ГОРЬДЛОГО, тэвчээр, зориг, шаналал, аз жаргал, шаналал, дурсамж
хайр... танд юу бодогдуулдаг вэ? магадгүй энэ ганцхан үг олон хүний сэрэх өглөөг аз жаргалтай
болгож бас олон хүний шөнийн нойрыг хумсалсан байх. зарим нь энэ үгийг сонсоод инээж байхад хэсэгхэн хүний нүүрэнд уйтгар төрөх нь ч бий. яахавдээ би одоогоор тэгж их аз жаргалтай хайранд умбаж байгаа хүн биш ч бас тэгтлээ зовж шаналсан ч хүн биш, гэхдээ аль алийг нь амталж үзсэн. хүний сэтгэл гэдэг их сонион туйлширимтгайч юмуу, сайхан болж бүтэж байгаа үедээ хайр гээчийг хамгийн сайхан зүйл мэтээр ойлгодог хирнээ салж хагацсан үедээ яах гэж хайрлаваа, энэнээс илүү новшийн зүйл алга юм шиг л боддог. би хувьдаа тэгсэн юм. тэглээ гээд би хайрыг хүсэж тэмүүлээгүй бас үзэн ядаагүй, тэгж ч угаасаа чадахгүй биз. би чинь өөрөө хайрын төгс бүтээл нь шүүдээ. би ч гэсэн хэзээ нэгэн цагт төгс хайрыг бүтээх л болно. хайр гэдэг ходоод цатгахгүй гэдэг ч тэр цатгах эрч хүчийг бидэнд өгдөг тэжээл ,өвдөж ядарвал эдгээж тайвшруулдаг эм юм, хэрвээ хайраар хооллодог байсан бол дэлхийн хүний хагас нь хэт тэргалалттай хагас нь хэт тураалтай байх байсан биз.
хараад байхад миний үеийн охидууд солонгос кино их үзээд тэгдийнмүү, эрэгтэй хүнийг тийм л байх ёстой гээд ойлгочихдог, тэгээд амьдрал дээр тийм биш болонгуут нь тэр хүн нь таалагдахаа больдог, хүсэн хүлээж байсан хүн нь биш байна гэж бодож эхэлдэг. хүн болгон ханхүү биш шүүдэ.уг нь бол тэр кино нь хайр гэдэг энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг л ойлгуулах гээд байдым шиг байгаан, гэтэл бодит байдал дээр гэнэтийн романтик учралаар тийм сайхан залуутай холбогдоно гэдэг өдрийн од шиг, үлгэрийн ханхүү бол үлгэрт л гардаг ид шид, энд хүн бүр адилгүй. "арай одоо хүртэл ид шидэнд итгэдэг юм биш биз? өөртөө л итгэ чи өөрөө ид шид"гэж би нэг номон дээрээс уншиж байсан юм.тэр үедээ ч яагаад ч юм санал нэгдэхгүй байсан би одоо бол харин ч уриа үгээ болгочихсон явж байна. заза жоохон ч гэсэн юм бичиж сэтгэл амарлаа..
No comments:
Post a Comment