Тиймээ би чиний нүдээр жирийн л нэгэн охин,
гэвч ээж минь намайг яг л сахиусан тэнгэр мэт хардаг юм.Тэр намайг энэ дэлхийн хамгийн хөөрхөн охин гэж байнга хэлдэг ч би тийм гэж боддоггүй байлаа. Миний охин ийм хөөрхөн гоё нүдтэй юм чинь нүдээ битгий будаж бай гэж үргэлж хэлдэг. Хааяа уур хүрээд битгий худлаа яриад бай гээд хашгарчихмаар санагддаг байж билээ. Хэдий 20 хүрсэн ч намайг өнөө л 12 той жаахан охин шиг л төсөөлдөг, яг л хөлд орж байгаа хүүхдийнхээ араас уначихвий гэж санаа зовж дагаж гүйдэг шиг.Хүүхэд байжээ... гоё юм авч өгхөөр нь хайрлаад л, загнахаар нь дургүй хүрээд л, чанга хэлж чадахгүй амандаа бувтанаад л. Баяр болгоноор цаасаар мэндчилгээ хийж өгнө , тэрэн дээрээ хайртай шүү гэж бичсэн мөртлөө амаараа хэлэх гэхээр үг гарч өгдөггүй байж билээ. Би яагаад тэгдэг юм бол? Хайртай шүү гэж хэлээд тэврээд үнсэж яагаад чаддаггүй юм болоо, уг нь бол тэгж хэлэх гэж дотроо мянган удаа бодсон юмсан.. гээд л харамсаад хоцордог байждээ. Би ч гэж би тэмээ гэхээр ямаа гэдэг зантай хүн, хичнээн гомдоож байсан бол гэж бодхоор өөрийгөө цохиод авмаар санагдана. Өглөө хичээлдээ явахдаа юм идээрэй л гэнэ арай гэж босож байхад юун юм идэх, нойтон үстэй битгий гадуур яв малгай өмс ,дулаахан хувцасла ,орой үдэш битгий гадуур яв, залгахаар утсаа ав гээд л түм буман юмыг минь хориод байгаа юм шиг л санагддаг байж. Хурдан том болоод ганцаараа амьдрах юмсан гэээд л хүн болгонд л ийм үе байсан байхдаа. мэддэг юм шиг хирнээ мэддэггүй зүйлс хүнд ямар их байдгийн бэ, тэр болгоныг ээж гэдэг хүн л зааж зөвлөж, чиглүүлдэг, алдвал засаж сэнхрүүлдэг.Харин ч тэгж хэлүүлдэг байсныхаа ачаар одоо ингээд эрүүл бүрэн бүтэн сурч хөдөлмөрлөж байна.Одоо бол юуун ээжтэйгээ зууралдаа л байжийвал яасан сайхан бэээ, гараас нь хөтлөөд гадуур алхаж, ганцхан удаа ч гэсэн өвөрт нь унтаж эрхлэх юмсан.хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байсан бол гэдэг дуунд тэр үед томчууд яагаад тийм их дуртай байсныг одоо жоохон ч гэсэн ойлгож байна. ганц хараал яасныг минь мэдэж чадна, аргагүй дээ махнаас нь тасарч яснаас нь унасан намайг мэдэхгүй бол өөр яахав..Битгий хөл алдчихаасай эндчихээсэй гэсэндээ чих халуу оргитол сургааль айлддагсан.Ядаргаатай юм байнга л үглэх юм гээд л яаж ярваганадаг байсан гэж бодно. Одоо бодоход ичмээр.хэд ч юм бэ өчнөөн жил өнгөрсөн ч яг л ухаан ороод харсан тэр мөч шиг үзэсгэлэнтэй харагддаг хэвээрээ,10 хорь гуч дөчин жилийн дараа ч хэвээрээ байна шүү та, за юу.Намайг хайрласныхаа төлөө эргээд надаас хариу нэхэхгүй цор ганцхан хүн ээж минь та
Уншив,Таалагдлаа. Яг одоо ээжтэйгээ байхыг маш их хүсэв
ReplyDeleteЯг үнэн. Цаасан дээр л бичихээс биш нэг ч гэсэн хэлж үзлүү хайртай шүү гэж. Яг бодож явдаг зүйлсийг минь гоё бичжээ.
ReplyDelete