Wednesday, August 11, 2010

Twilight - Бүрэнхий зохиолын тухай

 1-р анги Twilight

Энэхүү зохиолын номыг нь /монгол хэл дээр хөрвүүлсэн / Интер номын дэлгүүрээс 12800₮ өөр авах боломжтой юм байна, Кино нь зохиолынхоо зууны нэгд ч хүрэхгүй гэж байна лээ, тэгэхээр ,,, би бас хурдан авж уншнаа

Багахан хэсгээс нь from Asuultserver
Агуулга:

1. Анхны харц
2. Нээлттэй ном
3. Онцгой Үзэгдэл
4. Урилгууд
5. Цусны төрөл
6. Аймшгийн яриа
7. Хар дар
8. Порт Анжелес
9. Таамаглал
10. Байцаалт
11. Хүндрэлүүд
12. Тэнцвэржүүлэх
13. Хэрэг хүлээлтүүд
14. Хэргийн өмнө бодол
15. Күллэнгийнхэн.
16. Карлаил
17. Тоглолт
18. Эрэл
19. Салах үгс
20. Цухалдуу зан
21. Утасны дуудлага
22. Нуугдаж тоглох
23. Сахиусан тэнгэр
24. Мухардалт


Өмнөх үг

Би яаж үхэх талаараа өмнө нь нэг их бодож байгаагүй - хэдийгээр сүүлийн хэдэн сар тэгэх шалтгаан байсан ч - гэхдээ бодож байгаагүй ч гэсэн, хэзээ ч ингэж үхнэ гэж төсөөлж байсангүй.
Би амьсгаа авалгүйгээр өрөөний нөгөө талд буй дайсныхаа нүд рүү ширттэл тэр надруу инээмсэглэн харав.
Хайртай хүнийхээ оронд үхэх нь үхэх сайхан шалтгаан гэж бодож байна. Магадгүй маш их зориг шаардсан ч байж болох юм. Би хэрвээ Форкс руу яваагүй байсан бол одоо ингээд үхэлтэй нүүр тулгарахгүй байсан гэдгээ мэдэж байсан юм. Гэхдээ, хичнээн айж байсан ч гэсэн би өөрийгөө энэ шийдвэртээ харамсуулахад хүргэж чадахгүй. Чиний өмнө нь төсөөлж ч байгаагүй агуу том бэлгийг амьдрал чамд өгсөн байхад сүүлд төгсгөл нь ирэхэд гутарч гомдох нь зүйгүй явдал.
Миний ангууч бас дахин нэг нөхөрсгөөр инээмсэглээд намайг алахаар ойртож эхлэв...





Анхны харц

Ээж намайг онгоцны буудал руу хүргэж өгөх замд явж байв. Фениксд гадаа 75 градус, бас тэнгэр маш гоё цэнхэр. Би хамгийн дуртай цамцаа өмссөн байв - ханцуйгүй, сүлжмэл торон цамц. Би энэ цамцийг салах ёс тохиолдуулан өмссөн юм.

Вашингтон мужийн зүүн хойд өнцөг буюу Олимпик Пенинсүлад Форкс гэгч жижиг хот байнгийн үүлний доор оршино. Америкийн аль ч өнцгөөс илүү энэ жижиг хотод бороо ордог байв. Намайг хэдхэн сартай бхад ээж намайг аваад энэ хотоос зугтаж байсан юм. Бас намайг 14 нас хүртэл би энэ хотод зун болгон 1 сарийг өнгрүүлдэг байсан юм. Тэр жил би анх шийдвэрээ гаргаж байсан.

Сүүлийн 3 жил би Форксд буй аав дээр очихийн оронд аав бид 2 зун болгон 2 долоо хоногийн турш Калифорниа руу аялдаг болсон юм.

Харин одоо би Форкс руу зүглэн явж байлаа. Өөртөө ч итгэж чадсангүй. Би Форксийг үзэн яддаг.

Би Фениксд хайртай. Би нар болон халуунд нь хайртай. Би энэ хөдөлгөөнтэй, шуугиантай хотод хайртай байв.

"Белла," ээж надад сүүлчийн удаа - онгоцонд суухийн өмнө, "Чи заавал ингэх хэрэггүй."

Ээж надтай их адилхан боловч ээжийн үс богино бас их инээснээс болж үүссэн үрчлээ олонтой. Би түүний хүүхдийх шиг алаг том нүд рүү нь хараад сандарч эхэллээ. Би яаж хайртай, тавьтаргүй, хүүхэд шиг ээжийгээ орхиж явж чадах юм бэ? Мэдээж түүнд одоо Фил байгаа учраас ямар ч байсан төлбөр тооцоо хийгээд, машиндаа бензин хийхииг нь сануулаад, хөргөгчөө хоосрохоос нь өмнө дүүргээд байх хүнтэй. Гэхдээ л...

"Би явмаар байна," гэж би худлаа ярив. Би багаасаа л худлаа яриж чаддаггүй байсан ч энэ худлаа үгийг сүүлийн үед байнга хэлсээр байгаад одоо бараг үнэн сонсогдож эхлэж байв.

"Чарлид мэнд дамжуулаарай."

"Тэгнээ, ээжээ."

"Баяртай. Удахгүй уулзацгаая," хэмээн ээж гар тавьсангүй. "Хэзээ хүссэн үедээ гэртээ ирээрэй - миний хэрэг гарвал би яваад л очно."

"Надад битгий санаа зовоо, ээжээ," гэж би сануулав. "Бүх юм сайхан байх болно. Таньдаа хайртай шүү."

Ээж намайг хэсэг зуур чанга тэврээд миний явах цаг болов. Би онгоцондоо суухаар ороод ээж ч явав.

Фениксээс Сеатл руу 4 цаг орчим яваад тэндээсээ жижиг онгоцоор Порт Анжелес руу ахиад цаг орчим явж буугаад машинаар Форкс руу ахиад цаг явж очдог. Онгоцоор нисэхэд дургуйцэх зүйл байдаггүй ч Чарлитай хамт 1 цагийн турш машин дотор явах л санааг минь зовоож байлаа.

Чарли миний шийдвэрт үнэн голоосоо баярлаж байгаа нь илт байсан. Намайг аль хэдийн сургуульд бүртгүүлээд бас машин авахад минь туслана гэж амласан юм. Хамт амьдрах эвгүй л байх байхдаа. Чарли бид хоёрын аль нь ч чалчих дургуйгээс гадна ярих юм угаасаа олдохгүй л болов уу. Чарли яг л ээж шиг миний шийдвэрт гайхсан нь мэдээж. Миний Форксд хичнээн дургуй бсан нь хэзээ ч нууц байгаагүй.

Намайг Порт Анжелест газардахад бороо орж байлаа. Би аль хэдийн нартай салах ёс хийчихсэн байсан учир энийг сүртэйгээр хүлээж авсангүй. Чарли намайг цагдаагийн машинтай хүлээж байв. Энийг ч бас би мэдэж байсан юм. Форксийн хүмүүст бол Чарли Цагдаагийн Дарга Сван юм. Миний машин авах гэж байгаа бас нэг шалтгаан. Дээрээ улаан, цэнхэр гэрэлтэй машин дотор би суухийг татгалзаж байв. Замын хөдөлгөөнийг цагдаагийн машин шиг удаасгадаг юм өөр хаана байхав..

Чарли намайг онгоцноос бууж ирэхэд нэг гараараа эв хавгүй гэгч нь тэврэв.

"Чамайг харахад сайхан байна шүү, Бэллс," тэр надад инээнгээ хэлэв. "Яг хэвээрээ байх шив дээ. Реней сайн уу?"

"Ээж сайн байгаа. Танийг ч бас харахад сайхан байна, ааваа." Би түүнийг нүүр нь лүү нь Чарли гэж дууддагүй юм.

Надад ачаа нэг их байсангүй. Миний ихэнх Фениксд өмсөж байсан хувцаснууд Форксд дэндүү нимгэн болохоор ээж бид 2 өвлийн хувцас цуглуулахыг оролдсон ч миний бүх юм машины хойд талд амархан багтав.

"Би чамд тохирох маш сайн машин олсон. Бас маш хямдхан." гэж тэр бид хоёрыг бүсээ бүсэлсний дараа зарлав.

"Ямар төрлийн машин бэ?" Түүний зүгээр л "сайн машин" гэж хэлхийн оронд "чамд тохирох сайн машин" гэж хэлсэн нь жоохон сэжигтэй санагдав.

"Уул нь бол ачааны машин л даа. Жижиг Chevy."

"Хаанаас олсон юм?"

"Ла Пүшийн Билли Блек санаж байна уу?" Миний санаж байгаагаар Ла Пүш эрэг дээр байдаг жижиг Индианчуудийн нутгын нэр.

"Үгүй."

"Зун бид нартай хамт загасанд явдаг байсан ш дээ," хэмээн Чарли надаа сануулахыг оролдов.

Энэ намайг яагаад санахгүй байгааг ойлгуулж өгөв. Би нүүр улайлгасан, сэтгэл өвдөм, хэрэггүй дурсамжууд мартахдаа сайн.

"Тэр одоо тэрэгтэй явдаг болсон," надаас хариу ирэхгүй байсан учраас Чарли үргэлжлүүлэв. "Тийм болхоор машин унаж чадхаа болисон байгаа. Надад машинаа маш хямд үнээр санал болгосон."

"Хэдэн оных вэ?" Түүний царайны хувиралыг нь хараад Чарли намайг энэ асуултыг алгасахыг хүсэж байсан нь илт байлаа.
"Юу гэхээр, Билли мотор дээр нь маш их юм шинэчлэсэн. Хэдхээн настай дөө."

Би түүнийг намайг ингэж амархан бууж өгнө гэж бодоогүй гэж найдаж байв. "Хэзээ авсан юм?"

"1984 онд авсан шиг санаж байна."

"Шинээр нь авсан юм уу?"

"Үгүй...60аад оны эхээр л...50иад оны сүүлээр ч юмуу..."

"Ааваа, би машины талаар ерөнхийдөө сайн мэддэггүй. Ямар нэгэн юм болбол юу хийхээ мэдэхгүй...Бас механик очих мөнгө байхгүй..."

"Белла, зүгээрээ. Сайхан явдаг эддээ. Одоо үед ч машиныг тэгж хийхээ болисон дог," Чарли надруу гуйсан байдлаар нэг хараад буцаад зам руугаа харав.

Эд гэнэ шүү, гэж би дотроо бодов, одоохондоо нэр өгөөгүй л байгаа юм байна.

"Маш хямдхан гэж хэд юм вэ?" би асуув. Надаа нээх их мөнгө байхгүй байх...

"Аав нь аль хэдийнээ охиндоо худалдаад авчихсан. Миний охин мөнгө төгрөгөндөө санаа зовоод хэрэггүй. Гэртээ ирж байгааг чинь тэмдэглээд авч өгч байгаа юм."

Хөөх. Үнэгүй.

"Аав таньд тэгэх хэрэг байгаагүй ш дээ. Би өөрөө худалдаж авах гэж байсан..."

"Зүгээрээ, Чамайг энчээ баяртай л байлгамаар байна." Чарли энийг хэлэхдээ урагшаа зам руугаа харж байсан юм. Тэр сэтгэлээ чангаар илэрхийлж сайн чаддаггүй нэгэн. Би энэ занг нь түүнээс өвлөж авсан юм. Тийм болохоор би ч бас хариуг нь хэлэхдээ эгц угагшаанаа харж байв.

"Баярлалаа, аав. Үнэхээр их баярлаж байна." Миний энэ газар баяртай байна гэдэг худлаа болохыг нэмэлгүй орхилоо. Чарли надтай цуг шаналах ямар ч шалтгаан байхгүй.

"Зүгээр зүгээр," хэмээн тэр амандаа бувтналаа. Жоохон ичсэн бололтой.

Бид дахин цаг агаарын тал дээр хэдэн үг солилцов - гадаа маш нойтон. Ярианы тал дээр тэгээд л болсон юм. Замын үлдэгдлийг бид 2 цонхоор ширтэж өнгрүүлэв.

Форкс маш үзэсгэлэнтэй. Би ч энийг үгүйсгэж чадахгүй. Бүх юм нь ногоон: моднууд, мөн модноос салаалж байгаа мөчир болгон бас ногоон. Газарт бор өнгийн шороо шаварны юм юу ч харагдахгүй байв. Бүх юм ногоон байлаа. Сүүлдээ агаар ч ногоорон харагдаж эхлэв.

Дэндүү ногоон. Харь гариг шиг л.

Бид удалгүй Чарлигийнд хүрэв. Тэр одоо хүртэл ээжтэй хамт хуримийнхаа дараахан худалдаж авч байсан жижиг байшиндаа амьдарч байгаа. Байшингийн гадаа миний шинэ - наддаа л шинэ - ачааны тэрэг харагдав. Бүдгэрсэн улаан өнгөтэй, бас наашаанаа түмбийж ирсэн маш том шаврын хаалттай дээр үеиин загвартай машин байв. Надаа шууд л таалагдаж эхлэв. Хөдөлдөг үгүйг нь мэдэхгүй ч гэсэн өөрийгөө энэ машины жолооны ард төсөөлөхөд амархан байв. Дээрээс нь энэ машин нээрээ л одоо үед хийхээ болисон маш бат бөх төмрөн рамтай - иймэрхүү машинууд осолд орвол будаг нь ч хусагдахгүйгээр үлддэг ч эргэн тойрныхоо сүүлийн үеийн гоёмсог гадаад машинуудаас бараг юуг нь ч үлдээдэггүй.

"Хөөх, ааваа аягүй гоё юм байна. Маш их баярлалаа." Маргааш гэх аймшигт өдөр арай л гайгүй санагдаж эхлэв. Би сургууль руугаа 2 мил алхах, аль эсвэл цагдаагийн машинаар хүргүүлэх хоёрын аль нэгийг нь сонгох хэрэггүй болов.

"Таалагдаж байгаа бол сайн байна." Бас л их ичсэн бололтой маш аяархнаар хэлэв.

Бүх юмаа дээш зөөхөд нэг л удаа явахад хангалттай байв. Би байшингийн урд талбай руу харсан цонхтой баруун өрөөнд амьдархаар болсон юм. Энэ өрөө надад танил блаа: намайг төрснөөс хойш энэ өрөөний эзэн би байсан. Модон шал, бүдэг цэнхэр хана, шарласан торон хөшиг гээд бүгд л миний бага насных. Намайг том болоход Чарли нялх хүүхдийн орыг нь солиж бас ширээ нэмсэн ч энэ өрөө яг л хэвээрээ. Ширээн дээр одоо хуучин компютер нэмэгдэж. Надтай байнга холбоотой байхын тулд ээж Чарлитай ярилцаж нэмэхээр шийдсэн юм. Миний багын хөдөлдөг сандал байрандаа байв.

Чарлигийн хамгийн сайн талуудийн нэг нь - тэр эргэлддэггүй. Тэр намайг юм хумаа гаргаж эхлэхэд ганцааранг минь орхисон юм. Ээжийн хувид бол энэ хэзээ ч биелэшгүй хэрэг. Ганцаараа байх амар юм. Жүжиглэх хэрэггүй. Худлаа инээж бас худлаа ярихаас залхаж эхэлж байсан юм. Би ганцаараа цонхоороо ширтэн бодолд хэсэг зуур автахад нулимс хацар даган дуслав. Одоохондоо уйлж болохгүй гэж өөртөө сануулаад орой орондоо ортлоо хүлээхээр шийдэв.
Форксийн ахлах сургууль гурван зуун тавин долоон - одоо тавин найм - сурагчидтай. Хуучин сургуульд 11 дүгээр ангид л нийлээд долоон зуун сурагчтай байсан. Энд байгаа бүх хүүхдүүд хамтдаа өсөцгөөж - өвөө эмээ нар нь хүртэл хамтдаа хүүхэд насаа өнгрүүлсэн. Би том хотоос ирсэн шинэ охин гэдгээрээ анхаарал татна гэдгээ мэдэж байсан юм.

Магадгүй хэрвээ би Фениксээс ирсэн охин шиг харагддаг байсан бол өөртөө ашигтайгаар эргүүлж болох л байсан байх. Гэхдээ гаднах байдлын хувид би хаана ч зохицдоггүй байсан юм. Феникс шиг халуун нартай хотын охид наранд шарагдсан алтлаг арьстай, шаргал үстэй мөн спортд дуртай байдаг - воллейболийн тамирчин ч юмуу магадгүй сургуулийнхаа хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн.

Харин би энэ юмнуудын аль нь ч биш. Байнга нартай байдаг бсан боловч миний арьс цав цагаан. Ядахнаа цэнхэр нүд, улаан үс нь ч байхгүй. Багаасаа л туранхай байсан ч сул, турихан - яаж ч харсан тамирчин биш. Өөрийгөө байдалд оруулалгүйгээр ямар ч спорт тоглож чаддаггүй. Нүдээрээ нэг юм хараад гараараа өөр юм цохидог талтай - өөртөө болон ямар нэгэн хэмжээгээр ойр зогсож байгаа хүнд маш аюултай.

Би бүх хувцаснуудаа шүүгээндээ хийж дуусаад косметикийн уутаа аваад нүүр амаа угаахаар ванны өрөө лүү явлаа. Даахилдсан үсээ самнангаа толинд өөрийгөө харав. Гэрэлнээс болсон байж магадгүй ч би аль хэдийн эрүүл бус харагдаж эхэлж байв. Миний арьсыг гоё гэж хэлж болох л юм - маш цэвэр бас жигд арьс- гэхдээ бүх юм өнгөнөөс шалтгаална. Надад ямар ч өнгө байхгүй.

Цонхигор цагаан царайгаа харж зогсож байгаад би өөртөө худлаа яриж байгаагаа мэдсэн юм. Гаднах байдал минь миний цорийн ганц дутагдал биш. Фениксд гурван мянган хүнээс найз олж чадахгүй бсан хүн энд боломжтой гэж үү?
Би өөрийнхөө насны хүмүүстэй сайн харьцаж, ойлголцож чаддаггүй. Ер нь өөрийнхөө насны ч биш, хүмүүстэй харьцаж чаддаггүй. Энэ дэлхий дээрх хамгийн хайртай мөн дотно ээжтэйгээ хүртэл яг ойлголцоод санаа нийлж байсан удаа маш цөөхөн. Заримдаа би ертөнцийг хүмүүсээс өөр нүдээр хараад байгаа юм шиг санагддаг. Магадгүй миний тархинд ямар нэгэн саатал бж магадгүй л юм.

Гэхдээ яагаад ийм болсон нь чухал биш. Үр дүн л чухал. Маргааш зөвхөн эхлэл.


Би уйлж дууссаныхаа дараа ч сайн унтаж чадсангүй. Борооны чимээ мөн салхины чимээ намайг унтуулсангүй. Би эхлээд хөнжлөө толгойн дээрээ тавиад сүүлдээ дэрээ бас нэмээд нэмэр болсонгүй. Үүрээр борооны дуу жоохон намсахад л унтав.

Өглөө сэрэхэд цонхоор зузаан манангаас өөр юм харагдахгүй байв. Сэтгэл санаа жоохон давчдах шиг. Яг л нэг агуу том торонд хоригдсон хүн шиг. Энд тэнгэр хэзээ ч харагддаггүй бололтой.

Өглөөний цай маш чимээгүй өнгөрөв. Чарли надад сургуулийн эхний өдөр гээд аз хүсэв. Би Чарлиг найдах хэрэггүй гэдгийг нь мэдэж байсан ч баярлалаа гэж хэллээ. Аз бид хоёр сайн найзууд биш. Аз надаас зайлсхийж зугтаадаг талтай. Чарли түрүүлж ажилдаа яваад би гал тогооны хуучин дөрвөлжин ширээний ар дахь 3 ондоо сандалны нэг дээр нь сууж үлдэв. Гал тогоогоо сайтар ажиглан хартал юу ч өөрчлөгдөөгүй. Бараан хана дээр шар өнгийн тавилга, цагаан шал гээд л яг хэвээрээ. Арван найман жилийн өмнө ээж энэ өрөөнд нар оруулахын тулд гал тогооны тавилгаа шараар будаж байсан юм. Гал тогоотой залгаа камен зуухан дээр зурагын эгнээ байлаа. Хамгийн эхний зураг нь аав ээж хоёрын Лас Вегас дахь хуримын зураг, дараа нь намайг төрсний дараахан бид гурвын авхуулсан зураг. Тэрнээс цаашаа дандаа миний нэгээс арван нэг дүгээр анги хүртэлх сургуулийн зурагнууд байв. Хараад л нүүр улаймаар. Чарлитай энэ зурагнуудыг өөр өрөө лүү нүүлгэх талаар ярихгүй бол.

Энэ байшинд ирээд бүх юм илт байв. Аав хэзээ ч ээжийг хайрлахаа болиогүй. Анхны болон сүүлчийн хайр. Энэ байшинд амьдрах улам л эвгүйрээд..

Би сургуульдаа хэтэрхий эрт очихийг хүсээгүй ч энэ байшинд ахиад баймааргүй санагдав. Хүрмээ өмсөөд бороог угтан гарлаа.



Гадаа шиврээ бороо орж байв. Үүдээ түгжээд шинэ машин луугаа алхахад бороонд дугарах миний гуталны чимээ бас л эвгүй. Хуурай цементний чимээг санаж эхлэж байв. Машинаа дахин харж зогсонгоо бахдаж бишрэх зай гарсангүй, хэт их норхоосоо өмнө яаран суулаа.

Машин дотор хуурай бас халуун – нэг л гоё. Чарли цэвэрлэсэн бололтой дотрох нь маш цэвэрхэн байв. Гэхдээ арьсан бүрээсэнд нь тамхи, гаа, бензин зэрэг үнэр шингэж. Мотор нь хурдан асав, харин нэг гэм нь цочмоор чанга дуутай юм. Ийм хөгшин машин өдий зэрэгтээ яваа нь сайн юм гэж бодогдлоо. Миний бодож байснаас дажгүй л юм. Радио нь ажилдаг гээч.

Хэдий өмнө нь очиж байгаагүй ч сургуулиа олоход тийм хэцүү байсангүй. Хурдны замын захад байрлах энэ сургуулийг самбар байгаагүй бол зогсохгүй л байх байсан байх. Улаан хар өнгийн тоосгоор хийсэн байшингуудийн цуглуулга шиг сургууль гэж харах ямар ч үндэслэл байсангүй. Фениксд байдаг шиг төмөр хашаа, метал илрүүлэгч машин хаана ч харагдсангүй.

Хамгийн наад талын барилгын өмнө нь машинаа тавиад орхоор шийдэв. Халуун машинаас дурамчхан буугаад хаалга онгойлгохоосоо өмнө гүнзгий амьсгаа авлаа.

Дотор маш тод гэрэлтэй байсан бөгөөд бодож байснаас илүү дулаахан байв. Энэ офис маш жижиг: хүлээлгийн өрөөндөө хэдэн зөөлөн сандал, улбар шар хээтэй хивс, ханаар нэг тархсан зарлалууд бас зарим нэгэн шагналууд харагдав. Ханан дээрх том цаг маш чанга дуугарч байлаа. Өрөөгөөр дүүрэн таримал ногоо байв – гадаа дутсан юм шиг л. Өрөөний нэг талд 3 ширхэг ширээ байрлуулсаны хамгийн наад талын ширээнд улаан үстэй, шил зүүсэн эгч сууж бйв. Тэр чирнээлэн ягаан өнгийн ханцуйгүй цамц өмссөн байлаа – би хэтэрхий зузаалсан бололтой.

Улаан үстэй эмэгтэй толгойгоо өндийлгөн, “Таньд юугаар туслах уу?”

“Би Изабелла Сван байна.” Ингэж хэлэхэд намайг шууд танив. Сүүлийн хэдэн өдөр миний нэр хүмүүсийн хов живний сэдэв болсон нь ойлгомжтой. Цагдаагийн даргын туйлбаргүй эхнэрийн охин арван найман жилийн дараа гэртээ ирлээ.
“Түр хүлээнэ үү,” хэмээн ширээн дээрх бичиг цааснуудаас минийхийг ялгаж эхлэв. “Энэ чиний хичээлийн хуваарь, мөн манай сургуулийн газрын зураг:” Тэр над дээр 2, 3н цаас авчрав.

Тэр миний бүх ангиудыг надад тайлбарлан өгч мөн анги болгон луу явах хамгийн дөт замуудыг газрын зурган дээр тодруулагчаар зурж өгөв. Бас багш болгоноороо гарын үсэг зуруулах цаас өгөөд хичээл дуусмагц авчирч өгөхийг санууллаа. Сүүлд нь над руу найрсагаар инээмсэглэж Форкс таалагдана гэж найдаж байгаагаа хэлэв. Би ч өмнөөс нь чадхаараа л инээмсэглэхйиг оролдлоо.

Намайг машин луугаа буцаж очиход сурагчид эхнээсээ ирж эхэлж байв. Би замаа даган сургуулиа тойрч эхэллээ. Миний хуучин машин энэ дундаас нэг их ялгарахгүйг хараад жоохон баярлав. Фениксд бол сургуулийн урдах талбайд Мерседес юмуу Порш харах тохиолдол олонтой. Харин энд хамгийн гоё машин нь гялалзсан Волво байв. Миний машины чанга дуу надруу анхаарал татахын өмнө би тааралдсан хамгийн эхний зогсоолдоо тавив.

Би газрын зургаа хараад цээжлэхийг оролдлоо. Өдөржин газрын зургаа бариад нэг мангар амьтан шиг төөрөхгүй гэж найдаж блаа. Бүх юмаа цүнхэндээ хийж мөрөндөө углаад гүнзгий амьсгаа авлаа. Би энийг чаднаа, гэж дахин өөртөө худлаа ярив. Хэн ч намайг хазахгүй. Амьсгаагаа гаргаад машинаасаа гарлаа.

Би царайгаа цамцнийхаа малгайнд нуун анги руугаа алхаж эхлэв. Миний энгийн хар хүрэм энд бас ялгарахгүйг хараад сэтгэл тайвширлаа.

Сургуулийн хоолны газар өнгөрөхөд 3дугаар байрыг олох амархан байв. Ангийнхаа хаалга руу ойртоход амьсгаа түргэсэж сандарч эхлэв.

Энэ анги бас л жижигхэн байв. Миний өмнө орсон хүмүүс үүдний хажуудах өлгүүрт борооны цувнуудаа өлгөж байхыг хараад би бас дуурайхаар шийдлээ. Миний яг өмнө зогсож байсан хоёр охиныг ажиглатал – нэг нь дээр үеийн шаазан кукла шиг цагаан арьс, бас шар үстэй нөгөөх нь бас л адил цонхигор цагаан царай, бор үстэй байв. Ашгүй миний арьс бас ялгарч гарахгүй бололтой.

Өнөөх цаасан дээрээ гарын үсэг зуруулахаар багш дээрээ бариад очтол миний нэрийг хараад надруу хэсэг зуур гайхаж харлаа – ичсэндээ болоод нүүр улайв. Энэ багш намайг өөрийгөө танилцуул гэхгүйгээр шууд ангийн хамгийн хойд талын ширээ лүү явууллаа. Хамгийн хойд талд суух нь хүүхдүүдийг над руу ширтэхэд бэрхшээлтэй болгосон ч тэд сүүлдээ яаж хийж байгаад л ширтэх аргаа олсон юм. Би хүүхдүүдийн өөдөөс харалгүйгээр доошоо багшийн өгсөн унших номнуудын жагсаалтанд анхаарлаа төвлөрүүлэв. Хэцүү юм харагдсангүй: Бронте, Шекспир, Чаосер, Фаокнэр гээд ерөнхий юмнууд л. Бүгд миний аль хэдийн уншсан номнууд байв. Энэ ангид хүндрэл гарахгүй бололтой...уйдах л бх. Ээжид хуучин бичсэн эссэнүүдээ захивал яах бол гэж бодогдлоо. Намайг хичээлдээ булхайцаж байна гэж бодож магадгүй юм. Би багшийн юу яриж байгааг сонсолгүй ээжид юу гэж хэлвэл надад миний эссэнүүдийг явуулах талаар бодов.

Хонх дугарахад, хажуу талын эгнээнээс тас хар үс, бас арьсны асуудалтай банди над руу налав.

“Чи Изабелла Сван мөн байх, тиймүү?” Энэ банди яг л голцуу шатрын дугуйланд харагддаг дэндүү тусархаг, эв хавгүй банди нарын нэг мэт харагдав.

“Зүгээр л Белла,” гэж би заслаа. Ойрын 3 суудлын радиус доторх бүх хүүхдүүд над руу эргэж харлаа.

“Дараагийн анги чинь юу юм бэ?” гэж тэр асуув.

Би цүнхэн дотроосоо хувиараа гаргаж харлаа. “ Мм. Жеферсон багштай Нийгэм. 6дугаар байшинд.”

Сониуч нүдтэй харц тулгарахгүйгээр хаашаа ч харах боломжгүй байв.

“Би одоо 4дүгээр байр луу явна. Би чамд 6дугаар байшинг заагаад өгье.” Тээр. Дэндүү тусч юм. “Намайг Эрик гэдэг.”
Би түүнрүү болгоомжтойгоор инээмсэглэлээ. “Баярлалаа.”

Бид хоёр хүрмээ авч өмсөөд гартал бороо арай л ширүүссэн байв. Надад хойд талын хүмүүс бид хоёрын яриаг сонсох гэж ойрхон яваад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрөв. Хий сэжиглэдэг өвчин тусаж байгаа юм биш биз дээ.

“Энэ газар Фениксээс маш өөр байх тиймүү?” гэж тэр асуулаа.

“Маш их.”

“Тэнд бороо нэг их ордоггүй гэж сонссон...”

“Жилдээ гурав, дөрөв л ордог.”

“Пөөх. Тэгэхээр ямар бдаг болдоо...”

“Маш нарлаг,” гэж би хариуллаа.

“Чи нэг их борлосон харагдахгүй л байна,” гэж тэр шүүмжлэв.

Бид хоёр хоолны газрын нөгөө талаар нь тойрон биеийн тамирийн заалны дэргэдэх урд байрнууд дээр ирэв. Эрик намайг хаалга хүртэл хүргэж өгөв.

“За за, амжилт хүсъе. Өөр ангид хамтдаа таарсан гэж найдъя.” Худлаа ч үгүй тэр нээрэнгээсээ найдлага дүүрэн сонсогдож байв.

Би түүн рүү бага зэрэг инээмсэглээд ангидаа орлоо.



Яг л энэ мэт давтагдсаар өглөө өнгөрсөн юм. Би тригнометрийн багшдаа заадаг хичээлээс нь болоод уулзахаасаа ч өмнө дургуй болсон байсан ч тэр энэ шалтгаан дээр нэмэн намайг ангийн урд зогсоож өөрийгөө танилцуулуулсан юм. Миний хэл ам орооцолдож бас ичсэнээсээ болоод нүүр улайж бас суудал руугаа явж байх замдаа өөрийнхөө хөлөнд тээгэлдэж унав.

Хоёр цагын дараа, би ерөнхийдөө хүүхдүүдийн зүс таниж эхлэлээ. Бусдуудаасаа зориглон хэд хэдэн хүүхдүүд над дээр ирж өөрсдийгөө танилцуулаад Форкс хэр таалагдаж байгааг асуув. Энэ нь намайг өнөөдөржингөө худлаа ярихад хүргэсэн юм.

Триг, Спаин хэлний цаг дээр миний хажууд суусан нэг охин бид хоёр хамтдаа хоолны газар луу явав. Тэр надаас хэдэн инчээр намхан байсан ч гэсэн түүний буржгар ус нь бид хоёрыг бараг л чацуу болгож байв. Би түүний нэрийг мартчихлаа. Түүнийг багш нар болон сурагчдын талаар зогсолтгүй чалчихад нь би хааяа нэг инээмсэглээд толгой дохиход л хангалттай байв. Түүний яриаг ойлгож сонсохыг ч оролдсонгүй.

Бид хоёр түүний хэдэн найз нартай хамт захын нэг ширээн дээр суув. Тэр найзуудынхаа нэрийг хэлсэн даруйд л би мартчихав. Найзууд нь түүнийг надтай танилцах зоригтой байсныг нь биширж байлаа. Англи хэлний ангийн Эрик өрөөний нөгөө талаас над руу гараа даллаа.

Яг энэ мөчид би тэд нарыг анх харсан юм.

Тэд заалны хамгийн хол өнцөгт тавуулаа суусан байв. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй. Урдаа хоол тависан хэрнээ хэн нь ч хоолондоо хүрээгүй. Бас энэ зааланд байгаа ихэнх хүмүүстэй адилхан над руу сонирхож харахгүй байв. Энэ нь надад тэд нар луу харц тулгарана гэж айлтгүй чөлөөтэй харах эрхийг олгов. Тал талаас харж буй сониуч нүднээс болж аюулгүй харах газар тэдний ширээнээс өөр байсангүй.

Гурван залуугийн нэг нь маш том биетэй – мэргэжлийн хүндийн өргөлтийн тамирчин шиг – бас богино, буржгар хар үстэй байв. Үлдсэн хоёрын нэг нь арай өндөр бас туранхай хэрнээ бас булчинлаг мөн шаргал үстэй байв. Үлдсэн банди нь нөгөө хоёрыгоо бодвол булчин багатай бас нас нь ч залуу харагдаж байв. Замбараагүй орхисон хүрэл шиг бор үс нь өөрт нь маш гоё зохисон байв. Нөгөө хоёр нь сурагч гэхээсээ илүү багш шиг харагдаж байлаа.

Хоёр охины нэг нь өндөр, бас маш гоё биетэй – алдартай сэтгүүлийн нүүрэн дээр усны хувцастай зураг авхуулдаг охидууд шиг л – хамт нэг өрөөнд байснаар л өөрийгөө үнэлэх сэтгэлд минь хутга шаах шиг л болов. Үс нь алтлаг шаргал өнгөтэй, нурууных нь гол хүртэл сул унжиж байв. Нөгөө охин нь хүүхэлдэйн кинонд харагддаг бяцхан шидэт дагинуудыг санагдуулмаар эрхтэн бүр нь жижиг байв. Үс нь маш гүн өнгийн хар, халимаг гэмээр богино тайрсан байсан бөгөөд тал тал руу салаалсан байлаа.

Хоорондоо их ялгаатай юм шиг хэрнээ сайн харахаар хоорондоо төсдөө юм зөндөө байв. Бүгд шохой шиг цав цагаан арьстайгаас гадна бүгдийнх нь нүд яг адил хар бараан өнгөтэй харагдаж байв. Бас тавуулаа нүднийхээ доор хөхөрсөн юм шиг хөх цэнхэр сүүдэртэй байлаа. Ядаргаанд орсон юмуу шөнө унтааж чадаагүй юм шиг харагдав. Бүгдээрэнгийнх нь нүүрний эрхтнүүд яг тэгш, шулуун, төгс хэлбэртэй байв.

Гэхдээ энэ бүгд миний тэд нар луу ширтэж байгаа гол шалтгаан биш байлаа.

Тэд нарийн нүүр, царай – өөр хэрнээ бас адилхан – үнэхээр гайхалтай харагдаж байв. Хүн биш гэмээр үзэсгэлэнт төгөлдөр. Дээд зэргийн загварийн сэтгүүл дээр л харагддаг гоо сайхан. Эсвэл хуучны алдарт зураачид сахиусан тэнгэр болгон зурсан байдаг хөрөг дээр... Хэн нь хамгийн үзэсгэлэнтэйг шийдэх хэцүү байлаа – шаргал үстэй охин юмуу магадгүй гялалзсан бор үстэй банди ч юм уу.

Тэд бие биерүүгээ ч харахгүй, бусад хүүхдүүд рүү ч харахгүй байв. Намайг харж байхад жижиг охин нь тавагтай хоолоо барин босоод – тавган дээрх юуг ч идээгүй – гархаар хаалга руу алхаж эхлэв. Түүний бүжиглэх мэт хээнцэр алхааг нь би бишрэн харав. Хаалгаар гарахад нь би нүдээ дахин үлдсэн хэд рүү чиглүүллээ.

“Тэд нар хэн юм бэ?” гэж би хажууд сууж буй охиноосоо асуув. Тэр миний харцыг даган харав –миний хоолойны өнгөнөөс аль хэдийн хэнийг асууж байгааг мэдэж байсан байж ч магадгүй. Миний хөрш тэд нар луу харцаа чиглүүлмэгц хамгийн залуу нь – бор үстэй нь – бид хоёр луу харлаа. Тэр хэсэгхэн зуур миний хөрш лүү харж байснаа дараа нь түүний хар бараан нүд нь минийхтэй харц тулгарав.



Би ичсэндээ шууд л доошоо харсан ч тэр надаас түрүүлээд харцаа буруулж амжсан юм. Хэсэгхэн зуур солилцсон энэ харцанд түүний нүдэнд ямар ч сонирхол харагдаагүй юм. Зүгээр л миний хөрш нэрийг нь чангаар дуудаад тэр рефлексээрээ л харж байгаа юм шиг.

Миний хажуу талын охин мөн л ичсэндээ доошоо харангаа бага зэрэг инээв.

“Тэр Эдвард, Эммэт Күллэн бас Розали, Жаспер Хейл дөрөв. Сая явсан охиныг Алис Күллэн гэдэг юм. Тэд бүгдээрээ Доктор Күллэн болон түүний эхнэр хоёртой хамт амьдардаг юм.” Тэр үүнийг маш аяархнаар шивнэв.

Би хажуу тийшээ нөгөө банди руу шагайтал, тэр одоо тавган дээр байсан талхаа гараараа зулгааж тоглож байв. Түүний ам нь маш хурдан хөдөлж байлаа – ам нь бараг л онгойж байгаа нь мэдэгдэхгүй шахам. Нөгөө гурав нь ч өөр өөр тийш харж байсан ч яагаад ч юм надад тэр хэд хоорондоо маш аяархан ярилцаж байгаа юм шиг санагдав.

Ямар сонин дээр үеийн нэртэй юм бэ гэж бодогдлоо. Эмээ, өвөө нарын нэр шиг л. Магадгүй энэ газар шиг жижиг хотуудад тийм байдаг ч байж магадгүй юм. Би төд удалгүй хажуу талынхаа охины нэрийг Жесика гэж байсныг санав. Байдаг л жирийн нэг нэр. Феникст Түүхийн ангид хоёр Жесика байдаг байсан.

“Тэд нар...дажгүй харагдаж байна...” гэж би нэмлээ. Үнэндээ бол тэд нарийг “дажгүй” гэж хэлэх нь бараг л доромжилж байгаа мэт санагдав.

“ Тийм шүү!!” Жесика бас л инээд алдав. “Гэхдээ тэд нар бүгд хос хосоороо – Эммэт Розали хоёр, Жаспер Алис хоёр гээд л. Бүүр хамт амьдардаг гээч.” Тэр үүнийг хэлэхэд түүний нүүрний хувирал нь яг л жижиг хотын сүртэй охин шиг л санагдав. Гэхдээ үнэнийг хэлэхэд Феникст ч гэсэн иймэрхүү юм хов жив дэгдээх л байсан байх.

“Күллэнүүд нь аль нь юм бэ? Хоорондоо адилхан биш юм...”

“Аан цусан төрлийн холбооо байхгүй болхоор тэгж байгаа юм. Доктор Күллэн дэндүү залуу – дөнгөж гуч гарсан байх. Бүгдийг нь үрчилж авсан юм. Хоёр Хейл нь – хоёр шаргал үстэй нь – ихэрүүд. Тэд нарыг асрамжийн газраас үрчилж авсан гэсэн.”

“Асрамжийн газрын хүүхдүүд гэхэд дэндүү хөгшдөх юм биш үү?”

“ Энэ жилээс л...Жаспер Розали хоёр одоо арван найман настай гэхдээ Күллэнгийхэнтэй найман наснаасаа хойш хамт амьдарсан гэсэн. Доктор Күллэнгийн эхнэрийн зээ дүү нар юм шиг байна лээ.”

“Тийм залуугаасаа хүүхэд үрчилж аваад, сайхан сэтгэлтэй л юм.”

“Тийм л байх,” хэмээн Жесика дурамчхан хариулав. Надад Жесика ямар нэгэн шалтгаанаар Доктор Күллэн болон түүний эхнэрт дургүй юм шиг санагдав. Үрчилж авсан хүүхдүүд рүү нь харж байгаа байдлаас нь бол тэр шалтгаан нь атаархал байв. “Хүүхэд гаргаж чаддаггүй юм шиг байна лээ,” гэж тэр нэмлээ. Хоолойны өнгөнөөс нь бол тэр энийг тэд нарын сайхан сэтгэлийг үгүйсгэх шалтгаан маягаар хэлэв.

Яриан дундуур миний харц тэдний ширээнээс бараг салсангүй. Тэд хана руу харж суунгаа хоолондоо хүрэхгүй хэвээрээ байлаа.

“Тэд Форкст үргэлж байсан уу?” Энд өнгрүүлж байсан зунуудынхаа нэгт нь анзаармаар юм гэж бодогдлоо.

“Үгүй,” гэж тэр над руу гайхан харав. Над шиг шинээр ирсэн хүнд хүртэл илт байх ёстой юм шиг л хэлэв. “2 жилийн өмнө Аласкагийн хаанаас ч билээ нүүрж ирсэн.”

Надад өрөвдөх сэтгэл, тайвшрах сэтгэл зэрэг төрөв. Тэд хичнээн үзэсгэлэнтэй ч хүүхдүүд тэднийг гадныхан гэж хардаг нь илт байсан учраас өрөвдөх сэтгэл төрөв. Харин надаас өөр шинэ хүүхдүүд байгаад жоохон тайвшрав.

Би тэд нарийг ажиглаж байтал – өнөөх бор үстэй бандитай ахиад л харц тулгарав. Энэ удаад түүний харц сонирхол үзүүлэв. Би аль болох хурдан харцаа буруулахын өмнө тэр над руу яг л харна гэж бодож байсан юмаа харж чадаагүй юм шиг гайхан харж байгааг анзаарав.

“Тэр улаандуу бор үстэй банди нь аль нь юм?” гэж би асуулаа. Би тэдний ширээ лүү хартал тэр надруу харсан хэвээрээ байв. Гэхдээ бусад хүүхдүүх шиг сониуч харцаар биш энэ удаад харцанд нь бухимдал харагдаж байлаа. Би ахиад л доошоо харав.

“Аан тэр нь Эдвард Күллэн. Царайлаг шүү. Гэхдээ цагаа үрсний хэрэггүй дээ– тэр болздоггүй. Бодвол энд байгаа охидууд түүний түвшинд хүрдэггүй байх.” Жесикагийн хоолойны өнгө нь хатуурав. Хувийн туршлагаасаа яриж байна гэж би таамаглав.

Би инээхгүйн тулд уруулаа хазаад ахиад нөгөө ширээ лүү хархаар шийдлээ. Энэ удаад тэр өөр тийшээ харж байв.Түүний хацар нь бага зэрэг өргөгдсөн байлаа – яг л инээж байгаа юм шиг.

Хэдэн минут өнгөрсний дараа тэд дөрвүүлээ хамтдаа босож гарцгаав. Зүгээр алхаж байгаа нь хүртэл бүжиглэх мэт харагдах юм. Том биетэй нь хүртэл. Эдвард нэртэй нь над руу ахиж харсангүй.

Би Жесика болон түүний найз нартай арай удаан суув. Би анхны өдөр хичээлдээ хоцрохоос их санаа зовж байлаа. Нэг найз нь надад нэрээ Анжела гэж сануулаад дараагийн анги руу хамтдаа алхахыг санал болгов. Бид хоёр дараачийн анги болох Биологийн анги руугаа юм ярихгүйгээр алхав. Тэр бас их ичимхий бололтой.

Ангийн хаалгаар ороход Феникст хичээл ордог байсан ангитай яг адилхан ширээ сандалтайг нь анзаарлаа. Анжела суудалдаа очиж суугаад би цаасан дээрээ гарын үсэг зуруулахаар урагшлав. Анжела аль хэдийн хамтрагчтай байв. Бүгд л аль хэдийн хамтрагчуудтайгаа сууж байлаа. Нэгээс бусад нь. Эдвард Күллэний хажуу сандал сул байв.










Би ангийн урд тал руу алхахдаа өөрийн мэдэлгүй түүнийг харж эхлэв. Яг түүний хажуугаар өнгөрөх үед, тэрний бие гэнт чангарав. Тэр над руу харахад түүний нүүр нь бүгдийг харуулж байв – уур хилэн мөн дайсагналт. Би цочсондоо болоод харцаа хурдан буруулав. Гэнэт хөдөлснөөсөө болж номон дээр тээгэлдэж унахаасаа өмнө өөрийгөө ширээний өнцгөн дээр тэнцвэржүүлэв.
Түүний харцаас би нэг юм анзаарсан юм – түүний нүд нь хар, бүүр тас хар байсан юм.
Багш миний цаасан дээр гарын үсгээ зурж өгөөд, танилцуулга гэлгүйгээр ангид байсан ганц сул суудал руу явуулав. Би түүний хажууд очиж суухдаа харцаа хөлнөөсөө холдуулаагүй юм. Хэдхэн хоромын өмнө надад өгсөн тэрхүү аймшигтай уур хилэнтэй харц нь санаанаас гарж өгөхгүй байв.

Би номоо гаргаж тавихдаа нүднийхээ булангаар түүнийг байрлалаа өөрчилж байхыг анзаарав. Тэр минй эсрэг зүг рүү налж байлаа – сандалныхаа эрмэг дээрээс хариугүй унахын даваан дээр. Бас муухай юм үнэрлэсэн юм шиг нүүрээ буруулж байв. Би мэдэгдэхгүйгээр үсээ үнэрлэлээ – миний дуртай гүзээлзгэний шампунь үнэртэж байв. Надад энэ үнэр сүртэй биш юм шиг санагдлаа. Би үсээ бөөнд нь авч байгаад баруун талруугаа хөшиг шиг унжуулаад багшийн яриж байгаа юмийг ойлгохыг хичээв.

Даанч өнөөдрийн хичээл дээр миний аль хэдийн үзсэн хичээлийг үзэж байв. Би доошоо хараад багшийн хэлсэн юмнуудыг бичиж эхлэв.

Өөрийгөө байн байн хажуу тийшээ хархаас зогсоож чадахгүй байлаа. Тэр энэ хөдөлгөөнгүй хөшингө байдлаа хэсэг зуур ч сул тавиагүй юм. Түүний баруун хөлөн дээрээ тависан чанга атгасан гар нь бас нэг ч хором суларсангүй.Тэр цагаан цамцныхаа ханцуйг тохой хүртлээ хойш нь шуусан байв – түүний гар бодож байснаас илүү булчинлаг байлаа. Том ахынхаа хажууд л тэгж харагдсан бололтой.

Энэ анги бусад ангиудыг бодвол цаг явж өгөхгүй байлаа. Өнөөдрийн хичээл дуусах дөхөж байгаагаас болсон уу аль эсвэл би түүний гарыг сулрахыг хүлээж байсантай л холбоотой байх. Хэзээ ч сулраагүй юм. Тэр яг л амьсгалахгүй байгаа мэт хөшингө байдалтай сууж байв. Яасан юм болоо? Энэ дандаа ингэж аашилдаг юм байхдаа? Би өнөөдөр Жесикагийн хоолойны өнгийг бодов. Дургүй шалтгаан нь ганц атаархал биш бололтой.

Энэ надтай холбоотой байх учиргүй. Тэр намайг сайн мэдэхгүй шүү дээ.

Би сүүлийн удаа түүн руу хараад шууд л харамсав. Түүний тас хар нүд нь үзэн ядалтаар дүүрэн байв. Бас л цочсондоо болоод би сандалныхаа ар талыг туллаа. Харцаар алж болдог байсан бол ч...

Хонх дуугарахад Эдвард Күллэн суудалнаасаа алга болов. Хэн ч сандалнаасаа босож амжаагүй байхад тэр аль хэдийн ангиас гарсан байв.

Би яахаа мэдэлгүй түүниий хойноос хоосон ширтэв. Тэр дэндүү муухай юм. Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ гэж бодогдлоо. Би юмнуудаа хурааж эхлэв – дотор бөөгнөрч байгаа уураа мартахыг хичээв. Яагаад ч юм миний уур хилэн нулимс хоёр холбоотой байдаг учир би энд уйлахыг хүссэнгүй.

“Чи Изабелла Сван мөн тиймүү?” эрэгтэй хүний дуу асуулаа.

Би дээшээ хартал шар үсээ гелдэж босгосон царайлаг банди зогсож байв. Эдвард шиг тэр намайг муухай үнэртэй гэж бодохгүй байгаа нь илт байв.

Би түүн рүү инээмсэглээд, “Белла,” гэж хэлэв.

“Намайг Маик гэдэг.”

“Сайн уу, Маик.”

“Дараагийн ангиа олоход чинь туслах уу?”

“Би одоо биеийн тамирийн заал руу явна. Өөрөө олж чадах байхаа.”

“Би бас одоо тийшээ явна,” гэж тэр үнэн голоосоо баярлан хэлэв. Ийм жижиг сургуульд нэг ангид таарах нь тийм сүртэй хэрэг биш ч гэсэн.

Бид хоёр заал руу хамтдаа алхангаа жоохон ярилцав – гэхдээ ярианы ихэнхийг нь тэр хийсэн учраас надад амар байлаа. Тэр Калифорниад арав хүртлээ амьдарж байсан учир миний Форксийн цаг агаарын хувьд юу гэж бодож байгааг сайн ойлгож байгаагаа хэлэв. Тэр намайг Англи хэлний ангид бас харснаа хэлэв. Миний өнөөдөр уулзсан хүмүүсээс хамгийн нөхөрсөг нь байлаа.

Бид хоёр яг заалын хаалгаар орох үед тэр надаас, “Чи Эдвард Күллэнг өнөөдөр харандаагаараа хатгасан юм биш биз? Би түүний тэгж аашлахыг нь өнөөдөр л анх харж байна”, гэж асуув.

Би тэр даруй л газар доор ормоор санагдав. Надаас өөр хүмүүс бас анзаарсан байх нь. Тэгээд Эдвард Күллэн жирийн үед тэгж аашладаггүй болж таарлаа. Би мэдээгүй дүр үзүүлэхээр шийдэв.

“Саяны ангид хамт суусан банди уу?” гэж урлаггүйгээр асуув.

“Аанхан,” тэр хариулав. “Тэр яг л өвдөж шаналж байгаа юм шиг л харагдаж байсан.”


“Сайн мэдэхгүй юм. Бид хоёр үг дуугарагүй ш дээ.”

“Хачин залуу шүү,” гэж Маик над руу инээмсэглээд, “Би хэрэв чиний хажууд суух азтай байсан бол чамтай юм ярих л байсан.”

Би түүн рүү дахин нэг инээмсэглээд хувцасны өрөө рүү оров. Маик их найрсаг дээрээ надад дуртай байгаа нь мэдэгдэж байв. Гэхдээ энэ бүхэн миний уурыг тайвшруулахад хангалтгүй байлаа.
Биеийн тамирын багш надад шинэ өмсгөл олсон ч өнөөдөртөө хувцас солиулсангүй. Феникст ахлах сургуулийн дөрвөн жилийн хоёрт нь л биеийн тамирийн хичээлд орох шаардлагатай байхад энд бүхэл бүтэх дөрвөн жилийн шаардлагатай байв. Форкс надад зориулагдсан там болон хувирч байлаа.

Би ангийхныгаа воллейбол тоглохыг харж суухдаа би урьд нь энэ тоглоомноос болж хэдэн гэмтэл авч байснаа – мөн хэдэн хүн гэмтээснээ – бодож эхлэв. Шууд дотор муухай оргиж эхлэлээ.

Сүүлчийн хонх дуугарахад би багш нараар гарын үсэг зуруулсан цаасаа өгөхөөр эхний байр луу тайван алхаж эхлэв. Бороо орохоо больсон байсан ч салхи хүйтэрсэн байсан тул би өөрийгөө дулаацуулхаар элгээ тэврэн алхлаа.
Би хаалгаар орчоод бараг л буцаад гарж явахаа дөхөв.







Миний өмнө Эдвард Күллэн над руу нуруугаа харуулан наад талын ширээний эгчтэй юм яриж байв. Би түүнийг үсээр нь танисан юм. Тэр миний орж ирснийг анзаараагүй бололтой. Би хүлээн авагчийг сулрахыг нь хүлээнгээ хана налан зогслоо.

Тэр маш аяархан, гоё хоолойгоор хүлээн авагчтай юм яриж байв. Би тун удалгүй яриаг нь ойлгож эхлэлээ. Тэр зургаа дугаар цагийн Биологийн ангийг өөр ямар ч хамаагүй цаг руу шилжүүлэхийг оролдож байв.

Энэ миний тухай байна гэдэгт би ерөөсөө итгэж чадсангүй. Намайг тэр ангид хөл тавихаас өмнө нэг юм болсон байх ёстой гэж би бодлоо. Түүний тэр ууртай харц нь надад зориулагдаагүй байсан байх. Хэн нэгэн танихгүй хүн намайг ийм хурдан үзэн ядаж эхлэнэ гэдэг боломжгүй зүйл мэт санагдав.

Хаалга дахин онгойход ширүүн хүйтэн салхи өрөөн дэх бичиг баримтуудыг бага зэрэг хийсгэж миний үсийг ийш тийш нь хаялав. Орж ирсэн охин ширээн дээрх савсанд цаас хийн буцаад гарав. Харин Эдвард Күллэний нурууны булчин нь чангарж тэр хойшооноо үзэн ядалт, уур хилэн дүүрэн нүдээр - түүний царай нь хэтэрхий царайлаг юм – над руу харав.

Нэг хоромын турш надад жинхэнэ айдас мэдрэгдэж гаран дээрх үс бослоо. Энэ харц секундээс удаан үргэлжлээгүй ч миний биеийг гадаах хүйтэн салхинаас ч илүүтэйгээр хөргөв. Тэр урдах хүн рүүгээ эргэн харлаа.

“Тэгвэл яахавдээ,” гэж тэр яаруу хэрнээ уянгалаг хоолойгоор хэлэв. “Ямар ч боломжгүй юм бол. Тусласанд баярлалаа,” хэмээн тэр дахиж над руу харалгүйгээр гарж одов.

Би дуулгавартайгаар ширээн дээр очиж цаасаа үзүүлэв. Миний нүүр өнөөдөржингөө улаан байсан бол одоо цав цагаан болсон байв.

“Эхний өдөр чинь ямар байв?” гэж хүлээн авагч надаас санаа тавин асуув.

“Дажгүй,” хэмээн би ахиад л худлаа ярив. Тэр ч итгэсэн царай гаргасангүй.

Намайг машин руугаа очиход тэнд өөр машин бараг байхгүй байлаа. Миний машин надад хамгийн аюулгүй газар мэт санагдав. Энэ хачин ногоон нойтон нүх дотроос гэртээ минь хамгийн оирхон зүйл байв. Би дотор хэсэг зуур суунгаа цонхоороо ширтлээ. Гэхдээ удалгүй даарч эхэлсэн учир машинаа асаах хэрэг гарав. Чарлигийн байшин руу явах замдаа би уйлахгүйн тулд маш их хичээсэн юм.




2. Нээлттэй ном


Дараагийн өдөр арай л дээр...бас арай л дордов.

Яагаад арай л дээр байсан бэ гэвэл одоохондоо бороо орж эхлээгүй байлаа. Бас намайг юу хүлээж байхыг бага зэрэг ч гэсэн мэдэж байсан учир арай дээр байв. Маик Англи хэлний цаг дээр надтай хамт суун хичээлийн дараа намайг дараагийн анги руу минь хүргэж өгсөн юм. Хоолны цагын үеэр би Маик, Жесика, Эрик нартай хамтдаа нэг ширээнд сууж хамтдаа сууж байгаа бусад хүүхдүүдийнхээ нэрийг цээжлэхийг оролдов. Миний усанд живж байгаа мэт сэтгэгдэл арай дээрдэж эхэлсэн юм.

Харин яагаад дордсон бэ гэвэл би өнөөдөр маш ядарсан байв: гадаах салхины цуурай бас л намайг унтуулахгүй байв. Бас тригнометрийн хичээлийн багш намайг гараа өргөөгүй байхад надаас асуулт асуухад нь би хариултыг нь зөв хэлж чадаагүй юм. Биеийн тамир дээр бид нарыг воллейбол тоглуулахад намайг бөмбөгнөөс бултаж амжихгүй тохиолдол ганц л удаа гарахад би бөмбөгийг багийнхаа гишүүний толгой руу цохиж орхисон юм. Мөн өнөөдөр өчигдрөөс дордсон шалтгаан нь өнөөдөр Эдвард сургуульд ирээгүйтэй холбоотой байв.

Би түүний ууртай харцнаас нь айн өглөөжингөө цайны цагаас эмээж байлаа. Миний нэг хэсэг түүнтэй ярилцан тайлбар шаардахыг хүсэж байв. Би шөнө нойргүй хэвтэхдээ юу гэж хэлэхээ төсөөлж байсан юм. Гэхдээ би өөрийгөө хэлж чадахгүй гэдгээ дэндүү сайн мэдэж байв. Миний хажууд хулчгар туулай терминатор шиг харагдана.

Жесика бид хоёрыг цайны газар луу орох үед би түүнийг хайн нүдээ өрөөгөөр гүйлгэхгүй байхыг оролдон – амжилгүйтлээ – түүний гэрийхнийг олж харав. Тэд дөрвүүлээ сууж байсан юм.

Маик бид хоёрыг зогсоон өөрийнхөө ширээ лүү урин суулгав. Жесика түүний анхаарлыг татсандаа маш их баярласан бололтой. Удалгүй түүний найз нар цуг ирж суулаа. Би тэд нарын яриаг сонсохыг оролдож байсан боловч сэтгэл түгшин түүнийг хүлээн сууж байсан юм.

Тэр ирээгүй юм. Цаг өнгөрөх тусам би улам их тэвдэж байв.

Цайны цаг дуусахад тэр ирээгүй байсан тул би Биологийн анги руугаа өөртөө арай итгэлтэйгээр алхав. Маик яг л үнэнч нохой шиг хамтдаа алхасан юм. Би хаалган дээр очихдоо амьгаагаа аван харлаа – бас л алга. Амьсгагаа гарган суудал дээрээ очин суув. Маик намайг даган төлөвлөж байгаа далайн эрэг рүү явах зугаалганыхаа талаар яриж байлаа. Тэр хонх дугартал миний ширээний хажууд эргэлдэв. Хонх дугарахад тэр над руу инээмсэглэн шүдний апараттай, химитэй охины хажуудах байрандаа очиж суув. Хэцүү байж магадгүй ч би Маикийн талаар нэг юм хийхгүй бол болохгүй юм шиг санагдав. Бүгд нэг нэгнийхээ дээр амьдардаг ийм жижиг хотод хүний арга эвийг олох нь чухал. Гэхдээ би хэзээ эв дүйтэй байгаагүй. Дээрээс нь надад дэндүү нөхөрсөг банди нарыг аргалах туршлага юу ч байхгүй.

Би өөртөө энэ ширээг ганцаараа эзлэж байгаадаа дургуйцахгүй байгаагаа дахин дахин хэлсэн боловч би түүний ирээгүй шалтгаан нь надтай холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэж байв. Би нэг хүнд ийм аймар нөлөө үзүүлнэ гэдэг дэндүү итгэж боломгүй байсан бөгөөд дэндүү амиа бодсон байв. Гэхдээ би энэ боломжгүй санааг үнэн байх магадлалд санаа зовсоор байв.

Хичээлийн өдөр дуусаж воллейбол тоглож байхад болсон явдал мартагдаж миний хацарны улаан бага зэрэг арилж эхлэхэд би жиинс, цэнхэр ноосон цамцаа солин өмсөв. Би эмэгтэйчүүдийн хувцасны өрөөнөөсөө гүйн гарч үнэнч найзаасаа бултаж чадсандаа баясав. Би гэр лүүгээ харих гэж буй сурагчидаар дүүрсэн машины зогсоол руу хурдан алхан жижиж ачааны тэргэндээ орон хэрэгтэй бүх юмаа байгаа эсэхийг нь шалгав.

Өчигдөр орой би Чарлиг шарсан өндөг, шарсан гахайн махнаас өөр юм хийж чаддагүйж сурсан юм. Тийм болохоор би гал тогооны ажлыг даан авахаар шийдсэн юм. Чарли ч бас нэг их дургуйцаагүй юм. Би гэрт хүнс хэрэгтэйг мэдэн өнөөдөр гарахдаа жагсаалт болон гал тогоонд байсан жимсний чанамалын шилэн дотроос мөнгө аван гарсан юм.


Би хүмүүсийн харцыг үл тоомсорлон чанга дуугардаг машинтайгаа гарах гэж буй машинуудын эгнээнд очин оочирлов. Би энэ их чимээ өөр хүний машинаас гарч байгаа дүр үзүүлэн хүлээж байтал Хейлийн ихрүүд мөн 2 Күллэн машин руугаа орж байхыг харав. Миний анхны өдрөө харж байсан шинэ Волво байв. Тэгэлгүй яахав. Тэд нарын гоо сайханаас нь нүдээ буруулж чадахгүй байсан учир би өмнө хувцасыг нь анзаарч байгаагүйгээ мэдсэн юм. Тэд маш энгийн хувцас өмссөн байсан ч брендийн үнэтэй хувцас гэдэг нь илт харагдаж байв. Эд нар шиг царай зүс, бие хаатай хүмүүс шалны алчуур углаад ч гайхалтай харагдана гэдэгт нь би итгэж байлаа. Мөнгө, царай зүс бүгд байх нь илүүдсэн мэт санагдав. Гэхдээ энэ байдал тэд нарт энэ сургуульд байр суурь олоход нь нэмэр болохгүй байгаа нь бас сонин санагдаж байлаа.

Үгүй, тийм биш байх. Энэ тусгаарлалт нь өөрсдийнх нь сонголт байж таарна. Ийм хэмжээний гоо сайханд ямар ч хаалга нээлттэй байна гэдэгт би итгэлтэй байв.

Тэд бусадтай адилхан миний чанга машин руу харахад би эгц урагшаа харан хаазан дээрээ гишгэн сургуулиас холдсон даруйдаа тайвшрав.

Дэлгүүр сургуулиас нэг их холгүй, хурдны замын яг хажууд. Дэлгүүр хэсэх маш энгийн бөгөөд гоё санагдан би гэртээ байхдаа бас гэрийнхээ хүнсийг цуглуулдаг байсан тул энэхүү танил үүрэгээ баяртайгаар хийв. Энэ дэлгүүр том байсан учраас надад дээвэр дээрх борооны дуслыг сонсож хаана байгааг минь сануулах дуу чимээ сонсогдсонгүй.

Би гэртээ очоод бүх юмаа гарган тавиад бүх зай руу юмаа чихэж эхлэв. Чарли дургуйцахгүй гэж найдлаа. Би төмс гарган төмөр цаасанд ороож шарах шүгээндээ хийн стейкээ сүмсэнд дүрэн хөргөгчиндөө хийн тавилаа.

Би энийг хийж дуусаад цүнхээ тавихаар дээшээ гаран даалгавраа хийж эхлэхийн өмнө гэрийн хувцсаа солиж өмсөн, чийгтэй үсээ дээш нь боогоод и-мэйл ээ шалгахаар шийдлээ. Нийт гурван мэйл ирсэн байв.

“Белла,” гэж ээж бичсэн байв...
Оронгуутаа хариу бичээрэй. Нислэг чинь ямар байсан тухай бичээрэй. Бороо орж байна уу? Аль хэдийнээ санаад эхэлчихлээ. Би Флорида явахад бараг л бүх юмаа бэлдчихсэн. Харин ягаан цамцаа олж чадахгүй байна. Хаана байгааг нь мэдэхгүй биз? Фил мэнд дамжуулж байна. Ээж нь.

Би санаа алдан дараачийн захиаг нээв. Эхнийхээс 8 цагийн дараа илгээгдсэн байв.

“Белла,” гэж тэр дахин бичсэн байв...
Яагаад хариу бичихгүй байна? Юу хүлээгээд байгаа юм бэ? Ээж нь.

Сүүлчийх нь өнөө өглөөнийх байв.

Изабелла,
Би өнөөдөр 5цаг 30минутанд чамаас сонсоогүй байвал би Чарли руу ярина.


Би цагаа шалгалаа. Ахиад нэг цаг дутуу байв. Гэхдээ ээж яаруу гэдгийг хүн болгон мэддэг юм.

Ээж,
Тайвшир. Би яг одоо хариу бичиж байна. Битгий бодлогогүй юм хийгээрээ.
Белла.


Би явуулаад шинийг эхлэв.

Ээжээ,
Бүх юм сайхан байна. Мэдээжийн хэрэг бороо орж л байна. Би таньд юу бичих талаар бодож байсан юм. Сургууль тийм ч муу биш байна. Жоохон давтагдсан л болохоос биш. Би хэд хэдэн хүүхдүүдтэй найзласан. Хоолны цагаар хамтдаа сууж байгаа.
Таний цамц хими цэвэрлэгээнд байгаа шүү дээ – тав дахад авах ёстой байсан.
Чарли надаа машин авж өгсөн. Үнэхээр таалагдаж байгаа. Жоохон хуучирсан ч гэсэн маш бат бөх юм байна лээ.
Би ч бас таныг санаж байна. Удахгүй дахиж бичнээ. Гэхдээ таван минут болгон мэйлээ шалгаад байж чадахгүй байх шүү. Тайвшир. Амьсгал. Хайртай шүү.
Белла


Би Англи хэлний хичээл дээрээ үзэж байгаа Wuthering Heights гэх номыг дахин уншихаар шийдэн Чарлиг гэртээ ирэхэд нь уншин сууж байсан юм. Би цагын баримжаагаа алдан хоолоо хийж эхлэхээ мартснаа санан гал тогоо луу стейкээ гаргаж шаран шүүгээндээ хийхээр гүйлээ.

“Белла?” хэмээн шатан дээрх хөлний чимээг сонссон Чарли асуув.

Өөр хэн гэж? Гэж би дотроо бодов.

“Сайн уу, аав аа. Тавтай морил.”

“Баярлалаа.” Тэр бууныхаа бүсийг өлгөн тавиад гутлаа тайлж эхлэв. Миний мэдэхийн тэр буугаа ажил дээрээ ашиглах завшаан хэзээ ч гарч байгаагүй юм. Гэхдээ тэр буугаа хэзээд бэлэн авч явдаг байсан юм. Би жоохондоо энд ирдэг байхад тэр орж ирэх болгондоо бууныхаа сумыг суллаж тавидаг байсныг би санаж байв. Чарли намайг өөрийгөө санаандгүй буудахад дэндүү том бөгөөд санаатай буудахад хүргэхээр гутраагүй гэж итгэж буй бололтой.

“Ямар хоол хийсэн юм?” гэж тэр болгоомжтойгоор асуув. Манай ээж хоол хийхдээ юм туршиж үзэх дуртай хүн бөгөөд түүний туршилтууд нь заримдаа идэх боломжгүйд хүргэдэг байсан юм. Би Чарлиг тийм дээр үеийн юм санаж байгаад жоохон сэтгэл эвгүйрхэв.

“Стейк төмстэй,” гэж би хариулахад тэр арай л тайвшрав.

Тэр сүүлдээ гал тогоонд зүгээр зогсохоос залхан том өрөөнд зурагт үзэхээр оров. Бид хоёрт хоёуланд нь энэ нь илүү амар байлаа. Би стейкээ болж байх хооронд салад нэмж хийн ширээгээ засав.

Бэлэн болсон хойно нь би түүнийг дуудан ширээн дээр суулгав.

“Гоё үнэртэж байна шүү, Белл,” хэмээн тэр хамраараа үнэртэж эхлэв.

“Баярлалаа.”

Бид хэдэн хоромын турш юм ярилгүй хоолоо идэв. Бид хоёрын аль нь ч энийг эвгүйгээр тусгаж аваагүй юм. Зарим нэг талаараа Чарли бид хоёр хамтдаа амьдрахад яг тохирсон байлаав.

“Сургууль ямар байв даа? Шинэ найзуудтай болсон уу?” гэж Чарли надаар хоол нэмүүлж байхдаа асуув.

“Би нэг Жесика гэдэг охинтой хэдэн анги хамт таарсан. Тэгээд бас Маик гээд нэг банди маш эелдэг байгаа. Бүгд л нөхөрсөг хандаж байгаа.” Би энийг хэлэхдээ онцгой хүн нэг байсныг түүнд хэлэхгүйгээр шийдэв.

“Аан наад хүүхэд чинь тэгвэл Маик Нютон байх. Дажгүй хүүхэд шүү – гэр бүл нь ч тэр. Маикийн аав нь хотын захын спорт барааны дэлгүүрийг ажлуулдаг юм. Энүүгээр дайрч гардаг үүргэвчтэй аялагчдаас ч их мөнгө олдог доо.”

“Та Күллэний гэр бүлийг мэдэх үү?” гэж би эргэлзэн асуулаа.

“Эмч Күллэний гэр бүл үү? Мэдэлгүй яахав. Доктор Күллэн үнэхээр сайн хүн.”

“Түүний хүүхдүүд...жоохон өөр санагдсан...сургуулийн бусад хүүхдүүд тэд нартай сайн харицахгүй байсан.”
Чарли үүнийг сонсоод үнэн голоосоо уурлаж намайг гайхшруулав.

“Энэ хотын хүмүүс үү,” гэж тэр амандаа бувтнав. “Доктор Күллэн бол үнэхээр сайн мэс засалч. Өөр хотод бол энд авдгаасаа 10дахин илүү цалинтайгаар энэ ажлаа хийж болох л байсан,” тэр үргэлжлүүлэх тусам хоолой нь чангарч эхлэв.
“Түүний эхнэр жижиг хотод амьдрахыг хүссэн нь бид нарын хувьд үнэхээр азны хэрэг. Тэр бид нарын хувьд үнэт эрдэнэ л гэсэн үг. Хүүхдүүд нь хүртэл биеээ даасан сайн хүүхдүүд байна лээ. Анх ирж байхад нь би энэ олон өргөж авсан хүүхдүүдийн талаар жоохон эвгүйрхэж л байсан. Харин тэд бүгд л маш томоотой. Тэд нарын аль нь ч надад асуудал гаргаж байгаагүй. Ингэж хэлж байгаа нь үнэхээр их юм шүү. Энд өчнөөн удаан амьдарсан хүүхдүүд хүртэл тэд нар шиг томоожоогүй. Тэгээд гэр бүл шиг үргэлж хамтдаа байдаг нь бас гайхалтай. Нэг их удалгүй гэр бүлээрээ зугаалгаар яваад л...Шинээр ирсэн гээд л энэ хотынхон бишүүрхэж байгаа юм.”

Энэ миний Чарлигаас сонсож байсан хамгийн урт яриа байв. Тэр үнэхээр Күллэнгийхэнд дуртай бололтой.

Би бага зэрэг ухрав. “Тэд надад дажгүй л харагдсан л даа. Би зүгээр л тэд нар өөрсдийгөө жоохон тусгаарлаад байгааг нь анзаарсан юм. Тэд бүгд л маш царайлаг юм байна лээ,” хэмээн би магтаалын үг нэмэв.

“Чи докторыг нь хараарай,” гэж Чарли инээв. “Тэр гэрлэсэн нь үнэхээр сайн хэрэг. Түүний хажууд тэр эмнэлэгийн ихэнх сувилагчид анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй юм.”

Бид дахиад л чимээгүй болцгоосон юм. Хоолоо идэж дуусаад би аяга шанагаа угааж эхлээд Чарли ширээ цэвэрлэж өгөв. Тэр цэвэрлэгээгээ хийж дуусаад том өрөө лүү зурагт үзэхээр явав. Би бас аяга шанагаа угааж дуусаад дурамчхан тооныхоо даалгаврыг хийхээр дээшээ гарав.

Тэр шөнө салхи чимээгүй болсон байсан юм. Би ядарсандаа маш хурдан нойрссон юм.

Дараагийн хэдэн хоногт сонирхолтой юм ер болоогүй юм. Би ангиуддаа бага зэрэг дасаж эхлэн тав дахь өдөр гэхэд би бараг л бүх хүүхдүүдийн зүсийг нь – нэрийг нь биш – танидаг болов. Биеийн тамирын хичээл дээр хүүхдүүд надад бөмбөгийг аль болох дамжуулахгүй байхыг бодон бас миний сул талыг ашиглах гэж оролдсон эсрэг багийнхан над руу бөмбөгийг чиглүүлэхэд манай багийнхан урдуур үсэрдэг болсон юм. Би ч баяртайгаар замаас холдож өгдөг байв.
Эдвард Күллэн эргэж хичээлдээ ирээгүй юм.



Би өдөр болгон түгшин түүнийг хүлээн суухад өдөр болгон түүний гэрийхэн түүнгүйгээр хоолны ширээн дээрээ очиж суудаг байв. Үүнийг харж би тайвшран амар тайвандаа хоолоо идэн хүүхдүүдтэй ярилцдаг байлаа. Ихэнхдээ бид нарын яриа Маикийн төлөвлөж байгаа далайн эрэг рүүх зугаалга дээр төвлөрдөг байв. Намайг урихад нь би явна гэж хэлсэн ч явахыг хүсэхээсээ илүү их зантай гэж бодуулахгүйн тулд хэлсэн юм. Далайн эрэг чинь хуурай халуун байх ёстой байдаг шүү дээ. Гэтэл бид нарын явах гэж байгаа далайн эрэг бас л нойтон бөгөөд хүйтэн...

Тав дахь өдөр болоход би Биологийн анги руугаа орохдоо айхаа болисон байв. Эдвард бодвол сургуулиас гарсан байх гэж би шийдлээ. Гэхдээ би түүний алга болсон шалтгаан нь надтай холбоотой байж магадгүй хэмээн сэжиглэсээр байв.
Миний Форкст өнгрүүлсэн хамгийн анхны амралтын өдөр ямар ч муу юмгүйгээр өнгөрсөн юм. Хоосон биш байшинд цагаа өнгрүүлж сураагүй Чарли амралтын өдрүүдээ ажил дээрээ өнгрүүлсэн юм. Би гэрээ цэвэрлэж хичээлээ хийж дуусаад ээждээ бас л нэг итгэхийн аргагүй хуурамч баясгалантай захиа бичив. Би хагасайнд номын сан руу явсан ч тэндхийн номнууд маш их хязгаарлагдмал байв. Удахгүй Сеэтл юмуу Улимпиа явж гайгүй номны дэлгүүр олж авахгүй бол. Би машиныхаа шатахуун царцуулалтыг бодож үзтэл дотор зарсхийв.

Амралтын өдрийн турш бороо намуухан, чимээгүй байснаас би нойроо надад нойроо нөхөх боломж гарсан юм.
Нэг дэх өдөр машины зогсоол дээр хүмүүс надтай мэндэлж гарав. Би бүгдэнгийх нь нэрийг нь сайн цээжлээгүй байсан боловч чадхаарааа инээн хүн болгон руу даллав. Өнөө өглөө арай хүйтэрсэн байсан ч одоохондоо бороо ороогүй байлаа. Англи хэлний хичээл дээр Маик миний хажууд суудгаараа суув. Багш бид нараас гэнэтийн шалгалт авахаар шийдсэн байсан юм. Wuthering Heights ийн талаар байсан тул бэрхшээлтэй юм нэг их байсангүй.

Би Форкст тухлаж эхэлж байгаагаа анзааран энд миний бодож байснаас амьдрахад маш тав тухтай санагдаж эхлэв.
Маик бид хоёрыг ангиас гарахад гадаа жижиг цагаан юмнууд энд тэндгүй нисэнүмүүс бие биерүүгээ баясан орилдож буй дуу сонсдов. Хүйтэн салхи миний хацар, хамар хоёрт хамгийн түрүүнд мэдрэгдэв.

“Хөөх,” гэж Маик дуу алдав. “Цас орж байна.”

Нисэж буй жижиг хөвөнгийн ширхэгүүдийг би замд наалдахыг нь ажиглав.

“Яанаа.” Цас. Миний сайхан өдөр ч ингээд дуусах нь тэрдээ.

Маик гайхан над руу харав. “Чи цасанд дургуй юмуу?”

“Үгүй. Цас орж байна гэдэг чинь бороо ороход дэндүү хүйтэн байна гэсэн үг биз дээ. Тэгээд ч би цасыг ширхэг бүр нь онцгой хээтэй гэж бодож байсан юмсан. Эд нар чинь чих ухдаг юмны хөвөнтэй тал шиг л хэлбэртэй юм байна ш дээ.”
“Чи өмнө нь цас орж байхыг харж байгаагүй юм уу?” гэж тэр надаас бас л гайхшран асуув.

“Харалгүй яахав.” Жоохон байж байгаад би нэмлээ, “Зурагтаар л...”

Тэр чангаар инээж эхлэв. Гэнэт хаанаас ч юм Маикийн толгойны хойд тал руу томоохон бөөрөнхийлсэн цас шидэгдэв. Бид хоёр хоёулаа хэн шидсэнийг харахаар эргэж харан эргэн тойрноо ажиглан зогсов. Би Эрикийг сэжиглэж байлаа – тэр бид хоёрын эсрэг зүг рүү бас явах ёстой зүгийнхээ эсрэг зүг рүү алхаж байсан юм. Маик ч бас сэжиглэж эхэлсэн бололтой. Тэр доошоо суун цас бөөгнүүлж эхлэв.

“Цайны цагаар уулзацгаая, за?” гэж би түүнд хэлэнгээ алхаж эхлэв. “Хүмүүс нойтон юм шидээд эхлэвэл би замаас нь хол байхыг илүүд үздэг юм.”

Тэр Эрикээс нүдээ холдуулалгүйгээр толгойгоо дохив.

Бүхэл өглөөн турш хүүхдүүд цасны талаар шуугиж байлаа – энэ жилийн анхны цас болж таарсан юм. Би ч юм хэлсэнгүй. Нэг сайн юм нь яахав бороог бодвол арай хуурай л юм – харин дараа нь оймс дотор чинь хайлахад үнэхээр онцгүй дээ.
Би Жесикатай хамт маш их түгшүүртэй цайны газар луу алхасан юм. Цасан бөмбөгнүүд энд тэндгүй нисэж байв. Би хичээлийнхээ хавтасийг үргэлжийн бэлэн байдалтай байлган хэрэг гарвал өөрийгөө хамгаалах гэж байлаа. Жесика ч үүнийг маш инээдтэйгээр хүлээн авав. Гэхдээ Жесикаг над руу өөрөө цас шидэхээс болиулсан юм нь миний царайны хувирал байсан юм. Би цасанд цохиулахаасаа үнэн голоосоо айж байв.

Хаалгаар ороход, Маик бид хоёрыг гүйцэн ирэв. Түүний үс нь цаснаас болж норсон байв. Бид нарыг хоолоо авахаар оочирлоход Жесика тэр хоёр маш их сэтгэл хөдлөлтэйгээр цасан байлдааны тухай яриж эхлэн би сурсан зуршлаараа нөгөө ширээ лүү шагайв. Тэгээд шууд газартайгаа хөлдлөө. Ширээн дээр таван хүн сууж байсан юм.

Жесика миний гарнаас чангааж эхлэв.

“Хөөе. Белла? Яаж байгаа юм?”

Би доошоо харав – миний чих улайн шатаж байлаа. Би ингэх хэрэггүйгээ өөртөө сануулав. Би буруу юм юу ч хийгээгүй.

“Юу ч биш ээ,” би хариулав. “Би өнөөдөр зүгээр л ундаа авлаа.” Би оочирын эхэнд хүрэв.

“Чи өлсөхгүй байгаа юмуу?” гэж Жесика асуув.

“Үнэнийг хэлэхэд дотор жоохон муухай оргиж байна,” гэж би хэлэн газраас нүдээ салгасангүй.

Би тэд нарыг хоолоо авахыг нь хүлээн доошоо харсан хэвээр ширээн дээрээ очиж суулаа.


Би ундаагаа маш удаан ууж эхлэв. Хоёр ч удаа Маик надад санаа зовон зүгээр эсэхийг минь асуув. Би түүнд мөн л адилхан юу ч биш гэж хэлсэн юм. Гэхдээ би дотроо өвчтэй байгаа юм шиг царайлан сувилагчийн өрөө лүү бултах нь зөв юмуу гэж бодож эхлэлээ.
Юу гэж дээ. Надад зугтах ямар ч шалтгаан байхгүй.
Би өөртөө тэдний ширээ лүү харах дахин нэг зөвшөөрөл өгөв. Хэрэв тэр над руу муухай харж байвал, би хулчийсан чигтээ Биологийн хичээлийг алгасна гэж шийдлээ.
Би толгойгоо өндийлгөхгүйгээр сормуусан доороос харав. Тэдний хэн нь ч наашаа хараагүй байв. Би толгойгоо бага зэрэг өндийлгөлөө.
Тэд бүгд инээлдэцгээж байлаа. Эдвард, Жаспер, Эммэт гурвын үс нь бусад хүүхдүүдтэй адил цасанд норсон байв. Эммэт үсээ сэгсрэн ус цацахад Алис, Розали хоёр хойшооноо налан сууна. Тэд яг л бусадтай адилхан цаснаас болж баясаж байсан юм. Харин нэг том ялгаа байв – тэдний ширээ нь бусад ширээнүүдтэй харьцуулвал киноны нэг хэсэг шиг л харагдаж байсан юм.
Гэхдээ инээд хөөрөөс гадна тэд нарын нэг юм нь өөрчлөгдсөн байх нь анзаарагдав. Гэхдээ би яг юу гэдгийг нь тодорхойлж чадсангүй. Би Эдвардийг онцгойлон шинжиж эхлэн түүний арьс нь цонхигор цагаан шинжээ бага зэрэг алдсан ч юм шиг – магадгүй цасны байлдаанаас болоод улайсан байх – тэгээд түүний нүдэн доорх уут нь бараг л мэдэгдэхгүй болсон байв. Гэхдээ бас нэг юм нь яалт ч үгүй өөрчлөгдсөн байсан юм. Би түүн рүү ширтэнгээ юу гэдгийг нь тодруулахыг хичээв.
“Белла, чи хэн рүү ширтээд байгаа юм?” гэж Жесика хажуунаас асуун миний харцыг даган харав.
Яг тэр үед, түүний харц нь надтай тулгарсан юм.
Би толгойгоо буулган үсээ хөшиг шиг нүүрнийхээ хажуугаар унагаав. Гэхдээ бид хоёрын харц тулгарах тэр үед түүний нүдэнд ямар ч үзэн ядалт, дургуйцал харагдаагүйд би итгэлтэй байв. Тэр сонирхон харж бас бага зэрэг урам нь хугарсан мэт харагдаж байсан юм.
“Эдвард Күллэн чам руу ширтээд байна ш дээ.” Жесика бага зэрэг инээд алдан хэлэв.
“Тэр ууртай харагдаж байна уу?” би асуув.
“Үгүй,” тэр гайхан, “ууртай байх ёстой юм уу?”
“Тэр надад дургуй байх аа,” гэж би түүнд үнэнээ хэлэв. Миний дотор муухай хэвээрээ байлаа. Би толгойгоо доошлуулан гараа дэрлэв.
“Күллэнгийнхэн хүн болгонд л дургуй ш дээ...бишээ, юу гэх юм дээ...тэд нар хүмүүстэй тэгж дуртай, дургүй болтлоо харьцдаггүй юм. Тэр чам руу хараад л байна.”
“Чи харахаа болиочээ,” би түүнийг загнив.
Тэр бас л бага зэрэг инээд алдав. Би түүнийг миний хэлснийг хийсэн үгүйг шалгахаар толгойгоо бага зэрэг өндийлгөн харав. Үгэнд ороогүй байсан бол би цохиод авахад ч бэлэн байсан юм.




Маик бид хоёрын яриаг таслан хичээлийн дараа том цасан байлдаан төлөвлөж байгаагаа хэлэн оролцохыг урив. Жесика ч дуртайяа зөвшөөрөв. Жесикагийн Маик руу хардаг байдлаар бол тэр Маикийг юу ч санал болгосон зөвшөөрнө гэдэг нь илт байсан юм. Би юм дугаралгүй чимээгүй байлаа. Би машины зогсоолыг аюулгүй болтол нь зааланд хүлээх хэрэг гарлаа даа.
Хоолны цаг дуустал би нүдээ ширээнээсээ холдуулаагүй юм. Би өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхээр шийдэв. Тэр над руу муухай хараагүй учраас би Биологийн анги руугаа явах нь зөв. Түүний хажууд ахиад сууна гэхээс гэдэс минь сонин сонин болж байлаа.
Би жирийн өдөр шиг анги руугаа Маиктай хамт алхахаас эмээж байлаа – тэр цасан бөбөгний алдартай бай мэт санагдав. Харин бид хоёрыг хаалга нээхэд надаас бусад нь бүгд нэгэн зэрэг ёолсон юм. Бороо орж байв – цас орж байсан гэх бүх баталгааг аль хэдийн алга хийсэн байлаа. Би дотроо баярлан цамцнынаа малгайг өмсөв. Хичээлийн дараа би нуугдалгүйгээр шууд гэртээ харихад аюулгүй болох нь энэ дээ.
Дөрөв дүгээр байшин хүрэн хүртэл Маик цасны талаар гомдоллосоор байв.
Анги руу орохдоо би миний ширээ сул байгааг харан жоохон баярлан очиж суув. Багш ширээ болгонд нэг микроскоп бас слаидууд тарааж өгч байлаа. Хичээл эхлэхэд хэдэн минут дутуу байсан тул анги яриагаар дүүрэн байв. Би нүдээ хаалганаас хол байлган хавтсан дээр зураг зурж эхлэв.
Би хажуу талынхаа сандалыг хөдлөхийг маш сайн сонссон ч анхаарлаа зурж байгаа зурганаасаа салгасангүй.
“Сайн байна уу?” гэж нэгэн аяархан уянгалаг хоолой хэлэв.
Би түүнийг надтай юм яриж байгаад нь гайхан дээшээ харав. Тэр надаас ширээний цаад талын хязгаар хүртэл холдон суусан байв. Харин түүний сандал нь над руу чиглэснийг би анзаарав. Түүний үс нь шалба норсон байсан ч тэр яг л үсний гелний рекламны зураг авалт тараад явж байгаа мэт харагдаж байсан юм. Түүний бишрэмээр нүүр нь маш найрсаг бөгөөд нээлттэй харагдаж байв – бас өөгүй уруул нь бага зэрэг инээмсэглэсэн байлаа. Гэхдээ түүний нүд нь сэрэмжтэй байсан юм.
“Намайг Эдвард Күллэн гэдэг,” тэр үргэлжлүүлэв. “Би өнгөрсөн долоо хоногт өөрийгөө танилцуулах завшаан гараагүй юм. Чи Белла Сван байх тиймүү.”
Миний сэтгэл санаа бүр учраа олохоо байв. Би өмнөх явдлыг санаанаасаа зохиочихоогүй байгаа. Тэр одоо бол надад үнэхээр найрсагаар хандаж байв. Харин надад хэлэх юм олдохгүй байлаа.
“Чи-и миний нэрийг яаж мэддэг юм?” гэж би бага зэрэг гацан хэлэв.
Тэр маш зөөлөн бөгөөд дур булаамаар инээв.
“Хүн болгон л чиний нэрийг мэддэг болов уу даа. Энэ хот тэр чигээрээ чиний ирэхийг хүлээж байсан.”
Би ярвайлаа. Тийм болов уу гэж айж байсан юм.
“Үгүй, тэр биш,” би тэнэглэн үргэлжлүүлэв. “Чи сая намайг яагаад Белла гэж дуудсан юм?”
Тэр жоохон гайхав. “Чи Изабелла гэж дуудуулах дуртай юм уу?”
“Үгүй ээ, би Беллад илүү дуртай,” би хэлэв. “Гэхдээ Чарли – манай аав – өөр хүмүүст намайг Изабелла гэж хэлдэг байх. Яагаад гэхээр намайг энд хүн болгон тэр нэрээр дуудаж байсан.” Би тайлбарлахыг оролдов. Би өөрийгөө дотроо тэнэг мангараар нь хараан зүхэж байлаа.
“Аан.” Тэр сэдвийг дахиж сөхсөнгүй. Би ичингүйрэн өөр тийшээ харав.
Ашгүй багш яг тэр үед хичээлээ эхлэв. Би багшийг өнөөдрийн шинжилгээний талаар тайлбарлахад нь сонсохыг оролдов. Хайрцаган дахь тавиур шилнүүдийг буцааж байранд оруулж тавих даалгавар байлаа. Тавиур шилэн дээрх эсүүдийг шинжлэн хуваагдлын ямар түвшинд байгаагаар нь ялгах ёстой байв. Бид номоо ашиглахгүйгээр хорин минутын дотор хийж дуусах ёстой байлаа.
“Эхэлцгээ,” хэмээн багш удирдав.
“Эхлээд эмэгтэйчүүд гэдэг шүү дээ. Хамтрагчаа эхлэх үү?” Эдвард асуув. Би дээшээ хартал тэр над руу хэтэрхий үзэсгэлэнтэйгээр инээж байв. Би түүн рүү тэнэг хүн шиг ширтэхээс өөр юм хийж чадаагүй юм.
“Аль эсвэл би эхлэх юм уу?” Түүний инээмсэглэл бага зэрэг буурав. Тэр бодвол намайг мэдрэл муутай эсэхийг бодож байсан байх.
“Үгүй, зүгээрээ,” би улайнгаа хэлэв. “Би эхлэе.”
Үнэнийг хэлэхэд би бага зэрэг гайхуулж байсан юм. Би энэ шинжилгээг хуучин сургууль дээрээ хийж байсан болохоор юу хийж байгаагаа сайн мэдэж байв. Би эхний тавиур шилийг хийн лензээ 40Х луу тохируулан эсийг бага зэрэг ажиглав.
Миний хариу бүрэн итгэлтэй байв. “Профейз.”




“Би харвал дургуйцахгүй биз?” тэр намайг шилийг авахыг завдахад хэлэн намайг зогсоохоор тэр миний гаранд хүрэхэд тэр яг л хичээлийн өмнө хуруунуудаа цасан шуурганд ил барьж зогссон юм шиг л маш хүйтэн байв. Гэхдээ энэ миний гараа цочин татаж авсан гол шалтгаан биш байсан юм. Тэр надад хүрэхэд миний гараар цахилгаан гүйж байгаа юм шиг л сонин мэдрэмж төрсөн юм.
“Уучлаарай,” гэж тэр аяархан хэлээд гараа зогсоолгүйгээр шилийг буцаан бэхлээд дурангаар харав. Тэр надаас ч богино хугацаанд хариултаа олсон юм.
“Профейз,” хэмээн тэр надтай санаа нийлж цаасан дээрээ бичиж авав. Тэр гялс тавиур шилийг солин дуран руу нүдээ шагайлгасан болгов.
“Анафейз,” тэр хэлэнгээ бичиж авав.
Би хоолойгоо хайхрахгүй байгаа юм шиг байлгахыг оролдов. “Би болох уу?”
Тэр бага зэрэг инээмсэглээд микроскопийг над руу түлхэлээ.
Би дурангаар хараад сэтгэлээр унав. Балай юм, тэрний зөв байна.
“Гурав дугаарх нь?” би түүн рүү харалгүйгээр гараа сунгав.
Тэр надад өгөхдөө миний гаранд дахиж хүрэхгүйн тулд их хичээж байлаа.
Би хамгийн хурднаараа харав.
“Интерфейз.” Тэрнийг асуухаас өмнө би түүн рүү микроскопоо ойртуулав. Тэр бас л шагайчаад бичиж авав. Би түүнийг харж байх хооронд бичиж авж болох байсан ч түүний төгс төгөлдөр бичгийн хажууд өөрийнхөө муухай бичгийг харуулмааргүй байсан юм.
Бусад хүүхдүүдийн дуусах ойртоо ч үгүй байхад бид хоёр дууссан байлаа. Би Маикийг хамтрагчтайгаа нийлэн нэг шилийг дахин дахин харж харьцуулж байхыг ажиглав. Бас нэг баг ширээн доогуураа номоо дэлгэсэн байлаа.
Энэ нь намайг түүн рүү харахгүй байхыг хичээхээс өөр хийх юмгүйд хүргэсэн юм. Мэдээж бүтэлгүйтэв. Би дээшээ хартал тэр над руу мөн л нөгөө урам нь хугарсан харцаараа харж байв. Би гэнт өнөө тодорхойлж чадахгүй байсан өөрчлөлтийг нь олж харав.
“Чи ленз хийсэн юм уу?” би бодолгүйгээр асуув.
Тэр бас л их гайхсан бололтой. “Үгүй.”
“Сонин юмаа,” би амандаа бувтнав. “Чиний нүд чинь өнөөдөр өөр өнгөтэй юм шиг санагдсан юм.”
Тэр мөрөө хавчаад урагшаа харлаа.
Үнэндээ бол би тэрний нүдний өнгө солигдсон гэдэгт баттай итгэлтэй байв. Тэр сүүлд над руу харсан тэр дурсамж миний ойд маш тодорхой байлаа. Түүний ууртайгаар над руу харсан нүүрсэн хар нүд нь царайных нь цагаан өнгөтэй маш хүндээр цохилдож байсныг санав. Өнөөдөр түүний нүд нь шал өөр өнгөтэй болсон байлаа – зосон улаан ч юм шиг, ирисний өнгөнөөс арай бараан, бас алтлаг туяатай. Тэр яагаад надад худлаа ярих шаардлага гарахыг би ойлгохгүй байсан учир би өөрийгөө галзуурсан байж магадгүй гэж бодов. Форксийн л хийж байгаа хэрэг байх.
Би доошоо хартал тэр гараа бас л чанга зангидсан байв.



Тэр үед багш бид хоёрыг юм хйихгүй байгааг харан бид хоёрын ширээн дээр ирэв. Тэр миний мөрөн дээгүүр харан бид хоёрын бичсэн хариултуудыг шалгаж эхлэв.
“Тэгэхээр, Эдвард, чи хатагтай Изабеллад микроскопоор харах боломжийг нь өгсөн үү?” багш асуув.
“Белла,” Эдвард автоматаар багшийг засаж өгөв. “Үнэндээ бол Белла таваас гурвыг нь хийсэн.”
Багш над руу харцаа чиглүүлэн шүүмжлэн харав.
“Чи иймэрхүү шинжилгээг өмнө нь хийж байсан юм уу?” гэж багш надаас асуув.
Би ичингүйрэн инээмсэглэв. “Сонгины хальсаар хийж байгаагүй.”
“Цагаан загасаар уу?”
“Аанхан.”
Багш над руу толгойгоо дохив. “Чи Феникст Биологийн гүнзгийрүүлсэн ангид байсан уу?”
“Тийм.”
“За за,” тэр хэсэг хугацааны дараа хэлэв. “Та хоёр хамтрагч болсон нь тэгвэл сайн хэрэг болж.” Тэр амандаа өөр нэг юм бувтнаад өөр ширээ лүү явав. Багшийг явсны дараа би хавтсан дээрх зургаа үргэлжлүүлэн зурж эхлэв.
“Цас зогссон нь онцгүй юм тиймээ?” гэж Эдвард асуув. Тэр надтай юм ярих гэж өөрийгөө хүчлээд байгаа юм шиг санагдав. Би түүнийг хоолны цаг дээр Жесика бид хоёрыг яриаг сонссон юм биш байгаа гэж жаал сандралаа.
“Үгүй ээ.” Би бусад хүмүүс шиг энгийн харагдахын тулд худлаа ярихаа мартчихав. Би түүнийг сонссон байж магадгүй гэж сэжиглэсээр анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй байсан юм.
“Чи хүйтэнд дургүй.” Энэ нь асуулт байсангүй.
“Бас нойтонд.”
“Форкст амьдрахад чамд хэцүү л байдаг байх даа,” тэр таав.
“Аймшиг,” гэж би амандаа бувтнав.
Миний энэ үг тэрний сонирхлыг нь маш их татсан мэт харагдав. Би яагаад гэдгийг нь ойлгоогүй ч мэдэж авхаасаа өмнө түүний тэнгэрлэг царайнд саатчихав.
“Тэгвэл чи яагаад энд ирсэн юм?”
Надаас ингэж шулуухнаар хэн ч асуугаагүй байсан юм.
“Дэндүү урт түүх.”
“Би сонсоход дургуйцахгүй шүү,” тэр шахав.
Би түр амраад нэг том алдаа хийсэн юм – түүний нүд рүү нь харав. Түүний алтан шаргал нүд рүү нь харсан даруйдаа би бодолгүйгээр асуултыг нь хариулав.
“Манай ээж дахин хүнтэй гэрлэсэн юм,” би хэлэв.
“Наадах чинь тийм урт түүх шиг сонсогдохгүй л байна даа,” тэр хэлээд гэнт хоолой нь маш эелдэг болов. “Хэзээ гэрлэсэн юм?”
“Өнгөрсөн есөн сард.” Миний хоолой өөрөө сонсоход ч гунигтай сонсдов.
“Тэгээд чи нөхөрт нь дургүй юм байна,” хэмээн Эдвард таав. Хоолой нь маш өрөвдөнгүй сонсогдов.
“Үгүй , Фил дажгүй л дээ. Магадгүй жоохон залуухан ч гэсэн дажгүй сайн залуу.”
“Чи тэгвэл яагаад тэр хоёртой хамт үлдээгүй юм?”
Би түүнийг сонирхлыг нь гайхаж байв. Тэр гэхдээ над руу миний амьдралийн түүх түүнд маш их чухал мэт харсан хэвээр байлаа.
“Фил өөр хотуудаар маш их аялдаг. Тэр бейсболийн тамирчин л даа.” Би хойд ааваа санан бага зэрэг инээмсэглэв.
“Би түүнийг мэдэх болов уу?” гэж тэр инээмсэглэн асуув.
“Үгүй байхаа. Фил сайн тоглодоггүй. Жижиг лигт тоглодог юм. Тэр байнга л ийш тийшээ нүүж байдаг.”
“Тэгвэл ээж чинь түүнтэй хамт аялахын тулд чамайг ийшээ явуулсан байх нь.” Тэр бас л таав. Асуулт биш байсан юм.
Өөрийн эрхгүй миний эрүү бага зэрэг өргөгдөв. “Үгүй, манай ээж намайг явуулаагүй. Би өөрийгөө явуулсан юм.”
Түүний хөмсөг нь зангирав. “Би ойлгохгүй л байна,” гэж тэр үнэнээ хэлэв. Ойлгохгүй байгаадаа өөртөө маш их урам нь хугарсан бололтой харагдаж байв.
Би санаа алдан яагаад амьдралаа энэ хүнд яриж өгөөд байгаагаа хэсэг гайхав. Тэр над руу сониучирхан харсан хэвээрээ байв.
“Ээж эхэндээ надтай хамтдаа байна гэж хойно хоцордог байсан юм. Гэхдээ Филээс хол байх нь ээжид маш хэцүү байдгийг би мэдээд аав дээрээ ирэхээр шийдсэн юм. Түүнээс бол ээж намайг хэзээ ч гэрт ганцааранг минь орхихгүй байх байсан байх.” Намайг хэлж дуусахад миний хоолой бага зэрэг дүнсгэр болов.
“Гэхдээ одоо чамд хэцүү байгаа ш дээ,” Эдвард хэлэв.
“Тэгээд?” би өдөв.
“Шударга биш юм биш үү?” Тэр мөрөө хавчив. Гэхдээ нүд нь туйлдсан хэвээр байлаа.
Би уйтгартайгаар инээв. “Чамд өмнө нь хэн ч хэлж байгаагүй юм уу? Амьдрал шударга биш ш дээ.”
“Би өмнө нь сонсож л байсан юм байна,” хэмээн тэр бас л уйтгартайгаар санаа нийлэв.
“Тэгээд л боллоо,” би энэ яриаг дуусгахыг оролдон түүнийг яагаад над руу тэгж хараад байгааг нь ойлгохыг хичээлээ.
Тэр намайг үнэлэн харав. “Чи сайн жүжиг тавих юм,” гэж тэр удаан бодсны эцэст хэллээ. “Гэхдээ чи бусад хүмүүст харуулж байгаагаасаа хамаагүй их зовж байгаа гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна.”
Би түүн руу ярвайв. Таван настай хүүхэд шиг хэлээ гаргахаасаа өмнө өөрийгөө зогсоож амжлаа.
“Би буруу хэлсэн үү?”
Би түүнийг үл тоомсорлохыг оролдов.
“Миний зөв байх нь.” Тэр маадгар сонсдлоо.
“Ер нь чамд ямар хамаатай юм бэ?” Миний уур жоохон хүрч эхлэн би аль болох тэр нь лүү харахгүй байхыг хичээж байлаа.
“Наад чинь их зөв асуулт байна,” гэж тэр бараг л өөртөө хэлж байгаа юм шиг аяархан бувтнав. Түүнийг хэдэн секунд дугарахгүй байхаар нь би түүнийг надад энэнээс илүү хариулт өгөхгүй нь гэж шийдэв.
Би санаа алдан самбар луу муухай харав.
“Би чиний дургүйг хүргэж байна уу?” тэр асуув. Тэр үүнийг хөгжилтэй гэж бодсон бололтой.
Би бас л бодолгүйгээр түүн рүү хараад...дахиад л үнэнийг хэлэв. “Үгүй ээ, чамд гэхээсээ илүү өөртөө дургүй хүрч байна. Миний царайг уншихад маш амархан. Ээж намайг өөрийнхөө нээлттэй ноом гэж дууддаг юм.” Би хөмсгөө зангидав.
“Харин би бол чамайг уншихад маш хэцүү гэж бодож байна.” Миний хэлээд түүний таасан бүхэн намайг уншихад дэндүү амархан гэж баталж байсан ч тэр үнэн голоосоо яриж байгаа юм шиг харагдав.
“Чи тэгвэл сайн уншдаг байх нээ.”
“Ерөнхийдөө тийм шүү.” Тэр төгс хэлбэртэй цав цагаан шүднүүдээ гарган над руу инээмсэглэв.
Тэр үед багш бүх сурагчдын анхаарлыг урагш нь татсан юм. Би одоо хүртэл өөрийнхөө сонирхолгүй уйтгартай амьдралыг энэ сонин, үзэсгэлэнтэй бандид яриж өгсөн гэдэгтээ итгэж чадахгүй байлаа. Тэр миний яриаг амин чухал юм шиг л сонсож байсан. Харин нүднийхээ булангаар хартал тэр одоо миний эсрэг зүг рүү налан ширээнийхээ өнцгөөс чангааж байхыг би анзаарав.
Би багшийн тайлбарыг сонсох гэж оролдон бас л бүтэлгүйтэв. Миний бодлууд замбараагүй нисж байлаа.
Хонх дуугарахад Эдвард яг л эхний өдөр шиг эвтэйхэн хэрнээ хурдан гарж алга болов. Мөн яг л эхний өдөр шиг би түүний хойноос гайхан ширтэв.



Маик маш хурдтайгаар ширээний хажууд ирэн миний номнуудыг хураан өгч эхлэв. Би түүнийг нохой шиг сүүлтэйгээр төсөөллөө.
“Саяных ёстой аймшигтай байлаа,” гэж тэр гомдоллов. “Тэд бүгд л надаа адилхан харагдаад байсан. Чи ч Күллэнтэй хамтарсан нь азтай юм.”
“Надад ямар ч асуудал гараагүй,” би түүнд гомдорхон хэлэв. Харин хэлсэнийхээ дараа шууд л харамсан түүнийг бас гомдохоос нь өмнө би нэмэв, “Би энэ шинжилгээг өмнө нь хийж байсан болохоор.”
“Күллэн өнөөдөр их нөхөрсөг байх шиг байсан,” гэж Маик бид хоёрыг курткагаа өмсөж байх хооронд хэлэв. Тэр үүнийг муу хэрэг гэж бодож байгаа бололтой хэлэв.
Би ч үл тоомсорлосон царай гаргахыг оролдов. “Түрүүчийн нэг дэхэд яасан юм болдоо.”
Заал руу алхахад би Маикийн ярианд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байлаа. Биеийн тамирийн хичээл ч гэсэн намайг саатуулж чадсангүй. Маик бид хоёр нэг баг болон тэр миний өмнөөс тоглон ийш тийшээ баахан гүйлдэв. Намайг бөмбөг гаргах ээлж ирэхэд манай багийнхан бүгд сэрэмжлэн замаас холдон зогссон юм.
Намайг машины зогсоол руу алхахад бороо бага зэрэг шивэрч байлаа. Хуурай машиндаа орж суухад сэтгэл арай л өөдрөг болов. Би машинаас гарах дууг анх удаа үл тоомсорлон халаалтаа асаалаа. Хүрэмээ задлан малгайгаа тайлаад чийгтэй үсээ хатаахаар задлан сэгсрэв. Машин байгаа үгүйг шалгахаар би тойруулан харахдаа тэр хөдөлгөөнгүй цагаан дүрсийг харсан юм. Эдвард Күллэн Волвоныхоо урд тал дээр суун над руу ширтэж байлаа. Түүний машин нь минийхаас гурван зайны цаана байсан юм. Би гялс харцаа буруулан яаран ухрав. Яарсандаа болоод бараг л хойно байсан Toyota Corolla-г мөргөчих дөхөн ашгүй амжиж тооромслов. Энэ машин яг л миний машинд мөргүүлвэл юу ч үгүй үлдэх машинуудын нэг байв. Би дахин хажуу тийшээ харан амжилттайгаар зайнаас ухран гараад Волвогийн хажуугаар гарахдаа эгц урагшаа харан давхисан ч өнгөрөн явахдаа нэг юманд маш итгэлтэй байв – Эдвард Күллэн инээж байсан юм.


3. Онцгой үзэгдэл

Өглөө намайг нүдээ нээхэд нэг юм өөрчлөгдсөн байх нь анзаарагдлаа.
Яалт ч үгүй гэрэл өөрчлөгдсөн байсан юм. Бусад өдөртэй адилхан саарал туяатай байсан хэрнээ арай л тод байв. Цонх руугаа хартал манан алга байлаа.
Би орноосоо босон цонхон дээр очин хараад – ёолов.
Миний машины дээд тал, урд талын талбай мөн зам цасаар хучигдсан байлаа. Хамгийн муухай нь ч энэ биш байв. Өчигдрийн орсон бороо замыг аймшигтай каток болгон хөлдөөсөн байв. Газар хуурай байхад ч хоёр хөлөн дээрээ тогтож чаддаггүй надад хамгийн аюулгүй зам буцаж орондоо орж хэвтэх боллоо.
Намайг доошоо буухад Чарли аль хэдийн явчихсан байв. Олон талаасаа Чарлитай амьдрах нь яг л тусдаа гарсан юм шиг санагдаж эхлэж байсан юм. Гэхдээ би ганцаардаж уйтгарлахаасаа илүү надад ганцаараа байх таалагдаж байлаа.
Би өглөөний цайгаа уун гялс жүржийн шүүс савнаас нь балган дээшээ гүйв. Би өнөөдөр сургууль руугаа явах гэж байж ядаж байв. Энэ тэмүүлэл намайг айлгаж байлаа. Яагаад гэвэл миний яарч байгаа шалтгаан миний хичээл болон шинэ найзуудтай ямар ч холбоогүйг би мэдэж байсан юм. Яг үнэндээ би Эдвардийн царайг дахин харахыг хүсэж байв. Тиймээ, маш тэнэг.
Өчигдрийн өөрийнхөө тэнэг, ичиж үхмээр чалчсан явдлын дараа бол би түүнээс зугтаж байх ёстой байтал. Тэгээд би түүнийг бага зэрэг сэжиглэж байсан юм – түүнд нүднийхээ талаар худлаа ярих ямар шалтгаан байгаа юм бэ? Тэр надтай өчигдөр зүгээр харьцсан ч би түүний биеээс нь дайсагнасан энерги мэдэрсэн хэвээр байв. Мөн түүний царайг харах болгондоо хэл минь зангирдаг жаахан онцгүй л юм. Би Эдвардийн зиндаан хүмүүс, миний зиндаан хүмүүстэй бүтэхгүй гэдгийг сайн мэдэж байсан юм. Надад өнөөдөр сандрах ямар ч шалтгаан байхгүй.
Машин руугаа амьд очихын тулд би хамаг анхаарлаа төвлөрүүлэв. Яг хажууд нь очоод нэг унах дөхсөныг би тольноосоо барьж өөрийгөө аварсан юм. Өнөөдөр ч хар дар шиг л байх нь.
Сургууль руугаа явж байхдаа би Эдвард болон машинтайгаа гулган үхэх аюул хоёрыг бодохгүй байхын тулд би анхаарлаа Маик, Эрик хоёр луу сарниулав. Эндхийн банди нар надад шал өөрөөр ханддаг нь сонин санагдав. Би Феникст байсантайгаа яг адилхан харагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байлаа. Магадгүй Фениксийн банди нар миний өсөлт дундуурх эв хавгүй, бүтэлгүйдлүүдийг харан том болсон ч тэрүүгээр хардаг байсан байж болох юм. Аль эсвэл миний энд шинээр ирсэнтэй холбоотой байх. Иймэрхүү хотод шинээр ирж сонголтоороо амьдардаг хүмүүс бараг байдаггүй байх. Миний бүтэлгүй эв хавгүй байдал эд нарт сонин санагдахаасаа илүү хайрыг нь татдаг байж бас болох юм. Аврагчаа хүлээж байгаа туйлдаж эцсэн охин шиг л харагддаг байх. Ямар ч шалтгаантай байсан Маикийн нохой шиг байнга даган явах зан ба Эрик тэр хоёрын дайсагнал сэтгэл зовоож байлаа. Намайг тоохгүй, хайхрахгүй байх нь надад арай дээр санагдаж эхлэв.
Миний тэрэгт мөсөн дээгүүр явахад ямар ч асуудал гарахгүй байсан ч би хурдаа ихсэгсэнгүй.
Би сургуулийнхаа гадаа буугаад яагаад ямар ч асуудал гараагүйг олж харав. Нүдэнд нэг мөнгөлөг юм гялбахад би машинаа сэрэмжтэйгээр түшээд машиныхаа хойд тал руу дугуйгаа шинжихээр явлаа. Дугуйны гадна талд гэнж хийсэн байв. Чарли эрт босож миний дугуйнд гэнж хийж өгсөн байх нь. Миний хоолой гэнт хачин болов. Би багаасаа хүнд асруулахын оронд асарч өссөн болохоор Чарлигийн ийнхүү надад санаа тавьсан нь сэтгэл маш их хөдөлгөв.
Тэр сонин дууг сонсогдоход би машиныхаа хойд талд зогсон уйлахгүй байхыг оролдож байсан юм.
Янгинасан чарлаан шиг муухай дуу. Маш хурдтайгаар улам чангарч байв. Би цочин дээшээ харав.
Нэг доор би маш олон юмийг харсан юм. Кинон дээр гардаг шиг бүх юм удаашраагүй ч тархин дахь адреналин огцом өсж би маш олон юмийг маш тодорхойгоор харж чадсан юм.
Эдвард Күллэн надаас дөрвөн машины зайтай зогсож байв – түүний нүүр нь айдас, түгшүүрээр дүүрэн. Маш олон цочсон царайн дундаас түүний царайг би голлож харсан юм. Гэхдээ хамгийн чухал нь – бараан цэнхэр өнгийн том машин эзнийхээ тоормосны командыг зөрөн мөсөн дээгүүр чарлан нисэж байв. Энэ машин зогсохгүй бол миний машины хойд талыг мөргөхөөр байлаа. Харин би замыг нь хаагаад зогсож байсан юм.
Тэр машин миний тэргийг мөргөх чимээг сонсдохын өмнөхөн намайг нэг юм маш эрчтэйгээр ирэн мөргөсөн юм. Нэг хачин юм нь миний бодож байсан зүгээс өөр зүгээс нисэж ирсэн юм. Би толгойгоо мөсөнд чанга мөргөн намайг нэг хатуу хүйтэн юм газард хадаж байгааг мэдрэв. Би хажуу талынхаа машины урдах зам дээр хэвтэж байлаа. Өөр юм анзаарах зав гарсангүй – өнөөх том машин дахин явсаар байв. Миний машины хойд талыг мөргөн мөсөн дээр эргэлдэн одоо зүгээ солин миний хэвтэж байгаа газар луу нисэв. Дахиад.
Чимээгүй хараал сонсдоход би өөрийгөө ганцаараа биш байгааг анзаарав. Хоолойг танихгүй байхын аргагүй байлаа. Хоёр урт цагаан гар хойноос гэнт гарч ирэн миний нүүрийг хамгаалахаар урагшаа дайран нөгөө том машиныг нүүрнээс минь нэг инчээс холгүй зайнд зогсоов. Гартай уулзсан машины төмөр цаашаа хонхойн орсон юм.



Дараа нь түүний гар бүрэлзтэл хурдан хөдлөв. Нэг гар нь машиныг хойд талын өнцгөөс нь өргөн мөн миний хөлийг нэг юм тойруулан барьж хойш нь чирж эхлэлээ. Тэр гараа тавихад өнөө том машины хойд тал нь газар мөргөн гарах чимээ нь миний чихийг аймшигтайгаар өвтгөж байв. Доошоо хартал яг сэкундийн өмнө миний хөл байсан газар одоо машины дугуй байлаа. Машины шил нь мөргөлтөнд хагаран энэ тэндгүй тархсан байв.
Яг нэг секундийн турш бүх юм чимээгүй болов – тэгээд л хүмүүсийн орилоон эхэлсэн юм. Бүгд л миний нэрийг дуудаж байх шиг байв. Гэхдээ тэр орилооноос илүү би Эдвардийн айж санаа зовсон хоолойг сонсов.
“Белла? Чи зүгээр үү?”
“Би зүгээрээ.” Миний хоолой жаахан сонин сонсдож байлаа. Би босож суухыг оролдтол тэр намайг маш чанга тэврэн хэвтэж байгааг анзаарав.
“Болгоомжтой байгаараа,” тэр намайг тэмцэж эхлэхэд анхааруулав. “Чи толгойгоо маш чанга зохисон.”
Түүнийг хэлсэн даруйд миний чихний дээх нь талд лугшин өвдөж эхлэв.
“Ёоё.”
“Тийн болов уу гэж бодсон юм,” тэр хэлэв. Тэр инээхгүй байхыг хичээж байгаа юм шиг сонсогдов.
“Чи яаж...” би толгойгоо сэгсрэн цэгцлэхийг оролдов. “Чи яаж над дээр тийм хурдан ирвээ?”
“Би чиний яг хажууд зогсож байсан ш дээ.” Түүний хоолой нь буцаад л чухал болов.
Би дахин босохыг оролдов. Энэ удаад тэр дургуйцалгүйгээр сул тавин өөрөө чадхаараа надаас холдов. Би түүний санаа зовсон, гэмгүй нүд руу нь хараад бас л харцанд нь төөрчихөв. Би юу асууж байлаа?
Яг энэ үед нөгөө хүмүүс бид хоёрыг олж харсан юм. Хацраар нь нулимс даган урссан хүмүүс бие рүүгээ орлилдон бас бид хоёр луу орлилдов.
“Битгий хөдөл.” Нэг хоолой захирлаа.
“Таилерийг машинаас гаргаж аваач ээ!” өөр нэг хоолой орлив.
Бүгд л сандарцгааж байв. Би босож зогсохыг оролдтол Эдвард хүйтэн гараа мөрөн дээр тавин зогсоов.
“Одоохондоо хөдлөлгүй сууж бай.”
“Гэхдээ хүйтэн байна ш дээ,” би гомдоллов. Тэр амандаа аяархан инээж эхлэв.
“Чи тэнд байсаан,” би гүтгэлээ. Тэр тэр даруй инээхээ болив. “Чи машиныхаа хажууд зогсож байсан.”
Түүний царай нь хатуурав. “Үгүй, би чиний хажууд зогсож байсан.”
“Би чамайг харсан.” Бид хоёрын эргэн тойронд бүгд сандралдаж байв. Томчуудын ирж буй чимээ сонсогдож эхлэв. Би өөрийгөө зөв харсан гэдэгтээ итгэлтэй байв. Тэр ч гэсэн удахгүй хүлээн зөвшөөрч л таараа.
“Белла, би чиний яг хажууд зогсож байгаад машиныг дайраад ирэхэд чамайг замаас түлхсэн.” Тэр надад үнэхээр итгүүлэхийг оролдож байв.
“Үгүй ээ.” Би зөрүүдлэн эрүүгээ чангалав.
Түүний нүд нь дүрэлзэв. “Белла, гуйъя.”
“Яагаад?” би шаардав.
“Надад итгэ,” тэр гуйв. Түүний зөөлөн хоолойг нь тэсэхэд хэцүү байв.
Түргэний машины дуут дохио холоос сонсогдож эхлэв. “Чи дараа надад бүгдийг тайлбарлаж өгнө гэдгээ амла.”
Түүний царай нь тэр дороо хатууран толгойгоо дохив.
Би ч өөдөөс нь толгойгоо дохив.


 Машиныг бид хоёроос холдуулахад бүхэл бүтэн зургаан түргэний ажилтан, хоёр багш шаардагдсан юм. Бид хоёрыг хоёуланг нь дамнуурга дээр хэвтүүлэхийг оролдоход Эдвард өөрийнхөөг соёлтойгоор татгалзав. Би бас адилхан тэгэх гэж оролдоход муу урвагч тэд нарт намайг толгойгоо хэтэрхий чанга цохисон гэж ховлов. Надад хүзүүний апарат бэхлэхэд би золтой л ичсэнээсээ болоод үхчихээгүй. Түргэний машины хойд тал руу намайг зөөхөд манай сургуулийнхан бүгд хараад зогсож байсан юм. Эдвард, муу урвагч, урд суугаад явахаар болов. Би яг л галзуурах дөхсөн юм.
Бас энэ дээр нэмэн Цагдаагийн Дарга Сван бид нарыг хөдлөхөөс өмнө амжиж ирсэн юм.
“Белла!” тэр намайг танингуутаа цочин орлив.
“Би зүв зүгээр байна, Ча – аав аа,” би санаа алдан хэлэв. “Юу ч болоогүй.”
Тэр өөртэйгөө хамгийн ойрхон түргэний ажилтанаас асууж эхлэв. Би толгойн дотроо эргэлдэж буй сонин хачин бодлуудад анхаарлаа төвлөрүүлхээр түүний яриаг сонссонгүй. Намайг машинаас салган өргөхөд би машины төмөр нь хонхойн орсныг анзаарч харсан юм. Энэ хонхойлт Эдвардийн мөрний хэлбэртэй яг таарч байсан юм. Яг л тэр машины төмрөн рамыг хонхойлгох эрчтэйгээр мөргөсөн юм шиг...
Тэгээд бас түүний гэр бүлийнхэн холоос харан зогсож байлаа. Царайны хувирлууд нь уурласан мөн урам нь хугарсанг л илтгэж байсан нь их сонин. Нэг нь ч дүүдээ санаа зовж байгаа харагдахгүй байлаа.
Би логикоор энэ бүхнийг тайлбарлах юм бодож олохыг оролдов.
Намайг эмнэлэг дээр машинаас буулгахад би бас ичиж үхэх шахаж байлаа. Эдвард ч өөрийнхөө хүчээр эмнэлгийн хаалгаар зүгээр л алхаад орчихсон юм. Би уурандаа шүдээ зуув.
Тэд намайг түргэний өрөөнд оруулахад би хана дагуу олон ор жагсаан хөшигөөр хуваасан өрөө байхыг анзаарав. Сувилагч миний гаранд даралтны апарат зүүн хэлний доогуур халууны шил шургуулж орхив. Хэн ч намайг бодон хөшиг хааж өгсөнгүй. Сувилагчийг гарч явсан даруйд би хүзүүнийхээ юмийг тайлан орныхоо доошоо шидлээ.
Хүмүүс дахин шуугилдаж эхлэн миний хажуу талд дахин нэг өвчтөнг дамнуургаар зөөн хэвтүүлэв. Нийгмийн хичээлийн Таилер Кроли толгойгоо лентээр бараг бүтэн ороолгуулчихсан хэвтэж байв. Надаас зуу дахин илүү аймар харагдаж байсан юм. Гэхдээ тэр над руу санан зовон харж байсан юм.
“Белла, намайг үнэхээр уучлаарай!”
“Би зүгээрээ, Таилер – чи аймар харагдаж байна. Чи зүгээр биз?” Бид хоёрыг яриж байх хоорондуур сувилагчид түүний боолтуудыг нь авч эхлэсэн юм. Түүний дух болон зүүн хацар нь дүүрэн зүсэгдсэн байлаа.
Тэр намайг сонсоогүй дүр үзүүлэв. “Би чамайг алчихлаа гэж бодсон шүү! Би дэндүү хурдан явж байсан юм...тэнэг гэдэг нь....” Сувилагч түүний шархуудыг цэвэрлэж эхлэхэд тэр бага зэрэг ярвайв.
“Битгий санаа зовоо. Чи намайг мөргөөгүй.”
“Чи яаж замаас тэгж хурдан гарсан бэ? Нэг харахад чи байж байсан...дараа нь гэнт...”
“Өмм...Эдвард намайг замаас түлхэн гаргасан юм.”
Тэр гайхан над руу харав. “Хэн гэнээ?”
“Эдвард Күллэн – тэр яг миний хажууд зогсож байсан.” Би үргэлж л муу худалч байсан. Миний худлаа яриж байгаа өөрт ч илт сонсдож байв.
“Күллэн үү? Би хараагүй юм байна..бүгд л их хурдан болоод өнгөрсөн...хөөх, тэр тэгээд зүгээр үү?”
“Гайгүй байхаа. Тэр энүүгээр л явж байх ёстой. Түүнийг дамнуурга хэрэглүүлээгүй.”
Би өөрийгөө галзуу биш гэдгийг мэдэж байлаа. Сая юу болсон юм болоо? Би өөрийнхөө харсан юмыг яаж ч тайлбарлахаа мэдэхгүй байв.
Миний толгойны зургийг авахаар тэд намайг ортой минь хамт түрэн авч явав. Би тэд нарт юу ч болоогүй гэж хар мянга хэлсэн ч тэд зураг харж байж л итгэсэн юм. Би явж болох уу гэж асуутал сувилагч намайг явахаасаа өмнө эмчтэй уулзах хэрэгтэй гэлээ. Би түргэний өрөөнд ингээд хоригдов – Таилер ч амаа хамхилгүй байн байн уучлалт гуйсаар байлаа. Би түүнд зүгээр гэдгээ бас л амжилтгүйгээр хар мянган удаа хэллээ. Бүүр аргаа байгаад би нүдээ аниад унтаж байгаа дүр эсгэв. Тэр амандаа бувтнасаар байлаа.
“Тэр унтаж байгаа юм уу?” гэж нэгэн уянгалаг хоолой асуув. Би нүдээ шууд нээв.
Эдвард миний орны хөл дээр маадгар инээн зогсож байлаа. Би түүн рүү муухай харахыг оролдов. Амархан биш байсан шүү. Түүний гоо үзэсгэлэнг бишрэн ширтэх нь хамаагүй амархан байв.
“Эдвард, намайг үнэхээ-“ Таилер дахин эхлэв.
Эдвард гараа өргөн болиулав.
“Цусгүй бол өсгүй гэдэг шүү дээ.” Гялалзсан шүдээ гайхуулан инээв. Тэр Таилерийн орны зах дээр над руу харан суулаа. “Эмч нар юу гэж байна?”
“Зөв зүгээр байна гэсэн мөртөө гэр лүү явуулахгүй байна,” би гомдоллов. “Чамайг яагаад бид хоёр шиг орон дээр хүлээгүй юм бэ?”
“Хэнийг танидаг вэ гэдгээс л бүх юм шалтгаална,” тэр хариулав. “Гэхдээ санаа зоволтгүй ээ, би чамайг суллахаар ирж байна.”
Яг тэр үед хаалга онгойн эмч орж ирэн миний ам ангайв. Тэр эмч гэхэд дэндүү залуу, бас дэндүү шаргал үстэй...бас миний харж байсан бүх жүжигчдээс ч илүү царайлаг байв. Тэр бас л цагаан цонхигор царай мөн маш их ядарсан мэт нүүднийх нь доор уут үүсэн нь бага зэрэг унжин хөхдүү туяатай байв. Чарлигийн тайлбарснаар бол энэ хүн Доктор Күллэн болж таарлаа.
“Тэгэхээр, хатагтай Сван,” Доктор Күллэн сэтгэл татам хоолойгоор хэлэв. “Бие нь яаж байна?”
“Би зүгээрээ,” би сүүлчийн удаа гэж найдан хэлэв.
Тэр миний толгойн дээрх гэрэл рүү алхан асаан толгойны зурагнуудыг шинжлэн үзэв.
“Зурагнууд чинь гайгүй байна шүү,” тэр хэлэв. “Толгой чинь өвдөж байна уу? Эдвард чамайг нилээн чанга зохисон гэж хэлсэн.”
“Өвдөхгүй байна,” би санаа алдан хэлээд Эдвард над руу инээмсэглэж байхыг харав. Би түүн рүү муухай харлаа.
Эмчийн хүйтэн хуруунууд миний толгойг тэмтэрч эхлэв. Өвдөлт мэдрэгдэхэд нь би өөрийн эрхгүй ярвайв.
“Хөндүүр байна уу?” эмч асуув.
“Гайгүй байна.” Би энэнээс ч долоон доор бэртэж байсан.
Эдвард бас л инээв. Уурандаа би ахиад л муухай харлаа.
“За за. Аав чинь хүлээлгийн өрөөнд байгаа – чи харьмаар байгаа бол харьж болно. Толгой чинь эргэх юмуу хараа чинь муудвал эргээд ирээрэй.”
“Буцаад сургууль руугаа явж болохгүй юм уу?” Чарлитай ганцаараа байна гэхээс айж байв.
“Өнөөдөртөө хэрэггүй байх.”
Би Эдвард луу харав. “Тэр сургуульдаа явах юм уу?”
“Хэн нэгэн бид нарыг амьд гарсан гэж зарлах хэрэгтэй юм биш үү.” Тэр маадгар инээв.
“Үнэндээ бол,” эмч Күллэн засав, “сургууль чинь хүлээлгийн өрөөнд хүлээж байгаа.”
“Ээ, үгүй ээ,” би ёолон нүүрээ гараараа таглав.
Күллэн эмч хөмсгөө өргөв. “Чи үлдмээр байгаа юм уу?”
“Үгүй ээ,” би сандран дэндүү хурдан орноосоо үсрэн буув. Толгой эргэн тэнцвэрээ олохгүй яг нүүрээрээ газар унах дөхөхөд эмч намайг нэг гараараа түшин зогсоон над руу их санаа зовсон нүдээр харлаа.
“Би зүгээрээ.” Түүнд миний тэнцвэрийн асуудал миний толгой цохисонтой ямар ч хамаагүй гэж хэлэх хэрэггүй л болов уу.
“Өвдөж байвал Таиленол уугаарай,” тэр намайг түшингээ санал болгов.
“Тэгж их өвдөхгүй байна.”
“Чи өнөөдөр их азтай байсан юм шиг байна,” гэж эмч инээн цаасан дээрээ юм тэмдэглэж эхлэв.
“Эдвард миний яг хажууд зогсож байсан нь үнэхээр аз шүү,” би хэлэнгээ Эдвард луу хатуу харав.
“Тийм шүү,” тэр гэнт л урдах цааснууд руугаа их чухал юм харсан юм шиг харан Таилерийн орон дээр очив. Миний зөн совин надад хэлэв: эмч энэ хуувилдааны нэг хэсэг юм байна.
“Харин та өнөөдөр бид нартай хамт үлдэж дээ,” гэж Доктор Күллэн Таилерт хэлэх нь сонсдов.
Эмчийг цаашаа харсан даруйд би Эдвард дээр тулан очлоо. “Чамтай түр зуур ярьж болох уу?” би шүдээ зуун асуув. Тэр хойшоо ухран эрүүгээ чангаллаа.
“Аав чинь чамайг хүлээж байгаа ш дээ,” тэр шүднийхээ завсраар шивнэв.
Би доктор Күллэн, Таилер хоёр луу харав. “Чамтай ганцаараа яримаар байна.”
Тэр над руу муухай хараад өрөөнөөс алхан гарав. Түүнийг гүйцэхийн тулд надад бараг л гүйх хэрэг гарлаа. Урт коридор өнгөрөн булан эргээд тэр над руу эргэн харав.
“Чи юу хүсээд байгаа юм?” Тэрний дургуй нь хүрсэн бололтой нүд нь хүйтэн байв.
Түүний уур нь шууд л намайг айлгаж орхив. Би тэвдсэндээ ууртай байх ёстойгоо мартан арай зөөлхнөөр хэлэв. “Чи надад тайлбар өгнө гэсэн байх аа,” би түүнд сануулав.
“Би чиний амийг чинь аварсан – би чамд ямар ч өргүй.”
“Чи амласан ш дээ.”
“Белла чи толгойгоо маш чанга цохисон. Чи юу харснаа ч мэдэхгүй байна.” Түүний хоолой нь зүсэх шиг л болов.
Миний уур хүрэн би түүн рүү муухай харав. “Миний толгой зүгээр байгаа.”
Тэр эргүүлэн муухай харж байв. “Чи надаас яг юу хүсээд байгаа юм?”
“Би үнэнийг мэдмээр байна,” би хэлэв. “Би яагад чиний төлөө худлаа ярих ёстойгоо мэдмээр байна.”
“Чи яг юу болсон гэж бодоод байгаа юм бэ?” тэр хилэгнэв.
Миний үгнүүд хойно хойноосоо урсаж эхлэв. “Ямар ч байсан чи миний хажууд зогсож байгаагүй – Таилер ч гэсэн чамайг хараагүй учир битгий намайг толгойгоо чанга цохисон гээд бай. Тэр машин бид хоёрыг хоёуланг нь мөргөх гэж байсан – гэхдээ нэг мэдэхэд тэгээгүй...чиний гарны мөрөөр хонхойсон байсан...бас чи яг хажуу талаараа мөргөсөн юм шиг чиний мөрний хэлбэрээр бас хонхойсныг би харсан...тэгсэн мөртлөө чи энд яаагаа ч үгүй зогсож байна – дараа нь тэр машин миний хөлөн дээр унах гэж байсан, гэхдээ би яаж гэдгийг нь ойлгоогүй ч чи дээш нь өргөөд байсан...” Би өөрийгөө галзуурсан юм шиг юм яриж байгаагаа сонсоод үргэлжлүүлж чадсангүй. Би уурласнаасаа болоод уйлах шахаж байлаа. Шүдээ зуун тэвчихийг оролдов.
Тэр над руу сонин харж байв. Харин нүүр нь хөвчирсөн хэвээр байлаа.
“Чи намайг тэр том машиныг гараараа өргөсөн гэхгээд байна уу?” Түүний хоолойны өнгө нь миний эрүүл эсэхийг шалгааж байв. Харин энэ нь намайг түүнийг илүү их сэжиглэхэд хүргэсэн юм. Сайн жүжигчний бэлдэж хэлсэн мөр шиг л.
Би толгойгоо дохив. Эрүү чанга.
“Хэн ч наад үгэнд чинь итгэхгүйг мэдэж байгаа биз дээ.” Тэр намайг одоо бага зэрэг дооглож байв.
“Би угаасаа хэнд ч хэлэхгүй.” Би уураа захирахын тулд үг болгонг удаанаар тодорхойлон хэлэв.
Тэр над руу гайхан харав. “Тэгвэл юу болсон нь ямар хамаатай юм бэ?”
“Надад хамаатай,” би хэлэв. “Би худлаа ярих дургүй. Хэрэгтэй шаардлага гарсан үед л худлаа ярихыг боддог. Тийм болохоор би чиний өмнөөс яагаад худлаа ярих ёстойгоо мэдмээр байна.”
“Чи зүгээр л надаа баярлалаа гэж хэлээд орхичиж болохгүй юм уу?”
“Баярлалаа,” би түүний хариуг хүлээв.
“Чи энийг хэзээ ч зүгээр орхихгүй тийм үү?”
“Тийм.”
“Тийм бол...чамайг урам хугаралтанд дуртай гэж найдъя.”
Бид хоёр чимээгүйд бие бие рүүгээ баахан муухай харав. Би анхаарлаа төвлөрүүлэхийн тулд түрүүлж ярив. Түүн рүү муухай харах хэтэрхий хэцүү байлаа. Сахиусан тэнгэрийн өөдөөс муухай харахыг оролдож байгаа юм шиг л.
“Чи ер нь намайг яагаад аварсан юм бэ?” миний хоолой чичирж байв.
Тэр хэсэгхэн зуур маш эмзэг харагдав.
“Мэдэхгүй,” тэр шивнэв.
Дараа нь тэр надаас нүүрээ буруулан хаалганы зүг рүү алхан явав.
Би дэндүү их уурласнаасаа болж дахин хөдлөх чадвараа олох гэж хэдэн минут зогсов. Арай гэж нэг юм гайгүй болж би удаан алхаагаар хүлээлгийн өрөө лүү явж эхэлсэн юм.
Хүлээлгийн өрөө миний айж байснаас ч илүү байв. Миний сургууль дээр харсан бараг бүх царай миний өөдөөс санаа зовон ширтэж байв. Чарли над руу яаран алхав – би гараа өргөн болиуллаа.
“Би зүгээрээ,” миний хоолой баргар сонсогдож байв. Би бага зэрэг уурласан хэвээр байв – юм ярих хүсэл төрсөнгүй.
“Эмч юу гэж байна?”
“Доктор Күллэн намайг үзээд намайг гэртээ хариж болно гэсэн.” Би санаа алдан хэлэв. Маик, Жесика, Эрик гурав дөхөн ирж байлаа.
Би Чарлид хандан хэлэв,“Харьцгаая.”



Чарли нэг гараа миний нурууны хойд талд тавив – яг ч хүрэхгүй байлаа. Шилэн хаалгаар гараад би амьдралдаа анх удаа түүний машинд сууж байгаадаа баяртай байв. Би найз нарынхаа санааг нь зовоохоос айн гараа даллав.
Бид юм ярилгүй замдаа явав. Бодлууддаа дэндүү их автсанаас болж Чарлиг ч анзаарах зав гарахгүй байв. Эдвардийн түрүүн гаргасан зан авир миний харсан юмнуудыг бүр их бататган өгч байгаад би итгэлтэй байлаа.



Байшингийн гадаа ирэхэд Чарли эвгүйрхэн над руу харав.
“Чи одоо ээж рүүгээ залгах хэрэгтэй байх.” Тэр хэрэг үйлдсэнээ мэдэн толгойгоо унжуулав.
Би цочирдон түүн рүү харлаа. “Та ээжид хэлчихсэн байна!”
“Уучлаарай.”
Би машины хаалгыг хэт чанга саван гарав.
Манай ээж мэдээжийн хэрэг галзуурах шахаж байсан юм. Би түүнд гучин удаа зүгээр гэж хэлсэний дараа л тэр гайгүй тайвшрав. Тэр намайг гэртээ ир гэж гуйв – ээж өөрөө гэртээ байхгүй байгаагаа мартсан бололтой. Түүний гуйлтуудыг татгалзах миний бодож байснаас ч амар байлаа. Би Эдвардийн оньсогонд бүр мөсөн автагдсан байв. Бас Эдвард өөрт нь ч гэсэн. Үнэхээр тэнэг. Би одоо Форксоос зугтах боломжоо татгалзаж байв. Ямар ч эрүүл хүн тэгэхгүй байх байсан даа.
Би эрт орондоо орохоор шийдсэн юм – Чарли надаас нүдээ салгахгүй байгаа нь миний нервийг хөдөлгөж байлаа. Би орондоо орхоосоо өмнө Таиленол гурван ширхэгийг уув. Эм нөлөөгөө үзүүлэхэд миний өвчин намдан би бага багааар нойрсож эхлэв.
Энэ миний Эдвардийг зүүдэлсэн анхны шөнө байсан юм.



4. Урилгууд

Миний зүүдэнд бүх юм маш харанхуй байсан юм – зөвхөн Эдвардийн арьснаас л бага зэрэг гэрэл гэрэлтэж байв. Би түүний нүүрийг нь харж чадахгүй байлаа. Тэр над руу нуруугаа харуулан цаашаа алхаж байв. Ганцаараа харанхуйд үлдэхийг хүсэлгүй би түүний хойноос хичнээн хурдан гүйвч гүйцэж чадахгүй байв. Бас намайг хичнээн чанга хашгираад ч тэр эргэж харсангүй. Би цочин шөнө дунд сэрээд маш удаан хугацаанд унтаж чадалгүй зүгээр л хэвтэв. Энэ шөнийн дараа тэр миний зүүдэнд бараг шөнө болгон зочилох болсон юм.
Ослын дараах нэг сар маш ичээмээр, хурцадмал мөн байсан юм.
Эхний долоо хоногт би дахиад л анхаарлын төвд оров. Таилер Кроули намайг тайван орхилгүй энэ тэндгүй дагаж гэмээ цайруулахыг хичээж байлаа. Би түүнд өөрийгөө зүгээр гэж хэлэн зүгээр л болсон явдлыг мартчихвал баярлана гэдгээ хэлэхэд тэр миний үгийг тоомсорлоогүй юм. Тэр намайг хичээл болгоны завсраар даган явж одоо бараг зайгүй болсон хоолны ширээн дээр хамт сууж байв. Маик, Эрик хоёр түүнтэй бие биентэйгээ харьцдагаас ч илүү муухай харьцдаг байв. Энэ нь намайг дахиад нэг хүсээгүй фентэй болчлоо гэж айхад хүргэв.
Хэн ч Эдвардийн талаар санаа зовохгүй байлаа. Би хичнээн олон удаа хүмүүст Эдвардийг баатар болгон ярьж тэр намайг аврах гэж өөрөө бараг бяцлуулах шахсаныг ярьсан ч тэд надаас холдохгүй байлаа. Жесика, Маик, Эрик гурав Эдвардийг машиныг холдуулахад л анх харсанаа хэлэв.
Би яагаад надаас өөр хэн ч түүнийг тэгж их хол зогсож байсныг анзаараагүйг гайхаж байлаа. Магадгүй надаас өөр хэн ч Эдвардийг над шиг анзаарч, харж явдаггүй байх. Би өөрийгөө өрөвдөв.
Эдвардийг хэзээ ч хүмүүс даган юу болсныг яриулах гэдэггүй байв. Бүгд л түүнээс зайгаа барьдаг хэвээр байлаа. Күллэнгийнхэн болон Хейл ихрүүд яг л байдгаараа нэг ширээн дээр хамт суун бие биентэйгээ юм ярихгүй, бас юм ч идэхгүй байсаар байв. Тэд нарын хэн нь ч – ялангуяа Эдвард – миний зүг рүү харахаа больсон байлаа.
Ангид миний хажууд суухдаа тэр надаас аль болох хол суун намайг хажууд нь байхгүй байгаа юм шиг л жүжиглэдэг байв. Харин заримдаа түүний гар нь зангиран – яс нь дээгүүр нь арьс нь сунган улам цагаарахад би түүнийг бас яг ч намайг анзаарахгүй биш байгаа болов уу гэж боддог байв.
Тэр бодвол намайг тэр машинаас аварсандаа харамсаж байгаа байх. Энэнээс өөр шалтгаан надаа бодогдохгүй байлаа.
Би түүнтэй ярилцахыг маш их хүсэж байв – ослын маргааш нь би оролдсон юм. Түүнийг сүүлд түргэний өрөөний гадаа харахад бид хоёр хоёулаа маш их уурласан байсан. Би тохиролцооныхоо хэсгийг ямар ч алдаагүйгээр дагаж байхад тэр надад итгэхгүй байгаад би гомдож байсан юм. Би зөвхөн үнэнийг л мэдмээр байв. Гэхдээ тэр надад хэлсэн хэлээгүй тэр миний амийг аварсан гэдэгд би маш их баярлаж байлаа. Шөнийн турш бодон хэвтсэний эцэст миний уур хилэн талархал болон хувирсан байсан юм.
Намайг тэр анхны өдөр Биологийн анги руугаа ороход тэр аль хэдийн суудалдаа суусан байсан юм. Би хажууд нь суун түүнийг над руу харахыг нь хүлээхэд тэр намайг огт анзаараагүй дүр үзүүлсэн юм.
“Сайн уу, Эдвард.” Би түүнд өөрийгөө сайн байх болно гэдгээ харуулан нөхөрсөгөөр хэлсэн юм.
Тэр тэгэхэд толгойгоо миний зүг халит тонгойлгон над руу харалгүйгээр толгойгоо дохисон юм.
Түүнтэй харьцсан хамгийн сүүлийн өдөр энэ байсан юм. Өдөр болгон хамт суудаг байсан ч гэсэн. Заримдаа би өөрийгөө зогсоож чадалгүй түүнийг холоос хардаг байлаа. Хоолны цагаар юм уу машины зогсоол дээр. Өдөр ирэх тусам түүний нүдний алтлаг өнгө нь хар өнгө рүү ойртож байхыг би анзаарсан юм. Харин хичээл дээр би яг л түүний надад өгч байгаа анхааралтай адилхан анхаарлыг түүнд өгдөг байсан юм. Би маш хөөрхийлөлтэй байдалд байв. Зүүднүүд ч үргэлжилсээр байлаа.
Би хэдий маш их худлаа яриж байсан ч миний сүүлийн и-мейлүүд Ренейд миний гутралын байдлыг анхааруулсан бололтой тэр хэд хэдэн удаа залгаж намайг хэр байгааг асуув. Би тэр үед цаг агаарыг буруутнаар гүтгэсэн юм.
Ядаж л Маик Эдвард бид хоёрын харьцааг баяртайгаар хүлээн авч байв. Тэр намайг аврасан хүндээ татагдан хойноос нь гүйнэ гэж айж байсан байх. Тэгтэл эсрэгээрээ нөлөөлсөн нь хүн болгонд илт байлаа. Тэр өөртөө арай итгэлтэй болон хичээл болгон эхлэхийн өмнө бид хоёрын ширээг налан надтай юм яридаг байв. Тэр бас Эдвардийг үл тоомсоорлон Эдвард ч бид хоёрыг анзаардаггүй байлаа.
Тэр аюултай мөсөрхөг өдрөөс хойш бороо үлдсэн бүх цасыг үгүй хийсэн байв. Маик цасан байлдаан зохион байгуулж чадаагүйдээ урам нь хугарсан ч удахгүй далайн эрэг лүү төлөвлөж байсан зугаалга нь явах боломжтой болохыг мэдэн баярлаж байлаа. Бороо ширүүн орсоор байв. Өдөр хоног ч өнгөрсөөр.



5. Цусны төрөл
Би манаралтын байдалтай Англи хэлнийхээ анги руу алхав. Орохдоо хичээл эхлэсэн байсныг ч анзаарсангүй.
“Ирсэнд баярлалаа, хатагтай Сван,” багш хэлэв.
Би улайн суудал руугаа яарлаа.
Би хичээл дуусахад л Маик миний хажууд суугаагүйг олж харсан юм. Бас л гэм хийсэн мэт сэтгэгдэл төрөв. Харин хичээл тарахад Эрик, Маик хоёр намайг хоёулаа хүлээж байхыг хараад бид бас ч гэж найзууд хэвээрээ юм байна гэж бодогдлоо. Маик хамтдаа алхахад бага багаар хуучин хэвэндээ орон энэ долоо хоногийн амралтын өдрүүдийн цаг агаарын тухай баясан ярив. Бороо түр зуур зогсохыг ашиглан төлөвлөж байсан зугаалгаа хийхээр шийдсэн байлаа. Би өчигдөр урамыг нь хугалсандаа санаа зовон баярлаж байгаа царай гаргасан юм. Үнэндээ бол бороо орохгүй байлаа ч цаг агаар хүйтэн байх нь мэдээж байв.
Өглөө нисэн өнгөрсөн юм. Би өөрийгөө Эдвардийн хэлсэн үг болон түүний харцыг санаанаасаа зохиогоогүй гэж итгэхэд хэцүү байв. Магадгүй маш жинхэнэ юм шиг зүүдлэгдсэн зүүд байсныг би андуураад байгаа байх. Тэр намайг сонирхсон гэхээс энэ шалтгаан илүү жинхэнэ санагдаж байв.
Цайны газар луу Жесикатай алхахдаа би бага зэрэг түвдсэн байлаа. Би түүний царайг харахыг хүсэж байв – сүүлийн хэдэн долоо хоногт байсан шигээ хүйтэн муухай ааштай хэвээр байна уу гэж. Аль эсвэл өнөө өглөөн явдал ямар нэгэн онцгой үзэгдлээр жинхэнээсээ болсон байх. Жесика бүжгийн талаар чалчсаар байлаа – Анжела, Лорен хоёр нөгөө хоёрыг асуухад нь зөвшөөрөөд бүгдээрээ хамтдаа явахаар болсон байв.
Би цайны газар түүний ширээ лүү харан урам хугарлаа. Гэрийхэн нь байсан боловч тэр байхгүй байсангүй. Тэр гэртээ харьсан юм байхдаа? Би одоо хүртэл чалчиж буй Жесикаг даган оочирлон зогсов. Би юм идмээргүй санагдаж байв – лемонны шүүс нэгийг аваад суухаар явлаа. Би зүгээр л санаа алдан суухыг хүсэж байв.
“Эдвард Күллэн чам руу ширтээд байна ш дээ,” Жесикагийн хоолой миний бодол дундуур зүсэв, “тэр өнөөдөр яагаад ганцаараа сууж байгаа юм бол?”
Миний толгой гялс өндийв. Би түүнийг харцыг даган харав. Эдвард Күллэн над руу инээмсэглэн үргэлж суудаг ширээнийхээ эсрэг талын буланд хоосон ширээн дээр сууж байв. Намайг түүн рүү хармагц тэр нэг гараа өргөн хуруугаараа намайг ирж суухийг урив. Би үл итгэн түүн рүү ширтэв. Тэр нүдээ ирмэлээ.
“Тэр чамайг хэлээд байгаа юм уу?” Жесика бараг л доромжлох маягаар хэлэв.
“Аягүй бол Биологийн даалгавар дээр тусламж хэрэгтэй байх,” би түүнийг бодон хэлэв. “ Би очиж юу хүсэж байгааг нь мэдэхгүй бол...”
Намайг алхан явахад түүний ширтэлт надад мэдрэгдэж байлаа.
Би ширээн дээр нь очоод сандалны хойд талд зогсон хүлээв. Би яг юу болоод байгааг ойлгохгүй байлаа.
“Чи өнөөдөр надтай суухгүй юм уу?” тэр инээмсэглэнгээ асуув.
Би автоматаар суув – түүнийг анхааралтай харангаа. Тэр инээмсэглэсээр байв. Эдвард шиг үзэсгэлэнтэй залуу жинхэнэ байна гэдэгт итгэх хэцүү байлаа. Би гэнэт сэрээд тэр алга болчих вий гэж айж байв.
Тэр намайг юм ярихыг хүлээж байх шиг байлаа.
“Юу болов,” би арай хийж амнаасаа гаргав.
“Юу гэхээр...” тэр түр зуур завсарлан үлдсэн үгнүүд нь маш хурдан хойно хойноосоо урсав, “би нэгэнт л там руу явах хойно бүгдийг бүрэн хийье гэж бодоод.”
Би түүнийг өөр ойлгомжтой юм хэлэхийг хүлээв. Секундууд өнгөрсөөр.
“Би яг юу гээд байгааг чинь сайн ойлгохгүй л байна,” би үнэнээ хэлэв.
“Би мэднээ,” тэр дахин инээмсэглээд сэдвийг өөрчлөв, “Найзууд чинь надад чамайг хулгайлсан гэж уурлаж байгаа бололтой.”
“Гайгүй байлгүй дээ.” Би тэд нарын харцыг нуруун дээрээ мэдэрч байлаа.
“Би чамайг буцааж өгөхгүй байж магадгүй шүү,” тэр хэлэв. Нүд нь гялбаж байв.
Би шүлсээ залгив.
Тэр намайг шоолон инээв. “Чи их санаа зовсон харагдаж байна.”
“Үгүй,” би хэлэв. “ Зүгээр л гайхаж байна. Яагаад ингэхээр болсон юм?”
“Би чамд хэлсэн ш дээ. Би чамаас зайгаа барихаас залхаж байна – би бууж өгч байна.” Тэр хэдий инээмсэглэсэн байсан ч нүд нь чухал болов.
“Бууж өгч байна аа?” би гайхан асуув.
“Тийм – би сайн байхаас залхаж байна. Одооноос би юу хүсэж байгаагаа хийгээд юу болохыг нь харахаар шийдсэн.” Түүний инээмсэглэл нь бага зэрэг байхгүй болон хоолой нь хатуурав.
“Би дахиад л ойлгосонгүй.”
Нөгөө гайхамшигтай инээмсэглэл нь буцан ирэв.
“Миний нэг асуудлуудын нэг нь – би чамтай байхдаа хэлэх ёстойгоосоо илүүг яричихгаад байх юм.”
“Битгий санаа зов – би юуг нь ч ойлгохгүй байгаа,” би хэлэв.
“Наадханд чинь л найдаж байгаа.”
“Тэгэхээр, өөрөөр хэлбэл, бид хоёр найзууд болсон гэсэн үг үү?”
“Найзууд...” тэр эргэлзээтэйгээр хэлэв.
“Үгүй ч байж болох юм,” би амандаа бувтнав.
Тэр бас л инээмсэглэв. “ Хоёулаа оролдож болох л юм. Гэхдээ би одоо анхааруулъя – би чамд сайн найз биш шүү.” Инээмсэглэлийх нь цаана анхааруулга нь жинхэнэ байв.
“Чи наадхаа их хэлэх юм,” би гараа чичирж эхэлснийг анзааран тоомсорлохгүй байхыг бодов. Хоолой бас бага зэрэг чичирж байв.
“Тийм ээ, яагаад гэвэл чи намайг сонсохгүй байна. Би чамайг итгэхийг чинь хүлээгээд л байна. Чи хэрэв ухаантай бол надаас зайгаа барих хэрэгтэй.”
“Чи миний оюун ухааны тал дээрх бодлоо нуугаагүй л дээ.” Миний нүд нарийсав.
Тэр над руу уучлалт хүсэн инээмсэглэв.
“Тэгэхээр...би ухаантай биш байгаад байх юм бол хоёулаа найзууд байж болно гэсэн үг үү?” би бас яг ч бүрэн ойлгохгүй байв.
“Аанхан.”
Би яг юу хийхээ мэдэлгүй гартаа байгаа лемонныхаа шүүс руу хэсэг харав.
“Чи яг юу одоо юу бодож байна?” тэр сонирхон асуув.
Би түүнийг гүн алтан нүд рүү нь хараад бас л хэсэг зуур харцанд нь төөрөн үнэнээ хэлчихэв. Дахиад л.
“Би чамайг юу гэдгийг чинь таахыг оролдож байна.”
Түүний эрүү нь бага зэрэг чангарав. Харин тэр хичээсний эцэст инээмсэглэлээ нүүрэн дээрээ үлдээлээ.
“Тэгээд амжиллтай юу?” тэр хээгүйхэн асуув.
“Нэг их биш,” би үнэнээ хэлэв.
Тэр бага зэрэг инээв. “Зарим нэг таамаглалуудаас чинь сонсож болох уу?”
Би улайн доошоо харлаа. Сүүлийн сар миний бодлууд супермен, хүн аалз хоёрын хооронд эргэлдэж байсан юм. Би одоо бодохоосоо ч ичиж эхлэв.
Би толгойгоо сэгсрэв. “Дэндүү тэнэг сонсогдох байх.”
Тэр гэнэт миний мөрөн дээгүүр харан инээж эхлэв.
“Яасан?”
“Найз банди чинь намайг чамтай муухай харьцаж байна гэж бодож байх шиг байна. Тэр ирж бид хоёрыг салгах үгүйгээ бодож байна.” Тэр дахиад л инээв.
“Би чиний юу яриад байгааг чинь мэдэхгүй юм байна,” би хүйтэн хоолойгоор түүнд хэлэв, “Чи буруу бодож байгаа байх.”
“Би буруу бодоогүй ээ. Би чамд хэлсэн ш дээ. Би хүний бодол уншихдаа сайн гэж.”
“Минийхаас бусдыг нь, тэй?”
“Тэх, чамаас бусдыг нь.” Түүний царай нь дүнсгэр болов. “Яагаад тэгдэг юм болоо.”
Түүний харцнаас бултах хэрэгтэй байлаа. Би ширээ лүүгээ харан шүүснээсээ нэг балган суув.
“Чи өлсөхгүй байгаа юм уу?” тэр асуув.
“Үгүй.” Үнэндээ миний гэдсээр дүүрэн эрвээхэй нисэж байгаа мэт санагдаж байв. Аль хэдийнээ дүүрэн. Гэхдээ би түүнд хэлсэнгүй. “Чи?” би түүний урдах хоосон зай руу харав.
“Үгүй ээ, би өлсөөгүй байна,” тэр хариулан онигоо ярьсан юм шиг инээмсэглэв.
“Чи надад нэг юм амлаач,” би хэсэг бодсоны эцэст хэлэв.
Түүний царай нь нухацтай болов. “Юу гэдгээс нь шалтгаална.”
“Тийм том юм биш ээ,” би түүнд хэлэв.
Тэр намайг анхааран хүлээв.
“Юу гэхээр...чи дараагийн удаа намайг гэнт үл тоомсорлохоор бол надад анхааруулж байгаараа. Би өөрийгөө бэлдэх хэрэгтэй.” Би шүүснийхээ тагийг аван доторхийг нь чигчий хуруугаараа тэмтэрч эхлэв.
“Болж байна.” Намайг дээшээ харахад тэр бас л инээхгүй байхыг хичээн уруулаа чангалсан байлаа.
“Баярлалаа.”
“Би хариуд нь нэг хариулт авч болох уу?” тэр шаардав.
“Нэгийг шүү.”
“Надад нэг таамаглалаа хэлчих.”
Өө. “Наадах чинь л болохгүй.”
“Тооцохгүй ээ. Чи амлачихсан,” тэр надад сануулав.
“Чи ямар бүх амлалтуудаа биелүүлж байсан биш,” би түүнд эргүүлэн санууллаа.
“Ганцханыг. Би шоолохгүй ээ.”
“Шоолно оо.” Би итгэлтэй байв.
Тэр доошоо харан өтгөн хар сормуусныхаа цаанаас над руу ширтэв. Зосон улаан нүд шатаж байгаа мэт халуу дүүгэж байв.
“Гуйъя?” тэр над руу налан хэлэв.
Миний нүд анивчив. Санаа бодол хоосон арчигдлаа. Тэр сая намайг яачихваа?
“Юу гэнээ?” би түүнээс манаран асуув.
“Надад нэг таамаглалаа хэлчих, тэгэх үү?” Түүний харц нь намайг галзууруулж байлаа.
“Өмм, цацраг идэвхит аалзанд хазуулсан уу?” Тэр бас хүн ховсдож чаддаг юм байхдаа. Аль эсвэл би ийм авралгүй ухаан муутай юм уу?
“Чи илүү бүтээлч бай л даа,” тэр надаар тохуурхав.
“Уучилаарай, надад наадахнаас чинь өөр юм байхгүй,” би гомдорхон хэлэв.
“Чи ойртоо ч үгүй байна,” тэр өдөн хэллээ.
“Аалз биш юм уу?”
“Үгүй.”
“Тэгвэл цацраг туяа?”
“Үгүй.”
“Балай юм,” би санаа алдав.
“Криптонаит ч надаа гай болдоггүй,” тэр инээв.
“Шоолохгүй гэж хэлснээ санаж байна уу?”
Тэр хэсэг зуур инээхгүй байхыг хичээв.
“Би хэзээ нэгэн цагт олж мэдэх л юм чинь,” би түүнд анхааруулав.
“Чамайг олж мэдэх гэж битгий хичээгээсэй гэж бодох юм.” Тэрний хоолой нь өөрчлөгдсөн байв.
“Яагаад?”
“Би супер баатар биш байвал яах юм? Дайснуудын нэг байвал яах уу?” тэр инээмсэглэсэн байсан ч нүд нь тайлшгүй нэгэн сэтгэл хөдлөл үзүүлж байв.
“Аан,” би хэлэв. Түүний хэлсэн үгнүүдийн утгыг би гэнт ухаарав. “Ойлголоо.”
“Нээрэн үү?” тэр өөрийгөө дэндүү их юм хэлчлээ гэж санаа зовсон бололтой нүүр маш нухацтай, хурц болон хувирав.
“Чи аюултай гэж үү?” би таав. Миний зүрхний цохилт хурдсаж эхлэв. Би өөрийнхөө хэлсэн үгсийн үнэнийг нь ухаарч эхлэж байлаа. Тийм ээ, тэр аюултай байв. Надад хэлэх гээд байсан юм нь энэ байх.
Тэр зүгээр л над руу харан суув. Түүний харцан дахь сэтгэл хөдлөлийг би ойлгохгүй байлаа.
“Гэхдээ муу биш,” би толгойгоо сэгсрэв. “Би чамайг муу гэдэгт итгэхгүй байна.”


6. Аймшгийн яриа

Би Макбэфийн гурав дугаар хэсэг дээр анхаарлаа төвлөрүүлэхийг оролдон өрөөндөө сууж байлаа. Яг ?нэндээ би машиныхаа чанга дууг х?лээн сууж байсан юм. Би бороо хичнээн шир??н орж байгаа ч миний машины дуу сонсогдоно гэж бодож байсан юм. Харин хэдэн минутын дараа очоод хартал авчираад тавьчихсан байлаа.

Тав дахь өдөр миний төсөөлж байснаас ч аймшигтай байв. Мэдээж бүх хүүхдүүд аль хэдийн миний ухаан алдсан тухай мэдсэн байлаа. Жесикад маш их х?гжилэй санагдсан бололтой тэр намайг өглөөжингөө шоолж инээсэн юм. Азаар Маик хэнд ч Эдвардийн талаар хэлээгүй байсан болохоор т??ний оролцоог хэн ч мэдээгүй байв. Харин Жесика хоолны цагаар болсон явдлыг мартаагүй байлаа.

"Эдвард Күллэн өчигдөр юу гэж байна?" тэр Тригнометрийн хичээл дээр асуув.
"Мэдэхгүй," би ?нэнгээсээ хариулав. "Тэр яах гаад байгаагаа хэлээгүйшдээ."
"Чи жоохон ууртай харагдаж байсан," тэр хэлэв.
"Тийм үү?" би царайгаа хоослов.
"Би тэрнийг өмнө нь гэрийнхнээсээ өөр хүнтэй сууж байхыг нь хараагөй. Их сонин байсан шүү."
"Харин тийм. Их сонин," би санаа нийлэв. Тэр дургүй нь хүрсэн байртай харагдаж байлаа: бодвол надаас цааш нь дамжуулах хов жив горьдож байсан байх.

Тав дахийн хамгийн сонин нь: би түүнийг ирэхгүй гэдгийг нь мэдэж байсан ч би өглөөжингөө найдаж байсан юм. Цайны цагаар би т??ний шрээ лүү нь харахад Розали, Алис, Жаспер гурав толгойгоо нийлүүлэн юм ярьж байсан юм. Түүнийг удаан хугацаан турш харахг?й байж магадг?й гэсэн бодол намайг шаналгаж байлаа.

Манай ширээнийхэн бүгд л бужигналдан маргаашийн зугаалгын талаар хөөрөн ярьцгааж байв. Маргааш нартай байна гэдэгт тэд бүрэн итгэлтэй байсан юм. Би бол харж байж л итгэхээр шийдлээ. Хэрэв үнэхээр дулаархаар бол маргаашийн зугаалга тийм ч муухай болохгүй байж болох л юм.

Манай ширээнд суудаг Лорен гэгч охин хоолны цагийн турш над руу муухай муухай хялалзаж байсныг би анхандаа ойлгохгүй байлаа - тэр угаасаа надад дургүй байсан ч өнөөдрийх шиг ингэж байсан удаа байгаагүй юм. Харин би түүнийг гарахдаа Маикд, "...Белла зүгээр л одооноос эхлээд К?ллэнгийнхэнтэй суувал яачихаад байгаа юм бол," гэж хэлэхийг нь сонсон бага зэрэг цочров. Түүнийг хамраараа их муухай яншиж ярьдагийг нь би өмнө нь анзаарч байгаагүй нь сонин юм даа. Би түүнийг танихгүй - тэр ч намайг ингэтлээ үзэн ядахад хүргэхээр таниж мэдэхгүй гэж бодож байлаа.

"Тэр миний найз, тийм болохоор бид нартай суух болно," Маик үнэнчээр буцаан шивнэв. Би нэмж сонсохыг хүсээгүй учир түр зуур зогсон Жесс, Анжела хоёрыг урдаа гарган алхуулав.



Тэр орой Чарли миний маргаашийн зугаалганд сэтгэл нь хөөрсөн байлаа. Тэр амралтын өдрүүдээр загасчлах гэж яваад намайг дандаа ганцааранг нь үлдээдэгтээ их санаа нь зовдог байсан юм. Тэр явж байгаа бүх хүүхдүүд болон эцэг эх нарыг нь сайн таниж байлаа. Бүүр цаашлуулвал өвөө, эмээ өвөө эмээгийн эцэг эх гээд л таних л байсан байх. Түүнээс асуухгүйгээр шийдлээ. Тэрнийг зөвшөөрөхөд би дотроо хэрэв Эдвард Күллэнтэй хамт Сеатл явна гэвэл юу гэж хэлэхийг нь бодов. Угаасаа хэлэхгүй л дээ.

"Аав, та Ямаан Чулуу ч билүү, тийм газар мэдэх үү? Рэйнэрийн урд зүгт байдаг гэсэн," би гэмгүйхэн асуув.

"Мэднэ, яасан?"

Би мөрөө хавчин бас л гэмгүй царай гаргав. "Сургууль дээр хэдэн хүүхдүүд тийшээ ууланд авирхаар явана гэж ярьж байхыг нь сонсоод л."

"Зугаалахад онцгүй газар ш дээ." Тэр бага зэрэг гайхаж байлаа. "Дэндүү олон баавгайтай учраас ихэнэх хүмүүс ангийн улирлаар ан хийхээр л очдог юм."

"Аан," би бувтнав. "Би тэгвэл буруу сонссон юм шиг байна."

Өглөө намайг их сонин гэрэл сэрээж орхив. Би өөртөө ч итгэхгүй байлаа. Миний цонхны цаанаас нарны тод шар туяа цацарж байв. Би шалгахаар цонх руугаа үсрэн гүйхэд нар тодоос тод гэрэлтэж байлаа. Байх ёстой байрнаасаа бага зэрэг доор гэрэлтэж байгаа нь анзаарагдав - бас дэндүү хол байгаа ч юм шиг - гэхдээ л нар яг мөн байсан юм. Тэнгэрт үүл байсан боловч голд нь томоо цэнхэр нүх байсан юм. Цонхныхоо дэргэдээс холдоход хэцүү байв - яг л холдвол тэнгэр дэх цэнхэр толбо болон нар алга болчих юм шиг санагдаж байлаа.

Нютонгүүдийн спорт дэлгүүр хотоос жоохон зайдуу байдаг байлаа. Би өмнө нь хажуугаар нь өнгөрч байсан ч тэндээс бараа авах хэрэг гардаггүй байсан учир зогсож үзсэн удаа байгаагүй юм. Машины зогсоол дээр би Маипийн Сүбүрбан болон Таилерийн Сентраг олж харав. Бүгд Сентрагийн хажууд цугаларан зогссон байлаа. Жесс, Анжела, Лорен гурав бас ирчихсэн зогсож байв. Өөр гурван охин бас зогсож байсны нэгийг нь би биеийн тамирын хичээлээсээ танив. Би өмнө нь түүний дээрээс унаж байснаа санан нүүр бага зэрэг улайлаа. Намайг машинаасаа буухад тэр над руу муухай харан Лоренийн чихэнд юм шивнэхэд Лорен надруу мөн адил муухай харан үсээ хойшоо хаялав.



Энэ үед надад хэрэггүй ирж гэхээс өөр юм бодогдсонгүйй.

Ядаж л Маик намайг ирсэнд үнэн голоосоо баярлаж байсан юм.

"Чи ирчлээ!" тэр баярлан дуудав. "Би өнөөдөр нартай байна гэж хэлсэн биз дээ."

"Харин би чамд ирнэ гэж хэлээ биз дээ," би түүнд сануулав.

"Бид нар Ли, Саманта хоёрыг л хүлээх үлдлээ...чи өөр хүн уриагүй бол шүү дээ," тэр нэмлээ.

"Үгүй," би хөнгөн худлаа хэлэв. Би худлаа ярьсан гэж баригдахыг хүсээгүй ч бас ямар нэгэн гайхамшгаар Эдвардийг ирээсэй гэж хүсэжу байв.

Маик сэтгэл хангалуун харагдаж байлаа.

"Чи миний машинд суух уу? Үгүй гэвэл Лигийн ээжийх нь том машинд суух болно."

"Тэгье."

Тэр баярлан инээмсэглэв. Маикийг баярлуулах үнэхээр амархан юм.

"Чи урд сууж болно," тэр амлалаа. Би гонсойлтоо нуухыг оролдов. Харин Жесика, Маик хоёрыг зэрэг баярлуулна гэвэл өөр юм шүү. Жесс бид хоёр луу муухай харан зогсож байлаа.

Гэхдээ хүмүүсийн тоо надад аз авчирсан юм. Ли хоёр хүн дагуулж ирсэн тул бага зэрэг хүндрэл гарав. Хүмүүс бүгд багтахаа болиод ирэхэд би Жесика Маик бид хоёрын голд хавчин суулгасан юм. Маикийн урам нь бага зэрэг хугарсан ч ядаж л Жесика баярлаж байлаа.

Форксоос Ла Пүш руу ердөө л арван таван минут зарцуулагдав. Замд тулсан үзэсгэлэнтэй, өтгөн ногоон ой модтойгоос гадна үнэхээр гайхалтай өргөн гол замыг даган наранд гялалзаж байлаа. Би цонхны суудал авсандаа баярлан цонхоо онгойлгоод арьсандаа аль болох их нарны гэрэл хүргэхийг оролдов. Дахиж хэзээ ч нартай болох юм билээ.

Би багадаа Чарлитай хамт Ла Пүшд зөндөө ирж байсан учир эрэг рүү хүрэх энэ зам надад танил байлаа. Нар туссан байсан ч далайн ус бараан саарал өнгөтэй харагдах бөгөөд эргийн чулуун ханыг эрчтэйгээр мөргөх чимээ сонсдон мөн цаашаанаа жижиг хадан арлууд зөндөө харагдаж байлаа. Үнэхээр гайхалтай. Энэ эрэг дээр элс жоохон л үргэлжлэн тэрнээс цаашаа чулуу байв. Холоос чулуунууд энгийн саарал харагддаг ч ойртоод харахаар байж болох бүх л өнгө болон хувирдаг байсан юм. Эргийн зарим нэг хэсгээр давстай усанд нь түлэгдэн цагаарсан аварга том моднууд ургасан байв. Зарим нь бөөн бөөнөөрөө нэг газар ургасан бол зарим нь ганцаардлыг сонгон ургасан байлаа.

Далайгаас бага зэрэг хүйтэн салхи мэдрэгдэж байв. Шувууд далай дээгүүр тойролдон нисэж загасчилж байлаа. Үүл бага зэрэг ойртсон байсан ч одоохондоо нар халхах яагаа ч үгүй байв.

Бид нарынх шиг зугаалганд хэрэглэж байсан гэмээр түүдэг галын үлдэгдлүүд эрэг дээр дүүрэн байв. Бид Маикийг даган эрэг рүү алхаад Бен, Эрик хоёр хугарсан мөчир цуглуулан ирж бид жижиг түүдэг гал бэлдэн тавив. Дараа нь бид хэд галыг тойруулан модон дээр тухлан суулаа. Маик миний хажууд ирэн суув. Харин би цаад талд нь Жесика сууж байсан болохоор нэг их дургүйцсангүй. Жесика Маикийн анхаарлыг татан тэр хоёр хоорондоо юм яриж эхлэж байлаа. Давснаас болж ногоон цэнхэр өнгөөр шатаж байсан галыг би хэсэг ширтэн суув.

Бараг хагас цаг юм яриж суусны дараа эрэгтэйчүүд явж далайн түрлэгийг ойрхноос хархаар явах гэж байв. Би яахаа мэдэхгүй хэсэг тээнэглэзэв. Багаасаа л далайн түрлэгийг харж зогсох дуртай байсан болхоор Чарли намайг Ла Пүшд зочлох болгондоо тийш нь дагуулж очиж харуулдаг байсан юм. Харин нэг гэм нь би дотор нь бас нилээн хэд унаж байснаа саналаа. Аавтайгаа хамт явж байгаа долоон настай хүүхдийг мэдээж хэн ч шоолохгүй ч одоо намайг унавал юу болох нь тодорхой байлаа. Дээрээс нь миний Эдвардад өгсөн далай дотор унахгүй гэсэн амлалт санаанд оров
7. Хар дар



Би Чарлид даалгавар дэндүү их байгаа гэж хэлээд бас хоол идмээргүй байгаагаа хэлэв. Өнөө оройны сагсны тоглолт түүнийг догдлуулж байсан учир тэр миний царайг хараагүй юм.

Би өрөөндөө ороод хаалгаа түгжлээ. Хуучин чихэвчээ олохын тулд шүүгээнүүдээ ухан гаргаж аваад тоглуулагчдаа залган Филийн надад өгч санал болгож байсан СДг шургуулан хийв. Дараа нь рон дээрээ хэвтээд чихэвчээ зүүгээд хөгжмөө тоглууллаа. Нүдээ анисан боловч гэрэл харагдаад байхаар нь босолгүйгээр дэрээ аван нүүр нь дээрээ тавив.

Би хөгжмөндөө хамаг анхаарлаа төвлөрүүлэв. Үгнүүдийнх нь утгыг нь сонсон бас бөмбөрийн хэмнэлийг цээжлэхийг оролдов. Гурван удаа сонссоны дараа би бүх дууны дахилтын хэсгийг сурсан байлаа. Надад энэ хамтлаг таалагдаж эхэлж байлаа. Филд дахиад баярлалаа гэж хэлэхгүй бол.

Би юм бодохоос зайлсхийж байсан юм. Харин энэ хамтлаг миний хүслийг сайн биелүүлж байлаа. Би СД гээ дахин дахин сонсон хэвтэж арай гэж нэг юм нойрсож эхлэсэн юм.

Нүдээ дахин нээтэл маш танил газар хэвтэж байв – оюун санааны нэг жижиг хэсэг минь өөрийгөө зүүдлэж байгааг мэдэж байсан юм. Би ой модны ногоон туяаг хэсэг харан суув. Хаа нэгтээ ойрхон газраас тэрхүү далайн ус эрэгийн хад чулуутай мөргөлдөх дуу сонсдов. Хэрэв далайн дууг даган яввал нарыг олно гэдгээ мэдэн сонсон явж эхлэхэд гэнэт Жекоб Блек гарч ирэн миний гараас татан намайг ойн модны хамгийн харанхуй хэсэг рүү дагуулж явахыг завдав.

“Жекоб? Юу болсон бэ?” би асуув. Түүний царай нь айдсаар дүүрэн байсан бөгөөд тэр хамаг хүчээ ашиглан надаас чангааж эхлэв – би харанхуй руу явахыг хүсээгүй юм.

“Гүйгээч, Белла, гүй!” тэр айсан хоолойгоор шивнэв.

“Ийшээ, Белла!” Би харанхуйгаас сонсдсон Маикийн хоолойг танисан боловч тэр хаана ч харагдахгүй байлаа.

“Яагаад?” би Жекобийн гарнаас өөрийнхөө гарыг чангаан нарыг л харахыг хүсэж байсан юм.

Гэнэт Жекоб миний гарыг тавин цочин орлиж газар хэвтэн хамаг биеэрээ чичирч эхлэв. Би түгшүүрлэн хойшоо ухарлаа.

“Жекоб!” би орлилоо. Гэхдээ тэр алга болсон байв. Түүний оронд том хар нүдтэй хүрэн улаан чоно бий болсон байлаа. Энэ чоно эрэг зүг рүү харан мөрөн дээрх ширүүн үснүүдээ босгон үзүүртэй шүднүүдийнхээ завсраар архирч эхлэв.

“Белла, гүй л дээ!” Маик дахин миний ардаас орлив. Би түүний үгэнд оролгүй эрэгийн зүгээс ирж буй гэрлийг ширтэн зогслоо.

Гэрэл ойртсоор Эдвард модон дундаас арьс нь харанхуйд бага зэрэг гэрэлтэн гарч ирэв. Тэр аймшигтай хар нүдээрээ над руу харан намайг гараараа урин дуудахад миний урдах чоно чангааар архиран уурлав.
Би Эдвард луу нэг алхав. Тэр үзүүртэй хурц шүдээ харуулан инээмсэглэлээ.

“Надад итгэ,” тэр хүржигнэсэн хоолойгоор хэлэв.

Би дахин нэг алхам авав.

Архирч байсан чоно гэнт агаарт үсрэн соёогоо бэлдэн вампир руу дайрлаа.

“Үгүй ээ!” би орлин сэрэв.

Миний гэнтийн хөдөлгөөн орон дээрээс хөгжим тоглуулагчийг унагаан чихэвч доошоо шувтарлаа.

Эргэн тойрноо ажиглатал гэрэл асаалттай байсан бөгөөд би орон дээрээ хувцас гуталтайгаа сууж байсан юм. Би гайхан цаг руугаа хартал өглөөний тав гучин тав болж байлаа.

Би ёолсоор хойшоо хэвтэн, хөлөөрөө хоёр гутлаа тайлаад хэвтээгээрээ эв хавгүй гэгч нь жийнсээ тайлан хөнжилдөө оров. Миний өчигдөр өглөөний загасан шүлжээ толгойны хойд тал болон нуруун дээд талаар нухаж эхлэлээ. Хажуу тийшээнээ харан эрзээнээ тайлж шидээд сүлжээсэн дундуураа гараа самнан задалж эхлэлээ. Бас л босохоос залхууран дэрээ нүүрэн дэрээ тавин хэвтэв.

Ямар ч хэрэг алга. Миний яг бодохыг хүсэхгүй байсан юмнуудыг би өөрөө ч мэдэлгүй бодож байсан байна. Энэ асуудалтайгаа тулахаас өөр арга алга.

Босож суугаад хэсэг зуур бодлогоширов. Бодохгүй байж чадахгүй юм бол аль болох хойшлуулна даа. Би космэтикийнхаа уутыг барин жорлонгийн өрөө рүү гүйв.

Найдаж байснаас бага цаг зарцуулагдав. Үсээ хүртэл сэнсдээд ч нэмэр байхгүй байлаа. Алчуураа ороон өрөөн рүүгээ буцаж алхангаа цонхоороо хартал Чарлигийн машин аль хэдийн байхгүй болсон байв. Бас л загасчилж байгаа бололтой.

Хамгийн эвтэйхэн гэрийн өмдөө өмсөөд хэзээ ч хийдэггүй юмаа хийн ороо хураав. Яахын аргагүй өөр хийх юмгүй болон сандлаа татан компютэрийнхээ урд суун дэлгэцээ асаалаа.

Ирсэнээсээ хойш интернет бараг ашиглаагүй байж. Дэндүү удаан. Сервертэйгээ холбогдох гэж л хэдэн минут болж байсан учраас доошоо буун өөртөө өглөөнийхөө цайг бэлдэн идэв. Идэх идэхдээ маш удаан идэн бас шатаар дээшээ гарахдаа хүртэл хөлөө чирэн удаан алхав. Өрөөндөө оронгуутаа эхлээд хөгжим тоглуулагч дээрээ очин газраас авч ширээн дээрээ тавиад чихэвчээ салган шургуулгандаа хийв. Энэ удаа би хөгжмөө чихэвчгүйгээр тавихаар шийдэн СДг том хөгжмөндөө хийн дууг нь бага зэрэг суллан тавилаа.

Санаа алдан компютэрийнхээ дэлгэц рүү хартал баахан зарлал гарч ирсэн байв. Би нэг нэгээр нь хаагаад өөрийнхөө дуртай хайх хуудас руугаа оров. Дахиад хэдэн зарлал гарч ирэхэд нь тэвчээртэйгээр хаагаад нэг л үг бичив.

Цус сорогч.


8. Порт Анжелес


Жесс цагдаагийн даргаас хурдан явдаг учир бид дөрөв гэхэд хүрж очсон юм. Явангаа рок дуу сонсож, Жесика бид нарын нийлдэг хэдэн хүүхдүүдийн тухай чалчиж байв. Жесика Маик хоёрын оройн хоол таатай өнгөрсөн бөгөөд тэр тав дахь өдөр гэхэд анхны үнсэлтийн түвшинд хүрнэ гэж найдаж байгаагаа хэлсэн юм. Би дотроо баярлан инээмсэглэв. Анжела бүжгэнд явж байгаадаа баяртай байсан ч гэсэн Эрикд сонирхолгүй байгаагаа хэлэв. Жесика түүнээс түүнийг хэнийг сонирходгын шалгааж эхлэхэд би Анжелаг өрөвдөн сэдвийг өөрчлөн ямар даашинз авах гэж байгааг нь сонирхон асуулаа. Анжела над руу талархалтайгаар инээмсэглэв.

Порт Анжелес үзэсгэлэнтэй нэгэн жуулчдын хот бөгөөд Форксийг бодвол арай цэвэрхэн. Жесс шууд л хотын хамгийн том их дэлгүүр лүү зүглэн явж машинаа тавив.

Үдэшлэгт яг ямар хувцас өмсөж очих ёстойг нь бид гурвын аль н ч мэдэхгүй байлаа. Жесс, Анжела хоёр намайг Феникст байхдаа ганц ч бүжгэнд явж байгаагүйг сонсоод итгэсэнгүй.

“Чи найз банди ч юм уу хүнтэй найз майзтайгаа ч юмуу хамт явж байгаагүй юм уу?,” гэж Жесс бид нарыг дэлгүүрын хаалгаар ороход эргэлзэн асуув.

“Үгүй,” би бүжиглэж чаддаггүйгээ хэлэлгүйгээр түүнийг ятгахыг оролдов, “ би хэзээ ч найз банди юм уу төстэй хүнтэй байгаагүй. Би нэг их болздоггүй байсан.”

“Яагаад үгүй гэж?” Жесс шаардав.

“Хэн ч асуудаггүй байсан байх,” би үнэнгээсээ хэлэв.

Тэр бас л эргэлзээтэй харагдаж байлаа. “Энд чамайг хүмүүс асуудаг ш дээ,” тэр сануулав, “харин чи үгүй гэж хэлдэг.” Бид хэд охидуудын тасагт даашинзнуудын эгнээг нэгжиж байв.

“Таилераас бусдад нь,” Анжела аяархнаар засав.

“Юу гэнээ?” би дуу алдав. “Юу гэсэн үг үү?”

“Таилер хүн болгонд чамайг төгсөлтийн бүжгэнд авч явна гэж хэлсэн гэсэн,” Жесика над руу сэжигтэй харцаар харан мэдээллэв.

“Тэр юу гэсэн гэнээ?” Би яг л гахаж байгаа юм шиг сонсогдож байлаа.

“Би чамд худлаа гэж хэлсэншд,” Анжела Жесс руу хандан бувтнав.

Би хэсэг зуур шоконд орон чимээгүй боллоо.

“Тэгээд л Лорен чамд дургүй байхгүй юу,” Жесика инээд алдан хэлэв.

Би шүдээ зуув. “Би маргааш Таилерийг машинаараа дайрчихвал тэр осолд өөрийгөө буруутгахаа больж иймэрхүү тэнэг юмаар гэмээ цариулах гэж оролдохоо болих болов уу?”

“Магадгүй л юм,” Жесс инээд алдан хэлэв, “хэрвээ наадах чинь шалтгаан нь мөн бол.”

Даашинзны сонголт их биш байсан ч тэр хоёр хоёулаа өмсөж үзэх юмаа олов. Би өөрийгөө тайвшруулахыг оролдон хувцасны өрөөний өөдөөс харсан намхан сандал дээр хойшоо налан суулаа.

Жесс хоёр даашинзны хооронд эргэлзэж байсан юм – нэг нь хар өнгийн газар шүргэсэн мөргүй даашинз, нөгөөх нь өвдөгний урттай цахилгаан цэнхэр өнгөтэй нарийн мөрөвчтэй. Би түүнд цэнхэрийг нь санал болгов: яагаад нүдээ тодосгон харуулж болохгүй гэж? Анжела өөрийнхөө өндөр нуруунд яг гоё зохицсон ягаан өнгийн даашинз сонгосон юм. Би хоёуланд урмын үг хайрлан бас гологдсон даашинзнуудын буцаан зөөхөд тусласан юм. Ажиллагаа миний Феникст Ренейтэй хамт дэлгүүр хэсэхээс хамаагүй бага цаг зарцуулагдсан юм. Сонголт багатай байх нь бас нэг ёсны сайн талтай л юм байна.

Дараа нь бид гурав гутал, чимиг зүүлтны тасаг дээр очив. Надад хэдий шинэ гутал авах хэрэг байсан ч би зүгээр л тэр хоёрыг харж суун сонгосон юмнуудыг нь шүүмжлэн суусан юм. Таилераас болж миний баяр хөөр алга болсон дээр нэмээд өөр өөр юмнууд бодогдож эхлэж байлаа.

“Анжела?” би тээнэглэзэн асуулаа. Тэр миний хажууд суун таарах ягаан гутал өмсөн үзэж байв. Тэрэнд өндөр гутал өмсөх завшаан гарсанд тэр баярлаж байсан юм. Жесс зүүлтний тасаг руу явсан байсан учир бид хоёр хоёулахнаа байв.

“Яасан?” Тэр хөлөө урдаа тэгшлэн гутлаа сайн харахын тулд тал талаас нь харав.

Би хулчийв. “Наадах чинь их гоё юм.”

“Би авдаг юм уу гэж бодож л байна даанч энэ гутал миний өнөөдрийн авсан платьенээс өөр юман дээр зохицохгүй,” тэр хэлэв.
“Авчихгүй юу – хямдарчихсан байнашдээ,” би санал болгов. Тэр инээмсэглэн бас өмсөн үзэж байсан энгийн цагаан гуталан дээр тагийг нь буцаан тавив.

Би дахиад оролдов. “Өмм, Анжела...” Тэр сонирхон дээшээ өндийн над руу харлаа.

“...Күллэнгийнхэн хааяа хичээлдээ ирэхгүй байх нь хэвийн үзэгдэл үү?” Би нүдээ ягаан гутлан дээрээс салгасангүй. Миний хайхрамжгүй сонсогдох оролдлого үнэндээ бүтэлгүйтэв.

“Аанхан, цаг агаар сайхан байвал Күллэнгийнхэн байнга зугаалгаар хотоос гардаг. Тэд бүгд л их зугаалах дуртай,” тэр гутлаа харангаа аяархан хэлэв. Жессика байсан бол хойноос нь асуух байсан мянган асуулт байтугай нэгийг ч асуусангүй. Надад Анжела маш их таалагдаж байсан юм.

“Аан.” Жесика сонгосон зүүлтнүүдээ барин ирж байхыг хараад би сэдвийг хаахаар шийдэв.

Бид хотын төвд байдаг Итали ресторанд оройн хоолоо идчихээд харихаар төлөвлөж байсан боловч бид нарыг дуусахад оройн хоолны цаг хараахан болоогүй байлаа. Жесс, Анжела хоёр торнуудаа машиндаа аваачиж хийгээд эргээр алхахаар болж байв. Би тэд нарт цагийн дараа ресторан дээр уулзая гэж хэлээд номын дэлгүүр орох ёстойгоо хэллээ. Тэр хоёр хоёулаа надтай хамт явахыг хүсэж байсан ч би татгалзав – тэд намайг номын дэлгүүрт орохоороо хэр уддагыг мэдэхгүй. Тэд баяр хөөртэйгээр машин руугаа алхан би Жессийн заасан зүг рүү алхаж эхлэсэн юм.

Хэдий номын дэлгүүр олоход хэцүү биш байсан ч миний хайж байсан төрлийн номын дэлгүүр биш байсан юм. Цонхоор дүүрэн болороор хийсэн дүрснүүд, мөн оюун санааны эрүүл мэндийн талаарх номнууд байв. Би дотогшоо ч ороогүй юм. Дотор тавиад насны, урт буурал үсээ задгай тавин унжуулж, тавиад оны хар даашинз өмссөн эмэгтэй над руу найрсагаар инээмсэглэж гараа далласан юм. Би өөр энгийн номын дэлгүүр хайхаар үргэлжлэн явахаар шийдэв.

Би замаа даган алхаж хотын төвийн зүг рүү явж байгаа гэж найдав. Би хаашаа явж байгаадаа анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй байлаа. Өөрийгөө зогсоож чадалгүй түүний тухай болон Анжелагийн хэлсэн юмыг бодож байсан юм. Хэрэв Анжелагийн хэлсэн үнэн бол бид хоёрын хагасайн өдрийн төлөвлөгөө үгүй болно гэсэн үг үү? Би дотроо энэ магадлалыг бодхоос ч шаналж байлаа. Хэсэг явсны дараа би хэн нэгний саарал Волвог харан үнэнтэй нүүр тулсан юм. Яг явж чадахгүй болж таарлаа. Тэнэг, найдваргүй вампир, би өөртөө бодов.
Уурандаа гутлаа дэвсэн боломжийн харагдаж байсан шилэн цонхтой түцнүүд рүү чиглэн алхав. Харин очтол засварын газар, хоосон түц хоёроос өөр юм байсангүй. Жесс, Анжела хоёрыг хайж эхлэхэд цаг дэндүү эрт байсан бөгөөд би тэр хоёртой уулзахаасаа өмнө сэтгэл хөдлөлөө хэвэнд нь оруулах хэрэгтэй байсан юм. Би үсэн дундуураа гараа хэд явуулан гүн амьсгалаад буцан алхаж эхлэв.

Дахин нэг зам гараад өөрийгөө буруу чиглэлд яваад байгааг анзаарсан юм. Энд байгаа ихэнх барилгууд үйлдвэр шиг харагдаж байлаа. Би булангаар зүүн эргээд буцан эхлэсэн газартаа очоод өөр зам дээр азаа туршихаар шийдэв.

Бүлэг дөрвөн залуу миний чиглэж байсан булангаар эргэн инээлдэцгээн алхаж байлаа. Тэд ажилтай гэхэд хэтэрхий чөлөөтэй хувцалсан байсан бөгөөд бас жуулчин гэхэд хэтэрхий халтар харагдаж байв. Ойртон ирэхэд би тэд нарыг өөрөөсөө нэг их ах биш гэдгийг анзаарав. Тэд хоорондоо хөгжилдөн чанга инээлдэж тоглоомоор бие биенийхээ мөрийг цохилцож байлаа. Би тэд нарт зам тавин чадахаараа ханатай наалдан тэд нар луу харахгүй байхыг оролдон цаад талын булан руу харан алхав.

“Хөөё, охион, сайн уу!” нэг нь өнгөрөх зуураа дуудав. Ойр хавьд өөр хүн байгаагүй байсан учир би дээшээ харлаа. Хоёр нь аль хэдийнээ зогсчихсон нөгөө хоёр нь удааширч байлаа. Хамгийн ойрхон зогсож байсан нь дуудсан хүн юм шиг байв.

“Сайн уу,” би өөрийгөө зогсоож амжихаасаа өмнө рефлексээрээ хариулав. Дараа нь би нүүрээ буруулан илүү хурдтайгаар булан луу алхаж эхэлтэл миний хойно чангаар инээлдэх дуу сонсдов. Тэд үүнийг их хөгжилтэй гэж бодсон бололтой.

“Хүлээ л дээ!” нэг нь миний араас дахин орлиход би эргэж харалгүй буланг тойрсон хойноо тайвшран санаа алдав. Тэд нарын инээлдэх чимээ сонсогдсоор байлаа.

Буланг тойроод үхчихсэн бүдэг өнгийн том том хаалгатай үйлдвэрүүд байв. Би бага зэрэг харанхуй болж байгааг анзаарлаа. Энэ гудамжин дээр явган хүний зам байхгүй байлаа. Харин оронд нь үзүүртэй төмрөн хашаа байсан юм. Би хотын жуулчдад харагдах ёсгүй хэсэгт ирчихсэн байв. Би хүрмээ машинд оргисноо санан чичрэн өөрийгөө тэврэн алхаж эхлэв. Хажуугаар нэг том машин өнгөрөөд л зам дахин хов хоосон болов.

Тэнгэр харанхуй болсоор байв, би ойртон ирж буй борооны үүл рүү муухай хархаар хойшоо хартал цочирдон хойноос нөгөөх дөрвөн залуугийн хоёр нь алхаж байгааг харав.

Би алхаагаа улам хурдлуулав. Цаг агаартай ямар ч холбоогүйгээр би дахин чичирч эхлэсэн байв. Би гар цүнхээ хулгайчдаас сэргийлэн нэр мөрөн дээгүүрээ угласан байсан юм. Миний цүнхэн дотор нэг их мөнгө байхгүй – нэг хоритийн дэвсгэрт тэгээд л задгай мөнгө. Би санаандгүйгээр цүнхээ унагаагаад гүйх талаар бодов. Гэхдээ оюун ухааны минь нэг жижиг хэсэг нь энэ хүмүүсийг миний цүнхний араас яваагүй гэдгийг мэдэж байлаа.

Би хамаг анхаарлаа төвлөрүүлэн хойно сонсдох хөлний чимээг чагнатал ойртох ч юм уу хурдсаж байгаа мэт сонсдохгүй байлаа. Амьсгал, би өөртөө сануулав. Намайг яг дагаж байгаа үгүйг нь би мэдэхгүй. Би яг ч гүйхгүйгээр хамгийн хурдан алхаагаараа цаана харагдаж байсан булан руу яарч эхлэв. Тэд нар урьдных шигээ л зайгаа барьсаар байлаа. Нэг цэнхэр машин хажуугийн замаар явахад би урдуур үсрэх талаар бодов, харин хэсэгхэн зуур яг намайг дагаж байгаа эсэхийг эргэлзэж хойно хоцорсон юм.

Би булан дээр очтол эргээд өөр байшингийн хананаас өөр юу ч байхгүй байхыг харан бүтэн эргэхээсээ өмнө чиглэлээ өөрчлөн цаашаа алхаж эхлэв. Дараачийн эргэлт рүү яаран хойд талынхаа хүмүүсийн хөлний чимээг дахин чагнаж гүйх эсэхээ бодов. Тэд өмнө нь явж байснаасаа ч хол сонсдсон ч гүйж эхлэвэл намайг барьж авч чадахыг нь би мэдэж байлаа. Би гүйхийг оролдвол мэдээж тээгэлдэн өнхөрч унах нь ойлгомжтой. Дахиад чагнатал энэ удаад яалт ч үгүй холдсон байв. Би дахин хойшоо шагайн бараг хоёр дахин илүү хол алхаж байгааг нь хараад бага зэрэг тайвширсан ч тэд хоёулаа над руу ширтэн харж байсан юм.


Тэр булан руу хүрэх гэж наян жил болж байгаа юм шиг санагдав. Миний алхаа тутамд хойно алхан явж байгаа залуучууд улам удааширч байв. Тэд магадгүй намайг айлгаж байгаагаа мэдэн бага зэрэг зайгаа тавьж өгч байгаа байх. Миний чиглэж байсан булангаар хоёр машин яван өнгөрөхийг хараад баярлан булангаар эргэхэд хүмүүс байна гэж найдав. Би баярлан амьсгаагаа аван эргээд...

...шарван зогсов.
Энэ замын хоёр талаар цонхгүй хаалгагүй хананаас өөр юм байсангүй. Нилээн цаана, машин нисэн өнгөрч, замын гэрэл гэрэлтэж байсан ч тийшээ гүйхэд дэндүү оройтсон байлаа. Наахан талд өнөөх дөрвөн залуугийн нөгөө хоёр нь намайг хүлээн инээмсэглээд зогсож байв. Би тэр үед намайг хэн ч дагаагүй байгааг мэдсэн юм.

Намайг хонь шиг хариулж байсан байв.

Би хэсэг зуур тэнд зогсов, юу хийхээ мэдэлгүй. Дараа нь би эргээд ирсэн тал руугаа гүйж эхлэв. Оролдлого маань бүтэлгүйтэх магадлал маш өндөр байсан юм. Хойдох хүмүүсийн чимээ энэ удаад маш чанга сонсдов.

“Ямар уддаг юм бэ!” Надтай мэндэлсэн бор царайтай, өндөр залуун хангинасан хоолой энэ замын анир дунд намайг цочроов. Тэр миний мөрөн дээгүүр харж байлаа.

“Уучилаарай,” миний хойноос өөр нэг хоолой бас л цочоон чангаар дуудав, “бид арай тойруу замаар нь яваад.”

Би алхаагаа удаашруулахаас өөр арга байсангүй. Би дайсныхаар гар луу гүйн орох шахаж байсан юм. Чангаар орлихоор шийдэж гүн амьсгаа автал хоолойгоо хатсаныг мэдрэн яг хэр их чанга хашгирч чадахдаа эргэлзэж эхлэв. Хурдан хөдөлгөөнөөр би цүнхээ мөрнөөсөө сугалан гарандаа золиослоход юм уу өөр хэрэг гарвал зэвсгээр хэрэглэхэд бэлдэн барив.

Өнөөх залуу хананаас нуруугаа салган замаар алхаж эхлэлээ.

“Надаас хол бай,” би хүчтэй, айдасгүй сонсогдох ёстой байсан хоолойгоороо анхааруулав. Гэхдээ хуурай хоолойн талаар миний зөв байлаа – миний үг арай гэж сонсдож байв.

“Битгий ингэ л дээ, хонгор минь,” тэр дуудан, миний хойно дахин чанга инээд сонсдож эхлэв.

Би биеэ бэлтгэн, хөлөө салган зогсоод айдас, түгшүүрнийхээ цаагуур биеэ хамгаалах аргууд санахыг оролдов. Гарныхаа алгын доод хэсгээр хамар луу нь дээш нь цохиж магадгүй хамрыг нь хугалах юм уу аль эсвэл хамрыг нь тархи нь руу нь чихэж оруулах зэрэг аргууд санаанд орж ирэв. Гараа нүднийх нь хойгуур оруулан нүдийг нь сугалж гаргаж ирэх юм уу аль эсвэл хамгийн стандарт аргаар хөлнийх нь завсраар өшиглөх. Оюун санааны нэг хэсэг маань над руу орилж байв – ганц залууг нь ч дийлэхгүй байж дөрвийн дөрвийг яаахнуу? Дуугай бай! Би тэр дуу айсан дуу хоолойнд удирдав. Би ядаж л явахаар бол явахдаа нэгийг нь ч болов уу авч явна даа. Би чанга орилохын тулд шүлсээ залгихыг оролдов.

Гэнт машины гэрэл булангийн цаагуур нисэн ирэв. Хамгийн цаана зогсож байсан залуу явган хүний зам руу цочин үсрэлээ. Би зам луу үсрэв – энэ машин миний сүүлчийн боломж байсан учир надад өөр ямар ч бодол төрөөгүй юм. Нэг бол зогсох энэ машин зогсоно аль бол намайг дайрах л хоёр сонголт байсан юм. Гэвч энэ саарал машин шарван тойрч урд талын хаалгаа миний хажууханд тааруулан зогсов.

“Суу,” уур уцаараар дүүрэн хоолой шаардав.
9. Таамаглал


“Би дахиад нэгхэнийг асууя, тэгэх үү?” би Эдвардийг хурдалж эхлэхэд нь гуйв. Тэр зам дээр анхаарлаа огт төвлөрүүлэхгүй байлаа.

Тэр санаа алдав.

“Нэгийг шүү,” тэр зөвшөөрөв. Тэр бас л сэрэмжлэн уруулаа зураас болтол нь чангалан суув.

“Чи намайг номын дэлгүүр лүү ороогүй гэдгийг илт байсан гэж хэлсэн дээ? Намайг урагшаа явсныг яаж мэдсэн юм бэ?”

Тэр мөн л тунгаан бодож байгаа бололтой зам руу харав.

“Булзааруулахаа болихоор болсон гэж бодсон юмсан,” би гомдоллов.

Тэр бараг л инээмсэглэлээ.

“За яахав тэгвэл, би үнэрийг чинь дагасан юм.” Тэр надад нүүрээ хэвэнд нь оруулах цаг өгөн зам руугаа харав. Би яг ямар хариу өгөхөө мэдээгүй учир ирээдүйн судалгаанд зориулан хадгалахаар шийдэв. Би анхаарлаа төвлөрүүлэхийг оролдов. Тэр эцэст нь худлаа ярихаа болисон байсан тул би энэ боломжоо алдахыг хүсэхгүй байлаа.

“Тэгээд чи миний эхний асуултыг хариулаагүй...” би түүнд сануулав.

Тэр над руу зэмлэнгүй харлаа. “Аль нь?”

“Энэ бодол уншдаг зүйл яаж ажилдаг юм? Чи хэний ч бодлыг хаанаас ч уншиж чаддаг юм уу? Чи яаж хийдэг юм? Бусад гэрийнхэн чинь бас...?” Надад өөрт хүртэл энэ асуултууд тэнэг сонсогдож эхлэв.

“Наадах чинь нэгээс их юм байна ш дээ,” тэр заав. Би юу ч хэлэлгүйгээр хуруугаа хооронд нь орооцолдуулан түүн рүү харангаа хүлээлээ.
“Үгүй ээ, надаас бусад нь чадахгүй. Би бас хэнийг ч хаана ч сонсож чадахгүй. Сонсох гэж байгаа хүнтэйгээ тодорхой хэмжээгээр ойрхон байх хэрэгтэй. Хэн нэгний ‘хоолой’ хэр зэрэг танилаас шалтгаалж хэр зэрэг холоос сонсогдох нь тодорхойлогддог. Гэхдээ л бас хэдэн милээс хэтрэхгүй.” Тэр бодлогошрон завсарлав. “Яг л дүүрэн хүнтэй зааланд хүн болгон л зэрэг яриж байгаатай адилхан. Зүгээр л ар талын хөгжим шиг хүнгэнэн сонсогддог. Би яг нэг хүн дээр л анхаарлаа төвлөрүүлж байж тодорч ирдэг юм.

“Ихэнхдээ би сонсохгүй байхыг оролддог. Заримдаа анхаарлаа төвлөрүүлэхэд их ярвигтай байдаг юм. Бас хэрвээ сонсохгүй байхыг оролдвол санаандгүй хүний хэлсэн үг биш бодлыг нь хариулчихгүйгээр арай энгийн байж болдог юм.”

“Чи яагаад намайг сонсож чаддагүй юм бол?” би сонирхон асуулаа.

Тэр над руу учир битүүлэг харцаар харав.

“Мэдэхгүй,” тэр амандаа бувтнав. “Магадгүй миний таамагласан шиг чиний оюун санаа бусдаас өөрөөр ажилдаг байх. Яг л би ФМ сонсоод байхад чиний хоолой АМ дээр байгаа юм шиг л.” Тэр баясан над руу инээмсэглэв.

“Миний оюун санаа зөв ажилдаггүй гэсэн үү? Би гаж юм уу?” Тэр яг зөв хэлсэн нь намайг бага зэрэг төвөгшөөж байсан юм. Би үргэлж л өөрийгөө өөрөөр сэтгэдэг гэдгээ таамагладаг байсан ч нүүр нь лүүгээ хэлүүлэх нь ичэж үхмээр байв.

“Би чамд хүмүүсийн бодлыг нь сонсдог гэж хэлж байхад чи өөрийгөө гаж гэж байгаа юм уу?” тэр инээв. “Санаа битгий зов, энэ бол зүгээр л миний таамаглал...” Түүний царай нь чангарав. “За одоо чиний ээлж шүү.”

Би санаа алдав. Хаанаас нь эхлэх үү?

“Булзааруулахаа болисон гэж бодсон юмсан,” тэр надад зөөлнөөр сануулав.

Би машинд сууснаасаа хойш анх удаа түүний нүүрнээс нүдээ салган үгээ хайж байтал хурдны заагуурын зүү ажиглагдав.

“Бурхан минь!” Би цочин орлив. “Удаашруулаачээ!”

“Яасан бэ?” Тэр бас цочирдсон байсан ч машин удааширсангүй.

“Чи цагт зуу милийн хурдтай явж байна ш дээ!” Би орилсон хэвээр байлаа. Цочирдон цонхоороо хартал юм харагдахад дэндүү харанхуй болсон байв. Ганцхан урд талын машины бүрэг цэнхэр гэрэлд л зам харагдаж байлаа. Жоохон ч гэсэн замаас хазайвал замын хажуугийн төмрөн хана мэт ногоон ой модыг мөргөх аюул тулгараад байв.

“Тайвшир, Белла.” Тэр нүдээ эргүүлэн хурдаа багасагасангүй.

“Чи өөрийгөө надтай хамт алах гээд байгаа юм уу?” би шаардав.

“Бид хоёр осолд орохгүй ээ.”

Би дууныхаа өнгийг өөрчлөхийг оролдлоо. “Чи хаашаа яараад байгаа юм?”

“Би дандаа л ингэж явдаг.” Тэр над руу өнөөх мурий инээмсэглэлээрээ инээмсэглэв.

“Зам руугаа хараачээ!”

“Би хэзээ ч осолд орж байгаагүй, Белла – хурдны зөрчилөөр баригдаж ч байгаагүй.” Тэр инээмсэглэн дух руугаа заав. “Толгойндоо илрүүлэгч багажтайг минь санаж байгаа биз дээ.”

“Маш инээдтэй байна,” би түүн рүү уурлан хилэгнэв. “Чарли цагдаа гэдгийг мартаагүй биз дээ? Намайг замын хөдөлгөөний дүрмийг чанга сахихыг зааж өгсөн. Тэгээд ч хоёулаа осолд орох юм бол чи аягүй бол зөв зүгээр амьд гарна байх.”

“Тэгэх л байх,” тэр санаа нийлэн дахин инээд алдав. “Гэхдээ чи тэгэж чадахгүй л болов уу.” Тэр санаа алдан хурдаа ная хүртэл багасгахыг харан би бага зэрэг тайвширлаа. “Болж байна уу?”

“Бараг л.”

“Би удаан явахыг үзэн яддаг,” тэр амандаа бувтналаа.

“Энэ удаан гэж үү?”

“Миний жолоо барих тал дээрх санаа бодлоо больё,” тэр уурлав. “Би чиний гаргасан таамаглалыг сонсохыг хүлээгээд л байна.”

Би доод уруулаа хазан түүн рүү харахад тэр над руу маш зөөлнөөр харж байлаа.

“Би шоолохгүй ээ,” тэр амлав.

“Би чамайг уурлана гэдгээс илүү их айж байна.”

“Тийм аймар юм уу?”

“Тийм гэж хэлж болно.”

Тэр юм хэлэлгүй хүлээв. Би гар луугаа доошоо харж байсан учраас түүний царай нь харагдахгүй байлаа.

“Эхлээрэй.” Түүний хоолойны өнгө нь маш тайван байв.

“Би яаж эхлэхээ мэддэггүй ээ,” би хүлээн зөвшөөрөв.

“Эхнээс нь эхэлвэл яасан юм...чи ганцаараа бодож олоогүй гэсэн байхаа?”

“Аанхан.”

“Чамайг юу эхлүүлсэн юм? Ном уу? Кино юу?” тэр тандав.

“Үгүй – хагасайн өдөр эрэг дээр.” Би түүн рүү харахад тэр толгой нь эргэсэн янзтай харж байлаа.

“Би хуучин найзтайгаа тааралдаад – түүнийг Жекоб Блек гэдэг юм,” би үргэлжлүүлэв. “Намайг жоохон байхаас л авхуулаад Жекобийн аав, Чарли хоёр найзууд байсан.”

Тэр бас л будилсан харагдаж байлаа.

“Жекобийн аав нь Хүлиет омгын настангуудын нэг.” Би түүний сэрэмжлэн харж байтал түүний будилсан царай нь нүүр нь дээр тогтон хөшив. “Бид хоёр эргээр алхахаар яваад –“ би өөрийнхөө юу хийснийг хасан засав, “- тэр намайг айлгахыг оролдож байсан байх надад хуучны домгуудаасаа ярьж өгөөд. Тэрний ярьж өгсөн юмнуудын нэг нь...” би эргэлзэн зогслоо.

“За.”

“...вампируудын тухай байсан.” Би шивнэн ярьж байгаа анзаарав. Түүний царай руу нь харж чадахгүй байсан ч түүний өрүүл дээр гарных нь үенүүд чангаран цагаарахыг анзаарлаа.

“Тэгээд чи шууд миний тухай бодсон юм уу?” Тайван хэвээр байлаа.

“Үгүй, тэр...гэр бүлийн чинь талаар цухуйлгасан.”

Тэр юм дуугаралгүй замаа харан суусаар байлаа.

Би гэнэт Жекобийн аюулгүй байдлын талаар санаа зовж эхлэв.

“Тэр зүгээр л мухар сүсэг гэж бодож байсан,” би хурдхан шиг нэмэв. “Тэр намайг ч итгэхгүй гэж бодож байсан байх л даа.” Надад энэ тайлбар хангалтгүй санагдаж байлаа. Үнэнээ хэлэхээс өөр аргагүй байв. “Миний буруу байсан юм аа. Би түүнийг хуураад хэлүүлчихсэн.”

“Яаж?”

“Лорен намайг өдөх гээд чиний талаар ярьж байсан чинь тэдний нэг залуу нь танай гэр бүлийхнийг тийшээ очдоггүй гэж хэлэхэд нь би хоолойны өнгөнөөс нь арай өөр утга сонссон юм. Тэгээд л би Жекобийг ганцааранг нь авч яваад хуураад хэлүүлчихсэн,” би гэмээ хүлээн зөвшөөрөөд толгойгоо унжуулав.

Тэр намайг чангаар инээж цочоов. Би түүн рүү муухай хархаар дээшээ хартал тэр инээсэн байсан ч нүд нь ширүүн байсан юм.
“Яаж хуурсан гэж?” тэр асуулаа.

“Би сээтэгнэхийг оролдоод – миний бодож байснаас илүү нөлөөлж байсан.” Би тэр өдрийг бодон бас л үл итгэн толгойгоо сэгсрэв.
“Тэгэхэд би хажууд чинь байсан бол ч.” Тэр дахин инээд алдав. “Чи намайг хүмүүсийг гайхшруулдаг гэж гүтгээд байлуу үгүй билүү – хөөрхий Жекоб Блек.”

Би улайн цонх руугаа харав.

“Чи тэгээд юу хийсэн?” тэр хэсэг хугацаан дараа асуув.

“Би интернэтээр жоохон судалгаа хийсэн.”

“Олсон мэдээлэл чинь чамайг ятгаж чадсан уу?” Тэр хайхрамжгүй сонсдохыг оролдож байсан ч гар нь чангарч цагаарсан хэвээр байв.

“Үгүй. Юу ч таарахгүй байсан. Ихэнх нь жоохон алиа сонсогдож байсан. Тэгээд л би сүүл рүүгээ...” би зогсов

“Яасан?”

“Надад хамаагүй гэж шийдсэн.”

Хамаагүй гэж үү?” Түүний хоолойны өнгө нь намайг дээшээ харахад хүргэв. Тэр жүжиглэхээ болисон байсан бөгөөд түүний царай нь итгэж ядсан мөн миний айж байснаар бага зэрэг ууртай харагдаж байв.

“Үгүй.” Би зөөлнөөр хэлэв. “Надад чиний юу гэдэг чинь хамаагүй.”

Түүний хоолой нь хатууран дооглонгүй болов. “Чамд миний мангас байх нь хамаагүй юм уу? Хүн биш байсан ч?”

“Үгүй.”

Тэр чигээрээ урагшаа харан юм дугарсангүй. Түүний царай нь хүйтэн, баргар байв.

“Чи ууртай байна,” би санаа алдан хэлэв. “Би юм хэлдэггүй байж.”

“Үгүй.” Гэвч түүний хоолойны өнгө нь яг л нүүр шиг нь хүйтэн байлаа. “Чиний юу бодож байгааг чинь мэдэж байсан нь надад дээр байна – хэдий солиотой юм бодож байгаа ч гэсэн.”

“Би ахиад л буруу таачихсан уу?” би хариулт шаардав.

“Би чиний таамаглалын чинь тухай яриагүй байна. ‘хамаагүй’ гэнэ шүү!” тэр шүдээ зуун урагш ширтэв.

“Би зөв таачихсан юм уу?” би дуу алдан асуулаа.

Хамаатай юм уу?”

Би гүн амьсгаа аван түүн рүү харлаа.

“Үгүй л дээ.” Би түр зуур завсарлалаа. “Гэхдээ сониуч зан хөдлөж л байна.” Ядаж л миний хоолой энгийн сонсогдож байв.

Тэр гэнэт бууж өгсөн харцаар над руу харав. “Юу мэдмээр байгаа юм?”

“Чи хэдтэй юм?”

“Арван долоотой,” тэр тэр дороо хариулав.

“Тэгвэл арван долоо хүрээд хэр удаж байгаа юм?”

Тэр зам руу харангаа уруул нь бага зэрэг чичвэлзэв. “Нэлээн удсан,” тэр хүлээн зөвшөөрөв.

“Окей,” би түүнийг надтай үнэнээ хэлж байгаад нь баярлан инээмсэглэв. Тэр ресторанд намайг шоконд орохыг хүлээж байхдаа харсан харцаараа над руу харахад нь би бүр том инээмсэглэхэд тэр санаа алдав.

“Битгий инээгээрэй – гэхдээ чи яаж өдөр гадуур яваад байж болдог юм?”

Тэр миний үгийг үл тоон инээв. “Үлгэр.”

“Наранд түлэгдэх үү?”

“Үлгэр.”

“Авсанд унтдаг уу?”

“Үлгэр.” Тэр хэсэг эргэлзэн тавгүйтэж байлаа. “Би унтдаггүй.”

Энийг шингээн авахад бага зэрэг хугацаа зарцуулагдав. “Ерөөсөө юу?”

“Хэзээ ч,” тэр бараг л сонсдохгүйгээр шивнэв. Тэр гунихарсан харцаар над руу харахад би бодож байсан юмаа мартан түүний алтан шаргал нүд рүү нь түүнийг урагшаа хартал ширтэв.

“Чи хамгийн чухал асуултыг асуугаагүй л байна.” Түүний хоолойны өнгө нь хүйтэн байсан бөгөөд тэр над руу дахин харахад түүний харц нь бас хүйтэн болсон байлаа.

Би манарсан хэвээр нүдээ цавчив. “Тэр нь юу билээ?”

“Чи миний хоолны дэглэмийн талаар санаа зовохгүй байгаа юм уу?” тэр хүйтнээр асуув.

“Аан,” би бувтнав, “ тэр үү.”

“Тийм ээ, тэр.” Түүний хоолой нь баргар болов. “Чи намайг цус уудаг эсэхийг мэдмээргүй байгаа юм уу?”

Би түүний үгийн сонголтонд овсхийв. “Тэрний талаар Жекоб нэг юм хэлсэн л дээ.”

“Тэр чамд юу гэж хэлсэн юм?” тэр сэтгэлийн хөдлөлгүйгээр асуув.

“Тэр танай гэрийхнийг...хүн агнадаггүй гэсэн. Танай гэр бүл ганцхан амьтнаар хооллодог болохоор аюултай байх учиргүй гэж хэлсэн.”

“Тэр биднийг аюулгүй гэж хэлсэн юм уу?” түүний хоолой нь эргэлзээтэй байлаа.

“Яг ч тэгж хэлээгүй. Та нарыг аюултай байх учиргүй гэж хэлсэн. Тэгсэн хэдий ч Хүлиетсийнхэн та нарыг газар нутаг дээрээ байлгахыг хүсээгүй гэж хэлсэн.”

Тэр урагшаа харсан хэдий ч түүнийг замаа харж байгаа үгүйг мэдэхэд хэцүү байв.

“Тэрний зөв үү? Хүн агнадаггүй гэж?” би хоолойгоо чадхаараа энгийн болгон асуув.

“Хүлиетсийнхэн ой санамж сайтай юм,” тэр шивнэв.
10. Байцаалт

Өглөө сэрэхэд өчигдрийг зүүд биш байсан гэж итгэхэд маш хэцүү байсан юм. Логик, эрүүл ухаан хоёулаа надтай зөрж байлаа. Би өөрийнхөө санаанаасаа зохиох боломжгүй юмнуудаа баталгаа болгов – түүний үнэр гэх мэт. Би тийм содон үнэрийг зохион зүүдлэж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байв.

Гадаа үнэхээр төгс сайхан байлаа – манантай бөгөөд харанхуй. Түүнд өнөөдөр сургууль алгасах ямар ч шалтгаан гарахгүй нь. Би зузаан хувцаснуудаа өмсөн өчигдөр зүүд биш байсан гэдгийг дахин батлан хүрмээ олсонгүй.

Намайг доошоо буухад Чарли бас л явсан байсныг хараад цагаа хартал би бодож байснаасаа илүү оройтсон байв.

Хөргөгчин дэх сүүнээс амаар нь балган жигнэмэг олон гурван хазамд дуусган гэрээсээ гүйн гарлаа.

Өнөөдөр мананаас болж агаар бараг л сааралтан харагдаж байв. Нүүр, хүзүүнд минь хүрсэн манан мөсөн хүйтэн байлаа. Би машиндаа дулаахан суухаас тэсэн ядаж байв. Өнөөдөр хэт их манантай байсан учраас би Чарлигийн машины зогсоол дээр нөгөөх саарал машин байгааг анзаарахаасаа өмнө бараг л өнгөрөөд алхаж байсан юм. Миний зүрх гацан, дараа нь өмнөхөөсөө хоёр дахин хурдтайгаар дэлсэж эхлэлээ.

Би түүний хаанаас гарч ирэхийг нь хараагүй ч тэр гэнэт л надад хаалгаа онгойлгон барьж өгөн зогсож байв.

“Чи өнөөдөр надтай явах уу?” тэр намайг гайхшруулсандаа бага зэрэг зугаацсан харцаар харан асуулаа. Гэвч түүний хоолойнд нь эргэлзсэн байдал мэдрэгдэв. Тэр надад сонголтыг өгч байсан юм. Би татгалзахад чөлөөтэй байсан бөгөөд түүний нэг хэсэг нь ч намайг татгалзаасай гэж найдаж байсан байх. Тэр найдах хэрэггүй байж дээ.

“Тэгье, баярлалаа,” би хоолойгоо энгийн байлгахыг хичээн хариулав. Би дулаан машин руу орохдоо түүний цайвар хүрмийг суудалны хойд тал дээр байхыг анзаарлаа. Тэр миний хаалгыг хаан гэнэт өөрийнхөө суудал дээр гарч ирэн машинаа асааж байв.

“Би энэ хүрмийг чамд авчирсан юм. Даарах байх гэж бодоод.” Тэр болгоомжилсон хоолойгоор ярьж байлаа. Тэр өөрөө хүрэмгүй харин урт ханцуйтай бүдэг саарал өнгийн цамц өмссөн байсан нь мөн л адил цээжнийх нь булчинг гайхалтай харагдуулж байв. Түүний нүүр нь ийм үзэсгэлэнтэй байгаагүй байсан бол би ихэнх цагаа түүний цээж рүү нь ширтэж өнгөрөөх байсан байх.

“Би тийм ч хэврэг биш шүү,” би хэлсэн ч түүний хүрмийг сандлаас сугалан авч дэндүү урт ханцуй руу нь гараа шургуулан үнэр нь өчигдрийнх шиг гоё байгаа үгүйг шалган үнэрлэв. Өчигдрийнхөөс ч гоё байлаа.

“Биш гэж үү?” тэр яг л өөртөө хэлж байгаа юм шиг аяархан хоолойгоор санаа зөрөв.

Бид хоёр манан дундуур замаар хэт хурдан нисэн явав. Өчигдөр бид хоёрын дундах бараг л бүх хана байхгүй болсон байсан бол өнөөдөр тэр хэр илэн далангүй байх нь миний санааг зовоож байлаа. Би түүнийг эхэлж ярихыг нь хүлээв.

Тэр над руу маадгар инээмсэглэв. “Яасан? Асуулт хариултын тоглоом дууссан юм уу?”

“Миний асуултууд чамд төвөгтэй байдаг уу?” би бага зэрэг тайвшран асуув.

“Тэрнээсээ илүү миний хариултанд өгдөг чиний хариу үйлдэл миний санааг зовоодог.” Тэр тоглож байгаа юм шиг хэлсэн ч итгэлтэй байх хэцүү байв.

Би хөмсгөө зангидав. “Миний хариу үйлдлүүд онцгүй байдаг юм уу?”

“Үгүй, наадах чинь асуудал биш. Чи бүгдийг их хөнгөнөөр хүлээж авдаг нь их сонин байдаг юм. Чамайг яг юу бодож байгаа болдоо гэж бодогдох юм.”

“Би чамд юу бодож байгаагаа дандаа хэлдэг ш дээ.”

“Чи засаж хэлдэгшд,” тэр гүтгэв.

“Нэг их биш.”

“Намайг галзууруулахад л хангалттай засдаг.”

“Чи миний юу бодож байгааг сонсохыг хүсэхгүй байх,” би амандаа бувтнан хэлсэн даруйдаа харамсаж эхлэв. Миний шаналал бараг мэдэгдээгүй ч би түүнийг анзаараагүй гэж найдаж байлаа.

Түүнийг хариу хэлэхгүй байхаар нь би түүний өнөөдрийн гоё аашийг нь баллаад хаячихлаа гэж бага зэрэг айж байв. Бид хоёрыг машины зогсоол руу эргэхэд түүний царай нь уншихын аргагүй байлаа. Би нэг юмыг хожимдон анзаарав.

“Гэрийнхэн чинь хаана байгаа юм?” би асуув – би түүнтэй ганцаараа байгаадаа үнэхээр баяртай байсан ч түүний машин нь голдуу дүүрэн байдгийг саналаа.

“Тэд Розалигийн машинаар явсан.” Тэр дээд тал нь онгорхой, гялгар улаан машины хажууд машинаа тавин мөрөө хавчив.

“Хэт гайхуулсан биш байна уу?”

“Хөөх,” би амьсгалав. “Розалид ийм машин байдаг юм бол тэр яагаад чиний машинаар явдаг юм?”

“Миний хэлсэн шиг хэт гайхуулсан байгаа биз дээ. Бид бусадтай уусахыг оролддог.”

“Амжилт муутай л байдийн байна.” Би инээн толгойгоо сэгсрээд машинаас буув. Түүний галзуу жолоо барих зуршлаас болж надад ангидаа хүрч очих цаг хангалттай байв. “Тэгж их нүдэнд тусах дургүй юм бол яагаад өнөөдөр унаж ирсэн юм?”

“Чи анзаараагүй байгаа юм уу? Би бүх дүрмийг зөрчиж байгаа.” Тэр надтай машины урд уулзан сургууль руу алхах замд надтай маш ойрхон алхаж байлаа. Би тэр зайг нөхөн түүнд хүрэхийг хүсэж байсан ч түүнийг дургүйцах байх гэдгээс айж байв.

“Та нарт тэгвэл тэр нь шиг машин хэрэггүй юм биш үү?” би чангаар бодов. “Хэрэв тааваараа байхыг хүсэж байгаа юм бол?”

“Сэтгэл баясагадаг юм,” тэр дэггүй инээмсэглэн хүлээн зөвшөөрлөө. “Бид бүгд л хурдан юманд дуртай.”

“Ойлгомжтой,” би амандаа бувтнав.

Цайны газрын үүдний саравчин доор нүд нь бүлтийн гарч ирэх шахсан Жесика миний хүрмийг нэг гартаа барин хүлээж байлаа.

“Сайн уу, Жесика,” би түүн рүү хэдэн фитийн цаанаас дуудав. “Санасанд баярлалаа.” Тэр үг дуугаралгүй надад хүрмийг өгөв.

“Өглөөний мэнд, Жесика,” Эдвард соёлтойгоор хэлэв. Түүний хоолой, болон нүдний хүн дээр үзүүлдэг нөлөөнд тэр буруугүй гэж би өөртөө сануулав.

“...сайн уу.” Тэр замбараагаа алдсан бодлоо хэвэнд нь оруулахыг оролдон над руу харав. “Тригнометр дээр уулзая.” Тэр над руу чухал харахад би санаа алдах гэж байснаа зогсоолоо. Би түүнд юу гэж хэлнэ ээ?

“Аанхан, тэгэхэд уулзая.”

Тэр цаашаа алхан явах зуураа дахин хоёр удаа бид хоёр луу эргэж харсан юм.

“Чи түүнд юу гэж хэлэх гэж байна?” Эдвард шивнэв.

“Хөөе, би чамайг миний бодлыг уншиж чаддаггүй гэж бодож байсан юмсан,” би түүн рүү уурлан исгэрэв.

“Би чаддаггүйшдээ,” тэр цочирдон хэлэв. Дараа нь тэр ойлгосон бололтой над руу харав. “Гэхдээ би түүнийхийг уншиж чадна – тэр чамайг байцаахаар ангидаа хүлээж байх болно.”

Би ёолон түүний хүрмийг нь тайлж түүнд буцаан өгөөд өөрийнхөөг солбиж өмсөв. Тэр хүрмээ эвхэн гаран дээгүүрээ тавилаа.

“Тэгээд чи юу гэж хэлэх гэж байна?”

“Жоохон туслаж болох уу?” би гуйв. “Тэр юу мэдэхийг хүсэж байгаа юм бол?”

Тэр дүрсгүй инээмсэглэн толгойгоо сэгсрэв. “Тэгвэл шударга биш ш дээ.”

“Биш ээ, чи мэдэж байгаа юмаа хуваалцахгүй байна гэдэг чинь бүр шударга биш.”

Тэр бид хоёрыг алхах зуур бодолцож үзэн миний эхний ангийн гадаа зогсов.

“Тэр бид хоёрыг нууцаар болзож байгаа эсэх, мөн чи надад сайн үгүйг асууна байх,” тэр эцэст нь хэлэв.

“Хөөх. Би юу гэж хэлэх үү?” би нүүрнийхээ хувиралыг гэмгүй байлгахыг оролдлоо. Хүмүүс хажуугаар – бодвол, ширтэн – өнгөрч байсан ч би тэд нарт анхаарлаа өгсөнгүй.

“Хммм.” Тэр миний боолтноос оргон унжиж байсан хэсэг үсийг аван чихний араар хийж өгөхөд миний зүрх хуучин мотор шиг түгдчиж эхлэв. “Чи...дургүйцахгүй бол эхний асуултанд нь тийм гэж хэлж болох л юм. Өөр тайлбараас хамаагүй дээр юм байна.”

“Би дургүйцахгүй ээ,” би аяархан хэлэв.

“Харин дараагийн асуултын хувьд бол...үнэнийг хэлэхэд би тэр асуултны хариуг өөрөө сонсохыг хүлээж байъя.” Түүний уруулны нэг үзүүр нь миний өнөөх дуртай мурий инээмсэглэл болон дээшлэв. Би амьсгаагаа олохгүй байсан учир түүнд хариу хэлж чадсангүй. Тэр эргэн анги руугаа алхаж эхлэв.

“Цайны цагаар уулзацгаая,” түүнийг ийнхүү хойшоо дуудахад миний ойрхон зогсож байсан гурван сурагч над руу эргэн ширтлээ.

Би улайн анги руугаа яаран орлоо. Муу булхайцагч, би бодов. Одоо би Жесикад юу хэлэхээ улам их тунгаан бодох хэрэг гарах нь. Би уурандаа цүнхээ доош нь шидэн суудал дээрээ суув.

No comments:

Post a Comment