11. Хүндрэлүүд
Бид хоёрыг Биологийн ангийнхаа ширээ лүүгээ алхахад хүн болгон бид хоёр луу харж байсан юм. Би түүнийг сандлаа миний эсрэг зүг рүү чиглүүлэн цаашаа налахаа болин бид хоёрын гар хүрэх шахам зайд сууж байгааг анзаарав.
Багш ангид маш эртний зурагт, видео тоглуулагч түрэн орж ирэв. Өнөөдөр кино үзэхийг мэдсэн сурагчдийн баяр хөөр агаарт мэдрэгдэж байлаа.
Ноён Бэннэр хуучирсан тоглуулагч руу хуурцгыг чихэн байж оруулаад чийдэн унтраахаар хаалга руу алхав.
Гэрэл унтармагц Эдвардийн надтай нэг инчээс ч бага зайнд сууж байгаа нь гэнэт хүчтэйгээр мэдрэгдэж эхлэв. Биеээр нэг цахилгаан явах шиг болж түүнийг өмнөхөөсөө ч илүү ухамсарлах боломжтой байгаа нь намайг гайхшруулж байлаа. Харанхуйд түүний царайнд хурууныхаа үзүүрээр хүрэх гэнэтийн хүсэл намайг шаналгаж эхлэв. Би элгээ тэврэн гараа чанга атган суув. Би яг галзуурч байгаа байх.
Кино эхлэн өрөө бага зэрэг гэрэлтэхэд би өөрийгөө зогсоож чадалгүй түүн рүү хараад бага зэрэг инээмсэглэв. Тэр яг надтай адилхан сууж байсан юм – чанга атгасан гараараа элгээ тэврэн над руу шагайж байхад нь би барив. Тэр над руу эргүүлэн инээмсэглээд гайхамшигтайгаар түүний нүд нь харанхуйд хүртэл нөлөөгөө үзүүлж эхлэв. Би амьсгаадаж эхлэхээсээ өмнө харцаа бурууллаа. Ийм үед толгой эргэх нь үнэхээр тэнэг явдал.
Цаг маш удаан өнгөрч байлаа. Би кинон дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан бөгөөд юуны тухай ярьж байгааг нь ч анзаарч амжаагүй байсан ч биеээр гүйлдэх цахилгаан мэт мэдрэмж ганц сэкундийн турш ч амраагүй юм. Би хааяадаа өөртөө түүн рүү харах зөвшөөрөл өгөн харсан боловч тэр ч кинон турш биеэ амраагаагүй юм. Түүний царайнд хүрэх хүчтэй тэмүүлэл бас багасаагүй бөгөөд би гараа улам чанга атган сууж байлаа.
Ноён Бэннэрийг чийдэн асаахад би биеэ суллан санаа алдаад бараг мэдрэмжгүй болсон гараа урдаа сунган хуруунуудаа түр зуур хөдөлгөн харж суув. Миний хажууд Эдвард бага зэрэг инээв.
“Хм, сонирхолтой л юм,” тэр бувтнав. Хоолойны өнгө нь баргар, мөн харц нь сэрэмжтэй байлаа.
“Өмм,” миний хэлж чадах ганц үг байв.
“Явах уу?” тэр асуун, суудлаасаа босов.
Одоо биеийн тамир орохыг санан бараг л чангаар ёолох шахав. Бид хоёрын хоорондох сонин шинэ мэдрэмжийн дараа тэнцвэрээ алдсан байж магадгүй хэмээн айн сэрэмжлэн удаанаар босов.
Тэр намайг миний дараачийн анги хүртэл хүргэж өгөн хаалганы хажууд завсарлав – би баяртай гэж хэлэхээр эргэн харлаа. Түүний нүүрны хувирал нь намайг гайхшруулж орхилоо – тэр бараг шаналаж, цөхөрч байгаа мэт харагдаж байснаас гадна хэт үзэсгэлэнтэй харагдаж байсан тул түүний нүүрэнд хүрэх өмнөх хүсэл эрчимтэйгээр эргэн ирэв. Миний “баяртай” хоолойгоор гаралгүй гацав.
Тэр хэсэг эргэлзэн, нүдэнд нь дайн болж буй мэт над руу харж зогсон гараа өргөн миний хацраар гараа гүйлгэсэн юм. Түүний гар нь мөс шиг хүйтэн байсан боловч, миний хацар дээр үлдээсэн зам нь гайхалтайгаар халуу дүүгэж эхлэв – яг л түлэгдсэн хэрнээ одоохондоо өвдөлтийг нь мэдэрч амжаагүй мэт.
Тэр юу ч хэлэхгүй эргэн хурдан алхаагаар яваад өгөв.
Би мансууран, салганан биеийн тамирын заал руу оров. Бүтэн манаралтын байдалтайгаар хувцсаа солиж өмсөн эргэн тойронд хүмүүс байгааг ч анзааралгүй хичээлдээ орлоо. Миний гарт цохиур бариултал би сэргээгүй юм. Хэдий хүнд биш байсан ч миний гаранд маш аюултай харагдаж байлаа. Ангийн бусад хүүхдүүд над руу сэрэмжлэн харж байгаа анзаарагдав. Дасгалжуулагч Клап баг болон хуваагд хэмээн удирдав.
Ашгүй Маикийн хүлэг баатрын шинж бүрэн үхээгүй байлаа. Тэр миний хажууд ирэн зогсов.
“Баг болох уу?”
“Баярлалаа, Маик – чи заавал ингэх хэрэггүй байсан ш дээ.” Би түүн руу уучлалт хүссэн харцаар харав.
“Битгий санаа зов. Би чиний замаас хол байна аа.” Тэр инээв. Заримдаа Маиктай найзлах үнэхээ амархан юм.

Бүх юм нэг их гоё болсонгүй. Би яаж байгаад ч юм өөрийгөө цохиураараа толгойн дээрээ цохиод яг тэр цохилтоороо Маикийн мөрийг гэмтээж чадсан юм. Би хичээл дуустал заалны цаад захад цохиураа аюулгүйгээр нурууныхаа ард барин суув. Хэдий надад цохиулсан ч гэсэн, Маик сайн тоглож дөрвөн тоглолтоос гурвыг нь ганцаараа хожив.
Дасгалжуулагчийг шүгэлээ үлээхэд тэр над дээр ирэн хажууд ирэн суув.
“Тэгэхээр,” тэр бид хоёрыг заалаас алхан гарахад хэллээ.
“Тэгэхээр юу гэж?”
“Күллэн та хоёр юу болоод байгаа юм?” тэр асуув. Түүний хоолойны өнгө нь эрс дургүйцаж байв.
“Наадах чинь чамд хамаатай хэрэг биш, Маик,” би түүнд сэрэмжлүүлэн дотроо Жесикаг тамын ёроол руу зүхэн харааж байлаа.
“Надад таалагдахгүй байна,” тэр бувтнав.
“Чамд таалагдах албагүй,” би түүнд ширүүнээр хэлэв.
“Тэр чам руу яг л...идэх юм луугаа харж байгаа юм шиг хардаг,” тэр намайг үл тоомсорлон үргэлжлүүллээ.
12. Тэнцвэржүүлэх
“Билли!” Чарли машинаас буунгуутаа орлив.
Би Жекоб руу гараа даллан байшин руу оров. Миний хойно тэд нарын бие биентэйгээ мэндлэх дуу сонсдов.
“Би чамайг жолооны ард хараагүй гээд бодчихье, Жекоб,” Чарли зэмлэнгүй хэлэв.
“Бид нар тэнд үнэмлэхээ эрт авчдагшдээ,” Жекоб намайг хаалгаа онгойлгон гэрэл асаах зуур хэлэх сонсдов.
“Тийм байх,” Чарли инээлээ.
“Би ямар нэгэн байдлаар ийш тийшээ явах хэрэгтэй шүү дээ.” Би сонсоогүй олон жил болсон ч Биллигийн хоолойг танив. Надад гэнэт л том хүний яриаг сонсож буй жоохон хүүхэд болчихсон юм шиг мэдрэмж төрөв.
Дотогш орон хойноо хаалгаа онгорхой орхиод чийдэнгээ асаан хүрмээ өлгөв. Дараа нь би үүднээс Чарли, Жекоб хоёр Биллиг машинаас дамжилцан буулгахыг харан хүлээлээ.
Би тэр гуравт зам тавьж өгөн хажуу тийшээ налан зогсов.
“Ирсэн чинь сайн хэрэг боллоо,” Чарли хэлж байв.
“Ирээгүй дэндүү удчихаж,” Билли хариулав. “Цагаа олж ирсэн гэж найдъя.” Тэр над руу хоосон нүдээр харав.
“Ёстой зөв цагт ирлээ. Тоглолт хамтдаа үзнэ биз дээ?”
Жекоб инээмсэглэв. “Тэгэхээр төлөвлөж л байна – манай зурагт түрүүчийн долоо хоногт эвдэрчихсэн.”
Билли хүү рүүгээ жигтэй харцаар харав. “Бас дээрээс нь манай энэ Беллаг харах гээд байж ядаж байсныг ч хэлэх үү,” тэр нэмэв. Жекоб толгойгоо унжуулан муухай харахад би харамсан доошоо харав. Би эрэг дээр хэтэрхий үнэмшилтэй жүжиглэсэн юм шиг байна.
“Чи өлсөж байна уу?” би Биллигийн харцаас зугтан гал тогоо руу харав.
“Зүгээр зүгээр, бид хоёр ирэхээсээ өмнө юм идчихсэн,” Жекоб хариулав.
“Харин та?” би зугтан гал тогоо руу оронгоо Чарли руу дуудав.
“Байвал идье,” тэр хариулан хоолой нь зурагтны хажуунаас сонсодов. Биллигийн тэрэг том өрөөн лүү орох чимээ бас сонсдов.
Би бэлдсэн сэндвичээ халаахаар тавиад улаан лооль хэрчиж байхдаа хойноо хүн байгааг мэдэрсэн юм.
“Юу байна даа?” Жекоб асуув.
“Нилээн сайн байгаа.” Би инээмсэглэв. Түүний сайхан аашийг тоомсорлохгүй байхын аргагүй байлаа. “Чамаар? Машинаа дуусгасан уу?”
“Үгүй ээ.” Тэр хөмсгөө зангидан хэлэв. “Хэрэгтэй юмнуудаа бүгдийг нь олоогүй л байна. Бид хоёр тэр машиныг хүнээс түр зээлдсэн юм.” Тэр урд талбай руу заав.
“Чиний хайгаад байсан юм чинь юу билээ? Надад олдсонгүй. Уучилаарай.”
“Мастер цилиндр.” Тэр инээмсэглэв. “Машин чинь зүгээр үү?” тэр гэнэт нэмэв.
“Үгүй.”
“Ан. Би зүгээр л чамайг яагаад барихгүй байгааг чинь гайхаад л.”
Би хайруулын таваг руугаа харан талхаа хэр борлосныг нь эргүүлэн шалгав. “Манай найз хүргэж ирээд.”
“Дажгүй машин байна лээ шүү,” тэр магтан хэлэв. “Харин би жолоочийг нь танихгүй юм байна лээ. Сонин юм. Би уул нь эндхийн хүүхдүүдийг бүгдийг нь таньдаг гэж бодсон юмсан.”
Би бага зэрэг толгойгоо дохин дээшээ харалгүй сэндвичниийхээ талхыг эргүүлэн тавив.
“Харин аав таниад байх шиг байна лээ.”
“Жекоб тэр дээд талын тавиурнаас хэдэн таваг аваад өгч чадах уу? Крантны дээд талын?”
“За.”
Түүнийг чимээгүй таваг аван гаран дээрээ өрж байх зуур би түүнийг энэ яриаг орхиосой гэж найдаж байсан юм.
“Хэн байсан юм?” тэр хоёр таваг авчран тавингаа асуулаа.
Би бууж өгөн санаа алдав. “Эдвард Күллэн.”
Миний гайхшралыг түрүүлэн тэр инээсэн юм. Би түүн рүү дээшээ харахад тэр бага зэрэг ичсэн харагдаж байлаа.
“Одоо л ойлголоо,” тэр хэлэв. “Би аавыгаа яагаад сонин болоод байгааг нь ерөөсөө ойлгохгүй байсан юм.”
“Өө тийм.” Би түүн рүү худлаа гэмгүй царай гаргав. “Тэр Күллэнгийнхэнд дургуй ш дээ.”
“Бүр зөнөж ээ,” тэр амандаа бувтнав.
“Тэр Чарлид юм хэлэхгүй байгаа?” Би өөрийгөө асуухаас зогсоож чадсангүй.
Тэр над руу хэсэг уншихын аргагүй харцаар ширтэв. “Үгүй байх аа,” тэр эцэст нь хариулав. “Сүүлд аавыг тэд нарын талаар юм хэлэхэд Чарли нилээн уурласан. Тэрнээс хойш бие биентэйгээ нэг их харицаагүй. Өнөөдөр нэг ёсны сайндалт юм болохоор тэр дахиж юм хэлэхгүй байх.”
“Ан,” би надад хамаагүй юм шиг сонсогдохыг оролдов.
Би Чарлид хоолыг нь аваачиж өгчихөөд Жекобтай юм ярингаа тоглолтыг үзэж байгаа мэт харагдахыг оролдов. Үнэндээ би хоёр эцгийн яриаг чагнан ямар нэг байдлаар Билли Чарлид анхааруулж магадгүй хэмээн айж байсан юм. Хэрэв юм хэлвэл яаж зогсоох аргаа бодон сууж байлаа.
Үдээс хойш тун удаан өнгөрөв. Хэдий хийх хэрэгтэй даалгавар зөндөө байсан ч би Биллиг Чарлитай ганцааранг нь үлдээхээсээ айн хажуунаас нь салаагүй юм. Эцэст нь арай гэж нэг юм тоглолт дуусав.
“Чи найзуутайгаа дахиж эрэг дээр ирэхгүй юм уу?” Жекоб аавыгаа хаалгаар түрэн гарахдаа асуув.
“Сайн мэдэхгүй юм аа,” би бултав.
“Хөгжилтэй байлаа, Чарли,” Билли дуудав.
“Дараачийн тоглолтоор ирээрэй,” Чарли санал болгов.
“Тэгье, тэгье,” Билли хэлэв. “Хүрээд л ирнэ ээ. Сайхан амраарай.” Түүний харц нь над руу шилжин инээмсэглэл нь алга болов. “Болгоомжтой байгаарай, Белла,” тэр нухацтайгаар нэмэв.
“Баярлалаа,” би бувтнан өөр тийшээ харав.
Чарлиг үүдээр гараа даллах зуур би өрөө лүүгээ чиглэн алхаж эхлэв.
“Байзаарай, Белла,” тэр хэлэв.
Би шууд л Биллиг намайг том өрөөнд орохоос өмнө юм хэлчихсэн байна хэмээн айж эхлэв.

13. Хэрэг хүлээлтүүд
Эдвард нарны гэрэлд ухаан балартмаар байлаа. Би өмнө хэзээ ч тэгж байгаагүйгээрээ бүтэн үдийн турш түүнийг ширтэж өнгөрөөв. Түүний цагаан арьс нь өчигдөрийн ангийн дараа үл ялиг улайсан, яг л хэдэн мянгаад алмаазны ширхэгүүд гадаргуундаа шигдсэн мэт гялалзаж байв. Тэр төгс байдлаар өвсөн дээр хэвтсэн, түүний онгорхой цамцны цаанаас түүний тод өнгөтэй, баримлаар уралсан мэт мэт цээж, түүний гялалзсан нүцгэн бугуй ил гарсан байлаа. Тэр мэдээж унтахгүйгээр гялтгасан цонхигор зовхио буулгав. Яг л төгс хөшөө шиг, нэр нь мэдэгдэхгүй чулуугаар сийлсэн мэт, гантиг шиг тэгш өөгүй, кристал шиг гялтганасан харагдаж байв. Тэгээд түүний уруул нь маш хурдан хөдөлж, яг л чичирч байгаа юм шиг харагдаж байв. Гэхдээ намайг асуухад тэр өөртөө дуу дуулж байсан гэж хэлсэн бөгөөд энэ нь надад сонсогдохооргүй аажуухан байв. Хэдийгээр цаг агаар миний дуртай шигээр хуурай байгаагүй ч гэсэн, би ч мөн түүн шиг наранд таатайгаар сууж байлаа. Мөн нүүрээ нарны дулаан руу харуулж, түүн шигээр хэвтэхийг хүсэж байв. Гэхдээ би өвдөгөн дээрээ эрүүгээ тавьж бөөрөнхийлөн суусан чигээрээ үлдэв учир нь би түүнээс нүдээ салгах дургүй байв. Салхи маш зөөлнөөр үлээн, миний үсийг даахируулан, түүний хөдөлгөөнгүй биеийн ойр хавийн өвснүүдийг ганхуулан байлаа
Нуга надад эхэндээ маш үзэсгэлэнтэй санагдаж байсан боловч түүний сүр жавхлангийн юу ч биш санагдаж эхэлэв. Тээнэгэлзмээр, үргэлж айж байсан шиг, одоо ч гэсэн айдаг шиг, тэр яг л зэрэглээ шиг алга болчихмоор, үнэн гэхэд хэтэрхий үзэсгэлэнтэй…тээнэгэлзмээр… миний гар хүрэхээр ойрхон зайд байсан түүний гялтганах гарын ар талд би гараа сунган нэг хуруугаараа хүрэв. Би ахиад л энэхүү торго шиг зөөлөн, чулуу шиг хүйтэн, төгс зүүлийг шагшин магтав.Намайг ахин түүн рүү харахад, тэр нүдээ нээчихсэн над луу харж байлаа. Өнөөдөр ангийн дараа түүний нүд яг л Ирис чихэр шиг өнгөтэй, хөнгөн, илүү дулаахан байлаа. Түүний инээмсэглэл, түүний өө сэвгүй уруул дээр түргэн гарч ирэв.
“Би чамайг айлгаагүй биз дээ?”
тэр тоглоомтойгоор асуусан ч, би түүний зөөлөн хоолойноос жинхэнээсээ гайхаж байгааг нь олж сонсов.
“Ердийнхөөсөө ялгаагүй.”

14. Хэргийн өмнө бодол
Тэр хурдаа тохируулаад яввал давгүй л жолооч юм, би дотроо бодов. Яг л бусад зүйлсийг хийж байхдаа байдаг шигээ тэр хичээж байгаа ч харагдахгүй байлаа. Тэр зам луу бараг харахгүй явсан ч машины дугуй ганц ч см замаас хөндийрөх юмуу тахийгаагүй юм. Тэр нэг гараараа руль барин нэг гараараа миний гарнаас барьж байлаа. Тэр байн байн жаргаж буй нар, миний царай, салхинд ийш тийш нисэх миний үс, мөн бид хоёрын орооцолдсон гар луу ээлжлэн харж байв.
Тэр радиогоор их хуучны дуу тавьсан байсан бөгөөд миний өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй дуун дээр даган дуулж байсан юм. Ганц ч мөр зөрсөнгүй.
“Чи тавиад оны хөгжимд дуртай юм уу?” би асуув.
“Тавиад оны хөгжим ч сайн байсан шүү. Жар, далаад оныхоос л хамаагүй дээр. Харин наяад оны хөгжим бол тэсэж болохоор байсан.”
“Чи надад хэдэн настайгаа хэзээ хэлэх гэж байна?” би түүний сайхан аашийг хөндөхгүйн тулд эвтэйхнээр асуув.
“Чамд их хамаатай юу?” Түүний инээмсэглэл огт багассангүй.
“Үгүй л дээ, зүгээр л...” Би ярвайв. “Сониуч зан хөдлөөд шөнө унтаж чаддаггүй гэх үү дээ.”
“Чамайг үргэчих вий л гэж айж байна,” тэр өөртөө хэлэн нар луу хэдэн минутын турш чимээгүй ширтэв.
“Хэлээд үздээ.” Би эцэст нь хэллээ.
Тэр санаа алдан, хэсэг зуур урдах замаа мартан удаан гэхч нь миний нүд рүү ширтэв. Түүний миний харцанд харсан юм нь түүнд таалагдсан бололтой тэр нар луу буцан хараад – арьс нь гялалзсаар байлаа – ярьж эхлэв.
“Би Чикаго хотод 1901 онд төрсөн.” Тэр түр зуур завсарлан миний царайны хувиралыг шалгахаар хажуу тийшээ харав. Миний царайнд гайхширсан юм уу цочирдсон сэтгэлийн хөдлөл огт харагдаагүйгээс гадна би түүнийг тэвчээртэйгээр үргэлжлүүлэхийг нь хүлээв. Тэр бага зэрэг инээмсэглэн үргэлжлүүлэв. “Карлаил намайг 1918 оны зун эмнэлгээс олсон юм. Би 17 настай байсан бөгөөд Спаинийн инфлүензээс болж үхэж байсан юм.”
Тэр миний гэнэтийн амьсгаа авалтыг сонсон дахин миний нүд рүү харав.
“Их олон жилийн өмнө байсан болохоор бас ч гэж сайн санахгүй байна – бид нарын хүн байсан үеийн дурсамжууд их бүрэг л дээ.” Тэр үргэлжлүүлэхээсээ өмнө хэсэг бодлогошров. “Харин Карлаил намайг аврахад ямар мэдрэмж төрж байсныг нь сайн санаж байна. Тэгж их амархан мартагддаг зүйл биш – их хэцүү.”
“Эцэг эх чинь?”
“Тэд өвчнөөс болж аль хэдийн нас барсан байсан. Би ганцаараа л байсан. Тийм болохоор л тэр намайг сонгосон байх. Тэр үед дэгдэж байсан тэр их үймээн дэгдээн дунд хэн ч намайг байхгүй болсныг анзаарахгүй байх байсан байх.”
“Тэр яаж чамайг...аварсан юм?”
Түүнийг хариулахаас өмнө хэдэн секунд өнгөрөв. Тэр юу гэж хэлэхээ их болгоомжтойгоор бодож байх шиг харагдав.
“Их хэцүү явц гэж хэлсэн дээ. Бид нарын цөөнх нь л энийг хийж чадах тэвчээртэй байдаг. Гэвч Карлаил бид дундаас хамгийн хүнлэг, уужим сэтгэлтэй нь байсаар ирсэн...Түүний тэр их сэтгэлтэй дүйцэхээр вампир түүхэн дундаас ч олдохгүй байх.” Тэр завсарлав. “Харин миний хувьд...зүгээр л маш их өвдсөн.”
Тэр энэ сэдвээр үргэлжлэн ярихгүй нь царайнаас нь илт байлаа. Би унтрах хол байсан сониуч зангаа түр зуур хойшлуулав. Энэ сэдвийн талаар надад бодох юм зөндөө гарч ирснийг би анзаарав. Мэдээж тэр надаас түрүүлж асуух гэж байсан асуултыг минь хариулж өгөв.
Түүний зөөлөн хоолой нь миний бодлыг саатуулав. “Тэр ганцаардлаас болж тэгсэн гэх үү дээ. Түүний хувьд бол энэ л гол шалтгаан байдаг. Би Карлаилийн гэр бүлд анхных нь гишүүн байсан ч тэр Эзмег удалгүй олсон. Эзмэг хаднаас унан эмнэлэг дээр хүргэгдэхэд эмч нар түүнийг шууд мооргд аваачсан ч гайхалтайгаар түүний зүрх нь зохилж байсан гэдэг.”
“Тэгэхээр вампир болохын тулд үхэж байх естой гэсэн үг үү?...” би тэнэглэн асуув.
“Үгүй ээ, зүгээр л Карлаилийн л хийж байгаа ажил. Тэр өөр сонголт байгаа хүнд хэзээ ч тийм юм хийх хүн биш.” Тэр жинхэнэ эцгийнхээ талаар ярьж байгаа юм шиг л хүндэтгэлтэй сонсдож байлаа. “Гэхдээ түүний хэлснээр бол цус нь хэрвээ хүч муутай байвал зогсох илүү амархан байдаг гэсэн.” Тэр бараг харанхуй болсон зам руу харан, сэдвийг хаав.
“Эммэт, Розали хоёр?”
“Карлаил дараа нь Розалиг оруулж ирсэн. Би түүнийг Розали бид хоёрыг харьцаанд оруулах гэж байсныг бүр дараа нь л мэдэж байсан. Тэр миний дэргэд бодлоо их анхаардаг л даа.” Тэр нүдээ эргүүлэв. “Гэхдээ тэр хэзээ ч миний хувьд эгчээс өөр хүн байгаагүй. Роз хоёр жилийн дараа Эммэтийг олсон юм. Биднийг Аппалакиад амьдарч байхад тэр агнахаар явж байх үедээ Эммэтийг баавгайнаас аварсан гэдэг. Тэр Эммэтийг өргөн зуун милээс ч урт зам туулан Карлаил дээр авчирч байсан. Тэр өөрөө хийж чадна гэдэгтээ итгэл муутай байсан байх. Би одоо л түүнд тэр аян хэр хүнд байсныг таамаглаж эхлэж байна.” Тэр над руу шагайн бид хоёрын гарыг агаарт өргөн салгалгүйгээр өөрийнхөө гарны хойд талаар миний хацрыг элэв.
“Гэвч тэр чадсан шүү дээ,” би дэм өгөн түүний гайхалтай нүднээс харцаа салгав.
“Тийм шүү,” тэр бувтнав. “Тэр Эммэтийн нүүрэнд хүч орох нэг юм харсан гэж байсан. Тэр цагаас хойш тэр хоёр хамтдаа байсаар ирсэн. Зарим үед тэр хоёр тусдаа гарч гэрлэсэн хосуудын дүр эсгэн амьдардаг. Гэхдээ бид нар хэдий чинээ залуу дүр эсгэнэ, тэдий чинээ нэг газраа удах боломж байдаг. Форкс яг гоё тохирч байсан болохоор бид бүгд энэ удаад ахлах сургуульд бүртгүүлсэн юм.” Тэр инээв. “Магадгүй би хэдэн жилийн дараа тэр ахиад л тэр хоёрын хуримд явах хэрэг гарах байх.”
“Алис Жаспер хоёр?”
“Алис Жаспер хоёр бол маш ховор олддог эрдэнэ шүү. Тэр хоёр хоёулаа ямар ч гадны нөлөөгүйгээр өөрсдөө зөв замыг сонгосон. Жаспер өмнө нь... маш өөр төрлийн гэр бүлд хамаарагддаг байсан. Тэр хэр их хүн алж байгаадаа гутран ганцаараа салж явсан гэдэг. Алис түүнийг олсон юм. Алисийн хувьд тэр над шиг онцгой авъяастай гэх үү дээ.”
“Тийм үү?” Би гайхшран түүнийг тасалдуулав. “Гэхдээ чи өөрийгөө ганцаарахнаа хүний бодол уншиж чаддаг гэж хэлсэн ш дээ.”
“Тэр үнэн л дээ. Тэр арай өөр төрлийн авъяастай. Тэр юм хардаг – цаашид болж магадгүй зүйлс, ирж буй үйл явдал зэрэг. Ирээдүйг чулуун дээр сийлээгүй – бүх юм өөрчлөгдөх магадлалтай.”
Би тодорхой сайн анзаараагүй ч түүний харц нь үүнийг хэлэхдээ гялс над руу гүйх шиг болов.
“Тэр ямар төрлийн зүйлс хардаг юм?”
“Тэр Жасперийг хараад Жасперийг өөрөө ч мэдэхийн өмнө тэр өөрийг нь хайж байгааг мэдсэн. Тэр Карлаил болон манай гэр бүлийг хараад бид нар дээр ирэхээр шийдсэн. Тэр бид нарыг –цус сорогчдыг- илүү тодорхой хардаг. Жишээ нь нүүдэлчин вампир бид нарын ойр хавиар ирэх юм бол тэр харж чадна гэсэн үг. Мөн тэд нарын аюултай эсэх.”
“Та нар шиг цус сорогчид...олон байдаг уу?” Би цочирдон асуув. Бидэн дунд мэдэгдэхгүйгээр явдаг цус сорогчид хэд орчим байдаг бол?
“Үгүй ээ, тийм их биш. Гэвч бидний төрлийнхөн ихэвчлэн нэг газраа уддаггүй зантай. Харин манай гэрийнхэн шиг хүн агнахаа больсон вампирууд л хүмүүсийн дунд удаан хугацаагаар амьдарч чаддаг байх. Бид өөрсдөдтэйгээ адилхан нэг л бүлэгтэй учирж байсан. Аласкад байхдаа хэсэг зуур хамтдаа амьдарч байсан ч тэгж олуулаа амьдрахаар хүмүүсийн анхаарлыг татах аюул тулгараад байдаг юм.”
“Тэгээд өөр вампирууд?”
“Ихэвчлэн нүүдэлчний амьдралаар л амьдардаг. Бид бүгдээрээ л амьдралынхаа нэг хэсгийг тэгж өнгрүүлж үзэж байсан байх. Миний санаж байгаагаар бол үнэхээр муухай дурсамж. Гэр оронгүй байх гэдэг. Бидний төрлийнхөн хойд зүгийн хотуудад дуртай байдаг болхоор хааяа ч өөр вампируудтай тааралдах үе зөндөө шүү.”
“Яагаад хойд зүгт дуртай гэж?”
“Чи өнөөдөр нүдээ аниад яваад байсан юмаа даа,” тэр өдөв. “Би зам тээврийн осол үүсгэчихгүйгээр нартайд зам хөндлөн алхаж болохоор байна уу? Бид хамгийн их бороотой Олимпик Пенинсүлаг сонгосон нь тийм л учиртай. Өдрийн цагаар гадаа гарч болно гэдэг их ч сайхан шүү. Наян хэдэн жил харанхуйд амьдарсан хүнд бол.”
“Тэгэхээр шөнөдөө л гарч ирдэг байсан болохоор тэр домгууд эхлэсэн байх нээ.”
“Тийм л байх.”
“Тэгэхээр Жаспер шиг Алис ч бас өөр гэр бүлээс ирсэн юм уу?”
“Үгүй, харин наадах чинь жинхэнэ учир битүүлэг асуудал байгаа юм. Алис өөрийнхөө өмнөх амьдралийг ер санадаггүй. Тэр ганцаараа сэрсэн гэдэг. Түүнийг бүтээсэн хэн нэг нь түүнийг яагаад орхиод явсныг бидний хэн нь ч ойлгодоггүй юм. Миний өмнө нь чамд хэлсэн шиг, хооллож байгаад дундаас нь зогсоно гэдэг бидний хувьд тийм амар зүйл биш. Хэрэв Алист тэр чадвар нь байгаагүй бол, хэрвээ тэр Жаспер болон Карлаилийг харж бид нар дээр ирнэ гэдгээ хараагүй байсан бол үнэхээр аймар араатан болох байсан байх.”
Надад асуух юм зөндөө байсан ч яг тэр үед гэдэс маань дуугарч намайг шараа болгов. Сониуч зандаа автан хэр өлссөнөө ч анзаараагүй байсан юм.
“Намайг уучилаарай, би чамайг хоолноос чинь оройтуулчихаж.”
“Би зүгээрээ.”
“Би хоол иддэг хүнтэй хамтдаа цагийг өнгрүүлж байсан удаа байхгүй болохоор мартчихаад байх юм.”
“Би чамтай үлдмээр байна аа.” Түүнд иймэрхүү юм харанхуйд хэлэх нь яагаад ч юм хамаагүй амар санагдав. Түүнд хэт автагдсан нь миний хоолойнд илт сонсдлоо.
“Би орж болохгүй юм уу?” тэр асуув.
“Чи ормоор байна уу?” Би түүний бурхан мэт үзэсгэлэн гоог Чарлигийн навсгар зөөлөн сандал дээр суусан байхыг төсөөлөх гэж оролдов.
“Чамайг зөвшөөрвөл, мэдээж.” Түүний хаалга хаагдах чимээ аяар сонсдоход жолоочийн суудал руу хартал тэр аль хэдийн миний хаалганы гадаа зогсож байсан юм.
“Маш хүн шиг үйлдэл байна,” би түүнийг магтав.
“Чамтай байх тусам арай л хүн шиг болж байх шиг байна.”

Бид хоёрыг харанхуйд хамтдаа байшингийн хаалга руу алхах явцад тэр хэт аяархан байсан болохоор би түүн рүү харан байнга байгаа үгүйг нь шалгах хэрэг гарав. Харанхуйд тэр арай л энгийн харагдаж байсан юм. Цонхигор цагаан арьс нь онцлог харагдаж байсан ч өдрийн гайхамшигтай гялалзсан төрх нь бүр мөсөн байхгүй болсон байв.
Тэр надаас түрүүлж хаалганд хүрж очоод надад онгойлгон зогсов. Би хаалгаар орох явцдаа гацан түүн рүү харлаа.
“Хаалга онгорхой байсан юм уу?”
“Үгүй, би тэр бутны доор байдаг түлхүүрийг ашигласан.”
Би дотогшоо орон коридорынхоо гэрлийг нь асаан түүн рүү эргэн хараад нэг хөмсгөө өргөв. Би түүний хажууд тэр нууц түлхүүрийг хэрэглэж байгаагүй гэдэгтээ итгэлтэй байлаа.
“Миний сониуч зан хөдлөөд.”
“Чи намайг тагнасан юм уу?” Яагаад ч юм би уурлах ёстойгоороо уурлаж чадахгүй байлаа. Харин ч эсрэгээрээ баярлаж байсан юм.
Тэр ч мөн буруу юм хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнгүй. “Шөнө өөр хийчихмээр юу байгаа юм?”
Би түр зуур сэдвийг хаян гал тогоо руу зүглэн алхалаа. Тэр хэнээр ч хэлүүлэхгүйгээр миний өмнө нь түүнийг сууж байна гэж төсөөлөх гэж оролдсон сандал дээр очин суув. Түүний гоо үзэсгэлэн гал тогоог гэрэлтүүлэх шиг болж байлаа. Би түүнээс нүдээ салгалгүй хэсэг зуур зогсов.
Хөргөгчнөөс өчигдрийн оройн хоолноос үлдсэн лазаняг гарган ирж халааж байх зуураа би тавагнаасаа нүдээ салгалгүйгээр түүнээс асуув.
“Хэр их?”
“Айн?” Тэр их нухацтай юм бодож байсан юм шиг сонсогдов.
Би бас л эргэж харсангүй. “Хэр их энд ирдэг байсан юм бэ?”
“Би энд бараг өдөр болгон ирдэг.”
Би цочирдсдондоо болон хүчтэйгээр эргэн түүн рүү харлаа. “Яагаад?”
“Чи унтаж байхдаа их сонирхолтой.” Тэр нухацтайгаар хэлэв. “Юм ярьдаг гэх үү дээ.”
“Үгүй ээ!” би дуу алдан нүүр халуу дүүгэв. Уначихгүйн тулд хойд тавиураа налан зогсоод түүнээс нүүрээ бурууллаа. Би зүүдэндээ ярьдагаа сайн мэдэж байсан юм. Ээж л байнга намайг шоолдог байж билээ. Гэхдээ түүнийг тэгж хэлэхээс өмнө засах хэрэгтэй юм гэж бодож байгаагүй юм.
Тэр над руу уйтгарлан харав. “Чи надад уурлачихсан уу?”
“Наадах чинь чиний юу сонссоноос чинь л шалтгаална.” Би яг л амьсгалах чадвараа алдсан хүн шиг сонсогдож байв.
Тэр ямар ч чимээ гаргалгүйгээр гэнэт миний хажууд гарч ирэн миний гарыг өөрийнхөө гарт авав.
“Битгий уурлалдаа,” тэр гуйв. Тэр нүүрээ минийхтэй зэрэгцэхээр доош нь аваачин миний харцыг барих гэж оролдсон ч би ичсэндээ болоод түүнээс харцаа буруулав.
“Чи ээжийгээ их санадаг,” тэр шивнэв. “Чи түүний талаар их санаа зовдог. Мөн бороо орохоор чи их тавьтаргүй унтдаг. Чи өмнө нь байнга гэрийнхээ талаар ярьдаг байсан ч сүүлийн үед бараг больсон гэж хэлж болно. Нэг удаа чи “дэндүү ногоон” ч гэж хэлж байсан шүү.” Тэр зөөлнөөр инээн, намайг бас инээлгэхийг оролдов.
“Өөр?” би түүнээс шаардав.
Тэр миний юу яриад байгааг ойлгов. “Миний нэрийг бас хэлсэн л байх,” тэр хүлээн зөвшөөрөв.
Би бууж өгөн санаа алдав. “Хэр зэрэг их хэлж байна?”
“Сайн мэдэхгүй юм аа.”
“Үгүй ээ,” би ичсэндээ толгойгоо унжуулав.
Тэр намайг цээжиндээ наан тэврэн хэсэг зогслоо.
“Битгий ич ээ,” тэр миний чихэнд шивнэв. “Хэрэв би зүүдлэж чаддаг байсан бол миний бүх зүүдэнд чи байх байсан. Би тэрнээсээ ичихгүй байна.”

15. Күллэнгийнхэн.
Бүрхэг өдрийн саарал туяатай гэрэл намайг угтав. Би манарсан байдалтай гараа нүдэн дээрээ тавин хэвтэж байлаа. Нэг юм, нэг мартагдсан зүүд...би хажуу тийшээнээ харан буцан унтахыг оролдон хэвтэж байтал гэнэт өчигдрийн явдлууд нэг нэгээрээ ой санаанд орж ирсэн юм.
“Хүүе!” би толгойгоо эргэтэл хурдан босч ирэв.
“Үс чинь яг л хадлангийн өвс шиг харагдаж байна...гэхдээ дажгүй шүү.” Түүний сэрүүн хоолой миний хөдөлдөг сандалны зүгээс дуулдав.
“Эдвард! Чи яваагүй байна!” би баярлан юу ч бодолгүйгээр түүний зүг гүйн өвөр дээр нь үсрэн суув. Энэ үйлдлийг хийсний дараа л надад хийж болох эсэх нь бодогдсон юм. Би гэнэт түүнийг хэцүү байдалд оруулсан үгүйгээсээ айн түүн рүү харлаа.
Харин тэр минь инээсэн юм.
“Мэдээж,” тэр цочирдсон байсан ч миний ийнхүү үйлдэлд баярласан байлаа. Тэр гараараа нуруу барьж өгч эхлэв.
Би толгойгоо болгоомжтойгоор түүний мөрөнд налуулаад нөгөөх гоё үнэрийг нь үнэртэн суулаа.
“Би яг л зүүд байх гэж бодож байлаа.”
“Чи тийм төсөөлөл сайтай биш ш дээ,” тэр ёжлон хэлэв.
“Чарли!” би гэнэт санан бас л юу ч бодолгүйгээр үсрэн босж хаалга руу гүйв.
“Тэр цаг гармын өмнь явсан – чиний машины зайг буцааж хийснийхээ дараа шүү. Гэхдээ миний урам хугарсан шүү. Хэрвээ чи явна гээд шийдчихсэн бол ганц салгасан машины зай чамайг зогсооно гэж үү?”
Би зогсож байсан газраа зогсон түүн дээр буцаж очихийг хүсэж байсан ч амнаас онцгүй үнэр үнэртэж байх вий хэмээн айж байлаа.
“Чи өглөөдөө ийм байдаггүй л юм даа,” тэр миний толгой эргэсэн байдлыг харан хэлэв. Тэр намайг буцан ирэхийг урин гараа дэлгэн суув. Бараг л татгалзахын аргагүй урилга байлаа.
“Надад дахиад хүн байх нэг минут өгөөч,” би үнэнээ хэлэв.
“Би хүлээж байя.”
Би жорлонгийн өрөө лүү гүйж байх зуураа ямар сэтгэлийн хөдлөл мэдэрч байгаагаа ч мэдэхгүй байсан юм. Өөрийгөө гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр танихаа больсон байлаа. Толинд харагдах хүн танихгүй хүн мэт – хэт гэрэлтсэн нүд, мөн хацар дагуулан тархсан улаан толбонууд гээд л. Би шүдээ угаан үснийхээ ширэлдээг гаргахыг оролдон нүүрээ хүйтэн усаар угаагаад хэвийнээр амьсгалахыг оролдсон хэдий ч амжилтгүй байлаа. Дуусчихаад өрөө лүүгээ бараг л гүйх шахав.
Түүний намайг хүлээн сууж байгаа нь нэг л боломжгүй зүйл мэт санагдаж байлаа. Түүнийг мөн л гараа дэлгэхэд зүрх минь дахин тогтворгүй цохилж эхлэв.
“Дахин тавтай морил,” тэр намайг тэврэн бувтнав.
Тэр намайг хэсэг зуур тэврэн суухад би түүний хувцас нь өөрчлөгдөж үс нь самагдсан байхыг анзаарав.
“Чи явсан юм уу?” би түүнийг гүтгэн шинэ цамцных нь захыг барьж үзлээ.
“Би яаж ирсэн хувцастайгаа явах юм бэ? Хөршүүд юу гэж бодно?”
Би хошуугаа унжуулав.
“Чи маш гүн нойрсож байсан шүү.” Түүний нүд нь гэрэлтэв. “Мэдээж чамайг ярьж дууссаны чинь дараа явсан.”
Би ёоллоо. “Би юу гэж байна?”
Түүний алтан шаргал нүд нь зөөлрөв. “Чи надад хайртай гэж хэлсэн.”
“Чи наадхаа аль хэдийн мэдэж байсан ш дээ,” би түүнд сануулан мөрийг нь дэрлэв.
“Тэгсэн ч гэсэн. Сонсох сайхан байсан шүү.”
Би түүний мөрөнд толгойгоо нуув.
“Би чамд хайртай,” би шивнэлээ.
“Чи бол миний амьдрал,” тэр энгийнээр хариулав.
Энэ үед өөр юм хэлэх хэрэг байхгүй байлаа. Тэр намайг бүүвэйлэн хэсэг суун өрөө ч бага багаар гэгээ оров.
“Өглөөний цайн цаг боллоо,” түүнийг энгийнээр хэлэхэд би түүнийг миний хүн гэдгийг мартаагүй байгаагаа батлахын тулд хэлж байгааг нь мэдэж байлаа.
Би хүзүүгээ хоёр гараараа барин түүн рүү нүдээ томсгоход тэр бүр цочирдож орхив.
“Тоглож л байна ш дээ,” би инээд алдан хэлэв. “Чи намайг жүжиглэж чаддаггүй гэсэн яасан.”
Тэр хөмсгөө зангидан муухай харлаа. “Наадах чинь ер инээдтэй байсангүй.”
“За, инээдтэй л байсан ш дээ.” Би түүний царайг шинжин уур нь гарсан үгүйг шалгахад тэр аль хэдийн инээмсэглэж байлаа.
“Засаж хэлэх үү?” тэр асуув. “Чиний өглөөний цайн цаг боллоо.”
“Ан, за за.”
Тэр зөөлөн хэрнээ хурдан хөдөлгөөнөөр намайг нуруун дээрээ шидэн яг л шуудаатай гурил шиг доошоо барьж явсан юм. Би хэдий буухыг оролдсон ч тэр намайг тоомсорлохгүйгээр гал тогоонд очин сандал дээр суулгав.
Гал тогоо яг л надтай адилхан баяр баясгалантай, тод харагдаж байлаа.
“Чи юу хийж өгөх гэж байна?” би түүнээс инээмсэглэн асуув.
Энэ түүнийг хэсэг зуур сандаргаж орхисон юм.
“Өмм, сайн мэдэхгүй юм аа. Чи юу идмээр байгаан?” Тэр хөмсгөө зангидан асуув.
Би инээмсэглэн үсрэн бослоо.
“Зүгээрээ, би ч өөрийгөө гайгүй аргалчдаг шүү. Намайг хэрхэн агнадагийг хар.”
Би өөртөө том аяга олон сүүнд хийж иддэг тэжээлээ хийн сүүгээ хийх зуураа түүний гүн ширтэлтнээс болж бага зэрэг эвгүйрхэлээ. Би хоолоо ширээн дээр тавин хэсэг завсарлав.
“Чи юм авах уу?” би соёлтойгоор асуулаа.
Тэр санаа алдан над руу жигтэйгээр харав. “Зүгээр л ид, Белла.”

Би ширээн дээр суун юмаа идэнгээ түүн рүү харав. Түүний миний хөдөлгөөн бүрийг ажиж ширтэж байгаа нь намайг бас л эвгүйрхэд хүргэлээ. Би түүний анхаарлыг нь сарниулахын тулд юм ярихаар шийдэв.
“Өнөөдрийн төлөвлөгөөнд чинь юу байна?” би асуулаа.
“Хмм...” тэр хариу хэлэх гэж нилээн их бодож, мөн эргэлзэж байгаа нь илт байсан юм. “Манай гэрийнхэнтэй уулзмаар байна уу?”
Би шүлсээ залгин түүн рүү харлаа.
“Чи одоо л айж эхлэж байна уу?” Тэр найдаж байгаа мэт сонсдож байв.
“Аанхан,” би хүлээн зөвшөөрөв.
“Битгий санаа зов,” тэр маадгар инээмсэглэв. “Би чамайг хамгаална аа.”
“Үгүй ээ, би тэд нараас айгаагүй,” би тайлбарлахыг оролдлоо. “Би зүгээр л би тэд нарт таалагдахгүй бол яана гэдгээс л айж байна. Чамайг...над шиг хүнийг...аваад очвол гэрийнхэн чинь гайхахгүй гэж үү? Намайг тэд нарын тухай мэдэж байгааг тэд нар мэдэж байгаа юм уу?”
“Бүгдээрээ мэдэж байгаа. Өчигдөр хүртэл хоорондоо мөрийцөж байна лээ” – тэр инээмсэглэж байсан ч хоолойны өнгө нь хатуурав –“намайг чамайг буцааж авчрах эсэх дээр. Гэхдээ Алисийн эсрэг мөрий тавих тэнэг хүн байна гэдэг их сонин шүү. Ямар ч байсан, манай гэрийнхэн дунд ямар ч нууц гэж байхгүй гэж хэлж болно. Нууц байх боломжгүй гэх үү дээ. Миний бодол унших, бас Алисийн харах чадвард хоёр нийлээд л...”
“Бас Жаспер та нарын нууцыг чинь хэлүүлэхийн тулд аашийг чинь зөөлрүүлээд л..,” би нэмлээ.
“Чи их анхааралтай сонссон байна шүү,” тэр магтан хэлэв.
“Би ч ажигчаараа алдартай шүү,” би түүн рүү хөмсгөө зангидан хэллээ. “Тэгэхээр Алис намайг ирнэ гэдгийг харсан гэсэн үг үү?”
Тэр гэнэт л их сонин царайлав. “Тийм гэж хэлж болно,” тэр эвгүйрхэн байж хэлээд өөр тийшээ харж эхлэлээ. Би түүн рүү сониучирхан харав.
“Наадах чинь гоё байна уу?” тэр гэнэт над руу эргэн харан миний сүүтэй тэжээл руу заалаа. “Үнэнийг хэлэхэд тийм амттай харагдахгүй л байна.”
“Яахав, ууртай баавгай ч яаж гүйцхэв...,” би бувтнан түүнийг над руу муухай харахад нь мэдээгүй царайлав. Би яагаад түүнийг Алисийн миний талаар юу харсныг нуугаад байгааг нь ойлгохгүй байлаа. Би юмаа идэн байж болох бүх шалтгаануудыг бодолцон үзэв.
Тэр гал тогоон голд яг л Адонисийн хөшөө мэт зогсон их л бодлогоширсон байдалтай цонхоор ширтэж байсан юм.
Тэгээд л түүний харц нь дахин над дээр тусан тэр өнөөх зүрх шархлуулмаар инээмсэглэлээрээ инээмсэглэлээ.
“Чи ч бас намайг аавтайгаа танилцуулах хэрэгтэй байх.”
“Тэр чамайг таньдаг ш дээ,” би түүнд санууллаа.
“Чиний найз залуу гэж мэдэхгүй ш дээ,”
Би түүн рүү сэжигтэйгээр харлаа. “Яагаад гэнэт...?”
“Тэгэх ёстой юм биш үү?” тэр гэмгүй царайлан хэлэв.
“Мэдэхгүй,” би хүлээн зөшөөрөв. Би ямар ч туршлагагүй болохоор иймэрхүү зүйлийн наад захыг нь мэдэхгүй байсан юм.
“Хэрэггүй байхаа. Чи надаас болж жүжиглэх юм уу худлаа ярих хэрэггүй.”
Тэр тэвчээртэйгээр инээмсэглэв. “Би жүжиглэхгүй ээ.”
Би хоолоороо тоглон уруулаа хазаж эхлэлээ.
“Чи Чарлид найз бандитай болсон гэдгээ хэлэх юм уу хэлэхгүй юм уу?” тэр хариу шаардав.
“Чи миний ‘найз банди’ байсан юм уу?” энэ үгийг хэлэхээр дотор арзасхийх шиг л болж байлаа.
“Мэдээж ‘банди’ биш ч гэсэн тэгж хэлэхгүй бол болохгүй шүү дээ.”
“Тэрэндээ биш ээ, зүгээр л би чамайг найз залуугаас арай дээр юм гэж бодож байсан юмсан,” би үнэнээ хэлэн ширээ лүүгээ ширтлээ.
“Мэдээж түүнд романтик деталуудаа хэлээд хэрэггүй байх.” Тэр нэг хүйтэн хуруугаа сунган эрүүг минь дээшээ өргөлөө.
“Гэхдээ би байнга энүүгээр эргэлдээд байвал тэр гайхахгүй гэж үү? Цагдаагийн даргын муу талд нь ормооргүй л байна шүү.”
“Чи тэгэх юм уу?” би гэнэт байж ядан асуулаа. “Чи нээрээ байнга энд байна гэж үү?”
“Чи л намайг байлгахыг хүсэж байвал би хэзээ ч явахгүй,” тэр надад амлав.
“Би үргэлж чамтай хамт байхыг хүснэ,” би түүнд сэрэмжлүүлээ. “Үргэлж.”
Тэр ширээ тойрон над руу алхаж хэдэн алхамын цаана зогсоод нэг хуруугаа миний хацранд хүргэн юу бодож байгааг нь мэдэхийн аргагүйгээр над руу харан зогслоо.
“Миний ингэж хэлэх нь чамайг уйтгарлуулж байна уу?” би асуув.
Тэр юу ч хэлэлгүй миний нүд рүү цагийн баримжаа алдагдтал удаан гэхч нь ширтэн зогссон юм.
“Чи болчихсон уу?” тэр эцэст нь асуулаа.
Би үсрэн босов. “Аанхан.”
“Хувцсаа өмсчих – би энд хүлээж байя.”
Юу өмсөхөө шийдэх үнэхээр хэцүү байлаа. Цус сорогч найз залуу чинь чамайг өөрийнхөө гэрийнхэнтэйгээ танилцахуулахаар авч явахад ямар хувцас өмсөх талаар ном байдаггүй нь ойлгомжтой. Одооноос “цус сорогч” гэдэг үгийг бодоход хүртэл илүү амар болсон байлаа. Би өөрийгөө өмнө нь энэ үгнээс зайлсхийдэг байсан гэдгээ сайн мэдэж байсан юм.
Эцэст нь би өөрт байдаг ганц юбка болох урт, цайвар өнгөтэй энгийн юбкагаа өмсөн түүний өмнө нь магтаж байсан цэнхэр цамцтайгаа хослуулав. Авралгүй болсон үсээ толинд хараад боолтоор дээш шууж боолоо.
“За,” би шат доошоо үсрэнгээ хэлэв. “Одоо гайгүй байх.”
Тэр намайг аль хэдийн шатны доор хүлээн зогсож байсан юм. Би зайныхаа баримжааг алдан түүний цээжийг мөргөн унах шахахад тэр хэсэг түшин зогсож байснаа намайг өөртөө наан тэврэлээ.
“Үгүй шүү,” тэр миний чихэнд шивнэв. “Чи гайгүйгийн яг эсрэг нь. Хэнд ч чам шиг гоё харагдах эрх байх ёсгүй.”
“Гоё гэж ямар утгаараа?” би асуулаа. “ ‘Шүлс асгарам’ гоё юм уу аль эсвэл ‘сэтгэл булаам’ гоё гэж үү? Би солисон ч болно ш дээ...”
Тэр санаа алдан толгойгоо сэгсэрлээ. “Тэгэх шаардлагагүй.” Тэр хүйтэн уруулаа миний духанд түр наан үнсэхэд өрөө тогтворгүй болж эхлэсэн юм. Түүний үнэр нь намайг мансууруулж орхиж байв.
“Ямар утгаараа гоё гэснээ тайлбарлаад өгөх үү?” тэр хэлэн нэг хуруугаа нуруу доош явуулан, түүний ч амьсгаа мөн хурдсаж эхлэлээ. Миний толгой эргээд хачин болж эхлэж байсан юм. Тэр толгойгоо бага зэрэг тонгойлгон хоёр дахь удаагаа уруулаа миний уруултай нийлүүлэн үнсэв.
Харин яг энэ үед би ухаан алдан унасан юм.

| ||
|
16. Карлаил
Тэр намайг хөтлөн урьд цухас дурдсан Карлаилын ажлын өрөөрүү дагуулан явлаа. Үүдний өмнө ирж түр зогсох даруйд:
“Ор ор,” гэх Карлаилын уриалгахан дуу гарав.
Эдвард түрүүлэн баруун талдаа цэлийсэн том цонхтой өндөр адартай танхимд яваад орчихов. Ханыг бараан хавтангаар бүржээ — энэ нь тэднийг илүү тодотгон өгч байв. Ханын зайнд хүзүү чилээмээр өндөр тавиурт дүүрэн ном өрсөн нь миний л мэдэх номын сангаас арвин сантай юм.
Карлаил маш том улаан зандан ширээний ард савхин бүрээст түшлэг налжээ. Тэрээр уншч суусан зузаан ботийн хуудас нугалаж суув. Өрөө яг л коллежийн деканы өрөө шиг — гагц Карлаил энэ дүрд арай л залуу харагдана.
“Юугаар туслах уу?” хэмээн Карлаил өндийх зуураа эелдэгээр асуув.
“Беллад өөрсдийнхөө намтраас бага зэрэг танилцуулах хүсэлтэй ирлээ” гэж Эдвард хэлээд “тодруулбал таны намтарыг” гэв.
“Таньд түвэг удахыг хүсээгүй шүү” гэж би учирлалаа.
“Яалаа гэж. Хаанаас эхэлж яриалмаар байна?”
“Ваггонерээс авхуулаад” Эдвард хариулаад, гараа хөнгөхнөөр мөрөн дээр минь тавьж намайг түрүүний орж ирсэн хаалга тийш эргүүлэв. Тэр надад хүрэхэд, хаана ч хүрсэн гэлээ миний зүрх хүчтэй цохилдог билээ. Энэ удаа Карлаилын дэргэд байснаас болоод бүр ч ичих шиг болов.
Бидний харж буй энэ хана бусдаасаа онцгой юм. Номын тавиурын оронд зарим нь хурц тод, зарим нь дүнсгэр хар цагаан өнгө зонхилох хэмжээ бүрийн олон зурагнуудыг тараан байрлуулжээ. Би ямар нэг логик холбогдол, нийтлэг шинж хайн гүйлгэн харсан ч юу ч олсонгүй.
Эдвард намайг дагуулан зүүн жигүүрт байрлах модон хүрээтэй тосон зургийн өмнө ирлээ. Энэ зураг бусад том, өнгөлөг зурагны дэргэд үл анзаарагдам хийгээд, солонгорон гялтганах боронзон өнгөөр хаа нэг байрлах өндөр шовх цамхаг, хазайж сэрийсэн олон дээвэр бүхий жижиг хотыг дүрсэлжээ.
“1650 он Лондон хот” гэж Эдвард хэллээ.
“Миний бага залуу үеийн Лондон” хэмээн бидний ард зай барин зогсож байсан Карлаил нэмэв.
“Та бидэнд энэ түүхийг ярьж өгөөч” гэж Эдвард асуулаа. Би Карлаилын царайны хувиралыг ажиглахаар зурвас харав.
Тэр миний харцыг тосч аван инээмсэглээд “Тэгэлгүй яах вэ. Гэхдээ одоо би ялгүй яарч байна. Өглөө эмнэлгээс дуудлага ирсэн — доктор Снөв өвчтэй болохоор тэр. Ер нь тэгээд чи энэ түүхийг надаас сайн мэднэ шүү дээ” гэж Эдвардлуу учиртай харж инээмсэглэв.
Энэ бүхэн учрыг олоход бэрх гаж эрлийзжилтээс эхэлсэн юм—арвандолдугаар зууны Лондон хотын эмч бүр гайхаш тасарч эмчилгээнд ахиц гаргаж чадахгүй байжээ.
Тэр зөвхөн надтай ярьж байгаа гэхэд арай чанга дуугаар ярьсан учрыг ойлгосонгүй.
Дараа нь намайг энхрийлэн инээмсэглээд өрөөнөөс гарч одлоо.

Би Карлаялын төрөлх хотын бяцхан зургийг анхааралтай ширтэнгээ.
“Тэгээд юу болсон юм бэ?” хэмээн намайг харж байсан Эдвард өөд сонирхон асуув. “Өөрт нь юу болж байгааг мэдсэний дараа яасан бэ?”
Тэр нэгэн зураг тийш харцаа шилжүүлэхэд би ч бас нүдийг нь дагуулан уг зургийг ажиглалаа. Алсарч дүнхийсэн намрын уйтай ойн цоорхойн зөрөг, хаяалсан их байцат оргил өөд чиглэжээ.
“Эцэстээ юу болон хувирсанаа хүлээн зөвшөөрсөн тэрээр,” Эдвард намуухан хүүрнэн “өөрийгөө хараан зүхэхийн эрхэнд амиа егүүтгэхээр шийдсэн юм” гэлээ.
“Яаж?” би дуулдахаар асууя гээгүй ч, энэ л үг миний цочирдсон сэтгэлийн угаас гараад байв.
“Хамгийн өндөр оргилоос үсэрсэн” хэмээв, түүний хоолой ер бусын дөлгөөн байлаа. “Мөн далайд живж үхэх гэж үзсэн. Гэвч түүний бие залуу хүчирхэг байсан юм. Хувираад удаагүй ч хооллох тал дээр өөрийгөө тогтоон барьж дийлдэг байсан нь үнэхээр гайхалтай. Хэдий тийм ч байгалаас заяасан төрөлх ухамсар гэдэг юу юунаас хүчирхэг хийгээд бүгдийг захирах чадалтай ажээ. Энэ их хүчийг сөрөн өөртэйгөө тэмцэлдэж өлсөж үхэхээр оролдсон юм.
“Ингэх боломжтой гэж үү?” хэмээн дорой дуугаар асуулаа.
“Үгүй ээ, биднийг алж чадах цөөн хэдэн арга бий.”
Би асуухаар амаа нээх агшинд тэр тасарсан яриаг үргэлжлүүллээ.
“Тэр өлсөж цангахын эрхэнд сульдан доройтож байв. Удалгүй өөрийгөө захирах чадвараа алдаж байгааг мэдээд хүний нийгмээс аль чадахаар холдсон байна. Сарын турш шөнөөр тэнүүлчиж, өөрөөсөө жигшихийн хэрээр ганцаар байх болов.
“Нэгэн шөнө нуугдаж байсан газрын орчимд буган сүрэг бэлчиж байжээ. Хэт ангаж ухаанаа алдсан тэр юуг ч бодолгүй зэрлэгээр дайрсан байна. Ингэж түүний хүч тамир сэргэж ой гутам зэрлэг араатны амьдралаас өөр зам байгааг олж мэджээ. Урьд юунд бугын мах иддэггүй байж вэ. Ахин сар өнгөрөхөд амьдралыг үзэх шинэ үзэл бий боллоо. Чөтгөр шиг амьдрах албагүй юм байна. Өөрийгөө ингэж шинээр нээсэн юм.
“Удалгүй амьдралаа үр бүтээлтэй өнгөрүүлж, сурч мэдэхэд ихийг зарцуулж оюун ухааныг өөрийн болгохоор зорьжээ. Түүний өмнө урт удаан мөнх амьдрал зурайж байв. Өдөр нь төлөвлөж, шөнө нь хичээллэдэг болов. Францруу сэлж очоод... ”
“Францруу сэлж очоод гэнэ ээ?”
“Хүмүүс Ла-Маншийн сувгаар үргэлжид л сэлгүүцдэг шүү дээ” хэмээн надад сануулж хэллээ.
“Тийм л байх даа, Энэ бүх ярианы дэргэд юухан байх вэ дээ. Үргэлжлүүл үргэлжлүүл.”
“Сэлэх нь бидэнд амархан зүйл юм аа учир нь...”
“Чамд юм бүхэн амархан байлгүй” гэж амандаа үглэлээ.
Тэр хэсэг хүлээзнэж, өхөөрдсөн төрхөө дарахыг хичээж байв.
“Би ахиж яриа таслахгүй ээ. Амлаж байна.”
Тэр гашуунаар инээмсэглээд. “Учир нь бидэнд амьсгаа авах хэрэгцээ байдаггүй юм” гэлээ.
“Чи...”
“Үгүй шүү, чи амласан биз дээ” гээд инээд алдаж хүйтэн хуруугаа миний уруулд хүргэж “Чи энэ түүхийг сонсмооргүй байна гэж үү?”
“Чи дандаа ингэж бултаад намайг юм яриулахгүй удаан барьж чадахгүй ээ” гэж түүний хурууны цаанаас бувтналаа.
Тэр гараа аажим өргөж миний хүзүүг илбэв. Зүрхний минь хэмнэл түргэсч байлаа, гэсэн ч үүнийгээ үл тоон шургуу зүтгэлж
“Амьсгалах шаардлагагүй гэнэ ээ?” хэмээн шалгаав.
“Тийм ээ, шаардлагагүй. Одоо бол зүгээр зуршлийн дагуу л тэр” гэж мөрөө хавчисхийв
“Хэр удаан... амьсгалахгүй байж чадах вэ?”
“Яг тодорхой, хэлж мэдэхгүй нь. Үнэр авахгүй байна гэдэг бага зэрэг эвгүй байдаг юм.”
“Бага зэрэг эвгүй” хэмээн би давтлаа.
Би сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй ил задгай илэрхийлсэн нь түүнийг бага багаар гунигт автуулсаар байсныг анзаарч мэдээгүй ажээ. Гараа доош буулган хүлэгдсэн мэт хөшиж, нүд нь намайг цоо ширтэж байв. Анир чимээ тасарлаа. Түүний царай улам ч цонхийжээ.
“Юу болоо вэ?” хэмээн шивнэж хүйтэн царайд нь хүрлээ.
Миний гар хүрэхэд царай нь засарч, гүнзгий санаа алдаад. “Тийм зүйл болсон ч би хүлээсээр байх болно” гэв.
“Юу болох гэж?”
“Миний ярианаас эсвэл чиний өөрөө олж харах тэр зүйл чамд ямар санагдахыг зарим талаар ойлгож мэдэрч байна. Тэр цагт чи орь дуу тавин аль чадахаар зугтан зайлах биз ээ” гээд араас нь инээмсэглэхчээ аядав, түүний харцанд гуниг тодроно. “Тэр үед би чамайг зогсоохгүй. Чамайг эсэн мэнд байхыг хүсэх учир би юу ч хийхгүй. Харин тэр хүртэл чамтай хамт баймаар байна. Хамт байх заяа нь үгүй... азгүй хоёр тачаадсан хүсэл...” хэмээн харц буруулах зуураа хэлэв. Хором өнгөрөв.
“Би хаашаа ч явахгүй” гэж ам өглөө.
“Харж л байя” гээд инээмсэглэж байна.
Би ширүүн төрх гарган “За Карлаял Францруу сэлж явсан тэгээд”

17. Тоглолт
Эдвард манай гудамжны үзүүр тойрон орж ирэхэд бороо дөнгөж шивэрч эхэллээ. Энэ мөчийг хүртэл бодит амьдралд хэдхэн цаг болоход тэр минь надаас холдохгүй гэсэн бодолдоо өчүүхэн ч эргэлзсэнгүй.
Гэнэт өгөршиж зэв суусан хар Форд Чарлигийнх өөд өгсөхийг харав – тэр даруй Эдвард үл ойлгогдох битүү дуугаар бувтнах дуулдлаа.
Борооноос хорогдсон Жакоб Блэк урд талын давчуу бүхээгт эцгийнхээ суусан тэргэнцрийн цаана суужээ. Машинаа зогсоолд тавихаар миний тэргийн цаагуур орох агшинд Биллигийн царай Эдвардтай эн зэрэг чулуу мэт хөшсөн төрхтэй болчихлоо. Жакоб харц буруулсан нь ичсэн байдалтай аж.
Эдвард хилэгнэсэн нам дуугаар “Хилээ зөрччихлөө”.
“Бодвол Чарлид анхааруулж хэлэхээр ирж дээ” тэдэнт дургүйцэхээс илүү өрөвдөх сэтгэл төрөв.
Бороонд онийсон Биллигийн жихүүрхсэн харцанд Эдвард толгой дохьж мэндлэв.
Өдийд Чарли эзгүй байна гэж худлаа.
Би зүрхлэн “Үүнийг надад даалгачих” гэхэд Эдвардын ширүүн харц намайг үймрүүлж орхилоо.
Аз болоход тэр зөвшөөрөв. “Дажгүй санаа байна. Болгоомжтой яриарай. Цаад хүүхэд нь сэжиг аваагүй байгаа шүү” гэв.
Түүний хүүхэд гэсэн үг нь миний эгдүүг хүргэж. Жакоб надаас тийм ч бага биш хэмээн санууллаа.
Тэр надруу хараад, уур бухимдал нь салхинд хийсч, “Өө тийм л дээ” хэмээн өршөөл эрэх мэт инээв.
Би амьсгаа аваад хаалганы бариул татлаа.
“Тэр хэдийг орж ирүүлээч” гэх дуу дотроос гарч “За би гадуур гарчаад ирье. Харуй бүрий болоход ирчихнэ ээ.”
Та миний тэргээр явах уу? ийм санал тавчихаад надад хэрэг болохгүй гэдгээ Чарлид яаж тайлбарлах аргаа олж ядав.
Нүдээ дүрлийлгэн “Би гэрлүүгээ энэ тэргээс ч хурдан гүйгээд ирнэ.”
“Та заавал гадуур гарах хэрэггүй ээ” хэмээн сунжруулан хэллээ.
Тэр миний горьлосон царайг харж байснаа инээмсэглээд “Тийм шүү. Чи тэднээс салж санаа амарлаа ч— Блэкийн байгаа чигт харц шидэн — намайг шинэ найз залуутайгаа танилцуулах л болно” гээд бүх шүдээ гарган нүүр дүүрэн инээмсэглэв.
Дотор онгойлоо. “Маш их баярлалаа.”
Түүний мушийж инээхэд би ямар дуртай гээч. “Би түр гарчихаад ирье дээ” гээд үүдний довжооруу хяламхийн харсанаа өнгийж ирээд эрүүн доохон минь шов хийлгэв. Миний зүрхний цохилт түргэсч хурдхан хариу бариад бас үүдээр шагайв . Биллигийн царай засарсан ч, сандлаасаа чанга зуурсан байв.
Хаалгаа нээж бороонд гарахдаа “Битгий удаарай” гэлээ.
Цахилах тэнгэрийн очтох гэгээнд яаран гарах зуур миний араас нүдээрээ үдэж суугаа нь мэдрэгдэх шиг болов.
“Сайн уу Билли, Сайн уу Жакоб” гэж аль чадахаараа хөгжилтэй мэндлээд “Чарли өнөөдөржингөө алга– Та хоёрыг удаан хүлээлгэхгүй гэж найдахаас.”
“Удахгүй дээ” хэмээн Билли харууссан өнгөөр хэлэв. Түүний хар нүд ихэд нухацтай ширтэнэ. “Энийг л өгөх гэсэн юм” гэв. Өвөр дээр нь бор цаасан ууттай зүйл байна.
Дотор нь юу байгааг мэдэх юм алга. “Баярлалаа. Орж дулаацахгүй юм уу”
Намайг анхааралтай ажиглах түүний харцыг анзаараагүй дүр эсгэн хаалгаа нээгээд дотогш дохилоо.
“Наадхыг чинь би барьж байя” хэмээн санаа тавиад, хаалга хаахдаа Эдвардын зүг хараа сунгалаа. Тэвчээртэйгээр хүлээсэн хэвээр бөгөөд намайг хараад царай нь гийлээ.
“Хөргөгчид хийсэн нь дээр байх” хэмээн Билли хүүдийгээ өгөх зуураа өгүүлээд. Харри Клэйрвотерийн гараар хийсэн хатаасан загас – Чарлигийн дуртай. Хөргөгчид хуурай байх байлгүй гээд мөрөө шөргөөв.
“Баярлалаа” давтаж хэлэхдээ жинхнээсээ баярлав. Загас бэлтгэдэг хэдэн арга барагдаж байтал аз дайрч энүүгээр хэдэн оройг залгуулах болох нь.
“Загасчилхаар явжээ янз нь” хэмээн зальжин харцаар асуув. “Очдог газартаа суугаа болов уу? Тэгвэл замд дайралдах юм байна” гэв.
“Үгүй байх” хэмээн нүүрээ минчийлгэн бушуухан булзааруулж. “Өөр зүгт явсан... хаашаа гарсаныг харсангүй” гэлээ.
Миний нүүрний хувиралыг үзээд нэгийг бодов бололтой.
“Жек” гэж орилоод, надаас харц салгалгүй “Надад Ребэка машиныхаа өмнө авхуулсан шинэ зургийг аваад ирээч Чарлигийнд орхичохъё үзнэ биз” гэлээ.
“Хаана байгаа юм бэ” гэх Жекобын баргар дуу гарав. Зэрвэс харвал хоёр хөмсөг нь байдгаараа нийлчихсэн таг доошоо л ширтээд байв.
“Тэргэн дотор харагдах шиг болсон” гэж Билли хэлээд “Сайн хайвал байгаа даа” гэв.
Жакоб мөрөө хавчаад бороонд гүйж гарлаа.
Билли бид хоёр дуугүй биенээ ширтэж хэсэг зогслоо. Хэдэн хором өнгөрөхөд хэт нам гүн байдал эвгүй санагдаад галзуух тийшээ эргэв. Нойтон дугуй хулдаасан дээр чихарч дуугарахыг бодвол миний араас дагаж яваа бололтой.
Ууттай юмаа хөргөгчний дээд тавцан пиг дүүрэн ч дээрээс нь чихэж орхиод, эргэж харсанд түүнтээ харц тулав. Түүний гүн үрчлээт царайг тааж уншихад бэрх ажээ.
“Чарли энүүгээр ирэлгүй удна гэсэн” хэмээн ялимгүй бүдүүлэг өнгөөр хэлэв.
Толгой дохин зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн ч хариу дуугарсангүй.
“Хатаасан загас өгсөнд баярласан шүү” гэж үгийн далимд хавчууллаа.
Мөн л толгой дохисоор. Би шүүрс алдаад энгэр дээрээ гараа зөрүүлэв.
Тэр миний эвгүйрхсэнийг гадарласан бололтой “Бэллa” гээд түгдэрлээ.
Би чих тавин хүлээв.
“Бэлла” ахин хэлээд “Чарли бол миний сайн найз.”
“Тийм”
Баргил дуугаар үг бүрээ зөөн ихэд хянуур асуусан нь “Би чамайг Күллэнийнхтэй ойртох болсоныг гадарласан”
Ахин “Тийм” хэмээн хөндий хариулав.
Түүний хөмсөг зангирч “Хэдий надад хамаагүй хэрэг ч олигтой санаа биш байна даа” гэв.
Таны зөв “Танд хамаагүй хэрэг”
Миний дууг сонсоод буурал сор суусан хөмсгөө өргөн “Мэдэхгүй байх нь аргагүй, гэхдээ Күллэнийн удмынхан улаан арьстнуудын нутагт тун таагүй балаг тарьсан юм” гэв.
“Тийм ээ, би мэдэж байгаа” гэж түүнийг цочирдтол шулуухан хэлээд “Гэвч тарьсан хэргийнхээ балгийг хүртээгүй юм биш үү? Улаан арьстнуудын нутагт хөл тавих эрхгүй юм чинь тийм ээ?” Өөр өөрсдийн удмыг хамгаалж үлдэх тэрхүү зөвшилцлийн талаарх нарийн ширийнийг ийн сөхөж хэлсэн нь түүнийг хэсэг зуур хөшөөж орхилоо.
“Тэр үнэн үнэн” хэмээн хүлцээд, ихэд сэрэмжлэн “Чи... Күллэнийнхний талаар сайн мэдэх юм. Бодож байснаас минь илүү.”
Би доош түүнрүү хараад “Магад таниас ч илүүг мэдэх биз” гэв.
Зузаан уруулаа цорвойлгон бодол болоод “Магад” гэснээ гярхай харцаар “Чарли ч бас бүгдийг мэдэж байгаа юу” гэлээ.
Миний хамгаалалтын сул цэг олдлоо.
“Чарли Күллэнийнхэнд сүрхий байдаг” булзааруулах гэлээ. Мэдээжээр миний булзаж байгааг анзаарч мэдэв. Түүний төрх тайван бас таагүй хэвээр байлаа.
“Хэдий миний мэдэх хэрэг биш ч” ам нээж. “Чарлид бол хамаатай даа” гэв.
“Ахиад хэлье энэ бүхэн миний мэдэх хэрэг, тийм биш байлаа ч Чарлид зөвхөн өөрт нь хамаатай асуудал тийм биз дээ?”
Хэлэх үггүй болсондоо шаралхаж ийм элийрсэн асуулт тавьж байгаа гэдгийг тэр ойлгосон болов уу. Тийм бололтой. Нам гүмийг эвдэх шаагих дээврийн дуунаар олон зүйлийг эргэцүүлж хэсэг суув.
“За тийм ээ” нэг юм дуугарч “Чиний мэдэх хэрэг юм даа” гэв.
Би тайвширч санаа алдаад “Баярлалаа Билли”
“Юу хийж байгаагаа сайн бодоорой Бэлла” царайчлан захихад нь
“Тэр мэдээж” хэмээн яаран хариуллаа.
Тэр ширүүн төрх гарган “Одоо ингээд больсон нь дээр гэж би хэлэх гэсэн юм”
Түүний нүдрүү эгцэлж харлаа, миний л төлөө гэх түүний харцанд зүрхлэж хэлэх үг байсангүй.
Гэнэт намайг огол үсрэн цочтол урд хаалга савах чимээ гарав.
“Машинд ямар ч зураг алга” гэсэн Жекобын гомдолтой дуу гарч булан тойроод ирэхэд мөр нь нэвт норчихсон, үснээс нь ус дусч байлаа.
“Xм” Билли дүнгэнэж байснаа тэргэнцрээ эргүүлж хүүдээ хандан “Тэгвэл гэртээ л орхисон байж таарлаа” гэв.
Жекоб гүн эмгэнэл илэрхийлж нүдээ томоор эргэлдүүлээд “Янзтай”.
“За Бэлла Чарлид дуулгаарай – Билли түр бодолхийлээд – сая юун дээр зогссоныг” гэв.
“Тэгнэ ээ” аман дотроо бувтнахчаа болов.
Жекоб мэл гайхаж “Одоо ингээд буцах юм уу”
“Чарли мөдгүй гэнэ” хэмээн Жекобын хажуугаар зөрөхдөө Билли хэлэв.
“Ээ” Жакоб урам хугарсан байртай “За за Бэлла дараа уулзая даа”
“Тэгье ээ”
“Болгоомжтой байгаарай” гэх Биллигийн анхааруулгад би хариу дуугарсангүй.
Жакоб эцгийгээ үүдээр гарахад нь туслалаа. Би гараа даллах аядаад, өөрийнхөө хүнгүй болсон тэрэглүүгээ харц чулуудаад тэднийг явахаас өмнө хаалгаа хааж орхив.
Үүдэнд чагнан зогслоо, тэдний машинаа асаах, хойш ухарч замдаа ороод явах хүртэл нь чих тавин хүлээв. Чимээ тасарсаны дараа уур бухимдал, сэтгэлийн түгшүүрээ дарахыг хичээн тэр чигтээ жаал зогсов. Сэтгэл арай дээрдмэр болсонд хувцсаа солихоор дээш гүйлээ.
Гадуурхаа хэдэнтээ сольж үзэв, энэ шөнө юу ч болж мэдэх шүү дээ. Одоо юу болох талаар бодох бүр саяын болж өнгөрсөн бүхнийг мартагнаж байгаа нь энэ. Жаспир Эдвард хоёрын хараанаас салахын тул жаал нүүр амаа янзалсан болов. Өмсөх хувцсаа олж ядаад хуучин муу ноосон цамц жинс углалаа – тэртээ тэргүй өнөө оройжингоо борооны цув нөмөрч зогсоно доо.
Утас хангинахад доод давхарлуу гүйхээрээ ирж авлаа. Ганц л хүний дууг сонсохын төлөө тэр, өөр хэн ч байсан намайг гонсойлгох байв. Гэхдээ хэрэв надтай ярьмаар санагдвал миний өрөөнд биеэрээ хүрээд ирнэ гэдгийг ч дотроо мэдэж л байлаа.
"Байна уу?" амьсгаадан асуулаа.
"Бэлла, би байна аа" Жэссика ярьж байв.
"Өө сайн уу Жэсс" бодит ертөнцөд бууж ирэх хүртлээ хэсэг будиллаа. Жэсстэй ярихад бүхэл өдрийг өнгөрөөчих шиг санагддаг байсан бол одоо бүтэн сар болох нь ээ. "Бүжиг ямар болов" Жэссээс асуув.
“Ёстой хөгжилтэй” байсан Жэссика нисч эхэллээ. Ахиж асуух хэрэг байсангүй, урьд оройг минут бүрээр нь зураглаж гарлаа. Би ч хэрэгтэй газар нь мм аан гээд л, тэгсэн ч гүйцэж ойлгож амжихгүй байв. Жэссика, Майк, бүжиг, сургууль – байх ёстой тэр л янзаараа. Би цонхруу хараа сунгалаа, аварга том үүлсийн завсраар ташуулдан тусах гэрлийн баримжааг тоочиглох гэж үзэв.
"Намайг сонсов уу Бэлла" Жэсс ундууцах аятай асууж байна.
Уучлаарай юу гэв?
“Майк намайг үнссэн. Итгэж байна уу?”
“Гайхалтай юм болжээ Жэсс”
“За өчигдөр орой юу хийв” Жэссика шалгаасан байртай, өөрийгөө тоохгүй байгаад гомдсон шинжтэй асуув. Эсвэл нэг бүрчлэн асуугаагүй болохоор унтууцсан биз.
“Хийсэн юмгүй ээ. Гадуур гарч, нар салхи үзлээ”
Чарлигийн машин гаражруу орох нь сонсдлоо.
“Эдвард Күллэний талаар шинэ сонин дуулав уу?”
Урд хаалга хаагдах чимээ гарлаа, шатан доогуур хөлхөх, бууны гэрээ тавьлах Чарлигийн үйл хөдөлгөөн бүр сонсогдож байв.
“Амм” би гацаж, түүнээс өөр шинэ сонин гэж байдгийг санахгүй байлаа.
“Сайн уу хүүхдээ” Чарли гал зуух орох зуураа хэллээ. Хариуд нь гараа дохив.
Жэсс түүнийг сонссон бололтой, “Өө аав чинь байсан юм уу. Тэр яахав – маргааш уулзаж байгаад ярина аа. Тригнометр дээр уулзая”
“За уулзатлаа баяртаа Жэсс” би утсаа тавьлаа.
“Сайн уу аав.” Тэр гоожуурт гараа угаан үрж байснаа “Загасаа хаана хийв” гэлээ
“Хөлдөөгчид байгаа”
“Хөлдөхөөс нь өмнө хэдийг гаргачия – Билли өнөө өдөр Харри Клэрвотерийн хатаасан загас өгсөн юм.” Би цовоо дуугаар хэллээ.
“Тэгээ юу Чарлигийн нүд нь сэргэж “Гоё амттай шүү” гэв
Намайг оройн хоол бэлтгэх зуур Чарли цэвэрлэгээ хийж байв. Биднийг ширээ засаад дуугүй хооллох хүртэл энэ бүхэн удсангүй ээ. Чарли хоолоо тавилгүй идэж байв. Харин би яажшуухан өөрийнхөө санааг эвтэйхэн ойлгуулая даа гэсэн бодолд дарагдаж суув.
“Өнөөдөр юу хийв дээ?” гэж асуув, яг загатнасан газар маажлаа.
“Өдөр байшингийнхаа ойр хавиар эргэлдэж байгаад...” өдрийн өчүүхэн хэсгийг шүү дээ үнэндээ. Цовоолог ярих гэсэн ч гэдэс эвгүйрхэж эхлэв. “Өнөө өглөө Күллэнийхээр ороод гарсан” гэчихэв.
Чарли сэрээгээ алдаад унагчихав.
“Доктор Күллэнийхээр үү?” мэл гайхан асуулаа
Түүний энэ байдлыг анзааргүй дүр үзүүлэн “Тийн” гэв.
“Би өнөө орой Эдвард Күллэнтэй болзох гэж байгаа , намайг эцэг эхтэйгээ уулзуулна гэсэн...
Аав?”
Чарли яг л татчихсан хүн шиг харагдаж байлаа.
“Аав, та зүгээр үү?”
“Эдвард Күллэнтэй хамт гадуур гарна гэнэ ээ” уухилах мэт асуув
Өнгөрчээ. “Таныг Күллинийхэнд сайн гэж бодсон юмсан.”
“Тэр чамд хөгшдөнө өө.” жигших аятай.
“Бид хоёр хоёулаа дунд сургуульд сурдаг.” би засч хэлэв, тэр уг нь зүүдэндээ л тааж мэдэхээр яг онож хэлсэн л дээ.
“Байзаарай.” Тэр бодолхийлж “Хэн нь Эдвин юм бэ”
“Бага нь Эдвард, хүрэн үстэй нь.” Илүү царайлаг нь,илүү бурханлиг нэг нь
“Оо тэр нь үү” – толгойд нь нэг юм эргэлдээд байна – “дажгүй байж магадгүй ээ, харин тэр том нь нэг л биш ээ. Сайн л хүү шиг харагддаг гэхдээ чамд арай л ахдах байх аа. Тэгээд Эдвин чиний найз банди болов уу?”
‘Эдвард гээч аав”
“Мөн юм уу тэгээд”
“Тийм л болж таарлаа”
“Өнгөрсөн орой надад таалагдах хархүү алга гээд л байсан биш үү.” Тэр сэрээгээ авахаар тонгойж байлаа, бодвол эгзэгтэй үеэ давсан бололтой.
“Эдвард уг нь хотод суудаггүй л дээ Аав”
Тэр зажилсан чигтээ тоомжиргүй ширтэв.
“Тэгээд бас” би үргэлжлүүлж “дөнгөж л эхлэж байгаа, тэгэхээр. Найз залуу энтэр гэхээр надад эвгүй байна” гэв.
“Хэзээ энд ирэх юм бэ?”
“Удахгүй ирнэ ээ”
“Та хоёр хаачих юм”
Шоолонгуй дуу алдаж. “Таныг Испанийн байцаан таслах шүүх дуудчихгүй гэж найдая. Тэдний гэрийнхэнтээ бейсбол тоглоно оо.”
Нүүрээ үрчийлгэснээ битүүхэн инээгээд “Чи бейсбол тоглох гэж үү”
“Яахав би заримдаа бас харж зогсоно л доо”
“Чи энэ залууд их сайн юм байна” хэмээн ажиглаж мэдсэнээ дүгнэв.
Би нүдээ эргэлдүүлэн санаа алдлаа.
Хөдөлгүүрийн хүнгэнэх чимээ манай байшингийн өмнө ирж зогсох сонсдов. Би яаран аяга тавгаа угааж эхлэв. “Наадхаа орчих оо, би хийчхье, намайг бөөцийлсөөр бүр муу зан сургаж гүйцлээ” гэв.
Хаалганы хонх цохиход Чарли онгойлгох болов. Би түүнээс хагас алхмын зайнд зогслоо.

18. Эрэл
Тэд нэг нэгээрээ хэдэн метрийн зайтай модон дотроос гүйн гарч ирсэн юм. Хамгийн эхэнд явж байсан эрэгчин цус сорогч түр зуур зогсож өндөр, хар үстэй эрэгтэйгээ урдаа гарган алхуулад нь хэн нь ахлагч гэдэг нь илт байлаа. Гурав дахь нь эмэгтэй байсан бөгөөд энэ зайнаас түүний цочирдом час улаан өнгийн үснээс өөр юм харагдахгүй байсан юм.
Тэд яг энэ дарааллараа болгоомжтойгоор Эдвард болон гэрийнхэн лүү нь зүглэн алхаж тэднийг арай олон бүрэлдэхүүнтэй гэсэн утгаар нь хүндлэж буй мэт харагдаж байв.
Тэднийг бага багаар ойртон ирэхэд тэдний Күллэнгийнхнээс ялгарах шинжүүд бага багаар илэрч байлаа. Тэдний алхаа нь яг л муур мэт гэтэж бас шаардлагатай үед маш амраар дайралтын байрлалд орохоор байсан юм. Тэд жирийн үүргэвчтэй аячидтай адил энгийн жийнс, цаг агаарын хүндрэлүүдээс хамгаалсан материалаар хийсэн цамц зэрэг өмссөн байснаас гадна хөл нүцгэн явж байлаа. Хоёр эрэгтэй нь хоёулаа богино тайрсан үстэй байсан ч эмэгтэйгийх нь үсэнд ой модноос үлдсэн навч, хог зэрэг ороолцолдсон харагдана.
Тэд хурц нүдээрээ Эммэт, Жаспер хоёроор хамгаалагдан зогсож байсан Карлаилийн нямбай, арчаатай гаднах төрхийг нь шинжихэд Карлаил тэд нартай мэндлэхээр урагшаа нэг алхав. Хоорондоо үг яриа хэлэлцээгүй мөртлөө, хоёулангийнх нь зогсолт арай хүн шинжтэй болон тэгширсэн юм.
Хамгийн түрүүнд зогсож байсан эрэгтэй цус сорогч бараан туяатай арьс, гялалзсан хар үсээрээ хамгийн үзэсгэлэнтэй нь харагдаж байлаа. Тэр дунд зэргийн өндөртэй мөн мэдээж булчинлаг байсан ч Эмэттийн агуу том биеийг гүйцэхгүй байв. Тэр хурц цагаан шүдээ гайхуулан томоор инээмсэглэлээ.
Эмэгтэйгийн нүд нь нэг ч секунд тайвшралгүй урдаа зогсож буй эрэгтэй вампирууд болон хоёр хамтрагчийнхаа хооронд гүйлдэн гайхалтай үс нь ийш тийш салаалан хийсэж байлаа. Түүний зогсолт нь яг л арсланг санагдуулна. Хоёр дахь эрэгтэй хамгийн хойно нь хэний ч анхаарлыг татахгүйгээр зогсон харагдав. Түүний цайвар бор үс мөн ахлагчтайгаа харьцуулвал арай жижиг бие нь түүнийг арай зөөллөж өгч байсан ч түүний хөдөлгөөнгүй нүд нь хамгийн айдас төрүүлэм нь байсан юм.
Тэдний нүд нь бас өөр өнгөтэй харагдана. Миний танил болсон өнөөх алтлаг шаргал өнгө бус харин маш гүн улаан хар өнгөтэй байсан нь тэднийг улам аймшигтай харагдуулав.
Хар үстэй эрэгтэй нь инээмсэглэсэн хэвээр урагшаа алхан Карлаилийн өмнө зогслоо.
“Бид явж байгаад та нарын тоглохыг сонссон юм,” тэр бага зэрэг Франц аялгуутай хэлэв. “Намайг Лорент гэдэг, харин энэ бол Викториа, Жэймс нар.” Тэр хажуудаа зогсож байсан цус сорогчид руугаа заан хэллээ.
“Намайг Карлаил гэдэг. Энэ бол манай гэр бүлийнхэн, Эммэт Жаспер хоёр, Розали, Эзмэ Алис хоёр, мөн Эдвард Белла хоёр.” Тэр над руу анхаарал татахгүйн тулд албаар бүлэг бүлгээр танилцуулан хэлэв. Түүнийг миний нэрийг хэлэхэд би бага зэрэг цочирдлоо.
“Ахиад хэдэн тоглогч багтаах зай байна уу?” Лорент эелдгээр асуув.
Карлаил ч мөн адил Лорент шиг эелдэг хоолойгоор хариуллаа. “Уг нь бол бид яг явах гэж байлаа. Гэхдээ дараагийн удаад бол болж байна шүү. Та хэд энд удах юм уу?”
“Бид хэд Хойд зүг рүү л явж байгаад энэ хотод хэн байгааг зүгээр л сонирхсон юм. Бид өөрсдийнхөө төрлийн бусадтай тааралдаагүй их удсан юм л даа.”
Урьдны уур амьсгал алга болон одоо тэр хоёр яг л найзууд шиг бие биентэйгээ харьцаж эхлэхэд нь би Жасперийг чадвараа ашиглаж байна гэж таамаглав.
“Та хэд хаагуур ан хийдэг юм?” Лорент маш энгийнээр сонирхон асуулаа.
Карлаил түүний энэ асуултны цаадах утгыг нь үл тоомсорлов. “Олимпикийн энэ хавиар л бас хэрэгцээтэй үед Коаст Рэйнжэрсийн хавиар. Бид энэ ойр байнгийн оршин суугчаар амьдарч байгаа. Бид нарынхтай адил гэр бүл хойшоо Деналид бас нэг байдаг юм.”
Лорент бага зэрэг цочирдон Карлаил руу харлаа.
“Байнгийн? Яаж тэгж болдог юм бэ?” Тэр үнэнгээсээ сонирхсон сонсдож байв.
“Та нар манай гэрээр ороод гарвал яасан юм?” Карлаил урив. “Маш урт түүх л дээ.”
Жэймс Викториа хоёр түүнийг “гэр” гэж хэлэхэд нь бие бие рүүгээ гайхан харцгаасан ч Лорент нүүрний хувирлаа арай сайн удирдав.
“Наадах чинь маш сонирхолтой сонсогдож байна.” Тэр инээмсэглэв. “Бид хэд Онтариогоос хойш зогсолтгүй явсан болохоор ойрдоо өөрсдийгөө арчлах завшаан ч гарсангүй.” Тэр нүдээ Карлаилийн цэвэр, нямбай хувцсан дээгүүр гүйлгэн хэллээ.
“Битгий буруугаар ойлгоорой, гэхдээ энэ хавиар ан хийхгүй байвал бидний зүгээс баярлах байна. Манай гэрийнхэн бас мэдэгдэхгүйгээр амьдрах хэрэгтэй болохоор,” Карлаил тайлбарлав.
“Мэдээж,” Лорент толгойгоо дохин хэллээ. “Танай газар дээр ан хийхгүй байж болно. Үнэнийг хэлэхд сая Сеатлийн хавьцаа нэг хооллочихсон болохоор энэ хавиар ан хийхгүй,” тэр чангаар инээн хэлэхэд би бага зэрэг чичвэлзэн зогслоо.
“Бид нарыг дагаад гүйгээрээ – замыг чинь зааж өгье. Харин Эммэт Алис хоёр Эдвард Белла хоёртой хамт Жийпээр хүрээд ир,” Карлаил энгийнээр хэлэв.

19. Салах үгс
Чарли намайг хүлээж байсан юм. Байшингийн бүх гэрэл асаалттай байлаа. Би түүнд юу гэж хэлж явахаа бодож олохыг оролдон тун даагүй мэдрэмж төрлөө.
Эдвард машинаа миний машинаас холхон тавихад тэр гурав гурвуулаа үг дуугүй эргэн тойрноо шинжиж эхлэв. Ой модноос гарч буй бүх дуу авиаг чагнан мөн газар туссан сүүдэр болгоныг ажин эцэст нь Эдвард машинаа унтраалаа. Би тэд нарт саад болохгүйн тулд хөдөлгөөнгүй суув.
“Тэр энд алга,” Эдвард хэлэв. “Явцгаая.”
Эммэтт миний бүсийг тайлж өгөнгөө инээмсэглэн, “Битгий санаа зов, Белла, бид энд бүх юмыг зохицуулчихна,” хэмээлээ.
Би Эммэтт руу харан гэнэт л нулимс цэлэгнэж эхлэлээ. Түүнтэй саяхан танилцсан хэдий ч ахиж түүнтэй хэзээ уулзахаа мэдэхгүй байх үнэхээр аймаар байсан юм. Би явахаасаа өмнөх салах үгсийн гашуудлаа амсан яахын аргагүй уйлж эхлэв.
“Алис, Эммэтт,” Эдвард удирдав. Тэд машинаас гаран харанхуй руу зүглэн алхаж эцэст нь ор мөргүй алга болцгоолоо. Эдвард миний хаалгыг онгойлгон гарыг минь аван намайг тэврээд байшин руу дагуулан алхаж эхлэв. Түүний нүд нь ганц хором ч амраагүй юм.
“Арван таван минут,” тэр дахин сануулав.
“Би чаднаа,” би нусаа татан хэллээ. Миний нулимс надад нэгэн шинэ санаа төрүүлж байсан юм.
Би балкон дээр зогсон түүний нүүрийг хоёр гартаа аван нүд рүү нь ширүүхэн ширтлээ.
“Би чамд хайртай,” би түүнд хэлэв. “Одоо юу ч болсон хамаагүй би чамайг үргэлж хайрлах болно.”
“Чамд юу ч тохиолдохгүй, Белла,” тэр амлав.
“Зүгээр л төлөвлөөг дагаарай, за? Миний төлөө Чарлиг аюулгүй байлгаарай. Миний одоо түүнд хэлэх үгний дараа тэр надад нэг их дуртай биш л байх байх. Тийм учраас дараа нь түүнээс уучлалт гуйх завшаан хэрэгтэй байна.”
“Дотогшоо ор, Белла. Хурдлах хэрэгтэй,” тэр намайг яаруулав.
“Ахиад ганц юм,” би шивнэв. “Миний одоо ороод хэлэх үгсийг битгий сонсоорой!” Тэр аль хэдийн над руу тонгойж байсан тул би түүний цочирдсон царайг үнсэхийг тулд бага зэрэг сунгах л хэрэг байсан юм. Би түүнийг чадахаараа хүчтэй үнсэж дараа эргэн хараад урд хаалгаа өшиглөн онгойлголоо.
“Эндээс яв, Эдвард!” би түүн рүү орлин гайхсан царайн дээр нь хаалгаа саван хаав.
“Белла?” зочны өрөөнд хүлээн сууж байсан Чарли дуудлаа.
“Би ганцаараа баймаар байна!” би энэ үед чөлөөтэй урсаж байсан нулимсаа түүнд харуулан хашгичлаа. Шатаар дээшээ гүйн өрөөндөө ороод хаалгаа хойноо цоожлон ор луугаа гүйгээд цүнхээ гарган ирж орон дээрээ шидэв. Гудсан доогуураа гараа хийн оймсон дотроо нуусан бэлэн мөнгөө гарган ирж баглалаа.
Чарли хаалга балбаж гарав.
“Белла, чи зүгээр үү? Юу болоод байна аа?” тэр их айсан сонсдож байлаа.
“Би гэртээ харимаар байна,” гэж би орлин өөрийнхөө жүжиглэлтийг хичнээн сайн болсныг гайхширлаа.
“Тэр чамайг яасан юм?” Чарли уурлаж эхлэж байлаа.
“Яагаа ч үгүй!” би улам чангаар орлин хувцасны шүүгээ рүүгээ эргэтэл Эдвард аль хэдийн надаас түрүүлэн хувцас татан гаргаж над руу шидэж эхлэв.
“Тэр чамаас салчихсан юм уу?” Чарли хаалганы цаанаас асуулаа.
“Үгүй!” би амьсгаадан орлив. Эдвард над руу дахин нэг шүгээний хувцас шидэхэд цүнх дүүрч орхив.
“Юу болсон юм бэ, Белла?” Чарли дахин хаалга балбан орлилоо.
“Би түүнд салъя гээд хэлчихсэн!” би орлингоо цүнхнийхээ цахилгааныг татахыг оролдтол Эдвард миний гарыг түлхэн татаж өгөн надад болгоомжтойгоор үүрүүлж өглөө.
“Би машинд байж байя – хурдан буу!” тэр шивнэн намайг хаалганы зүг түлхэн өөрөө цонхоор үсрэн буув.
Би хаалганы цоожийг тайлан Чарлиг түлхэн хажуугаар нь гараад цүнхээ чирэн шат доошоо гүйв.
“Яагаад?” тэр миний хойноос орлин даган буув. “Тэр чамд таалагдаад байгаагүй бил үү?”
Тэр миний тохойноос зулгаан явуулсангүй.
Чарли намайг өөрлүүгээ эргүүлэн харуулахад тэр намайг хаашаа ч явуулах санаагүй байгаа нь илт байсан юм. Одоо түүнд хэлэх ганц л юм үлдсэн байсан нь түүнийг хичнээн ихээр шархлуулахыг бодон би өөрийгөө дотроо үзэн ядан зөхлөө. Гэвч түүнийг аюулгүй байлгах нь хамгийн чухал байсан юм.
Би өөрийнхөө хийх гэж байгаа зүйлдээ үл итгэн улам ихээр уйлж эхлэн түүн рүү муухай харлаа.
“Тэр надад таалагддаг нь үнэн – энэ л асуудал байхгүй юу. Би ахиж ингэж амьдарч чадахгүй! Би энд үлдэх үндэс ургуулмааргүй байна. Би ээж шиг энэ тэнэг жижиг тосгонд баригдмааргүй байна ш дээ. Би түүний гаргасан алдааг давтахгүй! Би Форксийг үзэн ядаж байна – ахиж нэг минут ч тэсэхгүй нь!”
Би яг л түүнийг тогоор цохичихсон юм шиг тэр миний гарыг сул тавив. Би түүний шархдан цочирдсон царайнаас нүүрээ буруулан хаалга руу зүглэн ахлалаа.
“Белла, чи одоо явж болохгүй ээ. Шөнө болж байна шүү дээ,” тэр миний хойноос шивнэв.
Би эргэж харж зүрхэлсэнгүй. “Шаардлагатай бол би машиндаа унтчихъя.”
“Дахиад нэг л долоо хоног үлдээчих,” тэр гуйв. Түүний гомдол, мөн цочроо бүрэн гараагүй байлаа. “Тэр үед Рэнэй гэртээ оччихно шүү дээ.”
Энэ удаад миний цочирдох ээлж байлаа. “Юу?”
Чарли миний ийнхүү эргэлзэлсэнд бага зэрэг баярлан яаран тайлбараа урсгаж эхлэв. “Тэр чамайг явсан хойгуур залгасан. Флоридад жоохон бүтэлгүй л байгаа юм шиг байна лээ. Хэрэв долоо хоногийн сүүлээр Фил гэрээтэй болохгүй бол Феникс руу буцна гэсэн.
Саидвиндэрсийн туслах дасгалжуулагч түүнийг багдаа орлон тоглогчоор авж магадгүй гэж байна лээ.”
Би толгойгоо сэгсрэн замбараагаа алдсан ухаан санаагаа цэхцлэхийг оролдов. Миний энд байх секунд бүр түүнийг аюулд оруулж байсан юм.
“Надад түлхүүр байгаа,” би бувтнан хаалганы бариулаа эргүүлэв. Тэр юу хийхээ мэдэхгүй, манаран нэг гараа миний зүг сунган зогслоо. Би дахиж түүнтэй хэрэлдмээргүй байсан юм. Нэмж сэтгэлийг нь шархлуулмааргүй байв.
“Намайг зүгээр л явуулчих, Чарли.” Би олон жилийн өмнө энэ хаалган дээр ээжийнхээ хэлсэн үгийг давтав. Би чадахаараа ууртайгаар хэлэн хаалгаа хүчтэйгээр татан онгойлголоо. “Би үнэхээр Форксд ахиж тэвчиж чадахгүй!”
Миний үгс түүн дээр үйлчилгээгээ үзүүлж байсан юм. Тэр бүр мөсөн хөшин, үг дуугүй миний хойноос ширтлээ. Би энэ шөнийн харанхуйгаас ичмээр их айж байсан юм. Би машин руугаа хуртайгаар гүйнгээ хойноос хүн дагаж байна хэмээн төсөөлөв. Цүнхээ хойшоо шидэн хаалгаа татан онгойлгоод түлхүүрээ эргүүлэн машинаа асаалаа.
“Би тань руу маргааш залгая!” би түүн рүү орлингоо түүнд энэ бүхнийг юунаас ч илүү тайлбарлаж өгөхийг хүсэж байсан юм. Би хаазаа гишгэн ухран гарлаа.
Эдвард миний гарнаас барив.
“Зогсож бай,” тэр байшин, Чарли хоёрыг харагдахаа болингуут хэлэв.
“Би барьж чадна,” би уйлангаа зөрүүдлэлээ.
Тэр урт гараараа миний бэлхүүснээс барин хөлөөрөө миний хөлийг хаазнаас суллаж намайг өвөр дээрээ аваад рулийг барингаа суудлаа солбив. Машин ганц ч инч замаас хөндийрөөгүй юм.
“Чи манай байшинг олохгүй ш дээ,” тэр тайлбарлалаа.

Гэнэт хойноос гэрэл тусахад би цочирдон цонхоор ширтлээ.
“Алис хойно явж байгаа,” тэр намайг тайвшруулан гарыг минь барив.
Би үүдний өрөөндөө байгаа Чарлиг бодлоо. “Мөрч яасан?”
“Тэр чиний жүжгийн сүүлийн хэсгийг сонссон,” Эдвард баргар царайлан хэллээ.
“Чарли?” би санаа зовон асуув.
“Мөрч бид нарыг дагаж байгаа. Яг одоо хойно гүйж байна.”
Миний бүх бие хөлдөх шиг боллоо.
“Бид түрүүлж очиж чадах уу?”
“Үгүй.” Гэвч тэр хаазаа гишгэн машиныг хурдлуулахыг оролдоход машины мотор аахилж эхлэв.
Миний төлөвлөгөө яагаад ч юм гэнэт тэнэг санагдах болов.
Би Алисийн машины гэрэл рүү ширтэн сууж байтал гэнэт машин доргин цонхны гадаа сүүдэр буулаа.
Би хамаг чангаараа хашгирсныг Эдвард нэг гараараа даран зогсоов.
“Эммэтт байна!”
Тэр миний амыг сул тавин бэлхүүсээр тэвэрлээ.
“Зүгээр ээ,” тэр амлав. “Чамд муу юм юу ч болохгүй.”
Бид хурдны замаар хойд зүг өгсөн давхисаар байлаа.
“Би чамайг жижиг хотын амьдралаас тэгтлээ их уйдаад байгааг чинь мэдээгүй юм байна лээ шүү,” тэр намайг саатуулахыг оролдон хэлэв. “Чамайг уул нь энд дасаж эхлэж байгаа гэж бодож байсан юмсан. Аль эсвэл би чиний амьдралыг арай сонирхолтой болгож өгч байгаа гэж өөрийгөө дэмий хөөргөөд байж л дээ.”
“Би ч үнэхээр муухай юм хийлээ дээ,” би хүлээн зөвшөөрөн түүний намайг саатуулах гэсэн оролдлогыг үл тоомсорлов. “Би ээжийнхээ түүнийг хаян явахад хэлсэн үгнүүдийг нь давтаж хэлсэн юм. Эмзэг сэдвийг нь хөндсөн гэх үү дээ.”
“Битгий санаа зов оо. Тэр чамайг уучилж л таараа.” Тэр бага зэрэг инээмсэглэсэн ч тэр нь хурдан алга болов.
Би түүн рүү айдас дүүрэн харцаар ширтлээ.
“Белла, бүх юм зүгээр болно.”
“Чамаас хол байна гэдэг зүгээр биш ш дээ,” би шивнэв.
“Хоёулаа хэд хоногийн дараа ахиад уулзана шүү дээ,” тэр тэврэлтээ чангалан хэллээ. “Чи энэ санааг өөрөө гаргасан гэдгээ битгий мартаарай.”
“Хамгийн сайн төлөвлөгөө нь байсан юм чинь мэдээж минийх байлгүй яахав.”
Түүний энэ удаагийн инээмсэглэл бас л түрүүнийх шиг хурдан алга болоод өгөв.
“Яагаад ийм юм болчив оо?” би уйлах шахан асуув. “Яагаад заавал надад?”
Түүний харц нь харанхуйллаа. “Миний буруу – би чамайг тэгж ил аваачих хэрэггүй байсан юм.” Тэр өөрийгөө хараан зүхэж буй мэт сонсдож байсан юм.
“Наадах чинь биш ээ,” би зөрөв. “Би тэнд байсан байлаа гээд ямар хамаа байна аа. Нөгөө хоёр нь намайг анзаараа ч үгүй ш дээ. Яагаад Жэймс заавал намайг алахаар шийдсэн юм бэ? Надаас өөр хүмүүс зөндөө байхад яагаад заавал намайг гэж?”
Тэр хэсэг тээнэглэзэн надад хариу өгөхийнхөө өмнө бага зэрэг бодон суулаа.
“Би түүний бодлыг өнөөдөр сайтар харсан гэж хэлж болно,” тэр шивнэх шахам хэлэв. “Тэр чамайг нэгэнт л харсны дараа түүнийг зогсоох хэцүү байх байсан байх. Мэдээж чиний бага зэрэг буруу байгаа.” Тэр баргар хоолойгоор үргэлжлүүлэв. “Чи тэгж гайхалтай сайхан үнэртдэггүй байсан бол тэр чамайг тоохгүй өнгөрөөх байсан байх. Мөн мэдээж миний чамайг хамгаалан муухай аашласан нь түүнийг улам бүр өдөөж орхисон юм. Түүний өмнөөс хэзээ ч өөр хэн нэгэн тийм ааш гаргаж байгаагүй. Тэр өөрийгөө зөвхөн анчин л гэж боддог. Тэр мөрч амьдралдаа хайртай болохоор бэрхшээлд дуртай гэх үү дээ. Харин бид өнөөдөр түүнд амьдралийнх нь хамгийн том тоглоомыг нь эхлүүлж өгсөн. Олон гишүүнтэй, хүчтэй цус сорогчдын гэр бүл ганцхан нэг л хүнийг хамгаалж байна. Тэр өөртөө хичнээн их аз таарсандаа итгэж ядаж байгаа байх.” Эдвард шижиг нь хүрсэн мэт хэлэв.
Тэр хэсэг завсарлалаа.
“Гэхдээ би чамайг хамгаалаагүй байсан бол тэр чамайг тэр үед шууд алах байсан,” тэр нэмэн хэллээ.
“Би бодохдоо...чамаас бусдад нь би тэгж онцгой үнэртдэггүй гэж бодсон ш дээ,” би гайхан асуув.
“Чи зөв бодсон байна. Гэхдээ энэ нь чамайг бусад цус сорогчдод гоё үнэртдэггүй гэсэн үг биш. Хэрэв чи тэдний хэн нэгэн юмуу тэр мөрчид надад үнэртдэг шигээ үнэртдэгдсэн бол шууд тэр хоромд зодоон болох байсан юм.”

Би сэрээд гайхлаа. Бодол санаа минь бүдэг бадаг, зүүд ба хар даржнаас салаагүй байсан тул хаана байгаагаа ойлгоход надад харьцангуй их хугацаа шаардагдлаа. Тэр өрөө зочид буудал л гэмээр дэндүү энгийн өрөө байсан юм. Ширээнд бэхлэгдсэн орны хажуу дахь гэрэл, хөшигтэйгөө ижил даавуугаар хийгдсэн орны бүтээлэг, ердийн усан хээтэй хана зэрэг нь гол нотолгоо байв. Би яаж энд ирсэнээ санахыг оролдсон ч эхэндээ толгойд юу ч орж ирсэнгүй.
Тэгээд би лимузинд ч байдгаас илүү бараан цонхтой тансаг хар машиныг гэнэт саналаа. Хэдийгээр бид хар хурдны замаар хурдны тогтоосон хязгаараас 2 дахин илүү хурдалж байсан ч хөдөлгүүрийн дуу бараг л сонсогдохгүй байсан. Тэгээд Алис бид 2 арын савхин бүрээстэй суудал дээр сууж байсныг саналаа. Мөн өөрийн мэдэлгүй миний толгой түүний хатуу хүзүүн дээр дэрлэсэн байсан. Миний түүнд ойр байгаа байдал түүнд нэг их хэцүү байгаагүй байсан ба түүний хүйтэн, хүчтэй арьс надад ер бусын тав тухтай байлаа. Түүний хүйтэн нимгэн даавуун цамцны урд хэсэгт миний нүднээс урссан нулимсны чийг байсан, тэгээд удалгүй хатсан байв.
Би тэр шөнө унтаагүй бөгөөд нэгэнт шөнө дуусан үүр цайж, Калифорниагийн хаа нэгтээ байх нам толгодыг гэрэлтүүлэхэд миний ядарсан нүд бүгдийг харахын тулд нээлттэй байхыг хичээж байлаа. Үүлгүй тэнгэрт гялсхийж өнгөрөх саарал гэрэл нүдийг минь өвтгөлөө. Гэвч би нүдээ аньж чадсангүй, харин нүдээ анихад, гэнэт дүр зурагнууд маш тодоор гялс хйиж өнгөрсөн нь одоог хүртэл харагдаж, мөн сэтгэл өвтгөж байлаа.
Чарлигийн урам хугарсан байдал, Эдвардын хэрцгий шүдээ зуун архирах чимээ, Розалигийн ууртай харц, мөр шиншлэгчийн сонирхсон байрын ажиглалт, Эдвардын намайг сүүлийн удаа үнссэнийхээ дараа харсан аймшигтай харц... Би тэднийг харж тэсэхгүй байлаа.
Би өөрийн ядаргаатайгаа тэмцсэний эцэст нар улам өндөрт хөөрлөө. Бид жижиг уулын замаар явж байхад нар хэдийн бидний ард гарч Нарны Тосгоны (Фоениксийг хэлж байгаа бололтой орч.) дээд хэсэгт тусахад би сэрүүн л байлаа. Бид 3 өдрийн аяллыг 1өдөрт хийчихсэнд гайхах сэтгэлийн хөдлөл надад үлдээгүй байлаа.
Би сэтгэл хөдлөлгүйгээр урд минь харагдах орон зай руу ширтлээ. Фоеникс- дал моднууд, хурдны замуудын уулзваруудын замбараагүй шугамнууд, гольфын том ногоон талбайнууд, янз бүрийн хэлбэртэй усан сангууд, энэ бүгд уул гэмээргүй жижиг толгодуудаар хүрээлэгдсэн байлаа. Дал модны сүүдэр миний санаж байснаас илүү хурцаар, байж болохоосоо илүү гэрэл гэгээтэйгээр хурдны замын дагуу тусаж байв. Ийм сүүдэрт юу ч халхлагдаж чадахааргүй байлаа. Гэгээтэй, нээлттэй хурдны зам нүдэнд дулаахан харагдав. Тэглээ ч сэтгэл минь тайвшраагүй ба гэртээ ирж буй мэдрэмж төрсөнгүй.
“Бэлла, нисэх онгоцны буудал руу яаж явах вэ?”
гэж Жаспер асуусан. Хэдийгээр түүний хоолой нэлээн намуун, цочоосон бус аястай байсан ч би хойш гэдийлээ. Энэ нь машины дүнгэнэх дуунаас өөр дуу гарахгүй байсан урт удаан шөнийн чимээгүй байдлыг үгүй болгосон анхны дуу байлаа
“Ай10 дугаар замаа дагаад явах хэрэгтэй”
гэж би шууд хариулав.
“ Бид яг түүгээр явж өнгөрнө.”
Миний тархи нойрны дутагдлын манангаас болж удаан ажиллаж байлаа.
“Бид хаа нэг тийшээ нисэх юм уу?” би Алисаас асуулаа. “Үгүй ээ, зүгээр л юмыг яаж мэдэхэв, ойр байсан нь дээр байх.”
Би Скай Харбор Интернэшнл-ийн нислэгийн замын эхлэлийг санаж байгаагаас бус төгсгөлийг нь санахгүй байлаа. Миний таамаглаж байгаагаар бол тэгээд л би унтчихсан байх. Тэгээд би машинаас гарч байснаа саналаа, нар үүрийн хаяанд гэрэлтэж, миний гар Алисын мөрөн дээгүүр тохогдоод намайг дулаан, хуурай сүүдэрт гарахад түүний гар миний бүсэлхийгээр тэвэрсэн байсан.
Харин би энэ өрөөний тухай юу ч санахгүй байв. Би орны хажуу дахь электрон цаг руу харлаа. Улаан дугаарууд 3цаг болж байгааг харуулж байсан ч шөнө өдрийн алин болохыг мэдүүлэхгүй байв. Ямар ч гэрлийн тусгал зузаан хөшигний цаанаас цухуйхгүй байсан ч өрөө чийдэнгийн гэрэлтэй байлаа. Би орноос алгуур босоод хөшгөө ярав.
Гадаа харанхуй байлаа. Тэгвэл шөнийн гурав болж байгаа юм байна гэж бодогдов. Миний өрөө дуу чимээ багатай хурдны замын нэг хэсэг ба нисэх онгоцны буудлын машины зогсоол руу харж байлаа. Өөрийн байршил, цаг хугацаагаа тодорхойлсны дараагаар бага зэрэг сэтгэл амрах шиг болов.
Би өөр лүүгээ хартал Эзмэгийн хувцсыг өмссөн хэвээр байсан ба надад нэг их зохиогүй байсан юм. Би өрөөгөө ажиглаж, жижиг шүүгээн дээр өөрийн цүнхийг хараад баярлалаа. Би өөр хувцас авахаар урагш алхтал хаалганы бариулны дуу намайг цочоов.
“Би орж болох уу?” гэж Алис асуулаа.
Би гүнзгий амьсгал авав. “Мэдээж”
21. Утасны дуудлага
Миний өдөр шөнийн цагийн хуваарь аажим солигдож байсан бөгөөд, энэ удаа ахиад л хэтэрхий эрт сэрснээ мэдэв. Орондоо хөрвөөх зуураа Алис Жаспир хоёрын хажуу өрөөнд дүнгэнэлдэн ярилцах сонсдлоо. Хачирхалтай нь надад сонсогдохоор чанга ярьж байсан юм. Би өнхөрсөөр шалан дээр нүцгэн хөлөөрөө буугаад зочны өрөөлүү сэмхэн алхлаа.
TV дээрх цаг шөнийн хоёр цаг болсныг зааж байв. Тэд буйдан дээр суугаад, Алис ахин зураг сараачиж Жаспир мөрөн дээгүүр нь шагайж байлаа. Алисийн зурагт улайраад намайг ороход анзаарч харсан ч үгүй.
Жаспирыг хяламхийхэд бие зарсхийх шиг болов.
- Тэр ахиад өөр юм үзээ юу? гэж би нам дуугаар асуулаа.
- Тийм ээ. Нэг өрөөнд VCR байхыг олж харсан, гэхдээ арай л гэгээ орчихож.
Хар дүнзэн намхан адартай дөрвөлжин өрөө дүрсэлж байхыг нь би харж байлаа. Хуучивтар бараан модон ханатай, шалан дээрээ хээ угалзан хар хивс дэвссэн. Урагшаа харсан цэлгэр том цонхтой, баруун ханаа дагаад зочдын өрөөтэй холбоотой. Үүдээр ороод боржин чулуун зуух хоёр өрөөг гийгүүлэхээр байрласан. Өрөөний зүүн жигүүрт байрлах авсаархан модон тавиур дээрх TV, VCR дээр зураг төвлөрчээ. TV гийн өмнө хуучин эвхдэг буйданг дэлгэж урдаа кофений ширээ тавьжээ.
- Утас тэнд байдаг хэмээн би шивнэх шахам зааж хэлэв.
Аймшигтай хоёр харц надруу ширтлээ.
- Ээжийн минь байшин байна.
Алис ухасхийн босч харилцуур шүүрч аваад залгалаа. Би нарийвчлан дүрсэлсэн том өрөөгөө таниад нүд салгаж чадсангүй. Юм бүхнийг үг дуугүй ойлгосон Жаспир надад дөхөж ирээд мөрөн дээр минь гараа тавьлаа. Биеэр хүрэхэд түүний тайвшруулах нөлөөлөл ихэсдэг бололтой. Миний айдас түгшүүр сарнин бүдгэрч эхлэв.
Алисын уруул чичигнэн ярих авч дүнгэнэх төдий дуулдаад тайлж уншиж чадсангүй. Анхаарал төвлөрч өгөхгүй байлаа.
- Бэлла гэхэд би Алисруу мэлрэн ширтлээ.
- Бэлла, Эдвард одоо ирж яваа. Бас Эммэт Карлаил нар чамайг нэг газар аваачиж нуухаар замдаа гарсан гэв.
- Эдвард ирж яваа гэв үү? Энэ үг намайг живихээс хамгаалах аврах өмсгөл шиг сонсогдов.
- Тийм ээ, Сеатлаас явах эхний онгоцоор ирнэ гэнэ. Бид нар онгоцны буудал дээр тосч очоод чамайг хамт явуулах болно.
- Гэхдээ, ээж... тэр миний ээжийг авлахаар ирэх нь байна шүү дээ, Алис! хэмээн Жаспирыг сөрөн дуу хоолой минь паргиатав.
- Жаспир бид хоёр түүнийг аюулгүй болтол энд сахиж үлдэх болно
- Би учрыг нь олохгүй юм, Алис. Чи миний таньдаг бүхнийг үүрд хамгаалж чадахгүй шүү дээ. Түүний юу хийх гэж байгааг чи хараагүй гэж үү? Тэр зөвхөн намайг тандахаа больсон. Миний хайртай бүхнийг хайж олоод, барих нь...Алис, Би тэвчихгүй...
- Бид нар түүнийг барина даа, Бэлла минь хэмээн намайг ятгах гэж оролдов.
- Чамайг бариад авчихвал яана, Алис? Тэгвэл надад амар байна гэж үү? Тэрний намайг хорлож чадах гэр бүл ганц гэж арай бодоогүй биз дээ?
Алис Жаспирлуу ихэд нухацтай харлаа.Тэр даруй гүн гүнзгий харанхуй манан дунд унах шиг болж миний нүд анилдаад ирлээ. Юу болоод байгааг ч мэдэх сөхөөгүй миний ой ухаан мананд төөрч байлаа. Би нүдээ хүчлэн нээгээд босч, Жаспирын гараас холдож.
- Намайг битгий унтуулах гээд бай хэмээн уурслаа.
Би өрөөндөө оруутаа хаалгаа хүчтэй савлаа, ингэвэл жоохон ч гэсэн ганцаараа байж чадах байв. Энэ удаа Алис миний араас ирсэнгүй. Би бүтэн гурав дөрвөн цагийн турш хана ширтэж, нааш цааш холхин, энэ хар дарсан зүүднээс хэрхэн сэрэх тухай эргэцүүлэх гэсэн ч ой ухаан минь нэг газраа эргэлдээд байлаа. Ямар ч гарц, ямар ч өршөөл байсангүй. Эцэстээ юу болж дуусах тухай бүдэг бадаг хар бараан төсөөлөл орж ирнэ. Цорын ганц асуулт бол намайг очихоос өмнө хэдэн хүний амь сүйдэх бол.
Надад үлдсэн сэтгэл зогоох ганц зүйл бол удахгүй Эдвард ирж уулзах. Магадгүй зөвхөн түүний царайг хараад надад хэрэгтэй хариултыг би олж харж чадах байх.
Утас хангиналаа. Би гаргасан зангаа умартаад урд өрөөнд орж ирэв. Миний төлөө өөрсдийгөө хайр харамгүй золионд гарсан тэднийгээ гомдоогоогүй байгаасай гэж хүсч байлаа.
Алис хэзээнээс илүү хурдан ярьж байлаа. Жаспир өрөөнд байхгүй байсан нь миний анхаарлыг татав. Цаг харлаа өглөөний тав гуч болжээ.
- Тэд нар саяхан онгоцондоо сууцгаасан байна. Ес дөчин тавд буучихна гэнэ ээ. Түүнийг ирэх хүртэл хэдхэн цаг тэвчихэд боллоо.
- Жаспир хаачсан юм бэ?
- Гадагшаа гарсан.
- Чи бас явах хэрэг үү?
- Үгүй ээ, ээжийн чинь байшинтай ойр байхаар бид байрлалаа өөрчилсөн юм.
Түүний энэ үгэнд миний гэдэс мушгиран өвдөх шиг болов.
Гэвч ахин утас хангинаж намайг сарниуллаа. Тэр харилцуураа аваад цочирдсон байртаа болчихов. Би тэр даруй утас авахаар урагш дөхөв.
- Байна уу? Үгүй ээ, тэр энд байгаа хэмээн утсаа дамжуулж өгөнгөө ээж чинь гэв.
- Байна уу?
- Бэлла? Бэлла? гэх ээжийн дуу гарч байлаа, бага байхдаа машин замд хэтэрхий ойрхон очсон байхад минь эсвэл булан тойроод түүний хараанаас гарахад мянга түмэн удаа сонсож байсан сандран дуудах түүний танил дуу хоолой мөн байлаа....

No comments:
Post a Comment