Sunday, November 27, 2011

хаана байна тэр надтай зохицох хүн,??????



Хилэнц - Хонь 
Эдний үнэхээр тааран зохицсон сексийн ертөнцийн харьцаа заримдаа муудах нь бий. Төгс сексийн харилцаа нь энэ холбоог бат бэх болгодог. Өөрийн бодол санааг цэгцлэхийн тулд хониныхон хааяа ганцаар байхыг хүсдэг ч хардамтгай хилэнцийнхэн үүнд нь саад болдог. Хэн нэг нь ганц мөч ч гэсэн түүний хараа хяналтаас гадна байхыг тэр хүсэхгүй. Энэ холбоо сайн байж болох ч уул нь энэ бүгдийг хараар биш амраг сэтгэлийн холбоогоор л хязгаарлах нь дээр.



Хилэнц- Үхэр 
Энэ 2 хоёул үнэхээр тачаангуй учраас сексийн хувьд таарамж сайн. Тэдний холбоо амжилттай байж болох ба үхэр, хилэнцийн тэнэглэл, бодлогогүй аливаа үйлдлийг уучилдаг сайн гэрийн эзэд байж, гэр бүлээ хамгаалахын тулд яахад ч бэлэн байдаг ба үүнийг нь хилэнц ч их үнэлдэг. Гэвч үхэр, хилэнцийн ээлжит явдлыг уучилж, тайвширсаны дараа хилэнц эргээд л хуучин янзаараа загнадаг. Иймд энэ хоёр гэр бүл болох нь ховор байдаг ба ихэнхдээ амрагууд үлддэг.
Хилэнц- Ихэр 
Элбэг тохиолддог ч төвөгтэй холбоо. Энэ холбоонд ихрийн ордныхон гол үүргийг гүйцэтгэдэг. Хэрвээ ихрийнхэн хилэнцэд маш их хайр, дур, хүслээр татагддаг л биш бол нэг 2 удаа өглөөгүүр ирснийх нь дараа тэд слах өргөдлөө бичдэг. Гэхдээ энэ холбоонд хилэнц сэтгэл хангалуун байсан ч тэр ихрийнхэн, үхрийн ордныхон шиг түүнийг бүх л явдлыг уучлан өнгөрөөнө гэж найдах хэрэггүй.
Хилэнц- Мэлхий
Тэдний сонирхол нэг хэдий ч хамт байхад амаргүй байх болно. Тэд бие биеийгээ ойлголцоход хүнд төдийгүй маргалдахаараа зэрэг зэрэг нэг нэг рүүгээ хашгичин, хэрэлдэж дараа нь юу ч болоогүй юм шиг сайхан аашилж үүрд хайртай байхаа андгайлцгаадаг.
Хилэнц- Арслан 
Тэднийг ухаангүй хүсэл тачаал л холбоно. Тэд ер бусын сексийн харьцаагаар холбогддог бөгөөд хамтын амьдралдаа ч сэтгэл хангалуун байдаг. Тэд бие биендээ үргэлж гэнэтийн сонин зүйл бэлдэж байдаг. Анх харахад ийм холбоо сонин сайхан баймаар санагдаж болох ч үнэндээ тийм биш учраас ийм ачаалалтай нөхцөлд үргэлж амьдарна гэдэг байж болшгүй юм гэдгийг хоёулаа ойлгодог.
Хилэнц - Жинлүүр 
Бүрэн төгс зохицох хосууд. Энэ холбоонд хилэнц нь захирч, жинлүүр нь дуулгавартай дагадаг. Янаг амрагийн хувьд гэвэл дүрэлзэн асч, санамсаргүй сайн зүйлээр дүүрэн байна.
Хилэнц- Охин 
Энэ гэр бүлийн холбоонд хилэнцийн гал халуун зүрх сэтгэл, тачаангуй мэдрэмж, охины ордныхны эрүүл саруул ухаантай хосолсон байдаг. Охины хувьд хилэнц бол маш азтайтохиол гэдгийг шууд хэлье. Тэд олон зүйл дээр таарч, зөрөлдөх явдал бага гардаг. Хилэнцийн хувьд залуу насандаа хайр дурлалын адал явдал, янаг амрагийн зугаа цэнгэлээр хөөцөлдөн, дураараа, эрх чөлөөтэй, дүрсгүйтэж авсаны дараа маш хэрэгтэй, ашигтай гэр бүлийн холбоо тогтоодог.
Хилэнц- Хилэнц 
Энэ холбооны талаар товч бөгөөд тодорхой хэлэхэд нэгнийгээ байхгүйд уйтгартай, байхад давчуухан. Тэд цовоолог, хөгжилтэй хүмүүс учраас нэгнийхээ үгүйд уйтгарлан гуниж харин хамт байхад нэг нэгнийгээ багтаах зайгүй учир нэг дор байна гэдэг бүтэшгүй.
Хилэнц- Нум 
Тэд жинхэнэ янаг хос, нэгэн санаатай эхнэр нөхөрүүд болж чаддаг. Бие биесээ ч сайн ойлгоно. Амьдралаа тэд бие биендээ халамж тавин, хамтарсан төлөвлөгөө зохион, зорилгоо хүрэхэд нь нэг нэгэндээ туслан өнгөрөөдөг.
Хилэнц- Хумх 
Сонирхолтой төдийгүй өвөрмөц, гайхалтай хайр сэтгэлийн холбоо бол нэн ордуудын холбоо юм. Энэ гэр бүл үүссэн тохиолдолд хилэнц нь дээрээс захирч байдаг. Гэвч хумх энэ бүхэнд нь хүлцэнгүй байлгүй үгээ хэлэх үе байдаг.
Хилэнц- Загас 
Энэ хосууд сэтгэл догдлуулсан харьцаатай байх боловч хилэнцийн хэцүү ааш зангаас болж загас холдон явдаг. Иймээс тэд гэр бүл болох гэснээс амрагууд эсвэл найз нөхөд хэвээр үлдсэн нь дээр.

9 comments:

  1. Охин бол дажгүй л юм байна.

    ReplyDelete
  2. Humh-/.../ tabiad uguuch Thu

    ReplyDelete
  3. Бүрэн зохицох хосууд гэжийшүү :Д

    ReplyDelete
  4. Бүрэн төгс зохицох хосууд гэжийшүү

    ReplyDelete
  5. uxer tawij igch tus bolooch

    ReplyDelete
  6. I'm Sonja McDonell, 23, Swiss Airlines Stewardess With 13 cities overseas, very tender with much fantasies in emergency cases in my wonderful job. I love lesbian sex in my vacations in Mongolia.
    sonjamcdonell@yahoo.com

    ReplyDelete