Monday, April 2, 2012

Зурвасхан бодлоо


Би хааяа шантардаг тиймээ мэдээж би чинь робот бишшүүдээ.Гэхдээ заримдаа хүн гэдгээ мартчихсан байх үе байдаг юм шиг,яг хэзээ түүнийгээ мэддэг гээч - хэн нэгнээс болж нүднээсээ нулимс унагах үедээ.Хэзээ хамгийн сүүлд уйлсанаа санахгүй үе ч надад байдаг.хатуу хахирдаа биш бусдын нүдэнд сул дорой болж харагдахгүйн тулд цийлэгнэсэн нулимсаа хүнд үзүүлэхгүйн тулд газар шагайн аажуухан  хацраа арчдаг.Зарим нэг нь бодож магадгүй юм -энэ залуухан хүүхэд байж юугаа мэдхэвдээ гэж.Харин ч зовлон үзэж дадшаагүй энэ залуухан сэтгэл зүрх чинь юмыг их гүн гүнзгий хүлээж авдаг, мэдэрдэг юм.Бид ч гэсэн нийгэмтэй харилцдаг, түүнээсээ дүгнэлт хийж шийдвэр гаргадаг,алддаг онодог, гэртээ ээж аавын хүүхэд ч гадаа бол бие даасан иргэн хүн шүүдээ. Эрхээ эдэлж хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс. Хоол л байвал идчихээд явдаг тэжээмэл амьтан биш. Би ч бас хүнийг хайрлаж, санаж, шаналдаг,худлаа хэлчихээд гэмшдэг,өрөвддөг, уярдаг.Би ч гэсэн өрсөлдөж ,ялж түүнээсэн таашаал авдаг.Төлөвлөсөн төсөөлсөн маш олон зүйлтэй өөрийн гэсэн бодолтой хүн. Хүн бүрт л байдаг байх.ӨнӨӨХ Мөрөөдөл.Түүндээ хүрнэ гэж өөртөө үргэлж амладаг боловч бас ухрах ч үе гарна.Өөрийгөө хуурна юуны төлөө юу хийгээд байгаагаа мэдэхгүй хирнээ л хийчихсэн явж байх үе зөндөө.Үнээсээ болж өөртөө уурлана өөрийгөө бусадтай харьцуулна, голно,жижигхэн ч гэсэн атаархана.. шанална түүнийгээ бусдад хэлж чадахгүй хэлээд ч ойлгохгүй намайг өрөвдөөд л дуусах биз гэж бодсондоо өөртөө л хадгална.үнэндээ хүн болгон яг одоо шаналж л байгаа, мөнгөгүй нэг нь мөнгөнөөс болж, мөнгөтэй нэг нь өрнөөсөө болж,хол байх аав ээжийгээ санаж эсвэл хайртай хүнээ санан нэг ч үг хэлж чадахгүйдээ өөрийгөө буруутгах  гээд л түм буман зүйлс байна.  Би хүнд есөн булчирхайгаа дэлгэж амьдралаа уудалж ярих их дургүй, яагаад гэхээр хүн болгон хувийн асуудалтай , хүн хүн өөрийнхөө асуудлыг зохиуцуулах ёстой түүндээ өөрөө л хариуцлага хүлээх ёстой, хэн ч хэзээ ч миний өмнөөс хариуцлага хүлээж чадахгүй шүү дээ түүн шиг би ч гэсэн хэний ч өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй.Гэхдээ л ийм байх ёстой гээд хичээгээд байх тусам үнэхээр шантарч ядрах үе гарах юм.Яг л чи ийм л байх ёстой ийм байвал л амжилтанд хүрнэ. Чи ийм л байвал бусдын атаархлыг хөдөлтөл амьдарч чадна гээд л... Амьдралыг дайны талбртай зүйрлэдэг  ,байлдааны талбарт байсан бол урагшаа л зүтгэн замдаа таарсан бүгдийг устгах байсан биз,гэхдээ энэ чинь миний  л амьдрал  би л сайн сайхан байвал болох хэрэг заавал үхэх гэж байгаа юм шиг бүгдийг амжуулж амьсгаадах хэрэггүй,  өөртөө тааламжтайгаар даалгавраа хийж дуусгах боломж надад байнашүүдээ учир нь би дайны талбар дээр биш өөрийгөө аз жаргалтай болгож зугаацуулдаг газар байна.тэгээд ч зөвхөн амжилтанд хүрэх л юм бол сайхан амьдрана гэж хэн ч надад баталгаа өгөхгүй.Харин ч тэр амжилтанд хүрэхийн тулд ямар олон зүйлийг золиослохыг ч мэдэхгүй шүү дээ. бодоод байхад ер нь дуртай зүйлдээ цаг гаргаад хийдэг байхад л тэр амжилт гэдэг юм чинь аяандаа ирэх л байлгүйдээ. тэрнээс биш олон хэлтэй, олон ном уншсан, хэд хэдэн дипломтой, доктор профессор гэхээрээ л цөм амжилтын эзэд байдаг нь юу л болдоо.За юу чи биччихэвдээ, өөр бодолтой хүмүүс зөндөө л байгаа байх, зурвас хийж орж ирсэн бодол байлаа.

1 comment:

  1. Durtai zuilee hiiged amidarmaar bdagch amidarch bga orchin ergen toirnoosoo shaltgaalaad tiim nohtsol burddegui.Magadgui amidraliin shaardlagiin ulmaas tiim l bdag bh erh choloo gej unende ter l bha ooriihoroo baina gedeg ch bas ter l bh.ymarch bsan ooriigo tolind harah shig bolloo.ooriigo ymar ywaaga uhaarj harj chadaj bna gedeg sn zuil shuu amjilt

    ReplyDelete