Sunday, November 27, 2011

boka...





Дахин дахин өөртөө худлаа хэлэхгүйн тулд сүүлчийн удаа бичиж байна ,  худлаа горьдлого тавьж итгэл төрүүлэхгүйн тулд  бүгдийг нэг тийш нь болгох хэрэгтэй  учраас  би ч гэсэн нэг шийдвэртээ тогтвортой байх гэж хичээх болно.чи бид 2 анхнаасаа л тохирохгүй хүмүүс байсан л гэж өөртөө итгүүлье, өөр шалтгаан байсан ч гэсэн  хав дараад нууна яагаад гэвэл би өөртөө ч чамд ч буруу өгч буруутан болгож дуусмааргүй байна, хэсэгхээн тэр инээд хөөрийг тийм их үзэн ядалтаар дарчихвал юу болж дуусахыг үнэхээр мэдэх юм алга, уг нь бол хэлж амжаагүй маш их үг сэтгэлд минь байсан  гэвч тохиромжтой цаг нь л олдохгүй байсан юм ,угаасаа тийм гэдгийг чи ч гэсэн мэдэж байгаа, салчихаад байхад чин л би чамаас явахыг хүсээгүй яагаад гэвэл чамаас илүү намайг хайрлах хүнтэй учирна гэдэгтээ би үнэхээр итгэлгүй байсн, одоог хүртэл ,,,
Хүн зөвхөн сэтгэлээрэ яаж хайрлаж болдогийг , итгэдэггүй байсан зүйлд минь чи итгүүлсэн , инээлгэсэн , эргэлзээг минь тайлсан, хацарт минь үргэлж л инээмсэглэл зурсан, өнгөрсөн хором бүрд би хайртай, ярьдаг байсан бүх зүйлээ, хэрэлдээд уйлдаг байснаа ч мартахгүй ээ дурсамж болгон хадгална , дуу болгон зохионо.
Намайг чамд ямар их хайртай байсныг  чамайг мэдээсэй гэж хүссэн, хайртай гээд л болчихдог юм биш гэдгийг  би  мэдэж байсан хирнээ юу ч хийж чадаагүйгээ мэднэ, одоо ч гэсэн юу ч хийж чадахгүй л байна, үүнийг бичихгүй байж ч чадахгүй байна, энэ дэлхий дээр хүн болж төрчихөөд хайрынхаа төлөө юу ч хийж чадахгүй гаргүй хэлгүй дүлий юм шиг байна гэдэг аймшигтай зүйл,,
Юу ч худлаа байгаагүй, магадгүй чиний намайг дүгнэх бодол тэр үеийнхээс өөр болсон байхлдаа би өөрийгөө зөвтгөхгүй ээ, бүх зүйл эхэндээ сайхан л байдаг  , сайхан л байсан
Харамсах зүйл үгүй , харин 2уланд нь биелүүлж чадаагүй хэзээ ч биелэхгүй  их зүйл үлдлээдээ,чи сайн залуу чи сайхан амьдрах ёстой,,, boka

No comments:

Post a Comment