Monday, August 9, 2010

Хардалт / сэтгэд хөдлөөд бичлээ хэхэ/


/Миний нүдээр- би өөртөө л мэдрэгдэж буй зүйлээ бичсэн тул алдсан зүйлс их байгаа байхаа/



Хүнийг хайрлаж хүнд дурлаж байхдаа айдас түгшүүр , гомдол шаналалыг мэдэрдэггүй хүн байдаггүй байх. Энэ нь ерөнхийдөө хардалтын илрэл бөгөөд хүний зан төлөвтэй холбоотой.
Хайртай бол хартай гэдэг , ямар ч хүн хайртай хүнээ өмчирхдөг юм. Хэрвээ танд тийм сэтгэл байдаггүй бол та түүндээ хайргүй , түүнтэй сэтгэл зүрхээрээ холбогдож чаддаггүй эсвэл тэр таны хувьд зүгээр л хэлбэр төдий зүйл бололтой.

Хартай байна гэдэг буруу зүйл бишэ хамгийн гол нь асуудлыг тайвнаар шийдэх нь чүхал.
Би их хартай хөөөн , тэгээд л бөөн хэрүүл маргаан нус нулимсандаа холилдоод л , эцэст нь асуудал шийдэгддэггүй үлддэг л байхгүй юу. Сүүлийн үед харин ярилцах нь хавьгүй дээр болохыг ойлгоод байна.



Тэвчээртэй бай , түүнийг сайн сонс , тайван ярьж бай
Хий хоосон юман дээр л учир зүггүй уурлаад байвал яаж олигтой байхав. Бодож үз, учир шалтгааныг нь асуу. Хэлэхгүй байна гэж юу байхав , худлаа яриад ч болсон хэлдэг хойно...
Үнэхээр харьцаа чинь асуудалтай санагдаад байвал, яалт ч үгүй л танаас өөр хүн цаана нь байвал түүнд зүгээр л бодож байгаа бүх зүйлээ л хэлчих. Нэг ёсондоо энэ харьцаа ингээд дуусах уу эсвэл цааш үргэлжлэх үү гэдгээ шийдэж байнаа гэсэн үг.Ерөөсөө битгий хэрүүл хий , хэрүүл хэзээ ч асуудлыг шийдэж чадахгүй. Мэдээж 2,3 удаа эргэлзээ төрөөд байгаа нөхцөлд шүү. Юм нэгээс эхэлдэг гэдэг / нэг хүн хэлж бээсийн/ , яахав эхний удаа хоёр дахь удаагаа уучилъя. Цаашаа бол аййй бас л хэцүүштэээ

Тэвчээрийн эцсийн хязгаарыг тулгатал нь далдаганаж байгаа новшийг зүгээр л  ,,, хая

3 comments:

  1. энэ их танил бх чинь
    чи их юм бодож чи их ухаалаг юм ааа

    ReplyDelete
  2. Яана л даа би майр далдаганадагшд. Арай хаягдчихым биш биз дээ хмм... Гэхдээ маний бодлоор бас өөртөө итгэлгүй хүн их хартай байдаг нь ажиглагдаад байгаамдаа. Өөртөө итгэлгүй, өөртөө сэтгэл хангалуун бус хүн хайртыгаа өөрөөс нь илүү хүнтэй танилцаад, өөрийг нь хаячих вий дээ гэж их бодож харддаг юм шиг байгаам. Буруу байж ч магадгүй гэхдээ маний зүгээс хийж байгаа дэвшүүлэг шүү! :-P

    ReplyDelete
  3. bi bas mair hardana sht
    mi muu hairig unuudur zaluuchuud nairsan uu

    tsaana chin yamar eregtei bn geed l hehe

    ReplyDelete