Thursday, September 27, 2012

NOT NORMAL#1

Хүний танин мэдэхүй гэдэг их сонин учир битүүлэг, хязгаар нь үл мэдэгдэх нэгэн ертөнц гэдэгтэй би санал нэгддэг. Би шинжлэх ухааны чиглэлээр сурдаг оюутан хүн ч далд ертөнц бий гэдэгт итгэдэг, энэ талаар судалж мэдэх дуртай хүмүүсийн нэгд багтана.


Гэвч бас нэгэн чухал нь утга зохиол гэж боддог. Эгэл ч бай далд ч бай энэ ертөнцийн элдэв бусын бүх л үзэгдлийг ойлгомжтойгоор илэрхийлэн бусдад танин мэдүүлэх гэдэг бас л хүнд албуудын нэг. Нүдэн дээр ил харагдах зүйлсүүдийг бол яахав хүн бүр ийм байна тийм байна гээд биччихэж дөнгөнө, харин тэр сэтгэл гээчийн дотор агуулагдах материаллаг ертөнцтэй харьцуулшгүй олон зүйлсийг бичиж зохион найруулна гэдэг үнэхээр агуу. Миний хувьд бол энэ тал дээр хэдэн ном уншихаас цаашгүй мэдлэгтэй ч заримдаа өөрөө бичиж зохиох дуртай. Арван жилд байхын ер нь хичээлдээ их сайн хүүхэд байсан болоод тэрүү тал талын юмыг их сонирхдог. Хааяа их будилна төөрнө. Одоогоос 5 жилийн өмнө -Хүн бичнээс үүссэн гэж биологий хичээл дээр үзэж байсан, гэтэл тэр үед Оросын алдарт мэс засалч Эрнест Мулдашев гэх хүний *Хүн бичнээс үүсээгүй* гэдэг номыг уншчихаад алинд нь итгэхээ мэдэхгүй би гэдэг хүн их төөрч байсан, одоо ч гэсэн надад мэдэх зүйл үгүй. Аль алинд нь үнэний ор байдаг. Шинжлэх ухаан баталгаа нотолгоо туршилт дээр хийгдсэн байдаг ч Далд ертөнцийн тодотголтой зарим зүйлс бидний эргэн тойронд чимээгүй оршиг тогтнож л байдаг. Хэн хэнийгээ үгүйсгэхгүй.Ингээд би гэдэг хүүхэд энэ хоёрын дунд хохирогч болоод үлдсэн юм. Тэр үед л хүн гэдэг ямар жижигхэн мэдлэгтэй, яг л нэг хүрээн дотроо эргэлдээд л тойргоосоо гарч чадахгүй, өөрийнхөө ярьдаг аар саархан зүйлсийнхээ хүрээнд амьдардаг юм байна, бидэнд сурч мэдэх зүйл ямар их юм бээ бурхан минь яаж амжих юм бээ гэж бодож байсан.Эртний тэр олон суут хүмүүс миний ойлгон ядаж байгаа энэ зүйлсийг мэддэг байсныхаа төлөө алуулж байсан гэж бодохоор их харамсмаар, Одоо бол харин танин мэдэх гэсэн ихэнх зүйл их нээлттэй болчихсон, хэн хүнгүй л гүүглдээд л. Одоо харин залустаа сурталчилах үйл ажиллагаа явуулвал их зүгээр юм шиг. Ямар нэгэн юм мэдэх гэхээр заавал англи хэл хэрэгтэй болно, орчин үед англий хэлгүй хүн гэж юу байсан юм нтр гэж магадгүй. Гэхдээ яг байгаа бодит байдал дээр энэ талаар их гачигдалтай байдаг, нэг юм мэдмээр байдаг заавал англи хэл. Энэ олон их сургуулийн орчуулагчийн ангийг төгсөгчид ямар ажил эрхэлдэг юм болоо. 100 хувь ажилын байртай байдаг гэж бол байхгүй байх. Иймэрхүү чиглэлийн үйл ажиллагаа хийж болдоггүй л юм байхдаа. Би нэг сарын хугацаанд Солонгос улсад байхад энэд ер нь англи хэл мэддэг хүн гудамжинд их цөөхөн алхана, харин ч монголчууд хэл сурахдаа авъяастай юм байна гэж бодсон. Тэр авъяасыг хааш нь хийгээд нуугаад байгаа юм болдоо?? заза иймэрхүү л юм бодогдлоо, ертөнцийн хамаг юмыг хамж бичсэнд уучлаарай.

No comments:

Post a Comment