүнд миний ангийн хэв маяг таалагдах эсэх нь сонирхолтой байсан юм.

Ой ухааны минь нэгээхэн хэсэгт хэдийнээ түүнд илүү их өвдөлт өгөх янз бүрийн аргууд төсөөлөгдөж эхэлсэн байлаа. Тэр зовж тарчлах болно. Тэр итгэмээргүй аргаар өвдөж зовох болно. Бусад нь түргэн үхэх хэдий ч Лонни нэртэй мангас хавьгүй удаан үхэх бэлгийг би түүнд бэлтгэсэн билээ.

Тэр Беллад ойртохын тулд зам дээр зогсчээ.

Би булангаар огцом эргэхэд машины гэрэл үйл явдлыг хөшсөн оролцогчдынх нь хамт гийгүүлэв. Би удирдагчыг нь дайрч чадах байсан ч энэ түүний хувьд хэтэрхий хөнгөн үхэл болно.

Надад түүнийг тойрох хэрэг гарсан учир зорчигч талын хаалгаа Беллад тааруулан зогслоо. Намайг хаалга огцом онгойлгох үед тэр аль хэдийн машин руу гүйж байв.

- Машинд суу гэж би архирлаа.

Чөтгөр ав, юу болоод байна аа?

Үүнийг муу санаа гэж мэдээд байсан юмаа! Тэр ганцаараа биш байна.

Би эндээс зугтах ёстой юу?

Белла өчүүхэн төдий ч эргэлзээгүйгээр машины салонд харайн суугаад хаалга чанга хаалаа.

Харин дараа нь тэр намайг итгэл дүүрэн талархсан харцаар ширтэхэд агшин зуур миний хэрцгий төлөвлөгөө үгүй боллоо.

Үүнийг ойлгохын тулд цаг алдах хэрэг байсангүй. Би гудамжинд байгаа дөрвөн залууг сургаад өгөхийн тулд түүнийг ганцааранг нь машинд үлдээж чадсангүй. Хэрвээ би түүнийг харахгүй байхыг гуйвал яах бол? Ха! Тэр миний гуйснаар хийнэ гэж үү? Хэдийгээр түүнийг аюулгүй байлгахын тулд хийж байсан ч гэсэн?

Би өөдгүй хүмүүсийг түүний хараанаас суга татан холдуулж чадах байсан хэдий ч ганцааранг нь орхих хэрэг үү? Эдгээр залуус Порт Анжелесийн харанхуй гудамж дахь аюултай хүмүүсийн эхнийх нь ч биш, сүүлчийнх нь ч биш! Белла бүхий л аюултай зүйлийг өөртөө татдаг соронзон юм. Би түүнийг хараанаасаа гадуур орхиж чадахгүй.

Миний хөдөлгөөнд ер бусын зүйл юу ч байгаагүй хэдий ч, би хаазаа гишгэн дагагсдаас хурдлан холдоход, тэд машины араас амаа ангайн дагуулан харсаар үлдэв. Белла миний хоромхон зуурын санааширлыг ажигласангүй. Зугтах нь аврах төлөвлөгөөний нэг хэсэг юм байх гэж бодлоо.

Би ядаж залууг машинаараа шүргэж ч чадсангүй. Ингэвэл түүнийг айлгах байлаа.

Би түүний үхлийг хэрцгийгээр хүсч байсан болохоор чих шуугиж, нүд харанхуйлан, цусны амтыг хэлэндээ мэдэрлээ. Булчин шөрмөс чангарч бэлэн байдалд оров. Би түүнийг алах ёстой. Би түүний арьсыг үе үеэр нь, хэсэг хэсгээр нь удаанаар хуулан булчингаас нь салгаж, булчинг яснаас нь...

Хэрвээ суудлаасаа хоёр гараараа зууран суугаад намайг итгэлтэй нүдээр харж буй охин байгаагүй бол бүх зүйл биелэгдэхээр байлаа. Өс хонзон авахыг хүлээзнэх хэрэгтэй болох нь.

- “Бүсээ зүү“ гэж би тушаахдаа үзэн ядсан цусны цангалтаас болоод бүдүүлэг дуугарлаа. Энэ бол ер бусын цусны цангалт байсан юм. Би нэрээ гутаахыг хүсээгүй ч дотор минь өөр амьтан байлаа.

Тэр аюулгүйн бүсээ зүүхдээ шархийхэд цочлоо. Энэ танил бус чимээ түүнийг цочиход хүргэсэн ч замын хөдөлгөөнийг үл огоорон хот дундуур давхиж байсан би санааг нь огт зовоосонгүй. Би өөрийгөө түүний харцнаас мэдэрлээ. Белла юутай ч атугай тайван байх шиг санагдав. Түүний байдал надад ойлгомжгүй байлаа.

- Чи зүгээр үү? гэж тэр айсандаа үл ялиг сөөнгөтсөн хоолойгоор асуулаа.

Тэр миний зүгээр эсэхийг мэдэхийг хүсч байна гэж үү?

Би түүний асуултыг хормын төдийд бодлогоширов. Түүнд миний эргэлзээг ажиглах зав болсонгүй. Миний бүх зүйл хэвийн гэж үү?

- “Үгүй“ гэж би хэлэхдээ хоолойд уур хилэн сонсогдохыг мэдэрлээ.

Бид миний өдөр цаг нөгцөөн давхиж байсан ховорхон ашиглагддаг замаар явж байлаа. Мододын доогуур харанхуйлжээ.

Би ихэд уурласан байсан учир зоогдмол юм шиг хөдөлж чадсангүй. Миний мөсөн гар цангалтандаа түүнийг хэдэн хэсэг болгон тасчин хаяхад зэрэмдэг бие нь хэзээ ч танигдахгүй...

Гэтэл үүний тулд би түүнийг харанхуй шөнө зам дээр хамгаалалтгүй ганцааранг нь орхих шаардлагатай байдаг.

- Белла? гэж би шүд зуун хэллээ.

- “За?“ гэж тэр сөөнгө хоолойгоор хариулав. Үүнийхээ дараа хоолойгоо засах гэсэн мэт хэдэн удаа ханиалгалаа.

- “Чи зүгээр үү?“ Энэ надад юунаас ч илүү чухал байсан юм. Би уур хилэнд автсан болохоор энэ тухай бодоход хүнд байлаа.

- “Аанхан“ гэж хэлэхэд түүний хоолой улам сөөнгөтөв. Эргэлзээгүй айсан байх нь.

Ингээд л... би түүнийг орхиж чадсангүй.

Тэр ч байтугай түүнд аюул занал учрахгүй байсан ч, миний үгүйд бүрэн дүүрэн аюулгүй байх болно гэдэгт итгэлтэй байсан ч би түүнийг ганцааранг нь харанхуйд орхиж чадахгүй.

Тэр их айсан байх даа.

Гэсэн ч би түүнийг тайвшируулах зүйл хэлж чадсангүй. Тэр хэрцгий занг минь мэдэрсэн болохоор надаас холдох нь эргэлзээгүй. Хэрвээ би цангалтаа дарж чадахгүй бол түүнийг улам их айлгах юм бол болно гэдгээс айж байлаа.

Би өөр зүйлд төвлөрөх хэрэгтэй байлаа.

- Намайг сатааруулаач гэж би гуйв.

- Уучлаарай, юу гэнээ?

Миний биеэ барих хүч хэрэгтэй зүйлээ тайлбарлахад хангалттай байлаа.

- “Намайг тайвширтал ямар нэгэн чухал биш юмны тухай яриад бай“ гэж би шүд зуусан хэвээр тайлбарлав. Зөвхөн тэр надад хэрэгтэй байсан явдал намайг машинд дотор барьж байлаа. Би өөдгүй хүмүүсийн бодлоос залуугийн сэтгэлээр унан уурсахыг сонслоо... Би түүнийг хаанаас олохоо мэдэх юм байна... Би үүнийг харахыг хүссэнгүйдээ нүдээ анилаа.

- “Хм-м... “ гэж Белла тээнэгэлзэнгээ миний юун тухай гуйсныг ойлгохыг хичээж байв.

- Би маргааш Тайлер Кроулиг машинаараа дайрах гэж байгаа? гэж тэр асуулт аятай хэллээ.

М-тиймээ... энэ л надад хэрэгтэй байж. Мэдээж Беллагийн сэтгэл санаа ямар нэгэн хүлээгээгүй зүйлийн талаар бодож байгаа. Үргэлжид аюул ослын дараа түүний уруул дээр хөгжилтэй инээмсэглэл тодорч байх болно. Хэрвээ би аллага хийхийг хүсээгүйсэн бол инээх л байлаа.

- Яагаад? гэж би түүнтэй ахин ярихын тулд хэлэв.

- Тэр хүн болгонд надтай төгсөлтийн үдэшлэгт хамт явна гэж хэлсэн байна лээ хэмээн өөрийгөө зоригтой жижигхэн бар гэж бодсон өнгөөр уурсан хэлээд,

- Тэр нэг бол солиорсон эсвэл намайг алах шахсандаа гэмээ цайруулж байгаа байх. Тийм болохоор би түүнийг маргааш дайрчихвал гэмшихээ болих байх гэж бодоод л. Надад дайсан хэрэггүй болохоор магадгүй Лорен намайг зүгээр орхиж эхлэх байх. Үгүй ээ бас машинаас нь юу ч үлдээхгүй бол тэртэй тэргүй намайг бүжиг лүү авч явах боломжгүй болно...

Энэ түүний хичнээн олон зүйлийн талаар хэрхэн эндүү боддогийг харууллаа. Тайлерийн шургуу занд золгүй тохиолдлын сүүдэр ч байсангүй. Тэр залуус сургууль дээр хэрхэн анхаарал хандуулдагыг ойлгоогүй бололтой.

Ай даа, болж байна шүү. Түүний толгойд эргэлдэж буй эргэцүүлэх процесс үргэлж л учрыг нь олох аргагүй байх юм даа. Өөрийгөө эзэмдсэн хяналт эргэн ирэхэд би өшөө авах гэсгээлийг...

- “Энэ тухай сонссон юм байна“ гэж би түүнд хэлэв. Тэр ярихаа больсон байхад надад түүний ярих нь хэрэгтэй байдаг.

- Нээрэн үү? гэж тэр итгэлгүйхэн ууртай асуугаад,

- Тэр бас хүзүүнээсээ доош мэдээгүй болох юм бол үдэшлэгт явж чадахгүй болно гэв.

Би түүний үхлийн аюултай яриаг үргэлжлүүлэхийг гуйж чадахгүйдээ харамслаа. Тэр намайг тайвшируулах арай дээр арга олж чадсангүй. Түүний яриа ердийн даажинал байсан хэдий ч хэтрүүлсэн дурсамж нь надад маш хэрэгтэй байв.

Би санаа алдан нүдээ нээв.

- Дээрдэв үү? гэж тэр хулчгархан сониучирхав.

- Яг ч тийм биш.

Үгүй ээ, би үнэхээр тайвширсан хэдий ч энэ байдлыг дээрдүүлсэнгүй. Би зөвхөн хамгийн ихээр хүссэн Лонни нэртэй мангасыг алж чадахгүй болсноо мэдэж байв. Бараг л шүү.

Энэ агшин дахь цорын ганц зүйл гэвэл би аллагыг охиноор зөвтгөхийг хүслээ. Хэдийгээр би үүнийг чадаагүй ч гэсэн мөрөөдөлдөө шөнийн боломжгүй аллагыг дахин дахин хийж байлаа. Түүний хэр хамгаалттай эсэх нь чухал биш байсан юм.

Белла алуурчингаас илүү зүйлийг хүртэх ёстой.

Би далан жилийн туршид хэн нэгнийг алахгүйг хичээж ирсэн. Тэдгээр жилүүдийн ололт амжилт охины дэргэд зүй ёсоор суухад хүргэж байгаа билээ. Хэрвээ би алуурчины амьдралыг сонгох юм бол ганцхан шөнийн дотор түүнийг үүрд алдах болно. Тэр ч байтугай тэдний цусыг нь уугаагүй гэсэн, нүд минь улайгаагүй ч гэсэн тэр өөрчлөлтийг ажиглачих болов уу?

Би түүнд талархсандаа дээрдэхээ мэдрэв. Мэдээж энэ боломжгүй шүү дээ. Би цааш нь үргэлжлүүлэхийг хичээх ёстой.

- Яасан бэ? гэж тэр шивнэлээ.

Бүлээхэн амьсгал миний хамарт хүрэхэд, би үүнийг хүртэх гавъяагүй гэдгээ санав. Эцсийн эцэст би түүнийг хичнээн их хайрлалаа ч гэсэн... аманд минь хор дүүрсэн хэвээр байх болно.

Би чадахаараа шударга байхаар шийдлээ. Бас түүнд өртэйг хэлэх үү.

- “Белла, заримдаа надад биеэ барих маш хэцүү байдаг“ гэж би шивнээд миний үгэнд хэрхэн айдаст автахыг нь харахгүйн тулд цонхоор харав. Зугт Белла, зугт. Үлдээч, Белла үлд л дээ.

- “Би яг одоо хамгийн ихээр хүсэж байгаа зүйл гэвэл буцаж яваад тэднийг...“ гээд би энэ тухай бодов уу үгүй юу машинаас арай л үсрэн гарсангүй. Би гүнзгий амьсгал авахад анхилам үнэр хоолой төөнөлөө. “Үнэндээ би ингэснээр хэнд ч сайн юм болохгүй гэж өөрийгөө итгүүлэхийг оролдсон юм.“

- Өө…

Тэр үүнээс өөр юу ч хэлсэнгүй. Тэр миний хэлэхийг хүссэн зүйлийг ойлгосон болов уу? Би түүнийг сэмхэн харахад царай нь ойлгомжгүй байлаа. Магадгүй цочирдсон юм болов уу. Тэгвэл хашгираагүй нь сайн хэрэг дээ.

Агшин зуур нам гүм ноёрхов. Би түгшсэн хэдий ч биеэ барихыг хичээлээ.

- “Жессика, Анжела хоёрын санаа нь зовж байгаа байх. Би тэр хоёртой уулзах ёстой байсан юм“ гэж тэр жигдхэн бөгөөд тайван хоолойгоор хэлэхэд энэ юу болохыг би мэдсэнгүй. Энэ цочирдолын тэмдэг юм болов уу? Тэр энэ орой юу болсныг сайн ухаарахгүй байх шиг байна.

Тэр надаас хол байхыг хүсч байгаа болов уу? Эсвэл сэтгэл түгшихээсээ илүү найздаа санаа зовсон хэрэг үү?

Би хариу хэлэлгүй машинаа буцаан эргүүллээ. Алхам алхамаар хотод ойртох тусам байнд хүрэхгүй байх нь надад хүнд болж ирлээ. Би түүнд тийм ойртсон байтал...

Би охинтой хамт байж чадахгүй болохоор энэ боломжгүй зүйл. Залууг шийтгэлгүй үлдээх нь ямар утгатай юм бэ? Мэдээж би өөртөө олон зүйлийг зөвшөөрч чадах ч гэсэн...

Үгүй. Тэгсэн ч гэсэн үгүй. Би Беллатай хамт байхыг хүсч байгаа болохоор үүний эсрэг тэмцэх ёстой.

Би найзуудтай нь уулзах ёстой байсан рестораны урд зогсохдоо тэдний бодлыг сонслоо. Жессика, Анжела хоёр хэдийн хооллож дуусаад Беллад санаа зовницгоож байв. Тэд түүнийг хайхаар гэрэлгүй гудамжаар алхахаар шийджээ.

Зугаалахад дэндүү тохиромжгүй үдэш...

- “Чи тэд нарын хаана байгааг яаж...?“ гээд Белла үгээ дуусгалгүй орхиход би ахин нэг алдаа хийснээ мэдэв. Би бодолдоо хэтэрхий автсанаас болоод түүнийг найзуудтайгаа хаана уулзах ёстойг нь асуухаа мартчихаж.

Гэвч энэ бүх төгсгөөгүй асуултынхаа оронд Белла зөвхөн толгой сэгсрэн инээмсэглэв.

Энэ юуны тэмдэг вэ?

Миний хачирхалтай байдлаас илүүтэй түүний хачирхалтай занг тайлах хугацаа надад байсангүй. Би өөрийнхөө талын хаалгыг онгойлголоо.

- Чи хаачих гэж байгаа юм бэ? гэж тэр мэгдсэн өнгөөр хэлэв.

Чамайг хараанаасаа холдуулахыг хүсэхгүй байна. Өөрөө өөртэйгээ нүүр тулгаран үлдэхийг хүсэхгүй байна.

- Чамайг оройн хоолонд урих гэж байна.

Энэ ч сонирхолтой зүйл боллоо доо. Беллагийн найзуудтайгаа сонгосон ресторанд миний Алистай цуг санамсаргүй мэт орохоор төлөвлөж байсантай адил зүйл боллоо. Одоо тэгтэл охинтой жинхэнээсээ болзох гэж байдаг. Цорын ганц зүйл гэвэл би түүнд татгалзах боломж өгөх ёсгүй.

Намайг машин тойрон явахаас урьтаж түүний хаалга нээгдсэн нь миний хувьд ер бусын таагүй зүйл боллоо. Тэр хатагтай шиг байж чадаагүй болохоор миний талаар жентельмен гэж бодож чадна гэж үү?

Би түүнийг сэтгэл зовсон найзууд нь холдож байгаа буланд зогсон хүлээнгээ,

- Явж Жессика, Анжела хоёрыг хэт хол явахаас нь өмнө зогсоо. Би үүнийг хийгээгүй нь дээр гэж хэллээ.

Тэр чичирсэн хэдий ч биеэ хурдхан барилаа. Тэгээд тэднийг замынхаа хагаст байхад нь чангаар,

- Жесс! Анжела! гэж дуудав.

Тэднийг эргэж харахад Белла анхаарлыг нь татахаар гараа даллав.

Белла! Өө, ашгүй дээ бүрэн бүтэн байна! гэж Анжела сэтгэл амран бодлоо.

Ямар их уддаг юм бэ? гэж Жессика унтууцан бодсон хэдий ч Беллаг төөрөөгүй бүх зүйл нь хэвийн байгаад баяртай байв. Энэ намайг түүний талаарх бодлоо эерэг тал руу өөрчлөхөд хүргэсэн юм.

Тэд яаран урагшилсан ч намайг Беллатай цуг байгааг харангуутаа хөшсөн юм шиг зогслоо.

Хөөх-хөөх! Ухаан алдмаар юм гэж Жесс мэгдэн бодлоо.

Үнэхээр Эдвард Каллен гэж үү? Тэр түүнийг олохын тулд явсан юм байх даа? Гэхдээ түүнийг энд байгааг мэдсэн юм бол яагаад гэр бүлийнх нь тухай асуугаад байсан юм бол... Би түүний ой ухаанаас Беллагийн манай гэр бүлийнхэн сургуулиас гадуур юу хийдгийг асуусан царайг олж харлаа.

Үгүй ээ, тэр мэдээгүй байх гэж Анжела шийдлээ.

Жессикагийн бодол гайхахын зэрэгцээгээр сэжигтэй болов. Белла яаж энэ бүхнийг надаас нууж чаддаг байна аа?

- Чи хаана байсан бэ? гэж Жессика шаардангуй асуугаад нүднийхээ булангаар миний зүг хяламхийлээ.

- “Би төөрчихсөн. Тэгээд Эдвардтай тааралдсан юм“ гэж хэлээд Белла миний зүг заав. Түүний хоолойны өнгө хэвийн байлаа. Яг л юу ч болоогүй юм шиг.

Тэр цочирдолд орсон байх нь. Энэ түүний тайван байдлын цорын ганц тайлбар байлаа.

- Би хамт хоол идвэл дургүйцэхгүй биз дээ? гэж би тэднийг хооллосныг мэдэж байсан хэр нь эелдэгээр асуулаа.

Ай бурхан минь! Тэр хичнээн халуухан билээ дээ! гэж Жессика бодтол цаашдын бодол нь утга авцалдаагүй болов.

Анжела ч мөн адил тайван байж чадсангүй. Бид хоол идчихсэн нь ямар харамсалтай юм бэ. Пөөх. Зүгээр л. Пөөх.

- Э-э... Тэгэлгүй яахав гэж Жессика хэллээ.

Анжела хөмсөг зангидангаа,

- Хм, үнэнийг хэлэхэд Белла бид хоёр чамайг хүлээнгээ оройн хоолоо аль хэдийн идчихсэн. Уучлаарай гэлээ.

Юу гэнээ? Амаа татаач! гэж Жесс эгдүүцэн бодлоо.

Белла мөрөө хавчихад энэ юуг ч илтгэсэнгүй. Тэр цочирдолд орсон хэвээр байгаа нь эргэлзээгүй.

- Зүгээрээ би өлсөөгүй.

- Чи юм идсэн нь дээр байх гэж би түүнд хэлэв.

Түүний цусанд чихэр хэрэгтэй байсан болохоор би бодолдоо хоолны дараа анхилам үнэр ямар болохыг төсөөлтөл толгой эргэлээ. Түүний айдаст автсан чигээр нь хоосон гэдэстэй явуулж болохгүй биз дээ. Тэр санаж байгаагаасаа илүү сул дорой болохыг би мэдэж байсан юм.

Хэрвээ охидууд гэр лүүгээ шууд чиглэсэн бол ямар ч аюул заналхийлэхгүй байлаа. Беллагийн алхам бүрийг аюул осол дагалдаж чадахгүй.

Би Беллатай хэсэг зуур ганцаар үлдэхийг хүсэж байхад, тэр ч бас үүнийг хүсэж байлаа.

- Би өнөөдөр Беллаг гэрт нь хүргэж өгвөл дургүйцэхгүй биз дээ? Ингэвэл та хоёр хүлээх шаардлагагүй болно гэж би түүнийг эсэргүүцэж амжихаас өмнө дуугарав.

- Тэгсэн нь дээр юм шиг байна... гэж Жессика Белла руу ширтсэн хэвээр хэлэхдээ түүний өөрөө хүсэж байгаагийн шинж тэмдэгийг олж харлаа.

Би үлдэхийг ямар их хүсч байна гээч... Гэтэл тэр түүнтэй харц тулгаран үлдэхийг хүсч байдаг гэж Жесс бодлоо. Тэр агшинд Белла түүн рүү нүд ирмэв.

Белла нүд ирмэлээ гэж үү?

- “Аан за за“ гэж Анжела түргэн дуугараад зөвшөөрч байгаа эсэхийг нь мэдэхээр Беллагийн царай луу харлаа. Тэр үнэхээр үүнийг хүсч байв.

- “Маргааш уулзацгаая, Белла... Эдвард“ гэж хэлэхдээ тэрбээр миний нэрийг хааш яйш хэлэхийг хичээв. Тэгээд Жессикагийн гараас хөтлөн чирлээ.

Анжелад ямар нэгэн аргаар талархалаа илэрхийлэх хэрэгтэй юм байна.

Жессикагийн машин гудамжны хурц гэрлийн дор зогсож харагдана. Белла найзуудынхаа араас анхааралтай харахдаа сэтгэл түгшин хөмсөг зангидав. Тэр тэднийг машинд суутал юу ч тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байхыг хүсч байв. Тэд машиндаа хүрмэгц Жессика гар даллахад, Белла хариу даллав. Зөвхөн машиныг алга болсон хойно л тэрбээр гүнзгий санаа алдан над руу эргээд,

- Нээрээ шүү, би өлсөөгүй байна гэлээ.

Тэр яагаад найзуудаа явсан хойно үүнийг хэлж байгаа юм бол? Тэр миний үхлийн аюултай уур хилэнгийн гэрч болсон хэр нь үнэнээсээ надтай үлдэхийг хүсч байна гэж үү?

Ямар ч шалтгаантай байлаа гэсэн хоол идэх нь түүнд хэрэгтэй.

- Зөвхөн таны дараа гэж би хэлээд рестораны хаалга онгойлгон хүлээлээ.

Тэр санаа алдсанаа орлоо.

Би багахан танхимаар түрүүлж яван эзэгтэй рүү очлоо. Белла ямар ч нүүрний хувирал илтгэсэнгүй. Би түүний биеийн халууныг шалгахын тулд гараа сунган духанд нь хүрэхийг хүсэв. Гэхдээ үүнийг мэдэхээс өмнө хүйтэн гарыг минь угз татан хаях биз дээ.

Ай, бурхан минь. Бурхан минь гэж хэмээн эзэгтэйн бодолдоо чангаар дуу алдсан хоолой намайг сэхээ оруулав.

Энэ нь миний толгой эргэсэн явдлыг санагдуулав. Эсвэл би зүгээр л Беллаг надтай хамт байгаад хэт төвлөрөөд байгаа юм болов уу. Бид үргэлж л золиосуудынхаа хувьд дур булаам харагддаг билээ. Өмнө нь би энэ тухай хэзээ ч бодож байсангүй. Шелли Коуп, Жессика Стенли нарын адил ердийн тохиолдол байсан хэдий ч айдсын оронд дур татагдсан байдалтай тулгарлаа...

- Хоёр хүний ширээ байна уу? гэж би чимээгүй гөлөрсөн эзэгтэйд хандан хэллээ.

- Өө, тэгэлгүй яахав. Ла Белла Итиалад тавтай морилогтун. М-м! Ямар хоолойгоор дуугарчихав даа! Миний араас дагана уу.

Түүний бодлууд сэтгэл түгшсэн ч няхуур байв.

Магадгүй үеэл нь байх. Тэд бие биетэйгээ адилгүй болохоор дүү нь байж таарахгүй. Гэсэн ч хамаатнууд гэдэг нь эргэлзээгүй. Тэр түүнийг орхих боломжгүй байж таарна.

Хүний нүд будунгуйрсан үедээ юуг ч тод олж хардаггүй. Энэ эмэгтэй миний гадаад байдлыг золиосны хувьд хорхой хүрэн үнэлж дур булаам гэсэн өчүүхэн бодолдоо автан дэргэд байгаа төгс төгөлдөр охиныг анзаарахгүй байна.

Ямар ч л гэсэн холдоход нь тусламж хэрэггүй байх гэж эзэгтэй бодох зуураа биднийг рестораны голын хэсэгт байрлах гэр бүлийн ширээ рүү хүргэн ирэв. Түүнд утасны дугаараа өгч болох болов уу? хэмээн тэрбээр бодлогоширох ажээ.

Би халаасандаа цайны мөнгө бэлдсэн байлаа. Хүмүүст мөнгө өгөлгүйгээр хамтран ажиллах нь төвөгтэй байдаг билээ.

Белла эзэгтэйн бидэнд санал болгосон ширээнд суухаас огтхон ч цааргалсангүй. Намайг толгойгоо сэгсэрэхэд тэрбээр ихэд гайхлаа. Тиймээ өнөөдөр гайхах зүйл хэтэрхий их байна. Би эргэн тойрны хүмүүст сонсогдохооргүй намдуу хоолойгоор,

- “Арай захын ширээ байхгүй юу?“ гэж эзэгтэйгээс сонирхоод мөнгийг атгуулав. Түүний нүд гайхширсандаа томорсон ч мөнгөнд гар хүрмэгц нарийслаа.

- Тэгэлгүй яахав.

Тэр биднийг зааглагдсан ханын дундуур дагуулан явах зуураа мөнгөний талаар бодлогоширч байв.

Захын ширээнд суухын төлөө таван зуун доллар гэнээ? Хэтэрхий баян юм гээч. Үүнээс үзэхэд түүний хүрэм нь миний сүүлд авсан цалингаас ч үнэтэй байх. Хараал идээсэй. Тэр яагаад энэ охинтой хамт явж байгаа юм бол?

Бидэнд рестораны хүний нүдэнд өртөхөөргүй нам гүм газар ноогдлоо. Гэхдээ надад Беллагийн юу мэдэхийг хүсч байгаа талаар өчүүхэн санаа ч байсангүй. Эсвэл би түүнд хүссэн зүйлийг нь ярих юм уу.

Түүнд ямар нэгэн таавар байгаа юм болов уу? Бидний үдшийн уулзалтыг тэр юу гэж бодож байгаа бол?

- Энэ ямар байна? гэж эзэгтэй хэллээ.

- “Зүгээр л гайхамшигтай“ гэж би хэлэхдээ түүний Беллад жөтөөрхсөн явдалд уурсан шүд зуун инээмсэглэлээ. Аз болоход тэр намайг харав.

- Ммм... Таны үйлчлэгч одоохон ирэх болно. Тэр жинхэнэ биш байх. Би зүүдэлж байгаа байх нь. Магадгүй охиныг холдохоор... эсвэл би түүнд утасны дугаараа тавган дээр нь кетчупээр бичээд өгч болох юм... хэмээсээр эзэгтэй зүг бүр тийш найган алхав.

Хачирхалтай юм. Тэр огтхон ч айсангүй гээч. Би гэнэтхэн Эммет намайг хоолны танхимд хэдэн долоо хоногийн өмнө, “Би түүнээс чамаас илүү айлгаж чадах байх“ гэж даажигнаж байсныг саналаа.

Би энэ байдлаас салах боломжтой болов уу?

- Чи хүмүүсийг ингэхээ болимоор юм. Шударга биш байна шүү дээ гэж Белла дургүйцсэн өнгөөр миний бодлыг таслан хэлэв.

Би түүний шүүмжлэнгүй царайг харснаа гайхлаа. Тэр юу гэж бодсон юм бол? Би үйлчлэгчийг үзэн ядаж байсан ч гэлээ ерөөсөө айлгаагүй шүү дээ.

- Яадаг гэж?

- Тэднийг гайхшируулаад л. Хөөрхий эмэгтэй одоо гал зууханд хагас ухаантай байгаа байх даа.

Хм-м. Беллагийн бүрэн зөв байлаа. Одоо эзэгтэй миний талаарх сэтгэгдэлээ найзтайгаа хуваалцаж байв.

- За боль доо. Чи хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлдэгээ мэдмээр юм гэж тэр миний хариулахгүй байгаад буруушаасан янзтай хэллээ.

- “Би хүмүүсийг гайхшруулдаг гэж үү?“ Энэ миний зүгээс сонирхолтой зүйл боллоо доо. Өнөө үдшийн хувьд хангалттай тодхон байна. Би ямар ялгаа байгаа талаар асуулт тавих гэсэн ч...

- Чи анзаараагүй юм уу? Чи арай хүн болгоныг ингэж хүссэнээ амархан авдаг гэж бодсон юм биш биз дээ? хэмээн тэр шүүмжилсэн хэвээр хэллээ.

- “Би чамайг гайхшруулдаг уу?“ Энэ үг миний хүслийн эсрэг нисэн гарсан ч гэлээ буцаахад нэгэнт оройтсон байлаа.

Гэхдээ намайг үүнд харамсаж амжихаас урьтаж тэрбээр,

- Байнга гэж хэлэхэд хацар нь үл мэдэг ягаарлаа.

Би түүнийг гайхшируулдаг байх нь.

Миний чимээгүй зүрх урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй найдлагаар дэлсэх шиг болов.

- “Сайн байна уу“ гэж хэлэх үйлчлэгчийн дуу сонсогдов. Түүний бодол эзэгтэйнхээс илүү тодхон байсан хэдий ч би тоохгүй байхыг хичээлээ. Би зөвхөн Беллагийн сонсоход бэлэн царай луу ширтэн арьсан дор нь цус хэрхэн хуралдахыг харахад хоолойд гал асан дүрэлзсэнгүй. Би зөвхөн энэхүү цонхигор арьстай шударга байдлыг илтгэсэн нүүрийг...

Үйлчлэгч ямар нэгэн юм хүлээв. Өө, тийм л дээ тэр биднийг уух юм авчруулах эсэхийг асуусан. Би Беллаг өмнөх шигээ анхааралтай ширтэхэд үйлчлэгч дургүйхэн түүний зүг харлаа.

- Би Кола авъя? гэж Белла урамшсан байртай хэлэв.

- “Хоёр Кола“ гэж би хэллээ. Цангалт бол хэвийн зүйл ч, хүний цангалт бол стресст орсны шинж тэмдэг. Түүнд бие организмд хийжүүлсэн усны нэмэгдэл чихэр хэрэгтэй байгаа нь надад тодорхой байлаа.

Белла эрүүл харагдаж байлаа. Зүгээр ч нэг эрүүл биш. Тэр баясан гийсэн төрхтэй байв.

- Яасан? гэж тэр миний нүд салгалгүй ширтэж байгаад гайхсан бололтой асуухад үйлчлэгч хэдийн явсан болохыг би ойлгов.

- Чи ямаршуу байна даа?

Тэр асуултанд гайхсандаа нүдээ анивчаад,

- Маш сайн байна гэлээ.

- Чиний толгой эргэх ч юм уу дотор чинь муухай оргихгүй байна уу?

Тэр бүр будилж гүйцсэн бололтой.

- Би тэгэх ёстой юм уу? гэв.

- “Үнэнийг хэлэхэд би чамайг цочролд орохыг хүлээж байна“ гэж би хэлээд инээмсэглэсээр эсэргүүцлийг нь хүлээлээ. Тэр анхаарал тавихад дургүй л дээ.

Белла хариулахын тулд хором хэртэй бодлогоширов. Түүний харц мэгдсэн янзтай байлаа. Тэгээд намайг инээмсэглэхэд миний зүг харц хандуулав. Тэр одоо гайхширсан... байгаа юм болов уу?

Үүнд итгэхийг ямар их хүсч байна аа.

- Надад тийм юм тохиолдохгүй байх гэж айж байна. Би үргэлжид янз бүрийн таагүй зүйлд орооцолдож байдаг юм гэж тэр амьсгал авалгүй хэллээ.

Түүний таагүй явдлын туршлага үнэхээр тийм их гэж үү? Түүний амьдрал үргэлжид аз туршсан байдалд оршдог хэрэг үү?

- Тэгсэн ч гэсэн. Чамайг жаахан юм идчихвэл би баярлана.

Үйлчлэгч эргэж ирэхдээ кола болон сагстай талх авчирав. Тэр энэ бүхнээ миний урд өрж тавихдаа харц руу минь харахыг оролдов. Би түүнд эхлээд захиалгаа Беллагаас асуух хэрэгтэй гэж хэллээ. Үйлчлэгчийн бодол бүдүүлэг болов.

- Ммм... гээд Белла цэсийг түргэн гүйлгэн хараад,

- Би мөөгтэй равиолиг нь авъя гэлээ.

Үйлчлэгч тэсч ядан эргэснээ,

- Харин та юу хүсч байна? гэв.

- Баярлалаа, юу ч хэрэггүй.

Беллагийн царай үрчийв. Хм-м. Тэр харваас миний юу ч иддэггүй явдалд анхаарал хандуулсан байх нь. Тэр бүгдийг анзаарчээ. Би түүний дэргэд үргэлжид болгоомжтой байх ёстойгоо мартаж орхих юмаа.

Би үйлчлэгчийг явахыг хүлээж байгаад,

- Ундаагаа уу гэж хэлэв.

Тэр үүнийг ямар ч татгалзалгүй биелүүлсэн явдал нь миний гайхлыг төрүүлэв. Белла бүх ундаагаа нэг амьсгаагаар уусан учир би өөрийнхийгөө ойртуулан түлхлээ. Цангасан юм болов уу эсвэл цочирдсон гэж үү?

Тэр багахан хэсгийг үлдээснээ чичирлээ.

- Даарч байна уу?

- Коланаас л болсон байх гэж тэр хэлээд ахин чичирэхдээ шүдээ арай л хавшсангүй.

Тэр аятайхан цамц өмссөн хэдий ч хүйтнээс хамгаалахад хэтэрхий нимгэн харагдаж байв. Тэр түүнийг хоёр дахь арьсаа болгон өмссөн ч анхных шигээ л хэврэгхэн сул дорой байлаа.

- Чи хүрмээ аваагүй юм уу?

- Байгаа л даа гээд эргэн тойрноо будилсан янзтай харлаа. “Зүгээр л Жессикагийн машинд үлдээчихсэн байна.“

Би хүрмээ тайлж эхлэхдээ хүйтэн байгаад нь харамслаа. Хэрвээ би түүнд дулаахан пальто өгсөн бол хамаагүй дээр болох байлаа. Белла над руу харахад ахиад л хацар нь ягаарав. Тэр сая юуны тухай бодсон юм бол.

Би хүрмээ ширээн дээгүүр сарвайхад тэр авч өмссөнөө үргэлжлүүлэн чичирэв.

Болж байна шүү, сайхан дулаахан харагдаж байна.

- “Баярлалаа“ гэж тэр хэлээд гүнзгий амьсгаа авснаа уртадсан ханцуйг нь хойш нугалав. Ахин нэг удаагийн гүнзгий амьсгал.

Үдэш нэг юм хэвийн байдалдаа орж эхлэх шив. Түүний цонхигор арьсны өнгө хүрмэн дээр гайхамшигтай сайхан харагдаж байв.

- “Наад цэнхэр өнгө арьсыг чинь их гоё харагдуулж байна“ гэж би магтлаа. Энэ бол цэвэр үнэн байсан юм.

Тэр агшин зуур улайлаа.

Тэр ямар нэгэн эрсдэлд оруулах бодолгүй сайн харагдаж байв. Би сагстай талхыг ойртуулан түлхлээ.

- Нээрээ шүү, би цочирдолд ороогүй гэж тэр миний бодлыг таасан аятай эсэргүүцэв.

- Энэ чинь хэвийн бус шүү дээ. Энгийн хүн байсан бол цочирдох л байсан. Чи ядаж цочирсон ч харагдахгүй байна гэж би зэмлэнгүй дуугарав.

- “Чамтай цуг байхад надад аюулгүй санагддаг“ гэж тэр хэлээд талархал дүүрэн харцаар гийв. Би түүний итгэлийг хүртэх гавъяагүй шүү дээ.

Түүний зөн билэг нь буруу зам руу хөтөлж байлаа. Үүнд л хамаг асуудал байгаа юм. Тэр эргэн тойрныхоо хүмүүс шигээ аюул ослыг мэдэрдэггүй. Түүний хариу үйлдэл нь ямагт өөр байдаг. Тэр зугтахын оронд зогсоод айх ёстой зүйлдээ оролцдог...

Хэрвээ бидний хэн нь ч хүсэхгүй байвал би яаж түүнийг өөрөөсөө хамгаалах болж байна вэ?

- Энэ бодсоноос ч илүү ярвигтай юм гэж би бувтналаа.

Тэр над руу харсан хэдий ч би юу бодсоныг нь таахаас хэтэрсэнгүй. Тэр хэсэг талх аваад идэж эхлэхдээ үүнийг тодорхойлох ямар ч зүйл өгсөнгүй. Тэгээд хэсэг зуур зажилснаа толгойгоо унжуулан гүнзгий бодлогоширсон янзтай,

- Чиний нүд чинь гэгээлэг байх үед ихэнхдээ гайгүй ааштай болчихдог ердийн байдалтай хэллээ.

Түүний ажигласан зүйл намайг асуулт тавихад хүргэв.

- Юу гэнээ?

- Хэрэв хар өнгөтэй байх юм бол би чамайг муухай ааштай байхыг чинь урьдчилан мэддэг юм... Энэ бол нэг ёсны онол гэхүү дээ.

Тэгэхээр энэхүү нөхцөл байдалд тэр өөрийн гэсэн тайлбар бодож олсон байх нь. Мэдээж тэгсэн байлгүй яахав. Тэр тааварлахдаа үнэнд хичнээн дөхсөнийг хараад би гүнзгий айдаст автлаа.

- Бас л таамаглалууд уу?

- Мм тийм гэж тэр зажлах зуураа хайхрамжгүй хэллээ.

- Энэ удаад чамайг арай авхаалжтай байна гэж найдъя... Аль эсвэл чи дахиад л зурагтай номноос хулгайлаад байна уу? гэж би хэлэхдээ түүнийг байнаас хол туссан байгаасай гэж үнэнээсээ найдаж байсан юм.

- Энэ удаад зурагтай номноос аваагүй ээ. Гэхдээ бас өөрөө бодож олоогүй л дээ гэж тэр ичингүйрсэн байртай хэлэв.

- Тэгээд? гэж би шүдээ зуулаа.

Магадгүй тэр тайван ярихаа болиод хашгирах байх.

Түүнийг уруулаа хазлан бодлогоширох зуур үйлчлэгч захиалсан хоолыг нь авчрав. Би түүний урдах хоолны хэрэгсэл рүү ширтэхэд үйлчлэгч ямар нэг юм захиалах эсэхийг асуулаа.

Би татгалзсан хэдий ч ахин кола авчрахыг хүслээ. Хоосон шилэн аяганд үйлчлэгч анхаарал хандуулсангүй. Тэднийг цуглуулан авч одлоо.

- Ингэхэд бид юун дээр зогслоо? хэмээн би сэтгэл түгшээсэн яриагаа сэргээлээ.

- “Би чамд машин дотор хэлье. Гэхдээ зөвхөн... “ гээд түүний хоолой намслаа. Өө, энэ ч амжилтгүй боллоо доо. Тэр таамаглалуудаа олон хүний дунд ярихыг хүсэхгүй байгаа бололтой.

- Чи болзол тавьж байгаа юм уу? гэж би архирах шахам хэлэв.

- Би эхлээд хэдэн юм асуумаар байна.

- Тэгэлгүй яахав гэж би хүчилсэн хоолойгоор хэллээ.

Түүний асуултуудаас би ямар бодолтой байгааг нь мэдэж болох юм. Гэхдээ би түүний асуултанд яаж хариулах болж байна? Анхааралтай худал хэлэх үү? Эсвэл бүх үнэнийг хэлэх юм уу? Эсвэл шийдэмгий бус дуугүй дүр үзүүлэх үү?

Биднийг чимээгүйхэн сууж байх үед үйлчлэгч ундаа авчирлаа.

- За яахав, эхлээрэй гэж би үйлчлэгчийг явсан хойно эрүүгээ чангалан хэллээ.

- Чи Порт Анжелест юу хийж байгаа юм бэ?

Түүний хувьд хэтэрхий энгийн асуулт байлаа. Тэр хариултын талаар юу ч мэдэхгүй байсан ч үнэнийг хэлэхийн тулд хэтэрхий олон зүйл ярих хэрэг гарна. Түүнд ямар нэгэн өөр зүйл тайлбарласан нь дээр байх.

- Дараагийн асуулт гэж би хэллээ.

- Гэхдээ энэ хамгийн амархан нь ш дээ!

- Дараагийх нь хэмээн би давтлаа.

Миний татгалзал түүнийг уурлуулсан бололтой. Тэрбээр намайг харахаа болиод хоол руугаа ширтэн удаан бөгөөд алгуураар сэрээдэн зажлангаа үйл явдлын тухай бодлогоширсон янзтай харагдана. Тэр хоол идэхээсээ илүүтэй кола уусан хойноо над руу харлаа. Түүний нүд сэжигтэй анийв.

- За яахав тэгвэл... Түр зуур чамайг хүниий бодол санааг уншиж чаддаг байлаа гэж бодьё. Яахав хэдхэн онцгой тохиолдолтой таарлаа гэж үзье.

Бүх зүйл муу тал руугаа эргэлээ дээ.

Энэ түүний машинд бодлогоширч явсаны тайлбар байх нь. Түүнийг анзаарна гэж хэзээ ч сэжиглээгүй зүйлийг хүртэл олж ажиглажээ. Эхэндээ Карлайлыг тооцоогүй хэдий ч би түүний бүх бодолд нь хариулна гэдэг нь илэрхий. Тэр намайг ухаархаас өмнө авъяасыг минь ойлгожээ...

Энэ ч муугүй асуулт байлаа. Түүний хувьд миний нэг л хэвийн биш гэдэг нь тодорхой шүү дээ. Эцсийн эцэст бодол унших нь вампирын хувьд ч тодорхойгүй үзэгдэл. Би таамаглалыг зөвшөөрөхөөр шийдлээ.

- Хэдхэн биш, нэг л гэж би заслаа.

Тэр миний тодорхойгүй шударга байдалд талархан инээмсэглээд,

- За яахав тийм гэж бодъё. Тэгвэл энэ яаж ажилладаг юм бэ? Ямар хязгаарлалтай юм бэ? Тэгэхээр энэ хэн нэгэн яаж асуудалд орсныг мэдэж яг зөв үед ирсэн юм бэ? гэв.

- Таамаглалын хувьд уу?

- Тодорхой шүү дээ гээд уруулаа жимийхэд нүдний харц нь маш анхааралтай болов.

- Болох л юм. Хэрвээ... энэ хэн нэгэн...

- Түүнийг “Жо“ гэж нэрлэе хэмээн тэр санал болголоо.

Түүний урам зориг намайг хөгжөөв. Тэр үнэнийг бүхнээс дээр гэж бодож байна гэж үү? Хэрвээ миний нууц таатай зүйл бол би яагаад нуух ёстой гэж?

- “Жо“ гэж тохирлоо хэмээн би түүнд хэлээд,

- Хэрвээ Жо илүү анхаарлаа төвлөрүүлж байсан бол яг ч зөв цагтаа олж очсон гэж хэлэхгүй. Ганцхан чи л ийм жижиг хотод саяных шиг таагүй байдалд орж чадна. Чи энэ газрын бүтэн арван жилийнх нь гэмт хэргийн статистикийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх байснаа мэдэж байна уу? гээд толгойгоо сэгсрэхдээ өнөөдөр хожимдох шахсанаа санан бодолдоо чичирлээ.

Тэрбээр уруулаа жимбийлгэн,

- Бид таамаглалын тохиолдлын тухай ярьж байна гэж хэлэв.

Түүний уур хилэн намайг хөгжөөлөө.

Түүний уруул, арьс нь... булбарайхан зөөлөн харагдаж байна. Би түүнд хүрэх юмсан. Түүний хөмсөгөн дээрх үрчлээг гараа илэн тэнийлгэхийг ямар их хүснэ вэ. Гэхдээ энэ боломжгүй зүйл. Миний хүрэлт түүнд таагүй санагдана.

- Тиймээ, үнэн гэж би хэлэхдээ яриандаа эргэж орохоос урьтаж баргар бодлоосоо саллаа. “Харин бид чамайг Жейн гэж нэрлэх үү?“

Тэр ширээн дээгүүр урагшаа бөхийхөд томоор нээсэн нүдэнд нь тоглосон уурласны тэмдэг алин ч байсангүй.

- Чи яаж мэдсэн юм бэ? гэж тэр асуулаа.

Би түүнд үнэнийг хэлэх ёстой юу? Эсвэл зарим хэсгийг нь хэлэх юм уу?

Би түүнд нууцаа нээхийг хүслээ. Би түүний нүдийг харсаар байхын тулд итгэлийг нь олохыг хүссэн юм.

- Чи надад итгэж болно шүү гэж тэр шивнээд ширээн дээр тавиастай гарт минь хүрэхийг хүссэн мэт гараа сунгав.

Би түүнийг миний хүйтэн чулуун арьсанд хүрээд гаргах хариу үйлдлийг төсөөлөн үзэн ядсандаа гараа холдуулав. Тэр гараа татлаа.

Тэр миний нууцыг хадгална гэдэгт итгэж болохыг би мэдэж байв. Тэр үүнийг сонсох гавъяатай билээ. Гэхдээ би түүнийг айхгүй гэдэгт итгэлгүй байсан учир нэг л итгэж чадсангүй. Нууцууд түүнийг айлгах нь эргэлзээгүй. Үнэн аймшигтай байлаа.

- “Би үнэнээ хэлэхээс өөр сонголтгүй болчих шиг боллоо. Миний буруу байж чи миний бодож байснаас ч илүү ажигч юм байна“ хэмээн би бувтналаа.

Би түүнийг урьд нь хэтэрхий ажигламтай гэж хэлж байсан санагдав. Хэрвээ би энэхүү царайг зөв уншсан бол түүнийг гомдоох нь байна. Эцэст нь энэхүү шударга бус байдалд миний зөв байлаа.

- Би дандаа чиний зөв байдаг гэж бодсон юмсан гэж тэр хэлээд даажигнасан янзтай инээмсэглэв.

- “Урьд нь бол тийм байсан.“ Энэ бол хийх ёстой ердийн зүйл байлаа. Би үргэлж сонгосон замдаа итгэлтэй байдаг байсан. Харин одоо бүгд эмх цэгцгүй замбараагүй болжээ.

Гэсэн хэдий ч би юу ч өөрчлөхийг хүссэнгүй. Надад тийм амьдрал хэрэггүй. Зөвхөн замбараагүй байдал намайг түүнтэй хамт байх боломж олгож байгаа юм.

- Зөвхөн үүн дээр ч алдаагүй гээд би өөр сэдэв сонгон авлаа.

- Чи ослын соронзон биш юм байна. Осол гэвэл хэт хязгаарлагдсан талбай болно. Чи бүх л муу юмны соронзон юм байна. Хэрвээ арван милийн радиуст ямар нэгэн аюултай зүйл байвал чамайг өөрийн эрхгүй олж ирдэг.

Яагаад түүнийг гэж? Тэр иймэрхүү нөхцөл байдалд юу хийдэг байсан юм бол?

Түүний царай ахин чухал төрхтэй болоод,

- Чи ч гэсэн өөрийгөө аюултай гэж бодож байна уу? гэв.

Энэ асуултын хариу хэзээ хэзээнийхээс илүү үнэн байлаа.

- Тодорхой шүү дээ.

Тэр сонирхсон янзтай нүдээ үл мэдэг анийлгав. Тэгээд ахин гараа ширээн дээгүүр алгуурхан сунгалаа. Би гараа холдуулсан хэдий ч тэрбээр үл тоомсорлон надад хүрэхээр шийдсэн бололтой. Би анхилуун үнэрийг мэдэрсэндээ ч биш гэнэтийн хүчилсэн байдалд амьсгаагаа барилаа. Айдас. Миний арьс түүний түүнд жигшүүртэй санагдана. Тэр даруйхан зугтах биз.

Тэр миний хатуу арьсанд хурууныхаа үзүүрийг хүргэлээ. Үл мэдэгхэн хүрэлтэнд хэрхэн халуу төөнөх нь мэдрэгдэв. Энэ бол жинхэнэ цэнгэл байна даа. Би түүнийг хүйтэн арьсанд хүрээд яахыг нь харахаар амьсгаа даран царайны хувирлыг нь судлав.

Түүний уруул дээр хөнгөхөн инээмсэглэл тодрон,

- Баярлалаа. Чи намайг хоёр дахь удаагаа аварлаа гэж миний нүд рүү ширтэн хэллээ.

Түүний зөөлхөн хуруунууд гар дээр минь таатай байгаа аятай чичигнэв.

Би чадахаараа ердийн байдлаар,

- Гурав дахь удаагаа байхгүй байхгүй гэж найдах уу? гэлээ.

Тэр ярвайснаа зөвшөөрөн толгой дохив.

Би гараа түүнээс холдуулав. Түүний хүрэлтийг мэдрэх нь ямар гайхамшигтай мэдрэмж вэ! Гэхдээ би түүний шидэт тэвчээрийг жигшил болон хувирахыг хүлээгээгүй юм. Бүх зүйл муу тал руугаа огцом өөрчлөгдөж болох байлаа. Би гараа ширээн доор нуулаа.

Би түүний нүднээс чимээгүй бодлыг нь уншин итгэл болон гайхширлыг олж харлаа. Энэ агшинд би түүний асуултанд хариулахыг хүсэж буйгаа мэдрэв. Учир нь заавал тэгэх ёстой байсан юм. Түүнийг надад итгүүлэхийг хүссэндээ ч биш.

Би түүнийг миний тухай мэдээсэй гэж хүсч байлаа.

- “Би чамайг Порт Анжелес руу дагасан юм“ гэж би хэтэрхий түргэн хэллээ. Би үнэн хичнээн аюултай байж эрсдэлтэй байдалд оруулж болохыг мэдэж байв. Дурын агшинд түүний тайван байдал нисэн алга болж цочирдох болно. Гэхдээ энэ нь намайг эсрэгээрээ хурдан ярихад хүргэлээ.

- Би өмнө хэзээ ч нэг хүнийг аврахыг оролдож байгаагүй болохоор ийм хэцүү байна гэдгийг нь мэдсэнгүй. Миний төсөөлснөөс ч хэцүү байлаа. Магадгүй чамаас л болсон байх. Жирийн хүмүүс амьдралдаа элдэв таагүй явдалд чамайг бодоход хамаагүй бага оролцдог гээд түүний яахыг нь хүлээлээ.

Тэр инээмсэглэхэд уруулын үзүүр нь дээшилж шоколадан хүрэн нүд нь дулаахан өнгөөр гийлээ.

Би зөвхөн түүний инээмсэглэхийг харж амжлаа.

- Харин чи намайг ослын өдөр үхэх ёстой байсныг Тайлерийн фургоноос аварсан болохоор хувь заяанд саад хийсэн юм биш үү?

- “Тэр чинь анхны удаа биш байсан. Чиний хувь заяа надтай уулздаг өдрөө шийдэгдэх ёстой байсан“ гэж хэлээд би харцаа буруулан хүрэн өнгийн бүтээлэг рүү ширтэнгээ мөрөө унжууллаа. Үнэн хаалттай саадыг даван чөлөөлөгдөхөд ойртжээ.

Би түүнийг үзэн ядаж байсан нь үнэн билээ. Энэ нь түүний амьдралыг цаазын хурц сүхэн дор тавьсантай адил байсан юм. Тэр үхлийн хэрцгий шударга бус хувь заяатай холбогдсон мэт санагдав. Би тиймэрхүү хувь заяаны хэрэгжиж болох аймшигт гризли баавгай, жөтөөрхүү шулмас, өсөрхөг араатан гэх мэт зүйлсийн талаар төсөөлөв.

Би энэхүү шударга бус байдлын эсрэг тэмцэхийн тулд хариуцлагатай байхыг хүслээ. Түүнийг аюулгүй байлгахын тулд ямар нэгэн зүйлийг зөрчиж болох юм.

Белла чимээгүйхэн суусаар амьсгаа нь түргэслээ.

Би түүн рүү ширтэн хүлээж байсан айдсаа олж харав. Би түүнийг алахад хэр ойрхон байсныг таамагласан юм болов уу? Фургон түүнийг няц дарахад хэдхэн инчийн зай дутуу байсан. Тэгэхэд түүний царай тайван байсан ч харц нь түгшсэн байж билээ.

- “Чи санаж байна уу?“ Тэр үүнийг санаж байх ёстой доо.

- "Тийм” гэж тайван хариулахад гүнзгий нүд нь ойлгосон шинж илрэв.

Тэр мэдэж байна. Би түүнийг алахыг хүссэнийг мэдэж байна.

Гэтэл хашгиралт хаана байна аа?

- Тэгсэн мөртлөө энд ингээд сууж байдаг гэж би хэлэв.

- “Тийм шүү, энд сууж байгаагийнхаа төлөө... чамд талархаж байна“ гэхэд түүний царайны хувирал өөрчлөгдөн сониучирхсан байдалтай боллоо. Тэгээд сэдвийг огцом өөрчлөн,

- Учир нь чи ямар нэг итгэмээргүй аргаар намайг өнөөдөр хайсан...?

Би түүний хамгаалагдсан бодолд найдлагагүйгээр тулсанаа цөхрөн ойлгов. Энэ нь надад ямар ч логик бодол төрүүлсэнгүй.

Тэр сонирхсон хэвээр хүлээв. Түүний арьс улам цонхийсон нь сэтгэл түгшээлээ. Хүрээгүй хоол нь урд нь тавиастай хэвээр харагдана. Хэрвээ би яриагаа үргэлжлүүлэхэд хүрвэл цочирдолд орохгүйн тулд түүнд хүч хэрэгтэй.

Надад хэлэлцээ хийх хэрэг гарлаа.

- Чамайг хоолоо идвэл би ярья.

Хагас хором ч өнгөрөөгүй байхад Белла амандаа дүүрэн хоол чихсэн байлаа. Тэр харагдаж байгаагаасаа илүү хариултыг мэдэхийг хүсч байгаа нь илэрхий.

- Чамайг дагах нь бусдаас илүү хэцүү. Би хэрэв аливаа хүний бодлыг өмнө нь сонсож байсан бол дараа нь олоход маш амархан байдаг юм гээд би түүний байр байдлыг анхааралтай судаллаа.

Тэр хөдөлгөөнгүй болоод нүдээ томоор нээв. Би сандралд орсны шинж тэмдэгийг шүд зуун хүлээв.

Гэтэл тэр зөвхөн нүдээ анивчингаа хоолоо гүдэсхийтэл залгиад хурдхан шиг дараагийнхаа чихэв. Тэр намайг үргэлжлүүлэхийг хүсч байв.

- ”Би Жессикагийн бодолд анхаарлаа төвлөрүүлж байсан юм. Гэхдээ чамд хэлсэнчлэн иймэрхүү жижиг хотод чамаас өөр хүн аюулд орохгүй болохоор нэг их анзаараагүй” гэж би нэмж хэлэхгүй байж чадсангүй. Тэр өөр хүмүүсийн амьдрал үхлийн аюулд хамаагүй бага орооцолддог гэдгийг мэдэж байгаа хэрнээ өөрийгөө хэвийн гэж боддог хэрэг үү?

- “Би чамайг ганцаараа үлдсэнийг чинь анзаараагүй. Энэ тухай мэдэх үед чи хэдийн алслан холдсон байсан. Би түүний толгойнд харсан номын дэлгүүрээс эрлээ эхлэхээр очсон юм. Чи дэлгүүр лүү ороогүй өмнө зүг рүү явсан байлаа... Чамайг удалгүй эргэж ирэхийг чинь мэдэж байсан тул би хүлээх зуураа хүмүүсийн бодлыг уншиж ямар нэг юм мэдэхийг оролдож байлаа. Надад санаа зовох ямар ч шалтгаан байгаагүй ч яагаад ч юм би байж ядаж байсан...“ гээд би тэр үеийн сэтгэгдэлээ санатал амьсгаа түргэслээ. Түүний анхилам үнэр хоолойд гал асаасан явдалд би баярлалаа. Энэ бол түүний амьд гэдгийг мэдсэн өвдөлт байсан юм. Намайг асан дүрэлзэж байхад тэр аюулгүй байх болно.

- ”Би сонссон хэвээр гудамжаар машинтайгаа явж байсан юм” гээд миний үг түүнд санаа төрүүлээсэй гэж би хүслээ. “Тэгээд нар жаргаж байхыг гараад машинаасаа гарч хайдаг юм уу гэж бодлоо. Харин дараа нь...“

Дурсамж амьд хурц өнгөөр дүрслэгдэхэд би ахин тэрхүү мөчид байгаа юм шиг болж алуурчины уруул хилэнд мөс болон хадагдлаа.

Би түүнийг үхсэн байхыг харахыг хүслээ. Түүний үхэл надад хичнээн чухал билээ. Би эрүүгээ чангалан ширээн дээр анхаарлаа төвлөрүүлэв. Белла ахиад л надад шаардагдлаа.

- Дараа нь юу болсон юм бэ? гэж тэр том харсан хэвээр шивнэв.

- Би тэд нарын юу бодож байгааг сонссон. Би чиний царайг түүний бодол дотор харсан юм гэж би архиралтаа нуухын тулд шүд зуун хэлэв.

Би аллага хийхгүйн тулд биеэ хүчээр барих хэрэг гарлаа. Би түүнийг хаанаас олж болохыг мэдэж байв. Түүний бараан бодол нь шөнийн тэнгэрт тунаран намайг тэдний зүг дуудаж...

Царайд минь алуурчин мангасын төрх илэрсэн учраас би гараараа нүүрээ хаалаа. Тэгээд өөрийгөө хянахын тулд аньсан нүднийхээ завсраар түүний царай дээр төвлөрлөө. Түүний хэврэгхэн бие, итгэмээргүй зөөлөн цонхигор арьс шилэн аяганы тусгалд торго шиг гялалзаад л. Тэр энэ ертөнцөд хэтэрхий эмзэгхэн байв. Түүнд хамгаалагч хэрэгтэй. Орооцолдсон хувь заяаг нь гартаа барьж байхын тулд би хангалттай ойрхон байх болно.

Би түүний ойлгохыг хичээж буй догшин үйлдлээ тайлбарлахыг оролдон,

- Чи ойлгохгүй байх гэхдээ тэднийг зүгээр л... амьд үлдээгээд явах... надад үнэхээр хэцүү байсан. Би чамайг Жессика, Анжела хоёртой хамт явуулж болох байсан ч би ганцаараа үлдээд тэднийг хайж эхлэх бий вий гэдгээс айсан юм гэв.

Өнөө үдэш би хоёр ч удаа алуурчин болж болох байлаа. Гэсэн ч энэ удаад хамгаалагч болжээ.

Намайг бүх хүчээ гарган өөрийгөө хянахыг хичээж байхад тэр чимээгүй сууж байлаа. Би түүний зүрхний цохилтыг сонсож байв. Хэмнэл удааширсаар алгуурхан тайван боллоо. Зөвхөн түүнийг амьсгалж байгаа гэж хэлж болохоор байв.

Би зааг руу хэтэрхий ойртжээ. Түүнийг одоохон гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй...

Би түүнийг алах байсан болов уу? Би ахин алуурчин болсон ч тэр надад итгэсээр байх болов уу? Намайг зогсоох арга байгаа болов уу?

Биднийг ганцаар үлдэхэд тэр сүүлчийн таавраа хэлэхээр амалсан билээ. Би түүнийг сонсмоор байна гэж үү? Миний сониучирхол илүү муу зүйлд хүргэнэ гэхээс сэтгэл зовж байгаа хэрэг үү?

Ямар ч атугай тэр нэг оройны хувьд хангалттай үнэнийг мэдлээ.

Би ахин Беллагийн царай луу харахад өмнөхөөсөө илүү цайсан байв.

- Гэртээ харихад бэлэн үү? гэж би түүнээс асуулаа.

- Эндээс явахад бэлэн гэж тэр “тийм“ гэж хэлээгүйгээ тайлбарлах мэт үг бүрийг нямбайлан хэлэв.

Сэтгэлээр унасан байна.

Үйлчлэгч эргэн ирэв. Тэр Беллагийн хэлсэн сүүлчийн үгийг сонссон нь гарцаагүй.

- Юугаар туслах вэ? гэж тэр надаас асуулаа.

- Тооцоогоо авъя, баярлалаа гэж би Беллагаас харц салгалгүй дуугарав.

Үйлчлэгч миний хоолойд агшин зуур амьсгаа нь түргэслээ.

Түүний бодол хоромхон зуур зурсхийхэд миний хоолой хэрхэн сонсогдсоныг мэдээд би яагаад өнөө үдэш бүгдийн анхааралд байгаагаа ойлгов.

Энэ бүгд Беллагаас болжээ. Би түүнийг аюулгүй байлгахыг хичээхдээ айлгахгүйн тулд биеэ барилтыг хэтрүүлжээ. Миний төрөлхийн айдас хүрэм байдал хяналтанд байсан болохоор өөр хүмүүс зөвхөн гаднах үзэмжийг минь харж байсан байна.

Би үйлчлэгч рүү харан хэвийн байдалд орохыг нь хүлээлээ. Одоо би учрыг ойлготол их хөгжилтэй санагдаж эхлэв.

- Тэг-элгүй яахав гэж тэр ээрэн хэлэв.

Тэр надад тооцооны хуудастай хавтсыг сунгалаа. Хуудасны ард нэр болон утасны дугаар бичсэн карт шургуулжээ.

Энэ ч хангалттай хөгжилтэй болж байна шүү.

Би хэдийн тооцоог бэлтгэсэн байсан юм. Би түүний хэзээ ч утасдахгүй дугаарыг нь авахгүйн тулд хавтсыг түргэн сунгалаа.

- Хариулт хэрэггүй гэж би хэлэхдээ урам хугарсан байдлыг нь хангалттай нөхнө байх гэж найдав.

Намайг босоход Белла миний жишээг түргэн дагалдав. Би түүнд гараа өгөхийг хүссэн ч нэг үдшийн хувьд азаа хэтэрхий их сорих хэрэггүй гэж бодлоо. Би үйлчлэгчид талархангаа Белагийн нүүрнээс харцаа салгасангүй. Беллад энэ их хөгжилтэй санагдав бололтой.

Биднийг ресторанаас гарах үед би түүний хажууд ойрхон явлаа. Түүний биенд хүрч байгаа юм шиг л дулааныг мэдэрхээр тийм ойрхон байсан юм. Намайг түүнд хаалга онгойлгож өгөхөд чимээгүй санаа алдсанд юу ингэхэд хүргэснийг нь би гайхлаа. Би асуулт тавихаар нүд рүү нь хартал тэр гэнэтхэн тэвдсэн янзтай газар руу ширтлээ. Энэ нь миний сонирхлыг татаж асуух хүслийг төрүүлэв. Би түүнд зорчигч талын хаалга онгойлгож өгөн өөрөө жолооны ард суутал бидний хоорондын нам гүм байдал үргэлжлэв.

Дулаахан цаг агаар төгсгөл болсон учир би халаагуураа асаалаа. Хүйтэн машин дотор таагүй байх нь мэдээж шүү дээ. Тэр миний хүрэмийг өмссөн хэвээр суугаад нууцхан инээмсэглэв.

Би замын гэрлийг бөхтөл яриагаа эхэлсэнгүй хүлээв. Энэ намайг түүнтэй ганцаараа үлдсэнээ мэдрэхэд хүргэсэн юм.

Энэ зөв гэж үү? Би одоо зөвхөн түүнд анхаарал хандуулж байсан болохоор машин хэт давчуу санагдав. Түүний анхилам үнэр халаагуурын дулаан агаарт суунаглан бүх орон зайг дүүргэлээ. Тэр машин доторх ганц зорчигч шиг суусан хэвээр байв.

Түүнийг байгаа учраас би асан дүрэлзэж байв. Шаталт тааламжтай байлаа. Энэ нь хачирхалтай санагдана. Энэ үдэш миний хүлээж байснаас ч илүү их зүйлийг өглөө. Тэгээд ч тэр миний хажууд хүссэн болохоороо сууж байна. Би үүнийг заавал буцааж төлөх ёстой. Өөрийгөө золиослоод ч юм уу. Шаталт үүний золиос болог.

Надад зөвхөн энэ байдлаа хадгалах шаардлага гарав. Ердөө л жаахан шаталт өөр юу ч болсонгүй. Гэсэн ч аманд хор хуралдаж, булчин анд гарах гэж буй мэт чангарав...

Надад тиймэрхүү бодлоо холхон барьж байх нь хэрэгтэй байсан юм. Тэгээд ч юу саатуулж чадахыг мэдэж байлаа.

- Харин одоо. Чиний ээлж гэж би Беллад зовлон шаналгаанаас минь айхаас өмнө хэллээ.



10. Таамаглал

-“Ахиад нэг асуулт асууж болохуу?” тэр надад хариу өгөхийн оронд асуулаа.

Би байж болох хамгийн муу ёртой үр дүнгийн талаар санаа зовон бараг л эцсийн цэг дээрээ тулсан байлаа. Гэхдээ энэ мөчийг удаашруулах хүсэл маань намайг дийлж байсан юм. Беллаг өөртэйгээ дахиад хэдхэн секунд ч хамаагүй хамт байлгахыг хүсэж байв. Би ацан шалаанд орсоноо мэдрэн санаа алдлаа. –“Нэгийг шүү.”

-“Юу гэхээр,” тэр дотроо асуух хэрэгтэй үгүйд эргэлзэж байлаа. “Чи намайг тэр номын дэлгүүр оролгүйгээр урагшаа явсныг мэдсэн гэж ярьж байсан. Зүгээр л чамайг яаж мэдсэн юм бол гэж гайхаад л.”

Би цонхоор муухай харлаа. Дахиад л миний талаар дэндүү ихийг илтгэсэн хэрнээ түүний талаар юуг ч илтгээгүй тэнэг асуулт.

- “Булзааруулахаа больсон гэж бодсон юмсан,” тэр шүүмжлэн урам хугарсан мэт хэллээ.

Гайхалтай. Тэр оролдох ч үгүйгээр сайхан булзааруулах юм.

Тэр намайг шулуухан хэлчиж байхыг хүссэн. Тэгээд ч энэ яриа угаасаа сайхнаар төгсөхгүй бололтой.

“За яахав хэлье,” би хариулав. “Би үнэрийг чинь дагасан юм.”

Би түүний царайны хувирлыг харахыг хүсэж байсан ч яагаад ч юм харах юмнаасаа айж байлаа. Тэгэхийнхээ оронд би түүний хурдсаад буцаад хэвэндээ орох амьсгалыг сонслоо. Түүнийг хоромын дараа дахин дугарахад тэр миний бодож байснаас хамаагүй тайван сонсогдсон юм.

“Тэгээд чи миний эхний асуултанд бас хариулаагүй байгаа...” тэр үргэлжлүүлэв.

Би түүн рүү доошоо харан хөмсгөө зангидлаа. Тэр ч бас саатуулж байна.

“Аль нь тэр билээ?”

“Чиний бодол унших чадварын талаар – жоохон тайлбарлаад өгөөч?” тэр асуун, хоолны газарт асуусан асуултаа давтав. “Чи хэний ч бодлыг хаана ч уншиж чаддагуу? Чи яаж чаддаг юм бэ? Танай гэрийнхэн чинь...” Тэр улайн асуултуудаа зогсоолоо.

“Наадах чинь нэгээс илүү юм байна ш дээ,” би хэллээ.

Тэр хариугаа хүлээн үг дуугаралгүй над руу харсан юм.

Түүнд яагаад хэлж болохгүй гэж? Тэр угаасаа ихэнхийг нь таачихсан ш дээ, тэгээд ч удахгүй ирэх тэр асуултаас хамаагүй амар асуулт юм.

“Үгүй ээ, би ганцаараа. Тэгээд ч би хэнийг ч хаана ч сонсож бас чадахгүй. Би нилээн ойрхон байх хэрэгтэй. Хэн нэгний “хоолой” хэдий чинээ дотно байна төдий чинээ надад хол байх боломжыг олгодог юм. Гэхдээ хэдэн милээс хэтрэхгүй.” Би түүнд ойлгогдохоор тайлбарлаж өгөх арга хайлаа. Түүний амьдралтай ойрхон жишээ. “Яг л маш олон хүнтэй нэг зааланд хамт байгаа юм шиг. Бүгд нэгэн зэрэг ярихаар зүгээр шуугиан мэт сонсогдоно. Би хэн нэгэн дээр анхаарлаа төвлөрүүлж байж л тэр хүнийхээ бодлыг сонсож чадна. Ихэнх үед би анхаарлаа өөр юманд төвлөрүүлдэг гэх үү дээ – хааяадаа их ядаргаатай байдаг юм. Тэгээд ч ингэвэл бас жирийн юм шиг жүжиглэхэд ч арай амар,” – би ярвайв – “заримдаа хүмүүсийн чангаар асуусан асуултыг биш бодсон юмыг нь хариулчих гээд байдаг талтай.”

“Чи яагаад намайг сонсож чаддаггүй юм бол?” тэр гайхав.

Би түүнд дахиад нэг үнэн, бас дахиад нэг жишээ өгөв.

“Би мэдэхгүй ээ,” би хүлээн зөвшөөрлөө. “Гэхдээ миний таамгаар бол чиний бодол санаа бусдынхаас арай ондоо байх. Жишээлбэл би ганцхан ФМ сонсоод байхад чинийх АМ дээр сонсогддог.”

Би түүнд энэ жишээ таалагдахгүй байх болно гэдгийг таамаглан хариу үйлдлийг нь хүлээн инээмсэглэв. Тэр миний урмыг хугалсангүй.

“Миний бодол санаа өөр гэв үү?” тэр бухимдан асуув. “Би гаж гэсэн үг үү?”

Гайхалтай, тэр намайг ёжлоод байгаа юм байх даа?

“Би толгой дотроо хүмүүсийн бодлыг сонсдог, гэтэл чи өөрийгөө гаж байж магадгүй гэж айж байгаа юмуу?” Би чангаар инээв. Тэр бүх жижиг сажиг зүйлсийг ямар ч зовлонгүйгээр ойлгодог мөртлөө том, чухал зүйлсүүдийг нь оронгоор нь ойлгож авах юм аа. Юманд дандаа буруу хариу үйлдэл үзүүлж байдаг нь хачирхалтай юм.
Белла уруулаа хазан хөмсгөө улам зангирууллаа.

“Битгий санаа зов оо,” би түүнийг тайтгаруулахыг оролдов. “Зүгээр л онол шүү дээ...” Энэнээс чухал онолын тухай одоо ярилцах хэрэгтэй. Би хурдан хариулаад дуусгах гэж яарч байлаа. Өнгөрөх секунд бүр яг л зээлдүүлсэн цаг шиг санагдаж эхлэв.

“Одоо чиний хариулах ээлж,” би хэлэхэд миний хүсэл дотроо хоёр хуваагдсан байсан юм. Нэг тал нь түүнийг хурдан асуугаасай гэж хүсэж нөгөө тал нь түүнийг асуухгүй байхыг хүсэж байв.

Тэр уруулаа хазахаа зогсоохгүйгээр санаа алдлаа – би түүнийг өөрийгөө өвтгөчих вий хэмээн санаа зовж эхлэсэн юм. Тэр миний нүд рүү харж эхлэлээ.

“Булзааруулахаа больцгооё гэж чи өөрөө хэлээгүй билүү?” би аяархнаар асуув.

Тэр доошоо харан ацан шалаанд орсон мэт аашлав. Гэнэт тэр нүдээ бүлтийлгэн тэр чигээрээ хөшлөө. Тэр одоо л айж эхлэж байсан юм.

“Бурхан минь!” тэр дуу алдлаа.

Би ч байдгаараа сандарч эхлэлээ. Тэр юу харчихав? Би түүнийг яагаад айлгачихав аа?

Дараа нь тэр орлив, “Хурдаа багасгаач!”

“Яасан бэ?” Би түүнийг яагаад ингэж их айгаад байгааг нь ойлгохгүй байлаа.

“Чи цагт зуун милийн хурдтай явж байна ш дээ!” тэр над руу чарлав. Тэр цонх руу харан хажуугаар нисэн өнгөрч буй моднуудыг харан цочлоо.

Жоохон л хурдлахад тэр ингэж их айж байна гэж үү?

Би нүдээ эргэлдүүллээ. “Тайвширж үз, Белла.”

“Чи намайг өөртэйгөө хамт алахнуу?” тэр чарлалаа.

“Хоёулаа юутай ч мөргөлдөхгүй,” би түүнд амлав.

Тэр хүчтэй амьсгаа аван, арай тайвширсан өнгөөр асуув. “Чи яагаад ингэж яараад байгаа юм бэ?”

“Би угийн хурдтай явдаг.”

Би түүний нүд руу харан цочирдсон царайг нь өхөөрдөв.

“Зам руугаа хараач!” тэр орлиж орхив.

“Би хэзээ ч осолд орж байгаагүй, Белла. Тэр байтугай торгууль ч төлж байгаагүй.” Би түүн рүү инээмсэглэн духандаа хүрлээ. Ийм хачин бас нууц юмны талаар түүнтэй ийнхүү чөлөөтэй ярилцах нь байдлыг улам инээдтэй болгож өгөв. “Би чинь цаанаасаа мэдрэгчтэй шүү дээ.”

“Маш инээдтэй байна,” тэр ёжлон хэлэхэд энэ удаад түүний хоолойны өнгө уурлахаасаа илүү айсан сонсдож байв. “Чарлиг цагдаа гэдгийг мэдэж байгааз дээ? Би замын хөдөлгөөний дүрмийг дагах хэрэгтэй гэж заалган өссөн хүн. Тэгээд ч чи машинаа мөргүүллээ гэхэд чи өөрөө аягүй бол ямар ч бэртэл авахгүй биз.”

“Тийм шүү,” би давтан худлаа инээв. Тиймээ, бид хоёр осолд орвол бид хоёрын ирээдүй маш өөр харагдаж байлаа. Би хичнээн сайн жолооддог байсан ч Белла айх нь аргагүй байсан юм. “Гэхдээ чи тэгж чадахгүй.”

Санаа алдан, би машинаа мөлхөх шахам хурд луу удаасгалаа. “Болсонуу?”

Тэр хурдны заалтыг харан, “Бараг л” хэмээн хэлэв.

Энэнээс илүү удаан байх хэрэгтэй гэж үү? “Би машин удаан барих үнэхээр дургүй,” би бувтнасан хэдий ч зүүг арай доошлотол нь машинаа удаашрууллаа.

“Энэ удаан байна гэж үү?” тэр асуув.

“Миний жолоодож буй арга байдлыг ярихаа боливол яасан юм бэ?” би тэвчээр алдан хэлэв. Тэр миний асуултаас хичнээн удаа бултваа? Гурав? Дөрөв? Тэр тийм аймар юм бодоод байгаа юм байх даа. Би яг одоо мэдэх хэрэгтэй байлаа. “Би чиний сүүлийн таамгийг хүлээсээр л байна.”

Тэр уруулаа хазан, царайг нь харвал ихэд бухимдсан харагдаж байлаа.

Түүнийг бухимдуулахгүйн тулд би хоолойны өнгөө зөөллөв.

“Би шоолохгүй ээ,” гэж амлан түүнийг ярихаас татгалзаж байгаа шалтаг нь ганцхан ичилт л байгаасай гэж хүслээ.

“Чамайг шоолно гэхээс илүү уурлана гэхээс айж байна,” тэр шивнэв.

Би тайван байхыг хичээлээ. “Тийм муухай таамаг юмуу?”

“Тэгж хэлж болно оо.”

Тэр надтай харц тулгарахаас татгалзан доошоо харав. Секундууд өнгөрсөөр..

“Хэл ээ,” би дэм өгөв.

Тэр аяархан хоолойгоор хариуллаа. “Би хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна аа.”

“Эхнээс нь эхлэвэл яаж байна?” Би түүний хоолноос өмнө хэлсэн үгнүүдийг нь санаж байлаа. “Чи ганцаараа энийг олж мэдээгүй гэж хэлсэн санагдаж байна.”

“Аанхан,” тэр хэлэн дахиад л дуугаа хураачихав.

Түүнд тусласан байж болох хувилбаруудыг би бодож үзлээ. “Чамайг юу эхлүүлсэн юм бэ? – номуу? Кино юу?”
Түүнийг гэрээсээ гарсан хойгуур нь цуглуулгыг нь харж авдаг байж хэмээн бодогдов. Түүний хуучирсан номын шүүгээнд магадгүй Брем Стокер, эсвэл Анн Раис байх байсан ч юмуу...

“Үгүй ээ,” тэр дахиад хэлэв. “Бямба гараг, далайн эрэг дээр эхлэсэн юм.”

Ийм хариу ер таамаглаж байсангүй. Энэ хавийн хов жив тиймэрхүү сүртэй хэмжээнд хүрээгүй л байгаа юмсан. Миний олж сонсоогүй шинэ юм тарсан юм боловуу? Белла над руу харахдаа миний гайхсан царайг олоод харчихав.
“Би хуучныхаа найзтайгаа таарсан юм – Жэйкоб Блек,” тэр үргэлжлүүлэв. “Намайг жоохон байхын л түүний аав, Чарли хоёр сайн найзууд байсан.”

Жэйкоб Блек- миний мэдэхгүй нэр байсан хэдий ч яагаад ч юм надад нэг юмыг санагдуулаад байх шиг...дээр үед болсон явдал...би цонхоор харан ой санамжаа ухаж эхлэлээ.

“Түүний аав нь Хүлиетуудын ахмадуудын нэг,” тэр нэмэв.

Жэйкоб Блек. Эфрайм Блэк. Хамаатан болж таарлаа.

Байж болох хамгийн муу юм болсон байлаа.

Тэр үнэнийг мэдчихэж.

Би байж болох үр дагаваруудын талаар бодож эхлэхэд санаа зовсноос болж бие минь чулуу мэт хөшсөн байлаа. Машинаа залахад хэрэгтэй автомат хөдөлгөөнүүд л үлдсэн байв.

Тэр үнэнийг мэдчихэж.

Гэхдээ...тэр бямба гарагт мэдсэн юм бол...өнөөдөржингөө бас мэдэж байсан байх нь...гэтэл...

“Бид хоёр хамтдаа алхсан юм,” тэр үргэлжлүүлэв. “Тэр намайг айлгахын тулд эрт дээр үеийн домог, үлгэрүүдээсээ ярьж өгсөн. Түүний ярьж өгсөн нэг домог нь...”

Тэр завсарлав. Одоо түүний энэ эргэлзээнүүд хүртэл хэрэггүй болсон. Би түүнийг юу хэлэх гэж байгааг нь мэдэж байлаа. Миний мэдмээр байгаа ганц зүйл гэвэл яагаад тэр надтай хамт байгаа явдал л байсан юм.

“Үргэлжлүүлээч,” би хэллээ.

“Цус сорогчдын талаар байсан,” тэр амьсгалах шахам, шивнэхээс ч аяархнаар хэлэв.

Түүний амнаас чангаар сонсох нь түүний мэдэж байгааг мэдэхээс ч аймар байв. Түүнийг тэр үгийг хэлмэгц би натвасхийн дараа нь хэвийн байдалдаа орох гэж хичээв.

“Чи тэгээд шууд намайг бодсон юмуу?” би асуулаа.

“Үгүй ээ. Тэр...танай гэрийнхний талаар нэг юм хэлсэн.”

Эфраймын өгсөн амлалтыг түүний хүүхдүүдийнх нь нэг зөрчсөн нь их сонин шүү. Ач хүү нь юмуу, тэрнээс ч хол зайтай болж таарлаа. Хэдэн жилийн өмнө боллоо? Дал?

Энэхүү домогт итгэдэг хөгшчүүлийн талаар санаа зовж байсан минь буруу болж таарлаа. Мэдээж залуу үеийнхэн нь л хичнээн хэлүүлж байсан ч итгээгүйдээ ам алдаж таарах байсан.

Одоо тэгвэл би эрэг дээр амьдардаг хамгаалалтгүй бүлэг хүмүүсийг алж болно гэсэн үг үү? Эфрайм болон түүний сүрэг аль хэдийн үхсэн...

“Тэр үнэн гэдгийг нь мэдээгүй ээ,” Белла гэнэт санаа зовсон янзтай хэлэв. “Тэр намайг итгэнэ гэж бодоогүй байх.”

Нүднийхээ үзүүрээр би түүний гар татганахыг харлаа.

“Миний буруу байсан юмаа,” тэр түр завсар аван хэлж дараа нь ихэд ичсэн бололтой толгойгоо унжуулав. “Би түүнийг албадчихсан юм.”

“Яагаад?” Хэвийн өнгөтэй ярих тийм хэцүү биш болсон байлаа. Хамгийн чухал хэсэг нь өнгөрчихсөн. Түүнийг яаж мэдсэн талаар ярилцаад байх юм бол ирээдүйн талаар ярих хэрэг гарахгүй ч байж магад.

“Лорен чиний талаар нэг юм хэлсэн юмаа- тэр намайг өдөж байсан байх л даа.” Тэр санангуутаа хамраа үрчийлгэв. Би Беллаг яаж миний талаар ярихаар өдөөгдөгийг бодон жоохон саатлаа. “Тэгээд уугуулуудын нэг залуу танай гэрийхнийг тийшээ ирдэггүй гэж хэлсэн, гэхдээ тэрнээс илүүтэйгээр тэр арай өөр утга гаргах гэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд л би Жэйкобыг бусдаас нь салгаж байгаад хуураад яриулчихсан.”
Тэр толгойгоо улам унжуулан ихэд гэмшсэн царай гаргав.

Би түүнээс нүүрээ буруулж байгаад чангаар инээв. Тэр гэмшиж байна гэж үү? Тэр юу буруу хийсэн гэж өөрийгөө ингэж шийтгэж байгаа юм бэ?

“Яаж хуурсан гэж?” би асуулаа.

“Би сээтэгнэхийг оролдсон – миний бодсноос ч илүү сайн үйлчилсэн,” тэр тайлбарлан одоо хүртэл гайхаж буй мэт сонсогдож байв.

Надад шууд төсөөлөгдөж байлаа – эр хүйстэй бүх юм түүнд татагддагийг тэр яаж мэдэх билээ. Татахыг оролдвол бүр ч аймар нөлөөлөх байлгүй. Би гэнэт өнөөх гэмгүй бандийг өрөвдөж эхлэлээ.

“Би тэгэхийг чинь харах байсан юм,” би хэлэн инээлээ. Би тэр бандийн царайны хувирлыг харсан ч болоосой. “Чи намайг хүн гайхшруулдаг гэж гүтгээд байлуу? Хөөрхий Жэйкоб Блек.”

Намайг барьж өгсөн хүнд би тэгтлээ уурласангүй. Тэр юу ч мэдэхгүй жоохон жаал байж. Тэгээд энэ охины өөдөөс хэн л үгүй гэж хэлэв гэж. тэрний оронд би түүний үзэсгэлэнт охиноор үймүүлэгдсэн сэтгэл санааг нь бодож өрөвдөж суулаа.

Бид хоёрын хоорондох агаар бүлээсэхэд би түүнийг дахин улайсныг мэдэв. Түүн рүү хартал тэр цонхоор үг дуугүй ширтэж байв.

“Чи дараа нь юу хийсэн?” би асуун аймшгийн түүх рүү яриагаа залав.

“Би интернетээс хайсан.”

Мэдээж. “Тэгээд итгэсэн юмуу?”

“Үгүй ээ,” тэр хэлэв. “Таарч тохирохоор юу ч байгаагүй. Ихэнх нь маш алиа юмнууд байсан. Тэгээд би – “
Тэр яриагаа таслан шүдээ зуулаа.

“Яасан гэж?” би шаардав. Тэр юу олж харсан юм бэ? Энэ аймшигт хар дарсан зүүдэнд түүнийг юу итгүүлж орхив?

Тэр хэсэг дуугай суун, эцэст нь ийнхүү шивнэлээ, “ надад хамаагүйгээр шийдсэн.”

Хагас секундын турш би цочирдсондоо юу ч бодож чадахаа байв, эцэст нь бүх юм тодорч ирлээ. Тэр найз нартайгаа хамт зугтахын оронд надтай хамт байгаагийн шалтгаан бас хашгирч гүйн цагдаагийн газар очоогүйн учир.

Түүний хариу үйлдлүүд үргэлж буруу байдаг – үнэхээр буруу. Тэр аюултай зүйлсийг өөр лүүгээ татдаг. Тэр өөрөө намайг урьж байна.

“Хамаагүй гэв үү?” би уурлан шүднийхээр завсраар хэлэв. Хамгаалуулахыг хүсэхгүй байгаа хүнийг би яаж хамгаалах юм бэ?

“Тиймээ,” тэр зөөлнөөр хэлэв. “Чиний юу гэдэг надад хамаагүй.”

Тэр үнэхээр байж боломгүй хүн юм.

“Би мангас байх нь чамд хамаагүй юмуу? Би хүн биш байвал?”

“Тийм.”

Би түүний эрүүл эсэхд эргэлзэж эхлэлээ.

Мэдээж би түүнийг хамгийн сайн эмчилгээнд, маш тохилог орчинд хэвтүүлж чадна...Карлаил энэ тал дээр хамгийн сайн эмч домч нарыг таних нь мэдээж. Юу ч болоогүй мэт вампиртай нэг машинд хамт суухад нь хүргэж байгаа тэр өвчнийг эдгээж болох л байлгүй. Би мэдээж чадахаараа сайн халамжилна.

“Чи уурлаад байна,” тэр санаа алдлаа. “Юу ч хэлээгүй нь дээр байж.”

Түүний энэ тэнэг санаануудаа нуух нь бид хоёрын хэнд ч тус болохгүй байх байсан.

“Үгүй ээ. Би чиний юу бодож байгаа мэдэхийг хүсдэг- хичнээн галзуу солиотой байсан ч хамаагүй.”

“Би дахиад л буруу таачиж уу?” тэр хэлэв.

“Би наадхыг чинь хэлээгүй байн аа.” Би дахиад л шүдээ зуув. “Хамаагүй гэнэ шүү,” давтав.

Тэр дуу алдлаа. “Зөв таасан гэж үү?”

“Хамаатай байсан юмуу?” би уурлав.

Тэр гүн амьсгаа авлаа. Би түүний хариултыг хүлээн суув.

“Үгүй л дээ,” тэр тайван хоолойгоор хэлэв. “Гэхдээ би мэдэхийг хүсэж байна.”

Үгүй л дээ гэсэн. Түүнд хамаагүй юм байна. Тэр намайг хүн биш гэдгийг мэдэж байсан ч энэ нь түүнд хамаагүй гэнэ ээ.

Түүний эрүүл байдалд эргэлзэх бодлуудаас гадна надад найдлага төрж эхлэсэн юм. Болохгүй. Би шууд л цухуйж байсан найдлагуудаа няцаав.

“Чи юу мэдмээр байгаа юм?” би асуув. Одоо ямар ч нууц байхгүй, зүгээр л жижиг сажиг юмнууд.

“Чи хэдэн настай вэ?” тэр асуулаа.

Би автоматаар хариулав. “Арван долоо.”

“Чи арван долоотой хэр удаж байна?”

Би инээхгүй байхыг хичээв. “Магадгүй удсан,” би хүлээн зөвшөөрлөө.

“Аан,” тэр хэлэн над руу инээмсэглэв. Түүнийг эрүүл гэдэгт нь дахиад л эргэлзэж эхлэн би түүн рүү ширтэхэд тэр бүр ч томоор инээмсэглэв. Би муухай харлаа.

“Битгий инээгээрэй,” тэр анхааруулав. “Чи яаж өдрийн цагаар гараад байдаг юм бэ?”

Би түүний анхааруулгыг үл тоон инээлээ. Түүний хайж олсон зүйл нь ердийн домгуудаас цаашлаагүй бололтой.
“Наадах чинь худлаа үлгэр.”

“Наранд шатдаг гэж үү?”

“Үлгэр.”

“Тэгвэл авсанд унтдаг гэж?”

“Үлгэр.”

Их удаан хугацаан турш би унтахтай төстэй зүйл ер хийгээгүй. Сүүлийн хэдэн хоног Беллагийн унтахыг харж зогссныг эс тооцвол...

“Би унтдаггүй,” би түүний асуултыг бүрэн хариулан нэмлээ.

Тэр хэсэг үг дуугарсангүй.

“Хэзээ ч үү?”

“Тийм,” би хэлэв.

Түүний өтгөн сормуусны доорх том нүд рүү нь би ширтэн нойрсохыг хүсэж байгаагаа мэдэрлээ. Өмнө нь хүсдэг байсан шигээ шалтгаанаар биш харин зүүдлэхийг хүссэндээ хүссэн юм. Би хэрвээ зүүдлэж чаддаг байсан бол бид хоёрын хамтдаа байж болох тийм л газрыг зүүдлэх байсан. Тэр намайг зүүдлэдэг шиг би түүнийг зүүдлэхийг хүсэж байлаа.

Тэр гайхширсан янзтай над руу эргүүлээд ширтэхэд нь би өөр тийшээ харахаас өөр аргагүй болов.

Би түүний талаар зүүдлэж чадахгүй. Харин тэр миний талаар зүүдлэх ёсгүй.

“Чи хамгийн чухал асуултаа асуусангүй ш дээ,” би хэлэхэд миний хөдөлгөөнгүй цээж улам хүйтрэн улам хатуурах шиг болов. Тэр ойлгох хэрэгтэй. Тэр өөрийнхөө юу хийж байгааг хэзээ нэгэн цагт ойлгох ёстой. Юунаас ч илүү энэ бүхэн хамаатай гэдгийг тэр мэдэх хэрэгтэй байна. Миний түүнд хайртайгаас ч илүү хамаатай.

“Ямар асуулт билээ?” тэр гайхан асуув.

Би улам ширүүн дуугаар хариулав, “Чи миний хоолны дэглэмийн талаар асуухгүй юмуу?”

“Аан. Тэр үү.” Юу бодож байгааг нь тааж болошгүй өнгөөр хэлсэн юм.

“Тиймээ, тэр. Чи намайг цус уудаг эсэхийг мэдмээргүй байна гэжүү?”

Тэр миний асуултанд навтасхийлээ. Ашгүй нэг юм ойлгож эхлэж байх шиг байна.

“Жэйкоб нэг юм хэлсэн л дээ,” тэр хэлэв.

“Жэйкоб юу гэж хэлсэн гэж?”

“Тэр та нарыг хүн алдаггүй гэж хэлсэн. Та хэдийг зөвхөн амьтан алдаг учраас аюултай байх учиргүй гэж хэлж байсан.”

“Тэр биднийг аюулгүй гэж хэлсэн юмуу?” би асуув.

“Үгүй л дээ,” тэр тодрууллаа. “Тэр та нарын аюултай байх ёсгүй гэж хэлсэн. Тэгсэн хэдий ч Хүлиетынхан та нарыг хол байлгахыг хүсдэг.”

Би цангаагаа үл тоохыг оролдон зам руу ширтэв.

“Үнэн үү?” тэр цаг агаар асууж буй мэт тайван асуусан юм. “Хүн алдаггүй гэж?”

“Хүлиетынхэн ой санамж сайтай юмаа.”

Тэр бодлогоширон толгойгоо дохив.

“Гэхдээ чи ингээд тайвширчихаж болохгүй ээ,” би хурдан залрууллаа. “Тэд биднийг хол байлгахыг хүсдэг нь маш зөв. Бид маш аюултай.”

“Би ойлгохгүй байна.”

Тиймээ, тэр ойлгохгүй байна. Түүнд яаж тайлбарлавал зүгээр вэ?

“Бид их хичээдэг,” би эхлэлээ. “Бид хэд уул нь бол хийдэг юмандаа их сайн, гэвч заримдаа бид алдаа гаргадаг юм. Жишээ нь намайг хараач. Чамтай энд ингээд хоёулахнаа байж байдаг.”

Машин дотор түүний үнэр маш хүчтэй байлаа. Дасаж эхлэж байсан тул үнэрийг үл тоомсорлох амар болж байсан ч яалт ч үгүй би түүнийг маш буруу шалтгаанаар хүсэж байсан юм. Амаар минь дүүрэн хор ялгарч байв.
“Энийг чи алдаа гэж байгаа юмуу?” тэр ихэд гомдон асуув. Түүний хоолойны өнгө нь намайг зөөлрүүлж орхилоо. Тэр юуг ч үл харгалзан надтай хамт байхыг хүсэж байна.

Найдлага дахин төрж эхлэхэд би буцаан дарлаа.

“Маш аюултай алдаа,” би үнэнгээсээ хэлэн яагаад ч юм энэ үнэн үгийг хэнд ч хамаагүй болгохыг ихэд хүсэв.
Тэр хэсэг юм ярьсангүй. Түүний цээж их сонин хөдөлж байлаа. Айдас биш өөр сэтгэл хөдлөл.

“Яриад бай,” их гунигтай хоолойгоор хэлэв.

Би түүнийг анхааралтайгаа харлаа.

Тэр үнэхээр их шаналж байсан юм. Би яагаад ийм юмыг зөвшөөрчихвөө?

“Чи өөр юу мэдмээр байна?” Би түүний шаналалыг зогсоомоор байлаа. Тэр шаналж өвдөх ёсгүй. Би түүнийг дахиж гомдоомооргүй байв.

“Та нар яагаад хүн агнадаггүйгээ ярьж өгөөч,” тэр асуув.

Ойлгомжтой биш гэж үү? Аль эсвэл энэ ч бас түүнд хамаагүй юмуу?

“Би мангас байхыг хүсдэггүй шүү дээ,” би бувтналаа.

“Гэвч амьтан хангалттай биш байдаг, тиймүү?”

Би түүнд яаж ойлгомжтой тайлбарлаж болохоо бодлоо. “Би сайн мэдэхгүй ч миний бодлоор бол хүмүүсийн цагаан хоолон дээр амьдардагтай төстэй юм боловуу. Бид нар өөрсдийгөө цагаан хоолтон хэмээн нэрлэдэг л дээ. Бидний цангааг бүрэн тайлдаггүй гэвч ихэнх үед биеэ барихад хангалттай байдаг юм.” Би түүнийг ямар их аюулд өртүүлж байгаагаа бодон өөрөөсөө ичиж хоолойгоо намсгалаа. Тэр одоо хүртэл маш аюултай байдалд суусаар...

“Зарим үед бусдаасаа илүү хэцүү байдаг юм.”

“Чамд одоо маш хэцүү байна уу?”

Би санаа алдлаа. Мэдээж тэр миний хариулахыг хүсэхгүй байгаа асуултыг л олж асууна шүү дээ. “Тиймээ,” би хүлээн зөвшөөрөв.

Би түүний биеийн хариу үйлдлийг зөв таажээ. Тэр айсан шинж ер гаргасангүй: зүрхний цохилт нь хэвийн бас амьсгал нь ч хурдассангүй. Би таамаглаж байсан ч ойлгосонгүй. Тэр яагаад айхгүй байгаа юм бэ?

“Гэхдээ чи одоохондоо өлсөөгүй байна,” тэр өөртөө итгэлтэйгээр хэлэв.

“Чи яагаад тэгэж бодоов?”

“Чиний нүд,” тэр хэлэв. “Би чамд таамаглал байгаа гэж хэлсэн дээ. Эрэгтэйчүүд өлсөхөөрөө их ууртай болчихдогыг анзаарсан юм.”

Би инээд алдлаа: ууртай. Нилээн зөөлрүүлэв. Гэвч мэдээж тэр маш зөв таасан байлаа. “Чи их ажигч юм, тиймүү?” Би дахиад инээв.

Тэр нэг юманд анхаарлаа төвлөрүүлж байгаа мэт хөмсгөө зангидаж байсан ч инээмсэглэв.

“Чи саяны амралтын өдрүүдээр Эммэттэй хамт анд явсануу?” тэр намайг инээж дуусмагц асуулаа. Түүний хэт энгийн хоолойны өнгө нь намайг нэг талаар уурлуулж нөгөө талаар гайхшруулж байлаа. Тэр ийм амархан дасчихаж чадлаа гэж үү? Түүнээс илүү би цочирдсон бололтой.

“Тиймээ,” би түүнд хэлэн зогсох гэтэл яг л ресторанд байсантай адил түүнд өөрийгөө таниулах хүсэл мэдрэгдэв. “Би явахыг хүсээгүй,” би үргэлжлүүлэв, “гэхдээ явах шаардлагатай байсан. Цангаагүй үедээ чамтай хамт байх нь арай амар л даа.”

“Чи яагаад явахыг хүсээгүй гэж?”

Би гүнзгий амьсгаа аван түүн рүү харлаа.

Үнэнээ хэлэх үнэхээр хэцүү байх юм.

“Чамаас хол байх нь надад... хэцүү байдаг,” би хэллээ. “Чамайг битгий унаарай гэж хүсэхэд би тоглоогүй байсан юм шүү. Чамд санаа зовсондоо би ганц хором ч тайван байж чадаагүй. Тэгээд өнөөдөр болсон явдлын дараагаар бол би чамайг саяны амралтын өдрүүдийг амьд өнгөрөөж чадсанд чинь гайхаж эхлэж байна шүү.” Дараа нь би түүний алган дээрх шархыг санав. “Амьд ч гэсэн шарх бол үлдсэн л юм байна шүү,” би нэмлээ.

“Айн?”

“Чиний гар,” би түүнд сануулав.

Тэр санаа алдан урвайлаа. “Би уначихсан юм.”

Зөв таажээ. “Би тэгсэн боловуу гэж бодсон шүү,” би хэлэн инээхгүй байж чадсангүй. “Гэхдээ чиний хувьд бол ганц гаран дээрх шалбархайгаас ч илүү ноцтой хэрэг болж болох байсан. Тэр магадлал намайг галзууруулах шахсан шүү. Гурван өдрийн турш би Эммэттийг галзууруулах шахсан.” Үнэнийг хэлэхэд би саяны өгүүлбэрийг өнгөрсөн цагаар хэлэх ёсгүй байсан юм. Яг одоо ч бас Эммэтт болон манай гэрийнхэн надад уурласаар л байгаа байх. Алисыг эс тооцвол...

“Гурван өдөр ий?” тэр уурлах янзтай асуув. “Чи өнөөдөр ирсэн биздээ?”

Би түүний уурыг ойлгосонгүй. “Үгүй, бид хоёр ням гарагт ирсэн.”

“Тэгвэл та хэд яагаад хичээлд ирээгүй юм бэ?” тэр шаардав. Түүний уцаар намайг гайхшруулж орхилоо. Тэр юу асуугаад байгаагаа ухаараагүй бололтой. Бас л өнөөх үлгэрүүдтэй холбоотой.

“Чи надаас нарны гэрлийн талаар асуусан даа, нарны гэрэл бид нарт ямар ч хор нөлөөгүй,” би хэлэв. “Гэхдээ бид нартай үед хүнд харагдчихаар газар очдоггүй.”

Энэ түүнийг түр саатуулав. “Яагаад?” тэр толгойгоо нэг тийш нь хазайлган асуулаа.

Би түүнд яаж тайлбарлахаа мэдсэнгүй. “Би чамд хэзээ нэгэн цагт үзүүлнэ ээ,” гэж хэлээд орхив. Дараа нь харин биелүүлж чадахгүй амлалт өгчихсөн байх магадлалын талаар бодлоо. Би түүнтэй дахиж уулзах боловуу? Түүнийг орхиж чадах хүртлээ би түүнд хайртай болж амжсануу?

“Чи залгаж болох л байсан ш дээ,” тэр хэллээ.

Сонин юм. “Гэхдээ би чамайг аюулгүй байгааг мэдэж байсан ш дээ.”

“Гэхдээ би чамайг хаана байгааг мэдээгүй – би –“ Тэр гэнэт зогсон гарлуугаа харав.

“Яасан бэ?”

“Надад таалагдаагүй,” тэр ичингүйрэн хэлэнгээ улайлаа. “Чамтай уулзахгүй байх надад ч бас хэцүү байдаг.”

Чамд одоо сайхан байна уу? Би өөрөөсөө асуулаа. Тэр их найдлагын чинь шагнал.

Би цочирдож, айхын хажуугаар баярлаж байсан юм. Миний төсөөлөлүүд тийм ч бүтэшгүй биш байсан бололтой. Тийм болохоор л миний юу байх нь түүнд хамаагүй юм байна. Надад дүрэм журам хамаагүй болсонтой адил шалтгаан. Зөв, буруу гэдэг ойлголт яагаад одоо ямар ч нэмэргүй болсонтой холбоотой. Миний хамгийн нандин зүйлсийн жагсаалтанд яагаад Белла тэргүүлэх болсон яг л тэр шалтгаан.

Тэр надад сайн юм байна.

Мэдээж миний түүнд хайртайтай яаж зүйрлэхэв. Гэвч тэр амиа золиосонд тавин надтай хамт ингэж ярилцан суух хүртлээ надад сайн болсон байна.

Тиймээ, би зөв шийдвэр гаргаж түүнийг орхихоор бол тэр шанална.

Түүнийг өвтгөхгүй байх зам надад ер нь үлдсэн юмуу? Тийм зам байна уу?

Би холхон байж байх байж. Би хэзээ ч Форкст эргэж ирэх ёсгүй байсан юм. Би түүнийг өвтгөж зовоохоос өөр юу ч хийхгүй.

Энэ бүхэн намайг түүнийг орхиход хүргэж чадахуу? Асуудал бүр ч долоон дор болохоос өмнө түүнийг орхиж чадах боловуу?

Түүний биеийн дулааныг ийнхүү мэдрээд сууж байхад энэ асуултын хариулт яалт ч үгүй “үгүй” байв. Үгүй ээ би чадахгүй, хэн ч юу ч намайг явуулж чадахгүй.

“Аххх,” би бухимдлаа. “Энэ буруу.”

“Би юу гээд хэлчихсэн м бэ?” тэр өөрийгөө шууд буруутган асуув.

“Чи ойлгохгүй байна гэж үү, Белла? Би өөрийгөө зовоож болно оо гэхдээ чамайг энэнд ингэж их оролцуулахыг хүсэхгүй байна. Би чамайг ийм юм ярихыг чинь сонсмооргүй байна.” Үнэн үг хэрнээ шал худлаа. Миний хамгийн хувиа хичээсэн тал маань түүнийг ийм үг хэлсэнд нь баярласандаа нисэх гэж байсан юм. “Энэ бол буруу. Аюултай. Би дэндүү аюултай, Белла. Гуйя, чи энийг ойлгох хэрэгтэй.”

“Үгүй.” Тэр хошуугаа унжууллаа.

“Би жинхнээсээ ярьж байна шүү.” Би өөртэйгөө ширүүн дайтаж байлаа – түүнийг ойлгоосой гэж хүсэхийнхээ хажуугаар өөрийгөө амаа татаад сууж байгаасай гэж хүсэж байв. Эцэст нь миний түүнд өгөх энэ анхааруулгууд шүдний минь завсраар ихэд дурамчхан гарав.

“Би ч бас,” тэр зөрөв. “Би чамд хэлсэн ш дээ, чиний юу байх чинь надад хамаагүй. Дэндүү оройтсон.”
Дэндүү оройтсон гэсэн үү? Беллагийн гэрийнхээ хойд талбайд унтаж байх дүрсийг санахад гэнэт миний ертөнц хар, цагаан болон хувирав. Түүн рүү сүүдэр гэтэн ойртсоор залгиж арьсыг нь өнгөгүй болгон харанхуйн ертөнц рүү үүрд шидэв. Зогсохоосоо өнгөрсөн сүүдэр.

Дэндүү оройтсон гэв үү? Алисийн урьдчилан харсан Беллагийн час улаан нүд над руу ширтэж байж харагдав. Ямар ч сэтгэл хөдлөлгүй, хоосон – би түүнд ийм ирээдүйг бэлэглэвэл тэр намайг үзэн ядахгүй байхын аргагүй. Түүнээс бүх юмыг нь хулгайлан дээрэмдсэнд тэр намайг үзэн ядах болно. Түүний амьдрал болон сүнсийг хулгайлсан хулгайчийг тэр үзэн ядна.

Оройтсон байж болохгүй.

“Хэзээ ч битгий тийм юм ярь,” би исгэрлээ.

Тэр цонхоор ширтэх зуураа уруулаа дахиад л хазаж орхив. Тэр гараа чанга атган өвөр дээрээ тавьсан байлаа. Түүний амьсгал тогтворгүй сонсогдож эхлэв.

“Чи юу бодоод байгаа юм бэ?” Би мэдэх хэрэгтэй.

Тэр над руу харалгүй толгойгоо сэгсэрэхэд би түүний хацар дээр болор мэт гялтганах зүйл олж харсан юм.
Шаналж байна. “Чи уйлаад байгаа юм уу?” Би түүнийг уйлуулчихлаа. Үнэхээр их өвдсөн бололтой.

Тэр гарынхаа араар нулимсаа арчлаа.

“Үгүй,” гэж худлаа ярив.

Удаан мартагдсан зөн мэдрэгдэж эхлэхэд би гараа түүн рүү ойртуулсан юм. Тэр ганц секундын турш би хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ өөрийгөө хүнтэй их төстэй үйлдэл хийж буй мэтээр төсөөллөө. Гэвч би эцэст нь өөрийгөө хүн биш гэдгээ ухааран гараа буулгасан юм.

“Намайг уучлаарай,” би эрүүгээ чангалан хэллээ. Би түүнд уучлаарай гэж яаж хэлэх болж байна? Миний гаргасан бүх алдааг уучлаарай. Миний хувиа хичээсэн занг үнэхээр уучлаарай. Миний анхны хайр болсон тэр азгүйтлийг уучлаарай. Бас миний захирж чадахгүй зүйлүүдийг уучлаарай – түүний амийг эгүүтгэх ёстой байсан мангас болж төрсөнд намайг үнэхээр их уучлаарай.

Би гүн амьсгаа аван түүний үнэрийг үл тоомсорлохыг оролдож өөрийгөө тайвшруулав.

Би сэдвийг өөрчлөн өөр юмны талаар ярихыг хүсэж байлаа. Аз таарч би энэ охины талаар үргэлж сониучирхдаг нь намайг байнга л асуухыг хүссэн асуулттай бэлэн байхад хүргэдэг юм.

“Надад нэг юм хэлээч, “ би хэлэв.

“За?” тэр уйлсан хэвээр асуулаа.

“Намайг булан тойроод очихын өмнөхөн чи яг юу бодож байсан бэ? Би чиний нүүрний төрхийг сайн ойлгоогүй л дээ – айсан биш харин ч нэг юманд анхаарлаа маш ихээр төвлөрүүлж байгаа юм шиг санагдсан.” Би түүний царайг сайн санаж байлаа. Хэний нүдээр түүний царайг харж байгаагаа мартахыг оролдон би түүн дээр төвлөрөв.

“Би биеэ хамгаалах урлагуудаас санахыг оролдож байсан юм л даа,” тэр арай тайвширсан хоолойгоор хэлэв. “Би түүний хамрыг тархи руу нь чихэх гэж байсын.” Тэр сүүлийн үг хүртлээ тэвчиж чадсангүй. Хоолойны өнгө нь үзэн ядалтаар дүүрэн байлаа. Түүний бяцхан муурын зулзага шиг уур энэ удаад огт инээдтэй санагдсангүй.
Түүний торгоор бүрсэн шил мэт хэврэг биеийн хажууд тэр махлаг, том гартай хүн мангасууд түүнийг яалт ч үгүй маш ихээр өвтгөх байсан. Уур хуримтлагдаж эхлээ.

“Чи тэдэнтэй зодолдох гэж байсан юм уу?” Би чангаар ёолохыг хүсэж байлаа. Тэр үнэхээр юу хийх ёстойгоо мэддэггүй юм байна. Өөрийнхөө хамгийн том дайсан шиг л. “Чи гүйх талаар бодсонгүй юу?”

“Би гүйхээрээ уначаад байдаг талтай,” тэр хариулав.

“Аль эсвэл чарлах талаар?”

“Яг чарлах гэж л байсышдээ.”

Би итгэж ядан толгойгоо сэгсрэв. Тэр Форкс руу ирэхээсээ өмнө яаж амиа алдчихаагүй юм болоо?

“Чиний зөв байж,” би түүнд хэллээ. “Би чамайг амьд байлгахын тулд хувь заяатай ноцолдож байгаа юм байна.”

Тэр санаа алдан цонх руу хараад над руу эргэн харав.

“Би чамайг маргааш харахуу?” тэр гэнэт асуулаа.

Тамд унах нь тодорхой юм чинь ядаж хүрэх замдаа баяр баясгалантай байсан дээр бус уу?

“Тиймээ, би ч бас маргааш бие даалтаа өгөх ёстой.” Түүн рүү инээмсэглэх нь надад гоё мэдрэмж төрүүлэв.

“Цайны цагаар чамд суудал авчихъя.”

Түүний зүрхний цохилт хурдсахад миний хөлдүү зүрх хүртэл дулаацах шиг.

Би машинаа гэрийнх нь урд тавив. Тэр буух ямар ч үйлдэл хийсэнгүй.

“Чи маргааш яг ирнэ биз?” тэр шаардлаа.

“Амлая.”

Буруу юм хийх нь яагаад ийм их баяр баясгалан авчирдаг байна аа?

Тэр толгой дохин миний хүрмийг тайлж эхлэв.

“Чи аваад буу,” би түүнд хурдхан хэллээ. Түүнд өөрийнхөө нэг юмыг үлдээхийг хүссэн байх. Яг л түүний надад байгаа ундааны бөглөө шиг жижигхээн тэмдэг...”Чи маргааш хүрэмгүй ш дээ.”

Тэр инээмсэглэн надад хүрмийг минь өглөө. “Би Чарлид тайлбарлахыг хүсэхгүй байна,” тэр хэлэв.

Тэр ч тийм шүү. Би түүн рүү инээмсэглэлээ. “Өө тийн.”

Тэр гараа бариул дээр тавиад зогсов. Яг л надтай адил бид хоёрыг салгахыг хүсэхгүй байгаа бололтой.
Хэдхэн цагийн турш ч гэсэн түүнийг ганцааранг нь харуулгүй үлдээх...

Питер, Шарлотте хоёр Сеатл өнгөрөөд явж байгаа байх. Гэхдээ үргэлж өөр вампирууд байдаг. Ямар ч хүний хувьд энэ дэлхий аюулгүй газар биш, харин түүний хувьд зуу дахин аюултай мэт санагдаж байв.

“Белла?” би хэлэнгээ түүний нэрийг дуудахад төрж байгаа мэдрэмжийг гайхлаа.

“За?”

“Чи нэг юм амлаач?”

“За,” тэр шууд зөвшөөрсөн ч хойноос нь харамссан бололтой нүдээ нарийсгав.

“Ой руу битгий ганцаараа яваарай,” би түүнд анхааруулан яагаад түүнийг амлалтандаа эргэлзснийг гайхав.

Тэр гайхсандаа нүдээ цавчин суув. “Яагаад?”

Би харанхуй руу муухай харлаа. Гэрэлгүй байх нь миний нүдэнд ямар ч нөлөөгүй боловч өөр анчинд ч гэсэн тийм байх болно. Зөвхөн хүмүүс л харанхуйг мэдэрдэг.

“Би үргэлж хамгийн аймшигтай араатан нь биш шүү,” би түүнд хэлээ. “Энийг л санаж явахад болно.”

Тэр чичирсэн ч хурдан хэвэндээ орон инээмсэглэлээ. “Бололгүй яахав.”

Түүний амьсгал миний нүүрэнд хүрлээ: анхилуун, нялуун үнэр...

Би шөнөжингөө ингэж суухад бэлэн байсан ч түүний унтах хэрэгтэйг мэдэж байлаа. Миний хоёр хүсэл хоорондоо дайтсаар: нэг хэсэг нь түүнд гэм учруулахгүй байхыг хүсэж нөгөө хэсэг нь түүнийг маш ихээр хүсэж байсан юм.
Би байж болшгүй зүйлсийн талаар бодон санаа алдав. “Маргааш уулзацгаая.” Гэвч би түүнийг тэрнээс ч өмнө харна гэдгээ сайн мэдэж байлаа. Тэр л намайг маргааш харна.

“Тиймээ, маргааш...” тэр хаалгаа онгойлгонгоо хэлэв.

Түүний явахыг харах үнэхээр хэцүү байсан юм.

Би хойноос нь тэмүүлж явуулахгүй тэврэхийг хүсэж байв. “Белла?”

Тэр эргэж харуутаа цочирдсондоо хөшлөө. Бид хоёр дэндүү ойр...

Би ч бас хэт ойртсоноо анзааран түгшиж эхлэлээ. Түүний биеийн дулаан миний нүүрийг дулаацуулж байв..Арьсыг нь барьж үзмээр...

Зүрхний цохилт нь хэвийн байдлаа алдаж ам нь бага зэрэг ангайлаа.

“Сайхан нойрсоорой,” би шивнэн бодлогогүй зүйл хийхээсээ өмнө өөрийгөө холдуулав. Хоёр өөр төрлийн цангаа, хүсэл миний дотор дайтсаар...нэг нь түүний цусны төлөө, нөгөөх нь шал өөр шинэ төрлийн цангаа...аль аль нь түүнд маш аюултай...

Тэр хөшсөн байдалтай хэсэг суулаа. Би түүнийг гайхшруулж амжсан бололтой.

Тэр ч бас надад тийм нөлөө үзүүлдэгээ яаж мэдэхэв дээ.

Тэр гарахдаа бас л хөлөн дээрээ тээгэлж унах шахсан нь намайг инээлгэж орхисон ч би түүнд сонсогдохгүй байхыг ихэд хичээсэн юм.

Урд хаалга руугаа эв хавгүй гэгч нь алхлахыг ажин суулаа. Одоохондоо аюулгүй байна байх, гэхдээ удахгүй буцаж ирнэ ээ.

Харанхуй замаар хөдлөн явж эхлэхэд түүний дагаж буй харц мэдрэгдлээ. Ямар сонин мэдрэмж вэ. Хэн нэгэн намайг дагуулан харж байгаа тохиолдолд би тэр хүнийхээ бодлоор дамжуулан өөрийгөө хардаг. Хойноос дагах нүдний их содон мэдрэмж. Магадгүй Беллагийн нүд болохоор л тэгж байгаа байх.

Төлөвлөсөн юмгүй харанхуй замаар хурдлан явахад толгой дотор минь сая саян бодол эргэлдэж байлаа.

Беллагаас нуух юмгүй болсоноо тэмдэглэж буй мэт би хаашаа ч явалгүй зүгээр л гудамжаар тойрон аялаж эхлэв. Одоо би түүнээс айх эмээх хэрэг байхгүй болж. Тэр мэдчихсэн. Түүнд хамаагүй гэж хэлсэн. Түүний хувьд маш муу зүйл боловч миний хувьд маш сайхан мэдээ байсан юм.

Тэрнээс ч илүүтэйгээр би хайрын талаар бодож байлаа. Тэр хэзээ ч миний түүнийг хайрладаг шиг намайг хайрлаж чадахгүй – ийм хүчирхэг, бүгдийг давамгайлагч, хэцүү хайр түүний туяхан биенд яаж тохирох билээ. Гэхдээ тэр өөртөө маш итгэлтэй байсан. Ямар ч айдасгүй болтлоо шүү. Надтай хамт байхыг хүсэх хүртлээ надад сайн. Харин миний хувьд түүнтэй хамт байх нь надад миний урьд өмнө үзэж байгаагүй их баяр баясгаланыг авчирдаг юм.

Би энэ бүхнээс үүдэж болох муу зүйлсийн талаар бодолгүй ганцаараа байгаагаа ашиглан энэ баяр баясгаланг мэдрэх эрхийг өөртөө олголоо. Түүний надад сайнд зүгээр л баярла. Өдөр болгон түүнтэй ойр сууж, түүний хоолойг сонсож түүнийг инээлгэх тийм ирээдүйг төсөөлөн баярла.

Би түүний инээмсэглэлийг толгойндоо давтан харлаа. Инээмсэглэж байхад үл ялиг мэдэгдэх хацрын хонхойлт, бас харц нь дулаацан хайлуулах мэт...Түүний хуруунууд өнөөдөр маш дулаахан мэдрэгдэж байсан. Хацрынх нь арьсанд хүрвэл ямар мэдрэмж төрөх бол? Торго шиг зөөлөн, дулаахан...бас хэврэг. Торгоор бүрсэн шил мэт...аймшигтай хэврэг.

Би бодлоо хаашаа чиглэж эхлэж байгааг анзаарч амжсангүй. Түүний дэндүү эмзэг байдлыг бодож эхлэтэл өөр дүрсүүд харагдаж эхлэлээ.

Айсандаа улам цагаарсан түүний арьс – тэгсэн мөртлөө зөрүүдлэн, шийдэмгий харцаар харах харц, ойртон ирж буй сүүдрүүд руу дайрахад бэлдэн анхаарлаа төвлөрүүлэх тэр мөч...

“Ахх,” би ёолон хайрандаа умбасандаа мартсан зүйлүүдээ гэнэт санаж үзэн ядаж эхлэлээ.

Би ганцаараа байна. Харин Белла миний мэдэхийн маш аюулгүй байгаа – хэсэгхэн зуурын турш би Чарли Сваныг цагдаагийн дарга гэдэгт нь үнэхээр их баярлаж, бие хамгаалах арга ухаан мэдэхээс гадна үргэлж буутай явдагт нь бас баярлав. Бага зэрэг ч боловуу нэмэлт хамгаалалт болно.

Тэр аюулгүй орчинд байгаа. Би өшөөгөө авахаар явах юм бол нээх удахгүй байх...

Үгүй ээ, түүний төлөө би ийм юм хийхгүй. Тэр алуурчинд сайн болсон гэдгээ мэдэх ёсгүй.

Гэхдээ...бусад нь яах болж байна?

Белла аюулгүй байгаа нь үнэн. Анжела, Жессика хоёр ч бас гэртээ унтаж байгаа.

Гэвч Порт Анжелесд мангасууд амьдарсаар...Хичнээн хүн ч гэсэн энэ бол ганцхан хүмүүсийн асуудал биш. Түүнийг алахыг хүссэн сэтгэл минь буруу гэдгийг би маш сайн мэдэж байлаа. Гэхдээ өөр хүн рүү дайрахыг нь зогсоолгүй орхих нь яасан ч зөв зам биш.

Зоогийн газрын үдэгч бүсгүй, бас миний анзаарч амжаагүй зөөгч бүсгүй...хоёулаа надад ядаргаатай санагдсан ч тэдэнд тийм хувь заяа ноогдохыг яавч би хүссэнгүй.

Тэр хоёрт хэн нэгэн хайртай ч юм билүү.

Би шийдвэрээ гаргалаа.

Машинаа хойд зүг рүү эргүүлэн давхиж эхлэв. Шийдэж чадахгүй асуудал байвал хаана очиж болохоо би сайн мэдэж байсан юм.

Алис намайг хүлээн зогсож байлаа. Би машинаа тавилгүйгээр гэрийнхээ урд тавив.

“Карлаил өрөөндөө байгаа,” тэр намайг асуухаас өмнө хэлэв.

“Баярлалаа,” би хэлэн үсийг нь өдөнгүй иллээ.

Над руу эргэж залгасанд баярлаа, тэр ёжлон бодов.

“Өө.” Би хаалганы тэнд завсарлан утсаа шалгалаа. “Уучлаарай, би хэн гэдгийг нь ч шалгаагүй байсан юм. Завгүй байсан гэх үү дээ.”

“Тиймээ, би мэднэ. Намайг ч бас уучлаарай. Юу болохыг харахад чи аль хэдийн хажууд нь очсон байсан.”

“Би арай эрт очсон бол..” би бувтналаа.

Уучлаарай, тэр давтан өөрөөсөө ичиж эхлэв.

Беллаг зүгээр байгааг мэдэж буй учраас түүнийг уучлах амар байлаа. “Зүгээр дээ. Чи бүгдийг харж чадахгүйг би мэдэж байгаа ш дээ. Хэн ч чамайг бурхан байлгахыг хүсдэггүй, Алис.”

“Баярлалаа.”

“Би чамайг оройн хоолонд урихаа шахсан шүү- амжиж харсануу?”

Тэр инээмсэглэлээ. “Үгүй ээ, наадхыг чинь ч бас харж амжаагүй бололтой. Мэдсэн бол очих байж.”

“Чи юун дээр анхаарлаа төвлөрүүлээд ийм их юм харж амжсангүй вэ?”

Жаспер бид хоёр ойн баярын талаар бодож байгаа. Тэр инээв. Тэр ямар бэлэг авч өгөхөө шийдэхгүй байхыг их хичээж байгаа боловч би ерөнхийдөө мэдчих шиг боллоо.

“Ичдэггүй золиг шүү.”

“Тххх.”

Тэр уруулаа нарийсган над руу харлаа. Би дараанаас нь арай илүү анхаарал тавьсан л даа. Чи тэдэнд Беллаг бидний юу гэдгийг мэдэж байгаа талаар хэлэх гэж байна уу?

Би санаа алдлаа. “Тиймээ, удахгүй хэлнэ.”

Би юу ч хэлэхгүй ээ. Нэг юм гуйя, чи Розалид намайг байхгүй байхад хэлээрэй за?

Би навтасхийлээ. “Заза тэгье.”

Белла их амархан хүлээн зөвшөөрчих шиг болсон шүү.

“Хэт амархан.”

Алис над руу инээмсэглэлээ. Беллаг хэзээ ч битгий дутуу үнэлж бай.

Би харахыг хүсээгүй дүрсээ түлхэхийг хичээлээ. Белла Алис хоёрын сайн найзууд болсон дүр зураг.
Тэвчээр алдан би санаа алдлаа. Би ажлаа хурдхан бүтээхийг хүсэж байв..гэхдээ Форксийг хойноо орхихоос айх шиг...

“Алис...” би эхлэтэл тэр миний юу асуух гэж байгааг харчихав.

Тэр өнөөдөртөө зүгээр байна аа. Би одооноос сайн харж байх болно. Түүнд 24 цагийн харуул хамгаалалт хэрэгтэй байдаг юм байна, тиймүү?

“Доод тал нь 24 шүү.”

“Чи тун удахгүй түүн дээр очих юм байна.”

Би гүн амьсгаа авлаа. Түүний энэ үг дэндүү сонсголонтой байв.

“Яв яв. Хурдан дуусгаад очихыг хүсэж байгаа газартаа оч,” тэр надад хэллээ.

Би толгойгоо дохин Карлаилын өрөө рүү яаран гүйв.

Тэр намайг хүлээн хаалга руу харан сууж байв.

“Би Алис та хоёрыг ярьж байхыг сонсоод,” тэр хэлэн инээмсэглэлээ.

Түүнтэй хамт байж түүний ухаалаг харц мөн уужуу сэтгэлийг мэдрэх сайхан байлаа. Тэр юу хийх ёстойг мэдэх болно.

“Надад тусламж хэрэгтэй байна.”

“Юу ч байсан туслая,” тэр амлав.

“Беллад юу тохиолдсныг Алис танд хэлсэн үү?”

Бараг л тохиолдсон юмыг уу?, тэр засаж өгөв.

“Тийм ээ бараг л. Би ацан шалаанд орчихлоо, Карлаил. Би тэр новшийг алахыг маш ихээр хүсэж байна.” Үгс хойно хойноосоо цувж эхлэлээ. “Маш ихээр. Гэхдээ би өшөө авалтыг буруу гэдгийг мэдэж байгаа. Зөвхөн уур, уцаараас үүддэг зүйл. Гэхдээ би ийм цуврал алуурчнийг Порт Анжелес зүгээр нэг орхичихмооргүй байна. Би тэнд ямар ч хүн танихгүй гэхдээ Беллагийн оронд ямар нэгэн өөр хүн бэртээсэй гэж би хүсэхгүй байна. Тэр бусад хүүхнүүдэд хэн нэгэн миний Беллад хайртай шиг хайртай ч юм билүү хэн мэдлээ. Хайртай бүсгүй нь өвдөж зоввол яг л надтай адил зовох тийм залуус байж магадгүй. Энэ буруу-“

Түүний гэнэтийн инээмсэглэл намайг дуугай болгов.

Тэр чамд их зөв нөлөө үзүүлж байх шиг байна, тийм үү? Ийм их хүлээц, ийм их хатуужил...Би чамаар бахархаж байна.

“Би магтуулах гэж ингэж байгаа юм биш шүү, Карлаил.”

“Мэдээж үгүй. Гэхдээ би юу бодож байгаагаа яаж анзаарах вэ дээ, тийм үү?” Тэр дахиад инээмсэглэв. “Би аргалчихнаа. Чи амар. Беллагийн оронд хэн ч өнөөдөр зовохгүй.”

Би түүний бодлоор дамжин төлөвлөсөн зүйлийг нь харлаа. Миний хүсэж байсан зүйл биш байсан ч зөв үйлдэл гэдгийг нь би мэдэж байсан юм.

“Би хаанаас олж болохыг нь заагаад өгье.”

“Явцгаая.”

Тэр гарахдаа хар цүнхээ шүүрэн авлаа. Би эм тарианы оронд тэр залуугийн гавлын ясыг нь хугалж ухаан алдуулахыг хүсэж байсан ч Карлаилын үгэнд орохоор шийдэв.

Бид хоёр миний машинаар явахаар болов. Алис шатнаас хөдлөөгүй байлаа. Тэр бидэн рүү инээмсэглэж хойноос гараа даллав. Түүний зөгнөснөөр бол өнөөдөр ямар ч асуудал тулгарахгүй бололтой.

Хоосон, харанхуй замаар хурдтай давхисаар маш богино хугацаанд зорьсон газартаа хүрэв. Анхаарал татахгүйн тулд би машиныхаа гэрлийг унтраасан байлаа. Белла одоо хамт сууж байсан бол хэт хурдтай явж байгааг анзаарах нь мэдээж байх байсан. Түүнийг сандрах үед би жирийн үед явдгаасаа хамаагүй удаан явж байсныг тэр яаж мэдэх билээ.

Карлаил ч бас Беллагийн талаар бодож байв.

Би түүнийг Эдвард-д ийм нөлөө үзүүлнэ гэж огт бодоогүй шүү. Хачирхалтай л юм. Магадгүй энэ болох ёстой байсан ч юмуу...Өөр утга учир байж болохуу энэ хоёрын учралд? Гэхдээ...

Тэр Беллаг цав цагаан арьс, час улаан нүдтэйгээр төсөөлөн гэнэт навтасхийлээ.

Тиймээ, тэр “гэхдээ” гэж бодох нь зөв. Тийм хөөрхөн, ариухан юмыг яаж үгүй хийж болох юм бэ?

Түүний бодлоос болж миний энэ үдшийн хамаг баяр баясгалан хийсэн алга болов.

Эдвардад баяр баясгалантай байх эрх байгаа. Түүнд бурхан өртэй байгаа шүү дээ. Карлаил маш нухацтай бодож байсан нь намайг гайхшруулж байв. Ямар нэгэн зам байх ёстой.

Би итгэхийг хүсэж байсан ч өөрийгөө болиуллаа.

Порт Анжелесд би нэг их удсангүй. Лонни нэртэй мангасын байх газар Карлаилыг хүргэж өгөхөд Карлаил надад өөрийгөө барихад ямар хэцүү байгааг харж байлаа. Тэр новшийн бодол дунд би Беллагийн царай болон түүний өмнөх хохирогчдыг олж харсан юм.

Амьсгал түргэсэж эхлэхэд би рульээ мултлахаа шахав.

Явж бай, Эдвард, тэр зөөлнөөр бодов. Би түүнийг дахиж өөр хүн өвтгөхөөргүй болгоод өгнө өө. Чи Белла дээр оч.

Тэр яг л мэдсэн юм шиг ийнхүү хэлэхэд Беллагийн нэр л намайг саатуулж чадсан юм.

Би түүнийг машинд үлдээн өөрөө Форкс руу ой дундуур гүйв. Машинтай явснаас л арай хурдан байсан юм. Хэдхэн минутын дотор би түүний цонхыг онгойлгон зогсож байлаа.

Сэтгэл амран тайвширлаа. Бүх юм байх ёстойгоороо байна. Белла орондоо бүрэн бүтэн хэвтэж байв.
Гэвч тэр өнөөдөр ердийнхөөрөө бус харин хөнжилдөө эвхрэн хэвтэж байсан юм. Даарсан бололтой. Намайг сууж амжихаас өмнө тэр бага зэрэг чичрэх шиг болов.

Би хэсэг хугацаан турш бодон түүний өрөөнөөс гаран алхаж гэрийн бусад хэсгүүдийг сонирхож эхлэв.
Чарли чанга хурхиран унтаж байлаа. Түүний зүүд бага зэрэг гадарлагдаж байсан юм. Усны урсгал, бас тэвчээр...загасчлаж байна гэж зүүдлэж байгаа юм боловуу?

Шатны дээхэн талд буй шүүгээ анхаарлыг минь татахад би хөнжил буй хэмээн найдан ойнголгож хайж байсан зүйлээ олов. Хамгийн зузааныг нь сонгон түүний өрөө рүү буцан явлаа. Сэрэхээс нь өмнө буцаагаад тавьчихвал хэн ч анзаарахгүй биз.

Амьсгаагаа түгжин түүний дээрээс хөнжлийг хучихад тэр юу ч мэдэрсэнгүй. Би хөдөлдөг сандал руугаа буцаж тухлан суулаа.

Түүнийг дулаацахыг хүлээж ядан суухдаа би Карлаилыг юу хийж байгаа бол хэмээн бодов. Алисын харснаар бол түүнд ямар ч асуудал учрахгүй.

Эцгийнхээ тухай бодож эхлэхэд би өөрийн эрхгүй санаа алдав. Карлаил намайг дэндүү өөд нь шидэх юм. Тэр намайг хэт их үнэлдэг. Би түүний бодож явдаг хүү нь мөн ч байсан болоосой. Түүний бодож байгаа тэр баяр баясгалантай байх эрхтэй тэр хүү магадгүй энэ нойрсож буй охинд тохирох байсан байх. Би түүний бодож явдаг тэр хийсвэр Эдвард шиг байсан бол бүх юм өөр байх байсан.

Намайг ийм юм бодох зуур, толгойд минь сонин дүр зураг үзэгдэж эхлэлээ.

Беллагийн хойноос хөөж буй муухай царайт хувь заяа гэнэт байж болох бүх сахиусан тэнгэрүүдийн хамгийн тэнэг бас хамгийн болчимгүй нь болон хувирав. Тэр зальтай инээмсэглэл, тэнгэр шиг хөх өнгийн нүдээрээ сахилгаүй гэгч нь харж Беллаг надад яаж ч харагдсан анзаарагдахаар зуран бүтээв. Миний анхаарлыг татахаас өөр аргагүй гайхалтай амттай үнэр бэлэглэн яаж ч оролдоод сонсогдохгүй бодол санаа, бас харцыг минь булаах гоо сайхан нэмж дараа нь миний гайхшрлыг төрүүлэхийн тулд түүнд үргэлж өөрөөсөө бусдыг бодож байх сэтгэл өгсөн байна. Тэгээд надаас айж эмээх вий гэж түүнд өөрийгөө гэх ямар ч зөн хүртээгээгүй аж. Харин хамгийн сүүлд нь түүнээс “аз” гэдэг юмыг тэр чигт нь харамлажээ.

Дараа нь сахиусан тэнгэр маань инээж, бүтээсэн эмзэг биеэ миний зам дээр түлхэж намайг л түүнийг амьд байлгаж чадна хэмээн итгэж бэлэглэсэн байна.

Энэ мөрөөдөл дотор минь би Беллагийн шийтгэл биш, харин тэр миний шагнал болсон байв.

Би тэр сахиусан тэнгэрийг бодон толгойгоо сэгсэрлээ. Тэр миний төсөөлж байсан тэр муухай царайтай хувь заяагаас илүүдээд байх юмгүй бололтой. Ингэж тэнэг, бодлогогүй алхам хийх бурхан ч, сахиусан тэнгэр ч байхгүй. Ядаж л муухай царайтай хувь заяа хэмээн төсөөлж байвал өмнөөс нь сөрөхөд ч арай амар юм байна.
Тэгээд ч надад сахиусан тэнгэр байх учиргүй. Сайн хүмүүс – яг л Белла шиг хүмүүс л сахиусан тэнгэртэй байдаг. Тэгвэл одоо түүнийг хэн харж байгаа бол?

Би өөрийгөө ийм үүрэгтэй болсон гэдгээ анзааран аяархан инээлээ.

Цус сорогч сахиусан тэнгэр – ийм юм байж болохуу?

Хагас цаг орчмын дараа Белаа дулаацсан бололтой эвхэрч хэвтсэн байснаа болив. Тэр зүүд зүүдлэж байгаа бололтой амандаа бувтнаж эхлэлээ. Би сэтгэл хангалуун инээмсэглэлээ. Жижигхээн зүйл байсан ч өнөөдөр тэр надаас болж сайхан амарч байна гэж бодохоор бие сэтгэл хөнгөрөв.

“Эдвард,” тэр санаа алдан надтай хамт инээмсэглэв.

Би муухай зүйлүүдийн талаар бодохоо байж өөртөө түрдээ ч болтугай баярлах эрх олголоо.



11. Байцаалт
CNN мэдээг эхэлж гаргалаа.
Сургууль руу гарахаасаа өмнө мэдээ гарч таарсанд би баяртай байлаа, хүмүүс хэрхэн анхаарлаа хандуулж ямар уран цэцэн үгээр ярихыг нь сонсохыг хүссэн юм. Аз нь гийж, хэцүүхэн мэдээ гарж байна. Өмнөд Америкт газар хөдөлж, ойрхи дорнодод улс төрийн зорилгоор хүн барьцаалагдсан байна. Хэдхэн хормын хэдхэн өгүүлбэртэй, нэг барзгар зурагтай мэдээ байлаа.
“Техас Оклахома мужуудад удаа дараа хүчирхийлэл аллага үйлдсэн Алонзо Калдэрас Валласыг эрэн сурвалжилж байлаа, нэгэн үл мэдэгдэх этгээдийн тусламжтайгаар түүнийг Орегоны Портландлаас урд шөнө баривчилсан юм. Валласыг цагдаагийн газраас хэдхэн яардын зайд модот гудамжнаас ухаангүй байхад нь олсон байна. Одоогийн байдлаар албан ёсоор Оклахома эсвал Хьюстонын шүүхэд хэзээ хэрхэн шилжүүлэхийг мэдэгдээгүй байна.”
Зураг тийм ч гаргацтай биш цээж зурагархуу авахуулах үедээ хэрэгтэн өтгөн гээчийн сахалтай гарсан байлаа. Бэлла харсан ч түүнийг танихааргүй байв. Түүнийг дэмий айлгахаар юм, би хараагүй байгаасай гэж найдлаа.
“Энэ хотынхны зориг нь мохох байсан юм, иймэрхүү юманд оршин суугчид анхаарлаа хандуулахад хэтэрхий хол байна.” Алис надад хэллээ. “Карлайл түүнийг мужаас гаргасан нь сайн хэрэг.”
Би толгой дохилоо. Бэлла зурагт нэг их тоож үзэхгүй юм даа, аавыг нь спортын сувгаас өөрийг харж байсныг нь мэдэхгүй юм.
Би хийж чадахаа л хийх байсан. Энэ мангас дахин анд гарахгүй, бас би алуурчин биш. Саяхнаас биш ч гэсэн, хамаа алга. Карлайлд итгэсэн нь зөв болсон юм. Мангасыг тийм ч амар биш ялагдаасай гэж хүсэж байсан юмсан. Би дотроо түүнийг Техасын шүүхэд очоосой гэж найдаж байлаа, учир нь тэнд ихэнхдээ алах ял оноодог.
Үгүй дээ, хамаагүй юм байна. Би үүнийг ардаа орхиод хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Би Бэллагийн өрөөнөөс гараад нэг ч цаг болоогүй байна. Түүнийг ахин харах хүсэл маань сэдэрч эхэллээ.
“Алис, чи надад....”
Тэр яриаг минь тасаллаа. “Розали машин барих болно. Тэр дургүйцсэн юм шиг аяглах ч машинаа бусдад харуулна гэхээс таатай байх болно.” Алис чичрэн инээд алдлаа.
Би түүнрүү эргүүлэн инээлээ. “Сургууль дээр уулзья”
Алис санаа алдахад миний инээмсэглэл ярвайлт болон хувирлаа.
Би мэднэ ээ, мэднэ. Тэр бодож байна. Арай болоогүй байгаа гэж. Бэлла намайг мэддэг болтол би хүлээнэ. Чи мэдэх хэрэгтэй, хувиа хичээж байгаа хүн нь ганц би биш, Бэллад би таалагдах болно.
Хаалга руу хурдлахдаа би хариулсангүй. Энэ, байдлыг хөндлөнгөөс арай өөрөөр харж байлаа. Бэлла Алисыг мэдэхийг хүснэ гэж үү? Цус сорогч найз охинтой байхыг?
Бэллаг мэдэх нь.. энэ санаа түүнийг бага ч болов чилээхгүй байх.
Би өөртөө дургүй хүрлээ. Бэлла юу хүснэ Бэллад юу төгс байх гэдэг хоёр зүйл бол тусдаа асуудлууд.
Бэллагийн явах замд машинаа байрлуулаад байж байтал тавгүйтэж эхлэв. Хүмүүсийн хэлдэгээр юмс өглөө өөр харагддаг, унтаад боссоны дараа. Ийм бүдэг нар, манантайд би Бэллад өөр харагдах болов уу? Шөнийн харанхуйгаас болоод тэр үү илүү муу санаатай эсвэл арай гайгүй харагдах болов уу? Түүнийг унтаж байх хооронд үнэн алга болсон болов уу?
Энэ бүхний эцэст тэр айх болов уу?
Өнгөрсөн шөнө түүний зүүд харьцангуй тайван байсан. Тэр миний нэрийг давтан давтан хэлж байхдаа мишээж байсан. Нэгээс ч илүү удаа намайг үлдэхийг гуйн бувтнаж байлаа.

Өнөөдөр тэр бүхэн нь юу ч биш болсон байх болов уу?
Би сандран хүлээж байлаа, түүний гэр дотор гаргаж байгаа чимээг, шат уруудан тээглэх хурдан чимээ, тугалган цаас хүчтэй урах чимээ, хөргөгчний хаалгыг хаахад доторхи зүйлсийн хоорондоо наалдах чимээ. Тэр яарч байх шиг сонсогдоно. Сургуульдаа очихсон гэхээс үү? Энэ бодол намайг инээлгэн ахин найдвар төрүүллээ.
Би цаг руу харлаа. Тэрний хөгшин машины дугуйн эргэлтийг тооцож үзэхэд тэр бага зэрэг л яарах хэрэгтэй юм байна.
Бэлла гэрээс яаран гарч ирэхэд, түүний номтой цүнх мөрнөөс нь гулгаж, үс нь эв хавгүй хүзүүнийх нь хэлбэрийг дагаж ороогдсон байлаа. Өмссөн зузаан ногоон хүзүүтэй цамц нь түүний нарийхан мөрийг хүйтэн манангаас хамгаалж чадахааргүй юм.
Үнэндээ, хоолойтой цамц нь хэт уртадсан. Түүний гоолиг, өхөөрдөм хэлбэр, зөөлөн туяхан бие хааг нууж , галбиргүй замбараагүй харагдуулж байв. Өнгөрсөн шөнийх шигээ зөөлөн цэнхэр цамц юмуу тиймэрхүү юм өмссөн бол илүү таатай байх байсан юм гэж хүсэж байлаа. Хоолойноос нь эхлээд эгэм хүртэлх хэсэгт тэр материал илүү наалдаж өгөн илүү дур булаам харагдуулж байв. Цэнхэр өнгө нь яг л түүний биеийн хэлбэрийг даган урсах ус шиг байлаа...
Өөрийнхөө бодлыг тэр ховсдсон бие галбираас холын хол байлгах нь дээр байх тэгвэл би тэрний өмссөн хоолойтой цамц болохгүй. Би алдаа гаргаж болохгүй, түүний уруул, арьс, бие цогцосыг бодоход хачин цангалт дотроос минь эрхгүй чичрэн гарч ухаанаа алддаг нь миний том алдаа. Зуун жилийн турш зугтааж байсан өлсгөлөн. Гэхдээ би түүнд хүрч зүрхлэхгүй, учир нь энэ боломжгүй.
Би түүнийг бяцалж мэднэ.
Бэлла хаалганаас нааш эргэн яаран гүйснээсээ болоод машиныг минь анзаарсангүй.
Тэгэнгүүтээ огцом зогсон айсан унага шиг өвдгөөрөө нугарлаа. Үүргэвч нь гар руу нь унжин, нүд машин дээр тогтон томорлоо.
Би машинаас гарж хүний хурдаар явах гэж анхааралгүй түүнд хаалгыг онгойлгон өглөө. Би түүнийг цаашид хуурахгүй байх гэж, хоёулахнаа байхдаа ч гэсэн би өөрийнхөөрөө байсан юм.
Би мананд дундаас гарч ирэхэд тэр над руу ширтэж байлаа.
Түүний гайхсан нүд арай өөр болоход би харин айсангүй, бас найдвар төрсөнгүй, эдгээр шөнүүдэд миний талаархи мэдрэмж өөрчлөгдсөн юм шиг. Дулаан, гайхалтай, сэтгэл татсан увдис түүний нүдэнд хайлсан шоколад мэт урсан орж ирэх шиг болсон юм.
“Өнөөдөр надтай хамт явах уу?” би асуулаа. Өчигдөр оройны хоолонд урьснаас ялгаатай нь би түүнд сонголт үлдээв. Одооноос эхлээд тэр үргэлж сонгох болно.
“тийм ээ, баярлалаа.” Тэр бувтнан машин руу эргэлзээгүйгээр орлоо.
Энэ сэтгэлийн хөөрөл минь үргэлж ийм байх болов уу, эсвэл түүний тийм гэж хэлсэн хүн нь ганц би болов уу? Би эргэлзлээ.
Би машиныг гялс тойрч, түүн дээр очлоо. Түүнд гэнэт дахин харагдахад тэр гайхсан шинж байсангүй.
Тэр миний хажууд сууж байхад би ингэж аз жаргалтай байсан нь урьд үгүй. Гэр бүлийн хайр, халуун дотно харьцаа шиг тэгсэн хэрнээ эх дэлхийн бидэнд өгдөг зугаа цэнгэл баяр баясал ч намайг ийм их аз жаргалтай болгож байсангүй. Хэдий энэ бүгд буруу ч гэсэн, сайнаар төгсөхгүй ч царайнд минь энэ инээмсэглэл удаан тогтохгүй ч гэлээ.
Миний хүрэм түүний суудлын толгойн хэсэгт эвхээтэй байв. Тэр түүнийг харж байна.
“би үүнийг чамд авчирсан юм” би түүнд хэллээ. Өнөө өглөө урилгагүй ирснээсээ хүлцэл өчиж энэ хүрмийг өгөх хэрэгтэй. Гадаа хүйтэн. Тэр хүрэм өмсөөгүй. Энэ бол сайхан сэтгэлээр өгсөн хүлээн авч болохоор зүйл. “би чамайг өвчин ч юмуу ямар нэг юм битгий тусчихаасай гэж л”
“би тийм яахаа алдсан турьхан амьтан биш” тэр миний нүд рүү эгцэлхээс эргэлзэж нүүрнээс минь илүү цээж рүү минь харж байв. Гэхдээ тэр намайг ятгаж эсвэл захирч эхлэхээс өмнө хүрмийг өмслөө.
“чи нээрээ” би өөрөө өөртөө бувтналаа.
Би сургууль руу хурдалж эхлэхэд тэр гадагшаа зам руу харж явлаа. Би хэдхэн хором л дуугуй байж чадах юм байна. Өглөө түүнийг юу бодсон талаар мэдэх хэрэгтэй. Бидний хооронд нар гарч өглөө болоход маш их юм өөрчлөгдсөн.
“яасан, өнөөдөр хорин асуулт асуухгүй юм уу?” би арай зөөлхнөөр асуулаа.
Намайг сэдэв эхлүүлсэнд тэр баяртай байх шиг, инээлээ. “миний асуултууд чамд ядаргаатай санагддаг уу?”
“хийдэг үйлдлээс чинь арай дээр л дээ” түүний инээмсэглэсэнд хариу болгож үнэн сэтгэлээсээ хариулж инээлээ.
Түүний ам нь мушийв. “би тийм хачин байдаг гэж үү?”
“үгүй дээ, тэр нь л асуудал. Чи бүгдийг янзтай хүлээж авдаг, энгийн биш гэх үү дээ.” Азаар хэн ч хашгираагүй байна. Яаж тийм байж болох вэ? “чиний юу бодож байгаа чинь надад үнэхээр сонин санагддаг л даа” мэдээж, түүний хийсэн хийгээгүй зүйлүүд намайг гайхшруулдаг.
“би юу бодож байгаагаа чамд жинхэнээсээ үргэлж хэлдэг ш д ээ”
“чи засдаг”
Тэр уруулаа ахин хазлаа. Тэр хэзээ тэгснээ анзаараагүй бололтой, сэтгэл санаа хурдсаж эхлэхэд өөрийн мэдэлгүй хийдэг хариу үйлдэл. “тийм ч их биш л дээ”
Эдгээр үг нь л миний сонирхлыг өдөөлөө. Хэрэв тэр санаатайгаар ингэдэг бол яана?
“намайг галзуу юм шиг жолоодоход хангалттай” би хэллээ.
Тэр хэсэг эргэлзсэнээ, шивнэлээ. “чи сонсохыг хүсэхгүй байх болно.”
Би хэсэг хугацаанд түүнтэй холбогдохоос өмнө өнгөрсөн шөнийн харилцан яриаг шүүгээд, үг үгээр нь. Түүнийг надад юу ч хэлэхгүйгээр төсөөлөх нь надаас их анхаарал шаардаж байлаа. Тэгтэл түүний хоолойны өнгө урьд шөнийхтэй ижил байв, шаналал мэдрэгдэж, би үүнийг саналаа. Би түүнийг өөрийнхөө бодлоор ярихгүй байхыг нэг удаа хүссэн юм байна. Хэзээ ч битгий ингэж хэл, би түүнрүү хашгичиж орхисон. Би түүнийг уйлуулсан...
Тэр үүнийг надад хэлэхгүй байгаа юм болов уу? Миний тухай мэдрэмж гүнзгийрсэн гэж? Мангас байх нь түүнд хамаагүй юм шиг, бодлоо өөрчлөхөд хэт оройтсон гэж тэр бодсон юм болов уу?
Би ярьж чадахгүй байлаа, учир нь баяр гуниг аль аль нь үг хэлэхэд хэт хүчтэй, хоорондоо зөрчилдөн одоо болж байгаа ярианд хариу хэлэхэд хэт зэрлэг байсан юм. Машин дотор нам гүм түүний цохилох уушиг,зүрхний тогтмол хэмнэлээс өөр чимээгүй.
“гэр бүлийн бусад гишүүд чинь хаана байгаа юм бэ?” тэр гэнэт асуулаа.
Би, машин доторхи жинхэнэ тарчлаан болсон үнэрээс гүн амьсгаа аван, би үүнд дасаж эхлэж байсан юм, сэтгэл ханамжыг мэдрэн өөрийгөө хүчээр хэвийн болголоо.
“тэд Розалигийн машинаар явсан.” Би түүнд хариу болгон машиных хажуу дахь онгорхой зайнд машинаа байрлууллаа. Түүний нүд томорхыг харан би инээмсэглэлээ нуулаа. “баярхмаар байгаа биз? Үгүй гэж үү?”
“аан, гайхалтай. Түүнд энэ байдаг юм бол тэр яагаад та нартай цуг явдаг юм бэ?”
Розали Бэллаг яахыг нь харсан бол баярлах байсан байх...Бэллад тэгж их обьект талаас нь хардаггүй бол, гэхдээ мэдээж энэ болохгүй л дээ.
“миний хэлснээр баярхмаар. Бид зохицуулах гэж оролддог гэж болох юм.”
“амжилттай болоогүй л байна даа” тэр энэ удаад хамаагүй задгай инээлээ.
Түүний энэ аз жаргалтай инээдний өнгө цээжээр дүүрч толгой минь манарч байлаа.
“энэ тийм ил тод байхад Розали яагаад түүнийг унаж ирсэн юм бэ?” тэр гайхлаа.
“чи анзаарсангүй юу? Би бүх дүрмийг зөрчиж байна шүү дээ.”
Миний хариулт бага зэрэг айлгамаар байсан ч, Бэлла мэдээж инээлээ.

Тэр намайг хаалга онгойлгохыг хүлээсэнгүй, яг өнгөрсөн шөнийх шиг. Би сургууль дээр энгийн юм шиг маяглах хэрэгтэй болдог, тиймээс би хурдан хөдөлж болохгүй байв, гэхдээ тэр үүнээс илүү халамжлуулах ёстой, үүндээ ч удахгүй дасах болно.
Би зориглосноороо түүнд ойртон очлоо, түүний дургүйцэх ямар нэгэн үйлдэл хийх эсэхийг ажиглангаа. Гар нь хоёр ч удаа над руу зүглэснээ эргүүлэн татах аж.. надад хүрэхийг хүсэж байгаа юм шиг харагдаж байлаа. Миний амьсгал хурдаслаа.
“та нарт яагаад иймэрхүү машин байдаг юм? Тус тусдаа байхыг хүсдэг юм бол?” тэр алхангаа асуулаа.
“хүлцэнгүй байдал” би хүлээн зөвшөөрлөө. “бид бүгдээрээ хурдлах дуртай.”
“загвардалт” тэр бувтнан хоолой нь цаашаа орсон байлаа.
Миний хариу инээмсэглэлийг тэр харсангүй.
Өө үгүй ээ, би итгэж чадахгүй нээ, Бэлла яаж ингэж чаддаг байна аа? Ойлгох юм алга, яагаад?
Жэссикагийн доторхи цочирдсон бодол минийхд саад боллоо. Тэр цайны газрын үүдний дээвэр доор Бэллагийн өвлийн хүрмийг гаран дээрээ тохон түүнийг хүлээж байлаа. Нүд нь үл итгэснээсээ болоод томорсон.
Удаахи хоромд Бэлла түүнийг бас анзаарлаа. Жэссикагийн байдлыг хараад Бэллагын хацранд ягаан туяа татна. Жэссикагийн бодол түүний нүүрэн дээр нь тодорхой байсан юм.
“сайн уу? Жэссика, санасанд баярлалаа.” Бэлла түүнтэй мэндэллээ. Тэр хүрэм рүүгээ гараа сунгатал Жэссика хэлэх үггүй хүрмийг нь өглөө.
Би Бэллагийн найзуудад нь эелдэг байх хэрэгтэй, сайн ч бай дотно биш ч байсан. “Өглөөний мэнд, Жэссика”
Хөөх
Жэссикагийн нүд нь бүр ч илүү томорлоо. Сонин, хөгжилтэй, үнэндээ бол жаахан ичмээр ч юм шиг, Бэллатай ойр байснаараа би их зөөлөн болсон байна. Яг л хэн ч надаас ахиж айхгүй юм шиг. Эммэт мэдвэл бүхэл бүтэн зууны турш инээх байх даа.
“мм...сайн” Жэссика бувтнан, нүд нь Бэлла руу дүүрэн утга учир болсон ширтэнэ. “Триг дээр уулзья даа”
Чи нууцаа ярих хэрэгтэй боллоо доо, би хариулт авахгүй. Нарийвчилсан тайлбар. Нарийн зүйлүүдийг мэдэх хэрэгтэй. ЭДВАРД галзуу КАЛЛЕН шүү дээ. Амьдрал шудрага бус юм.
Бэллагийн ам татга хийлээ. “тиймээ, тэр үед уулзья”
Жэссика бидэн рүү харсаар эхний хичээл рүүгээ яарлаа.
Бүх түүхийг. Багахан түүхийг хүлээн авахгүй. Тэд өчигдөр орой болзсон байсан юм болов уу? Тэд уулзаад байгаа юм болов уу? Хэр удаан? Тэр үүнийг нууц болгон үлдээхээр шийдсэн юм байх даа? Гэхдээ яах гэж? Зүгээр ч энгийн бол бишээ, Бэлла үнэхээр түүнд татагдсан байх. Өөр ямар нөхцөл байж олох вэ? Би олж мэднэ ээ. Юу ч мэдэхгүй байж чадашгүй нь. Тэр хоёр юу яасан болов уу? Ёоох, нээрээ... Жэссикагийн бодол уусан, дотроо үггүйгээр ургуулан бодож эхэллээ. Тэр Бэллагийн оронд өөрийгөө ургуулан бодож эхлэхэд миний инээд хүрлээ.
Тийм байж болохгүй л дээ. Одоохондоо...би хүссэн...
Сүүлдээ би өөрөө ингэж бодож байснаа хүлээн зөвшөөрлөө. Би хэр олон буруу аргаар Бэллаг хүснэ вэ? Аль нь түүнийг хороосноор дуусгавар болох бол?
Толгойгоо хөнгөлхийн тулд би сэгсэрлээ.
“чи тэрэнд юу гэж хэлэх гэж байна.?” Би Бэллагаас асуулаа.
“хөөе” тэр шүдээ зуун исгэрлээ. “би чамайг миний бодлыг униж чаддагүй гэж бодсон юмсан.”
“би чадахгүй ээ” би түүнрүү ширтэн үгнийх нь учрыг олох гэж оролдлоо. Аан, бид яг ижилхэн зүйл бодож байж. Ммм...надад таалагдлаа. “харин” би түүнд хандан “би тэрний бодлыг уншиж чадна. Тэр чамайг ангид отоод хүлээж байгаа.”

Бэлла уухилан, хүрмийг мөрөө дагуулан гулгууллаа. Тэр үүнийг өгөх гэж байгааг эхэндээ би анзаараагүй учир, асуусангүй. Тэр хүрмийг өөртөө бэлэг болгоод авсан ч болох байсан юм. Тиймээс би түүнд тусалсангүй. Тэр хүрмийг гаран дээрэ тохсон чигээр над руу гар минь бэлэн байгаа эсэхийг үл анзааран дөхүүллээ. Би хөмсгөө атируулсан ч түүнийг анзаархаас өмнө болилоо.
“тэгэхээр, чи юу гэж хэлэх гэж байна?” би асуулаа.
“туслахгүй юм уу? Тэр юу мэдэхийг хүсэж байна?”
Би инээмсэглэн толгойгоо сэгсэрлээ. Би түүний юу бодож байгааг нь л эхэлж мэдэхийг хүссэн шүү дээ. “энэ чинь шудрага биш байна.”
Тэр нүдээ нарийсган “үгүй, чи мэдэж байгаагаа хэлэхгүй гэдэг чинь шудрага бус байна.” Ойлгомжтой, тэр давхар стандартад дургүй юм байна. Ангийнх нь үүдэнд хүргэж өгөөд би үлдэх хэрэгтэй боллоо, би хатагтай Копыг миний англи хэлний хичээлийг солих талаар ятгавал гэж бодлоо. Би анхаарлаа төвлөрүүлэв. Би шудрага байж болно.
“тэр бид хоёрыг нууцаар болзож байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байгаа.” Би удаанаар хэллээ. “бас миний талаар юу бодож явдгыг мөн адил”
Түүний нүд нь томорсон, ширтсэн биш, гэхдээ их ухаалаг боллоо. Надад нээлттэй уншигдахаар. Тэр гэнэн цайлган дүрд тоглож байна.
“яадаг билээ” тэр бувтналаа. “би юу гэж хэлэх вэ?”
“ммммм” тэр үргэлж өөртөө байгаагаас илүүг авах гэж оролдох юм. Би юу гэж хариулах талаар бодлоо.
Түүний орооцолдсон, манангаас болоод бага зэрэг чийгтсэн эргэлдсэн үс нь муухай хоолойтой цамцных нь ард байгаа эгэмнийх нь ясны дагуу байлаа. Би тэр нуугдсан газрыг нүдээрээ цааш нь түлхлээ...
Би арьсанд нь хүрэлгүйгээр болгоомжтойхон үсэнд нь хүрч арагш нь болголоо, ахин өөртөө саад болгохгүйн тулд. Майк Ньютон түүний үсэнд хэрхэн хүрч байсан нь санаанд орж би жавьжаа зуулаа. Тэр тэгэхэд түүнээс холдсон. Хийдэг үйлдэлтэй нь адилгүй байсан л даа, нүд нь бага зэрэг томорч арьсан доогуур нь цус гүйж зүрх нь жигд биш цохилж эхэлсэн.
Би түүний асуултанд хариулангаа инээмсэглэлээ нуулаа.
“эхнийхд нь чи тийм гэж хэлж болох юм...хэрэв чи хүсвэл” түүний сонголт, үргэлж түүний сонголт байх болно, “өөр шалтаг хэлж байснаас дээр байх”
“надад хамаагүй л дээ” тэр шивнэлээ. Зүрх нь хараахан хэвийн цохилтонд шилжээгүй байна.
“бас түүний өөр асуултанд” би одоо инээмсэглэлээ нууж чадсангүй. “яахав, би өөртөө хариулт болгоод хэлэхийг чинь сонсож байя.”
Бэлла үүнд анхаарлаа хандуулна биз. Түүний царайнд гайхсан өнгө буумагц би инээдээ барьлаа.
Тэр өөр асуулт асууж эхлэхээс өмнө би хурдхан эргэлээ. Түүний асуултанд би хариулахгүй байх гэж энэ хэцүүхэн цагыг тууллаа. Бас би түүний бодлыг сонсохыг хүссэн, өөрийнхийгөө биш.
“өдрийн хоолон дээр уулзья” би түүнийг нүдээ том болгосон хэвээр байгааг шалгах гэж мөрөө давуулан хэллээ. Тэрний ам ангайсан байлаа. Би ахин эргэн инээлээ.
Би алхаж байхдаа, намайг тойрон байх гайхсан, таамагласан бүүр түүр бодлуудын дундуур, цааш явж байх зуур Бэлла руу харан байлаа. Би бага зэрэг анхаарлаа хандуулав. Гэвч төвлөрүүлж чадахгүй нь. Байж болохуйц хурдаар нойтон өвсөн дээгүүр гишгэлэн анги руугаа явах яришигтай байв. Би гүйхийг, гүйхийг үнэхээр хүсэж байсан юм, алга болохоор тийм хурдан, яг л нисэж байгаа юм шиг. Миний нөгөө тал аль хэдийн нисэж байлаа.
Би хүрмээ анги руу орж байхдаа өмсөн түүний үнэрээр өөрийгөө хүрээлүүллээ. Би одоо шатаж байх шиг, үнэр нь намайг балартуулж, өдрийн хоолон дээр би түүнтэй цуг байх учир хүрмээ тэр үед мартчихаж болно...
Багш намайг ахин дуудаж ядаргаатахгүй болсон нь сайн хэрэг байлаа. Өнөөдөр намайг барьчихаж магадгүй, миний бэлтгэлгүй хариулах чадваргүй байгааг минь мэдэж орхивол. Өглөөний турш ухаан санаа минь маш олон газар, өөрийн бие минь анги дотор байлаа.

Мэдээж би Бэллаг харж байсан. Энэ бол энгийн амьсгалахтай адил үйлдэл. Би түүний ёс суртахууны доголдолтой Майк Ньютонтой ярилцаж байхыг нь сонссон. Тэр яриагаа Жэссика руу гялс шилжүүлж, Роб Савьер гэгч рүү би маш томоор мушилзан инээхэд, тэр мэдэгдэхүйц татваганаж надаас дөлөн суудалдаа гүн шигдсэн.
Ааах, бие арзаймаар юм.
Үгүй яахав, би тийм яахаа ч алдчаагүй л байна.
Би бас Жэссикад анхаарлаа сулхан хандуулж Бэллагаас асуух асуултыг тунгааж байлаа. Дөрөвдүгээр цагыг арай гэж хүлээж байлаа, шинэхэн хов живэнд дурласан сониуч хүн эмэгтэйтэй адил арав дахин их догдолж байна.
Анжэла Вэбэрийг бас сонсож байв.
Би түүнд баярлаж явдгаа мартаагүй, Бэллад юун түрүүн сайн сайхан зүйлсийг бодож явдагт нь, урд шөнө түүнд тусалсанд нь. Тиймээс би түүний юу хүсэж байгааг нь өглөөний турш хүлээсэн. Би үүнийг амархан гэж бодож байна, яг л бусад хүмүүсийн адилаар, гоё чамин эсвэл тоглоом ч юмуу тийм зүйл хүсэж л таараа. Нэлээн хэдийг, мэдээж. Би түүнд үл мэдэгдэгчийн дүрээр хүргэж өгч эсвэл залгаж ч болох юм.
Гэхдээ Бэллагын тухай Анжэлагийн бодол тийм ч найрсаг байдаггүй нь бараг л нотлогдсон. Тэр өсвөр насных гэхэд тэр их хачин. Аз жаргалтай. Тиймээс ч энэ түүний тэр болгон байдаггүй зөөлөн сэтгэл байх, тэр бол юу хүснэ, хүссэн зүйлээ өөрийн болгодог цөөн хүмүүсийн нэг. Хэрэв тэр багшдаа, хичээлийн тэмдэглэлдээ анхаарлаа хандуулаагүй байдаг бол өөрийнхөө хоёр ихэр дүүгээ далайн эрэг рүү амралтын өдрүүдээр аваачин, сэтгэл хөөрөл хүсэл нь бараг л эх хүний гэмээр болдог. Тэр тэдэнд байнга санаа тавин, гэхдээ сүүлийн үед биш л дээ... үнэхээр сайхан байдаг.
Гэхдээ надад тийм туслахуйц биш л дээ.
Тэрэнд нэг хүсдэг зүйл байдаг. Би цаашид юу болохыг харна. Гэхдээ дараа нь. Бэлла тригийн ангидаа Жэссикатай байх цаг болсон байна.
Англи хэлний анги руу явж байхдаа, хаашаа явж байгаагаа харахгүй байв. Жэссика хэдийнэ ширээндээ очоод суудлаа эзэлсэн, хөлөөрөө шал тэвчээргүй товшин Бэллаг ирэхийг хүлээж байлаа.
Эсрэгээрээ, би ангидаа суудаг газраа суугаад, чимээгүйхэн байгаад л байлаа. Сэтгэл зовоосон байгаагаа өөртөө сануулсаар байв. Үгийн таавраа үргэлжлүүлхийн тулд. Хэцүү байлаа, Жэссикад миний анхаарал бүрэн төвлөрсөн байв. Тэр бас анхаарлаа хандуулан, Бэллагын царайг уншаасай гэж хүсэж байлаа.
Бэлла өрөөнд орж ирэхэд Жэссикагийн товшилт хурдаслаа.
Тэр... дүнсгэр харагдаж байх чинь. Яагаад? Эдвард Каллентай магадгүй ямар ч холбоогүй юм болов уу? Тэгвэл ч урам хугархаар л юм. Түүнээс... тэр боломжтой гэсэн үг... хэрэв тэр гэнэтхэн болзоод л, би туслахад гэмгүй шүү...
Бэлла дүнсгэр биш, халширсан харагдаж байлаа. Би бүгдийг нь сонсоно гэхээс, санаа нь зовсон. Би өөрөө өөртөө инээлээ.
“надад бүгдийг хэл” Бэлла хүрмээ тайлан сандалынхаа ард тохож байх зуур Жэссика шаардлаа. Тэр хүсэлгүй, болгоомжилон хөдөлж байсан юм.
Өөө, яасан удаан юм бэ дээ. Шүлс асгаруулам сэдэвтээ оръё
“чи юу мэдэхийг хүсээд байгаа юм?”Бэлла суудалдаа лав суулаа.
“өнгөрсөн шөнө юу болсон?”
“тэр надад оройн хоол авч өгөөд, гэрт хүргэж өгсөн.
Тэгээд яасан? Алив ээ, түүнээс илүү юм болсон л байх ёстой доо, худлаа л хэлж байгаадаа, би мэдэж байна. Олж мэдэхдээ л мэднэ дээ.
“чи гэртээ яаж тийм хурдан оччихвоо?”

Сэжиг авсан Жэссика руу Бэлла нүдээ эргэлдүүллээ
“тэр яг л солиотой амьтан шиг жолооддог, аймар байсан шүү.”
Тэр бага зэрэг инээн, би чангаар инээд алдан ноён Мэйсоны зарлалд садаа боллоо. Би инээдээ ханиад болгох гэж хичээсэн ч хэн ч хууртагдсангүй. Ноён Мэйсон дургүйцсэн янзтай над руу ширтэхэд, би ард байгаа бодлуудыг ч огтхон тоосонгүй. Би Жэссикаг сонсож байлаа.
Оон. Үнэнээ хэлж байх шиг байна. Тэр яагаад үүнээс намайг түлхээд байгаа юм бол? Үг үгээр зөөгөөд л? Би байсан бол ёстой уушигныхаа багтаамжаар сагсуурах байсан.
“энэ болзоо шиг байсан уу?, чи тэнд уулзья гэж түүнд хэлсэн үү?”
Жэссика Бэллагын царайнд гайхсан дүр буухыг харлаа, тэгээд үгүй байсанд нь сэтгэлээр унав.
“үгүй, би түүнийг тэнд харсандаа үнэхээр гайхсан шүү.”Бэлла түүнд хэллээ.
“юу болоод байгаа юм бэ? Тэр чамайг сургууль дээр хүргэж өгсөн?” өөр түүх байгаа даа.
“тиймээ, тэр ч бас гэнэтийн байсан. Тэр өчигдөр намайг хүрэмгүй байхыг анзаарсан байна лээ”
Тийм ч инээдтэй биш байна шүү, Жэссика бодон, ахин дурамжхан боллоо.
Би түүнний энэ шулуун асуултнуудаас залхаж эхлээд байлаа, би өөрийнхөө мэдэж амжаагүй зүйлсийг мэдэхийг хүсэж байна. Миний хүлээж байсан асуултуудыг тэр асуухгүй болсондоо сэтгэл хангалуун байгаагүй байх.
“чи тэгээд ахиад гарах уу?” Жэссика шаардлаа.
“тэр хагассайнд намайг Сиатл хүргэж өгье гэж байсан, миний машиныг чадахгүй гэж бодсон байх л даа, үүнийг тооцох уу?”
Мммм, тэр нэг тийм...түүнд санаа тавьсан, тиймэрхүү. Тэрний талаас өөр нэг юм байгаа даа, хэрэв Бэллагийн талаас биш юм бол. Яаж ИЙМ байж болох вэ? Бэлла мэдрэл.
“тийм ээ” Жэссика Бэллагын асуултанд хариуллаа.
“тэгэхээр...” Бэлла төвлөрлөө. “тийм”
“хүүх...Эдвард Каллен” тэр түүнд таалагдсан таалагдаагүй, энэ бол том.
“би мэднэ ээ” Бэлла санаа алдлаа.
Хоолойных нь өнгө нь Жэссикаг дэмжсэн маягтай. Эцэст нь...тэр ингэх ёстой юм шиг л... тэр уг нь ухаармаар...
“хүлээ” Жэссика гэнэт хамгийн чухал асуултыг санасан бололтой.
“тэр чамайг үнссэн үү?” тийм гэж хэлээсэй, тэгээд бүгдийг надад тайлбарлах болно доо.

“үгүй,” Бэлла доош гарлуугаа ширтлээ.”энэ тийм биш”
Новш гэж. Би ....уг нь хүсэж байсан юмсан...хммм...тэгсэн л юм шиг харагдаад байна даа.
Би бухимдлаа. Бэлла нэг юманд дургүйцсэн байдалтай, гэхдээ Жэссикагаас болоогүй. Тэр үүнийг хүсэхгүй байх байсан. Мэдэж байгаагаа мэдэхгүй байна гэдэг. Тэр миний шүдтэй ойрхон байхыг хүсэхгүй. Түүний мэдэж байгаагаар надад соёо байдаг.
Бие зарсхийлээ.
“чи Хагассайнд...” Жэссика өдлөө.
Бэлла доош харсан чигтээ хэлэв, “би үнэхээр эргэлзэж байна.”
Тиймээ, тэр хүсэж байгаа, гэхдээ шал тэнэг юм.
Би Жэссикагийн талаас хараад байгаа болохоор Жэссикагийн зөв гэж санагдаад байгаа юм болов уу?
Ингэж бодсоноосоо болоод сатаарлаа. Байж боломгүй юм, түүнийг үнсэх гэж оролдвол ямар байх бол? Миний уруул тэрний уруул, хүйтэн чулуу дулаахан....торгомсог зөөлөн.
Тэгээд тэр үхнэ.
Би толгойгоо сэгсрэн, ахин анхаарлаа төврөлүүллээ.
“чи юуны тухай ярьсан бэ?” чи тэрэнтэй ярилцсан юм уу? Эсвэл чи хүссэн бүхнээ мэдэх гэж түүнийг шалгаасан уу?
Би хорсолтойгоор инээлээ. Жэссика тийм ч холын хараатай биш юм.
“би мэдэхгүй банйа аа, Жэсс” бид нар Англи хэлний эссэний талаар бага зэрэг ярилцсан.
Маш бага, би илүү их инээмсэглэлээ.
Өөө, болиоч дээ, “Бэлла гуйж байна.надад өөр юм яриач тэгэх үү?
Бэлла хэсэг зуур эргэлзлээ.
“за яахав, тэгье. Нэг байна. Чи тэр үйлчлэгчийг тэрэнтэй яаж сээтэгнэж байгааг нь харсан бол ч...ёстой нэг оргил хэсэг нь байсан. Гэхдээ тэр үйлчлэгчид огтхон ч анхаарлаа хандуулаагүй.
Ямар хачин юм хуваалцдаг юм бэ? Бэлла үүнийг анзаарсан нь хачин юм. Авцалдаатай юм алга.

Сонин л юм...”наадах чинь сайны дохио шүү, тэр хөөрхөн байсан уу?
Хммм. Жэссика үүний талаар надаас их бодсон бололтой. Эмэгтэйчүүдийн л юм байх даа.
“маш” Бэлла түүнд хэллээ. “арван ес юм уу, хорьтой л гэмээр.”
Жэссика гэнэт Майктай болзсон нэг дэхь өдрийн дурсамжиндаа сатаарлаа. Майк нэг үйлчэгчтэй хэт найрсаг хандсан байв, Жэссикад бол тэр огтхон ч хөөрхөн биш байв. Тэр дурсамжаа үргээгээд, бачимдсандаа уурлан, жижиг зүйлсийг асуухаар зэхлээ.
“дээр гээч, тэр чамд сайн байх аа.”
“би тэгж бодож байна.” Бэлла удаанаар хэлнэ, би сандал дээрээ өнцөгдсөн, бие байдгаараа чангарсан. “гэхдээ хэлэхэд хэцүү юм аа. Тэр үнэхээр нууцлаг”
Би бүр тийм ойлгомжтой байгаагүй хяналтаа алдсан байсан юм шиг бодогдлоо. Тэгсэн ч...түүн шиг гярхай байсан...тэр намайг өөрт хайртайг яаж яваад анзаардаггүй байна аа? Би уг нь яриагаа шүүсэн л юмсан. Үгнүүдээ чанга хэлээгүй дээ би гайхлаа. Бидний яррилцсан үг бүр бичигдэн мэдлэг болох шиг санагдсан.
Хөөх. Чи эрэгтэй модэлийн хажууд суучихаад яаж ярилцаж чаддаг байна аа? “Түүнтэй ганцаараа байдаг чи үнэхээр зоригтой юм аа.” Жэссика хэллээ.
Гайхсан байдал Бэллагийн царайнд гялсхийн орлоо. “Яагаад?”
Хачин хариу үйлдэл байна. Тэр миний юу гэснийг бодсон юм болов уу? “тэр..үнэхээр” ямар зөв үг хэлэх үү? “сүрдмээр, би түүнд юу гэж хэлэхээ мэддэгүй юм.” Би өнөөдөр англи хэл дээр хүртэл түүнтэй юм ярьж чадаагүй, тэрний хэлсэн үг нь ердөө л өглөөний мэнд байсан. Би яг тэнэг юм шиг сонсогдсон байх даа.
Бэлла инээмсэглэлээ. “би түүнтэй хамт байхдаа яриа нийлдэггүй асуудал байдаг юм”
Тэр Жэссикаг л аятайхан байлгах гэж тэгж хэлсэн байх. Бид цуг байхад тэр хачин амирлангуй байдаг.
“аан,тийм байх” Жэссика санаа алдлаа. “тэр үнэхээр үзэсгэлэнтэй.”
Бэллагийн царай гэнэт хүйт даалаа. Тэр шударга бус зүйл хийхээрээ яг ингэж хардаг. Жэссика түүний өөрчлөлтийг анзаарсангүй.
“үзэсгэлэнтэйгээс ч илүү зүйл байгаа байх.” Бэлла ширэв татлаа.
Аааая, одоо л нэг тийш болох нь. “нээрээ юу? Жишээ нь?”
Бэлла уруулаа хэсэг зуур хазаллаа. “би үүнийг зөв тайлбарлаж чадахгүй нээ.” Эцэст нь нэг юм хэллээ.”гэхдээ царайных нь цаана бүр ч итгэмээргүй” тэр Жэссика руу харахаа болин хаа холын ямар нэгэн юмыг ширтэж эхэллээ.
Миний юу хүсдэгээс ч илүү Карлайл эсвэл Эзмэ нар сайшаадаг шиг мэдрэмж төрлөө. Гэхдээ илүү дотно байнгын юм шиг.
Тэнэг бодлоо хаа нэг газар очиж зар. Тэрнээс илүү царай гэж үгүй. Бие нь л байдаггүй юм бол. Хөөрчихсөн юм. “тийм байж болох уу?” Жэссика хөхөрлөө.
Бэлла эргэж харсангүй. Тэр Жэссикаг тоогүй хаа нэгтээ ширтсээр байлаа.
Энгийн хүн ч тохуурхах байсан л даа.хэрэв би энгийнээр асуугаад байвал. Хаха, цэцэрлэгийн хүмүүжүүлэгчтэй ярьж байгаа биш дээ. “тэгэхээр чи түүнд сайн юм байна?”
Би ахин биеэ чангаллаа.
Бэлла Жэссика руу харсангүй. “Тийм ээ”
“үнэхээр сайн юм уу л гэх гэсэн юм.”
“тийм ээ”
Хөөх ичиж байна.
Би ч бас
“чи түүнд хэр сайн бэ?” Жэссика шаардлаа.

Англи хэлний анги шатсан ч би анзаархааргүй боллоо.
Бэллагийн царай арай цайвар улаан болсон байв. Түүнийг би бараг л дулааныг нь мэдэрлээ.
“хэт их” тэр шивнэлээ. “тэр надад сайн байдгаас ч илүү. Гэхдээ ийм байх нь түүнд туслах эсэхийг мэдэхгүй юм.
Онолоо. Ноён Варнэр сая юу гэж асуусан бэ?аль тоо нь гэнэ ээ Ноён Варнэр?
Жэссика Бэлла ахин шалгаахгүй болсон нь сайн боллоо. Надад хугацаа хэрэгтэй байсан юм.
Энэ охин одоо юу бодож байдаг байна аа? ОДОО? Миний түүнд сайнаас ч илүү? Тэр яаж ингээд хэлчих вээ? Гэхдээ би энэ нь хэр туслахыг мэдэхгүй байна? Энэ нь юу гэсэн үг юм бол? Би байж болох тайлбаруудыг бодоод олохгүй байлаа. Бараг л ойлгомжгүй гэхэд болно.
Би ямар нэгэн юм авч эсвэл амалж чадахгүй юм шиг санагдлаа. Ойлгомжтой зүйл л дээ, төгс утга агуулсан. Түүний этгээд тархин доторхи хутгалдсан бодлуудыг би буцаан бодлоо. Түүний надад сайнаас ч илүү? Магадгүй би бүхнийг дүрмийн дагуу хийх хэрэггүй байх.
Би цаг руу гөлрөн, шүдээ хавирлаа. Хором бүр яаж ийм мөнхийн юм шиг урт болдог байна аа? Эсвэл надад тэгэж санагдаад байна уу?
Ноён Вармэрийн тригномтетр хичээлийн турш би жавьжаа чангалсан байлаа. Ангид байснаасаа ч илүү түүний хичээлийг сонслоо. Бэлла Жэссика хоёр ахин ярилцсангүй. Гэхдээ жэссика Бэлла руу хэд хэдэн удаа ширтээд авлаа, түүний царай нь улаа бутарсан, ямар нэг дүрслэл гаргаагүй байв.
Өдрийн хоол ч тийм хурдан болохгүй бололтой.
Жэссикаг хичээлийн төгсгөлд Бэллагаас ахин хэдэн асуулт асуух байх гэж найдсан ч Бэлла түүнээс илүү хурдан байлааа.
Хонх дуугармагц, Бэлла жэссика руу эргэлээ.
“англи хэл дээр, Майк надаас Нэг дэхь өдрийн орой ямар нэг юм хэлсэн эсэх талаар асуусан.” Бэлла хэлэнгээ мушийн инээлээ. Би юу гэх гээд байгааг нь ойлгосон юм. Дайралтанд зориулсан шилдэг хамгаалалт.
Майк миний тухай асуугаа юу? Баяр баясал Жэссикагийн бодол хамгаалалтгүй, зөөлөн байнга эсгэдэг худлаа байдал үгүй боллоо. “чи тоглож байгаа байлгүй дээ,чи юу гэж хэлсэн?
“чамд их хөгжилтэй байсан гэж хэлсэн, тэрэнд их таатай байх шиг харагдсан.”
“тэр юу гэж хэлсэн, бас чи юу гэж хэлсэн?”
Өнөөдөр Жэссикагаас мэдэж авах зүйлс энэ л юм байна, тодорхой. Бэлла ч бас яг над шиг бодож байгаа бололтой. Эхний раундэд ялсан юм шиг.
Заза, өдрийн хоолон дээр өөр зүйл ярилцах нь. Жэссикагаас ч илүүг асууж юм мэдэж авсан нь дээр юм байна, мэдээж тэгэх болно.
Дөрөв дэхь цаг эхлэхэд би Жэссикаг үе үе шалгаж байлаа. Майк Ньютоны тухай эцэсгүй бодлыг би тэвчсэнгүй. Түрүүчийн хоёр долоо хоногийн турш би түүнтэй хангалттай зууралдсан. Тэр амьд байгаадаа баярлах хэрэгтэй.
Биеийн тамирын хичээлийг тоолгүйгээр Алистай өнгөрөөгөөд, хүмүүстэй биеийн дасгал яаж хийдэгэв тэрэн шиг л. Тэр хуучинаараа нэг баг боллоо. Бадминтон эхэлсэн эхний өдөр байсан юм.би уйдсанаасаа болоод санаа алдан, бөмбөгийг нөгөө тал руу удаан гэгчээр буцааж байлаа. Лаурэн Малли нөгөө баг, тэр алдлаа. Алис цохиурыг удирдаачын дохиур шиг л барин тор руу ширтэж байлаа.
Бид бүгд биеийн тамирыг үзэн яддаг, ялангуяа Эммэт. Тоглоомыг эхлүүлэх нь тэрний хувь хүний үзэл бодол. Биеийн тамир ч урьд урьдныхаасаа муухай өнгөрлөө. Би Эммэт үргэлж ядаргаатдаг шиг тийм болсон байлаа.
Тэвчээрээ алдан толгой дэлбэрхээс өмнө, дасгалжуулагч Клапп тоглоомын дуусгаж биднийг тараалаа. Тэрний өглөөний цайгаа уугаагүйд нь би аймшигтай баярлаж байлаа, хоолны дэглэм барих цэвэр алхам, тогтмол өлсгөлөн түүнийг сургуулийг бушуу орхиж ямар нэгэн өдрийн хоол идэхээр яарлаа. Тэр өөртөө яг маргаашнаас эхлэхээ амласан юм...
Тооны анги руу явахаас өмнө Бэллагийн хичээл дуусахаас өмнө, надад цаг гарсан гэсэн үг.Сайхан зугаацаарай. Алис Жаспэр руу зүглэж байхдаа бодлоо. Хэд хоног л хүлээчих, намайг бодоод Бэллад сайнуу гэж хэлэхгүй юм байгаа биз дээ?

Би толгойгоо сэгсрэн, уурлалаа. Мэдрэл муутнууд бүгд ийм ёсорхуу байдаг юм байх даа.
Таньд гэж хэлэхэд, энэ долоо хоногийн турш нарлаг байх нь ээ. Та төлөвлөгөө ахин нэг шалгахад гэмгүй шүү.
Би нөгөө тийшээ эргэнгээ санаа алдлаа. Ёсорхуу, гэхдээ хэрэгтэй л юм.
Би хаалганы хажуу хана налан хүлээлээ. Жэссикагийн дуу нүхний цаанаас сонсогдохоор тийм ойрхон байсан юм, бодол нь ч бас.
“чи өнөөдөр бидэнтэй суухгүй, тийм биз?” “тэр яг л асаж байгаа юм шиг харагдаад байх юм. Надад хэлээгүй өчнөөн юм үлдсэн гэж мөрийцье.
“би тэгэж бодохгүй байна.” Бэлла хариуллаа, хачин итгэлгүйгээр.
Би түүнд өдрийн хоолон дээр цуг байяа гэж хэлээгүй бил үү? Тэр юу бодож байдаг байна аа?
Тэд ангиас хамт гарч ирэн, бүх охидууд намайг хараад нүд нь томорцгоолоо. Гэхдээ би Жэссикаг л сонсож байсан юм.
сайхан юм, хөөх, аах тиймээ, надад хэлснээс ч илүү зүйл болсон байна даа. Өнөө орой түүнрүү залгадаг ч юм у...эсвэл дэмжихгүй байх уу? Эйн? Тэр хурдхан шиг түүнтэй дуусчихаасай. Майк хөөрхөн л дөө. Гэхдээ л...хүүх.
“дараа уулзья Бэлла.”
Бэлла надруу алханна, эргэлзсэн хэвээр алхмын цаана зогслоо. Хацар ягаарсан байлаа.
Түүний эргэлзээнд айдас байххгүй гэж итгэлтэй мэдэж байлаа. Харваас, тэр миний талаархи болон өөрийн мэдрэмжинд тулгуурлан төсөөлсөн байлаа. Түүний надад сайн байдгаас ч илүү. Хөгийн юм.
“сайн уу” миний хоолой хөндийхөн.
Түүний царай нь гэрэлтлээ. “сайн”
Тэр ямар нэгэн юм хэлэх гэсэнгүй, тиймээс би цайны газар руу алхлаа, тэр миний ардаас чимээгүйхэн алхална. Хүрэм хэргээ бүтээлээ, түүний үнэр тэгэж их хамар цоргимоор биш байв. Би өвчинг нь аль хэдийн мэдрээд дасчихсан байв. Ингэх боломжтой гэдэгт нь итгэснээс хойш тэгэж их хэцүү санагдхаа больсон байв.
Бид дугаарлан зогсож байхад Бэлла тасралтгүй цамцныхаа цахилгаанаар тоглон, хөлнөөс хөл рүү ширтэж байлаа. Над руу байнга харан, харц тулгарах үед тэр ичингүйрэн доош харж байлаа. Маш олон хүн бидэн рүү харж байсан юм болохоор тэр юм болов уу, хов яриа сэтгэл санаагаар төдийгээр амаар бас тарсан байна.
Эсвэл тэр намайг хараад, өөрийгөө асуудалд орсон гэж бодож байгаа бололтой.
Би түүнийг хоолыг нь цуглуулж байхад тэр юм хэлсэнгүй. Би тэрэнд юу таалагддыг мэдэхгүй болохоор, юм болгоноос нэгийг авч байв.
“чи юу хийгээд байгаа юм бэ?” тэр нам дуугаар хэллээ. “чи бүгдийг нь надад аваагүй биз дээ?”
Би толгойгоо сэгсрэн, хогын сав руу зангаад, “тал нь мэдээж минийх.”
Тэр үл итгэсэн байдалтай нэг хөмсгөө өргөв, би түүний хоолны мөнгийг төлөн, ширээ рүү дагуулан явахад тэр юу ч хэлсэнгүй, сүүлд түрүү долоо хоногт цусны тухай аймар туршлагын үеэр. Одоо бүгд өөр.
Тэр миний өөдөөс харан суув. Би подноосыг түүн рүү түлхлээ.
“юу хүссэнээ ав” би дэмжлээ.
Тэр алим аван гарандаа шилжүүлэн, таамаглсан царай гаргалаа.
“би сонирхож байна.”
Гайхалтай.

“хэрэв чамайг хэн нэг юм ид гэвэл яах вэ?” тэр хүн сонсохооргүй аяархан асуулаа. Үхэшгүй мөнхий чих гэж өөр юм, хэрэв анхаарлаа хандуулж байвал. Би түүнд урьд нь энэ талаар хэлж л байсан шиг санагдаж байна.

“чи үргэлж л сонирхож байх юм” би гомдоллоо. За яахав. Энэ ямар би өмнө нь идэж үзээгүй биш. Үгийн таавар л гэсэн үг. Эвгүй хэсэг эхэлж Байна.
Би хамгийн ойрхон байсныг нь аван, түүнийг харж байх зуур жаахныг хазлаа. Харалгүйгээр, би хэлж чадахгүй юм. Сунжралдсан, бүдүүн муухай хүний иддэг л хоол шиг. Би зажлаад залгин муухай байдлаа нүүрнээсээ аван хаялаа. Бүхэл хоол удаанаар хоолойг минь даган доошиллоо. Дараа нь яаж буцааж гаргах талаар бодонгоо би санаа алдлаа. Заваан юм.
Бэлла гайхсан байлаа. Үнэхээр.
Би нүдээ эргэлдүүлмээр л байлаа. Мэдээж бид бүгдийг төгс хуурч чадахгүй.
“чамайг хэн нэг нь шороо ид гэвэл, чи идэх үү? Идэхгүй юу?”
Түүний хамар нь үрчийн инээлээ. “нэг удаа...зүрхэлсэн юм. Тийм ч муу байгаагүй шүү.”
Би инээлээ. “би гайхахгүй байх л ёстой юм шиг байна.”
Тэд нүдэнд дулаахан харагдаж байна, үгүй гэж үү? Сайхан л биений хэлэмж байна. Бэллагаас дараа нь авна аа. Тэр түүнлүү ингэх л ёстой юм шиг урагш налаад л, хэрэв тэр сонирхсон бол шүү дээ. Тэрэнд сонирхолтой байгаа бололтой. Тэр ... үнэхээр төгс юм аа. Жэссика санаа алдлаа. Амттай харагдаж байна.
Би Жэссикагийн сонирхсон харцтай тулгарахад тэр ихэд сандран, хажуу охин руугаа инээмсэглэлээ.
Хмм, Майктай наалдсан л дээр юм байна. Бодит байдал, мөрөөдөл биш...
“Жэссика миний хийж байгаа бүхнийг дүгнэж байдаг.” Би Бэллад санууллаа. “тэр дараа чамд үүнийгээ харуулах байх.”
Би тавгыг буцаан түүн рүү түлхлээ, пизза байсан байна, яавал аятайхан эхлэл болох талаар бодлоо. Улиг болсон өнөөх үгнүүд толгойд минь давтагдсаар байлаа. Түүний надад сайнаас ч илүү. Гэхдээ энэ нь түүнд хэрхэн туслах талаар би мэдэхгүй байна.
Тэр пиззанаас хазлаа. Түнний ямар их итгэмтгий болох нь намайг гайхшрууллаа. Мэдээж тэр намайг хоргүй гэдгийг мэдэж байгаа, хоолыг хувааж идээд түүнийг өвтгөхгүй. Гэсэн тэр надтай арай өөр харьцах байсан юм шиг санагдаад байв. Арай л өөрөөр. Тэр хэзээ ч тэгсэнгүй, ядаж л муу талар биш...
Би зөөлхөн эхэллээ.
“тэгэхээр үйлчлэгч хөөрхөн байсан юм биз дээ?”
Тэр ахиад л хөмсгөө өргөв. “чи үнэхээр анзаараагүй гэж үү?”
Ямар ч эмэгтэй Бэллагаас миний анхаарлыг холдуулах гэж оролдох л байсан. Тэнэг юм.
“үгүй ээ, би анхаарлаа хандуулаагүй байсан юм. Миний ухаан санаанд их олон юмс эргэлдэж байсан.” Түүний нимгэн цамцны зөөлөн чимэглэлийн талаар л лав биш...
Тэр нөгөө муухай хоолойтой цамцаа өнөөдөр ахин өмссөн нь сайн хэрэг.
“хөөрхий охин” Бэлла инээмсэглэн хэллээ.
Надад үйлчлэгч сонин биш байсныг мэдсэндээ тэр таатай байх шиг байлаа, би ойлгож байв.
Би тэр гажиг Майк Ньютоныг хичнээн удаа биологийн ангид байгаагаар төсөөлчихвөө?
тэр өөрийн мэдрэмжиндээ төдийлөн итгэхгүй байгаа бололтой, аз жаргалтай богино арван долоохон насандаа, зуун зууныг дамжсан миний үхэшгүй мөнх хүслээс ч илүү хүчтэй байна гэдэг…
“Жэссикад хэлсэн нэг юмны талаар” би хоолойгоо энгийн байлгаж дөнгөсөнгүй. “намайг, жаахан шаналгаж байна.”
Тэр бушуухан хамгаалалтын байдалд шилжлээ “өөртөө таалагдаагүй зүйлсээ сонссонд чинь би гайхахгүй байна аа.нууцаар сонсогчдын талаар юу гэдгийг мэднэ биз дээ ”
Нууцаар сонсогчдыг хэзээ ч сайшаадаггүй, тэд ингэж хэлдэг.
“би сонсож байх болно гэж хэлсэн шүү дээ” би түүнд санууллаа.
“миний бодож байгаа бүхнийг мэдэх хэрэггүй гэж анхааруулсан шүү дээ.”
Аан, би түүнийг уйлуулсан талаар тэр бодож байна. Харуусал миний хоолойны өнгийг бүдүүрүүллээ. “чи тэгсэн. чиний ч яг зөв биш л дээ. Юу бодож байгааг чинь би мэдэхийг хүссэн – бүгдийг. Би зүгээр л хүссэн юм…чи зарим зүйлсийг бодоогүй байгаасай л гэж хүссэн юм.”
Талаас илүү нь худал. Түүнийг надад анхаараасай гэж би хүсэх хэрэггүй л байсан юм. Гэхдээ би тэгсэн. Мэдээж би тэгсэн.
“хоорондоо ялгаатай юм аа” тэр гомдоллон үрчийлээ.
“гэхдээ би яг тэгэж хэлэх гээгүй байна л даа.”
“тэгээд юу юм.”
Тэр гараа дугуйруулан хоолойндоо шахан над руу урагш наллаа, би өөр тийш харлаа, анхаарал сарниулж байсан юм. Түүний зөөлөн арьс нь яаж мэдрэгдэх бол?
Төвлөр, би өөртөө тушаалаа.
“би чамд анхаарал хандуулдгаас ч илүү чи надад анхаарал хандуулдаг гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу?” би асуулаа. Асуулт надад тэнэг сонсогдож байлаа. үг болгон нь…зууралдсан.
Түүний нүд нь томорч амьсгалахаа болин, өөр тийг харж хурдан анивчлаа. Амьсгал нь аажмаар уулга алдалт боллоо.
“чи ахиад л эхэлж байна.” Тэр бувтналаа
“юу гэнэ ээ?”
“намайг манарааж байна.” Миний харцтай тулгаран хүлээн зөвшөөрлөө.
“өө”хмм. Би юу хийхээ мэдэхгүй байлаа. Түүнийг манараамааргүй байна гэхэд ч итгэлтэй биш байна. Гэхдээ тэгэж чаддаг ч болоосой. Ингэх нь яриаг үргэлжлүүлэхэд туслахгүй байлаа.
“чиний буруу биш л дээ” тэр санаа алдлаа. “чи тусалж чадахгүй.”
“чи миний асуултанд хариулах гэж байна уу?”
Би шаардлаа.
Тэр ширээ рүү гөлрөнө. “тийм”
Тэр ингэж л хэлсэн юм.
“тийм гэж, миний асуултанд хариулах гэж байгаа юм уу? Эсвэл үнэхээр тийм гэж бодож байгаа юм уу?” тэвчээр минь барагдлаа.”
“тиймээ би үнэхээр тэгэж бодож байна.” Тэр над руу харсангүй. Хоолойных нь өнгөнд гуниг мэдэгдэж байлаа. Тэр ахин улайн санаа нь зовсноосоо уруулаа хазлаж эхэллээ.
Гэнэт,түүний ингэж хүлээн зөвшөөрч байгаа нь хэцүү ч, тэр үүндээ үнэхээр итгэсэн байлаа. Тэгтэл би Майкаас дутуугүй хулчгар юм гээч, түүний мэдрэмжийг мэдсэн хэрнээсээ ахин баталгаажуулхыг хүсдэг. Яг тодорхой болгох нь надад хамаатай ч биш л дээ. Яг өөрөөс нь сонсоогүй болохоор л, тиймээс би уучлал хүссэнгүй.
“чиний буруу” би амаллаа. Тэр миний энхрийлсэн хоолойны өнгийг мэдэрсэн байх.
Бэлла над руу ойлгомжгүй, юу ч өгүүлээгүй харцаар харав. “чи мэдэж чадахгүй.” Тэр шивнэлээ.
Түүний бодлыг буруу үнэлсэн гэж тэр бодож байжээ, учир нь би түүний л бодлыг уншдаггүй. үнэнийг хэлэхэд тэр минийхийг дутуу үнэлж байна.
“юу чамайг ингэж бодоход хүргэв?” би гайхлаа.
Тэр над руу хөмсгөө өргөн, уруулаа хазаллаа. Мянга түмэн удаа би түүнтэй ийм ойрхон байж үзэхсэн гэж цөхрөнгөө барж байсан.
Түүний юу бодож байгаа талаар мэдэхийг хүсэн би гуйхад бэлэн байлаа. Гэсэн ч тэр хуруугаа уруулд минь наан юм ярихаас сэргийлж байлаа.
“би бодъё” тэр хүслээ.
Түүнийг бодлоо цэгцэлж байх зуур би хүлээж болох л юм.
Эсвэл тэгэж жүжиглэх ч юм уу.
Тэр алгаа нийлүүлэн, нарийхан хуруунуудаа хөдөлгөнө. Тэр ярьж өөрийнхөө хөдөлгөж буй гараа хэн нэгнийх юм шиг ширтэж байлаа.
“ойлгомжтойгоос нь бусад нь гэвэл” тэр бувтналаа. “заримдаа…би яг итгэлтэй биш байна л даа – би бодол унших талаар юу ч мэдэхгүй-гэхдээ заримдаа чи нэг юм хэлэхээрээ баяртай гэх гээд байгаа юм шиг санагдаад байх юм.” Тэр над руу харсангүй.
Тэр намайг барьчлаа, үгүй гэж үү? Дорой хувиа хичээсэн зан минь л намайг энд байлгаад байна гэж? Тэр энэ талаар арай бага боддог юм болов уу?
“мэдрэмжтэй юм.” Түүний царайнд буух аймар төрхийг харан амьсгаллаа. Би түүний тааврыг үгүйсгэх гэж яарлаа.”тэгээд л чиний буруу” би эхэлснээ зогсов, тэрний ярианы эхэнд ямар үг байсан талаар бодлоо. Яршигтай юм, би яг зөв ойлгосон эсэхдээ итгэлгүй байлаа. “тодорхой гэдэг нь юу гэсэн үг юм?”
“над руу хардаа.” Тэр хэллээ
Би харж байсан юм. Би миний хийж байгаа үйлдэл л гэвэл түүн рүү харах тэр юу гэх гэсэн юм бол?
“би маш энгийн” тэр тайлбарлаж эхэллээ. “яахав, эв хавгүй үхэхэд хэзээд бэлэн, тахир дутуу гэмээр муу талуудыг минь дурьдахгүй бол, тэгээд чи өөрийгөө хардаа.” Тэр үгээр хэлэхийн аргагүй тодорхой юм зүйл зааж байгаа юм шиг над руу зангалаа.
Тэр өөрийгөө энгийн гэж боддог? Би түүнээс илүү гэж боддог байх нээ? Хэний үнэлснээр? Тэнэг, богино бодолтой, Жэссика эсвэл Ноён Көүп шиг? Тэр өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр гэдгээ мэддэгүй юм байх даа. үгээр ч зүйрлүүлхийн арга байхгүй.
Тэр ёстой төсөөлөх ч үгүй байна.
“чи өөрийгөө сайн анзаардаггүй бололтой.” Би түүнд хэллээ. “муу талуудын чинь тухайд гэвэл би хүлээн зөвшөөрье.” Би шоолонгуй инээлээ. Түүний хошин мэдрэмжийг хэн гээч нь агначихсаныг мэдэхгүй юм. Эв хавгүй байдал нь инээдтэй шүү. Сэтгэл татам. Тэр дотроосоо ч гаднаасаа ч тэр үзэсгэлэнтэй гэж түүнд хэлвэл тэр итгэх болов уу? Тэр баталгаа ятгалга нэхэж болох л юм. “чамайг ирсэн эхний өдөр энд байсан бүх эр хүйстнүүд юу гэж бодож байсныг чи сонсоогүй ”
мххм, найдвар, хүсэл,шунал тэдний толгойд эргэлдэж байсан юм. Тэд байж боломгүй зүйлсийг хурдан ургуулан бодож эхэлсэн, учир нь тэр тэдний нэг байхыг хүссэн.
Би ч бас тэдний нэг байсан юм.
Миний инээмсэглэл бардам харагдсан байх.
Түүний царайнд гайхсан өнгө буулаа. “би итгэхгүй байна.” Тэр бувьнав.
“үүн дээр л надад итгэ, чи энгийнээс шаал өөр.”
Тэр энэ хорвоогийн цор ганц бүтээл гэвэл зөвдөх байх.
Тэр сайшаалд дасаагүй, мэдэгдэж байна. Тэр үүнд дасах л хэрэгтэй дээ. Тэр ичингүйрэн сэдвийг өөрчиллөө.”гэхдээ би баяртай гэж хэлэх гээгүй байна.”
“чи харахгүй байна уу? Миний зөв гэдгийг баталж байна. Би чаддаг учраас хамгийн ихээр анхаарал тавьж чаддаг…” би сайн зүйл хийх нь хувиа хичээсэн хэрэг биш биздээ? Би аргаа баран толгойгоо сэгсэрлээ. Надад хүч хэрэгтэй. Тэр амьдрах ёстой. Түүнд юу тохиолдохыг Алис харсандаа биш. “хэрэв орхиж явах нь зөв юм бол…” тэгээд энэ зөв байсан, тийм биз дээ? Тийм ухаангүй сахиусан тэнгэр байдаггүй. Бэлла надтай хамт байгаагүй. “ чамайг аюулгүй байлгаж гэмтээхгүйн тулд би өөрийгөө золиослох болно.
Би үгнүүдийг хэлж байхдаа, үнэн гэдгийг нь андгайлж байлаа.
Тэр надруу ширтэнэ. Миний үг түүнийг уурлуулж орхижээ. “би ч гэсэн тэгэж чадна гэж чи бодохгүй байна, тийм үү?” тэр уурлан шаардлаа.
үнэхээр догшин, зөөлөн бас хэврэг. Тэр яаж хэн нэгнийг гэмтээж чадах юм бол? “чи хэзээ ч сонголт хийх шаардлагагүй” бидний хооронд үүссэн хачин байдалд гуниглан хэллээ.
Тэр над руу ширтэн уураа гаргахыг хичээн, хөмсөгөө зангидлаа.
Ертөнцийн дарааллын хувьд ямар нэгэн юм буруу байна, сайн хүн, хэтэрхий эмзэг туяхан түүнийг бүхий л асуудлаас хол байлгахын тулд хамгаалагч сахиусан тэнгэрийг түүнрүү илгээсэн бол яах вэ?

За яахав, би хошигнон бодлоо, түүнд ядаж л хамгаалагч сахиусан тэнгэр байна.
би инээмсэглэлээ. үлдсэндээ ямар их баяртай байна гээч. “мэдээж, чамайг аюулгүй байлгана гэдэг хорин дөрвөн цагийн бие сэтгэлээрээ оролцдон дуртай ажил минь,”
тэр ч бас инээмсэглэлээ. “хэн ч өнөөдөр надтай нийцтэй байх гэж оролдоогүй” тэр хэлснээ царай нь ахиад л юу ч өгүүлээгүй хоосон болон хувирлаа.
“хараахан” би нэмлээ.
“хараахан” миний гайхсан тэр хүлээн зөвшөөрлөө. Түүнийг өөрийг хамгаалан үгүйсгэх байх гэж бодож байсан юм.
Тэр яаж чадаж байна аа? Хувиа хичээсэн новш, яаж бидэнд ингэж хандаж чаддаг байна аа? Розалигийн хилэнт бодолд миний анхаарлыг бусниуллаа.
“тайван Роз” Эммэт гуанзны нөгөө өнцөгт шивнэх нь сонсогдов. Түүний гар нь Розыг мөрөөр нь тэвэрч, өөртөө чанга наан, хаасан байлаа.
Уучлаарай, Эдвард, Алис гэмшин бодлоо. Та хоёрын ярианаас тэр Бэллаг хэтэрхий ихийг мэдэж байгааг мэдчихлээ...тэгээд, би түүнд үнэнийг тэр дор нь хэлэхгүй бол байдлыг улам л дордуулах байсан байх. Надад итгээрэй.
Би Бэллад цус сорогч гэдгээ хэлснийг Розали мэдэх юм бол түүнтэй нэг дээвэр дор цуг байж болохгүй болох байх гэсэн бодлыг нь харан цочирдлоо. Сургууль дуусах хүртэл би өөрийнхөө Астон Мартинийг мужаас хол гаргаж нуухгүй бол хэрэгтэй болох нь. Миний дуртай машин шийтгэл болон дүрэлзэн шатаж байх нь харагдлаа.
Жаспэр ч дуртай байсангүй.
Бусадтай дараа л учраа олохоос. Би хэт их цагыг Бэллатай цуг байхад ногдуулж, түүнийгээчүр дүнгүй өнгөрөөгөөгүй. Алис нэгэн ажил байгааг сануулхын би сонслоо.
“надад өөр асуулт байна.” Розалигийн бодлоос зугтаан хэллээ.
“оночихлоо” Бэлла инээмсэглэн хэллээ.
“чи хагассайнд үнэхээр Сиатлл явах хэрэгтэй юм уу?, эсвэл өөрийнхөө шүтэн бишрэгчдээс зугатах шалтаг уу?
Тэр надруу ярвайлаа. “аан гээч, Тайлорын талаархи асуудал дээр би чамайг арай уучлаагүй байгаа, түүнтэй цуг үдэшлэгт явна гэсэн санааг чи л гаргасан.”
“аан, надгүй байхад түүнд чамаас асуух боломж олгосон юм. Царайг чинь ямар болохыг харахыг хүссэн юм.”
Түүнийг хэрхэн аягласныг санан би инээлээ. Хэзээ ч хэлж байгаагүй бараан дурсамжууд түүнийг хэзээ ч жихүүцүүлэхгүй. үнэн түүнийг айлгаагүй юм. Тэр надтай байхыг хүссэн. Цочирдмоор юм.
“чи намайг сэтгэлээр унагахгүй байна биз?гээд асуучихвал...”
“мэдээж тэгэхгүй.” Тэр хэллээ. “гэхдээ би дараа нь больчихож болох л юм, худлаа өвдөөд эсвэл, шөрмөс сунасан гээд ч юм уу”
Сонин юм. “чи яагаад тэгнэ гэж?”
Би юу ч ойлгоогүйд түүний урам нь хугарав бололтой, толгойгоо сэгсрэн “чи намайг зааланд байхыг харж байгаагүй, гэхдээ чамайг ойлгоно гэж найдаж байна.”
Аан. “чи тэгш гадаргуун дээр ч тогтвортой олигтойхон алхаж чадаагүйгээ хэлээд байна уу?”
“яг тийм”
“наадах чинь асуудал биш ээ, удирдахад л асуудал байгаа юм.”
Тодорхой хэдэн хормын дараа түүнийг гартаа атган бүжиж байгаагаар төсөөлөн байлаа, тэр нэг муухай хоолойтой цамцныхаа оронд торгомсог ямар нэгэн сайхан зүйл өмссөн.
Бүхээгт тэрэгний ирж байгаагаас түүний бие хэрхэн дороо оруулж аварч байсныг маш тодоор саналаа.
сандралд орох, цөхрөнгөө барж голдоо ортол гомдохоос илүүтэй тэр дуулианыг санаж байлаа. Тэр дулаахан, зөөлөн ...миний чулуун хэлбэрт яаж таарч байсан...
Би дурсамжиндаа ороогдож байлаа.
“гэхдээ чи надад хэзээ ч хэлж байгаагүй” түүний эв хавгүй байдлаа өмөөрөн маргахаас өмнө би хурдан хэллээ. “чи Сиатлл явах талаар шийдэв үү? Эсвэл арай өөр зүйл хийх юм уу?”
Түүнийг надаас холдуулалгүйгээр нөхцөлгүй сонголтыг өгөн тойруулж байлаа. Надад бол шударга байна гэж болно. Гэхдээ би түүнийг надад амлалт өгүүлсэн...энэ нь намайг залхаахаас илүү таалагдаж байсан юм.
Хагассайнд нартай байна байх. Би түүнд жинхэнэ өөрийгөө харуулж, хэрэв түүнийг айлган жигшүүлэх зориг байвал...тийм эрсдэлтэй үйлдэл хийх газрыг мэдэх юм байна...
“ямар ч сонголтонд би нээлттэй” Бэлла хэллээ. “гэхдээ надад асуух юм байна.”
чанартай тийм. Тэр надаас юу хүссэн юм бол?
“юу юм?”
“би жолоодно шүү”
Тэр тоглоод байна уу даа.
“яагаад?”

“яагаад гэвэл би Чарлид Сиатлл явах тухайгаа хэлж байхад тэр намайг ганцаараа явах талаар тодруулж асууж байсан юм, би тэгсэн. Хэрэв тэр ахиад асуувал би худлаа ярихаас аргагүй, гэхдээ тэр асуухгүй байх л даа, машинаа гэрийнхээ үүдэнд орхих нь зүв зүгээр байж байгаад л асуудлыг үүсгэнэ гэсэн үг. Дээрээс нь чиний машин барьж байгаа чинь намайг айлгадаг.
Би нүдээ эргэлдүүллээ. “миний бүх зүйлээс чамайг айлгадаг нь машин барих юм гэж үү дээ.” Би эгдүүцэн толгойгоо сэгсэрлээ, түүний тархи нь яг буруу тийшээ ажилладаг байх аа.
Эдвард, Алис яаран дуудлаа. Нарны гэрэл хурцаар гэрэлтэн хэсэгхэн газар тусаж байхыг Алисын зөнгөөс олж харав. Энэ бол миний Бэллаг зөвхөн өөр хэнийг ч биш түүнийг тэнд аваачна гэж бодож байсан газар байлаа, бяцхан нуга, надаас өөр хэн нэгэн тэнд байхгүй байв. Үзэсгэлэнтэй чимээгүй газар л би ганцаар байж чадна, хүмүүсийн байх газрасс хол ухаан санаа минь хүртэл амар амгалан. Алис ч бас санаж байв, тэр намайг тэнд байхыг саяхан өөр зөндөө олж харсан, гялалзсан тодорхойгүй тийм зөн, Бэллаг машинаас авардаг өдрийн өглөө тэр надад харуулсан юм. Тэр гял цал зөнд би ганцаараа байгаагүй. Одоо харин тодорхой байлаа, Бэлла тэнд надтай хамт байсан юм. Тиймээс би хангалттай зоригтой байлаа. тэр надруу үл ойлгогдох харцаар ширтэн, нүүрэн дээр солонгорсон туяа татан байлаа. ижилхэн газар байна. Алис зөнтэйгээ таарахгүй, түүний бодол аймшигаар дүүрэн байлаа. түгшүүртэй байж болох юм гэхдээ яагаад аймшиг гэж? Тэр юу гэх гэсэн юм бол? Ижилхэн газар? Тэгээд би харлаа. Эдвард! Алис огцом эсэргүүцлээ. Би түүнд хайртай, Эдвард, би түүрнүү ярдаглалаа.
Би түүнд хайртай шиг тэр түүнд хайртай биш. Түүний зөн байж боломгүй байв. Буруу, тэр харахгүй ч байж боломгүйг харж байлаа.
Хагас хором ч өнгөрсөнгүй. Бэлла царай руу минь сонжин харж, хариугаа хүлээж байлаа.
Тэр энэ жихүүдсийг анзаарсан болов уу, эсвэл түүнд хэт хурдан байна уу?
Би түүнд анхаарлаа төвлөрүүлэн, Алисын худлаа бодлыг цааш түлхэн яриандаатөвлөрлөө. Тэдэнд би анхаарлаа хандуулах ёсгүй.
Гэсэн ч би алиа өнгөөр ярьж чадсангүй.
“чи аавдаа өдрийг надтай өнгөрөөх талаар хэлж болохгүй гэж үү?”
Бараантсан өнгө хоолойнд минь шингэсэн байлаа.
Би зөнг ахин бодохгүй байхыг хичээвч ахин ахин харагдсаар байлаа.
“Чарлитай байхад, багал ярьвал зүгээр” Бэлла хэллээ, гэнэтхэн “бид хаашаа явах юм?”
Алисын буруу байсан юм, бүр маш. Тэгэх боломж байхгүй. Зүгээр л нэг хуучин зөн, хүчингүй. Юмс өөрчлөгдсөн.
“цаг агаар сайхан байх болно.” Би цочирдсоноо мэдэгдүүлэхгүйг хичээн удаанаар хэллээ.
Алисын буруу. Би ямар нэг зүйл харж эсвэл сонссон ч үргэлжлүүлэх л байсан “тэгэхээр би олны нүднээс хол...чи надтай хамт байж болно. Хэрэв хүсэх юм бол.”
Бэлла сонсонгуутаа нүд нь сэргэв.
“тэгээд чи нартай холбоотой юмаа харуулах уу тээ?”
Болох л юм, миний хүлээж байснаас эсрэг авир гаргадаг хүн. Ингэж бодуут байдал арай хөнгөрөн би инээмсэглэлээ. “тиймээ, гэхдээ...” тэр тийм гэж хэлсэнгүй. “хэрэв чи надтай хоёулхнаа байхыг хүсэхгүй бол...тэгсэн ч гэсэн чамайг Сиатлл ганцааранг чинь явуулмааргүй байна. Тиймэрхүү хэмжээний хотод чамайг ямар асуудал тарихыг чинь бодож байна л даа.”
Тэр уруулаа жимийн хамгаалалтандаа орлоо.
“ФИонэкс Сиаттлаас гурав дахин том- хүн амын хувьд. Хэмжээгээрээ бол ...”
“гэхдээ тооны хувьд Фионэксд хүрэхгүй биз дээ” би түүний өөрийгөө зөвтгөхийг нь болиуллаа. “тиймээс надтай л үлдчих”
Тэр надтай үүрд үлдэж болно, хэдийгээр хангалтгүй ч гэсэн.
Би ингэж бодох ёсгүй байсан юм. Бид үүрд байхгүй. Өнгөрч буй хором бүхэн тоологддог өмнө нь юу байсан нь хамаагүй, хором бүр түүнийг өөрчлөх болно, тэгэхэд би ...
“тийм юм бол, би чамтай хамт байж болох л юм” тэр хэллээ.
Үгүй дээ, түүний зөн түүнийг хойш татаж байна.
“би мэднэ ээ” би санаа алдлаа: “чи Чарлид хэлэх хэрэгтэй гэдгийг.”
“би яагаад тэгнэ гэж?” тэр уурсан асуулаа.
Би түүнрүү гөлөрсөн байлаа. тэр зөнг би толгойндоо байн байн бодохгүй байж чадахгүй байсанн юм.

“чамайг эргүүлж авчрахын тулд бага зэрэг урам өөртөө хайрлаж байна” би хэллээ. Надад анхааруулхын тулд тэр ганц гэрч гэдгээ тулгах хэрэгтэй бай болох л юм.
Алис яагаад үүнийг мэдүүлэх гэж надад тулгаж байгаа юм бол?
Бэлла дуутайхан залгиад над руу удаанаар ширтлээ. Тэр юу харсан юм бол?
“би боломжоо ашиглья гэж бодлоо” тэр хэллээ.
өөө, тэр өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулан байж энийг хүсэж байна гэж үү? үүнд зориулж тэр адрэналинаа хадгалж байсан бололтой.
Би Алис руу уурсан, хилэнтэйгээр анхааруулан ширтлээ. Түүний хажууд Розали ундууцаж байгаа харагдсан ч надад хамаагүй байв. Машиныг минь эвдлэг, тэр чинь зүгээр л тоглоом.
“өөр юмны талаар ярилцья” Бэлла гэнэт санал болголоо.
Би түүнрүү харан, болж байгаа зүйлд тодорхой анхаарал хандуулж байгаад нь гайхаж байлаа. Тэр намайг яагаад мангас гэж бодохгүй байгаа юм бол?
“чи юуны талаар ярилцмаар байна?”
Тэр зүүн баруун тийш харцаа гүйлгэн хэн нэгэн чих чагнаж байгаа эсэхийг ажилаа. өөр нэг математиктай холбоотой л сэдэв ярих гэж байгаа байх даа.
Түүний харц нь тогтон, биеэ чангалан над руу харлаа.
“чи өнгөрсөн долоо хоногт Ямаан уул руу яах гэж явсан юм?...анд явах гэж... Чарли ууланд явахад тийм сайн газар биү, баавгайай учраас”
Маш ойлгомжтой. Би түүнрүү ширтэн нэг хөмсгөө өргөлөө.
“баавгай юу даа?” тэр ангайлаа.
Би хилэнтэйгээр инээлээ. Энэ нь түүнийг надад жинхэнээсээ анхаарах хандлага юм болов уу?
Эсвэл өөр?
“юу вэ гэвэл, баавгайнууд ичиж байгаа шүү дээ?”нүдээ нарийсган хэллээ.
“хэрэв чи анхааралтай уншсан бол хуулинд амьтныг зэвсгээр хороохыг хориглосон байдаг юм.”
Тэр учрыг ололгүй ахин хэдэн хором боллоо. Түүний ам нь ангайлаа.
“баавгай?” тэр ахин гайхширсан өнгөөр асуулаа.
“хүрэн баавгайнд Эммэт илүү дуртай ”
Би түүний нүдийг нь ажиглан хүлээж байлаа.
“хмм” тэр бувтналаа. Тэр пиззанаас ахин хазаад, доош харлаа. Тэр бодонгоо зажлан, ундаанаас балгалаа.
“тэгээд” эцэст нь харлаа. “чиний дуртай нь юу юм?”
Би ингэхийг нь мэдсэн байх байсан ч, үгүй байв. Бэлла ядаж л үргэлж сонирхож байх юм.
“уулын арслан” бүдүүлгээр хариуллаа.
“аан” тэр нарийн өнгөөр хэллээ. Зүрхний хэмнэл нь хэвийн, яг л хаана хооллохоо ярилцаж байгаа юм шиг.
За яахав, хэрэв тэр зүв зүгээр л юм шиг аашлаад байвал...
“мэдээж, бид байгаа орчиндоо шударга бус ан хийхгүй байхыг хичээдэг л дээ” үгээ нэг нэгээр нь зөөн хэллээ. “бид ихээр өсөж үржсэн амьтдад анхаарлаа хандуулдаг, хэр хол байгаагаас хамаараад. Буга хандгай гээд байж л байна, гэхдээ энэ чинь хөгжилтэй биш”
Тэр сонихсон төрх гарган сонсож байлаа, багшийн лекцийг сонсож байгаа шиг. Би инээмсэглэх хэрэгтэй.
“үнэндээ хаана” тэр пиззанаас ахин нэг хазан, тайван бувтналаа.
“хаврын эхэн сарын баавгайд Эммэт их дуртай” би лекцээ үргэлжлүүллээ. “тэд ичээнээсээ дөнгөж гарсан байдаг учир их ууртай байдаг”
Далан жилийн дараа ч гэсэн, анхны тулаандаа ялагдаж байснаа мартаж чаддаггүй юм.
“ууртай хүрэн баавгай шиг хөгжилтэй зүйл гэж хаана байх билээ?” Бэлла үг дуугүй хүлээн зөвшөөрлөө.
Түүний ингэж тайвширч байгааг нь ойлгосонгүй толгойгоо сэгсэрлээ. Би чанга байх ёстой. Гуйж байна, юу бодож байгаагаа надад хэлээч“
“би төсөөлөх гэж оролдож байна, гэхдээ чадахгүй нь” зовхио үрчийлгэлээ.
“та нар баавгайг зэвсэггүйгээр яаж агнадаг юм?”
“өө, бидэнд зэвсэг байгаа шүү” нүүр дүүрэн инээмсэглэн хэллээ.
Би түүнийг айна гэж бодож байсан ч тэр хөдлөлгүй намайг ширтсээр л байлаа.
“амьтан агнах хуульд л тэгж заагаагүй байдаг шүү дээ. Хэрэв зурагтаар баавгай яаж дардгыг харж байсан бол, Эммэтийн агнахыг төсөөлж болох л юм”
Тэр бусад ширээн дээр сууж байгаа хүмүүс рүү тойруулан харж чичирлээ.
Эцэст нь. Миний нэг хэсэг түүнийг мартамхай байгаасай гэж хүсэж байсныг би хүлээн зөвшөөрөн өөртөө инээмсэглэлээ.
Түүний бараан нүд над руу ширтэж байлаа.
“чи баавгайнд бас дуртай юу?”тэр бараг л шивнэн асуулаа.
“арсланд илүү дуртай л даа, эсвэл тэд надад хэлэг.” Би ахин түүнийг өөртөө татсан өнгөөр хэллээ.
“гэхдээ бидний хүсэл өөр өөр л дөө”

Тэр уруулаа бага зэрэг цорвойлголоо. “магадгүй” тэр давтлаа. Гэнэт түүний нүд илт сониучирсан аястай болж урагш наллаа. “би харах боломж байгаа юу?”
Алисын зөнг бодох ч шаардлагагүй байв, миний төсөөлөл хангалттай.
“мэдээж үгүй” би түүнрүү уурслаа.
Тэр хойш налан, айсан байлаа.
Би ч бас хойш налан хоорондоо зай гаргав. Тэр хэзээ ч харахгүй, эсвэл?
Түүнийг амьд байлгах дээр тэр тэр надад туслаж болохгүй гэж үү?
“хэтэрхий аймшигтай гэж үү?” нам дуугаар асуулаа. Зүрх нь хоёр дахин хурдан цохилж байна.
“хэрэв тийм бол би чамайг өнөө орой аваад гаръя” би шүдээ зуун хэллээ. “чамд их хэмжээний айдас хэрэгтэй, өөр хэрэгтэй зүйл үгүй бололтой.”
“тэгээд яагаад?” тэр шантралгүйасуулаа.
Би түүнрүү ширтэн айхыг нь хүлээж байлаа. би айж байсан юм. Би ан хийж байхад Бэллаг хажууд байна гэж...
Нүд нь сониучирхсан тэвчээргүй, тэр миний өгөхгүй байгаа хариултыг хүлээсээр л байлаа.
Гэхдээ цаг давчуу байв.
“дараа” би хөл дээрээ зогслоо. “бид хоцрох нь байна.”
Тэр эргэн тойрноо харснаа бид үдийн хоолон дээр байгааг мартсан бололтой. Нэг газар хоёулхнаа байгаа юм шиг, сургууль дээрээ байгаагаа бүр мөсөн мартсан бололтой. Би тэр мэдрэмжийг ойлгож байлаа. Түүнтэй хамт байхад бусдыг санана гэдэг хэцүү хэрэг.
Тэр бушуухан босоод, цүнхээ мөрөн дээрээ шидлээ.
“тэгвэл дараа” дараагийн удаад тэр намайг хэлүүлнэ гэж амандаа бувтнаж байх шиг санагдлаа.



12. Зөрчилүүд
Бэлла биологи руу чимээгүйхэн явлаа. Толгойд минь миний хажууд байх тэр жинхэнэ бодит охины тухай бодож, Алисын зальжин утгагүй зөн толгойноос минь арилсан байлаа.
Анжэла Вэбэр бидний хажуугаар Тригономэтрийн ангийн хөвгүүнтэйгээ бие даалтын даалтын талаар ярилцан өнгөрч байв. Би тэрний бодлыг хальт уншсан ч гайхширсан байдлыг хүлээж байсан ч санааширсан бодлоос өөр юм байсангүй.
Аа, Анжэла нэг юм хүссэн байлаа. Харамсалтай нь энэ тийм ч амархан бэлэг болгоод өгчихөөр зүйл байсангүй.
Анжэлагийн найдвар тээсэн бодол намайг хачин ихээр тайван байлгаж байв. Анжэлагийн бодол би сонсож байгааг тэр хэзээ ч мэдэхгүй ч, би мэднэ, мөн би нэг хүн охины нэг хэсгийг мэдэрч байлаа.
Ганцхан би гунигт хайрын түүхтэй биш гэдгийг мэдэж байгаа минь баярлууштай байв, шархалсан зүрх хаа сайгүй байна.
Дараагийн хоромд, миний ундууцал хүрлээ.анжэлагийн түүх гунигтай байх шаардлагагүй. Анжэла бол хүн, тэр залуу бас хүн ялгаа нь гэвэл түүний бодол ёстойаргаатай минийхтэй харьцуулах юм бол шүү дээ. Түүний зүрх шархлах лбагүй байв. Хэнд ч хэрэггүй гуниг гутрал, түүний хүсч байгаа хүнтэйгээ байх хүсэлд буруу зүйл алга байв. Тэр яагаад өөрийн хүссэнээ хийж болохгүй гэж?
Энэ нэгэн түүх аз жаргалтай төгсөх ёсгүй гэж үү? Би түүнд бэлэг өгөхийг хүссэн... яахав би түүгд юу хүссэнийг нь өгч болох л юм. Хүн төрөлхтөнд хийсэн миний зүйл тйм ч хэцүү байгаагүй. Хажууд нь байгаа залуугийн бодол руу шилжиж Анжэлагийн хүсч байгаа бодлогын хариуг тэр чадхааргүй байв, тэр залууд бас Анжэлад байгаа шиг ижил асуудал байв. Надвар төрсөн, яг түүн шиг.
Миний хийх зүйл гэвэл өдөөх...
Төлөвлөгөөг зохиох амархан байв, миний ч туслалаа орохооргүй юм. Надад Эммэтийн хэрэг болох байх, хэцүү үед тэр тусалдаг. Төвөгтэй цус сорогчдын амьдралыг бодвол хүний амьдрал илүү хялбар.
Би өөрийн шийдвэр, Анжэлагийн хүсэлд сэтгэл хангалуун байлаа. Миний асуудлаас л илүү амар шийдэгдэх юм байна. Минийх ийм амар бүдтэг ч болоосой.
Бэлла бид хоёр цуг суухад миний байдал арай л дээрдлээ. Би өөдрөг байх хэрэгтэй ч юм билүү.
Магадгүй Анжэлад харагдахгүй байгаа түүний шийдэж болох асуудал шиг, миний асуудал надаас бас зугтаад байгаа байх. Адилгүй л юм. Гэхдээ яагаад зөвхөн найдаж цагыг үрнэ гэж? Бэллаг гарч ирэх хүртэл надад үрэх цаг гэж байсангүй. Секунд болгон учир утгатай.
Ноён Баннэр хуучны ТВ Видео тоглуулагч оруулж ирлээ. Тэр өөрийн сонирхдоггүй – генетикийн эмх замбараагүй байдал гэдэг хэсгийг алгасаж дараагйн гурван өдрийг кино үзүүлж өнгөрөөж байна. Лорэнзогийн тос тийм ч сайн бүтээл биш, гэхдээ өрөөнд гайхшралдуусахгүй байлаа. џмар ч тэмдэглэл, тэстийн материалгүйгээр, гурван чөлөөтэй өдөр. Хүмүүс хэт хөөрөмтгий.
Гэсэн ч надад хамаагүй. Бэллагаас өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй байх нь миний төлөвлөгөө.
Би өөрийнхөө сандлыг түүнээс нэг их холдуулсангүй. өөртөө амьсгалах зай үлдээгээд л.
Ингэхийн оронд, бусад хүмүүс шиг л хажууд нь суумаар байв. Машин дотор байснаас ч ойр, түүний арьснаас дүүгэх халуун миний зүүн талыг тэр чигээр н түүний нэг хэсэг болгосон юм шиг санагдлаа.
Хэн хэнийх нь сэтгэл ширээний цаанаас л хөдөлж,,,хачин туршлага байна. Мэдэж байснаас ч илүү, хангалтгүй гэдгийг би мэдэж байлаа. Би сэтгэл ханаагүй байв. Түүнтэй ойр байх нь ойрхон л баймаар санагдуулаад байв. Холдох тусам ойрхон баймаар байх хүсэл.
Тэр яг л нэг аюултай бөмбөг шигээр би хүлээн авч байна. Яг одоо бол энэ бодит үнэн. Би бол аюул, түүнд ойрхон байх боломжыг өөртөө олгосноороо, түүний өөртөө татах хүч нэмэгдэж байв.
Гэнэт ноён Баннэр гэрэл унтраалаа.
Гэрэл муу байх нь надад юу ч биш гэдэг нь, ялгаа гаргадаг нь сайхан хэрэг.
Яг л урьдынх шигээ төгс харагдаж байна. өрөөний хэсэг бүр.
Гэтэл агаараар дамжих гэнэтийн цохилт, энэ харанхуй надад харанхуй биш гэж үү?би өөрийгөө сайн харж чадна гэдгээ мэддэгээс болоод уу? Бэлла бид хоёр бусдад харагдадгүй гэж үү? Зөвхөн бид, зөвхөн хёулхнаа байгаа шиг, харанхуй өрөөнд бие биетэйгээ ойр суугаад л...
Гар минь түүнрүү зөвшөөрөлгүйгээр явж эхэллээ. Харанхуйд зөвхөн гаранд нь хүрэхийн тулд, энэ аймшигтай алдаа болох болов уу? Хэрэв түүнд таалагдахгүй бол тэр гараа холдуулаад л...
Би гараа холдуулан цээжиндээ чанга гэгч нь бөхөллөө. Ямар ч алдаагүй. Би алдаа гаргахгүй гэж өөртө амалсан, ямар ч жижиг алдаа байсан. Хэрэв би гарыг нь атгавал цаашаа хүснэ, бас нэгэн тодорхойгүй хүрэлт, түүнд ойр байх... би мэдэрч байлаа. өөрийгөө захирах хүслийг минь даван гарч буй шинэхэн хүсэл дотор минь торниж байлаа.
Ямар ч алдаагүй.
Бэлла бас гараа энгэртээ зөрүүлсэн байлаа, яг над шиг.
чи юугаа бодоод байна аа?би түүнд эндгээр гсийг шивнэмээр байсан ч өрөө хэт, бүр шивнэж ярихад ч сонсогдхоор нам гүм байсан юм.
Кино эхэлж, бага зэрэг гэрэл өрөөнд түглээ. Бэлла над руу харж байна. бэлла яг над шиг биеэ чангалсан инээмсэглэсэн. Уруул нь бага зэрэг салсан, нүд нь халуун дулаан уриалгахан байлаа.
Эсвэл би өөрийнхөө хархыг хүсэж байгаагаа харсан юм болов уу?
Би эргүүлэн инээмсэглэлээ, түүний амьсгалах бага зэргийн гайхшралаар солигдон цааш харлаа.ы
Улам ч дордуулчихлаа. Би түүний бодлыг мэдэхгүй, гэхдээ өмнө ч миний зөв байсан, миний түүнд хүрэхийг хүсдэг шиг тэр надад. Тэр аюултай дур хүслийг яг л над шиг мэдэрсэн байлаа.
Миний болон түүний биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг л болов.
Тэр дараахи цагийн турш, биеэ чангалж нэг л байрандаа байсаар байлаа, яг л над шиг. үе үе над руу харахад нь биеэр минь цахилгаан гүйдэл гүйх шиг л болоод байв.
Цаг удаан өнгөрч, удаан гэхэд бас ч тийм биш. Цоо шинэ, би түүний хажууд ингээд хэдэн өдрөөр ч сууж чадна, мэдрэмжийг дүүрэн гэж бодтолоо.
Түүнд хүрэх гэсэн хүслээ буулгаж авахын тулд минут бүр өөртэйгээ маргалдаж байлаа.
Эцэст нь ноён Баннэр гэрлээ асаалаа. Цэвэр тод гэрэл өрөөнд энгийн байдлыг ахин авчирлаа. Бэлла санаа алдаад суниаж,хуруунуудаа хөдөлгөж байв. Удаанаар өөрийгөө тийм байлгасан нь таагүй байх шиг байв. Хөдөлгөөнгүй байх нь надад амархан байдаг.
Түүний царайнаас би тайвшрал олж харлаа. “сонирхолтой байлаа шүү”
“оон” миний хүлээж байсан хариултыг тэр бувтналаа. Ямар ч саналгүй. Миний тэсэн ядаж байгаа зүйл бол тэр яг одоо юу бодож байгаа бол?
Би санаа алдлаа. Ихээр хүслээ гээд туслах биш дээ.
“алив явах уу?” би асуун бослоо.
Тэр хөл дээрээ тогтолгүй унах гэж байгаа юм шиг гараараа дэвлээ.
Би түүнд гараа өгч болох юм. Эсвэл тохойноос нь барих ч юм уу. Маш зөөлнөөр. Тийм ч аймар зүйл болчихгүй байлгүй дээ.
Ямар ч алдаагүй.
Заал руу явж байхад тэр чимээгүй л байлаа. Хамөгөө атируулсан нь түүнийг гүн бодолд орсныг илэрхий харуулж байлаа. Би ч бас гүн бодож байсан юм.
Түүнд ганц хүрэх нь гэмтээхгүй шүү дээ. Миний хувиа хичээгч тал минь ятгалаа.
Би гараа амархан захирч чадна. өөрийгөө удаан хугацаанд барих нь тийм ч хэцүү биш. Миний мэдрэхүй хүмүүсийнхээс давуу, зүгээр л мянга мянган болор бөмбөлгүүд түүнийг эвдэхгүй байх гэхээс л, би савангийн хөөсөнд хэтэрхий чанга хзрч болохгүй. Би биеэ барьж байгаа тохиолдолд шүү дээ.
Бэлла яг савангийн хөөс шиг, эмзэг турьхан. Түр зуурын.
Түүний амьдралд байх миний байр суурь хэр удаан байх вэ? Надад хэр хугацаа байна? надад үүнээс өөр боломж гарах болов уу? Яг энэ мөч шиг, энэ хором шиг?
Тэр миний гаранд үргэлж хүрэхгүй шүү дээ...
Заалны хаалган дээр ирээд Бэлла над руу харлаа, нүд нь томорсон. Тэр ярьсангүй. Түүний нүдний аяганд харагдах дүүрэн зөрчилдөөн болсон өөрийгөө харлаа. Миний нөгөө хэсэг маргалдаанд ялагдсан байхыг би олж харлаа.
Гар минь ямар ч тушаалгүйгээр өргөгдлөө. Түүнийг маш нимгэн шил, хөөс шиг хэврэг гэж төсөөлөн зөөлнөөр түүний дулаан хацранд хүрлээ. Түүний арьсан доогуур гүйх цусны цохилтыг би мэдэрч халу дүүгэж байлаа.
Хангалттай, түүний царайнд мөр гаргахаас өмнө би өөртө тушаалаа. Хангалттай.
Түүнээс холдоход хэцүү байлаа, хэдийнэ би түүнд ойрхон очсон байв.
Түүнд хүрэх мянга түмэн боломжыг би төсөөлөн бодож эхэллээ. Хурууны өндөгөөрөө уруулыг нь илбэж, алгаараа хацранд нь хүрнэ. Хэсэг үс түүний нүүр рү унжин гаранд минь хүрнэ. Гараараа бэлхүүсээр нь тэвэрч, бие нь намайг нална.
Хангалттай.
Түүнээс өөрийгөө хол байхыг хүчилсэн ч бие минь хөдөлгөөнгүй байсаар л...

Байгаа орчноосоо зугтаан бодлоо ардаа орхин Бэллаг ажиглан үлдээлээ. Майк Ньютоны бодол орж ирж байна, тэр хацар нь улайсан Бэллатай таарсан ч түүнийг үл тоон өнгөрөхөд Майк нэрний минь ардаас хараал урсгалаа, миний хариу бол чимээгүйхэн инээмсэглэх.
Гар маань чичирнэ, нударгаа байдгаараа зангидах ч чичирсээр л.
үгүй ээ, би түүнийг өвтгөөгүй, гэхдээ л түүнд хүрсэн нь алдаа.
Яг дотор минь ноцож байгаа гал шиг, хоолойгоор минь дамжин бүх биеэр миньтарна.
Дараагийн удаа би түүний хажууд байхад түүнд хүрэхээ би зогсоож чадах болов уу?
Цаашид ямар ч алдаагүй... тийм байсан юм. Дурсамжаа хамгаал, Эдвард, тэгээд гараа байрнаас нь бүү хөдөлгө. Би өөртөө хэллээ. Тэгэх эсвэл би өөрийгөө явахад хүргэх. Учир нь би түүнтэй ойр байж алдаа гаргах гэж оролдхыг зөвшөөрөхгүй.
Би гүн амьсгаа аван бодлоо цэгцлэх гэж оролдлоо.
Англи хэлний гадаа Эммэттэй таарлаа.
“сайнуу, Эдвард” тэр давгүй харагдаж байна шүү, хачин, гэхдээ давгүй, аз жаргалтай.
“сайнуу Эм” би аз жаргалтай харагдаж байна гэж үү? Тархинд минь цуурайтаж байгаагаар нь л мэдрэнэ.
Амаа татах цаг чинь ирлээ, жаал минь, Розали хэлийг чинь суга татна гэж мэд.
Би санаа алдлаа. “уучлаарай, чи түүний учрыг олчихно биз, надад уурлаад байгаа юм уу?”
“яаалаа гэж, Роз л, ийм юм болох л байсан шүү дээ” Алис нэг юм харсан...
Алисын зөнгийн талаар яг одоо бодмооргүй байлаа. Би шүдээ зуун урагш харав.
өөрийгөө саатуулах зүйл хайж байхдаа, Бэн Чэнэй ИСпани хэлний анги руу бидний урд орж байхыг олж харлаа. Аахаа, Анжэла Вэбэрт өгөх миний бэлэг тэнд явж байна.
Би алхахаа болин Эммэтийн гараас зуурлаа. “түр хүлээ”
Юу болоов?
“би ингэх ёсгүй гэдгээ мэдэж байна л даа, гэхдээ чи надад нэг тус хүргээч”
“юу юм?” тэр сонирхон асуулаа.
Нэг амьсгаагаар би түүнд жирийн хүний яаж ярьдаг хурдаас ч хурднаар хүсэж байгаагаа тайлбарлалаа.
Намайг дууссаны дараа түүний нүүрэнд ч царайнд ч үл ойлгосон байдал байлаа.
“тэгээд” би яаравчиллаа. “надад тусах юм байгаа биз дээ?”
Түүнийг хариулах гэсээр байтал минут өнгөрлөө. “гэхдээ яагаад?”
“алив л дээ, Эммэт, яагаад үгүй гэж?”
чи хэн юм? Бас тэгээд дүүд минь юу хийчих вэ?
“сургууль дээр нэгэн хэвийн байдаг гэж гомдоллодог нь чи биз дээ? Энэ өөр биш байна гэж үү? Хүн төрөлхтөний талаар судлах, судалгаа гээд л бодчих л доо.”
Хариулхаасаа өмнө тэр над руу ахин удаанаар гиртлээ. “үгүй яахав өөр л юм, за яахав ” тэр уухилснаа “би чамд туслая.”
Түүнийг төлөвлөгөөн татан оруулсандаа би баярлан мушийлаа. Розали бол шаналгаа, би Эммэтийг цаг үргэлж сонгодог, надад л ганцхан ийм ах байдаг байх.
Эммэтэд дадлага хэрэггүй. Тэр анги руу явж ороход нь би түүнд шивнэж байлаа.
Бэн гэрийн даалгавраа гарган ард минь аль хэдийн байраа эзэлсэн байлаа.
Эммэт бид хоёр зэрэг суун зэрэг үйлдэл хийж байлаа. Анги шуумтай хэвээр энд тэнд шивнэлдэх сонсогдоно. Хатагтай Гоффд анхаарлаа хандуултал. Тэр өнгөрсөн хичээлийн шалгалтыг нягтлан яарахгүй байв.
“тэгэхээр” Эммэт дэмий шахуу хоолойгоо чангална, зөвхөн надтай ярьж байсан бол шүү дээ.
“чи Анжэла Вэбэрийг гаръя гэж асуусан уу?”
Ард минь Бэний хөшиж байгаа нь цааснуудын шажигнах чимээ гарлаа. Тэр бидний ярианд анхаарлаа хандуулж байх шиг байна.
Анжэла? Тэд Анжэлагийн талаар ярилцаж байна гэж үү?
Сайн байна, түүний анхаарал бидэн дээр.
“үгүй дээ” би гэмшсэн царай гарган толгойгоо сэгсэрлээ.
“яагаад үгүй гэж?” Эммэт гялс зохиолоо. “хулчийгаа юу?”
Би түүнрүү мушийлаа. “үгүй ээ, тэр өөр хэн нэгнийг сонирхоод байх шиг байна лээ?”
Эдвард Каллен Анжэлаг гаръя гэж асуух гэж байсан гэж үү?гэхдэ..үгүй э, надад таалагдахгүй байна. Тэр Анжэлатай ойр байх хэрэггүй, тэр түүнд таарахгүй шүү дээ. Аюулгүй.
Би иймэрхүү хамгаалах зөнд сандарсангүй, би атаархлыг нь төрүүлэх гэж оролдож байна. Гэсэн ч үйлчилж байна шүү.
“тэгээд энэ чамайг зогсоох гэж үү?” Эммэт хорлонтойгоо малтан хэллээ.
“энэ чинь тэмцээн биш шүү дээ?”
Би түүнрүү ширтэ хариултан дээр нь ажиллаж эхэллээ. “аан гээч, тэр Бэн гэгчид их талтай байх шиг байна аа, би түүнийг ятгамааргүй байна. өөр охидууд байгаа шүү дээ”
Ард минь байгаа сандал чичрэх шиг болов.
“хэн гэнэ ээ?” Эммэт үсэг бүрчлэн буцаан асуулаа.
“миний лабартор дээр цуг суудаг хүн надад хэлсэн юмаа, Чэнэй ч гэнэ үү, би хэн гэдгийг нь мэдэхгүй юм"
Би инээхээ азналаа. Зөвхөн ихэмсэг Калленийхан л энэ жижигхэн сургуулынхныг танихгүй дүр эсгэдэг.
Бэний толгой гайхшралаар дүүрэн байлаа. Би гэж үү? Эдвард Каллен биш? Гэхдээ тэр яагаад намайг гэж?
“Эдвард” Эммэт арай бага дуугаар, түүн рүү нүдээрээ заан эргэлдүүллээ.
“тэр чиний ард байна ш дээ” хүнд ойлгогдохоор тодорхой хэллээ.
“өөөөөө” би буцаан шивнэлээ.
Би эргэж харан ард байгаа хөвгүүнийг ажлаа. Хормын дотор шилний цаадах бараан нүд нь айдсаар дүүрсэн, гэтэл тэр нарийхан мөрөө чангалав, миний байдалд тааруулав бололтой, алтлаг бор арьсанд нь бухимдлын үүл бууж эрүү нь чангарлаа.
“хөөх” Эммэт рүү эргэнгээ сүрдэн хэллээ.
Тэр өөрийгөө надаас илүү гэж боддог юм байхдаа. Гэхдээ Анжэла тэгэж боддоггүй, би үзүүлээд өгнө өө...
Гайхалтай.
“чи түүнийг Ёорктой бүжгэнд явна гэж байгаагүй бил үү?” нэрийг нь дуудсанаас болж хачин болсон хөвгүүн рүү ажиглангаа хэллээ.
“тэр чинь багийн шийдвэр” Бэнийг энэ тал дээр тодорхой мэдээлэлтэй болгох хэрэгтэй. “Анжэла их ичимхий, Хэрэв Б...нөгөө залуу л түүнийг асуухгүй юм бол Анжэла хэзээ ч эхлэж асуухгүй” “чи ичимхий охидод дуртай юм аа” Эммэт өдөн хариуллаа. чимээгүй охид... нэг тийм, мэдэхгүй юм даа. Бэлла Сван шиг ч юм уу?
Би түүнрүү мушийлаа.”яг тийм” тэгэнгүүтээ буцаад жүжигтээ оров. “Анжэла хүлээхээс залхаж байгаа байх, би түүнийг асуудаг ч юмбилүүдээ”
өө, үгүй ээ, Бэн санда дээрээ эгцлэн суулаа. Тэр надаас өндөр бол яаанаа?...тэгээд дээр нь намайг...
Бэн надад таалагдаж байлаа. Тэр гэмгүй харагддаг ч дотуур тамиртай юм. Анжэлад бол таарах л юм байна.
Хатагтай Гофф ангитай мэндчилч байх үед би ширээн доогуур эрхий хуруугаа дээш харуулан Эммэтэд харууллаа.
Заааз, хөгжилтэй байсаан, хүлээн зөвшөөрч байна. Эммэт бодлоо.

Нэгэн хайрын түүх баяртайгаар төгсөхийг мэдээд би их сэтгэл хангалуун байлаа. Бэнээр дамжуулах миний бэлэг Анжэлад таалагдана гэж итгэж байна. Би өргүй болсон.
Хүмүүс яасан ч тэнэг юм б дээ, зургаахан инчийн өндрөөс болоод аз жаргалаа орхиж байдаг.
Амжилттай байсан минь намайг арай л өөдрөг болгов. Би зугаацхаар сандлаа налан хойш суулаа. Бэллагийн хэлснээр би түүнийг зааланд ямар байдаг гэдгийг нь огтхон ч харж байгаагүй.
Майкын бодол заалан дундаас шууд мэдэгдхээр бувтнаж гонгиносон бодол байв. Сүүлийн өдрүүдэд түүний бодлыг уншиж бйагаа тул дасаж байна. Санаа алдаад сонсож эхэллээ. Тэр ядаж л Бэллад анхаарлаа хандуулдаг учир.
Майк дөнгөж Бэллаг баьминтоныхоо хамтрагч болооч гэж байхыг сонсов, тэр ингэж бодонгуутаа л бусад хамтрагч байж болох хүмүүсийн талаар бодож эхлэв. Миний инээмсэглэл алга болон, шүдээ зууж, Майк Ньютоныг алах нь тийм ч хэрэгтэй зүйл биш гэдгийг өөртөө ахин ахин сануулж байв.
“баярлалаа, Майк, чи ингэх хэрэггүй шүү дээ.
“санаа зоволтгүй ээ, би чиний замаас холхон байна.”
Тэд бие биенрүүгээ инээмсэглэхэд Майкын толгойд Бэллатай холбогдсон осол мянга мянган янзаар толгойд нь орж ирэв.
Майк эхлээд ганцаараа тоглож, Бэлла ард нь цохиураа эв хавгүй ямар нэгэн зэвсэг барьж байгаа юм шиг харагдаж байлаа. тэгтэл дасгалжуулагч Майкд Бэллаг тоглуулхыг сануулав.

Өөөөөөөөөө , Бэлла цохиураа барьсаар санаа алдан урагшлахад Майк бодож амжлаа.
Жэнифэр Форд хачин юм бодсон чигтээ бөмбөгийг шууд Бэлла руу цохилоо. Бэлла цохиураа байдгаар нь савлаж байхыг харсан Майк бөмбөгийг онох гэж байдгаараа хичээн урагш яарлаа.
Бэллагийн гарт байгаа цохиур яаж эргэлдэхийг харж байлаа, цохиур нь сээткийг онон буцаж ойхдоо Бэллагийн дух цаашаа ойгоод Майкыг онож орхилоо.
Ёоооёоооёоёоёоёоёоёоёоёо одооо хөхрөнө дөө.
Бэлла духаа илнэ, Бэллаг өвдөж байгааг мэдсэн хэрнээ суудлаасаа хөдлөхгүй байна гэдэг хэцүү. Би тэнд байвал юугаар туслах бол. Жинхэнээсээ өвдөж байх шиг... би эргэлзэн ажлаа. Хэрэв тэр цааш үргэлжлүүлэн тогловол би түүнийг заалнаас хүчээр гаргана.
Дасгалжуулагч инээлээ.
“уучлаарай Ньютон” энэ охин ч ёстой хамгийн муу тоглогч байна даа. Бусадтай ойр байлгах хэрэггүй юм байна...
Тэр нуруугаа цааш харуулан бусад баг руу анхаарлаа хандуулав, тэгвэл Бэлла буцаад тоглохгүй байж болно.
Ёоёо, майк бодон гараа илнэ. Тэр Бэлла руу эргэлээ.
“чи зүгээр үү?”
“тиймээ, чи?” тэр дальдчин улайлаа.
“зүгээр байх аа” хүүхэд шиг гонгиномооргүй байна. Гэхдээ л новш гэж өвдөж байна шүү.
Майк гараа эргэлдүүлэн савна.
“би ингээл ард чинь зогсож байя.” Бэлла ичингүйрэн царайндаа улаа татуулан хэллээ.
Майкын гар жинхэнээсээ өвдөж байх шиг байв. Би үүнийг л хүссэн.
Бэлла ахиж тоглосонгүй. Тэр цохиураа нуруундаа барин нүд нь гэмшсэн харагдана. Би инээдээ ханиад болгох хэрэг гарав.
Юу инээдтэй байна? Эммэт мэдэхийг хүслээ.
“дараа хэлье ээ” би бувтналаа.
Бэлла ахин өөр тоглоомонд оролцсонгүй. Дасгалжуулагч Майкыг ганцааранг нь тоглууллаа.

Би шалгалтыг гялс өгөхөд, хатагтай Гофф намайг эртхэн явуулав. Майкын байрруу алахж явахыг сонсож байлаа. тэр миний талаар Бэллагаас асуух гэж байна.
жэссика түүнтэй болзож байгаа гэж хэлээд байдаг. Яагаад? Тэр яагаад Бэллаг сонгосон юм бол?
Тэр Бэлла намайг сонгосон жинхэнэ шалтгааныг мэдэхгүй.
“тэгээд?”
“юу тэгээд гэж?” Бэлла гайхлаа.
“Каллен та хоёр, айн? Чи тэгээд тэр гажиг, чамд баян залуус чухал байдаг бололтой...”
Ингэж хэлсэнд нь миний дургүй хүрч шүдээ хавирлаа.
“энэ чиний асуудал биш, Майк”
Хамгаалж байх шив. Үнэн болж таарлаа. Новш юм аа. “надад таалагдахгүй байна.”
“тэгэх албагүй ээ” Бэла уурлав.
Бэлла түүнийг аль өнцгөөс нь хараад байдаг байна аа? Бүхэлд нь. Түүн рүү ширтэж байгаа нь. Харахад л жихүүдэс хүрмээр. “тэр чма руу яг л ... идэх юм руугаа харж байгаа юм шиг байдаг.”
Би сандран, түүний хариуг хүлээж байлаа.
Бэллагийн царай улайн, амьсгалаа барьж байгаа юм шиг уруулаа жимийлээ. Тэгтэл харин тэр гэнэт инээд алдлаа.
Өө заза, над руу инэж байх шив. Гайхалтай.
Майк тунин бодол нь гайхшралаар дүүрлээ.
Би заалны ханыг түшин өөргөө цэгцэлж байлаа.
Майк түүнийг шордож байхад тэр өөдөөс нь яаж инээж чаддаг байна аа?, би ч Форкс хэтэрхий ихийг мэдэж байна гэж санаа зовсныг яаана... би түүнийг амархан алж болно, бас тэр үүнийг үнэн гэдгийг мэдсээр байж яагаад инээсэн юм бол? Хаана нь инээдтэй байна?
Тэр ер нь яаачихаа вэ?
Түүний хошин мэдрэмж энгийн биш байх? Түүнд энэ нь зохихгүй байгаа ч тэр өөрөө гэдэгт яаж итгэлтэй байх вэ? Нэг талаараа толгой эргэм сахисан тэнгэрийн зөв байж болох юм, түүнд айна гэсэн ойлголт ер байхгүй юм. Зоригтой, энэ л үг түүнд зохино. Бусад нь тэнэг гэж магад, гэхдээ түүнийг ямар цоглог гэдгийг би мэднэ. Ямартай ч, хошин мэдрэмж, айх мэдрэмж холилдсон байдал түүнд сайн биш. Энэ хачин зан нь түүнийг аюулд амархан унагадаг юм болов уу? Энд би түүнд байнга хэрэгтэй болох байх.
Ингэж бодуут л сэтгэл санаа тэнгэрт нисчихэв.
Өөрийгөө сайн барьж, хамгаалвал, түүнтэй байхыгаа зөвтгөж болох л юм.
Тэр заалнаас гарж явж байхдаа мөр нь эгц, додд уруулаа ахиад л хазсан, түгшсэнээсээ болоод санаа алдсан харагдав. Гэвч надтай харц тулгарангуут нүүрэнд нь нь инээмсэглэл тодрон, мөрөө суллалаа. Маш тайван харагдаж байна. Тэр над руу тээнэгэлзэлгүйгээр ургшлан дөхөж биенийх нь дулаан намайг яг л давалгаа ирж мөргөх шиг санагдуулхаар ойрхон ирлээ.
“сайн уу?” тэр шивнэлээ.
Түрүүчийнх шигээ баяр баясал мэдэрлээ.
“сайн уу” би гэнэт маш их баяртай болсон тул түүнийг өдөх санаа шууд л ороод ирлээ. “биеийн тамир ямар байв даа?”
Тэр инээлээ. “зүгээр ээ”
Худлаа ярьж чадахгүй юм даа.
“үнэн биз?” би асуудлыг сөхөн, толгой нь зүгээр байгаа болов уу? Өвдөж байгаа болов уу? Гэнэт Майк Ньютоны бодол тархинд урсан орж, анхаарал сарниуллаа.
Би түүнийг үзэн ядаж байна. Үхээсэй билээ. Тэр гялтгар машинтайгаа цуг хавцлаас унаасай. Яагаад Бэллаг зүгээр л орхичихож болдоггүй юм бол? Тэр хачин юмнуудтайгаа л байж байхгүй.
“юу гэнэ ээ” Бэлла шаардлаа.
Би ахин Бэлла руу харав. Тэр Майкын нуруу руу харж эргээд над руу харлаа.
“Ньютон ч уурыг минь барах юм.” Би хүлээн зөвшөөрөв.
Түүний ам нь ангайн, инээмсэглэл нь алга боллоо.
Түрүүчийн цагийг түүнийг харж хороосон эсэхийг минь мартсан бололтой.
“чи сонсоод байсан юм биш биз дээ?”
“толгой чинь яаж байна.”
“байж боломгүй юм” тэр шүдээ зуун хэлээд машины зогсоол руу эргэлээ. Арьс нь тод улаан болсон, тэр иччихэж.
Би түүний хажууд алхан, уур нь удахгүй гарна гэж найдаж байлаа. тэр намайг хурдан уучилдаг .
“чи л өөрөө намайг зааланд байхыг харж байгаагүй гэж хэлээ биз дээ?” би тайлбарлалаа.
“надад сонирхолтой санагдаад”
Тэр хариулсангүй, хөмсгөө зангидсан байв.
Тэр гэнэт миний машиныг бөөн эрэгтэй сурагчид хүрээлсэн байгааг хараад зогтэслаа.
Энэ хэр хурдан явдаг бол...
Энэ SMG ийг нь хараачээ, сэтгүүл дээрээс л харж байсан юм байна...
Хажуу талыг нь ээ...
Надад жаран мянган доллар байдаг ч болоосой...
Иймээс л Розали өөрийнхөө машиныг хотоос гадна унадаг юм шүү дээ.
Би бөн залуусын дундуур ороход Бэлла эргэлзэлгүй л араас дагалаа.
“сайхрмаар юм.” Түүнийг сууж байхад би үглэлээ.
“энэ ямар машин бэ?” тэр гайхлаа.
“M3.”
Тэр уулга алдлаа. “би машин жолоочийн хэлээр ярьдаггүй.”
“энэ бол BMW.” Би нүдээ эргэлдүүлэн хэн нэгнийг дайрчилгүйгээр ухарлаа. Машины минь ардаас холдож өгөхгүй байгаа хэдэн залуусын нүд ррүү нь ширтэх хэрэгтэй болов. хагас хором л харц мөргөлдөхөд тэднийг хангалттай ятгаж дөнгөлөө.
“чи уурласаар л байна уу?” би асуулаа. Тэр арай зөөлнөөр санаа алдав.
“тодорхой” тэр богино хариулав.
Би санаа алдлаа. Тэгэх хэрэггүй л байж. За яахав. Жаахан засвар ядаж оруулдаг байж.
“би уучлал гуйвал чи намайг өршөөх үү?”
Тэр хэсэг бодлоо. “магадгүй л юм.. хэрэв жинхэнээсээ бол шүү дээ.”
“бас ахиж ингэхгүй гэвэл.”
Би түүнд ахиж худлаа ярихгүй, зөвшөөрөх ямар ч хэрэг алга. Би өөр зүйл санал болговол.
“би жинхэнээсээ, тэгээд бас хагассайнд чамаар жолоо бариулвал яаж байна?” би долигнолоо.
Тэр нүдээ томруулан шинэ байдлыг бодож үзээд, “тохирлоо.” Хэллээ.
Миний уучлалын хувьд.. Би урьд нь Бэллаг хэзээ ч санаатай манаруулах зорилготой ширтэх гэж оролдож байгаагүй гэхдээ одоо ашиглахад яг тохирно. Сургуулиас холдож байхдаа нүд рүү нь ширтэж зөв хийж байгаа эсэхдээ эргэлзэж байлаа. би ятгах өнгө ашиглалаа.
“тэгвэл чамайг уурлуулсан бол намайг үнэхээр уучлаарай.”
Зүрхнийх нь цохилт илүү тодорч, хэмнэл нь түргэсч байлаа.
Түүний нүд нь томрон, хөшсөн юм шиг харагдаж байв.
Би хагас инээлээ. Зөв хийсэн болотой дог оо. Түүнэсс харцаа салгах мэдээж надад бас амаргүй байлаа. тэнцүү манарцгаасан. Замаа цээжээр мэддэг нь хэргээ гаргалаа шүү.
“би хагасайны өглөө үүдэн дээр чинь зогсож байх болно. Би нэмж хэлээд хэлэлцээрийг дуусгалаа.
Тэр нүдээ анивчин толгойгоо сэгсэрч байв. “хмм, гэрийн гадна Волво байвал шаардлагагүйгээр асуудал үүсгэх болно.”
Ааах, тэр намайг таньж амжаагүй л байна даа. “би машинтай ирэх гээгүй л дээ.”
“яаж” тэр асууж эхэллээ.
Би түүнийг сатааруулав. Одоо хариулахад төвөгтэй дээрээс нь цаг нь биш байна. “санаа зоволтгүй ээ, би тэнд машингүй очсон байх болно.”
Тэр толгойгоороо налан цааг асуух гэж байгаад бодлоо өөрчлөв бололтой.
“хожимдоогүй байгаа биз дээ?” тэр кафэд үлдээсэн дуусгаагүй яриагаа үргэлжлүүлэв. Хариулахад төвөгтэй асуултыг алгасаад ахиад л өөр төвөгтэй асуулт...
“дараа л байсан нь дээр байх” би дургүйхэн зөвшөөрлөө.
Би машинаа гэрийнх нь урд байрлуулаад, яаж тайлбарлахаа бодож байлаа... өөрийгөө яаж аймшигтай талаас нь биш, айлгалгүйгээр.. эсвэл буруу юм болуу? Миний бараан талыг багасгах болов уу?
Тэр өдрийн хоолон дээр гаргасан сониуч царайгаа өмссөн байлаа. хэрэв би жаахан тайван байсан бол инээчих байх аа.
“намайг ан хийж байхад чамайг харж болохгүйн учрыг мэдэхийг хүссэн хэвээрээ л байна уу?” би асуулаа.
“би чамайг ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдгийг л сонирхож байна л даа.” Тэр хэллээ.
“би чамайг алгачихсан уу?” тэр татгалзсан ч яахав, би асуулаа.
“үгүй”
Би инээмсэглэхгүй байх гэж оролдсон ч тэссэнгүй. “чамайг айлгасанд уучлаарай.” Хормын төдийд л миний инээмсэглэл ариллаа. “намайг ан хийж байхад...чамайг тэнд байна гэж бодохоор л ...”
“муу гэж үү?”
Бэлла хэтэрхий ихийг төсөөлж байлаа. харанхуйд их эмзэг харагдана. Тэгээд би, ухаанаа алдаж ... би энэ бодлоо толгойноосоо авч хаяхыг оролдлоо. “маш их”
“яагаад гэвэл?”
Би гүн амьсгаа аван, цангаагаа дарлаа. Үүнийг мэдэрч, зохицуулж, хамгаалж өөрийгөө давж гарна гэдэг. Ахин хэзээ ч өөрийгөө захирч чадахгүй байх, үнэн байна байх. Түүний хувьд би аюулгүй байх ёстой. Түүнийг үнэрийг ажралгүйгээр хажуугаар нь ан хийнэ гэдэг, би үүл рүү харалгүйгээр хоосон ширтлээ.
“бид ан хийж байхдаа...өөрсдийгөө зөнд нь орхидог.” Үг бүрийг хэлэхээсээ өмнө ахин бодлоо. “бодлоо захиралгүйгээр...ялангуяа үнэртэх мэдрэмжээ.. хэрэв чи ойр байх юм бол...би өөрийгөө захирч чадахгүй...”
Би юу хийж болох, юу болохгүйг, юуг заавал хийх талаар эргэцүүллээ.
Түүний харцнаас л зүрх нь тайвширч байгааг харж болж байлаа.
Бэллагийн царай чухал, нүд нь гүн шитрсэн байлаа.
Түүний ам нь анхаарлаа хандуулсан гэж хэлж болохоор харагдав. Гэхдээ юунд? Миний шаналсанд уу? Би түүнрүү ширтэн юу гэх гээд байгааг нь таахыг оролдож байлаа.

Тэр над руу ширтэнэ. Түүний хүүхэн хараа нь томорсон, гэхдээ гэрлээс болоогүй байв.

Би хурдтайгаар амьсгалж эхлэхэд, машин дотор яагаад ч юм чимээтэй юм шиг. Өдрийн биологи дээр болсон шиг ... бидний хооронд цохилох тэр хачин мэдрэмж, түүнд хүрэх хүсэл цангаанаас минь хэтэрсэн, маш хүчтэй, тод.
Бидний хооронд ахин цахилгаан гүйдэл мэдрэгдэж эхэллээ. Бие минь ч дагаж байсан юм. Яг л хүн шиг. Юу юунаас ч илүүтэйгээр түүний уруулынх нь халуун минийхд хүрээсэй гэж хүсэж байлаа. хормын төдийд би өөрийгөө захирах гэж цөхрөнгөө барж байхад ам минь түүний арьсанд маш ойрхон очсон байлаа...
Тэр гүнзгий амьсгаа авахад, би ойлголоо, намайг хурдан амьсгалж эхлэхэд тэр амьсгалхаа больсон.
Би нүдээ анин бидний хооронд үүссэн тэр холбоог таслах гэж оролдлоо.
Цаашид ямар ч алдаа байхгүй.
Бэлла бол мянга мянган эмзэг химийн элэмэнтүүдээс бүрдсэн маш амархан устах аюултай. Уушиг нь хэмнэлтэйгээр тэлж, түүний сорох хүчилтөрөгч түүнд үхэл эсвэл амьдрал өгч болно. Түүний турьхан нэг хэмнэлд цохилох зүрх ямар нэгэн осол өвчин, эсвэл надаас болоод зогсож болно...
Манай гэр бүлийнхэнд ахин нэг мөнхийн эсвэл мөнхийн бус болох сонголтыг олговол яаж эргэлзэх бол...бидний хэн нь ч байсан үүний төлөө байдгаараа тэмцэх байсан. Олон өдрүүдийг, олон зуунуудыг өнгөрөөх нь байх л зүйл.
Мөнхийн бус байх нь энэ бүгдээс ч илүү зүйл. Хүмүүс хүртэл өөрсдөө үхэн хатан хүсдэг, хэн тэдэнд энэ аймшигт бэлгийг өгөх бол гэж...
Бид л лав биш. Миний гэр бүл л лав биш.бид хүн болохын тулд юугаар ч наймаа хийнэ.
Гэхдээ одоо тэдний хүсэж байснаас ч илүүтэйгээр би хүн болохыг хүсч байлаа.
Би салхиар дамжин орж ирж бйагаа жижиг биетүүдийг харж байалаа. Шилэнд ямар нэгэн нуугдсан хариулт байгаа юм шиг. Цахилгаан гүйдэл намжихгүй л байлаа, би гараа рулэн дээрээ тавив.
Миний гар ахин түүний хүрч байсан газар хүрлээ.
“Бэлла, одоо чи гэррүү гээ орсон нь дээр байх аа.”
Тэр энэ удаа үгэнд минь орж ямар нэг юм хэлэлгүйгээр гарж хаалгаа хаалаа. Тэр ч бас над шиг мэдэрсэн болов уу?
Түүнийг явуулхад хэцүү байгаа шиг, тэр намайг орхиход хэцүү байгаа болов уу? Тайвширч болох ганц арга бол түүнийг удахгүй ахин харна гэдэгт байлаа. тэр надтай уулзахаас ч эрт. Би инээмсэглэн, түүнтэй ахин нэг удаа ярилцахаар цонхоо буулгалаа, одоо бол аюулгүй түүний биеийн дулаан машины гадна байна.
Тэр миний юу гэх гэснийг сониучирхан эргэн харлаа.
Өчнөөн олон асуулт өнөөдөржингөө асуусан байж л ахиад сонирхож байна. Миний ч сонирхол бас хязгааргүй, түүний асуултанд хариулсан нь зөвхөн миний нууцууд л дэлгэгдсэн.
Би түүнээс багыг мэдэж авсан, өөрийнхөө л төсөөллөөр, шударга биш байна.
“өө Бэлла?”
“яасан?”
“маргааш миний ээлж ш дээ”
Тэр духаа өргөлөө. “юуны ээлж гэж?”
“асуулт асуух” маргааш бид илүү аюулгүй газарт, ямар ч гэрчгүй, би өөрийнхөө асуултанд хариу авах болно. Ингэж бодонгуут л инээд минь хүрлээ, тэгээд хөдөллөө учир нь тэр явах шинж алга. Машины гадаа байгаа ч, тэр цахилгаан гүйдлийн цуурай одоо хүртэл байж байлаа. би машинаас бууж түүнтэй хамт байхыг хүссэн...
Цаашид ямар ч алдаагүй. Хаазанд дээрээ гишгэж түүнийг ард харагдахгүй болоход санаа алдлаа. Би нэг бол түүн рүү гүйж байдаг, нэг бол түүнээс зугтаж байдаг, хэзээ ч нэг газраа биш. Би нэг газраа тогтож сурах амар тайван аргыг хайж олох хэрэгтэй болох нь.

























5 comments:

  1. Бурхан миний Өө , би хүн бүрт ... Миний нэрийг KATE нь надад happend нь бодит зүйлийг хэлж болохоор баяртай байна. Би энэ тухай гэрчлэлээ хуваалцах татгалзвал би өөрийгөө хувиа хичээсэн байна мөн хүмүүст би ижил төстэй асуудал байж болох хэн тийм их хайртай гэсэн үг 7:23 цагаас тухай 16-р сарын дараа нөхөр маань галзуу болж, Melisa би бол эмэгтэй нэрийг дуудаж эхэлсэн нь бидний оройн зоог авсан Би үнэхээр ууртай байсан бөгөөд хүүхэд шиг уйлж эхэлсэн , танд хайртай ... тэр өөрөө түүнийг ойлгосон үед нь би тэр дайсагнасан надад уучлал буцаж ирэх болно гэж үздэг нь миний нөхөр Melisa гэж нэрлэдэг Idiot нь дараа нь гэртээ орхиж, гэртээ эргэж хэзээ ч , харин тэр намайг орхисон. Тиймээс би тэр буцаж эвдэрсэн гэр орон, гэр бүл салалт авчрах мэрэгшиж буй DR IREDIA танилцуулах хүртлээ тэрээр гэрлэлт ийм асуудал байсан надад хэлсэн миний найз гомдоллов. DR IREDIA сарын 4 -д нь миний хувьд алдаа хаягдахгүй, гайхалтай нөхөр минь би ийм явдал дахин хэзээ ч түүнийг уучлах ёстой гэж уучлал гуйж сарын 6-р гэртээ ирж, би тийм баяртай байлаа , та нар бол миний гэр бүлийг аварч байсан DR IREDIA талархал өргөсөн ижил төстэй асуудал , эсвэл доор дурдсан асуудал гарч байна , та түүнд хандаж болно , Түүний и-мэйл хаягийг у үнэхээр нөхрөө хайрладаг та одоо ч гэсэн таны гэр бүлийг аварч болно ( Drirediaherbalhome@gmail.com ) юм.
    (1) та мнех буцах хэрэгтэй.
    (2) та үргэлж муу зүүд бол .
    (3) Та өөрийн оффист дэмжих нь хүсэж байна.
    (4 ) Та ажил хэрэгтэй
    (5 ) Та эрэгтэй эмэгтэй / та дараа ажиллуулахыг хүсэж байна.
    (6) Та хүүхдээ хүсэж байгаа бол.
    (7 ) Та баян байхыг хүсч байна.
    (8) танд санхүүгийн тусламж хэрэгтэй болно.

    ReplyDelete
  2. их гоё юм баярлалаа, гэхдээ энэнээс цаашаа үргэлжлэл байгаа биздээ? оруулах уу?

    ReplyDelete
  3. Хэрхэн яаралтай хоосон Атмаар картыг яаж авах вэ .... хэдэн жилийн турш би маш ядуу, бухимдал, зүрх сэтгэл нь эвдэрч байсан.
    би Job-гээ алдсан, хэн ч надад туслахад бэлэн байгаагүй, гэхдээ миний хувьд маш азтай, мэргэжлийн хакераас хоосон ATM карт авдаг байсан, энэ карт бусдын адил ажиллахгүй гэж бодож байсан, гэхдээ би зүгээр л оролдож үзсэн, шидэт гэх мэт сэрүүн байгаа бөгөөд ямар ч бөглөрөлгүйгээр энэ хоосон ATM картаар хангалттай мөнгө буцааж чаддаг.
    Энэ картыг надтай хамт авч явснаар би маш их баяртай байна. Би үргэлж мөнгөтэй болж, одоо би маш их баялагтай.
    Хэрэв танд орлогын асуудлыг шийдвэрлэхэд танд бодит хоосон ATM карт хэрэгтэй бол өөрийн сайн дурын хакертай холбоо бариарай.
    Дараа нь би одоо таашаал авч байна.
    Амьдралын төлөө Бурханаас илүү.

    ReplyDelete
  4. Дараагийн хэсгийг хүлээж байя

    ReplyDelete